Нүүр Uncategorized Үзэсгэлэнт Анжелина Жолигоос суралцаж болох хувцас загварын хичээлүүд

Үзэсгэлэнт Анжелина Жолигоос суралцаж болох хувцас загварын хичээлүүд

40 секунд уншина
0
0
265

Анжелина Жоли бол зүгээр нэг кинонд тоглодог жүжигчин биш. Түүний үзүүлдэг нөлөө асар их бөгөөд өмссөн хувцас, хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь дэлхий нийтээр хүн бүрийн сонирхлыг татдаг.

Үүнийгээ ч тэрээр маш сайн мэдэх тул бусдад зөв үлгэр дууриалал үзүүлэхийг хичээдэг байна. Тэгвэл энэ удаад жүжигчин бүсгүйн хувцаслалтаас суралцацгаая.

Анжелина Жоли ихэвчлэн биеийн өнгөтэй өндөр өсгийт өмсөж, хөлөө урт харагдуулдаг.

Жүжигчин бүсгүй үдшийн даашинз, гоёмсог хослолоо нүцгэн буюу биеийн өнгөтэй өндөр өсгийттэй хослуулан өмсдөг. Ингэснээр түүний хөл илүү урт бас гоолиг харагддаг аж.

Тэрээр хар, цагаан, пастел өнгийн хувцасыг илүүд үздэг.

Жоли ямар ч тохиолдолд сайхан харагдаж чаддаг нууц нь түүний хувцасны өнгөтэй холбоотой. Түүнийг тод өнгийн хувцастай тун ч ховор харна. Учир нь жүжигчин бүсгүй маань ихэвчлэн хар, цагаан эсвэл зөөлөн пастел өнгийн хувцас өмсөж, өөрийн дүр төрхийг бүтээдэг байна. Эдгээр өнгө нь Жолигийн байгалийн гоо үзэсгэлэнг тодотгож, ямар ч нөхцөлд үзэсгэлэнтэй харагдахад тусалдаг.

Хүчирхэг хувцаслалт түүний нэрийн хуудас

Бизнес уулзалт, ажил хэргийн хувцаслалтыг Жолигоос суралцаж болно. Учир нь тэрээр энэ тал дээр мэргэжилтэн л гэсэн үг. Уулзалт, хурлыг амжилттай болгоход хувцаслалт тун ч чухал. Тухайн хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлж, өөртөө итгэлтэй гэдгээ харуулахын тулд Жоли дэгжин юбка, өмдний хослол өмсөж, минималист гоёл чимэглэлтэй хослуулдаг.

Angelina Jolie arrives at The Golden Globe Foreign-Language Nominees Series 2018 Symposium held at the Liaison Restaurant + Lounge in Los Angeles, CA on Saturday, January 6, 2018. (Photo By Sthanlee B. Mirador/Sipa USA)

Өөрт тохирсон нүүр будалтаа олсон.

Angelina Jolie attends a special screening of Netflix’s”First They Killed My Father” at the DGA theater on Thursday, Sept. 14, 2017, in New York. (Photo by Andy Kropa/Invision/AP)

Анжелина Жолигийн хамгийн дуртай нүүр будалтын арга бол нарийн боловч сүүл хэсгээрээ дээш чиглэсэн контур, смөүки нүдний будалт, дэрвэгэр сормуус болон эрүүл гялалзсан арьс.

Эрхэмсэг байдлаа тодотгохын тулд гоёл чимэглэлийг ашигладаг.

Жоли өдөр тутмын амьдралдаа болон бизнесийн арга хэмжээнд зориулж цэвэрхэн, минималист ээмэг зүүх дуртай ч улаан хивсний ёслолын үеэр хүн бүрийн харцыг өөртөө татах содон гоёл чимэглэлээр гангардаг. Ингэхдээ тэрээр хүзүүгээ илүү урт харагдуулах зорилгоор урт унжсан ээмэг зүүдэг байна.

Түүнийг хамгийн сайхан харагдуулдаг үдшийн даашинз

“Грекийн дарь эх” гэдэг нь Жолигийн дуртай улаан хивсний даашинзны хэв маягийг дүрсэлсэн зүйрлэл байж магадгүй юм. Жүжигчин бүсгүй ихэвчлэн өөрийгөө илүү туранхай, гоолиг харагдуулах даашинзыг сонгож өмсдөг. Урт, шулуун даашинз бол түүний нэрийн хуудас. Гэхдээ мэдээж жижиг гоёлууд, нугалаа, атираа нэг бүр нь тусгайлан зөвхөн түүнд зориулагдаж хийгдсэн учраас бүсгүйн бие галбирыг төгс харагдуулдаг.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *