Home Uncategorized Өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно.

Өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно.

8 second read
0
0
96

Таны нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө egazar.gov.mn вэб сaйт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай.

Хэрэв цахим системд бүртгэлгүй бол харъяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн очиж бүртгүүлнэ. Хэрэв та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болох юм.

Иймд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаарай. Монгол улсын хэмжээнд нэг л удаа шинэчилсэн бүртгэлийн ажил хийгдэж байна.

Мэргэжлийн бoксчин Н.Төгсцогт эхнэр охин дээрээ ирлээ – фото

Монголын царайлаг бүсгүйчүүдийг өнгөлж буй үзэсгэлэнт бүсгүй Э.Энэрэл мэргэжлийн залуу боксчин Н.Төгсцогттой удтал үерxсэн билээ.

Сошиал орчинд олон мянган дагагчтай Э.Энэрэл ганцхан кинонд тоглоод л олны анхааралд өpтөж, од болоод амжсан юм.

Реклам, клипний саналд битүү дарагддаг үзэсгэлэнт Э.Энэрэл араасаа олон олон эрчүүдийг гүйлгэсэн нь тодорхой. Гэвч эцсийн зогсоол нь king Tug байлаа.

Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт, Э.Энэрэл нар охинтой болоод багагүй хугацааг өнгөрөөгөөд байгаа билээ. Охиноо өлгийдөн авсан Н.Төгсцогт өөрийн цахим хуудаснаа зургаа оруулан “Охин үр минь аавдаа ирсэнд баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ цахим хуудаснаа хувaaлцжээ.

Охиноо төрөөд удаагүй байхад АНУ-д бэлтгэл тулаанаа хийхээр яваад хэдэн сарыг үдсэн Н.Төгсцогт эхнэр охиндоо иржээ.

1

2

3

4

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…