Нүүр Өгүүллэг “МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “10-Р ХЭСЭГ”

“МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “10-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
444

“УРАМ ЗОРИГ” Дотор нь давчдаад ярилцах хүн хэрэгтэй байсан Танхилд Нина-гаас өөр хүн бодогдсонгүй.Түүнийг залгахад өглөө эрт байсан тул унтаж байсан бололтой нойрмог аваад Танхилын нэрийг

сонсохдоо хэн гэнээ гэж хэсэг гайхсан Нина –ямар сонин хүн бэ одоо бослоо манайд хүрээд ирээч гэсээр тэдний зүг явлаа.Гэрт нь явж ортол тэвэрч аваад л сүйд болов.Хүүхэдтэй болсон гэж хэлтэл нүд нь орой

дээрээ гарчихаад төрсөн гэж харагдахгүй байх чинь –Ингэхэд яг үнэндээ Тулга захирал чамд зүгээргүй байсан юм шигээ чамайг гарсаны дараа нэг хэсэг өдөр болгон согтуу шахуу ажил дээр өнждөг

болсон.Долгор тэр хоёрын ярианаас шинэ салбар нээх нь хойшлогдсон –Ер нь нээхгүй байсан ч миний дур гээд л чамайг л эргүүлж авчираач гэх зэрэг юм сонсогдсон гэтэл Танхил түүний талаар нэг их авч

хэлэлцхийг хүссэнгүй амыг нь дагуулаад л өнгөрөв.Ойр ойрхон уулзаж байх талаар ярилцаад тэднийхээс гаран Анандын гэр лүү харихаар явав.Яваад ортол Ананд босоогүй байгаа нь илт өрөө лүүгээ

орон хүүгээ хөхүүлчихээд сууж байтал Ананд босч ирээд хаачаад ирэв гэж ширүүнээр асуув.Хуучин ажлынхаа газар хамт ажилдаг байсан охинтойгоо уулзаад ирлээ гэтэл –Юу гэнээ чи тэр новшийн баарны янхны амьдралаа санаад бүр үхлээ юу байж сууж чадахгүй байна уу тэ? Гэтэл одоо арай дэндэж байна ш тээ Анандаа би чамд гэж итгэж бүх л зүйлээ ярьсан гэтэл одоо чи тэр болгоноор минь намайг дарамтлаад байх боллоо энэ нөгөө чиний яриад байсан хайр уу энэ чиний намайг хамгаалж байгаа байдал уу гэтэл хэлэх үггүй болсон Ананд –ААаа Үхсэн чиний хайр тэгвэл хаана байгаа юм чи ер нь хэдэн ч залууг хайрлаж байсан юм билээ хэн мэдхэвдээ гэтэл уйлж суусан Танхил –Тиймээ хоёулаа цаашдаа бүтэхээс өнгөрч би чамд гомдохгүй

ээ намайг ээж болгосонд баярлалаа харин одоо салцгаая гэж хэлэв.Анандын бардам зан хөдөлж тэгээ яв тэр хуучины янхныхаа амьдрал руу яв зайл хүүхэд харин үлдээгээд явна шүү чиний хүүхэд өсгөнө гэж юу байдаг юм ээж шигээ новш гэх үгийг сонсоод Танхил байж суух газраа олж ядаж нулимсаа барьж чадалгүй уйлна.Тэр хоёрын чимээнээр Анандын ээж орж ирэн хүүхдийг нь аваад –Юугаа л булаацалдаад хэрэлдээд байдаг улсав –Анандаа чи одоо болихгүй юмуу ууж идэж ирчихээд энэ муу охиныг одоо яасан гэж загинаад суудаг юм гэтэл -та ойлгохгүй ээ ээж гэхтэй зэрэгцэн Танхил нулимсаа арчин босч ирээд –Би Анандаас саллаа та нар намайг юу ч гэж хэлж болно би цаашид тэсэхгүй нь ээ гэтэл –Гүй ээ амьдрал гэдэг чинь

тоглоом биш хүүхдээ бод миний охин ийм амархан сална гэдэг үгийг хэлж болдоггүй юм гэтэл Ананд –Аа наадхиа зайлуул юуг нь гуйдаг юм явмаар байвал явна биз гэв.Анандын ээж тэр хоёрт хэлэхээрээ нэг болсон ч хоёул өөрсдийнхөөрөө зүтгээд үг авсангүй аргаа барахдаа –Миний охин хэцүү байвал явдаа хүүгээ харин үлдээчих удахгүй хичээл сургууль чинь орно хажуугаар нь ажил энэ тэр хийнэ гэж бодож байвал хүүхэд харах хэцүү шүүдээ.Чи орж гараад уулзаад яваад байж болно шүүдээ гэхэд нь –Нээрээ л нөгөө муу түрээсийн байрандаа ганцаараа очино хүүхдээ бүр зутраачих биз дээрээс нь энэ хоёр маань надаас илүү хайрлаж халамжилах биз гэж бодоод хүүгээ нэг үнэрлэн чинэрээд байсан хөхөө дахин нэг сайн хөхүүлээд хэдэн хувцсаа аваад яваад өглөө.Ананд энэ хооронд дэмий л баахан үг хаяж бачуурсан

амьтан нааш цааш холхиж байсан ч Танхил түүнтэй юу ч дуугарсангүй.Түүнийг гарсаны дараа өөрийнхөө хэлсэн үгэнд бага зэрэг харамссан ч өөрөө ирнэ биз хүүхдээ орхичихоод энэ хаа холддог юм гэж бодно.Азаар түрээсийн байраа эргэж тойроод эзэнтэй нь холбогдон хүүхэдтэйгээ байж магадгүй гэж сэтгээд зургаан сараар түрээсээ төлсөн байсан учир шууд л тэр байрандаа яваад оров.Хаа очиж очих газартай байгаадаа бага ч гэсэн баярлана.Бүх л шөнө Анандад гомдож уйлсан нь хангалттай санагдаж мөн түүний ээжтэйгээ адилхан новш гэх үг нь цээжинд нь тээгэлчихээд бодогдох төдийд л дахин нулимс нь асгарчих гээд байсан тул тэр дахин түүнийг бодохыг хүссэнгүй.Тэр одоо юунд ч эргэлзсэнгүй Нинагаас Долгорын дугаарыг асуугаад залган хийх ажил байгааг асуухад мөн л Танхилыг Нинатай адилаар хүлээн авч уулгамжхан ажилын байран дээр нь ирэхийг санал болгов.Нүүр амаа цэгцэглж аваад шуудхан

яваад очтол дуртай нь аргагүй хүлээж авсан Долгор чи хуучинаараа ажилж болно гэтэл Танхил –Үгүй ээ би одоо бүжигчин хиймээргүй байна яг үнэндээ өөр ажил байна уу л гэж гэтэл энэ үгэнд нь бага зэрэг гайхсан Долгор –Байгаа чиний ажилж байсан салбар дээр заалны зохион байгуулагч авах хэрэгтэй байгаа чи хийж чадах уу –Би чамайг танидаг болохоор шууд авахад асуудал алга гэтэл –Тиймээ чадна шууд өнөөдөр оройноос ажилмаар байна гэтэл –Ашгүй чамд зүгээр гэвэл тэг тэг чи өөрөө ажилж байсан хүн мэднэдээ хэдэн бүжигчинийг гаргах хуваарийг нааш цааш нь зохицуулаад хэдэн ширээ сандал зөөгч нарыг л аятайхан дэг журамтай байлгахад болно гэтэл –Ойлголоо гээд оройноос ажилхаар болов. Гэртээ ирэн хоол хийж идчихээд хүүгээ бодон уйлж байгаа байхдаа дэндүү нялх байна даа –Ээж нь одоо өөрийнхөө зорилгыг сайн мэдсэн одооноос чинийхээ төлөө амьдарна сайн ажилаад сургуулиа төгсөөд мэргэжилээрээ ажилна-Өөрийн гэсэн орон байр унах унаа тогтсон ажилтай болоод хэнээс ч айлгүй хэний ч

тусламж дэмжлэгийг горьдолгүй чамайгаа аюулгүй сайхан газар амьдруулнаа гэх мэтээр бодон жоохон л тэсчихье миний үр гэж өөртөө шивнээд улам л ажилах эрч хүч зориг орж буй мэт санагджээ. Танхил ээж шигээ л болдоггүй юм шүү гэж бодсоор ирсэн нь одоо хүүхдэдээ өөрийнхөө өлөн зэлмэн өдөр хоногийг согтуу хүмүүсийн дунд туулсан тэр амьдралынхаа хэсгээс ч болов амсуулахгүйг хичээн хүүхдийнхээ төлөө л амьдрахаар шийдсэн нь энэ. Орой ажил дээрээ очтол Тулга хэдийн Долгороос сонсоод эрт ирчихсэн байв.-Сайн сууж байсан биздээ гэж мэндэлчихээд ажил хэргийн талаар өмнөхөө бодвол илүү албаны яриа өрнүүлээд ажилаа сайн хийхийг хүсээд яваад өгөв.Танхилд энэ нь илүү амар санагдана.Нөгөө л нэг анивчсан гэрэл хөөрч баярласан хүмүүс –хэдэн бүжигчинтэй нь танилцаж аваад хэсэг тэдний бүжхийг харан зогсохдоо жилийн өмнөх өөрөөсөө ичих шиг ч болжээ.Саяхан л энд ингээд шалдан шахуу бүжиглэдэг байсан

,аргагүй л эмэгтэй хүний амьдрал ээж болохоос өмнөх болон дараа гэж л хуваагддаг юм байна.Намайг ингэж хурдан хүмүүжүүлэх гэж хэмээн бодон зогсоно.Танхилыг зааланд явж байх зуур сэтгэл хангалуун түүнийг харан суух Тулга өөрийгөө яг л өсвөр насны жоохон хүүхэд шиг л мэдэрч байлаа.Жил гарангийн хугацаанд Танхил бүр илүү хөөрхөн болчихсон ч юм шиг харагдаад бага зэрэг жин нэмчихсэн ч юм шиг царай нь шингэрээд л .түүний үйл хөдлөл яриа гээд л бүх зүйл нь нэг л өөр болчихсон байгаа нь анзаарагдана.Ажил

тарсаны дараа түүнийг гэрт нь хүргэж өгөхийг асуухад Танхил ч зөвшөөрөв..Гэрийх нь гадаа ирээд хамгийн сүүлд түүнийг уйлуулаад ард нь хоцорч байсан өдрөө санан –Хамгийн сүүлд хоёулаа танай гэрийн гадаа их л онцгүй салж билээ гэхэд –Мхм заза маргааш уулзая захиралаа хүргэж ирсэнд баярлалаа гээд гэрлүүгээ оров.Тулга түүний талаар мэдмээр түүнийг хажуудаа байлгахыг үнэхээр их хүсч байсан ч яаж хэрхэн өөрийгөө ойлгуулхыг мэдэхгүй байв.Ямартай ч энд миний хажууд ажилж байхад учиртай байх ,сүүлд найз залуутай болсон байсан одоо хэвэндээ байдаг болов уу гэх зэрэг бодлууд эргэлдээд өнгөрөв.Иймэрхүү маягтай сар гаран боллоо.Танхил үе үе хүүдээ хэрэгтэй гэсэн зүйлүүдийг аван Анандынд очино тэр болгонд Ананд үг

хаяад хэрүүл хийх болдог тул тэгэсгээд л гараад ирнэ.Зуны дунд сар үнэхээр богинохон бас хурдан өнгөрч хэзээ мөдгүй л хичээл нь орох боллоо.Одоо энэ жил л тэсчихвэл цаана нь хоёрхон жил л үлдэнэ би чадна аа хэмээгээд их л шаргуу хичээлдээ шамдхаар шийджээ.Түүний тэр их хүсэл,урам зориг нь хүүгээ бодох төдийд л ундраад гараад ирдэг байв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *