Нүүр Өгүүллэг “ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “1-Р ХЭСЭГ”

“ЗУУН НАСТАЙ ЭЭЖ” тууж “1-Р ХЭСЭГ”

12 секунд уншина
0
0
679

Аргын тооллын 1905 он. Хөхөгчин могой жилийн өвлийн шар хулгана сар.Харьцангуй өвлийн эхэн сардаа “өнө болох нь” гэж нутгийн зон олон ярилцаж байсан ч өвлийн дунд сар эхлээд цасан шамарга нүдэж

цагийн байдал хүндрэх нь тодорхой болов. Хүүхэд хөгшидгүй л сэтгэл чилээж энэ тэнгэр хангай нэг аядаасай гэсэн бодол тээх нь зуд хэмээх цасан далай нүүрлэчих вий хэмээх болгоомжлох айдаснаас үүдэлтэй

бус уу….. Тэсгэм хүйтэн жавраас өөр хань бараагүй шөнө дунд хунгарласан цасан дундуур унасан морио зүтгүүлэн шавдуулах морьтон ихэд яаруу яваа нь андашгүй .Гүн шөнийн бараагүй

,баримжаагүй энэ шөнөөр яаран давхих сахал үс нь цантаж ,унасан морь нь битүү хүүрэгтсэн энэ эр бол Буд хэмээх идэр насны хүн юм.Учир утгагүй унасан морио шавдуулах учир нь…эхнэр Сэндэн нь

энэ шөнө гэнэт төрөхөөр дуншиж тэрээр нутгийн эх бариач Жанжаа буюу Жаргалынхыг зорьж яваа учир нь энэ буюу. Түхэлзтэл амьсгаадан битүү цан хүүрэг болсон морио ч хайрлах сэтгэл алга.

Гагцхүү түүний нүдэнд дуншин өвдөж байгаа эхнэрийн зовиуртай царайнаас өөр юу ч харагдахгүй байлаа.Яарч явахад шөнийн газар ямар барагдах биш. Гэхдээ эзнээ явгалахгүй сул хатираа сайтай шагай шиг хээр мориндоо тэр дэндүү итгэнэ.Хээр морины хөлд үрэгдсэн цасны ширхэг бутран үлдэж шөнийн цуурай хээр морины хөлийн төвөргөөг мянган адуу тууж байгаа аятай талаар нэг тараан сонсгох нь сүртэй.Будын яарсан сэтгэлийг чангаан татах газрын холыг хээр морь туулж барах гэж чихээ хулмайлган яралзтал хатируулахад урдаас нь шөнийн уулс нүүрэн дээр унаад ирэх шиг дүнхийх аж. Өртөө хугас хэрийн газар нутаглах Жанжаа бариачынд очих газар болоогүй гэдгийг мэдэх Буд яарахаас цаашгүй.Эзнийхээ яарч буйг мэдсэн аятай хээр морь Будыг гараа өргөх тоолонд улам яралзтал

хатирна.Уг нь Буд энэ хээр мориндоо амь шигээ хайртай.Усан хөлс байтугай нимгэн тохомны хөлс суулгахаасаа хайрладаг тэрээр энэ удаа даанч энэ бүхнийг бодох чөлөөгүй яаруулан, дэргүүлэн зорьсон газраа л түргэн очихыг л хүсэх бус уу…. Нэвсийсэн цагаан цас хэдэн өдөр дараалан шуурмаглан орж байснаа өнөө өглөө нар өндийх үеэр л цас сая нэг тогтон тэнгэр цэлмэж , өглөө нарны цацраг цасан дээр ойн гялбаж ,гялтагнуулан байгаль дэлхий гайхалтай сайхан өнгөөр зураглажээ. Сүмбэр хайрханы өвөр энгэрт Янгиртын өтгөнд өвөлжиж буй Будын уяа дүүрэн морьд живхрэн байлаа.Хоёр гэрийн баруун талын гэрээс орж гарах олны догдолсон царайг харахад ямар нэгэн сэтгэл санаа догдлуулсан зүйл болоод байгаа нь илт. Учир нь юу гэвээс…. Сайн ноён хан аймгийн Дайчин засгийн хошууны Буд дарханы эхнэр Сэндэн шөнөөс хойш дуншиж ойр тойрны нутаг хошууны бариач үздэг хардаг бүхнийг дуудуулан хэрдээ айлган оточ

бариач , лам хуврага бүхнийг цуглуулан байж , өвлийн дунд сарын шинийн наймны жавар тачигнасан үүрээр арайхийж амаржиж ойр тойрны ах дүүсийнхээ сэтгэл санааг сая нэг амраав. Хажуу талын гэрээс орж гарсан улс “Ээ ашгүй дээ хөөрхий охинтой болж гэнэ” “За яамай даа даа эх хүү хоёр хоёулаа сайн байна гэнэ””Харин ч амархан амаржлаа” гэхчлэн доор бүрэндээ ярилцана.Охиныг эх барьж эх барьж авсан бариач Жанжаа хэмээх ахимаг насны намхан бор эмгэн түмэн үрчлээт духан дээрхи хөлсөө эвэршиж мойнысон гарынхаа араар арчин -За Буд минь. Миний хүүхэд эх барих ажил танай энэ охиноор дуусаг!!! Жанжаа нь хүүхэд эх барьж авахаасаа өнгөрч нь энэ ажлаа арай залуу хүнд өгөхөөс..!!!!! Танай хүнээс ч мөн их айлаа. Энэ шинэ хүн ч илүү тээлттэй юм байна хэмээн дахин дахин үглэн дуулан хэлэх нь ихэд айж эмээсэн нь илт. Буд ч бөөн баяр болж байгаа нь андашгүй.Шинэ хүнээ төрсөний маргааш нь Буд өглөө эрт мордож

яаралгүйхэн дэргүүлсээр мал бэлчээд өтгийн хөлийн уур намдаагүй байхад нь нутгийн өндөр настан Гэлэгийн уяан дээр буулаа.Түвд ном бичиг үзэж ,байгаль хангай аргадах элдэм дом засалд сүрхий нэвтэрсэн энэ настанг Буд ихэд хүндэлж шүтдэг билээ.Будын аав Гаваатай нас чацуу энэ хүнээс Буд өмнөх дөрвөн хүүхэдтэй мөн нэр авсан юм.Шинэ төрсөн охиндоо нэр авахаар Гэлэгийнд ирээд буй учир нь энэ буй.Гэлэг хэмээх нэг нүд муутай намхан жаахан бор өвгөн шодон буурал ооч сахлаа үе үе имэрч, үзүүрсгэн нэхий дээлээ хөдрөн бурханыхаа өмнөх ширмэл олбог дээр сууж байлаа. Тэрээр Будыг ихэд ажиглан хараад инээвхийлж Будын мэндийн хариуд мэнд мэдээд -За хүү минь. Бүл нэмсэн гэл үү ? Буга намнаач уу булга зүүгээч үү хэмээхэд Буд -Охинтой болсон. Таниас л нэр алдар шинэ хүнд минь хайрлаач гэж явна гээд өврөөсөө баранзад хадаг гарган хоёр гардан барилаа.Гэлэг хадгыг аван бурханы авдар дээрээ тавиад модон бор

эрхиэ татаж үзээд шившин үлээгээд -Адтай хог төрж дээ….. Танайд гэж жуумалзан инээгээд Хажид гэж нэр хайрлая.Гадна дотноос улаан идээ бүү аваарай.Ер нь их хувьтай хүмүүн төрж дээ.Их ч урт наслах юм байна даа гэв.Хулгана жилд ч хувьтай хүмүүн төрдөг юм .Тэгээд ч бас амны хишигтэй моньд байх нь .Шинийн найманд төрсөн юм байна шүү гэж хэлээд Будыг даган гарч ирээд үдэн гаргаж өгөв. Охиндоо нэр аваад мордсон Буд жавартай хөндийг сөрөн ергэтэл хатируулсаар уяан дээрээ уур манан савсуулсаар буулаа.Гэртээ орж ирэн задгай галд нэхий дээлнийхээ ханцуйг хойшлуулж ,гараа ээн хүйтэн жавраа үргээчихээд охин дээрээ очин чихэнд нь “Хажид” хэмээн гурвантаа шивнэв. Шинэ төрсөн ээж охин хоёрын биеийг харж Жанжаа бариач Будынд хоёр хонов.Жанжаа бариач модон тагшинд хийсэн сүүтэй цайгаа амсаж тавин уух зуураа -Одоо Сэндэн минь .Ахиж чамайг төрөхийг хөгшин би үзэх болов уу даа.Энэ шинэ хүнээс чинь би их эмээлээ ш дээ.Би ч энэ нутагт олон л хүүхэд эх барьж авсан гэхдээ танай энэ шинэ хүн шиг айж байсангүй .Ер нь Жанжаа нь нас өндөр

болж байгаа юм байлгүй дээ.Гар хөл чичрээд хүүхдийн чинь хүйг нь огтолж чадахгүй байна ш дээ.Мэдье суръя гэсэн хэнд ч гэсэн зааж өгөх минь даанч энэ хүнд бөгөөд хүндтэй ажлыг зориглоод хийх хүн манай нутагт гарахгүй л байгаа юм даа.Би чинь одоо өөрийнхөө эх барьж авсан хүний хүүхдийг эх барьж авч байгаа шүү дээ.Байсхийгээд авсан ээждээ золгоё гээд хүмүүс ирэх юм би ч бүүр уймраад байгаа шүү .Яахав хөөрхий түмэнд тустай ажил хийсний хэрэг юм байлгүй.Өвдөж хавдах юмгүй сайхан насалж байна хэмээн Буд домботой цайнаас хийн шар тос хагалан цайнд нь хийж өгөхөд цай ууж царай нь улаа бутарсан тэрээр -Би уг нь энэ өвөл танайтай цуг өвөлжье гэж бодсон юм. Намар эрт энэ хангай дэлхий эрт царайгаа таниулчихсан болохоор энэ хэдэн мал танайд дараа болох байх гээд тусдаа өвөлжсөн юм.Энэ хангай саяын нэг хэд хоног хичнээн уйлан татваа. Өнөөдрөөс харин арга орж байна уу даа .Хоймор нар буугаад өдөр тавигдаж байгаагийн шинж одоо юу байхав. Хаврын сар гарлаа даа гэв. Нутаг

орондоо олон хүүхэд эх барьж авсан энэ хүний үгэнд яах аргагүй амьдралын үнэн зураглагдах аж.Хажидын дээд талын хоёр ах хоёр эгчийг нь мөн Жанжаа бариач ч л эх барьж авсан билээ. Хажидын аав Дархан Буд эхнэрээ эсэн мэнд төрүүлж өгсөнд баярлаад сэтгэл нь их тогтож өгөхгүй догдлоод байгаа нь илт .Тэрээр хоймрын авдраа уудлан элдэж эгнэсэн хурганы арьсанууд гарган дээр нь баранзад хадаг тавиад улаан зангиат малгайгаа өмсөөд хурганы арьс хадгаа хоёр гардан бариад -За Жанжаадаа гялайлаа.Та миний таван хүүхдийг бүгдийг нь эсэн мэнд эх барьж цагаан сүүгээ амсах ховорхон хувь тохиол олгосонд маш их гялайлаа хэмээн хэлчихээд эхнэрлүүгээ харан шинэ хүнрүүгээ харан сэтгэл ихэд өөдрөг -За Жанжаа та миний дархан сүргээс ганц ачийнхаа заасан адууг аваарай хэмээн хэллээ.Жанжаа ч баярлаж байгаа нь царайнаас нь андашгүй.Жанжаа хэмээх энэ нүүрэндээ бодол тунгаасан мэт дотогшоо дуугүйхэн бор эзэгтэйн ач буяныг нутаг орноороо талархаад баршгүй.Өвдсөний

биеийг хагацсаны сэтгэлийг тайтгаруулах буянтан гэж шүтэн хөл алдахаас ч аргагүй. Насаараа хань ижилгүй ганц бие явсан хүн энэ хүн гараасаа хөтлөх ганц л хүүтэй хүн . Дүүрэн байдаггүй хорвоогийн хатуу тавлиан Жанжааг олон удаа сорьсоны нэг нь хүү Вандан нь айл гэр болсон хойноо золгүй тохиолоор эрэмдэг болсон аж.Эх хүний сэтгэлийг эрлэг булаахаас бусад нь нугалдаггүй гэдэг шиг Жанжаа зовлонд нугарч зориг нь мөхөлгүй ганц хүүгийнхээ л төлөө зүтгэж яваа хүн. Энэ хүний ганц нарыг гаргадаг хүн бол газар дээрхи ганц ач “Түнтгэр” хэмээх хоёр настай ач нь юм.Хорвоод амьдрах нас уртасгасан хүн гэж ирээд хүн бүхэнд ачаа ярьж баярлана.Аргагүй дээ хөөрхий ганц хүү нь эхийгээ амьдын зовлонд хатаачихсан болохоор л тэр биз. Хүүг нь ээрүү Вандан гэх агаад тэрээр тэвдсэн даарсан үедээ гацаад таг болчихдог хүн бий.Нутгийн зарим илүү хошуутай удам судар тодруулдаг их мэдэгчид Жанжаа бариачын ганц хүүгийн эцгийг даншигийн заан цолтой хүн байсан гэнэ лээ гэж мэдэмхийрэвч энэ тухай Жанжаа бариач ярьж байхыг нь хэн ч сонсоогүй .Вандан уг нь сайн барилддаг байсан ч Сайн ноён хан аймгийн Мэргэн засгийн

хошууны нэгэн том уулын тахилганд очиж барилдаад түрүүлчихээд буцах замдаа эрүүл саруул залуу гэнэт таталт өгөн үхэхийн наагуур өвдөж нутаг нугын хамт явсан хүмүүс нь амьтай голтой л хүн л ээжид нь авчирч өгсөн аж.Газар дээрхи ганц үрийнхээ төлөө унтах нойр ууж идэхээ умартаж Жанжаа бариач хэдэн сар янз бүрийн эм тан өгч барьсаар байгаад арайхийж хоёр хөл дээр нь босгосон ч барилдах ямар ч боломжгүй болсон байв.Хэзээ хойно цуг явсан хүмүүсийн ярих нь тэр нутгийн Норовдүнчин хийдийн хамба лам Дүвчин Сундуйн бөхтэй үзүүр түрүүнд үлдээд байхад нь Дүвчин Сундуйн явуулсан хүмүүс ирээд Ванданд -За чи буугаад өгчих…iiii Түрүү бөхийн бай болох хоёр хунз цай боодол торго жасын хөрөнгөнөөс нэг удамтай эр даагыг нь манай хамба лам өгье гэж хэлсэн гэдэг. Зөрүүд хатуу, залуу халуун зоримог хүний зангаар Вандан -Бууж өгөх юм бөх гэж яриад ногт ганзаглаж биеэ бэлдээд яах юм.Азанд муу нэрэнд сэвтэй сайхан барилднаа гэж хэлээд буцаажээ.Цуг явсан хүмүүсийн арай ахмад Бүргэд гэж хүн тэр шөнө Ванданг учирлаж ятгаад дийлсэнгүй. -За дүү минь чи тоогүй юм хийлээ!!!! Энэ хийдийн хамба лам дүвчин аграмба

Сундуй гэж хүн ч эрдэм чадалтай айхтар том лам байдаг юм .Энэ Баян улаан хайрханы наадамд гадны хошуунаас морь бөх хоёр түрүүлж болдоггүй юм.Хошууны нутгаас гаралгүй л өнгөрдөг номтой.Ээ дээ миний дүү хэлсэн үгээ буцааж хамба Дүвчин Сундуйгаас очиж уучлалт гуй.Эсвэл маргааш буугаад өг гэж хичнээн гуйсан үгийг нь авсангүй.Маргааш нь бүх хошуугаараа ээрүү Вандангийн эсрэг барилдахаар ирсэн нь илт харсан үзсэн бүрэн нь Ванданг жихүүцэн хараж аж.Бөх ч эхэллээ.Нутаг хошуундаа алдартай хийдийн бөх Гончиг гэж ахимаг насны өндөр шар бөх засуулаа ханаруулан дэвсээр гарч ирлээ.Бөхийн хийц хэлбэр тэр даваа шаваа нь үнэн уран тансаг аж.Нутгийн олон нь” манай Гончиг зааныг минь хайрхан хамба хоёр минь түшиж байгаа цагт энэ муу учраа мэдэхгүй хүү юу болоо аж” гэж ярихыг сонссон Вандан чихний гадуураа өнгөрөөж түвдсэнгүй.Гагцхүү түүний сэтгэлд дөнгөж таван сар хүрч буй хүүдээ даага ,эхнэртээ хунз цай толгой торготой очих мөрөөлдлийн гал асаж байв.Гончиг заан өрөх зуураа “дүү минь бодсон биздээ “гэхэд нь ээрүү

Вандангийн уурч хүрч намайг доромжилж байна хэмээн уурсаж ухасхийн Гончиг зааны сэнжигний барьцнаас барьж аван урдуураа гүйлгэж татаад шуудагны барьцанд хүрээд өргөж байгаад чангахан шидчихээд дэвээд гүйчихэв.Наадамчин олон доор бүрэндээ Ээрүү Ванданг харааж зүхэн, зүсэн зүйлийн зүйлээр шидэн уулгалав.Гончиг заан бэртжээ. Донироос түрүүлсэн бөхийн бай шагнал болох хоёр хунз цай, боодол торго, даагаа аваал л тэр оройдоо нутагруугаа гарчээ.Сэтгэл санаа өндөр эхнэр хүүхэддээ очихоор яаран нутгийн бөхчүүдтэйгээ инээд хөөр болон явсан Вандангийн унаж явсан морь гэнэт шургаж унаад босож ирсэнгүй.Хормын төдийд л хэд тийчлээд л амь тавив.Харин Вандан ухасхийн боссон ч орь дуу тавин сөхөрч унаад ахиж өндийх гээд чадсангүй.Байдал бишидсэнийг мэдсэн.Бүргэд юун түрүүн энэ нутгийн хайрхан савдагт сөгдөж мөргөн -Ээ хайрхан минь.Мулгуу бидний гэмтэй үйлдлийг минь өршөөгөөч хэмээн залбираад шалавхан шиг л дааганы ногтыг нь мултлан хоёр хунз цай торгыг нь тэнд орхиод ойрхон айлаас үхэр тэргий нь учир байдлаа хэлэн гуйж байж аваад ямар ч байсан Ванданг эхэд нь амьд

мэнд хүргэж өгөхийг хүсэн нутгийн зүг яаравчиллаа. Түүнээс хойш Вандангийн хоёр хөл хатангиршин хатаж ахиж борвиороо тэнийхээ байжээ.Хэрдээ л Жанжаа бариач мэддэг чаддаг бүхнээ хийсэн боловч хүүгийнхээ амийг тогтоож үлдсэндээ л хязгааргүй баярлаж байв.Одоо Вандан зөвхөн гэр зуураа эхнэр ээж хоёрынх асаргаанд байдаг болов.Тэр сэтгэлээр хэдийн унасан ч хүүгээ харж л амьдралыг арай өөрөөр харна.Энэ хүний хүү хоёр өнгөрч буй “Түнтгэр” хэмээн нутаг хошуугаараа өхөөрдөх хөөрхөн хүү бий.Хүүгийн жинхэнэ нэр нь уг нь Довчин гэнэ.Хүүг төрөхөд Жанжаа бариач нутгийн нэртэй мэргэн түргэн хүн гэгддэг Гэлэгд бараалхаж нэр хайрлахыг гуйхад тэрээр шоо хаяж эрхи татаж байгаад -Довчин гэж нэр өг.Уг нь зөв сайн явбал эцгээсээ сайн бөх болох төлөвтэй .Гагцхүү саад тотгор ихтэй юм байна.37 ныхоо жил дээр л нэг их гэмтэй юм байна түүнийгээ давчихвал сайн хүн болноо гэв.Тэр хүүд нь л сая Буд дархан адуу амалсан нь тэр аж. Өвдөж зовох болгонд нь Жанжаа бариачыг залдаг Буд дарханых Жанжаа бариачид их сайн.Чадахаараа л бие биендээ тус болж явдаг байв. Жанжаа бариачын бие муу байна гэж сонсоод Буд

эхнэртэйгээ хоёул нэг эргэж ирчихээд -Ээ хөөрхий хөгшин хүн аргагүй дээ .Ер нь удахааргүй болж гэж ярилцахыг Хажид сонсож билээ. Өвлийн нэг үдэш нутгийн нэг хүн Жанжаа бариач өөд боллоо гэж ирж хэл дуулгав. Тэр шөнөө Буд дархан эхнэр Сэндэнгээ дагуулан Жанжаа бариачийн хойдохын ажилд оролцохоор явлаа.Харин тэр үед Жанжаа бариачийг ямар ч байсан өөрийнх нь эх барьж авсан хүн гэдгийг Хажид мэддэг байлаа.Жанжаа бариач ч өөрөө Хажидад их сайн –Энэ хог намайг нэг айлгаж билээ гээд л ярина.Тэрээр мөн -Би Будадтай хамаатан садан биш гэсэн ч ах дүүгээс л өөрцгүй болсон.Манай хоёрын энэ сайхан нөхөрлөл сайн зүйлд хөтлөх байхаа хэмээдэг нь их учиртай ирээдүйг зөгнөсөн үг байв.Буд Сэндэн хоёр гурав хоногийн дараа ирэхдээ нэг айл нүүлгэн ирсэн нь ээрүү Вандангийнх байлаа.Шинэ айл ,шинэ хүмүүс Хажидад их л сонин байв.Хажидаас толгой өндөр тас хар нүдтэй банди харин Хажидыг их л сонирхон харж байлаа.Энэ бол нөгөө “түнтгэр” буюу Довчин байлаа.Гэрий нь барьж дууссан хүмүүс гэрт нь орж цай уулаа .Эл хуль хогшил гэж байхгүй бор төрөгхөн энэ айлыг Хажид хэрдээ л гайхаж байв.Оройхон

тийшээ Хажид нөгөө бандитай нүүр хагарч ганц нэг үг солин уул хадаар баахан дагаж гүйв.Суга таягтай ээрүү Вандан янхир том биеэ дааж ядан хөдлөх нь анх харсан хүнд их л түүртэй.Хажидын Довчинтой анх сольсон үг нь Ээрүү Вандангийн тухай байв.Тэрээр Довчинд хандаж -Танай аавын хөл нь яачихсан юм гэж ихэд сонирхон асуухад нь Довчин -Гэмтчихсэн юм гэж хэлчихээд нэг л их гунигтай нүдээр аавыгаа харав. Ээрүү Вандан хэмээх энэ хүний бадриун том гар янхигар том биеийг нь хараад эхлээд Хажид ихэд айдаг байлаа. Хэд хоногийн дараа Хажид Довчин хоёр байнга л хамт гүйж тугал буруу эргүүлэн нааш цаашаа явдаг болсон тул Вандангийнхаар орж гаран удалгүй дасав. Харин Буд дархан Ванданг хуучин муу хар модны хургархай түшин гарч орж байгааг харан сэтгэл нь өвдөж гарт нь

эвтэйхэн суга таяг хийж өгөв.Баярласан Вандан хүнгэнэсэн дуугаар -Гялайлаа Буд ахаа.Би таны ачийг мартахгүй ээ. Би ч хөл хөнгөнтэй морь унасан юм шиг л сайхан болчихлоо гэж хэлэхдээ ийм том хүн уйлдаг гэдэгт итгэдэггүй байсан Довчин Хажид хоёрыг гайхтал өргөн магнай доорх хүнхийх хонин бор нүднийхээ аягаар дүүрэн нулмис мэлтэлзүүлэхийг харан хэрдээ гайхав.Хэд хоногийн дараа ээрүү Вандангийн ямаа голдуу цөөхөн хэдхэн богийг нь хадам ах нь тууж ирээд Будын хонинд нийлүүллээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *