Нүүр Өгүүллэг “ӨРШӨӨЛ” өгүүллэг “1-Р ХЭСЭГ”

“ӨРШӨӨЛ” өгүүллэг “1-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
504

Үүрийн дөрвөн цагт их хотод хаа сайгүй тааралдах дэгжин нэр хаягтай ч үнэндээ доторхи нь хүн амархын аргагүй хямдхан бохир зочид буудлуудын нэг болох Lux нэртэй жижигхэн буудлын хоёр

давхрын булангийн өрөөний цонх шөнөжин асаалттай өнжив. Өрөөн дотор хоолой хорсгомоор тамхины утаа хөшиг татасан мэт суунаглаж хорин дөрөв таваас илүүгүй настай болвуу гэмээр өндөр бадриун

биетэй мөрөндөө хүрсэн урт үсээ ардаа боосон нүд хөмсөг болсон залуу асаасан тамхиа сорхоо мартчихвуу гэлтэй өрөөний тааз ширтэн бодлогшрон сууна. Өөрийнх нь амьдрал санаанд ормогүйгээр хурдан

орвонгоороо эргэж сэжигтэн гэх цолыг нэрнийхээ өмнө зүүчхээд энэ буудалд хоргодож байгаа нь энэ ажээ. Энэ залууг Мэргэн гэх бөгөөд эцэг эх нь түүнийг бага байхад нь гадагшаа гарахдаа авга ах нь болох

Цоож гэх хүнд үлдээгээд нээх удахгүй хүүгээ бид хоёр татаад авчихнаа ах минь гэж яваад тэндээ автын ослоор өнгөрцгөөсөн аж. Цоож уул уурхайн компанитай шаггүй хөрөнгөтэй эр боловч насаараа ганц бие

амьдарсан нэгэн. Түүний доор ажилладаг хүмүүс ийм ааштай хүнтэй чөтгөр ч хамт амьдарч чадахгүй хэмээн сэмхэн шоололдно. Үнэндээ ч инээж үзсэн болвуу гэмээр хөмсгөө байнга зангидан чанга дуугаар бусдыг загинаж зандчин явдаг тэрээр харин бурхан болооч дүүгийнхээ ганц хүү болох Мэргэнд хошуугаа дэвсэж өөрийнхөө хүү шиг өсгөжээ. Мэргэн ч ахынхаа хайр итгэлийг алдхыг хүссэнгүй уул уурхайн чиглэлээр мэргэжил эзэмшиж ахынхаа компанид ажиллан хамт ажиллагсад нь түүнийг ахаасаа өөрийг нь гайхан ирээдүйд компанийг удирдах нь тодорхой тул хүн бүр түүнд сайн хандаж байлаа.Тэр нэгэн өдөр Цоожын бие тааруу байсан тул Мэргэнийг уурхайруу очиж амжуулах хэдэн ажлаа даатган явуулсан аж. Мэргэн уурхай дээр хоёр хоног байрлан ажил төрлөө амжуулчхаад сэтгэл нь амран хотруу буцаж явах замд гар утсанд нь сүлжээ оронгуут ахруугаа

залгахаар замын хажууд зогсон утсаа шалгахад танихгүй дугаараас хэд хэдэн дуудлага мөн багын найз цагдаад ажилладаг Тамираагаас нь маш олон дуудлага ирсэн байлаа. Мэргэн муу юм бодсонгүй Тамирааруу залгатал:Чи утас чинь холбогдохгүй уурхайруугаа явчхаад ирвүү? За миний найз сэтгэлээ бариад намайг анхааралтай сонсоорой! Цоож ах өнгөрчхөж гэртээ хүнд алуулсан байдалтай байхад нь хөршүүд нь дуудлага өгсөн байна. Хамгийн гол сэжигтэн нь чи болж таарж байна шүү.Гэрийн чинь бүх үнэт эдлэл алга болсон. Шуналын сэдлээр хөнөөсөн гэж сэжиглэж байгаан байна.Гэрээс чинь чинийхээс өөр хүний хурууны хээ ул мөр олдоогүй бололтой. Би чамайг энэ хэргийг хийгээгүй гэдгийг чинь мэдэж байнаа анд минь. Чи хэргийн учир олдтол хэсэг нуугдах хэрэгтэй байна. Хэрэг гарвал эхнэрийн утасруу залгаарай гээд тасалчхав. Мэргэн хүнд цохитлонд орж саяны мэдээнд итгэмээргүй байсан боловч Тамир хэзээ ч тоглоом

тохуу хийж худлаа ярьдаг хүн биш тул гашуудан уйлж суух цаг байхгүй яаралтай нуугдах шаардлагатайг ойлгон хөдөллөө. Мэргэн бүрэнхий болох үеэр хотруу орж ирэн машинаа хаягдсан балгасан дотор нууж тавиад багажнаасаа гар цүнхээ авах гэтэл багажинд түүний өмнө нь харж байгаагүй том цүнх байв. Тэр ихэд гайхан цүнхийг задалж үзхэд гэрт нь байдаг үнэт эдлэлүүд сэйфэнд байсан мөнгөнүүд бүгд тэр цүнхэн дотор байлаа. Машинд тэр цүнхийг үлдээж болохгүй бас биедээ авч явж болохгүй тул бэлэн мөнгөнүүдийг гар цүнхэндээ хийгээд бусдыг нь балгасан дотор сайтар гэгч нь нуугаад

олон хүн орхооргүй хотын захын буудалд орсон нь энэ ажээ. Мэргэний дотор давчдан өнөөдрийн болоод өнгөрсөн зүйл зүүд байгаасай хэмээн мөрөөдөвч түүнийг унтаагүй сэрүүн байгааг батлах гэсэн мэт толгой нь задрах шахам өвдөж байлаа. Хэн? Яагаад? Гэсэн бодол түүний нойрыг хулжааж ямар ч гэсэн хотоос хурдхан холдох нь дээр. Бас зүсээ хувиргах ёстой гэж бодон буудлын хүүхнээс хайч сахлын хутга гуйж аваад үсээ хусан толинд хархад түүний урьд өмнө хараагүй

энэ халзан дүр төрх нь өөрийг нь яг л алуурчин мэт харагдуулж оройноос хойш тэвчсэн бухимдал гомдол харуусал нь биенээс нь зад үсрэн гарч байгаа гэлтэй угаалтуур тэврэн хүүхэд шиг цурхиран уйллаа. Үргэлжлэл бий

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *