Нүүр Өгүүллэг “ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “12-Р ХЭСЭГ”

“ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “12-Р ХЭСЭГ”

11 секунд уншина
0
1
539

Амьдрал хэдийн төвхнөж Довчингийнх хэдийн айлын дайтай айл болж.Хүүхэд шуугисан айлын гэрийн эзэн болсон Довчинд зүгээр суух эрх байсангүй .Зун намар намар нь айл амьтны адуу мал хариулж

өвөлд нь жин тээж борви бохисхийлгүй л зүтгэж байлаа. ЗХУ-д Герман халдан довтоллоо гэж орон даяар “бүхнийг фронтод” аян өрнөж Довчин хоёр сайхан залуу морь мөн өчнөөн ангийн үс арьс өгөв.”Ах

дүү орныхон бид ядарсан үедээ бие биендээ туслах ёстой” гэж намын ухуулагч нар давхилдана.Дайны уршигаар өргөн хэрэглээний бараа татарч эргэн өөхөн дэндээ оров.Хот хүрээ явдаг болохоор нутгийн

зарим хүмүүс хотоос ховор бараа авчирч өгөөч гэж Довчингоос гуйдаг байлаа.Цагийн байдал сая нэг эргэж ЗХУ дайнд ялж байна гэж цуурч байх 1945 модон тахиа жилийн өвлийн дунд сарын ес эхлэх үеэр

Довчин жин тээх бэлтгэлээ хийж байтал ээж Сүрмаа гэнэт бие нь муудаж хоол цайнаас гарч үг хэлгүй хэдхэн өдөр хэвтээд л өөд болчихов.Гэнэтийн энэ хагацал Довчинд асар их хүнд цохилт

болов.Жин тээхээр явах гэж байсан Довчин ч явж чадсангүй.Харин тэмээ ачааг нь Гонгор аваад явлаа.Анх удаа хагацалтай учирсан Довчин гэнэт нэг л их лотогшоо хүн болчихож.Гаравч оровч дуугаа хураасан түүний хувьд эхийгээ алдана гэдэг асар том зовлон юм.Хүний ганц хүү юм хойно өмөг түшиг болсон хүнээ алдсан болохоор аргагүй биз.Харин Хажид хүүхдээ асрахын хажуугаар хадам аав Вандангийнхаа хоол унд түлээ түлш гээд бүгдийг нь зохицуулах болов. Довчин одоо хэдийн нас тогтсон эр болж .Сүүлийн хэдэн жил дараалан жин тээж хэдийн хашир жинчин болсон Довчин Гонгорын гурван хүүг дагуулан жин тээдэг болжээ.Хэдийн нас биенд хүрсэн Гонгорын гурван хүү Довчин Гонгорыг хүндэлдэг шиг хүндлэх

аж.Өнгөрсөн жилийн явалтаараа Гонгортой Довчин хадгийн ах дүү болов.Гонгор эцэг эхээсээ гурвуул дээрээ хоёр эгчтэй тэрээр айлын ганц хүү аж .Дутуугаа дүүргэж дундуураа дүүргэдэг хорвоо юм хойно хэн хэндээ түшигтэй явах нь хэрэгтэй гэдгийг Гонгор Довчин хоёр хоёул сайн ойлгосон.Гонгорынх бүүр хүрээ орж хүрээний айл болжээ. Буд дархан нас өндөр болж дарханы ажлаас холдож хүү Сэрээтэр нь энэ бүхний хийх болов. Довчин хэдийн дөч гарч.Тэрээр жин тээж хажуугаар аавынхаа л дарханы хэрэгслээр юухан хийхэн хийх болов. Хажид аль хэдийн зургаан хүүхдийн ээж болж намбалаг эхнэр болжээ.Гурван хүү гурван охинтой болсон Довчингийн амьдрал сайхан байлаа.Харин ээж Сэндэн нь нас өндөр болсон гэсэн хэдэн зээгээ нааш цааш болгодог байв. Харин Довчингийн Гонгорын хүүхдүүдтэй нийлж хэдэн жил дараалан жин тээж олз омог ихтэй

болсон ч сүүлийн хэдэн жил хөгшчүүл унаад мал хуй үнэгүйдэх болсон тул тэрээр ахиж жинд явсангүй цаг төр ч эргэж шинэ цагийн төр тогтсон тул бусдын адил сайхан амьдарч байлаа. Улс орон даяар сүр дуулиантай олон хүний уур ундууцал эсэргүүцэл дунд нэгдэл байгуулагдаж хүмүүс сайн дураараа орох нь орж зарим нь албан хүчээр бусдын шахалтаар нэгдлийн гишүүн болж байлаа.Довчин хүрээ хот олон удаа явж шинэ цагийн төрийн тухай сонсож бүүр нүдээр үзсэн хүний хувьд хамгийн түрүүнд элсэж эхний арван хүний нэг нь болов.Асууж сурч заавар зөвлөгөө авдаг аав Вандан Буд хоёр нь хэдийн бурхан болсон учир одоо Довчинд бүх үүрэг ачаалал ирж.Нэгдлийн дарга Доржсүрэн гэж нас тогтсон хүн Довчинг намын ухуулагчаар тавих гэж ятгасан боловч Довчин -Би бичиг үсэг муутай хүн чадахгүй гээд хавьтуулсангүй .Тэрээр харин нэгдлийн аж ахуйн

няраваар Хажидыг оруулав. Нэгдэлжих хөдөлгөөнд хойшоо сууж бусдаасаа хоцорсонгүй Довчингийнх хэрдээ цөөн хэдэн мал нийгэмчлэв.Нэгдлийн захиргаанаас олон жил төрөл хамт олноо идэвхийлэн оролцсон тул Хажидыг анх удаа тэргүүний ажилчин гэсэн тууз бичиг авч бөөн баяр болов . Том хүү Аюуш нь аав ээждээ туслах насанд хүрч үеийнхнээсээ тохой өндөр болжээ. Тэр бандийг харсан хүн бүхэн энэ хүү яг Вандан шүү гэдэг байв.Довчин хүүгээ бөх барилдуулах сонирхолтой байсан ч харин Хажид тас хорьдог байлаа.Нэгэн нэгдлийн өдөрлөгийн барилдаанд хүү нь үзүүрлэв.Бөөн баяр болон гэртээ ирсэн хүү тэр оройгоо нь гэнэт өвдөөд хэд хоног гэртээ хэвтэв. Эмч домч авчирсан тусыг эс олов.Нэгдлийн хадлан тариа бэлтгэх социалист уралдаан зарлаж Довчин Сөнгийн нуур хэмээх нуурын зэгсийг хоёр залуутай мөн хүүтэйгээ хамт уралдан

тайрч хяргасан байна .Нуурын зэгс хяргасан хүний нэг нь тэр намраа гэнэт зуурдаар өнгөрчихөв Харин Довчингийн хүү айлгаж айлгаж арайхийж тогтоод байсан ч харин Довчин гэнэт нэг өдөр цусаар бөөлжөөд хэвтчихэв. Чаддаг мэддэг бүхнийг царайчилж гүйн Хажид эм тан элдэв зүйлийг цуглуулж өгсөн боловч өдөр хоног өнгөрөх тусам улам муудсаар байлаа.Бурхан шашин хориотой хэдий ч орой үдшийн цагаар хуучны ном судартай ганц нэг айлаар орж аргалуулах арга олохыг хичээсэн тусыг эс олов.Энэ хэд хоногт Хажид дээлээ тайлах ч зав гарсангүй .Эрх биш хоёр том хүүхэд нь овоо болчихсон юм болохоор хэдэн дүү нараа бөөцийлж нааш цаашаа болгож байлаа. Үхэл хагацал өвчин зовлон дайрахад л хүний чанар харагддаг хойно Хажидыг ойлгож наашаа цаашаа болж ажилд тус нэмэр болох хүн ганц Сэрээтэр ахаас нь өөр хүн алга байв.Бусад ах дүү нар нь бүгд хүрээ хот ийш тийшээ тарчихсан болохоор юм болгонд түрүүнд Сэрээтэр ахаа царайчилж очдог байв.Сэрээтэр ах нь зэргэлдээ сумын

юм үзэж хардаг хүнтэй амьтан хүний хөлөөс нуугдаж байж очиж уулзан арга чарга олохыгхичээж яваад ирлээ.Тэрээр нэг шөнө Довчингийнд орж ирээд -Хажид минь лус савдаг дошгируулсан байна.Их барцадтай байна гэнэ.Нэг том ном буусан хэд хоногоос уншуул гэсэн .Яаж уншуулах вэ гэв.Ид шинэ цагийн төрийн хүмүүс лам нарыг үзэн ядаж байсан үе болохоор яая гэхэв .Нэг шөнө уншуулахаар тогтон урд нь лам байсан гурван хүнтэй ч ярьж тохиров. Хажидын гол найдлага энэ л болоод байв.Хэн ч харсан Хажидын ядарсан царайг хараад анзаарах байсан ч тэр энэ бүхнийг бодох завгүй хань ижлээ л авч үлдэхийг бодож байлаа.Харин хүүгийн бие сайжирч босоод ирлээ.Товлосон шөнө ирж амьтан хүн унтсан хойно номоо уншуулж үүр цайх үеэр арайхийж ном нь дуусаж лам нар нь буцав.Шөнөжин нойргүй хоносон Хажид ажил дээрээ ирээд байж байталд нэгдлийн даргын зарлага ирж Хажидыг захиргаан дээр

дуудсан гэв.Хажидыг захиргаан дээр иртэл нэгдлийн даргын өрөөнд Доржсүрэн дарга АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Дагдан Аймгийн хянан шалгах хорооны зааварлагч Амгалан гурав сууж байлаа. Хажид өрөөнд орон мэнд мэдэхэд нэгдлийн дарга Доржсүрэнгээс бусад нь дуугарсангүй .Хажид ч ерөнхийдөө ойлгож байлаа.Урьд шөнийн ном уншуулсаныг хэн нэгэн хошуу хүргэж гэж бодов. Нэгдлийн дарга Доржсүрэн -За Хажид аа .Юу л хийгээд юун баахан лам нар явуулаад ном уншуулаад байна.Тэр лам нарыг чинь одоо баривчилж чамтай хамт аймаг авч явна.Энэ аймгийн хянан шалгах хорооны зааварлагч Амгалан гэж хүн та нарыг авч явахаар болсон .Би чамайг олон хүүхэдтэй ядарсан эх гэж олон удаа их өрөвдсөн одоо ямар арга чарга байхгүй гэв. Хажид хэрдээ айсан ч гэсэн гэмгүй хүмүүсийг хэрэгт хутгасандаа маш их айж байв.Орой ажлаасаа тараад иртэл Довчин босоод явчихсан байлаа.Дотор нь палхийж айсан тэрээр хүүхддүүдээсээ асуутал мэдэх хүн байсангүй. Тэр хаачихаа мэдэхгүй

.Дэмий л гудамжинд яваа хүмүүсээс асууж явтал хамар хашааны айлын хүүхэд нэгдлийн даргынхруу орж байсан гэж хэлэхэд нь Тэрээр хар гүйхээрээ гүйсээр нэгдлийн даргынд орж ирвэл Довчин алга байлаа. Үс гэзэг нь сагсайн сандарч явааг нь анзаарсан нэгдлийн дарга Доржсүрэн -Өө Хажид минь .Сая Довчин орж ирээд явчихлаа.Би хүн дагуулаад гэрт нь хүргээд өг гэж явуулсан. Чи зөрчихөж гэв.Сая нэг сэтгэл уужирсан Хажид нэгдлийн даргын эхнэрийн хийж өгсөн цайг сая нэг ууж аваад гарлаа.Гэртээ иртэл Довчин цаашаа хараад хэвтэж байлаа. Тэрээр Хажидыг орж ирэх чимээнээр эргэж хараад -Би чамайг айлгачихав уу ? Жанцан ламын эхнэр орж ирээд нөхрийг минь аймаг баривчлан барьж явах нь гэж уйлаад би сая нэгдлийн дарга Доржсүрэнгийнхээа орлоо.Мөн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаДагдангийнхаар ч орлоо.Нөгөө аймгийн дарга Амгалан гэгчтэй ч уулзлаа үнэн учраа хэллээ.Ерөнхийдөө ойлгож байх шиг байна.Маргааш өглөө дахин сайн ярилцъя гэж байна лээ гэв.Ядруухан

царайтай Довчин түүртэй нь аргагүй үгээ зөөж ярих аж.Маргааш өглөө нь мөн Хажидыг сумын захиргаан дээр дууджээ.Тэрээр нэгдлийн даргын өрөөнд орвол нэгдлийн дарга Доржсүрэн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Дагдан аймгийн хянан шалгах хорооны зааварлагч Амгалан сумын ХЗЭ-н дарга Галбаатар гэх хүмүүс Хажидыг ороход нэвт ширтэн угтлаа.Доржсүрэн дарга -Хажидаа чиний учир байдлыг ойлгосон ч аймгаас ирсэн Амгалан дарга л эцсийн шийдвэрийг гаргана .Зүгээр ч хаяж болохгүй хэл ам гарна гэчихээд аймгийн хянан шалгах хорооны зааварлагч Амгаланруу харлаа.Амгалан зааварлагч зузаан шилнийхээ цаанаас ёжтой нь аргагүй харсанаа -Танай нөхөр нэгдлийн төлөвлөгөөт хадлан бэлтгэх ажил хийж байгаад өвдсөн гэсэн .Тэгэхээр ийм байна .Нөхөр Хажид таны энэ байдлыг харгалзан үзэж таныг ажлаас халах санал дэвшүүлж байна.Таны нөхөр гуйсан учир харин аядуу хандаж нөгөө ном уншсан гурван хүнийг аймаг авч явахгүй.Харин ямар арга хэмжээ авахаа танай энэ дарга нар мэдэх байлгүй .Эргэн надад энэ ажлынхаа тайланг мэдэгдэнэ биз.За ингээд хурал дууслаа гэснээ ХЗЭ-н дарга Галбаатарт хандаж -Танай ХЗЭ –н

шинэ дарга чинь саналаа хэлнэ биз гэв.Галбаатар хоолойгоо зассанаа -Лам нар бол шар фёодалууд баячууд бол хар фёодалууд гэдгийг та эрх биш мэдмээр дээ.Феодал лам нараар ном уншуулна гэдэг чинь байж болохгүй зүйл юм.Би Аюушыг сайн мэднэ .Манай ХЗЭ-н анхны гишүүдийн нэг шүү дээ.ХЗЭ –н гишүүний ээж хүн ийм байж болохгүй шүү.Дараа таньтай би эргэн уулзанаа хэмээхэд Хажид гарч ирэхдээ ажилгүй болж байгаадаа харамссан ч гэсэн лам нарыг хөлдөө чирч гай удаагүйдээ баярлаж байлаа.Тэр шөнө нь Довчин айлгаж дээшээ цусаар бөөлжин тэвдүүлэв .Шөнөжин цухамхийлгүй хоносон Хажид өдөржин ханиасаа холдолгүй сахиж өнжив. Ухаан нь дэн дун Довчин -Хажид аа хүүхдүүдээ хүний гар бүү харуулаарай гэж үгээ зөөж ядан

хэлээд яраглан янцаглаж хэвтэхдээ нүдэнд нулмис дүүрч ирлээ.Том өндөр мах мариатай бие нь хэдхэн хоногт шуугдаж янхийсэн том бие л үлдэж.Бүтэн байдаггүй хорвоогийн тавилан Хажидыг дайрч тэр шөнөө л Довчин бурханд явчихлаа.Хүүхдүүд нь уйлалдан ах дүү нар аргадан элий балай болсон Хажид хаана юу хийхээ үл мэднэ.Ах Сэрээтэр нь л ойр дотно байдгийн хувьд хөөрхий бүхий л ажлыг зохицуулж ажил төрлийг нь цэгцлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *