Нүүр Өгүүллэг “ӨӨДӨСХӨН” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

“ӨӨДӨСХӨН” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
469

Юу хийхээрээ ийм хүнд байдаг байна аа? Гэхэд Балт нүднийхээ булангаар хажуу тийш харан – Ном… номнууд… – Бишээ. Энэ үүргэвчтэй, бас энэ тортой… Балт юм хэлэлгүй нүүрлүүгээ унжсан үсээ

чихнийхээ араар хийн, бага зэрэг санаа зовсон байртай зогсоно. Орцны шатаар дээш өгсөн 2 давхарт гарч ирэхэд Галт хоёр гартаа барьсан зүйлсээ буулгалгүй, эрүүгээрээ зүүн тийш заан – Тэр хаалга.

Тэгээд миний өмдний арын халааснаас түлхүүр гаргаж ирээд онгойлгочих гэхэд Балтын нүд томорч, гайхсанаа – Би юу??? – Энд бид хоёроос өөр хүн байгаа юм уу? Балт мөн л ичингүйрэн доош харав.

Хаалгаар ороод Балтын нүд аяганаасаа бүлтэрчих шахав. Тэр кинон дээрээс л ийм дүүжин тааз, түүн дээрх нүдэн гэрэлнүүд, нэг өнгийн буйдан, хивс, нэг их чамин биш ч донжтой тавилганууд харж байж.

Галт түүнийг урагш түлхэн “Орохгүй юм уу, миний гар тасарч унах нь” гэхэд Балт ухаан орон урагш нэг алхан зай тавьж өгөв. Балтын зүйлсийг үүдэнд тавиад Галт түүнрүү харвал гайхсандаа нүд нь бөв

бөөрөнхий болж, амаа ангайн зогсохыг хараад өөрийн эрхгүй инээмсэглэлээ. “Чи миний унтлагын өрөөг сонирхохгүй юм уу?” гэж доогтой инээмсэглэн хэлэхэд Балт хэлсэн даруй баруун талын нээлттэй хаалгаруу өнгийснөө мөн болохыг таниад гүйн оров. Харин энэ удаад Галт ихэд гайхан “Айдаггүй юм байхдаа” гэж өөртөө шивнэн хэлснээ мөрөө хавчин инээмсэглээд түүний араас орлоо. Галтыг ороход Балт орны цаад талд нь байх хана дүүрэн өрөөстэй өнгө өнгийн хавтастай номнуудын урд хоёр гараараа аман даран зогсож байв. Түүний дэргэд очин хартал нүдэнд нь нулимс цийлэгнэн зогсож байх нь тэр. Галт сандран “Яасан бэ? Би -ямар нэг буруу юм хэлчихсэн үү?” гэж ар араас нь сандран асуухад Балт толгой сэгсрэв. Тэр эргэн харж залууруу харан зогсоход тэдний харц тулгарлаа. “Ах минь энэ их номнуудыг харсан бол ямар их баярлах байсан бол гэж бодоод…” гээд бага зэрэг санаа зовсон янзтай доош харан ханцуйгаараа нулимсаа

шудран арчлаа. Галт юу ч дуугарч чадсангүй. Дөнгөж сая өөдөөс нь ширтэн зогсож байсан тэр нүд үнэхээр сэтгэл татам. Жижигхэн хэрнээ бөв бөөрөнхий, тас хар тэр нүдийг цийлэгнэсэн нулимс нь хүртэл чимж байх шиг. Зүрх нь хүчтэй цохилж, хамаг биеийнх нь шар үс тогонд цохиулах мэт боссон сонин мэдрэмж судсаар нь хүртэл цуг лугших мэт. Тэр хэзээ ч ийм зүйл мэдэрч байсангүй. Нэг мэдсэн Балт өрөөнөөс хэдийн гараад явчихжээ. Тэр шокноосоо гаран нэг гүнзгий амьсгаа аваад өрөөнөөс гарлаа. Балт бишүүрхсэн янзтай үүдэн дэх өрөөстэй зүйлсийнхээ хажууд цомцойгоод сууж байх нь тэр. Галт “Энэ хүүхдийг дээ…” гэж дотроо бодон инээмсэглэн дэргэд нь очин: – Манайх ингээд хоёр өрөө. Чи миний өрөөнд, миний орон дээр унтаарай. Харин би зочны өрөөнд унтана. Гэхэд Балт сандран – Үгүй, үгүй. Би энд ингээд юу ч хамаагүй дэвсээд унтчихна аа. Гэж инээмсэглэн толгой дохив Галт юу ч хэлэлгүй дэргэдэх үүргэвч, боолттой номыг аван өрөөрүүгээ орчихов. Балт харин толгойгоо

гилжийлгэн хөмсгөө зангидсанаа “Арай зөрүүд үү?” гээд тортой хувцсаа аван араас нь орлоо. Галт сэрснээ хөнжлөө тийрээд нэг сайхан суниаснаа удирдлагаа шүүрэн авч зурагтаа асаах гэснээ Балтыг өөрийнх нь өрөөнд унтаж байгааг санаад сэмээрхэн босч хувцсаа өмсөөд унтлагын өрөөнийхөө хаалгыг аяархан нээлээ. Газраар нэг уран зохиолын номнуул тарж, Балт богино загвартай цагаан подвалктай, торгон саарал шорттой цасан цагаан хэрэглэл дээр тэлэн унтаж байлаа. орны толгойд түүний хөл, харин хөл хэсэгт толгой нь доош бага зэрэг унжсан байхыг хараад Галт “Янзын хүүхэд юм аа. Эгдүүтэй гэдэг нь..” гэж өөртөө хэлэн хаалгыг эргүүлэн хаалаа. Утасны чичрэх дуугаар Балт цочин сэрэв. Гахайн тоорой “Сайхан амарсан уу? Их тухтай унтаж байх шиг болохоор нь сэрээсэнгүй. Хөргөгчинд дүүрэн хүнс байгаа. хүссэнээ идээрэй. Илүү зүйлд санаа зовох хэрэггүй. Би чамайг ахиж уушийн газраас хармааргүй байна шүү. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй” гэсэн байх нь тэр. Балт утсаа дэргэдээ

тавиад баруун гараараа зүүн гарынхаа бугуйг чимхэж үзснээ “Зүүд лав биш байх нь” гэж хэлээд босон өрөөнөөс гарав. Гал тогооны өрөөнд орон шилэн аяга аваад гоожуураас ус гоожуулан хийж дуустал яг дэргэд нь цэвэршүүлсэн ус бэлэн байлаа. усаа уусан чигтээ хөргөгч нээж үзээд золтой л аягатай усаа алдчихсангүй. Тэр хэзээ ч ийм “дүүрэн” хөргөгч харж байгаагүй төдийгүй түүний тархинд тэр дороо “Асар их хоол!!!” гэсэн мессеж хүрэх нь тэр. Галт орой гэртээ ирээд золтой л ухаан алдчихсангүй. Тэр эргэн гарч хаалганы дугаараа харснаа “Мөн л байна даа” гэж амандаа шивнэж дуусаад баруун гараараа зүүн гарынхаа бугуйг чимхэж үзэн “Зүүд бас биш” гэж мөн л амандаа бувтнав. Гутлаа тайлаад гэр дүүрэн үнэртэх “амттай” үнэрийг даган гал тогооны өрөөрүүгээ ортол Балт өнөөх богино цагаан подвалк, саарал торгон шорттойгоо буруу харан бүжиглэж байлаа. чихэндээ чихэвч зүүж, тултал чангалан хөгжилтэй нь аргагүй бүжиглэж байлаа. Галт хана налан гараа элгэндээ авч түүнийг харан зогсохдоо өөрийн эрхгүй инээмсэглэж байв. Тэр хэзээ ч гэр бүлтэй

байж үзээгүй тул ийм цэвэрхэн гэр, халуун хоол, хэн нэгэн хөөрхөн бүсгүй гал тогоонд нь ингэж хөгжилтэй бүжиглэхийг бүр ч хараагүй. Уушийн газарт олон эрчүүдийн харцыг булааж байсан өнөөх эмэгтэй ингээд гал тогооных нь өрөөнд аз жаргалтай байхыг харах үнэхээр сайхан байв. Балт гэнэт эргэн хараад цочсондоо микрофон болгон дуулж байсан модон хутгуураа газар алдчих нь тэр. Чихэвчээ авч: – Ирсэн гэж хэлэхгүй. Аймар цочлоо. Гээд дөнгөж цээжийг нь далдлах богино подвалкаа доош нь татан хэлэхдээ хацар нь улаа бутран байв. – Чи тэнд байснаасаа илүү хөөрхөн байна. – Тэнд гэж… хаана? Гэж хэлж дуусаагүй байтал Галт хоёр алхан эгц урд нь ирэн түүний хацраас барин уруул дээр нь үнсэх нь тэр. Балт цочин хойш ухрах гэсэн ч залуугийн цээжинд тэврүүлэн хөдөлж чадсангүй. Галт түүнийг улам өөртөө наан, жижигхэн уруулыг нь шунан үнсэнэ. Балт ч ахин эсэргүүцсэнгүй. Галтын үйлдэл бүр гэнэтийн бас таатай байдагт нь

тэр дуртай болж эхлэх шиг. Энэ удаагийнх ч мөн гэнэтийн хэрнээ тааламжтай. Бэлхүүсээр нь чанга тэвэрснээ сулруулан байснаа ахин чанга тэвэрч өөртөө улам наалаа. Балт түүний мөрөөр тэврэн, цээжинд нь улам наалдахад Галт санаа алдсанаа түүнийг сэвхийтэл өргөлөө. Зөөлөн орон дээр Балтыг хэвтүүлээд уруулыг нь ахин үнсэх зуур хуруунууд нь бэлхүүсээр нь хүчр ядан тэнүүчлэхдээ бага багаар дээшилсээр. Балтын хамаг биеэр тийм гэхийн аргагүй зүйлс тэрхэн зуур тархахад гэнэт айдас төрж, залуугийн мөрнөөс цааш түлхсэн ч бүх зүйл нэгэнт оройтжээ. Үүнийг ойлгосон Балт хамаг бүхнээ түүнд дэлгэхээр нүдээ анин биеэ суллалаа. Залуу хэн ч хүрээгүй “бүхнийг” амтлахдаа “Би чамаас хэзээ ч холдохгүй” гэж өөрөө өөртөө амлажээ. Балтын нулимс хацрыг нь даган урсахад Галт хуруугаараа арчин

“Өөдөсхөн минь, чи үнэхээр гоё юмаа.” Гэхэд Балт инээмсэглэсэн болоод залуугийн нүдрүү эмээсэн харцаар дөлөн байж хартал Галт “Битгий ай, би чамайг орхихгүй. Чи л намайг орхиод явчихгүй бол шүү дээ” гэхэд охин сая нэг тайвшран чин сэтгэлээсээ инээмсэглээд залуугийн цээжинд наалдан нүдээ анилаа. Хэн нэгэн уруул дээр нь үнсэхэд Галт өрөөсөн нүдээ бяцхан нээхэд Балт өнөөх цагаан подвалктайгаа дээрээс нь инээмсэглэн харан зогсож байв.Залуу охиныг тэврэн авч өргөн дэргэдээ хэвтүүлээд “Миний Өөдөсхөн” гэж нүдээ анин духан дээр нь үнслээ. Балт хариу тэврэн санаа алдаад: – Би

яг ингэж зүүдэлж байсаан. – Харин би зүүдэлж ч байсангүй. – Одоо би юу гэж хэлэх ёстой билээ? – Мэдэхгүй ээ… – Өглөөний цай бэлэн… гэхэд Галт охиныг түлхэн хэвтүүлээд дээрээс нь өнгийн – Би чамайг яахуу? Гээд хүзүүнд нь уруулаа наан гижигдэхэд өрөө дүүрэн аз жаргалтай инээд хангинана.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *