Нүүр Өгүүллэг “МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг төгсгөлийн “11-Р ХЭСЭГ”

“МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг төгсгөлийн “11-Р ХЭСЭГ”

1 секунд уншина
0
0
473

“ТӨГСГӨЛ ХЭСЭГ АЗ ЖАРГАЛ” Хичээл ажил,хажуугаар нь хүүгээ гэж явсаар бас л завгүй өдрүүд үргэлжилнэ.Тулга энэ хооронд Танхилтай аль болох ойртохыг хичээсэн ч түүний бүх зүйл дээр шууд татгалзаж

байгаа нь ойртох боломж олгосонгүй.Хажуугаар нь Монголоос биш гадаадаас хөрөнгө оруулалт татахаар зах зээл болоод хөрөнгө оруулагч нар судалж эхлэв. Сингапур болон Хонг Конгд байхдаа танилцаж

байсан хэд хэдэн найз нөхөд боломжтой хүмүүсээр дамжуулан тэдний шөнийн клубын үйлчилгээ болоод тохижилт үйл ажилгаа хэрхэн явагддаг талаар танилцана.Арай гэж нэг хөрөнгө оруулагч олоод

Монголд авчиран ,хөдөөгүүр баахан аялуулж байгаад дайлж цайлж явуулсаны эцэст дахин нэг өндөр зэрэглэлийн шөнийн клуб нээхээр болжээ.Боломжит газарынхаа байршил болон талбайг Долгор Танхил

хоёртой хамт явж үзхээр шийдэв.Баячуудын гэгдэх нэршилтэй болсон нэгэн хороолол дунд нээхээр үйлчилгээний заалыг нь сонирхож явтал Тулга Танхилаа чи энэ салбарыг тохижиж дуусхаар тэр чигээр нь

дангаар нь бүх үйл ажилгааг нь хянаад явж чадах уу гэтэл –Долгорын нүд орой дээрээ гарах шахаж та чинь захиралаа сургуулиа ч төгсөөгүй байгаа хүүхэдтэй юу яриад байна аа –Яаж итгэж гэтэл Танхил ч ихэд балмагдсан байсан тул –Та надад яаж итгэж ийм том ажил… гэвэл –Би чамд зүгээр л итгэж байна чи нээх миний итгэлийг алдаад байхгүй л болов уу энэ хугацаанд ч өмнө ч чамайг зөндөө ажигласан.-Чи их шаргуу заримдаа ядархыг ч мэдэхгүй хүн шиг л байдаг чамайг ажил дээрээ хүртэл хичээлээ завсар зайгаар нь хийгээд сууж байхыг ч харсан надад таалагдсан чи чадна биздээ гэтэл Танхил энэ боломжийг

алдахыг хүссэнгүй түүний цаашид бүр илүү их өсч дэвжих том түлхэц юм шиг санагдан Тиймээ би чадна надад итгэсэнд баярлалаа гэв.Долгор дэмий л тэр хоёр луу харж зогсоно.Танхилыг ажил дээрээ буулгачихаад цааш бичиг баримтны асуудал шийдхээр хоёулхнаа явсан Долгор Тулгад хандан захиралаа таныг Танхилд талтайг мэднэ ,гэхдээ энэ сэтгэлээ ажилтайгаа дэндүү хольж солиод арай л хэтэрхий санагдахгүй байна уу гэтэл Тулга хэсэг чимээгүй сууснаа –Чиний юу гэж хэлэх гээд байгааг би сайн ойлгож байна хэлдэг чинь ч үнэн.Мэдээж би сэтгэл зүрхнийхээ асуудлыг оролцуулсан нь үнэн ч Танхил чамд ч гэсэн таалагддаг биздээ яг ажилтныхаа хувьд их

шаргуу ямар ч юмыг хурдан сурдаг хүсэл эрмэлзэлтэй тийм болохоор одоо энэ талаар дахиж битгий ярь гэв.Нээрээ ч бүр яадагаа алдчихсан хүнд дурлаад тэрэндээ хамаг юмаа барьж гүйгээд байгаа биш би ч бас дэмий хардаж гэж Долгор бодоод чимээгүй болов.Шинэ салбарын тохижилтын ажил дууслаа үүн дээр ажилтан авах хүнээ татах сурталчилгааны ажил гээд Танхилын ажил нэмэгдсэн тул тэр хичээл үү энэ ажилаа авч үлдэх үү гэдэг дээр яахаа шийдэн эргэлзэнэ.Тэр жилийн чөлөө авах хүсэлт гаргаад сургуульдаа өглөө.Хэсэг эргэлзэж байсан ч энэ нь түүнд амар санагдаж ажилдаа гаргаа үлдсэн хугацаагаа хүүдээ зарцуулахаа шийдэв.Шинэ салбараа тэгэж их итгэж хүлээлгэж өгтөл хичээл гэсээр дутуу ажилаад байж болохгүй юм шиг

түүнд санагджээ. Азаар байршил болоод дотоод тохижилт нь бүрэн зохицсон тул хүнээр тасархаа байлаа.Эхний хэдэн сар олны танил ,хамтлаг дуучидыг урин хүнээ татаад л дараа дараачаас нь зорьж ирэн үйлчилүүлэх хүмүүсийн тоо ч нэмэгдэв.Хажуугаар нь авсан бүжигчидээ Танхил өөрөө сонгосон тул тэдний бүжигчин охидыг харах гэж ирэх залуусын цуваа тасарсангүй.Эхний жил үнэхээр амжилттай ажилж унах унаатай ч болж овоо хэдэн төгрөг цааш нь цуглуулж амжжээ.Ажил нь овоо жигдэрсэн тул дараа жилээс нь сургуулиа огт орхигдуулсангүй суралцсаар нэг л мэдэхэд төгсөх болчихож.Олон улсын харилцааны чиглэлээр төгсч буй оюутнууд дундаасаа хамгийн чинээлэг нь Танхил л харагдана.Хонхны баяр дээр нь ирсэн Тулга Долгор болон Нина баярын мэнд хүргээд хамт зургаа татуулан зогсч байханд Ананд хүүгээ хөтөлсөөр ирэв.Долгор Тулга

хоёр гайхан бие биерүүгээ харахад –Өө нээрээ одоо хүртэл мэдээгүй л байгаа билүү манай хүү гэхэд Долгор –Чи чинь харин ийм зүйлээ нуугаад гэж Тулга руу ёжтой харахад яагаад өөрөөс нь цаг үргэлж зугтдаг байсныг ойлгох шиг болж –Ийм учиртай байсан юмуу заза өнөөдөр чиний өдөр штээ сайхан баярлаарай ажил дээр уулзая гээд Долгортой хамт яваад өгөв. -Баярын мэнд хүргье аав ээж хоёр одоо бас араас ирж байгаа би хүүгээ аваад яараад хүрээд ирлээ гэж Анандыг хэлтэл –Аан за баярлалаа гэж хүүгээ тэврэн эрхлүүлж зогсоход нь Танхилаа би чамайг зөндөө л гуйж байна одоо эргээд ир л дээ би үнэхээр тэнэг байсан ,харалган байсан тухайн үед ууж идэх ихдээд найзуудын үгэнд ч автаад чамайг үнэхээр их гомдоосон намайг уучилаачдээ гэтэл Танхил –Би чамд хэлсэн Анандаа чамайг гэх хайр байхгүй болчихсоон гэж би нээрээ удахгүй шинэ байранд орох гэж

байгаа тэгэхээр хүүгээ өөр дээрээ авна аа чи харин үе үе ирж хүүтэйгээ уулзаж байгаарай.Энэ бүх хугацаанд хүүг минь сайн харж байсан аав ээж хоёрт болоод чамд мэдээж би маш их баярлаж байгаа гэхдээ чамтай дахиж нийлэхийн хувьд надад ямар ч итгэл алга гэв.Дэмий л гэмшин зогсох Ананд юу ч гэж хэлэхээ мэдэхгүй самгардаж –Намайг одоо уучилчих л даа гэхээс өөр зүйл хэлсэнгүй.Танхил ч энэ талаар дахин ярихыг хүссэнгүй.Түүний хувьд ганцхан хүү нь л бүхнээс чухал дээрээс нь сургуулиа төгсчихсөн ажил нь амжилттай яваа гээд хүссэн бүхэн нь хажууд нь байх шиг санагдана Таван жилийн дараа ажил

амьдралын оргилд хүрэх шиг болсон Танхил өөрийн нэр дээр төрийн бус байгууллага ажилуулж зуун хувь өөрийнхөө орлогоор Танхилхан нэртэй асрамжийн газар нээж өөр шиг нь амьдралыг туулж яваа болон өнчин хүүхдүүдийн төлөө сайн үйлсийн аян тасралтгүй хийх болжээ.Тэр өөрийнхөө хайрыг дан ганц хүүдээ биш хайраар дутагдсан ,хайрлагдах эрх нь хязгаарлагдсан бүхий л хүүхдэд зориулхаар шийдэж.Харин Ананд одоо ч түүнийг хүлээсээр ганц бие байгаа

бөгөөд хүүтэйгээ ойр ойрхон уулзаж аавын үүргийг хангалттай сайн биелүүлж яваа.Тулга харин өөрт нь дэндүү хайртай эмэгтэйтэй учирч энэ хугацаанд хоёр ч хүүхэдтэй болж.Танхилыг гэх сэтгэл солигдсон ч хэрэгтэй үед түүнд ах хүний хувиар найдвартай ар тал .түшиг тулгуур нь болдог ажээ.. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *