Нүүр Uncategorized УКРАИНЫ төлөөлөгч ОРОС цэргийн нас барахаасаа өмнө ээждээ илгээсэн зурвасыг уншлаа

УКРАИНЫ төлөөлөгч ОРОС цэргийн нас барахаасаа өмнө ээждээ илгээсэн зурвасыг уншлаа

2 секунд уншина
0
0
38

Оросын цэргүүд Украин руу довтлох үеэр ээждээ чатаар зурвас илгээгээд төд удалгүй нас барсан орос цэргийн сүүлчийн үгсийг Украины төлөөлөгч НҮБ-ын индэр дээрээс уншлаа.

Ээж: Алёша, юу хийж байна? Ямар удаан чимээгүй болчхов? Бэлтгэл нь хэвийн үү?

Цэрэг: Ээж би Крымээс гарсан. Бэлтгэл больсон.

Ээж: Өө, тэгвэл хаана байгаа юм бэ? Аав чинь чам руу хаашаа илгээмж явуулж болохыг асуулгаж байна.

Цэрэг: Ямар илгээмж явуулах вэ дээ, ээж?

Ээж: Яасан бэ? Юу болсон юм?

Цэрэг: Ээж ээ, би Украинд байна. Энд жинхэнэ дайн болж байна. Би айж байна. Бид нар бүх хотуудыг, бүр жирийн хүмүүсийг ч онилж бөмбөгдсөн. Бид нарыг угтаж авах болно гэж дээрээс хэлсэн ч, хүмүүс манайхны зэвсэглэсэн машиныг хөндөлсөн зам хааж, дугуйн доогуур орцгоосон. Биднийг “фашистууд” гэцгээсэн. Ээж ээ, надад үнэхээр хэцүү байна.

Уг чатыг илгээгээд төд удалгүй орос цэрэг амьсгал хураажээ. Зурвасыг уншсаны дараа Украины төлөөлөгч НҮБ-ын чуулганд цугларагсдад хандан Орос Украин руу довтолсны улмаас үүссэн эмгэнэлт явдлыг чухалчлан авч үзэхийг хүсэв.

Мөн тэрээр “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын цөмийн зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах шийдвэр гаргасан нь “галзуурал”. Путин цөмийн зэвсэг хэрэглэх болбол амиа хорлосноос өөрцгүй.

Хэрэв Путин амиа хорлохыг хүсэж байвал цөмийн зэвсэг хэрэглэх хэрэггүй шүү дээ. 1945 оны тавдугаар сард Берлинд байсан залуугийн (Адольф Гитлер) хийснийг л хийхэд хангалттай биш үү?” гэжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *