Нүүр Өгүүллэг “НУУЦГАЙ ХАЙРЫН ПАЯН” гэр бүлийн роман “12-Р ХЭСЭГ”

“НУУЦГАЙ ХАЙРЫН ПАЯН” гэр бүлийн роман “12-Р ХЭСЭГ”

26 секунд уншина
0
1
762

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ YРИЙН ХҮСЛЭН, ЯНАГИЙН ХАЛУУН Ерөө бараг ухаан тавьжээ. Ойрд тэрбээр чингэж биеийн жаргал эдэлсэнгүй. Хайртай хүн нь түүнийг үнсэж таалан, цэцгийн баланд шунасан

зөгий лугаа адил идчих шахав. Тэр хоёроос өөр хэн ч үгүй байлаа. Элсэн цөлд хичнээн хоног ангаж цангаж яваад арайхийж говийн нүдэн булаг олж салж хагацахын аргагүй шунагаар ус залгилах адил,

хоёр нууц амраг бие биедээ уусан шингэх гэсэн шиг уруул уруулаараа озолцон, хэл хэлээ соролцон, хамаг бие хөлрөн байж шим шүүс юугаа бие биедээ харамгүй өгөх шиг болов. Ерөөгийн алтан хундага

Батбаярын омогт түлхэлтэнд дүүрч, залуу бүсгүй тамирдан туйлын тааламжтайгаар: – Ай яасан сайхан юм бэ! хэмээн дуу алдав. Батбаярын бие суларсан авч, сэтгэл ханаагүй тул хүүхнээ үнсэн

таалсаар л байна. – Хүүш ээ, бид хоёрыг хүн дагаад байгаа шүү. Ээж миний хойноос хүн явуулсан шиг байна… хэмээн сая л хүйтэн ундаа залгилаад юм ярих тэнхээтэй болсон хойноо Ерөө нүцгэн биенийхээ

доод талыг орны цагаан даавуугаар ороон хэлжээ. – Юу? – Тийм ээ. Ууганаа эгч хүүг авч эмнэлэг рүү явах үед унаа авъя гэж миний сандран хэлснийг санаж байна уу? гээд Ерөө орон дээрээ босч суун болсон бүх явдлыг ярив. Тэгэхдээ Дархан хотод төрөлх гэртээ очсон өдрөөс л ээж нь хэрхэн түүнийг өөр нүдээр харах болсныг, орон гэрээсээ гаргахгүй хэрхэн хорьсныг, багын үерхдэг Оюунаа яаж түүнийг хөгшин хүний өвөрт хийх гэснийг, тэндээс зугтан өөртэй нь, Батбаяртай ярьснаа цөмийг юу ч үлдээлгүй ярьжээ. – Чамдаа зориулсан ариун биеэ хэнд ч өгч бузарлуулахгүй гэж би хатуу шийдсэн байлаа. Намайг орой болтол тэнэв гэж ээж Бадраа гэдэг залуугаар цагдуулсан. Тэр нь эзгүй гэрт намайг эзэмдэх гэж бас дайрсан. Би түүнийг шил архинд явуулаад зугтчихсан юм… хэмээн

Ерөө үнэнээ уудлан хэлж, энэ бүхний цаана ээжийн эрхт ёсыг эрхэмлэсэн эхийн хатуу сэтгэл байгааг ч нуусангүй. Ээж хүний ухаанаар бодвол, охин нь хэнээс ч юм хүүхэд олоод эцгийг нь нуугаад байгаад бухимдсан нь зөв л байх. Гэвч ээж сэтгэл гаргаж эв зүйгээр охиныхоо дотоод сэтгэл рүү өнгийж зовлонгий нь сонсч болох л байсан шүү дээ. Харин тэгэхийн оронд элдвээр хавчин, хүнээр мануулж, өөрийн зиндааны хүнтэй суулгана гэх зэргээр хэлсэн нь Ерөөг хэрхэн гомдоход хүргэснийг залуу бүсгүй хайртай хүндээ шулганан ярив. Ерөө урьд хэзээ ч ийм хөөрхөн, гоё, сэтгэл татам сайхан харагдаж байгаагүй шиг Батбаярын зүрхийг уяруулж байна. Сормуус нойтон том алаг нүд нь үе үе анивчин, хацар нь улайсхийгээд ув улаахан товчтой чанга хатуу хөхөө хагас нуугаад эрвээхэй цэцэг гэж андууран суумаар нимгэхэн ягаан уруул нь

аяархан хөдлөн ярьж суугаа энэ жаахан бүсгүй эр хүний шунал тачаалыг өөрийн эрхгүй хөдөлгөх ажээ. Батбаяр түүгээр цангаж, тэр хүүхнийг хэдэн хоног хүсч мөрөөдсөн тул шөнөжин ноолсон ч ханамааргүй байв. Гэвч болохгүй… Бүр болохгүй. Хүү минь хатгалга тусаад хэвтэж байгаа шүү. Ууганаа нь бяцхан амьтныг тэврэн эмнэлгийн өрөөнд магадгүй шөнөжин бүүвэйлэн цурам хийхгүй хонож байгаа ч юм бил үү? Батбаяр босоод явчихав. Хөргөгчөөс виски гаргаж, шилэн аяганд хийн балга-лаа. Ерөө түүний хөдөлгөөн бүхнийг ширтэн нааш ир л дээ гэсэн шиг талимааран орон дээр суусаар байв. – Ерөө минь… Хонгор охин минь. Чамтайгаа ингэж жаргах яасан сайхан юм бэ. Би үнэхээр л аз жаргалтай байна. Гэвч бид хоёр хүн чанараа янаг амрагийн явдлаас болж гээж болохгүй. Хүү яаж байгаа бол? Ууганаа өдийд аягүй бол унтаагүй л байгаа… Хүү уйлагнаад тавиулахгүй, цаадах чинь тэврээд өрөөн дотуураа бүүвэйлээд л явж

байгаа даа. Тэгэхэд бид хоёр… Ингэхэд бодууштай юм их байна. Тэр Бадраа гэгч аягүйд бол гай тарьж мэдэх л бий вий. Ямар ч зан араншинтай хүн юм билээ. Зарим харцуул бүдүүлэг шүү. Хотод хаа нэгтээ тааралдаад чамайг зодох нүдэх ч юм уу хэн мэдэх вэ. Хүчээр машинд суулгаад Дархан өөдөө давхичихвал яах юм бэ? Чамайг ээж чинь одоо бол бүр гэрээс гаргахгүй. Тэгээд санаснаараа хэн нэг хүнтэй, магадгүй цэргээс ирээд удаагүй байгаа тэр Бадраа гэгчтэй суулгаж ч мэдэх шүү дээ. Иймд тун сэрэмжтэй байхгүй бол болохгүй нь… Солонгос явах ажил үйлээ түргэвчлэх хэрэгтэй болох нь… Элчин сайдын яаман дээр хэзээ ярилцлага болох юм бол? Ерөө минь хүүдээ бүү зов. Ууганаа аваад хэвтсэн юм чинь, тэгээд ч Эх нялхсын төвийн эмнэлэг үйлчилгээ сайн, нэртэй эмч нартай юм чинь хүүг эдгээгээд л өгнө… Батбаяр виски шимсээр хажууд нь суухад аюулт мангасаас аврах баатар эрийг түшсэн хааны гүнж лугаа адил өөрийгөө зүйрлэн санаж Ерөө хайртай хүнийхээ цээжинд нүүрээ наан хүзүүгээр нь тэвэрчээ. Yнэхээр тэр шөнө Ууганаа цурам ч хийсэнгүй билээ. Хүүхэд

нь бүлээрээд тэрбээр гар дээрээ авч тасаг дотор нааш цааш алхсаар үүр цайлгав. Өглөөний тариа хийсний дараа л сая Баярболд бага зэрэг тайвшран унтжээ. Халуун нь буусан байв. Ууганаагийн нүд анилдан нойр нь ч хүрч байсан боловч, тоохгүй байх гэж хичээн хүйтэн усаар нүүрээ угаачихаад хүүгийнхээ дэргэд суужээ. Хүү нь гайгүй болж байвал түүний ядрах нойрмоглох ч яамай юу даа. Азаар олдсон үрээ л алдчихгүй хүн хийгээд авчихвал хорвоогийн бусад гай зовлон, хувь сэтгэлийн шаналгаа бүгд чухам “яамай л” байлаа. Хүүхэд уйлагнахгүй хааяа нэг унтах шиг болсон цагт тэрбээр ар гэрт юу болж байгаа бол хэмээн эм хүний хувьд бодсон удаа бий. Мэдээж шүү дээ. Эр нө-хөр нь тийм сайхан, залуухан нууц амрагтайгаа үлдчихсэн юм чинь… Айх ичих юмгүй одоо ч ёстой нэг жаргалаа эдлэж байгаа биз. Гэвч Ууганаа нөхөртөө буруу өгч чадахгүй, Ерөөг ч хатуу ширүүнээр шүүх гэж бодохгүй байлаа. Эхийн хувьд хүүхдээ аваад эмнэлэгт хэвтье гэж Ерөө хэлсэн явдал бий. Харин тэгэхээс Ууганаа айж бушуухан л Баярболдыг авч түргэний тэрэг өөд яарсан шүү дээ. Чингэхээс өөр аргагүй байсан…

Энэ нялх амьтан минийх… Насан туршийн минь хань нөхрийн яс махны тасархай. Би л түүний ээж байх ёстой… гэж бодоход эм хүний нь сэтгэлд түрэн орж ирсэн хардлага сэрдлэг бүхнийг хүчээр мартахыг Ууганаа хичээж байлаа. Энэ бүх явдал надаас л эхтэй. Аливаа юманд учир шалтгаан бий гэж багш хичээл дээр заадаг байсан. Хэрэв Ууганаа үр төрүүлэх байсан сан бол иймд нөхөр нь хүрэхгүй л байхсан… Тэгэхээр эм хүний хувьд өврөө Ерөөд булаалгасныхаа гай зовлонг би биеэрээ эдлэхээс биш яая гэхэв. Хохь чинь ээ, хохь чинь… Өглөө эрт Батбаяр, Ерөө хоёр сайхан өтгөн сүүтэй цай, хэдэн бууз өгүүлснийг сувилагч эргэлтийн цонхноос аваад ирэв. Шөнө нойргүй хоносон Ууганаа унтаж буй хүүгээ хажуугийн хүнд захиад эргэлтийн өрөөнд босон суун яарч байж хооллов. Түүний хамаг биеийн хөлс цувжээ. “Хүү унтаж байна. Шөнө тавиулсангүй. Халуун нь буусан. Одоо ч гайгүй биз. Та нар сэтгэл бүү зов. Ажлаа хөөцөлдөхийг бод” гэж Ууганаа бичиж халуун савтай нь явуулчихаад хөлсөө арчин хүүгийнхээ хажууд суув. Түр боловч дуг хийгээд авмаар… Нүд

анилдан, өөрийн мэдэлгүй үүргэлж байна. Гэнэт тэр дотор муухайрч ирэхийг мэдэрлээ. Самсаа нь шархирч, юу юугүй огих нь ээ. Ууганаа: -Хүүг минь харж байгаарай! гэж хэлээд бие засдаг газар руу гүйв. Тэрбээр дөнгөж л тосгуур руу тонгоймогц саяхан идсэн уусан бүхнээ бүгдийг шавхан амаараа гаргажээ. Нүдийг нулимс бүрхэн, хамар ам шархиран өвдөж, дотор бачууран бөөлжсөөр байлаа. Юу болох нь энэ вэ? Ядарсандаа болов уу? Ганц шөнийн нойр даахаа болив гэж үү? Эмнэлэгт шөнөжин жижүүрлээд, хүнд өвчтөнд тариа хийн нааш цааш гүйсээр л үүр цайлгасан минь тоо алдсан биш үү? Гэтэл хүүгээ тэвэрч нэгхэн шөнө унтсангүй гэж ходоодоо эргэтэл бөөлждөг ямар ёс вэ? Амьдралд сурсан хатуужлаа умартан, идэх унтахаас өөрийг чадахгүй, сэтгүүлч Батбаяр гэдэг хүний эрх танхил авгай болчихсон хэрэг үү? Ууганаа нуруугаар өвдөж буйг мэдэрчээ. Хэсэг зуур нүдээ анин суугаад шаазан тосгуурын усыг татаж бослоо. Нэг үеэ бодоход дотор муухайрах нь намдсан шиг… Тэрбээр ахиад нүүрээ хүйтэн усаар угааж, духаа шавшаад хүү рүүгээ яаран очив. Хүү нь харин сэрсэнгүй. Юу гээч болов оо? Яагаад дотор муухайрав аа? Өөр хүүхэн, залуухан

бүсгүй сэн бол хүүхэд олчихоод анхны дохио ирж байна уу даа гэмээр л… Гэтэл өөр хэн ч биш, хүсээд насаараа хүлээгээд үр олоогүй, хүүхэд багад сав суулгаа моринд өшиглүүлж гэмтээсэн Ууганжаргал шүү дээ. Өөрөө үрийг нь төрүүлж чадахгүйгээ мэдээд огт танихгүй залуухан сайхан бүсгүйг оролдон жирэмсэн болгоход битүүдээ баярлан, арга буюу амьдралын бэрхшээлийн өмнө сөхөрч, бууж өгсөн Ууганаа чи мөн биз дээ? гэж өөрөөсөө асуумаар байлаа. Тэгэхээр эм хүний бие шалтгаантай болох тухай ойлголт Ууганжаргалд байхгүй мэт… Тэгвэл яагаад?… -Ууганжаргал эгч эргэлтээ аваарай. Хөөрхөн ааштай сувилагч бүсгүй бага зэрэг хир суусан торон саванд хийсэн халуун савтай хоол, цай бариад дууджээ. -Минийх биш байлгүй. Саяхан манайхаас эргэл ирсэн шүү гээд Ууганаа тоосонгүй. -За мөн дөө, танд л өгөөрэй гэсэн юм… гээд сувилагч тортойг гарт нь бариулаад цааш одов. Гайхсан хүүхэн цай, хоолыг авч эргэлтийн өрөө рүү орохоос аргагүй болжээ. Гэвч тэрбээр хоолны үнэр авч чадахгүй байлаа. Нөгөөтэйгүүр огт танихгүй хүний хоолыг яаж идэх билээ. Магадгүй адилхан нэртэй бас нэг хүүхдийн сахиурын эргэлтийг сувилагч

андуураад авчирсан ч байж болох шүү дээ. Ууганаа хоол, цайнд ам хүрсэн ч үгүй, сувилагчийн ирэхийг хүлээжээ. Ерөө туйлын сэтгэлийн хөөр баяртай гэр өөдөө явж байлаа. Баярболдын халуун намджээ. Хэд хоног өнгөрсний хойно хуучин хэвдээ орж, шулганан ярьж, Ууганаа эгчээс салахгүй энгэр өөд нь асах нь өхөөрдмөөр байлаа. Хүүгээ гайгүй болсон гэхэд нь орж үзмээр санагдаад Батбаярт хэлэв. Цаадах нь ерөнхий эмч дээр орж байгаад зөвшөөрөл авч өгчээ. Чингээд Ерөө дуртай цагтаа хоол, цай бариад хүү дээрээ ордог болов. Ууганаа харин ядарчээ. Царай нь харлаж, шанааны нь яс товойгоод турж эцсэн шиг харагдана. -Би хүүгээ харж өнжье. Та хариад хувцсаа сольж усанд ороод сайхан амраад ир! гэж Ерөө хэлсэн авч Ууганаа үгэнд орсонгүй. -Эмнэлгийн дотоод журам нарийн шүү дээ Ерөө минь. Намайг өрөвдөж, амраая гэсэн сэтгэлийг чинь ойлгож байна. Гэвч эмнэлэгт сахиурыг тэр болгон солиод байдаггүй. Би яах вэ. Хүү минь л эдгэж байвал, миний ядрах зүдрэх юу ч биш. Харин чи ажлаа л хөөцөлд. Виз зөвшөөрөл чинь бүтвэл явахаа бодсон дээр. Хүү бид хоёр чамайг ирэхэд танигдахгүй том болсон байх вий. Ууганаагийн хэлж буй үгийг

сонсоход Баярболдын хувь заяа нэгэнт шийдэгдээд, өсгөж хүмүүжүүлэх хүн нь Ерөө биш, харин тэр эмэгтэй болжээ гэж хэнд ч ойлгогдохоор байлаа. “За тэр нь ч дээр дээ. Анхнаасаа миний хүүг хар нялхаас нь гар дээрээ авсан хүн Ууганаа эгч л юм чинь… Ийм хүнд хүүгээ орхиод Сөүл явахад би санаа зоволтгүй ээ” гэж Ерөө өөртөө хэлэхдээ төрөх газарт уулзсан лам ах буянтай эцэгт нь хүүгээ өгч өсгүүлсэн дээр гэж хэлсэн үгийг санаж билээ. Батбаяр, хүү гайгүй болов хэмээн Ерөөг дагуулж “Заг” компанийнхантай уулзуулав. Цаадуул нь нэртэй сэтгүүлчийн захисан хүн гэж их л санаа тавьж, эхний ээлжинд ярилцлаганд орох хүмүүстэй хамт өнөөдөр Өмнөд Солонгосын элчин сайдын яаман дээр дагуулж очжээ. Өчигдөр, уржигдар компаний нэгэн сайхан зантай эгч, түүнд баахан зөвлөгөө өгөв. Тогтмол тавьдаг асуултанд нь юу гэж хариулах, биеэ хэрхэн авч явах, монгол хэлтэй солонгос хүнтэй бүсгүй хүний хувьд яаж харьцвал зохих зэргийг хэлж өгчээ. Ерөө өнөөдөр ярилцлаганд түүртсэнгүй. Бүх явдал санасан ёсоор болж, Ерөө өнөөдөр солонгосын

виз дарсан гадаад паспортаа хүлээн авчээ. Хол газар яваад өгнө гэж бодоход нэгэн талаар хөл хөнгөрөм баяртай, нөгөө талаар хайртай хүнээ, нялх үрээ орхин одно гэхэд ялимгүй гунигийн сэтгэл төрөх ажээ. Гэвч яана гэх билээ. Нэгэнт л өөрөө зорьсон юм явахаас л аргагүй… Сөүлийн бүсгүй Сэрчмаа түүнийг хүлээж ядсан байлаа. 5 сарын 26-ны өдөр явна гэж товлоод онгоцны билет авчихсан байснаа Дарханаас Ерөөг ирээд утасдахад: -Чи тэгвэл удахгүй явах нь… Хоёулаа нэг онгоцоор хамт л явъя. Би захиалгаа хойшлууллаа гэжээ. Сэтгэл бадрангуй, хөөрч догдолсон Ерөө ярилцлагад амжилттай орж виз авснаа Батбаярт утсаар хэлсэнгүй. Одоохон харьж шив шинэхэн паспортаа үзүүлэх сэн л гэж яарч билээ. Тэр хүн яасан их баярлах бол? Тэгээд хоёулаа тэмдэглэнэ дээ. Түүндээ сайхан хоол хийж өгөөд эртхэн ор засч хоёулаа жаргана даа… Дуртай вискийг нь авч өгөх юмсан. Надад чинь мөнгө юу сан билээ? Автобуснаас буугаад Ерөө сэтгэл баяраар бялхан, өөр ямар ч хар хорын сэтгэлгүй гэр өөдөө гүйв. Өрөөнд нь орны ширдэг дор хэдэн цаас нь бий. Түүнийгээ бушуухан авч, ойролцоо дэлгүүрээс хайртай хүнийхээ шимэн уух дуртай дарсыг

нь авч, даруй хоол бэлдье. Ажлаа тараад ирэхэд нь ширээ засчихсан байя. Хүүхэд шиг баярлан орцны хаалга татан орох гэтэл Бадраа гэнэт гарч ирээд бугуйн дээрээс нь бариад авав. -Аа муу оргодол… Ингэж явдаг бий… Бугуй өвдтөл базан Бадраа бахь шиг гараараа чингэж Ерөөг өөр рүүгээ татаад: -За хө явнаа. Эх чинь чамайг олж авчир гэсэн хэмээн чанга гэгч хэлэв. -Байз л даа. Ёо ёо. Гар хугаллаа. Тавиач! гэж аль болохоор эвийг нь олох санаатай Ерөө дуугарчээ. -Яалаа гэнээ? Архи авчир гэж явуулчихаад зугтана гэнээ? Одоо чи баригдсан, мэдэв үү? Чамайг тавина аа л гонж. Одоохон надтай хамт явахгүй бол би тэнэг мангар хүн шүү. Хүч хэрэглэнэ л гэж мэдээрэй! гээд Бадраа түүний гараас хөтлөн хаашаа ч юм явах гэв. Ерөө гэдрэг цахлав. Нүдний булангаар ийш тийш аврал тусламж эрэн харлаа. Гай болоход хэн ч хажууд байсангүй. Жил гаран нэг байшинд амьдарсан айлын хүмүүс гараад ирэх болов уу гэж хараад ч нэмэр алга. Бүргэдийн саварт атгуулсан хунгийн дэгдээхэй шиг Ерөө бахим хатуу гартай Бадраагийн гараас гарч чадахгүй болов гэж бодоход аймаар байлаа.

Чухам яг энэхэн үед л сайхан амрагийн нь сэрэмжлүүлэн хэлсэн “Чамайг барьж аваад машинд хүчээр суулган Дархан өөд давхичихвал яах юм бэ?” гэсэн үг санаанд нь оржээ. -Намайг тавь. Би хашгирлаа шүү гэж Ерөө зөрүүдлэн хэлэв. Yнэхээр бүсгүй хүнийхээ эцсийн аргыг хэрэглэн тэр хашгирч орилон тусламж гуйхаас өөр яах билээ. Ерөө гараа суллах гэж, Бадраа тавихгүй зууралдан нэгэн хэсэг ноцолдов. Салхин талд Бадраа гарахад амнаас нь хэд хоног архидсны дотор муухайрам угаар үнэртэж Ерөө эгээтэй л огисонгүй. -Бүү санаарх! Намайг дийлнэ гэж санасны чинь гарз. Мэдэв үү? За хө явнаа… Бадраа гав шиг эвэр ургаж хүнийх гэхээсээ төмөр шиг гэмээр хатуу болсон алгаараа бугуйг нь өвтгөн лавшруулж бариад автобусны буудал руу явах гэв. -Yгүй, үгүй…Би явахгүй. Ерөө гэдрэг цахалсан хүчиндээ чингэв үү, эсвэл бүдрэв үү ар дагзаараа шороотой газар мөргөн унаж орхив. Бадраагийн уур ихэд хүрэх бололтой түүнийг унасан чигт нь хэсэг чирэв. Нэгэн мангардуу залуу, сайхан бүсгүйг газар унаган чирч байхыг хараад зэргэлдээ орцны хэдэн хүн гайхан зогсчээ. -Яаж байгаа нь энэ вэ? Гэгээн цагаан өдрөөр хүн дээрэмдэн хүчирхийлэх нь үү?

Цангинасан дуутай бүсгүй хүний дуу гарлаа. Энэхүү энхрий дотно дуун Ерөөгийн сэтгэлийн чандах аймшгийг үлдэн хөөв. Харь дайсанд баригдаж яваад хатан ээжтэйгээ тааралдан, өмгөөлүүлсэн гүнжийн адил Ерөө дуу гарсан зүг рүү мөлхөөгөөрөө зүтгэжээ. Чимгээ гүйн ирж Ерөөг түшин босгов. Гэнэтийн энэ явдалд цочсон уу, амьтан хүнээс эрхбиш айсан уу, Бадраа бүсгүйг тавьжээ. -Чимгээ эгч ээ, авраарай! Ерөө аврагчаа тэврэн охилов. Чимгээ бүсгүйн шороо болсон хувцсыг гөвж, толгойг нь илээд үнсч Бадраад, -За чи явна аа. Тэр машинд суу. Хаа газрын дээрэмчин гэгч вэ? Цагдаа дээр очноо! Эрс шийдэмгий хэлсэн энэ үгийг сонсч, түрүүнээс хойш залуухан бүсгүйг газар унаган чирэх зэргээр аашилж байхыг нь харж гайхсан хүмүүс сонирхон шавж ирэв. -Зөв. Цагдаад өгөх нь мөн. Яасан зэрлэг нөхөр вэ? -Энүүхэнд эргүүлийн цагдаа байгаа даа, дуудчих уу? Хэрэг хаашаа эргэж буйг мэдээд Бадраа: -Эх нь энэ бүсгүйг аваад ир гэсэн юм. Би Дархан хотоос Ерөөг л аваачих гэж зориуд ирсэн… гэж тайлбарласан боловч -Хулгайч дээрэмчин юу ч гэж худлаа хэлж мэднэ шүү. Цагдаа

дууд, дууд! гэж хэн нэг нь чанга гэгч хэлжээ. -Та минь сэргийлэхэд энэ танхай эрийг хүргэлцээд аль. Тэр унаанд суулгачих! гэж Чимгээ хэлэв. Бадраа цагдаад баригдахыг юунд хүсэх билээ. Тэр гэв гэнэт огло үсрэн зугтаав. -Бариад аваарай. Хөөгөөрэй… Хойноос нь хүмүүс ингэж хашгиралдсан боловч харин хэн ч Бадраагийн араас гүйсэнгүй билээ. -За гэртээ ор доо дүү минь. Сүйд болох нь байна шүү. Чамайг дээрэмдсэн үү, яасан бэ? Хармаа хотыг чинь ухсан уу? гээд Чимгээ бүсгүйг хүүхэд шиг хөтлөн орцны хаалга татжээ. Ерөөгийн хамаг бие салгалан чичирсэн хэвээр л байлаа. Чимгээ түүнийг хөтлөсөөр явж дээд давхарт гараад Ерөө хаалганыхаа түлхүүрийг хийх гээд чадахгүй салгалж байхад: -За битгий сандар. Тэр муухай амьтан зугтчихсан шүү дээ. Ямар азаар би ирэв ээ? Ууганааг эмнэлэгт хэвтсэн гэж дуулаад эргэх гэж яваа минь энэ. Би япон явчихаад дөнгөж өчигдөр ирсэн байхгүй юу. Чамайг хүү дээрээ очвол аваад явъя гэсэн юм… хэмээн нүд нээн хэлжээ. Гэртээ орсон хойноо ч Ерөө тайтгарч чадахгүй байлаа. Чимгээ утсаар Батбаярыг дууджээ. Аюул болох нь байна шүү. Ээж чинь явуулсан байж болно л доо. Гэхдээ хүн хэлээрээ мал хөлөөрөө

гэдэг шүү дээ. Үнэнээ хэлээд хүний ёсоор харьцаж болно доо. Тэгэхэд хулгайч дээрэмчин шиг, бүсгүй хүүхдэд дээрэлхэж, бүр газар унагаачихаад чирч байгаа юм даа. Батбаярыг ирэхэд хэдийнэ цай чанаж, ширээн дээр идэх уухыг өрөн гэрийн эзэгтэй шиг нүүрэмгий байж Чимгээ нөгөө хоёрыг суулгаад ярьж билээ. Хорвоод хайрлаж ханахгүй сайхан хүнээ ирэхэд Ерөө тэврэн авч хамаг зовлонгоо ярин уйлмаар байсан авч этсэв. Батбаяр Чимгээ хоёрыг ямархан нэгэн далд холбоо бие бие рүү нь дуудаад байх шиг Ерөө битүү далд сэтгэлдээ тааварласан тул ийм үед биеэ барихаас болохгүй гэж боджээ. Цай ууж, Батбаяр Чимгээ хоёрын тайтгаруулсан үгэнд Ерөө одоо л нэг цээж онгойж үг хэлэх чадалтай болжээ. Тэрвээр ярилцлагад амжилттай оролцоноо, солонгосын виз дарсан гадаад паспорт гардан авснаа хэлж бичиг баримтаа гаргаж ирэв. -Удахгүй явна гэсэн… Бадраа ахиад ирэхгүй гэх газаргүй. Одоо хаа нэгтээ тааралдвал Бадраа мангар зангаар цохиж унагачихаад машинд ачихыг хэн байг гэх юм бэ? Энэ

бол зөвхөн Ерөөгийн бодол биш. Батбаяр ч, Чимгээ ч ингэж л санаж байлаа. Болзошгүй аюулаас сэргийлэх ганц арга бол даруйхан хөдлөх л байлаа. Ерөөг нэгэнт зорьсондоо хүрч Сөүл рүү нисэн одсон хойно хэн яах юм бэ? Сүүлийн хэд хоног Батбаяр Чимгээ хоёр залуу бүсгүйн авч явах юмыг бэлдэн ийш тийш дагуулан давхисаар байтал таарав. Ерөөг сайхан хувцаслаж, халаасанд нь оъвоо хэдэн ногоон цаас хийж өглөө. Батбаяр гар татсангүй билээ. Дасалт бяц хан хонгор найзаа гэж тэр хөл алджээ. Харин үр хүүхэдгүй эхнэр нөхөр хоёрт хүүгээ үлдээн явж буй энэ жаахан бүсгүйд хамгаа зориулаарай. Харь газар хэцүү шүү. Очоод хэд хоног ч болсон сэтгэл зовохгүйгээр амьдрах мөнгө төгрөг гаргаарай гэж Ууганжаргал нөхөртөө захьсан билээ. Ууганаа уг нь Ерөөг явахаас нь өмнө гарахсан гэж бодовч эмчлэгч эмч нь хүүгийн уушгинд ялимгүй хэржигнүүр байна. Яарах юу байхав. Нэг мөсөн урхаггүй болоод гарсан нь дээр гээд зөвшөөрсөнгүй. Орой Чимгээ тэднийд удаан суув. Өөрийн гараар хоол унд хийж, архи

дарстай, чанасан махтай, өргөт хэмх байцаатай, махан зууш таваглан бууз жигнээд, туйлын өнөр баян ширээ засаж, хол явах сайхан бүсгүйг дайлан үдэлтийн хоол идэцгээв. Маргааш явна гэхээс Ерөөгийн сэтгэл догдлон байлаа. Өмнөөс нь харж суугаа янаг дотно хүнээ орхин одох хэцүү санагдана. Ойрд мөд уулзахгүй шүү дээ. Санах гэгч залуу бүсгүйд байж боломгүй мэт санаанд бууж өгөхгүй байв. Бадраагаас Чимгээ аварч, хэдэн өдөр дэлгүүр зах эхсэн давхисан ааг амьсгаагүй цаг хугацаа ард үлджээ. Ингэж өдөрт гадуур бяц хан давхиад, харин шөнөд хайрт хүнтэйгээ хоюулхнаа гал бутартал ноололдон жаргах сайхан байв. Тэр мөчийг Ерөө өдөржин хүлээдэг байсан. Бушуухан орой болж хайрттайга үлдэхийг тэр яарч, заримдаа ч өчнөөн тус болсон Чимгээг гэрт удаад байхаар бушуухан яваад өгөөсэй гэж боддог байснаа нуух юун. Амьдралын зорилго гэж нэг чухал юм бий. Ерөө одоо бол зорилготой амьдрал өөд, харь газарт гав ганцаараа шуурга сөрөн явах гэж байна. Эх хүний хувьд тэрээр хорвоод заяасан ганц үрээ эмнэлэгт авч хэвтээгүй, хэдэн өдөр боловч тэврэн нойргүй хонож

бүүвэйлээгүйдээ өөрийгөө зэмлэх авч, ямар ч байлаа гэсэн тэр хамгийнхаа хайрт хүндээ үрээ үлдээн явах гэж буйгаа буян хэмээн тооцохоос өөр аргагүй хэмээн бодож байлаа. Ер нь анхнаасаа л Ерөө эм хүний хувьд Батбаярыг өрөвдөн, насаараа үрийн мөрөөдөл болсон түүнд үр төрүүлж өгнө хэмээн амласан шүү дээ. Нэг биеэ хоёр болгож, нялх үрээ түүнд өгөх нь сайхан эр хүний тусыг хариулж байгаа хэрэг биш үү. Ухаантай лам хүн чухам л ингэж буянтай эцгийг нь дагуулбал хүү нь эрүүл саруул өсч торнино гэж айлдсан бус уу? Санаж бодсон бүхэн биелж буйд Чимгээ сэтгэл хангалуун байлаа. Ар гэртээ ч бараг харихгүй шахам Ерөөд үйлчилж хэдэн юмыг нь бэлдэн, өдөрт гадуур давхиж, хоол унд хийж байхдаа Чимгээ залуу бүсгүйн эр хүсэмжилсэн харцыг андахгүй мэдрэн, гэнэн цайлган сэтгэлээ нууж чадахгүй Ерөө Батбаярыг хайрлан ширтэж, заримдаа аяархан чимхээд авах юм уу, ширээний цаана суугаад хөлөөрөө хөлийг нь оролдож буйг анзаардаг байв. Олон жил нууц амраг нь явсан хүнийг нь ийнхүү залуу бүсгүй хэт ихээр хүсэмжлэхийг нь харах анзаарах гэдэг Чимгээд тэсэшгүй

явдал байсан ч тэр шүд зуужээ. Өглөө болгон өд шиг хөнгөн босч сэтгэл санаа сэргэн, бие сэргэлэн угтдаг Ерөөгөөс эр хүний тачаалын үнэр ханхлах шиг болоход Чомгээ галзууран алдаж, одоохон Батбаяртайгаа ноололдох дур хүрч, эм хүний нь сэрэл хамаг биеийг нь зовоох авч, тэрээр худлаа инээмсэглэх аядан Ерөөг үнсч, түр суун хөөрч ирсэн амьсгаагаа дараад ажилдаа ордог байв. Ерөөгийн энэ ааш аяг ердөө л хэдхэн хоногийн хугацаатай юм. Тэгээд залуу бүсгүйн шилийг бид хоёр харна. Тэгсэн цагт л миний жаргал ирнэ. Ууганаа эмнэлгээс мөд гарахгүй биз… гэж шүд зуун бодоод, өөрөө л гадагшаа явахдаа юу юу бэлдэж, чемодан савандаа яаж хийдэг, хэдэн ногоон цаашаа бүхэлдүүлэн хаанаа хадгалдаг тэр л ёсоор Ерөөд бүгдийг нь жин тан болгож өгчээ. Батбаярын хувьд шим шүүс дүүрэн амтат сайхан жимс одоохондоо олдохоо байж, хайртай Ерөөгөө харь газар үдчихээд ганцаараа өвдгөө тэврэн үлдэнэ гэж бодохуй сэтгэлд гуниг төрж байлаа. Амьдралд амсаагүй хэдхэн сайхан хоногийг хувь заяа түүнд үүлэн чөлөөний наран шиг л өгч дээ. Ерөөтэй хоюулхнаа өнгөрөөсөн энэ хэдхэн хоног хувь заяа түүнд өгсөн шагнал байсан буй

заа. Санаснаар болдогсон бол ингээд л Ерөөтэйгөө нэгэн гэрт жаргаж, насаараа ноололдон суумаар… Гэвч хувь заяаны төөрөг нэгийг нь Сөүл рүү хөөжээ. Явуулахаас биш яалтай. Нэг гэртээ суувал Батбаяр хуучин шигээ тайван сууж, ханийнхаа араар тавин нууцаар нөхцөж чадахааргүй болтлоо жаахан бүсгүйд дасчээ. Тэгтэл Ерөөг нь авч явах гэсэн аюул хажууханд нь хаа нэгтээ отож суугаа. Тэр балмад залуу Чимгээгээс айн зугатаад тэр чигээрээ алга болсон гэж итгэх арга алга байлаа. -Ерөө минь мөнгө цаастайгаа хэнд ч хэлж болохгүй шүү. Одоо үед харь газар өөрөөсөө өөр хэнд ч итгэж болохгүй болсон цаг. Хүний газар нэг хэсэгтээ л чамд хэцүү байх биз. Гэвч Заг компанийн шугамаар явсан хэн боловч газарддаггүи л гэлцдэг. Гэр ёсоор байр сууцанд оруулж ажлаар хангадаг гэсэн. Чи алзахгүй ээ. Чимгээ хүүхдээ л хол газар явуулах гэж байгаа мэт захиасаа хэлж суулаа. Батбаяр вискигээ шимэн сууж Ерөөг хайрлан ширтэх ажээ. -Би хүүгээ үнсчихээд явах юмсан. Ерөө гэнэт ингэж хэлэв. Эх хүний нь сэтгэл түүнийг зовоов уу гэлтэй байлаа. -Тэгэлгүй яахав. Онгоц хөдлөхөөс хоёр цагийн өмнө Буянт-Ухаад очсон байх ёстой. Маргааш тав дахь

өдөр, онгоц 11 цагаас ниснэ шүү дээ. Эртхэн гарч эмнэлгээр дайраад явъя. Ерөөсөө би харьлаа. Замдаа машиндаа бензин хийх ёстой юм байна. Өглөө найман цаг гэхэд та хоёр бэлэн байж бай гээд Чимгээ цүнхээ шүүрэв. Хаалга хаагдан, шатаар уруудан гүйж яваа Чимгээгийн хөлийн чимээ холдоход залуу бүсгүй Батбаярыг тэврэн: -Ингээд би явлаа шүү дээ хэмээв. Батбаяр хүүхнийг тэврэн өрөө рүү нь явлаа. Сандан мэндэн хувцсаа тайлан хаяцгааж хоёр амраг янаглалын халуун хөнжилдөө шурган оржээ. Нэгэн хэсэг эр хүний тааламжтай уухилах, эм хүний гиншин дуугарахаас өөр авиа чимээгүй болов. Хайр хайртайгаа учран золгож, бие биетэйгээ уусан нийлэв. Тэр шөнийг хоёр хайртай хүн сүүлчийн удаа гал бадартал янаглан өнгөрөөхөөр шийдсэн байлаа. Залуу бүсгүй алтан хундага байн байн тосч, нас бие жигдэрсэн эр хүн хүсэл бүгдийг нь бадраан шим шүүс бүхнээ түүндээ шавхан өгөхөөр дайрчээ. Маргааш өглөө эрт Ууганаа босоод хүүгийнхээ хамаг даавууг угааж хатаав. Сүүлийн үед нэг удаа хэрэглэх живхтэй болсон тул бэлдэж байтал Ерөө гүйгээд ороод ирэв. Тэр танигдахгүй гоё бүсгүй болсон байлаа. -Явлаа шүү дээ Ууганаа эгчээ.

Алив хүүгээ үнсье гээд Ерөө, Баярболдыг тэвэрч өргөн хамар дух дээр нь үнсэв. -Та намайг гаргаж өгөхгүй юм уу гэж Ерөө хүүхэд шиг тунирхангуй дугарав. Ууганаа хажуугийн хүнд хүүхдээ захиж өгчихөөд энүүхэн үүдэн дээр гарчихаад ирье хэмээн явав. Чимгээ эмнэлгийн үүдэн дээр тэргээ арчаад зогсож байлаа. Дотроос Ууганаа гарч ирэн Ерөөг машинд суулгаад: -За миний охин сайн яваарай, утсаар дандаа ярьдаг юм шүү. Ээж аавдаа санаа бүү зовоорой, бид дандаа эргэж тойрч байна… гэж даруй Ерөөг үнсээд машин хөдөлмөгц хүүдээ яарах тул буцаж оров. Ерөө минь яваад өглөө. Аян зам нь өлзийтэй л байгаасай даа. Одоо хүү бид хоёр үлдэв. Миний хүү сайхан хүү болж өснө дөө. Ээжийгээ сүүлд ирэхэд нь танихгүй том хүн болсон байна даа… гэж Ууганаа шатаар өгсөхдөө бодож улам яарчээ. Түүнийг тасагтаа ирэхэд нь хүү алга байлаа. Хүү… хүү хаана байна? гэж

Ууганаа хашгирах шахам асуув. т аныг хүүхэд аваад ир гэсэн гээд нэг эрэгтэй хүн тун саяхан аваад гарсан шүү дээ! гэж хүүг итгэж орхисон эмэгтэй гайхан харжээ. Юу? Та явуулсан юм биш үү? Цагаан халаазтай биерхүү том залуу байсан. Баярболдын ээж гадаадад явах гэж байгаа гэж та яриа биз дээ? тэгээд эх хүүхдээ үнсэх гэж аваачих хэрэг болсон юм гэж бодлоо… Ээ чааваас. Хүүг минь алдчихжээ гэж Ууганаа машинд харамсан дуу алдаад ухаан алдан унав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *