Нүүр Өгүүллэг ӨӨДӨСХӨН” өгүүллэг “12-Р ХЭСЭГ”

ӨӨДӨСХӨН” өгүүллэг “12-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
1
389

Хэвлийгээр нь ямар нэг халуун зүйл урсаж, хамаг хувцсыг нь нэвтлэхэд Галт огт хөдөлж чадсангүй. Дээрээс нь даран хоолойг нь боож байсан Эрдэнийн амнаас хүрэн цус гарч Галтын хүзүү цээжин

дээр дусч эхлэхэд залуу Эрдэнийг түлхэж хаяад үүдрүү харлаа. Өөдөсхөн мөлхсөөр Галтын хаясан буунд хүрч, Эрдэнэ Галтын хоолойг боож эхлэхэд гох дарсан нь тэр байв. Өөдөсхөн залууруу дулаахан

харцаар харан инээмсэглэсэн чигтээ хамаг бие нь суларч шалаар нэг тунасан цусан дээрээ унатал Галт гүйн очиж толгойг нь өвөр дээрээ тавиад “Миний өөдөсхөн, миний охин…” гэснээ цээжиндээ наан

тэвэрч “Битгий намайг орхиоч. Би чиний өмнө ямар их буруутай билээ. Битгий орхиоч. Чамгүйгээр би яаж амьдрах вэ?” гэж мэгшин уйлахад гадаа түргэний тэргийн дуу хангинана. Эмнэлгийн хонгилоор

эмч сувилагч нар Балтыг түрсээр нээлттэй хаалгаар ороход сувилагч Галтыг үүдэнд үлдэх ёстойг анхааруулаад хаалгаа хаав. Төд удалгүй хаалганы дээр байх “Мэс засал хийгдэж байна” гэсэн улаан гэрэл

асахад Галт толгойгоо хоёр гараараа тэвэрсээр хана налан суулаа. “Болд оо, намайг уучлаарай. Би дүүг чинь хамгаалж чадсангүй. . . . . Надад туслаач. Дүүгээ хамгаалаач. Хэрэв Балт амьд байвал би ахиж түүнд хэзээ ч хүрэхгүй амлая. Ганцхан түүнийг минь амьд үлдээж өгөөч. Гуйж байна.” гэж мэгшин уйлав. Галт мэс заслын өрөөний үүдэнд байж суух газраа олж ядна. “Эрдэнийг эртхэн л барьчих байсан. Тэгээгүй бол Өөдөсхөн минь ингэхгүй байсан юм.” гэж өөрийгөө зүхнэ. Гэтэл гэнэт хаалга нээгдэн битүү цус болсон мэс заслын хар хөх хослолтой эмч гарч ирэн, маскаа тайлахад Галт түүнийг угтан гүйн очлоо. “Охины бие хүнд байна. Мэс азаар чухал эрхтнүүдийг гэмтээгээгүй ч их цус алдсан. Ер нь ч цус багадалттай хүүхэд юм. Одоо эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлнэ. Тэгээд л ажиглана даа. Аан тийм гарт нь энэ атгаатай байсан.” Гээд

халааснаасаа ягаан ноосон утсаар сүлжсэн бугуйвч байлаа. Залуу бугуйвчийг атган уйлахад эмч мөрөн дээр нь дэм өгөх мэт хүрснээ хажуугаар нь зөрөн явав. Галт эмнэлгээс гүйн гарч цагдаагийн хэсэгт очин Эрдэнийг хааш нь авч явсанг асууж мэдлээ. Зааж өгсөн эмнэлэг дээр ирэн үүдээр нь гүйх шахам орж Эрдэнийн хэвтэж буй өрөөг чиглэн хурдан хурдан алхана. Үүдэнд нь хоёр цагдаа эргүүлд гарсан байх ба Галтыг танин ёслоход залуу хаалгыг нээн орлоо. Амьсгалын аппаратны систем, дуслын зүү хоосон орон дээр хөсөр хэвтэнэ. Өрөөнөөс гүйн гарч хоёр цагдаад төврүү сэжигтэнг алга болсон гэж мэдээллэхийг үүрэгдээд эмнэлгийн үүдрүү гүйж явтал дэргэдүүр нь эмнэлгийн хог хаягдал тээвэрлэдэг компанийн хувцастай, саравчтай малгайтай эр зөрөн өнгөрөхөд залуу зогтусав. Хэдэн цагийн өмнө түүнтэй ноцолдож байсан Эрдэнийн хурц үнэртэн яг мөн. Эргүүлийн

нэг цагдаагийн бууг аваад өнөөх эрийг сэмхэн дагав. Эмнэлгийн арын хаалгаар гармагцаа эр хана түшин зогсоод хэвлий дэх шархаа дарлаа. Тэгснээ: – Чамайг арай мэдээгүй гэж бодсон юм биш биздээ. Гэж амьсгаадан хэлэхэд Галт буугаа түүнрүү онилсон чигтээ урагш удаанаар гэтэн алхаж: – Мэдээгүй гэж би танд хэлээгүй байх аа. – Хэхэ… чи ч санасныг бодоход сайн эр юм гээч. Гэхдээ одоо яадаг билээ. чиний өлөгчин аль хэдийн тонилчихсон биз дээ. Гэхэд Галт гүйн очиж бууныхаа араар Эрдэнийн дагзруу хүчтэй цохиход Эрдэнэ газар сөхрөн уналаа. Тэгэхдээ оймсондоо хавчуулсан автиркаа сэмхэн авч өндийхдөө Галтын хэвлийн зүүн хэсэгрүү дүрж орхив. Эрдэнэ Галтын нүдрүү ширтэн: – Сайн эрчүүд байдаг ч удаан оршдоггүй юм. Тэднийг номхотгох сайн ноёд их байдаг болохоор. Гэж хүржигнэн инээнгээ дүрсэн автиркаа улам цаашлуулан, эргүүлнэ. Галт ярвайн Эрдэнийг

арай ядан арагш нь түлхэн унагаад: – Тэгвэл сайн ноён минь, тамд уулзая. Гээд цээжийг нь онилон гохоо угсруулан хэд хэд дарж орхив. “Хар ирвэс” группын захирал Эрдэнэ хоёр хоногийн өмнө баривчилгааны үеэр амь насаа алджээ. Тэрээр тус компанийн нэрэн дор хар тамхи, биеэ үнэлэлт, улс дамнасан зэвсгийн наймаа эрхэлдэг байсан нь илэрч баривчилгааны үеэр цагдаагийн албан хаагчдад эсэргүүцэл үзүүлэн биед нь халдсан аж. Мөн энэ хэрэгт хэд хэд улсын их хурлын гишүүдийг татагдан шалгуулж байгаа талаар баттай эх сурвалж мэдээллэсэн юм… Мэдээ үргэлжилж байна. Манай орны……” гэхэд зурагт унтарлаа. Бүсгүй санаа алдан цонхруу харан хэдэн хоног тасралтгүй орсон бороон дуслууд салхивчаар орж ирэн хацар дээр нь унахад нүдээ анилаа. Бороон дуслуудын дэргэдүүр халуун нулимс хацрыг нь зүсэн урсана. Болж өнгөрсөн бүх явдал хэдэн жилийн өмнө

юм шиг санагдах ч хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөнд итгэж ядна. Анх уушийн газарт орой бүр өөрийг нь харах гэж ирдэг байсан тэр залуу, уушийн газрын үүдэнд тамхи татаад “Чи орой бүр яагаад ийм бүтэхгүй хайрын тухай дуу дуулдаг юм?” гэж асууж байсан залуу. Утсан дээр минь өөрийнхөө нэрийг “Миний залуу” гэж хадгалчихаад сэтгэл татам инээмсэглэн зогсож байсан тэр залуу, юу ч хэлэлгүй хамаг юмыг минь аваад машинруугаа хөтлөөд алхсан тэр залуу. “Чи тэнд байснаасаа хөөрхөн байна” гэж хэлчихээд үнссэн залуу… Тэр залууг маш их санаж байлаа. Хамгийн сүүлд муухай үгээр гомдоосондоо, хайртай гэдгээ ч хэлж амжаагүй дээ. Өөрийнх нь хайрласан хүмүүс бүгд түүнийг орхин явдаг тавиланд анх удаа голдоо ортол гомдон уйлж эхэллээ. Гэнэт хаалга онгойн шуугилдсан ихрүүд, Цогтоо, Боорцог, Батаа гүйлдэн орж ирлээ. Баясаа: – Аниа, та бид нарыг

санаад уйлаад байсан юм уу? тэгээд л гадаа бороо ороод байсан юм байна шд. Баяраа: – Тэнэгээ, аниа уйлахаар бороо ордоггүй юм. Үүлнээс бороо ордог. Гэж маргалдахад хаалгаар баруун гараа сойсон ээж нь инээмсэглэн орж ирлээ. Балт гүйн очиж ээжийгээ тэврэн авлаа. “Би таныг хичнээн их санасан гээч” гэж уйлахад дүү нар нь ээж эгч хоёрыгоо тойрон бүгд тэврэлдэв. Ээж нь “Миний охин, мундаг. Ээж нь чамаараа маш их бахархаж байна.” гэхэд “Ээж ээ, та намайг ахиж хэзээ ч битгий орхиж яваарай. Би та нартаа маш их хайртай” гэж уйлахад бага дүү Баясаа: – Та нар битгий уйллдаа. Гадаа бороо ороод байнаш дээ. Би гадаа тогломоор байна. гэхэд бүгд инээлдэв. Ээж нь инээмсэглэн: – Балт аа, миний охин ямар мундаг дүү нартай гэж санана. Баясаа дүү чинь уяа тайлахдаа хамгийн шилдэг нь. Харин Боорцог дүү чинь бүх дүү нараа дийлдэг том ах, Харин бүгдээрээ нийлээд ээжийгээ бас Цогтоо ахыгаа аварсан супер баатрууд тийм ээ,

гэхэд хүүхдүүд шуугилдан, нэг нэгнээсээ өрсөн хэр их айсан бас хэрхэн яаж ээж, ах хоёрыгоо аварсан талаар ам уралдан ярьцгаана. Шаргал навчисаар бороо орох мэт, салхинд хийсэн булан тохой бүрт хөглөрөнө. Баясаа Баяраа хоёр хашааныхаа булан бөөгнөрсөн их навчийг хамж авах даалгавар авсан ч навчин дунд тоглосоор өнжлөө. Хашааны хаалга нээгдэн Батаа Боорцог орж ирэн, Боорцог “Ээж ээ, хоол” гэсээр орж ирэхэд байшин дотроос ээж нь “Бэлээн!!!” гэж чанга дуугаар хариулна. Балтыг мод хагалж суухыг харсан Батаа гүйн ирж “Эгч ээ, та ядарчихна. Та бүрэн эдгэрээгүй байгаашдээ” гээд сүхийг нь

аваад газар тавьснаа “Би хувцсаа солиод, хоолоо идчихээд дуусгачихъя” гээд гэрлүү оров. Ээж нь “Ихрүүдээ хоолоо ид” гэхэд сахилгагүй хоёр бие биетэйгээ уралдан хувцсанд наалдсан навчаа ч унагалгүй гүйлдэн ороод ээждээ загнуулж эхэллээ. Балт инээмсэглэн “Аз жаргал гэж амар тайван байхыг л хэлээд байх шиг. Гэхдээ …” гэснээ санаа алдав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *