Нүүр Өгүүллэг “НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”

“НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”

31 секунд уншина
0
0
289

Гуниг тогтомгүй тас хархан нүдний хүүхэн хараа нь тогтож өгөхгүй эргэлдэн байна. Тунгалаг өөгүй булбарайхан царай нь тэр чигтээ хөх няц байх агаад нимгэн ягаахан уруул нь чимчигнэн байхдаа

Санчирыг хараад: -Санчир ахаа гээд Сарнайг уйлахад таньж ядан зогссон Санчир одоо харж байгаа бүхэн бодит гэдэгт итгэж Сарнайг тэврэн авлаа. -Миний дүү юу болсон юм бэ? Чамайг хэн ингэдэг байна.

-Билэгт. Тэр өмнөхөөсөө ч илүү аймаар болсон байна лээ. Дүү нь айж байна. Намайг ална гэсэн -Арай ч үгүй байлгүй дээ. -Ах минь тийм бишээ гээд хувцасаа Санчирын өмнө тайчихад түүний бүхий л биеэр

зодуурын хүнд хөнгөн хийгээд эдгэрч буй гэмээр хуучин шарх сорвиуд ч харагдав. -Цагдаад мэдэгдэх хэрэгтэй. -Тэгэх хэрэггүй ээ. Та Билэгтийн аавыг хэн гэдгийг мэдэхгүй байна. Шүүх хяналтын байгууллагад том

албан тушаалтай. -Тэгээд одоо яах ёстой юм бэ? -Тантай хамт удаан байж болохгүй. Танд би гай болмооргүй байна. Тиймээс эхний удаа өөрийн нүүрэн дээрх шарх сорвийг эдгээх хэрэгтэй байна гээд

онгоцонд дүүргэсэн бүлээн ус руу орж хэвтээд уртаар санаа алдав. -Тэгчихээд дараа нь яана гэж гээд Санчир онгоцны дэргэд өвдөглөн суухад Сарнай түүний гараас атган: -Дүү нь хаашаа ч хамаагүй зугтана аа. Хаашаа ч хамаагүй гээд эрс шийдэмгий царай нүүрэндээ тодруулан амаа жимийн хамраараа уртаа гэгч амьсгал гарган буцааж залгилаа. Билэгт айлын ганц охиныг хайрлаж халамжилан хэмээн авч явчихаад Орос руу явахын өмнөх шөнө Сарнайг алдчихав. Энэ талаар аав, ээжид нь огт хэл дуулгаагүй бөгөөд түүнийг байж болох бүхий л газраар хайж нэлээн хэдэн хоног өнгөрчээ. Эрдэнэт рүү яваагүй гэдэгт нь бүрэн дүүрэн итгэлтэй байв. Ээж нь үе үехэн Билэгт рүү залгаж охиноо асуухад тэрбээр янз бүрийн шалтгаан хэлж аргалсаар. Харин энэ хэдэн хоногт Сарнайгын нүүрэн дээрх хөх няц

овоо гайгүй болж өмнөх шигээ өөгүй сайхан биш ч гэлээ будаг шунхаар гоёход урьдын хөөрхөн царай тодрон байлаа. Санчирын гэрт байсан 10 хоног Сарнайгын хувьд үнэхээр сайхан байж түүний сэтгэл санаа дорхноо л сэргээд ирэв. Санчирт ч таатай сайхан байсан нь мэдээж. Ажилаасаа тарж ирээд зөвхөн мах, гурил оролцуулсан хоол хийгээд ганцаарханаа идчихдэг түүнд Сарнайгын ач буянаар орой бүр олон төрлийн амтат салат нарийн нандин хоол, ховор амтлаг шарсан хуурсан шүүслэг махтай зүйл идэх үнэхээр сайхан байлаа. Хамгийн сайхан нь хайртай бүсгүйтэйгээ орой бүр хоолыг нь амтархан идэж нарийхан ганц хүний орон дээр биесээ унагаахгүй гэсэндээ чангаас чанга тэврэлдэн нойр бүтэн хоносон шөнүүд байлаа. Энэ амралтын өдрөөр хамтдаа салхинд гарч Эрдэнэтийн ойролцоо байх амралтанд 1

хоногын захиалга өгчээ. Учир юу вэ гэвэл Сарнай ирэх 7 хоногоос хот руу орж виз нь хурдан шийдэгдэх ямар ч хамаагүй улс руу явах болсонд байв. Магадгүй 2-хон хүнтэй үдэлтийн шоу юм даа. Сарнайгын бие дээрдэж гайгүй болсондоо ч тэр үү урьдын адил хөгжилтэй сахилгагүй зан нь хөдөлсөн үү эсвэл маргааш амралтанд Санчиртай хамт явах гэж буйдаа догдолсон уу ямартай ч урьд өдрүүдээс тэс ондоо хөгжилтэй хөөрхөн бас сахилгагүй зан төлөв гарган хөгжилдсөөр. -Сарнай чамайг ийм байхыг анх удаа харж байна. Чи үнэхээр… гэтэл Сарнай хуруугаа илгээн Санчирын уруулыг чимээгүй гэх шиг даран: -Тийм гэж үү? Та намайг хүсэж байна уу гээд харцаа үл салган ширтэж уруулаа хазлан асуухад Санчир хэсэгтээ чимээгүйхэн ширтээд буйдангаас өндийх аядан: -Тийм биш ээ гэхэд Сарнай түүний цээж рүү түлхэн буцааж суулгаад: -Би таныг мэдсэн шүү. Шөнөдөө тэврээд унтахад доор хавьцаа нэг хатуу юм нухаад

намайг унтуулдаггүй байсан шүү гэхэд Санчир үнэн зүрхнээсээ ичингүйрэн: -За худлаа яриад байгаарай. Балайраад кккк гэсээр улаа бутран ичингүйрэхэд Сарнай түүнийг гижигдэн гэр дүүрэн баяр баясал тодорлоо. Тэд ч хөгжилдөн наргиж дээр доороо орон ноцолдож түрхэн зуур амсхийх зуур цонхны төмөр тавцан дээр намар цагийн хүйтэн бороон дусал зогсоо зайгүй бөмбөрдөн балбаж бүрэнхий тэнгэрийг гэрэлтүүлэн хүчтэй аянга цахилгаан цахилан орчлон дэлхийг сэрээх шиг болов. Сарнай энэ их дуу чимээнээр цочис хийхэд Санчир түүнийг тэврэн илбэхэд Сарнай хэдийн ягаахан уруулаа түүн рүү илгээн дурлалт хосын дунд янаглан тачаадахын гал халуун хүслэн бадран асаж биесээ энхрийллээ. Яагаад ч юм тэдний хэн хэнд нь энэ ариун нандин харьцааг хийж болохгүй шүү дээ гэх далдын сонин мэдрэмж төрөх хэдий ч хамтдаа өнгөрөөх өдөр хоногын уртад ийм харьцаа байхгүй л бол сэтгэл нь дүүрэхгүй юм шиг санагдсан. Тэр

шөнө тэдний амьдралдаа өнгөрөөх аз жаргалтай мөчүүдийн хамгийн сайхан нь байсан бол Сарнайгын ээжийн хувьд шөнөжин нойр нь хулжсан хамгийн урт шөнө байлаа. Хөх нь үе үехэн чинрэн өвдөхөд ажил ихтэйгээсээ болж нэг их тоохгүй явсан нь буруу байсныг шөнөжин өвдөн хэвтэхдээ сайтар ойлгов. Тиймээс эртлэн босож эмнэлэгээр явж үзүүлбэл түүний өвчиний талаар нарийн сайн онош тогтоож чадсангүй. Тиймд яаралтай хот руу явж үзүүлэхгүй бол хөхний хорт хавдар байж магадгүй гэх эмчийн зөвлөгөөг даган хот руу яаран явлаа. -Нансалмаа даргаа охин хүү 2 луу залгаж ярих уу? гэхэд Сарнайгын ээж Нансалмаа жолоочдоо хандаж: -Хэрэггүй дээ. Тэр 2 өдий болтол Орос руу буцаагүй байгаа нь сонин санагдаж байна шүү. 2-лаа шууд гэр лүү нь очиж тэдний байгаа байдлыг нүдээрээ харья гэсээр Улаанбаатарын зүг жолоо мушгилаа. Шөнөжин унтаагүй Нансалмаагын өвдөлт нь гайгүйхэн байж замын турш зөөлөн сандал дээр тухтайхан унтсаар хотод хачин хурдан ирэв. Шууд л хүргэнийхээ гэр лүү зүглэн хаалгыг нь тогшиход Билэгт нэлээн халамцуухан

хаалга тайллаа. Тэрбээр хэн нэгнийг гэртээ ирэхийг хүлээж байсан мэт баяр баясалтайхан хаалгаа нээхэд хүсэн хүлээсэн зочин нь бус хадам ээж нь байсанд жаахан гайхас хийн юу хэлэхээ мэдэхгүй зогсоно. -Та 2 минь дажгүй биз дээ гэсээр босго даван алхахад Билэгт хадам ээжийнхээ хэлсэн үгнээс Сарнайг оргож зугтсаныг одоо хүртэл мэдээгүй явааг ойлголоо. Дэлбэрэлт болсон гэмээр аймшгийн гэр оронд нь хэд хэдэн нөхөд ухаангүй тасран хэвтээстэй. Ийм байдалтай хадам эхдээ харагдсандаа санаа зовох атал түүний толгойд өөрийгөө зөвтгөх овжин санаа орж ирэх нь тэр. -Энэ гэр оронд чинь юу болсон юм бэ? Та 2 нийлээд архи дарс уугаад байгаа юм биш биз дээ. Цонхоо онгойлгож агаар оруулаач. Сарнай хаана байна. Сарнай Сарнай гээд уцаарлан хэд хэд дуугарахад Билэгт түүний араас: -Ээжээ Сарнай байхгүй ээ. -Тэр хаачсан юм гээд Билэгт рүү харахад Билэгт нулимс дуслуулан буйдан дээр суугаад ээнэгшин жүжиглэж хаана ямар кинон

дээрээс үзсэн юм бүү мэд эрүү амаа худал чичрүүлэн байж: -Сарнай намайг хаяад явсан. Би түүнд таалагдахаа больсон юм гэнэ ээ. Хэн нь мэдэгдэхгүй нэг залуутай үргэлжийн холбоотой байсан. Сарнайгаас би зөндөө гуйсан. Даана ч намайг үл ойшоосон. Ийм араар тавилт нь 3 дахиа болж байна. Би түүнд хайртайдаа өдий хүртэл тэсэж ирлээ. Орост байхдаа ч намайг хуурч ирсэн. Энэ талаар та нарт ярих юм бол амиа хорлоно гэдэг. Тэгээд би танд хэлж зүрхлээгүй юмаа. Ээжээ та намайг уучлаарай. Охиныг нь харж хандаж чадаагүйд гээд эхэр татан уйлав. Билэгтээс ийм үг сонссон Нансалмаа юу гэхээ мэдэхгүй ч Билэгтийг тайтгаруулан хүзүү нуруу толгойг нь илбэн байлаа. -Сарнай хэзээ явсан юм. Хаана байгааг нь хэлж мэдэх үү? -Хүү нь мэдэхгүй ээ. Тэгэж байгаад хэд хоноод эргээд ирчихдэг болохоор нь таны санааг зовоохгүй гэсэндээ танд худал хэлэн өдий хүргэсэнд уучлаарай. Ирчих юм байх гэж хүлээсэн юм -Миний хүү юутай ч гэр ороноо цэвэрлээд хүлээж бай. Чамд ямар хэцүү байгааг ойлгож байна. Гэлээ гээд архи

дарс ууж болохгүй. Энд байгаа найз нөхөдөө одоо явуул. Би учрыг нь олоод чамд хэлнэ ээ гээд Нансалмааг гэрээс гарахад Билэгт хуурамчхан унагасан нулимсаа арчаад: -Новшнуудаа босооч дээ. Би уумаар байна. Дуудсан охидууд яачихав гээд хашгичин хоцорлоо. Нансалмааг лифтнээс гарахад түүнтэй зөрөөд богино нимгэн бариу хувцас өмссөн 3-н охин инээлдсээр лифт рүү ороход тэрбээр: -Ганц охин минь ээжийнхээ ачыг даана ч яав даа. Сарнай минь чи эдгээр охид шиг боллоо гэж үү хэмээн чин зүрхнээсээ харуусах бодол тээв. Нансалмаа машиндаа суун: -Сарнайг Эрдэнэтэд байхад хамт яваад байсан ангийн өндөр хүүхдийн гэрийг мэдэх билүү. -Мэднэ мэднэ гээд жолооч хаягыг нь нэг бүрчлэн хэлэхэд Нансалмаа утсаа аван хэн нэгэн рүү залгаж: -Байна уу? -Харуул хамгаалалтын албаа хийгээд л байна уу? -Яамай даа -Чи тэгвэл дажгүй л яваа юм байна -Товчлуур Зоригоотойгоо холбоотой байгаа юу? -Өө ашгүй дээ. Эрдэнэтэд байгаа юм уу? -Та 2-т нэг ажил даатгая -Гол нь хуулиас гадуур цэвэрхэн хийнэ шүү. -Охины маань толгойг нэг хүүхэд эргүүлээд зүгээр сайхан байсан

амьдралыг нь баллаад байна. Гэхдээ яг баттай мэдээ алга. Би та 2-т нэг хаяг өгье. Тэр хаягын дагуу очоод охин маань байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв байвал охиныг минь хамгаалалтанд аваад нөгөө хүүхдийг нь хашраагаад өг. Тэгээд түүнд 5, 10-н жилийн ял авчих хэрэг тохоод явдаг газар луу нь явуул. Тэрийг та 2 зохицуулаарай. Би хотод эмчилгээ гээд нэг хэсэгтээ очихгүй байх. -Хөлс мөнгө асуудалгүй ээ. Юутай ч эхлээд хаягаар нь очоод байгаа эсэхийг шалгачих гээд Санчирын гэрийн хаягыг хэлэв. Товчлуур Зоригоо гэх нэрийг сонсоод

Нансалмаагын жолооч би юу хийчихэв дээ хэмээн өөрийгөө зэмлэн суулаа. Яах гэж хаягыг нь хэлчихэв дээ. Сарнай охинд яаралтай хэл дуулгачих юм сан гэж замын турш бодон явсаар. Ашгүй нэг юм зогсож Нансалмааг эмнэлэг ороход утсаа гарган Сарнай руу яаран залгатал түүний утасны орох ярианы эрх нь хаагдсан байлаа. 6-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *