Нүүр Өгүүллэг “НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО” өгүүллэг “4-Р ХЭСЭГ”

“НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО” өгүүллэг “4-Р ХЭСЭГ”

29 секунд уншина
0
0
298

Зуны дунд сарын сэвэлзэн үлээх зөөлөн салхитай Эрдэнэтийн намуухан үдшээр Сарнай өөрөөсөө төө өндөр Санчиртай дурлалт хос шиг л гараас нь зүүгдэн явахдаа үе үехэн мөрийг нь түшин зугаалсаар.

Тэд өөрсдийнхөө талаар ярих бүрт тэдний хамтдаа байх мөч бүхэн өөр, өөр болж хувирна. Тэднийг ажиглах аваас… Алхаа нь удааширч бие биедээ илүү ихээр ойртон даруухан дүр төрхтэй явж байвал

Санчир өөрийн туулж өнгөрөөсөн амьдралынхаа талаар ярьж байгаа л гэсэн үг. Харин эсрэгээрээ Сарнай 4-н мөчөө хөдөлгөн, Санчирын урд хойно гаран хөгжилдөж байвал Сарнай өөрийнхөө амьдралын тухай

ярьж байна хэмээн ойлгоход болно. Гэвч тэдний яриа эцэстээ жаахан гунигт автсан билээ. Сарнай айлын ганц охин болохоор их л эрх танхил өсөж, дутаж гачигдахын зовлонг мэдэхгүй хэдий боловч

өөрийн хүсэл зорилгынхоо эсрэг аав, ээжийнхээ сонголтоор амьдарч яваадаа сэтгэл дундуур явдагаа ярив. Болдог бол яг одоо ч хамаагүй хаа нэг тийш зугтчихмаар гээд уртаар санаа алдан одод руу ширтэн

зогсоход түүний хагас дутуу боосон хархан гэзэгнээс хэдэн ширхэг үс салхинд намиран нүүрний урдуур нь сэвэлзэхэд Санчир гараа явуулан хойш илбэхэд Сарнай түүн рүү янаг халууханаар гүнзгийхэн ширтэж тэдний харц хоорондоо тулав. Хэн хэнийнх нь уруул чимчигнэн чичирч зүрх нь цээжиндээ багтамгүй хүчтэй цохилсоор бие бие рүүгээ тэмүүлэн тэдний ягаахан уруул учран золгохын алдад Сарнай толгойгоо хэд сэгсрэн буруу хараад: -Ахаа ингэж болохгүй ш дээ. Та надаас зөвхөн үүнийг хүсээгүй биз дээ гэхэд Санчир түүний араас мөрөн дээр нь гараа тавиад: -Уучлаарай. Санаандгүй л ийм зүйл болчихлоо гээд мөрөн дээр нь тавьсан гараа зугуухан хойш татах

мөчид Сарнайгын булбарайхан жижиг гар Санчирын гарыг атгасаар доошлууллаа. -Ахаа би даараад байна гээд бүхий л биеэрээ Санчирт наалдан зогсоход Санчир ч түүнийг алдахгүй гэсэн шиг тас тэврэн авлаа. Хэн хэн нь юу ч дуугаралгүй чимээгүйхэн зогсоход тэдний зүрх нэгэн хэмээр зэрэг цохилон байв. -Байна уу? -Байна байна даргаа. -Сарнай юу болж байна. Гэртээ ирэх шинж байна уу? -Сайн мэдэхгүй л байна. Ямартай ч нүд салгалгүй дагаж л байна -За за сайн дагаарай. Ганц охинд минь ямар нэг зүйл болвол чи наад хар толгойгоороо хариуцна шүү -За ойлголоо даргаа. -Арай наад нэг юмтайгаа дотно харьцаа үүсгэж байгаа юм биш биз гээд Сарнайгын ээж сэжиг авсан мэт ширүүхэн асуухад жолооч нь юу гэхээ мэдэхгүй сандчин байхдаа утсаа өөрөөсөө нэлээн холдуулж байгаад амаа даран байж хоолойгоо засаж: -Тийм зүйл байхгүй ээ. Ангийн хүүхэд нь юм билээ. Ойр зуурын сонин сайхан яриад л байх шиг байна. -Яг одоо ямархуу байдалтай

байгааг нь зураг дараад над руу явуул гээд Сарнайгын ээж утсаа салгахад жолооч яахаа мэдэхгүй хэсэг саатав. Яг одоо байгаа Сарнайгын зургыг явуулбал ээж нь боож үхэх байлгүй дээ. Албан тушаал, эрх мэдэлд шунан дурлахдаа ганц охиныхоо зүрх сэтгэлийг үл хүндэтгэн нэгэн томоохон улс төрчийн хүүтэй хэдийн сүй тавих ёслолыг 2 гэр бүлийнхээ хүрээнд хийчихсэн. Гэтэл охин нь энд өөр нэгэн залуутай… Жолооч залуу Сарнайг 6-р ангид байхаас л түүнд үйлчилж ирсэн болохоор Сарнайг маш сайн ойлгодог. Тиймдээ ч ээж рүү нь түүний яг одоо байгаа зургыг бус 20, 30-н минутын өмнө дарсан зургыг явуулжээ. Уг зурган дээр Санчир, Сарнай 2-ын зайтайхан алхаж яваа хойноос нь дарсан зураг байв. -Чи одоо болиоч дээ. Үргэлжийн мөнхөд охиныхоо амьдралд оролцож байх юм. -Оролцохгүй гээд яах юм. Тэгсэний эцэст охин чинь хүмүүжилтэй боловсролтой нэгэн болж

байгаа шүү. -Ай мэдэхгүй юм даа. Хааяа ч охиноо харахаар өрөвдчих юм гээд Сарнайгын аав аягатай цайгаа барин гарт байх зурагтын удирдлагаа эхнэр лүгээ хаялан бослоо. -Өрөвдөх гэнэ ээ. Сарнайг яасан гэж өрөвдөж байгаа юм Сарнай яасан тэгтэлээ их өрөвдүүлмээр амьдарч байна уу тээ. Харин ч эрх дураараа аашлан яваа шүү. Чи эцэг шиг байж охиндоо хэд гурван хатуу үг хэлж, бүр суран тэлээний амт үзүүлсэн бол өдийд Сарнай Орост сүйт залуутайгаа сайн сайхан амьдарч байх байсан. Гэтэл эцгээсээ хатуу үг сонсож хал үзээгүй болохоор цаад муу хүүгийнхээ ганц 2 хатууханд үгэнд тэвчээр алдраад энд ирж биднийг зовоож байна гээд гэрээр дүүрэн хашгичихад Сарнайгын аав: -Сарнайг Орост жаргалтай байсан гэж бодоод байгаа юм уу? Харин ч охин маань тэнд үзээгүй зовлонгоо туулаад ирсэн юм шүү. -За битгий солиороод бай. Харин ч Билэгт түүнийг алган дээрээ бөмбөрүүлсэн байх шүү. Сарнайд л их юм байгаа. Билэгт бүтэн жил шахуу гуйлаа ш дээ. Сүүлд аргаа бараад сурч байсан сургуулиа

дундаас нь хаяад хайр дурлалынхаа төлөө тэмцэх гэж Монголдоо ирж байна. Гэтэл чи Билэгтийн насан дээр намайг хаяад л явж байсан гээд үргэлжлүүлэн өөрсдийн бага залуу насныхаа алдаа оноог нус нулимстайхан ярихад Сарнайгын аав буулт хийн хань ижилээ аргадан тайтгаруулав. Цээжинд байх бүхий л гомдолоо уйлан байж хоослох шиг болсон Сарнайгын ээж гар утсаа гарган ирж жолоочоосоо ирсэн зургыг үзээд: -Ханиа энэ зургыг хар даа. -Юун зураг вэ? -Охин маань ангийнхаа хүүхэдтэй гадуур зугаалж байна. -Аан зөв зөв -Охины ангид ийм өндөр хүү хэн байдаг билээ. -Хэд хэдэн хүүхэд байдаг шүү дээ. Алив миний хань 2-лаа нэг винодох юм уу гэхэд эр нөхрөөсөө ийм үг сонсолгүй удсан Сарнайгын ээж аальгүйхэн харц шидлээд тэгье дээ гээд өндийтөл түүний хөхний толгой өмнөхөөсөө илүү хүчтэйгээр чинрэн буйдан луу шигдэн суутал хатгалаа. -Яаваа юу болов. Зүрх нь зүгээр биз дээ. Зүрхний эмээ ууж байгаа юм уу гээд нөхөр нь сандчин үүдэнд өлгөөтэй байх цүнх рүү явах гэтэл гараас нь

атгаад: -Зүрх зүгээрээ. Ойрдоо хөхний толгойгоор гэнэт, гэнэт хүчтэй хатгаад байх юм гэсээр цамцаа дээш сөхөн хөхөө шувтрахад гашуудсан гэмээр саарал өнгийн сүү шиг хэд хэдэн дусал бөндчин уналаа. -Миний хань үзүүлсэн нь дээр байхаа -Тэгье дээ. Гэхдээ энэ нь вино ууж болохгүй гэх шалтгаан биш шүү гээд хань руугаа инээмсэглэв. Эрдэнэтийн баяр наадам болоход ганцхан хоног үлджээ. Тийм болохоор Сарнайгын ажилчдад заах бүжгийн хичээлийн сүүлчийн орой. Өмнөх өдрүүдийн адил Сарнай бүжгийн хичээлээ эрч хүчтэйхэн зааж эхэлсэнгүй. Хэн нэгнийг хүлээн буй бололтой хаалга руу үргэлжийн ширтээстэй. Бүжиг дэглээч дүрсгүй багш нь хэзээ ч ийм байж үзээгүй бөгөөд түүний ийм байх учир шалтгааныг бүгд л гадарлаж байв. Шалтгаан нь мэдээж Санчир. Бүжигчин ажилчид ч багшийгаа даган гуниглангуй сулбагар байхад урлаг зааланд тэр чигээрээ нам гүмхэн орчин бүрдэнэ. Энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Хаалга онгойх бүрт бүгд л нэгэн зэрэг тэр зүг рүү

харцаа илгээн байв. Яг л энэ жишгээр энэ удаа хаалга онгойж Санчир амьсгаа өндөртэй улаа бутарсан царайтай орж ирлээ. Түүний байгаа байдлаас ажихад наашаа их л яаруу сандруу гүйж ирсэн нь илт. Сарнай өмнөөс нь гүйх нь холгүй хурдан, хурдан алхаж очоод ширүүхэн гэгч: -Та яагаад хоцроод байна. Танаас болж энэ олон хүний хичээл зүтгэл үнэгүйдэх вий дээ гэвэл Санчир шилэн хүзүүгээ маажин: -Багшаа уучлаарай. Ажил дээр жаахан асуудал гараад хоцорчихлоо уучлаарай гээд зааланд байх хүмүүс рүү толгой бөхийн уучлалт эрэв. Сарнай түүнтэй зэрэгцэн алхаж байхдаа бусдад сонсогдохооргүй: -Та бүжиг заалгаад 10 хонолоо. 1 ч удаа хоцорч байгаагүй хүн өнөөдөр юу болов. Ямар их санаа зовсон гэж санана -Ахыгаа уучлаараа. Дахин ийм алдаа гаргахгүй ээ багшаа. -Алдаагаа засаж өнөөдөр намайг баярлуулаарай гээд эрхлэнгүй ширтэхэд Санчир түүний хамрыг чимхээд: -Надад бодсон юм байгаа. Ах нь тийм ч мэдрэмжгүй хүн биш шүү дээ. Чи харж л байгаарай гээд хөшигний цаагуур хувцасаа солих гээд орлоо. Саяхан гуниглан байсан Сарнайгын нүүрэнд баясал тодрон эрч хүчээр цэнэглэгдсэн мэт цовоо

сэргэлэн дуу хоолойгоор бүжгийн өндөр ритмтэй хэсгээс эхэллээ. Сарнайгын гуйлтаар Санчир баяр наадмын бүжгийн төрөлд оролцох болсон бөгөөд бусдаасаа хавь илүү бүжигчин болохоо ч батлан харуулсан билээ. Сүүлчийн бүжгийн хичээл тул ёстой л нэг эрч хүч дүүрэн бэлтгэл хийн байлаа. Хөгжмийн чанга хэмнэлд тэдний хойно юу өрнөөд буйг хэн нь ч анзаарсангүй. Хөгжим түрхэн зуур зогсох тэрхэн агшинд хэн нэгэн эрхэм микрофоноор хайр дурлалын чамин тансаг 8-н мөртийг их л гоёхоноор уянгалуулан уншаад уг гэнэтийн бэлэгний эзнийг чанга гэгчээр: -Бүжиг дэглээч эрхэмсэг хатагтай Сарнай танд 500-н ширхэг сарнайн хамт илгээж байна гэхэд түүний урдаас том баглаа боодолтой улаахан сарнай дөхөн ирсээр. Гэнэтийн бэлэг Сарнайд маш их таалагдаж баярласандаа хэд хэдэн нулимс дуслуулан зогсохдоо Санчир луу харж харцаараа баярласанаа илэрхийлэн баяр догдолтойхон зогсоно. Урлаг зааланд байх бүгд

Санчир, Сарнай нарт зориулан алга ташиж Санчирын ямар сайхан романтикыг, Сарнайгын төгс төгөлдөр гоо үзэсгэлэнг бишрэн дуу алдцгаана. Баглаа боодолтой сарнай бүсгүйн урд ирээд доошлоход цэцэгсийн цаанаас гоёмсог дэгжин хослол, эрвээхэй зангиатай Билэгтийн царай үзэгдлээ. -Хайрыгаа зөндөө ихээр уучлаарай. Чамдаа би хайртай. Гэнэтийн бэлэг маань таалагдсан уу? гэхэд Сарнай гэнэтийн энэ явдалд юу гэхээ мэдэхгүй хөдөлгөөнгүй зогссон чигтээ байхад хаалганы дэргэд түүний ээж эрхий хуруугаа гозойлгон аз жаргалтайхан инээмсэглэж зогсохыг хараад Сарнай зүгээр л нүдээ тас аниад авлаа. 4-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *