Нүүр Өгүүллэг “НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО” өгүүллэг төгсгөлийн “12-Р ХЭСЭГ”

“НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО” өгүүллэг төгсгөлийн “12-Р ХЭСЭГ”

42 секунд уншина
0
0
329

Өвлийн дунд сар буюу 1-р сарын 22-ны өдөр цас зөөлөн будран хаялаад орчлон дэлхийг тэр чигт нь цав цагаанаар будсан юм шиг. Гагцхүү Эрдэнэтийг чиглэх зам харгуй зурайн харагдана. Машины

арын суудал дээр Санчирыг даарчих вий гэсэндээ халамжилан нөмрөг юуг нь засан явах Сарнай түүний гараас атгаастай. Санчир өнгөрсөн бүхнийг эргэн санаж оюун бодол ухаан нь бага багаар сэргэн байгаа

нь Сарнайгын гараас алдчихгүй юм сан гээд чанга атган байгаагаас мэдрэгдэнэ. -Мэндээ ахаа яасан сонин дуу тавьдаг юм бэ? Арай өөр дуу тавиач дээ. -За ойлголоо. Чи бас л чанга дуулах юм аа. Санчир минь

ядарчих вий дээ гэвэл Сарнай: -Миний хайр харин ч дуртай байгаа тээ гээд Санчир луу харвал тэрбээр инээмсэглэл тодруулан толгой дохив. Хонгорхон амраг минь үүрийн гэгээ шиг ирсэн юм Харцных нь гэгээнд

уярсан юм Хайтан цэцгийн дэлбээ өгөөд хайрын үгээ шивнэсэн юм Дэр нийлсэн ханиа зүрхэндээ мэдэрсэн Дэврүүн салхинаас ч харамлаад чамайгаа чанга тэвэрсэн Дээдийн жаргалд би итгэсэн

Мөнхийн усыг би уруулаас чинь амсья хайрт минь Үнсэлтээрээ чи өглөө бүхэн сэрээгээч Нандин учрал минь зүүдлэгдлээ ганцхан хань минь Навчис бударсан он жилүүд холдлоо ч ЧАМААСАА БИ ЧИНЬ ХОЛДОХГҮЙ ЭЭ.. хэмээн Ариунаа-Нандин учрал дууг дуулсаар Эрдэнэт рүү орлоо. Тэдний Эрдэнэт рүү ирсэн гол шалтгаан Санчирыг эрүүл цэвэр агаарт гаргах төдийгүй хамтдаа өнгөрөөсөн буйдхан амралт руу очвол илүү хурдан ой санамж нь сэргэж амьдрал өөд тэмүүлэх эрч хүчээр цэнэглэгдэн байж өөртэйгөө тэмцэлдэнэ хэмээн итгэл өвөртлөн иржээ. Сарнай гэрийнхээ гадаа ирлээ. Яаж ч нуун далдлаад хэн ч харсан гэдэс нь түүнийг жирэмсэн гэдгийг нотолно. Гэр лүгээ сэмхэн ороод өөрийн том гахайг авах үүрэгтэй. Учир нь тэдэнд өөр ямар ч

мөнгө үлдсэнгүй. Тэр гахайг авчихвал санаа зовох зүйлгүй 14 хоногтоо хэрэглэчих мөнгө байгаа. Шууд яваад орохоор аав ээж нь түүний гэдсийг хараад тэнгэр газар нийлтэл орилоон болох нь ойлгомжтой. Ядаж байхад өнөөдөр амралтын өдөр. Тиймээс Сарнай аав, ээжийгээ гэртээ байхгүй байгаасай л гэж залбирсаар орц руугаа орлоо. Харин Мэндээ түүнийг гарч ирэхэд хаагуур яаж зугтахаа нарийн тооцоолон үлдэв. -Миний хань чинь өнөөдөр ямар сайхан банштай цай чанасан юм бэ дээ? -Гадаа цас хаялаад хүйтэвтэр байна. Угаасаа би гоё л хоол хийдэг ш дээ гээд Нансалмаа өөртөө бардамхан зогсоход Бархас түүнийг үнэрлэн эрхлүүллээ. Ер нь бол Нансалмаа гэртээ хоол хийх ховор. Болж л байвал гадуур хооллоно. Хуучины орос угсармал байшингууд цас бороо орохоор жаахан сэрүүн талдаа тул тэд том өрөөний шилэн хаалгаа хаажээ. Магадгүй энэ нь Сарнайг өрөө рүүгээ

ороод ажилаа бүтээгээд сэмхэн гарахад тохиромжтой боломж л гэсэн үг. -Ингэхэд хань нь гар утсаа хаана тавьчихав гээд Нансалмаа буйдангаа унагах нь уу гэлтэй л хайна. -Чи саяхан л хүнтэй яриад байсан юм сан гэж хэлээд Бархас утсыг нь хайхад туслав. Том өрөөний олон хаалга савтай шилэн стинкийг уудлан яваад өрөөсөн гартаа барьсан банштай цайгаа газар унагааж орхилоо. Аяга хагарах дуунаар цочсон Нансалмаа түүн рүү хараад: -Хүүе юу болов. Зүгээр үү? Миний ханиа гэхэд Бархас ямар ч хөдөлгөөнгүй зогсоно. Гартаа ямар нэг зүйл барин гайхширан буй бололтой. -Юу болов. Болохгүй зүйл олжээ дээ гэх айдастай Нансалмаа түүнийг даган чимээгүй л байлаа. Гартаа өнөөх төмөр зүүлтийг тэмтэрсэн чигтээ эргэж хараад: -Нансаа энийг чи хаанаас олсон юм гэвэл Нансалмаа өөрийн хийсэн гэм буруутай

үйлдэлээ цухуйлгахгүйг хичээн: -Мэдэхгүй. Би анх удаа л харж байна гээд гайхсан худал дүр эсгэн нөхрийнхөө дэргэд очиход Бархас: -Энэ миний хүүдээ хийж өгсөн зүүлт байна. Тиймээ би энийг 20-иод жилийн өмнө хийж байлаа гэх үгийг сонсоод Нансалмаагын дотор харанхуйлж хамаг бие нь чичирч зүрх нь хүчтэй цохилон байж нүдээ бүлтийлгээд: -Ханиа чи андуурсан байлгүй дээ. Чи сайн хараач -Би андуураагүй ээ. Зүүлт хийж байгаад Сан гэдэг үгэн дээр зогссон байхад эгч намайг хүүдээ нэр өг гэсэн. Би билэгшээгээд Санчир гэх нэр хайрласан. Баярласандаа Ч үсгийг бичихдээ үсэгний богино талыг доош илүү явуулсан юм. Яг энэ Ч үсэг шиг гээд зүүлтэн дээрх таних тэмдэгийг Нансалмаад ойртуулан харуулав. -Еэ бурхан минь чи үнэн яриад байгаа юм уу? Худлаа гээд хэлээд өгөөч дээ гээд гэр дүүрэн Нансааг орилоход Бархас: -Үнэн үнэн. Чи энэ зүүлтийг хаанаас олсон

юм бэ? Энэ миний Санчир хүүдээ нэрийг нь тамгалан байж өгсөн зүүлт мөнөөс мөн байна. -Сарнайтай үерхэж байсан залуу миний хүү байсан гэж үү? Еэ тэнгэр минь, бурхан минь. Санчираа миний хүү ээжийгээ өршөөгөөрэй. Би хүүгээ алчихлаа гэж үү гээд Нансалмаа газар унан шал дэвслэн байхад учрыг үл ойлгох Бархас: -Чи юугаа яриад солиороод байгаа юм бэ? Хүү минь хаана байна. Амьд биз дээ гээд Нансааг сэгсчин асуухад Нансаа: -Би хүүгээ өөрийн гараар алчихсан. Би хүүгээ алчихсан гэх мөчид том өрөөнийн шилэн хаалга 2 тийш хүчтэй дэлгэгдэж шилнүүд нь газар хагаран уналаа. Тэднийг хаалганы зүг харахад Сарнай хэдийн тэдний яриаг сонсчихсон эхэр татан уйлаад зогсож байв. -Санчир миний ах байсан юм уу? Ааваа та сонс. Ээж өөрийн төрсөн хүүгээ алсан. Гэхдээ ээжээ таны хүссэнээр Санчир үхээгүй л дээ. Таны хийсэн үйл лайгаар биднийг ямар их зовж

шаналж үхэлтэй тэмцэн байгааг хэн ч мэдэхгүй. За яахав дээ. Таны хүсэл биелээгүй байж болно. Тэгвэл удахгүй таны хүсэл биелж Санчир үхнэ. Би ч бас үхнэ. Бидний хайраас дэлбээлсэн энэ бяцхан үр ч бас үхнэ. Бузар бүхэн шингэсэн хүмүүн орчлонд бидэн 3-ын багтах орон зай байгаагүй ажээ. Тийм ч учраас бүх зүйл бидний эсрэг байж. -Миний охин тайвшир даа. Миний охин гээд аав ээж нь үргэлжлүүлэн ярих гэтэл яриаг нь таслан тэврэн зогссон том гахайг Сарнай шидлэн хагалаад: -Бүгдийг чинь үзэн ядаж байна гэж хэлээд гарч одов. Сарнайг орцноос асгарталаа уйлан гарч ирэхэд Мэндээ өмнөөс нь тосоод: -Миний охин юу болсон юм бэ? -Мэндээ ахаа охиноо уучлаарай. Одоо бүгдийг дэлгэх цаг болсон. Та ороод аав ээжид бүгдийг хэл. Бид 2 таныг хүлээж байя гэхэд Мэндээ учрыг үл ойлгох хэдий ч Сарнайгын үгэнд орж орц чиглэн гүйлээ. Сарнай жолоон дээр суугаад нулимсаа арчин хэсэг тайвшираад Санчир луу инээмсэглэж:

-Хайр минь чи хүүхэд бид 2-тойгоо үүрд хамтдаа биз дээ гэвэл Санчир инээмсэглэн толгой дохиж: -Тиймээ гэх үгийг эвлүүлж ядан хэллээ. Санчирын амнаас гарсан энэ үгийг сонсоод Сарнай итгэж ядан байж: -Миний хайр ярьж байна. Чи минь ярьж байна ш дээ хэмээн хөөрөн догдлох зуур хурд нэмэн давхилаа. Галзуу солиотой мэт давхин байхдаа гэрлэн дохио, цагдааг үл тоон хурд нэмсээр машин дотор: -Хайраа чи миний төрсөн ах юм байна. Тиймээ чи миний төрсөн ах. Энэ орчлонд бидэн 3-т багтах зай алга гээд элий балай солиотой хүн шиг инээд хадааж одов. Мэндээ тэдний аав ээжтэй орцноос гарч ирэхэд машин нь үгүй байсанд бүгд л сандралдаж хэдэн тийш гүйсээр. Юу хийх яахаа мэдэхгүй бөөн нус нулимстайгаа холилдсон хүмүүс зөрөн өнгөрөх хүн бүрээс сандчин Санчир Сарнай 2-ыг асуувал мэдэх хүн нэгээхэн ч үгүй. Нэлээн хэдэн зам уулзварын цаана цагдаа, онцгой алба, түргэний тэргийн хангинах дохион дуу ар араасаа дуугарсаар. Бүгд тэр зүг рүү айдас хүйдэстэйхэн гүйлдлээ. Ойртох тусам

хүмүүсийн яриа тэдэнд шивэр авир сонсогдоно. -Яана аа -Ямар аймар юм -Жоохон хүүхдүүд байна ш дээ -Гайгүй байгаа -Арай ч үсрэхгүй байлгүй дээ -Хальтарчих вий дээ гэх мэт ярианууд. Очих газраа тэднийг очиход байшингын дээвэр дээр Санчир, Сарнай 2 тэврэлдэн зогсож байлаа. -Санчираа намайг уучлаарай. Би л чамд гай боллоо. Хувь тавилан анхнаасаа бидний эсрэг байж. Би Оросоос ирэхгүй байсан юм. Ирсэн байлаа ч Эрдэнэт рүү ирэхгүй байх. Энд ирчихээд тантай дахин тааралдахдаа танихгүй өнгөрчих байсан юм. Гэтэл би гэдэг эргүү мал. Танд би л гай болчихлоо. Ахаа дараагын төрөл гэж байдаг болов уу? гэхэд Санчир даарсандаа болоод байдагаараа чичрэн байж: -Байгаа байгаа гэхэд Сарнай түүнийг тэврэн: -Ахаа та удахгүй дулаахан болно оо. Одоохон даарахаа болино. Хэрэв дараагын төрөл байдаг бол охин бид 2-ыг заавал олж очоорой. Бид 2 нь чамайгаа хүлээж байна. Гэхдээ 3-лаа хамт үхэх болохоор бурхан биднийг

салгахгүй байх тээ гэвэл Санчир 2 гараа хүчлэн дээш өргөж Сарнайг тэврээд: -Биднийг салгахгүй ээ -Би чамдаа хайртай гээд уруул дээр нь зөөлөн үнсээд биеэрээ хажуу тийш жаахан хазайх мөчид Мэндээ ах нь: -Сарнай миний охин битгий. Би чамайг жаахан байхад алдсан. Тэр олон жил гадаадад амьдарч байхдаа аав нь ганцхан чамайг л бодож байсан. Миний охин битгий л дээ. Би дахин охиноо алдмааргүй байна ш дээ. Аав нь чамгүйгээр яаж амьдрах юм бэ? Миний охин аавдаа ирээч. Би чамгүйгээр яаж амьдрах юм бэ гээд газар сөгдөн Мэндээг уйлахад Сарнай гайхас хийн харахад Мэндээгийн хойно тэврэлдэн зогсох Бархас, Нансалмаа нар толгой дохин энэ бүхэн үнэн хэмээн хүлээн зөвшөөрч байв. -Би итгэхгүй байна. Та нар ах бид 2-ыг хуурч байна гэвэл Нансалмаа охин хүү 2 луугаа ойртон ойртон алхаж байхдаа: -Миний охин үнэн. Энэ бүхэн үнэн. Аав ээж 2 нь хүүгээ алдчихаад бидэнд дахин үрийн заяа хайрлагдаагүй юм. Тэгээд лам хуврагаас асуухад охин үр үрчилж авбал үрийн заяа тэтгэнэ гэсэн.

Тэгээд аав бид 2 нь ламын заасан зүг чигээс чамайг өргөж авсан юм. -Санчираа чи сонссон уу? гэхэд Санчир толгой дохин инээмсэглэхэд Сарнай түүнийг болгоомжтойхон доош буулгаж 20-оод жил уулзаагүй аав ээжтэй нь тэврэлдүүлж өөрөө Мэндээ ах руугаа: -Ааваа гэсээр гүйв. Одоо тэд нэгэн гэр бүл болж 5-уулаа тэврэлдэн уйлахад тэдэн дээр будран байсан цасан ширхэг халуун дулаан илч хайранд хайлан тэдний дээр НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО шивэрлээ. Нансалмаа өөрийн хурааж цуглуулсан бүх хөрөнгөө ганц хүү Санчирынхаа эмчилгээнд бүгдийг зориулж хүүтэйгээ 2-лханаа Солонгост 6-н сарын эмчилгээнд хамт байж эрүүл саруул болгосон билээ. Тэд ийн учраагүй бол Санчир тэнгэрт одож Сарнай бэлэвсэн хоцрох байлаа. Ээж хүү 2-ыг Солонгосоос ирэхэд Бархас, Мэндээ 2 Эрдэнэт хотын ойролцоо худалдан авсан хашаа байшингаа янзтай сайхан тохижуулж супер хаусандаа тэднийг угтсан. Төд удалгүй Сарнай төрж хөөрхөн охинтой

болсон бөгөөд Нансалмаа дахин улс төрд орохгүй байхаар шийдэж нөхөр Бархастай хамт гавьяаныхаа амралтанд гарчээ. Сарнайгын хүүхдийг Бархас, Нансалмаа 2 өсгөх болоход Мэндээ Санчир, Сарнай нарт хандан: -Одоо надад нэг ач гаргаад өгчихвөл амьдрал сайхан болох гээд байна даа гээд санаа алдахад тэд нэгэн зэрэг: -Ааваа удахгүй ээ. Та санаа амар байж болно гэцгээв. Мэндээгийн хүсэл биелж Санчир, Сарнай нар дахин нэг хүүтэй боллоо. Санчир Эрдэнэт үйлдвэртээ ажилд орж Сарнай тус хотын соёлын өргөөнд бүжиг дэглээч найруулагчаар ажиллав. Сониноос нөгөө Билэгт хүүг сонирхож байна уу? Тэрбээр шоронд ороод гал тогоо барьсан бөгөөд тэндээсээ гараад мундаг сайн тогооч болж өөрийн гэсэн сүлжээ

рестронтай болсон. Билэгтийн аавын шийдвэр үнэхээр зөв байжээ. Амралтын өдрөөр ам бүлээрээ нэгдэн аз жаргалтайхан байх мөчид тэдний хаалгыг хэн нэгэн хүн тогшлоо. Гэвч хаалга тавьчих завтай хүн нэг ч алга. Бүгд л бие бие рүүгээ заан ач зээгээсээ холдсонгүй. Сарнай очин хаалга тайлтал алдартай тогооч Билэгт цэцгийн баглаа барин Сарнайд өгөөд гэр дүүрэн: -Ханхатан сүлжээ рестроны мастер тогооч Билэгт зөвхөн танай гэр бүлд үйлчлэхээр ирлээ гэхэд гэр дүүрэн алга ташилт баяр хөөрөөр түүнийг угтан авлаа. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *