Нүүр Өгүүллэг “ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “7-Р ХЭСЭГ”

“ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “7-Р ХЭСЭГ”

12 секунд уншина
0
0
460

Шөнөжин тэмээгээ тойрон ярьж хоносон тэр хоёр бие биенийхээ тухай ихийг мэдэж ойртож, нөхөрлөх андын харилцаа эндээс л үүсэв.Дамчаагийн бодол нь хүрээнд үлдэх сонирхолтой ч тэр

Гаадангийн үгийг дагаж нутагруу нь явахаа ярьсан байна.Дамчаа -Би одоо хэдэн малтай болж мал маллах сонирхолтой байна. Гэхдээ би өөрийгөө сайн мэдэхгүй л байна.Би Гаадан ахыг ч сайн мэдэхгүй шүү

дээ.Би эхлээд танай нутагт очно .Тэгж байгаад л дараа нь хаачихаа шийднэ хэмээн ярилаа. Маргааш өглөө нь хүрээрүү ороход урдаас нь Жамсран баяны хүмүүс тосон ирж дагуулан хөл ихтэй гудамжаар

дагуулан явж тахиралдсан олон гудамжны төгсгөл дээр ирэн өндөр дааман хаалгыг онгойлгон орвол баахан пөөнийсөн хувцастай хятадууд угтан гарч ирлээ.Жамсран баяны хүмүүс жинчидийн авчирч

ирсэн барааг нэг бүрчлэн тоолж хятадуудад өгөв.Хятадууд тонголзон ярзайтал инээн шулагналдана.Дамчаа Довчин хоёр л хоорондоо “энэ хужаа нар чинь аюултай “гэсэн шүү хэмээн Дандарын хэлж байсныг

саналаа.Ачаа бараагаа буулгаж дуусаад Жамсрангийн явуулсан хүмүүсийг дагаад хашаанаас гарч нэлээд яваад өндөр шургааган хашаа бүхий хашаанд орж ирлээ.Хашаан дотор гурван гэр байх аж.Зүүн талын захын гэрт тэд нарыг оруулав. Гэрт гал түлчихсэн халуу дүүгээд сайхан байв .Бүгд л өөр өөрсдийнхөө юмыг оруулж тавилаа.Харин тэмээг нь Жамсрангийн хоёр хүн хөтлөөд гараад явчихав.Дээл хувцсаа тайлан амарч байтал модон царан дээр баахан мах чаначихсан уур савсуулан бага шиг охин гаднаас домботой цайны хамт оруулж ирэв.Бүгд л дуу шуу болон махнаас идэж домботой цайнаас уугаад сууж байтал гаднаас нэг хижээл насны хүн орж ирлээ.Тэрээр мэнд мэдээд л -За намайг Гүрсэд гэдэг. Жамсран баян та нарыг хооллож ундлаж гадуур дотуур явах ажилд нь намайг газарчил гэсэн.Та бүхэн манай хашаанд гурав хононо .Тэгээд

хөдөөнөөс тэмээг чинь оруулж ирээд ачаа барааг чинь ачиж өгөөд явуулна гэсэн.Маргааш өглөө хэдүүлээ зах гарч үзнээ гэчихээд гараад явчихав.Энэ шөнө бүгд сайхан амарч авлаа.Өглөө эртхэн баахан танзуур боов домботой цайг өчигдрийн нөгөө охин оруулж ирэн өгөв.Анх удаагаа идэж үзэж байгаа Дамчаа Довчин хоёр нэлээд идсэнийхээ дараа “энэ ч хоол болохгүй эд байна “ гэж хөхрөлдлөө.Удалгүй Гүрсэд гэгч нь орж ирэн -За бүгдээрээ зах гарж үзнээ хэмээн дагуулан гарлаа.Элдэв ногоо янз бүрийн эхүүн үнэр үнэр үнэртсэн газрын дундуур гарахдаа – Энэ чинь нөгөө Маймаа хот шүү дээ.Энэ ч нэг их монгол хүн байгаад байх газар биш хэмээчихээд их зээлийн газар гэж шуугилдсан олон хүмүүсрүү дагуулаад орчихов.Тэр их олон хүний чимээ орос хятад монгол зэрэг зүсэн зүйлээр шуугилдах олон дунд Довчин Дамчаа хоёр бүүр үймэрч гүйцэв.Анх удаагаа орос хүн харсан Довчин Дамчаа хоёр сүйх тэргийн нь

сонирхож гар хүрч үзэн дээгүүр доогуур тонгойн харж байгаад нөгөө хэдээсээ төөрчихөв.Хоёул яах учраа мэдэхгүй зах дотор тэнэж явтал мөрөн дээр нь Довчингийн мөрөн дээр нь алгадахаар нь эргэж харвал тав зургаан лам бололтой банди нар байлаа.Зальжин нүдтэй жаахан шар банди -Нутаг ус хаанахын уу ? Чи барилддаг уу хэмээгээд бух шиг лүглэгэр тарган хар ламыг заагаад -Үүнтэй барилдаад чи унавал… Бид нар та хоёрыг зодно .Давбал та хоёрыг явуулна хэмээн хашааны буланд шахан захаас гарган нэгэн мухар гудамжинд оруулж ирлээ.Довчин “би давсан байсан ч зодуулна даваагүй байсан ч зодуулна хүч тамиртай байгаа дээрээ зодолдоод л гарчихъя” хэмээн бодоод Дамчаад “чи зодолдож чадах уу” хэмээн шивнэхэд цаадах нь нэг том харсанаа чаднаа хэмээн толгой дохиж байна.Нөгөө бүдүүн лам -За хүрээд ир хэмээн хормойгоо шуугаад ханцуйгаа шамлаад өрөхөд нь Дамчаа -Бид хоёр барилдахгүй гэхэд -Аан тэгвэл зодолдох болж дээ хэмээн тэр хоёрыг тойрон бүчив .Зургаан хүний эсрэг хоёулаа үзэхээр болов.Дамчаа өврөөсөө нарийн сур гарган газраас

чулуу шүүрэн сурандаа чулуу уяад гартаа ороон барилаа.Харин Довчин хашааруу ухарч байснаа хашааны банзнаас нэг банз сугалан авч барив.Нөгөө тарган лам ухасхийн дайрахад нь Довчин нөгөө банзаараа ширвээд цохитол нүүрээрээ газар харуулдан пид хийн унан тийчлэв. .Энэ чөлөөнд Дамчаа чулуугаараа дүүгүүр хийж эргүүлэв.Тойрч байгаад бусдаасаа арай ахимаг нэг нь бусдыгаа “дайраач” хэмээн шавдуулж байгаад өөрөө ухасхийн дайрсан ч нүүрэн дундуураа Дамчаагийн дүүгүүрэнд цохиулаад нүүр нь цус болон нүүрээ даран орилон холдов. Нөгөөдүүл нь ойртож чадсангүй зориг орсон тэр хоёр ухасхийн дайрвал санд мэнд зугтан одов.Тэр хоёр хөхрөлдөн сууж байгаад захруу орвол нөгөө хэдийгээ олсонгүй. Орой зах тарах үеэр тэр хоёрыг харин Гүрсэд арайхийн нэг эрж байж олж авлаа.Анхны зах гарсан өдрөө хэрэг тарьсан тэр хоёрыг дараа өдөр нь зах гаргасангүй харин явахын урд өдөр зах гарахдаа мөн л нөгөө хоёр хятапд хоол идэж үзье гэж ярилцаад Маймаа хотын нэг хятад хоолны

газар орон хятад хоол идэж үзэх гээд захиалсан ч идэж чадсангүй хаяад гарахдаа өвөртөө байгаа хэдэн зоосоо өгсөн ч нөгөө хятад хашхичин чарлаж ойр хавийн хэдэн хятадууд гүйлдэн ирж бөөн юм болов.Хүрз сүх барьсан хятадууд бөөнөөрөө бүүрэлхэн зодохоор дайрлаа.Ашгүй гаднаас орж ирсэн хоёр монгол хүн “больцгоо” хэмээн дуугарахад бүгд нам болов. Гаднаас орж ирсэн хоёр хүний нэг нь болох өндөр нуруутай хүн нь жин тээж явахад таарсан Гонгор гэгч хүн байлаа.Тэрээр Довчинг таниад -За дүү хүү яагаад энэ хужаа нартай найзалчихав.Эд нарыг чинь хүрээнд бол хүний тоонд тоолдоггүй.Мэрэгч махчин амьтдын тоонд тоолдог юм.Та хоёр ч томоогүй байна даа.Хүний олноор хүч хэрэглэдэг хужаа нараас хол яв.Харин наад хужаа нар чинь манай энэ найз Базар гэж хүний барааг хараад л зугтана даа хэмээв.Сүүлд Гүрсэдээс дуулах нь хоовон Базар гэж хүрээнд алдаршсан цуутай зодоонч хүн аж.Түүнийг дийлдэг хүн хүрээнд байхгүй гэнэ.Хүрээний том баячууд хятадууд урдаас авчирсан ч ганц дийлээгүй гэнэ. Банди зоо тулааны урлагаар мэргэшсэн түүнээс хүрээний хятадууд сүнсээ гартал айдаг аж.Сайн ноён хан аймгийн

гаралтай гэгч Гонгор нь Базартай эртний найз бөгөөд мөн л хятадуудад хулхидуулаад санамсаргүй тохиолоор хоовон Базар гэгч энэ эртэй танилцсан аж.Базар ачаа барааг нь хятадуудаас авч өгч танилцсан байна.Гонгор хүрээ орж ирэхээрээ Базарынд бууна.Базар хашаандаа хятадуудыг дуудаад үнэ хаялцуулаад Гонгорын авчирсан түүхий эдийг доор нь зарчихдаг аж.Базарт Гонгор – Эд нар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны Дүгэр баяны жинчид гэхэд Базар -Аан тэгэхээр эд нар мөнгөн хондлойт Жамсрангийн ачаа хүргэж ирсэн улс байх нь Жамсрангаас ачаа барааныхаа хөлсийг авсан уу гэхэд Довчин – Бид хоёр мэдэхгүй .Манай жингийн ахлагч Дандар л мэднэ гэв.Базар хоёр тэр хоёрыг хараад инээвхийлж – Та хоёр ч хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэгчээр хоёр хүнээ байчихсан хоёр хүний эрхэнд орчихож дээ гээд -За залуу улс байна замын хүзүү урт эргээд хэзээ нэгэн цагт хаана ч уулзаж магад. Хоовон Базар гэхэд захын хүүхэд андахгүй ахыг нь хэмээн Довчингийн далан дээр алгадаад мориндоо мордоод явчихав. Авсан ч хөлсгүй үзсэн ч юмгүй хэд хоног хүрээнд байсан Довчин Дамчаа хоёр буцахын түүс

болов.Гуравдахь өдрийн орой нь тэмээнүүдийг нь авчирч өглөө.Ачаа бараагаа ачаад хөдлөхөөс өмнө мөнгөн хондлойт Жамсран давхиж ирээд -За сайн яваарай.Би хөлс мөнгий чинь Дүгэрээс авах аваандаа суутгаад үлдчихсэн шүү .Та нар очиж Дүгэрээс хөлсөө аваарай гэчихээд давхиад явчихав.Бүгд л уур уцаартай дуу шуу муутайхан хүрээнээс гарлаа. Хүрээнээс гарсан эхний шөнөө бүгд гал түлж тойрон сууж байхдаа Дандар -За ах нь юугий нь нуухав .Энэ Жамсран Дүгэр хоёрын хооронд бид нар хохироод үлдэх шиг боллоо.Уг Дүгэр хүрээ орохоор чинь Жамсран үнэ хөлсийг чинь өгнө гэж хэлсэн юм. Гэтэл юу ч байдаггүй ээ…..Эхнэр хүүхэддээ юу ч авч чадсангүй хэмээн хүрлийн хэлчихээд дуугаа хураачихав.Бүгд л ууртай байгаа нь мэдээж.Харин Довчин хоовон Базар гэгчийн хэлсэнийг санаж байлаа.Одоо яая гэхэв гэртээ ганц хошуу торгогүй очиж байгаадаа баахан гунигтай байлаа.Жинчид хэдийн хөлс мөнгөгүй ч гэсэн гэртээ харьж яваа болохоор сэтгэл өөдрөг байлаа.Сэтгэл дагаад ч тэр юм уу .Тэмээнүүд

нутгийн зүг болохоор түргэн алхаад ч байгаа юм шиг Довчинд санагдаж байлаа.Дандар жингийн цувааны тэргүүнд явдаг болохоор түүнтэй байнга яриа өдөөд байж чадахгүй.Довчин Дамчааг -Чиний аав дуучин хүн байсан гэсэн нэг сайхан дуу аялаач хэмээн шалахад Дамчаа тоглоом болгон -Би дуулвал тэмээнүүд тэнгээ туйлаад явчихвал яана.Баахан ачаа барааны өрөнд орж … Танай нутгийн Дүгэр баян толгой авах байлгүй гэхэд Довчин -Одоо ч нэг хэн хүнд дээрэлхүүлдэг ч нас биш байхаа.Алалцаад л дуусна хэмээн хөмхийгөө зуух нь залуу хүний зориг зүрх буцалж байгаа нь илт.Довчин өөрийнхөө хүч зоригыг мэдрээд байгаа нь наад хүмүүсд нь анзаарагдаж.Тэр хүрээнээс гарсаны орой Дандарт хандаж -Би мөнгөн хондлойт Жамсрангийн тархийг хага цохичих уу хэмээн асууж Дандарт загнуулсан удаатай.Холын замд эцгийн оронд эцэг болж яваа Дандарын үгнээс харин Довчин хэзээ гардаггүй билээ. Дамчаа энэ жинчидтэй нийлсэндээ тун баяртай .Хүргэн ахыгаа олж уулзлаа.Хүрээ үзлээ.Одоо хоёр зээтэйгээ уулзана гэхээр тэр маш их баяртай байв.Тэрээр Довчинг харсанаа Дамчаа нэг л намуухан дуугаар Өргөн хангайгаа түшээд нүүхэд Өнөтэй сайхан өвөл тосно доо хө Өвгөн буурал ааваа дурсахад Өнчин сэтгэл минь дүүрэн дээ хө Баян

хангайгаа түшээд нүүхэд Байгалийн сайхан хавар тосно доо хө Байнгын бодогдох ээжээ дурсахад Барьж чадалгүй нулмисаа унагана даа хө Уудам говио зориод нүүхэд Уулс нь таниад тосно доо хө Ухаант буурал ааваа дурсахад Уйлахгүй байж чадахгүй нь дээ хө Тэнүүн говио зориод нүүхэд Тэнгэрийн хаяанаас тосно доо хө Тээж төрүүлсэнээ ээжийгээ санахад Тэвчиж чадалгүй нулмисаа унагана даа хө гээд дуулсан Дамчаа дуундаа орж сэтгэл нь хөдөлсөн бололтой.Нүдэнд нь нулмис чийгшихийг харсан Довчингийн сэтгэл бас хөдлөв.Дамчаа урдахь замаа харан явах зуураа -Хөөрхий муу ээж аав эгч гурав минь бурханы оронд сайн л байдаг байгаа даа. Би гэж буян хийх нь бүү хэл баахан нүгэл хийсэн хүн дээ.Энэ нүглийг цайруулна гэж байхгүй

байхаа….Харин одоо өнгөрсөнөөс үлдсэн юм.Гаадан ахынхаа хоёр хүүхдийг л ахтайгаа хамт өсгөж хоолонд нь нэг хүргэчих юмсан.Тэгвэл эгч минь тэнгэрээс харж нэг баярлах байхаа гээд Довчинлуу харсанаа хааяахан хөдөө гадаа явахдаа энэ дууг аялаад сэтгэл хөдөлдөг юм.өнчин хүний нулимс нь ойрхон сэтгэл чнь чанга байдаг юм ш дээ.Тэгээд ч би өнчин өрөөсөн гэж хүнд өрөвдүүлэх дургүй.Одоо би нас биенд хүрчихсэн болохоор өөрийгөө аваад явж чаднаа гэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *