Нүүр Өгүүллэг “НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО” өгүүллэг “3-Р ХЭСЭГ”

“НЭГДҮГЭЭР САРЫН БОРОО” өгүүллэг “3-Р ХЭСЭГ”

22 секунд уншина
0
0
295

Санчир шинэхэн ажилдаа ороод сар гаруйн багахан хугацааг өнгөрөөсөн гэхэд хамт олоныхоо хүндлэлийг хэдийн олсон төдийгүй өөрийн амьдралын хэв маягдаа ч дасан ирэв. Түүний хувьд бүх зүйл

нь аз жаргалтай амар амгалан сайхан байвч гагцхүү зүрх сэтгэлд нь багахан хүлээлт байсаар. Анхныхаа цалинг гар дээрээ аваад энэхүү баяраа хэн нэгэнтэй хуваалцмаар байвч чухам хэнтэй гэдгээ мэдэхгүй.

Эрдэнэтийн баяр наадам болох гээд гудамж талбайн энд тэнд туг, далбаа хатгаж самбар байршуулсан хүмүүс харагдана. Баяр наадам болох гэж байхад ганцаарханаа гудамж хэмжин алхах хувь

тавиландаа жаахан гунигламаар бодол түүнд төрөх хэдий ч удахгүй сайн сайхан амьдрал өөрийг нь угтаж байгаа гэх өөдрөг сайхан сэтгэхүйгээр өөрийгөө тайвшируулан алхлаа. Нэлээн удаан алхсаны

эцэст түүнд нэгэн бодол төрж гар утасаа гаргаж ирээд хэн нэгэн үү залгав. -Байна байна -Сайхан амарч байна уу? -Таныг амарч байгаа л гэж бодлоо -Тийм бол шавь нь яваад очих уу? -Хэддүгээр сургууль

гэсэн бэ? -Аан за за ойлголоо. -Би 24-р байрны дэргэд байна. -Багшаа би харчихлаа харчихлаа. -Би хажууд нь яваа юм байна аа. Шууд очлоо. -Зүгээр дээ. Би хүлээж байя хэмээн өөрийн ажлын сургагч багштайгаа утсаар яриад зэргэлдээ хэдхэн алхамын цаана байх дунд сургуулийг зорин алхлаа. Эрдэнэтийн баяр наадам болох гээд Санчирын ажлынхан баярын хөтөлбөрийн урлагын тоглолтонд оролцох бүжиг дуугаа бэлтгэн байгаа ажээ. Санчир сургуулийн хаалгаар орон хүлээлгийн хэсэгт байх хүндэт самбарыг ажиглан тус сургуулийн танилцуулгын буланг ширтэн зогсоход хэн нэгэн бүсгүй түүний нүдийг гарын алгаараа таглан: -Сайн уу гэхэд Санчир бага зэрэг цочис хийн инээмсэглээд бүсгүй хүний зөөлөн булбарайхан торгомсог

арьсанд хүрээд: -Сайн сайн хэн бэ? -Харин хэн байна таа л даа гэхэд Санчир турьхан жижигхэн зөөлөн гар, ганцхан түүнээс л үнэртэх тансаг яруухан үнэр, даралтат хөгжимөөс уянгалан гарах аялгуут зөөлөн хөг мэт дуу хоолой гээд бүгдийг мэдрээд Сарнай гэдгийг шууд л мэдлээ. Гэхдээ л түүнтэй дахин таарсандаа итгэж ядан байвч яг одоо л эргэлзэх зүйлгүй шууд л нэрийг нь хэлэхгүй бол хаа нэгэн зүг рүү алдчих мэт харамын сэтгэл төрж нэлээн чанга бас баяр догдолтойгоор: -Сарнай, Сарнай, Сарнай гээд хэдэн ч удаа хэлчихэв дээ. Санчир бодохдоо Сарнай түүний нүднээс гараа аваад тэд хоорондоо учиргүй их дотноор мэндчилэн тэврэлдэх юм санасан боловч Сарнай харин ч эсрэгээрээ уруулаа унжуулан хойш эргэж алхангаа: -Урамгүй юмаа. Жоохон мэдрэмжтэй байгаач гэсээр алхахад Санчир ч түүнийг даган

гэмшингүй алхлаа. Гэнэтхэн Сарнай инээмсэглэн Санчирын гараас сугадан: -Гэхдээ л танд надаас өөр сайн таних хүн байхгүй л дээ гэхэд Санчир тиймээ тийм гэсэн шиг толгой дохин хүлээн зөвшөөрөв. Тэд сургуулийн гадна байх буланд очиход Сарнай халааснаасаа тамхи гарган ирж: -Танд гал байна уу -Байхгүй ээ гэхэд Сарнай хэдэн халаасаа ээлжлэн ухаад гал олсонгүй. Гартаа зуусан тамхиа Санчир луу сарвайхад Санчир толгойгоо хойш гэдийлгэн: -Би татдаггүй шүү дээ -Хэн таныг тат гэсэн юм бэ? Та тэр хүн рүү очоод асаагаад ирээч гэлээ. Өнөөдөр ийн тааралдсандаа тэдний хэн хэн нь баяртай байв. Сарнай 2 ширхэг тамхи угсруулан татахдаа өнөөх л хэвээр зогсохоо мэдэхгүй ярьсаар байлаа. -Та арай баярын тоглолтонд оролцох гэж байгаа юм биш биз дээ. Дуулах гэж байна уу? бүжиглэх гэж байна уу? За за таныг харахад яагаад ч дуулж бүжиглэдэг төрлийн хүн биш

бололтой гээд асуулт тавиад үргэлжлүүлээд өөрөө хариулчихна. Санчирт ч түүний энэ байдал нь эгдүүтэй хайр татам санагдаж улам ч ихээр шунан дурламаар… Төд удалгүй Сарнайгын утас нь дуугарахад тэрбээр гартаа атган байсан тамхийг Санчирын халаас руу хийгээд үүд чиглэн гүйх явцдаа: -Наадах чинь танд байж байг. 1 цагын дараа энд уулзья. Гарч ирэхэд байхгүй бол өөрийгөө ойлгож байгаа биз гээд эрхий хуруугаараа хоолой хэрчих үйлдэл үзүүлэн нүдээ ирмэсээр орлоо. Нэг их удалгүй Санчирын сургагч багш Баасан ирж түүнийг дээшээ 2 давхарын урлаг заал руу дагуулан оров. Түүнтэй хамт ажилладаг залуус бүжиг дэглэлтэнд суралцаж буй бололтой цамцаа хөлөртөл норсон байлаа. Урлаг заалны тайзны буланд байх төгөлдөр хуур Санчирын харааг булаана. Тэрбээр асрамжын газар байхдаа л уг хөгжимтэй нөхөрлөж, ганцаардаж, гуниглах, баярлах бүртээ түүн дээр суун гоёхон аялгуу тоглодог байжээ. Яг одоо төгөлдөр хуур луу очоод

тоглочихмоор урагш гэгэлзэн, гэгэлзэн зогсоход тайзны хагас хаалттай хөшигний цаанаас хүзүүндээ хөлсний ягаахан алчуур тохсон Сарнай гарч ирээд: -За ах, эгч нар минь одоо 5, 7-гийн тоон дээр давтана шүү! За эрч хүчтэй байгаарай гээд алга ташин хөгжимийн хэмнэлд бүжин эхэллээ. Бие галбирын төгс төгөлдөрөө бусдад гайхуулах гэсэн мэт түүний өмссөн тас хар бариу хослол, төө орчим гэмээр богинохон атлаа дэрвэгэр саарал банзал Сарнайд зохисон гэж жигтэйхэн. Оо энгэсэггүй тунгалаг булбарайхан царайнд бөндчин харагдах хөлсний бөмбөлөг бүр хүчтэй огцом хөдөлгөөний аясаар хэдэн тийш шидэгдэн газар унахад намирах үсний дэврэх хөдөлгөөн түүнийг сэвэн байх дэвүүр адил. Хөгжимийн хэмнэл бүрээр хувиран хувьсах нимгэн ягаахан уруул, тас хар нүдний хөдөлгөөн зөвхөн өөр лүү нь чиглэх далайн давалгаа мэт ойртож холдон Санчирын зүрхний дотоод ертөнцөөр наадаад байх шиг. Тэртээх хол ертөнцөд орших

дурлалын охин тэнгэрийг дүрслэн үзүүл гэвэл Сарнайг л гэхээр тийм үзэсгэлэн төгс харагдаж байлаа. Саяхан л сургуулийн хашаанд тамхи нууцаар татан бодож санах эмх цэгцгүй яриатай, айлын эрхийн тэнэг гэмээр гэхдээ л эгдүүтэй байх жаахан охин бүжгийн талбай дээр танигдахын аргагүй өөр нэгэн болж хувирчээ. Бүжиг зааж байхдаа тэрбээр сул үг огт унагахгүй бөгөөд үйл хөдлөл бүр нь Сарнайг хэдийн амьдралын хатуу зөөлөнг туулаад ирсэн зарчимч, дэгжин, омог бардам бүсгүй мэт санагдуулна. Тансагхан үлгэрийн гэмээр төгс үзэсгэлэнг бишрэн байхдаа Санчир сэтгэлийнхээ гүн гүнзгийд хэдийн яруу сайхан аялгууг эгшиглүүлсэн бөгөөд тэр хөг аялгууг мартчихгүйн тулд төгөлдөр хуур луу зориглон урагш ганц 2 алхам хийтэл түүний мөрнөөс Баасан багш нь татаж: -Санчираа 2-лаа тийшээ очоод сууя гэсээр дагуулан явлаа. Багш нь түүнд жил болгон баяр наадмын үйл ажиллагаанд байгууллагаа хэрхэн оролцож ирсэн цаашид ч үргэлжлэх урт удаан хөтөлбөрийн талаар ярьж бараг л хүн бүр дээр

саатан тэдний амжилт бүтээл амьдралын талаар ярьж сууна. Энэ бүх яриаг сонсон суухдаа Санчир хариу толгой дохин ярианы эрчийг нь сулруулахгүйхэн дэмжсээр суувч үнэн утгадаа бол ярилцагч хүнийхээ яриаг бүрэн дүүрэн ойлгохгүй л суулаа. Түүний бодол оюун, харц, анхаарал зөвхөн Сарнай дээр байв. Санчирын бодол санааг гадарласандаа ч юм уу эсхүл угаасаа Сарнайгын талаар ярих ээлж нь ирсэн юм уу ямартай ч Санчирт тусгайлан зориулж шивнэх шахуу: -Яг одоо чиний харж байгаа тэр охиныг Сарнай гэдэг. Өнгөрсөн жилийн намар Монголдоо ирсэн. Манай байгууллагад 2 дахь удаагаа бүжиг зааж байгаа. Шинэ жилийн байгууллагын урлагын үзлэгийг энэ охиноор дэглүүлж бид түрүүлж байлаа. Эцэг нь манай Эрдэнэт үйлдвэрийн зөвлөх захирлуудын нэг. Ээж нь орон нутгийн удирдлага албанд тасралтгүй олон жил ажиллаж буй нам улс төрийн том хүн. Ирэх жил Улсын их хуралд сонгогдох магадлал өндөртэй. Гэхдээ зан ааш байгаа байдал нь надад огт таалагддаггүй. Юу ч хийж чадах

хүүхэн дээ гээд Баасан санаа алдан түүний тухай ярьсандаа дотор нь арзас хийх шиг болж биеэ хэдэнтээ хураан сэгсрээд үргэлжлүүлэн: -Сарнай дунд сургуулиа дөнгөж төгсөөд багаасаа үерхэж байсан хүүхэдтэй хамт Орос улс руу их дээд сургуульд сурах гэж явсан юм билээ. Гэвч нэг жил ч болохгүй тэндээсээ хүрээд ирсэн. Манай охинтой тэд нэг ангийн хүүхдүүд. Охиноосоо сонсоход өнөөх хүүхэд нь Орост болж бүтэхгүй зүйлд оролцохоос гадна Сарнайг зоддог байсан юм билээ. Гэвч 2 гэрийн эцэг эхчүүд эднийг хоорондоо суух учиртай гээд одоо хүртэл ятгадаг юм гэсэн. Тэр хүүхэд нь ч гэмээ ухаараад одоо ирж байгаа юм билээ. Сарнай Монголд ирээд СУИС-д дуу бүжигтэй холбоотой мэргэжлээр суралцдаг юм гэсэн. Чамайг түрүүнээс хойш харахад чи энэ охиноос огт харц салгасангүй. Олон оймс элээж

амьдрал ахуй чамаас илүү үзсэндээ ч биш…. Энэ охины талаар би маш сайн мэддэгийн хувьд Санчир минь чамд би зөвлөхөд чи тийш харж санаа алдаад хэрэггүй дээ. Чамайг нэг нүдээрээ ч тоож харахгүй. Наад тэнэг бодлоо толгойноосоо гаргаж хая гээд Санчирын толгой руу долоовор хуруугаараа зөалөн хатгаад шоолонгуй инээмсэглэж байтал Сарнай тэднийг чиглэн нүдээрээ инээмсэглэн дөхөж яваа харагдав. Сарнайг өөр лүү нь дөхөж буйг Санчир мэдэх тул: -Одоо яана аа. Сарнай ирээд яаж баллах бол… Ямартай ч нэг их сайхан зүйл болохгүй л болов уу даа гэсэн юм бодож доороо сандчин зогсож байхад Сарнай

аль хэдийн дэргэд нь ирж түүнийг сугадаад: -За явах уу даа. Таныг их удаан хүлээлгэсэн үү? Би танд хэлсэн биз дээ. 1 цагийн дараа гэж байхад гээд цааш үргэлжлүүлэн дуржигнуулсаар Санчирыг авч урлаг заалаас гарлаа. Болж буй үйлдэлийг нүдээрээ харан зогссон Баасан саяхан хэлсэн үгэндээ бантан өөрийн мэдэлгүй амаа ангайн, нүдээ бүлтийлгэн тэдний хойноос харцаа үл салган хоцров. 3-р хэсэг төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *