Нүүр Өгүүллэг “ХАЙР … ХАГАЦАЛ” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

“ХАЙР … ХАГАЦАЛ” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
626

Самбуу зурагт харангаа сонин гарчиглан сууна. – Хөгшөөн цайгаа уу – За хө. Нээрээ охин минь сайн л байдаг байгаа даа – Сайн биз дээ. Ямар ганц манай охин сурч байгаа биш – Тийм дээ. Тэр багш нь гэж ямар

хүн байнаа чамд мэдэж байгаа юм байна уу? – Багш хүн юм чинь гайгүй байлгүй дээ – Ээ мэдэхгүй чи бидний үе биш болоод байна шүү, гадуур элдэв юм дуулдаад байх боллоо – Наад элдэв сонин уншихаа л

байчих л даа. Үнэн худал нь мэдэгдэхгүй баахан л юм бичдэг болж. Хуудсаа л дүүргэж, худалдаж байвал гээд л – За үгүй байлгүй дээ. Сонин дээр гарсан юм яавчиг худлаа юм байхгүй ээ. За тэр яахав алив

хө борцноосоо ахиухан хийгээрэй. Чинийхээ борцтой, банштай цайнаас би хэзээ ч уйдахгүй ээ – Тэгдээ алив … Самбуу, Жаргал хоёр ийнхүү хөөрөлдөн цайлж суутал хаалгыг нь зөөлөн тогших бүдэг

дуулдав. Хоёул гайхан өөд, өөдөөсөө харсанаа Жаргал босон Хэн бэ? гэсээр очин хаалга тайлсанаа Хүүе ээ … хэмээн орилоод таг болчихов. Самбуу эхнэрийнхээ дуун алдах дуунаар бушуухан босон хойноос нь

очвол үүдэнд охин нь нулимстай нүдээр ээждээ тэврүүлэн зогсож байх нь тэр. – Энэ чинь аавын охин мөн үү … алив хэмээн мөн л дуун алдан хоёр гараа алдлан охиноо хайр энхрийлэл дүүрэн баярын харцаар инээмсэглэн тэвэрч тэр сацуу эр хүний ховор нулимсаа харамлах гэсэн мэт хуурай аньсагаа хурдан, хурдан цавчилана. Нэгнээ ямар их санасанаа энэхэн мөчид аав, ээж, охин гурав дэндүү ихээр мэдэрлээ. Үүдэнд хэсэг болж буй бүхэнтэй эвлэрч чадалгүй гурван биенээ хайрын харцаар хэсэг харан баярын нулимсаа ч хорьж дийлэлгүй тэврэлдэн байсан гурав гэнэт ухаан орсон мэт сая дотогшоо орцгоолоо. – За сайн явж ирэв үү миний охин? – Гэнэт явсан шигээ гэнэт ороод ирэх юм ёстой нээрээ – Сурлага өндөр үү, яаж наашаа ирэв? – За тэгээд явсан газрын сонин сайхан, ах нарын талаар яриад

байгаарай … хэмээн аав, ээж хоёр нь уралдан ар араас нь асуулт тавьцгаан тэр мөртөө охиноо эрхлүүлэн эвийлэн харцгаана. Мичидмаа аав, ээж хоёроо ээлжлэн хараад зөөлөн инээмсэглэн өмнөх цайнаасаа яарамгүй оочлон сууснаа – Та хоёрыгоо ямар их санав аа. Эхлээд надад бүх юм сонин сайхан тэр хирээрээ хэцүү бэрхшээлтэй байлаа. Би дотуур байранд байрладаг. Хичээл, гэр л гэдэг замтай явсаар ямартаа ч учир зүйгээ олж эхэлж л байна – Сайн байна ш дээ. Яаж ирэв. Ээж бид хоёр нь охиноо хэзээ ирэхийг ч мэдэхгүй дөнгөж сая цайлж байхдаа ярьж байтал охин минь гэдэгнээд ороод ирдэг үгүй нээрээ – Хи хи хи харин тиймээ. Багш очоод тэгээд л намайг амралтаараа аав, ээждээ очиж амарч байгаад ир гээд ашгүй би бас гэнэт ирэх болчихлоо – Том болж дээ миний охин. Аав бид хоёртоо

санаа зовох юм ерөөсөө байхгүй. Миний охин л зорилгодоо хүрээд сайн сураад хүрээд ир – Би харин гэнэт өчигдөр наашаа гарах болчихоод та хоёртоо олигтой ч юм авч чадсангүй – Юу гэсэн үг вэ? Оюутан чамаас бид юу харна гэж. Чи минь л сайн явбал барав. – Тийм ш дээ. За ярих цаг мундах биш. Цайгаа уучихаад сайхан амар. Хэзээ буцах юм? – Нэг их удахгүй ээ. Гэхдээ ямарч байсан арваад хоног лав байна байх – Болж болж. Өнөө маргаашдаа гэртээ сайхан амарч үз. Тэгж байгаад найзуудтайгаа уулзана биз хэмээн аав нь хэлбэл Мичидмаа аавынхаа хүзүүгээр тэврэн – Охин нь гэрээсээ гарахгүй ээ. Уулзаад байх найз ч байгаа биш / чимээгүйхэн санаа алдсаныг Жаргал л ажаадхав /… – За тэр яахав ээ болно … Мичидмаа усанд орчихоод өрөөндөө орон хаалгаа хаан өрөөгөө тойруулан харвал явахдаа орхиод гарсан бүгд түүнийг хүлээн орхиод гарсанд нь гомдлох мэт. Мичидмаа

инээмсэглэн: Өрөө минь чамайгаа ч бас ямар их санав аа. Ямар сайхан юм бэ. Нээрээ уулзая гэвч хэнтэй уулзах билээ. Надад найз гэх хэн байнаа? Гунигтай ч юм шиг манай ангийнхан хаана орсон бол, Энхтөр эндээ байгаа болов уу? Уулзаж ангийнханы талаар асуух юмсан … түүний бодлыг үргээх мэт гар утас нь цочтол нь гэнэт дуугарахад Мичидмаа хэсэг юу билээ хэмээснээ бушуухан цүнхээ уудлан утсаа гарган авлаа. Самбуу, Жаргал хоёр гэнэт ороод ирсэн охиноо сайхан амраг хэмээн дуу гаргахгүйг хичээн шивнэх шахам хөөрөлдөн байтал гэнэт охин нь хэн нэгэнтэй яриад байх шиг санагдахад саяхан л баярлалдан байсан хоёр хамгийн түрүүнд муу юм бодогдон арай … хэмээлдэн зэрэг өөд өөдөөсөө харан бушуухан уралдан өрөөлүү нь гүйн орвол Мичидмаа цочин утсаа унагачихав. – Миний охин зүгээр үү? Алив нааш ир … хэмээн ээж нь амандаа үглэн гараа Мичидмаагийн зулай дээр тавин халууныг нь үзнэ – Энэ чинь юу гээч нь вэ? Хэмээн Самбуу газар унагасан гар утсыг барин эргүүлж

тойруулан үзнэ. Мичидмаа аав, ээжийнхээ цочоон барин уралдан орж ирсэн учрыг сая л ойлгон нээрээ аав, ээж нь гар утас гэж мэдэхгүйг санан ганцаараа тачигнатал инээж гарав. Мичидмааг гэнэт чангаар инээхэд энэ удаа харин Самбуу, Жаргал хоёр цочин охиноо айсан, асуусан харцаар ээлжлэн харвал Мичидмаа сая арайхийн тайвширан нулимсаа арчаад – Та хоёр минь гайхах нь аргагүй, аргагүй. Энийг гар утас гэдэг юм, багш надад авч өгсөн. Хаана ч байсан бас яг ийм гар утастай хүнтэй шууд ярьж болдог юмаа. Сая багш гэртээ ирээд сайхан байна уу гээд ярьж байсан юм – Аан яадаг яадаг гэнээ … үгүй нээрээ юм хөгжинөө гэж хэмээн ам амандаа нэгийг хэлэн гар утсыг нь ээлжлэн эргүүлж тойруулан харна. Харин Мичидмаа унтахаар хэвтлээ. Маргааш өдөр нь Мичидмаа орцныхоо үүдэнд юуг ч юм ажин сууна. Шинэхэн орсон цасан ширхэгүүд нүдийг нь гялбуулан байтал түүнийг чиглэн өөдөөс нь дүрэмт хувцастай сайхан залуу ирж сэвхийтэл ёсолбол Мичидмаа ч мөн инээмсэглэн гараа өглөө. – За сайн уу

Мичидмаа минь энэ чинь ямар сонин хүн бэ, гэнэт хаанаас гараад ирэв? – Хэ хэ хэ сайн чи сайн уу. Би эндээс л гараад ирлээ хэмээн орцруугаа хуруугаараа заан инээмсэглэвэл Энхтөр – Хэзээ ирсэн? ингэж нэг таарах гэж – Ирээд удаагүй байнаа. Чи харин их гоё харагдаж байнаа – Аан харин ёстой санаандгүй юм боллоо. / Үнэндээ Энхтөр Мичидмааг орцныхоо үүдэнд сандал дээр сууж байхыг хараад бушуухан ахынхаа Формыг өмсөн гарсан нь энэ аж / – Тиймээ, сонин юу байна даа, ангийнханаар юутай? – Манай ангийнхан бараг бүгдээрээ их, дээд сургуульд орсон байхаа. Харин гадагшаа гарсан нь чи л байна. Буцах болоогүй бол би холбоотой байдаг хэддээ хэлж чамайг ирсэн гэж нэг уулзана байгаа – Ээ дэмий байхаа, би удахгүй явна. Тэгж байгаад зуны амралтаар тухтайхан ирэхдээ л уулзая – За за тэгвэл ядаж явталаа хоёулаа уулзаж байя. Нээрээ чи ингэхэд аль хотод нь байгаа вэ? – Иркутск … за би явлаа баяртай. Энхтөр баяртай хэмээн

гар сунгавал Мичидмаа харин бушуухан босон явлаа. Энхтөр дэмий л араас нь санаа алдан сунгасан гараа нөгөө гараараа цохин мангар юмуу хэмээн амандаа хэлээд мөн л орохоор явлаа Мичидмаа, Цацрал хоёр хооллон сууна. Мичидмаа арваад хоног гэртээ сайхан амраад ийнхүү буцах өдөр болсон тул Цацралтай явахаасаа өмнө хооллож буй нь энэ. Тэд чимээгүйхэн хооллон сууснаа Цацрал ам нээн – Сайхан амарч чадав уу хө? – Тиймээ үнэхээр сайхан амарлаа – Очоод хурдхан нүүгээрэй, би найздаа хэлчихсэн байгаа – Надад нүүж ядаад байх юу байхав, чемодантай хувцас, хайрцагтай хичээл л байна – Сургуулиас чинь нэг их хол биш болохоор гайгүй байхаа. Би чам дээрээ ажилаар ч бай, санаад ч бай очих бүртээ дотуур байранд уулзаад баймааргүй байна – Гэхдээ багшаа нэг оюутан хүнд арай л их зардал биш үү? – Зүгээр дээ. Харин чи тэр нэг баньддаа гэрээ зааж өгч дахин хүн нервтүүлэв / үүнийг сонсоод Мичидмаагийн нуруугаар хүйт даан, шар

үс нь босоод ирэхэд биеэ займчин суудлаа засаад / – Тийм юм байхгүй ээ … би танд амалсан та бас надад амал – Юу гэж билээ? – Би таныг хуурахгүй амлаж байна, харин та дахиж надад гар хүрэхгүй амал – Юу л даа … би зүгээр байхад чинь мэдээж гар хүрэхгүй юу гэж дээ … Мичидмаа өөдөөс нь өмнө нь хэзээ ч харж байгаагүй харцаар ихэмсэглэн ширтвэл энэ удаа Цацрал бантан биеэ займчин зангиагаа засан худлаа ханиан хоолойгоо засаад: За, за амлаж байна. Би дахиж чамдаа гар хүрэхгүй. – Баярлалаа, би эр нөхрөөсөө айж биш хайрлуулж амьдрахыг хүсэж байна – Тэгэлгүй дээ хөөрхөнөө минь. Хамгийн гол нь хоёр биенээ ойлгох, тэгээд уучилах Цацрал босон

Мичидмаагийн араас очин тэвэрч чихэнд нь элдэв хайрын үгс шивнэн зогсоно. Энэ тоолонд Мичидмаа тэгш цагаан шүдээ ил гарган жаргалтай нь аргагүй инээн арагш гэдийхэд нь Цацрал тонгойн үнсэхэд Мичидмаа хүзүүгээр нь тэврэн эрхлэн нялхарна. Харин энэ бүхнийг том цонхны цаанаас нэгэн хөвүүн харан хоёр гараа зангидан чичрэн зогсохыг доторхи хоёр даанч мэдсэнгүй ээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *