Нүүр Өгүүллэг “НУУЦГАЙ ХАЙРЫН ПАЯН” гэр бүлийн роман “13-Р ХЭСЭГ”

“НУУЦГАЙ ХАЙРЫН ПАЯН” гэр бүлийн роман “13-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
856

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ Хүүхэд тэвэрсэн Бадраа нөгөө талын хаалгаар шадмаг нь аргагүй гарч ирээд холгүйхэн зогсож байсан цэргийн найзаа дуудав. Хөлсний тэрэг аажуухан ирж хажуу зогсоход

Бадраа хүүгийн уйлах орилхыг ч эс тоон тэврэн сууж машин хөдлөн одлоо. Тэрээр энэхүү далим гарах торгон мөчийг хүлээсэн билээ. Хэд хэдэн удаа хүүхдийг хулгайлах гэж оролдоод бүтсэнгүй. Эхнийхэд

эмнэлэгийн хүнд хөөгджээ. Цагаан халаад өмсөөгүй, байдаг л хувцастайгаа тасагруу орсон хүнийг сувилагч хөөн гаргасан билээ. Дараа нь цагаан халаад олж эмнэлэг рүү нэвтэрсэн боловч хүүгийн

сахиур алхам ч холдохгүй байлаа. Харин өнөөдөр л далим гарчээ. Тэрвээр Ерөө, Ууганаа хоёрыг шатаар уруудахад нуугдан үлдээд зөрч тасагруу орсон байлаа. Тугалыг нь авлаа, Үнээ нь мөөрөөд хойноос

дагана даа гэж сая хэрэг бүтэн санаа амарсан Бадраа халааснаас тал шил архи гарган амаар нь залгилжээ. Нярай жаал алга болов хэмээн эмнэлэг даяар шуугиан дэгдэв. Хүүхэд тэвэрсэн сэжигтэй эрийг олох

гэж давхар бүхнийг нэгжсэн авч усанд уусч, салхинд хийссэн мэт хүүхэд хулгайлсан этгээд ор мөргүй алга болжээ. Яг энэ үед Буянт-Ухаагийн нисэх буудлаас өмнө зүгийг барин олон суудалтай том онгоц өндөр аван хөөрч байлаа. Ууганаа өвджээ. Бяцхан үр нь олдсонгүй. Цагдаад тэмдэглүүлсэн авч хүүхдийн сураг гарсангүй удлаа. Улаанбаатарын болон Дархан хотын цагдаагийнхан хүүхдийг, аман зургаар сэжиглэсэн этгээдийг эрж хайж байлаа. Мөнөөхөн Ерөөгийн гэр орноор очиж нялх хүү тэднийд байгаа эсэхийг битүү тандсан авч хулгайч хүүхдийг хүргэж өгсөнгүй бололтой. Ерөөгийн хөгшин эхэд дуулгахаас аргагүй болсон гэлцэнэ. Тэр хөгшин хүүхэд алга болов хэмээн үсээ үгтээн уйлан дуугарсан гэх. Сэтгэл санааны

уналт цөхрөлөө дийлэхгүй ямагт уйлах хөөрхий гэргийгээ өрөвдөж ядаад Батбаяр яах юу хийхээ мэдэхээ болив. Ямар гай дайрах нь энэ билээ? Амьдралын хамаг гэрэл гэгээ бөхөх шиг болов. Одоо ханиа л эдгээж авахгүй бол эр ганцаараа Батбаяр хэцүүдэх нь ээ. Ашгүй тэгтэл Чимгээ үерхдэг хүүхнээ үзүүлэх гэж нэр алдартай нэгэн бариач эмгэнийг дагуулж ирэв. Тэр хүнийг ирэхэд Ууганаа бие засдаг өрөөнд ходоодоо эргэтэл бөөлжин зогсож байлаа. Чимгээ эмгэнээс бяцхан зовж, үерхдэг хүүхнийхээ гар нүүрийг угаалган үнэртэн түрхээд орон дээр нь хэвтүүлэв. Хүүхэд минь яагаав? Дотор муухайраа юу? гэж эмгэн хажууд нь суугаад асуужээ. Хоол зохихоо болиод байгаа юм… Батбаярын үгийг анхааралтай сонсоод эмгэн гэдсийг нь илж үзсэнээ, Та хоёр гадаа гарч бай. Би энэ хүүхнийг сайн үзээд өгье. Урьд би чинь

эмэгтэйчүүдийн тасагт эмч хийж байсан хүн шүү гэлээ. Нөгөө хоёр даруй гарав. Эмгэн эм хүний үздэг үздэггүйг гэдэс хээлийг базлаад Хүүхэн минь чамд өвчин алга. Ертөнцийн жам ёсоор хүүхэд олжээ гэжээ. Юу? Та юу гэж хэлэв ээ? Тиймээ хүүхэн минь. Хүүхэд олоод сар гаран болжээ. Бодвол дөчөөд л настай байх даа чи… өдий насандаа үр олсондоо баярламаар биш үү? хэмээн шүдгүй амаа ангайлган бариач эмээ инээв. Эмээ минь би чинь хүүхэд байхдаа моринд чирэгдэн сав суулгаа хазайлгаад үр тогтохгүй болсон хүн шүү дээ гэж эмээгийн хэлсэнд эргэлзэн байж Ууганааг дуугарахад Тийм явдал байдаг. Бие илааршаад эр эм хүн үнэн сэтгэлээс хүүхэдтэй болохсон гэж хичээвэл

саванд байтугай савнаас гадуур ч жирэмсэн болдог ёс бий шүү дээ… Ууганаагийн нулимс сул асгарч нөрөө дуудлаа. Гаднаас Батбаяр, Чимгээ хоёр уралдах шахам орж ирлээ. Дорнын тэнгэрт гав ганцхан онгоц шувуу шиг дүүлэн нисэж байлаа. Тэртээ дор зулсан хөвөн шиг үүлс хорвоогийн амьдралд байх эрээн бараан, бүхнийг Ерөөгөөс далдлан нуух гэсэн шиг цайран харагдана. Ар гэрт юу болж, бяцхан үр нь хаана зовж явааг огтхон ч үл мэдэх залуу ээж мөнөөхөн Сэрчмаа руу үе үе харж инээмсэглэх ажээ. – Сөүлд сайхан шүү. Чи очоод мэднээ. Нэг аятайхан залуутай танилцаад авсан нь дээр байдаг юм. Бие сэтгэл

зовохгүй амар шүү дээ. Харьд хичнээн ч жил болох юм билээ. Зарим хүүхнүүд Солонгос эзнийхээ нууц амраг болчихсон байдаг юм. Залуухан, хүчтэй, сайхан Солонгос эзэнтэй нэр холбогдоод авахад ядаж нэмүүлнэ шүү дээ… гэж Сэрчмаа сонин болгон шулганах аж. Гэв гэнэт Ерөөгийн хөх часхийн хатгах шиг болов. Яагаад ч юм бэ, хүү минь зүгээр байгаа даа гэж Ерөө сэтгэл зовон боджээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *