Нүүр Өгүүллэг ӨӨДӨСХӨН” өгүүллэг “10-Р ХЭСЭГ”

ӨӨДӨСХӨН” өгүүллэг “10-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
408

Балт нулимсаа түргэхэн арчаад бараан савхин буйдан дээр тухлан суулаа. Цаад өрөөнөөс Эрдэнэ гарч ирэн Балтруу инээмсэглэн алхах замдаа эрээн хүрмээ тайлан мөсөөр дүүргэсэн төмөр хувинд дүрээтэй

оргилуун дарс, хоёр жүнзийн хамт авчран урд нь тавьж өөрөө дэргэд нь суулаа. Хоёр хуруундаа цул алтан бөгжтэй сарвайгаад: – Танилцах уу даа… гэхэд Балт түүнрүү дөхөн долоовор хуруугаа уруулд нь наан –

Нэрээ битгий хэл. Би таныг өөрийнхөөрөө дуудъя. Гээд дур булаам инээмсэглэхэд Эрдэнийн зүрхний цохилт түргэсэв. Тэр хэзээ ч ийм түрэмгий, тэгсэн хэрнээ дур булаам эмэгтэйтэй таарч байсангүй. Яг

гал шиг дүрэлзэх тэр бүсгүйг хаа нэгтээ харсан ч юм шиг. Нэг л дотно санагдахад түүнд хүрэхээр улам яарав. Балт мөсөн дундах дарсыг аван задлах гэсэн ч дийлсэнгүй. Тусламж эрсэн харцаар буйдан дээр хойш

налан суусан Эрдэнэрүү харвал тэр өхөөрдөн инээмсэглэж дарсыг бүсгүйн гараас аван, сурамгай гэгч нь задалж хоёр жүнзэнд хийнгээ: – Дарс задалж сураагүйг бодоход шинэхэн жимс юм шиг байна. Тийм

үү? Гэж Балтын нүдрүү ширтлээ. Балт дальдчин, хацар нь бага зэрэг улайхад Эрдэнэ түүнрүү аажмаар дөхөн долоовор хуруугаараа эрүүг нь өргөн өнөөх захиралын алгадсан хэсэгрүү харан – Их өвдөж байна уу? ах нь үлээгээд өгье. Гээд зөөлөн үлээхэд Балт таатай байгаа мэт нүдээ анихад Эрдэнэ аажмаар түүнд дөхсөөр, уруулыг нь зөөлөн үнслээ. Балт зүүн гараараа Эрдэнийн хүзүүнээс тэвэрч, баруун гараараа гуяа илсээр шилэн оймсон дох хутгаа сугалан авлаа. Галт богино холбоогоороо цагдаагийн тусгай тасгийн бие бүрэлдэхүүнийхэнтэй холбогдон төлөвлөгөөний дагуу чагнах төхөөрөмж ажиллаж байгаа болон зочид буудалруу ганцаар нэвтрэн ороход бэлэн гэдгээ дуулгаад, дохио өгмөгц тэднийг дайран ороход бэлэн байхыг сануулан буудалруу алхан орлоо. Залуу “Болдоо, найздаа

туслаарай. Дүүг чинь хамгаалахад надад туслаач. Би чамд амласнаа хэзээ ч зөрчихгүй.” Гэж бодон нэг гүнзгий амьсгаа аван тайвшраад үүдээр нь оров. Зочид буудлын үүдэнд хар хувцастай хэдэн залуус хүлээн сууж байгаа бололтой байснаа Галтыг хармагцаа бүгд босч толгой дохин мэндэлцгээлээ. Галт ч хариу дохиод цахилгаан шатаар дээш гарахаар товчийг даран хүлээж байтал хаалга нээгдэхэд дотор Балттай хамт дээш гарсан биерхүү эр зогсож байв. Галт цахилгаан шатанд орж биерхүү эрийн дэргэд урагш харан зогсоод: – Орчихсон уу? – Орчихсоон, мөрдөгч өө. – Хммммм….. Намайг 30 минутын дараа гарч ирэхгүй бол үүдэнд байгаа тусгайгийнхан орж ирнэ шүү. Чи эртхэн зугтсан нь дээр. Гэхэд өнөөх эр бөхөлзөн: – Танд баярлалаа. Галт мөрдөгч өө, танд маш их баярлалаа – Энэ миний биш чиний

өөрийнхөө ирээдүй, гэр бүлд өгч байгаа баталгаа. Цагдаагийн байгууллагад мэдээллэж байсан мэдээллүүдийн чинь хариу. Эхнэр хүүхдүүдээ аваад хол очиж амьдраарай. Гээд халааснаасаа чек гарган ирж өглөө. Хаалга нээгдэхэд Галт өмднийхөө ард хийсэн жижиг гар буугаа гарган ирж цэнэглээд эргүүлэн хийж хүрэмнийхээ хормойгоор ил гарсан хэсгийг далдлав. Эрдэнэ Балт хоёрын байгаа өрөөний урд ирэн баруун гарын бугуйн дах богино холбоогоо шалгаад хаалгыг тогшив. – Ор л доо гэх Эрдэнийн дуугаар хаалганы бариулыг даран хаалгыг нээн орлоо. Гэтэл хэдхэн алхмын цаанаас хацар дээрээ хөхөрч, уруул, хөмсөгөө сэт цохиулсан Балт түүнийг харснаа инээмсэглэхэд амнаас нь хүрэн цус эрүүг нь даган урсав. Бүсгүй хөл дээрээ тогтож ядан гуйвсаар түүний өмнө ирэн сөхрөн унахад Галт тосч авлаа. Залуу бүсгүйг тэврэхэд нуруугаар нь тэвэрсэн гаранд ямар

нэг хатуу зүйл мэдрэгдэв. Балтыг өөртөө наан нурууг нь харвал бүсгүйн шилэн оймсондоо хавчуулсан хутга нь байх нь тэр. Галтын гар салганан, нүдэнд нь нулиммс цийлэгнэж бүсгүйн үсийг хойш нь илэн “Унтаж болохгүй шүү. Миний өөдөсхөн. Надруу хар. Нүдээ битгий аниарай. Өөдөсхөн минь” гэж мэгшихэд цонхны наана цааш харан зогсож байсан Эрдэнэ сай нэг ам нээн: – Онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч Гал, нэг муу чарламар аяддаг гичийг миний араас явуулаагүй л байлгүй. Гэхэд Галт баруун гарын бугуйн дах богино долгионы холбогчдоо “Түргэн тусламж!!” гэж хэлж амжив. Тэгснээ бүсгүйг : газарт тавиад: – Та дөнгөж сая л мэдээгүй байлтай. – Мэдээж үгүй. Би итгэхийг хүсээгүй юм. Энгүүнийг анх хэлэхэд ч би чамд итгэсээр байсан. Болдын дүү та хоёрыг хамт байхыг хараад л чамайг урвагч гэдгийг ойлгосон юм. Галт ардаа нуусан буугаа гарган

ирж Эрдэнийн нурууруу онилоод: – Хар тамхи, хүний наймаа, улс дамнасан зэвсгийн наймаа, танхайн хэрэгт сэжиглэн Эрдэнэ таныг баривчилж байна. гэхэд Эрдэнэ тас тас хөхрөнгөө эргэн харав. – Гараа өргө!!! Гэж Галт тушаахад тэр гараа дээш өргөв. Түүний зүүн гарт нь утас байх ба түүгээр хэн нэгэнтэй холбогдсон байлаа. Дуудлага хийсэн этгээд: – Босс оо, Болд муу новшийн ээжийг дүү нартай нь барьчихлаа. Таны хэлснээр хуучин модон байшинд хүлээд хийчихсэн байгаа. Тойруулаад бензинээ цацсан. Таныг дохио өгвөл шууд шүдэнзээ зураад шидэхэд бэлэн байгаа. Үүр цайхаас өмнө дуусгахгүй бол хөл хөдөлгөөн эхэлчихнэ ш дээ, босс оо. Гэж ар араас нь тайлагнана. Эрдэнэ дуудлагыг таслаад Галтруу бахдалтай нь аргагүй зэвүүн инээмсэглэн: – Би гараа өргөсөн хэвээр зогсох уу? эсвэл чи буугаа өгөөд гадаа байгаа найзуудаа аваад эндээс явах уу? Гэхэд Галтын хөлс шанааг нь даган урсаж, гар нь чичрэн, дэргэдэх Балтыгаа харвал тэр

ухаан алдсан байв. Галт шүдээ зуун буугаа буулгаад Эрдэнийн урд ирэн буугаа сарвайтал Эрдэнэ ганц ухасхийгээд түүнийг цохин газарт унагачихлаа. Галт унамагцаа буугаа алдаж, Эрдэнэ харин түүнийг өшиглөхөөр завдахад залуу ухасхийн өндийж Эрдэнэтэй барьцалдаж авлаа. Галт Эрдэнийг бодвол илүү биерхүү тул түүнийг өргөн шилэн ширээн дээр нуруугаар нь савж хаяв. Эрдэнэ мөчөөгөө өгөлгүй хагархай шилнүүдээс шовх үзүүртэйг нь шүүрэн авч Галтруу дүрэхээр муухай хашгиран дайрахад Галт хамаг чадлаараа хамгаалсаар хойш хэд алхаад хананд тулчихав. Хойш өшөө ухрах зай үлдсэнгүй. Эрдэнэ зэвүүн хөхрөн “Хайртай хүүхнээ тэврээд амгалан нойрсдоо” гээд өнөөх хагархай шилний хэлтэрхийтэй гараа Галтын цээжрүү улам шахахад

залуу эсрэг талруу нь огцом зайлж өнөөх шилний хэлтэрхий хананд хүрч хагарахдаа Эрдэнийн гарлуу шигдэн орлоо. Эрдэнэ муухай хашгиран дэргэдэх том ваараа шүүрэн авч толгой дээрээ өргөөд Галтруу шидэж орхив. Залуу буйдангийн цаагуур орж амжин нуугдахад Эрдэнэ гүйцэн ирж түүнийг буланд шахан өшигчиж эхэллээ. Галт хөлөөс нь зүүгдээд түүнийг газарт хэвтүүлээд дээр доороо оролцон ноцолдож байтал гэнэт буун дуу тасхийв. Галтын хоолойг боож байсан Эрдэнийн царай барайж, Галт Эрдэнийг ширтсэн чигтээ нүдээ үл цавчина. Түүний нулимс шанааг нь даган урсах аж…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *