Нүүр Өгүүллэг “МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “9-Р ХЭСЭГ”

“МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “9-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
481

“ЭР ХҮН ГЭДЭГ”…. Төрөн төртлөө ажил хичээл гэж явсаар ядрах нь ихсэж байсгээд л эмнэлэгт дусал залгуулж суудаг ажил нэмэгдэв.Ананд харин төгсөх курс тул дипломын ажил дадлага хичээл

гээд бас л завгүй.Хажуугаар нь бас сурсан зангаа тавихгүй үе үе найзуудтайгаа наргичихна.Танхил түүнийг тэр болгон хардаж цагдаад байхгүй.Ганц хэцүү юм нь ухаан алдтал согтуу ирэхдээ бага

багаар өмнөх амьдралыг нь сөхөж үг хаях нь хэцүү.Багаасаа согтуу хүний ааш авирыг мэдэх тул тэгэсгээд арга эвийг нь олоод хэрүүл уруул болголгүй амаа хамхиж өнгөрүүлнэ.Маргааш нь ёстой ахиж

уухгүй хайрыгаа баахан зовоолоо гэж хэлдэг ч хэн нэгний төрсөн өдөр ,тэмдэглэлт баярт үгүй гэж хэлдэггүй байв.Танхил явахад нь тааруулж уугаарай гэж хэлсэн ч орой хөл дээрээ тогтож чадахгүй хүн орж

ирнэ.Танхил ер нь энэ байтугай л зүйл үзсэн учир тогоо шиг том гэдэстэй согтуу хүний учирыг олж унтуулах нь өөрт нь нэг их зовлон юм шиг санагдахгүй байв.Магадгүй өөр нэгэн эмэгтэй байсан бол тэр

их уултанд намайг дэндүү доромжиллоо гээд л эцэг эх рүүгээ гүйх байсан ч байж мэдэх юм. Азаар яг товлосон өдрөө эмнэлэгт хэвтсэн Танхил нэг их зоволгүй эсэн мэнд амаржлаа.Энгэр дээр нь хөхөө хайн үнэгчлэх бяцхаан амьтныг хараад ,надаас гарсан шүүдээ гэж бодоход л өөрийн эрхгүй хайр асгарч баярын нулимс урсана.Савтай шөл барин орж ирсэн Ананд гадаа аав ээж хоёр байгаа гэхэд нь саяхан л өөрийг нь гэх хүн энэ хорвоо дээр байхгүй орь ганцаар мэт санагдаж байсан Танхилд одоо сайхан гэр бүл , бүх зүйлээ зориулхад бэлэн нандин сайхан үр гээд л эдлээгүй жаргалаа одоо л нэг амсах шиг болж

байв.Ананд айлын ганц хүүхэд тул ачаа харсан эцэг эх хоёр нь ёстой нэг хөл алдацгаана.Эмнэлгээс гараад Анандын ээж тэр хоёрыг асархаар болсон тул тэднийд байхаар шийджээ.Танхил ч сайхан асруулж хүү нь ч сар өнгөрөв үү хөөрхөн мярайлж хацар суугаад бүр л хүн болгоны хайрыг татна.Гэртээ авчирсанаас хойш Ананд гэртээ тогтохоо больж шөнө дунд л нэг үзэгдэнэ. Уг нь ээж ,аав хоёр нь юу хийгээд яваад байна гээд хэрэндээ л үг хэлэх боловч тэгэсгээд л нэг чихээрээ оруулж гаргаад өнгөрнө.Тэр хоёрын харилцаа хэвийн юм шиг атлаа нэг л зүйл болохгүй байгааг Танхил мэдрээд байлаа.Ананд сайн найзынхаа аавыг Танхилтай учиртай байсныг мэдсэн цагаас ер нь өөр ямар ч найз нөхдөө түүнтэй танилцуулаад дэмий юм байна гэж шийдхээр болжээ.Хар муу ухаандаа өөр бас хэн юу нь болоод гараад

ирэх юм билээ хэмээн өөрийнхөө нэрийг ч бодож иймээс л элдэв уулзалтанд Танхилыг дагуулан явдаггүй байж,Танхил ч хамт явна гэж зовоосонгүй. Найзуудтайгаа уулзаж дарвиж явахдаа эрчүүд л болсон хойно элдвийг ярилцах нь ойлгомжтой.Тэр нэг өдөр тайчих клуб явж ороод нилээн сууж байтал тэдний нэг найз бүжиглэж байсан хэдэн тайчигч руу заагаад –Андаа ямар азгүй залуу нь эд нартай суух болоо ай гээл мар мар инээн.-За тэгээд нэг азгүй юм нь тэр олон эрийн дэвсгэртэй суугаад нэг хүүхэдтэй болох л байхдаа тэгээд тэр гарч ирсэн хүүхэд нь ч өрөвдөлтэй хэрвээ охин байвал бас л эхийгээ дуурайсан юм гарч ирэх биз.-Хүний гень гэж нэг юм байнадаа бид нар ч тэгээд эцэг эхийнхээ хамаг л муу юмыг аваад төрчихсөн байдаг биздээ хууч өвчин энэ тэр гээд л яг тэрэн шиг л гээд өөрийгөө их л ухаантай мундаг зүйл хэлсэн мэтээр бодон таахалзаж суув.Бага зэрэг хөлчүүрхсэн Анандад эдгээр үгс нь зүүгээр сүлбээд авах шиг л болж аз

болж хүү юмдаа хэрвээ охин байсан бол яах байсан бол.Танхил өөрөө ээжийгээ тэгэж их үзэн ядах мөртлөө яагаад тийм ажил хийж байсан юм болоо.Ёстой нөгөө цусанд нь байгаа хэзээ ч арилахгүй ген гэдэг нь бишүү.Ер нь түүний ярьсан зүйлс ч үнэн эсэхэд эргэлзэж Самбуутай саяхныг хүртэл явалдаж байсан бол яах вэ зэрэг адын бодлууд толгойд нь автаж Танхилыг гэх хайр тэрхэн үед асар хүчтэй үзэн ядалт ,жигшил зэвүүцлээр солигдох шиг болжээ.Тэр хоёрын урд бүжиглэж байсан тайчигч яг л Танхил шиг харагдахад уурандаа босч ирээд алгадаад унагачихав.Нөгөө тайчигч орилж чарлан хамгаалагчийг дуудхад тал талаас ирсэн хамгаалагч нар Анандыг чирч гулдчин хөөж гаргав.Клубын гадаа удтал муу янхнууд ,муу бузар амьтад өөрсдийхөө ч миний ч амьдралыг сүйрүүлэх нь гэж орилж зогстол араас нь гарч ирсэн найзууд –Хүүеээ яагаад байгаа юм бэ андаа зүгээрүү тэгэж аймар согтчихсон юмуу гэтэл –Тиймээ би согтмоор байна өнөөдөр

зүгээр л ууя согтоцгооё гэвэл найзууд нь ч саяны явдалыг нь мартаж адилхан хөөрцгөөсөн улс өөр клуб руу чиглэн явцгаав. Үүр цүүрээр согтуу ирчихээд ,эрүүлдээ ч амнаас нь бараг үг гарахаа байсан Анандын өмнө Танхил хэрэндээ л айлд байгаа хүн шиг аясаар нь бөнжигнөсөөр давруу зангий нь ч хөдөлгөж элдэв муу зүйлд уруу татагдах нь ихсэв.Тэр нэг үдэш согтуу орж ирэхэд нь одоо болих юм бишүү гэж хэлсэний төлөө өмнөх амьдралыг нь сөхөж элдэв бусаар нь дуудаад согтуурхаж суусан Ананд дээр Аав нь ирээд алгадан авч –За хүү минь багахан шиг л давраарай одоо арай хэтрээд байна шүү гэтэл аавдаа алгадуулах нь битгий хэл хатуу үг сонсож үзээгүй өссөн Ананд –Ээ ааваа та юу мэдэхийн бэ гэж агсамнаж гарав.Ээж нь согтуу хүнтэй юу ярьдаг юм унтуул унтуул гээд арай хийж Анандыг унтуулсан хойно Танхил нүдээ бүлцийтэл уйлж хоносон ч хүүгээ хараад бага

зэрэг тайвширна. Ер нь л эвгүйтвэл Ананд болохоо байсныг мэдсэн Танхил эрүүлд нь сайн ярилцаж аваад энэ харилцааг нэг тийш болгохгүй бол цааш тэсэхгүйгээ ухаарав. Гэмт хүн гэлбэлзэнэ гэж маргааш нь орноосоо ч толгойгоо цухуйлгаж чадахгүй гэрэвшин хэвтэх Ананд хажууханд нь орон дотроо үнэгчлэн унтах хүүгээ харж инээмсэглэн духан дээр нь нэг үнэрлэчихээд буцаад орондоо орон хөнжилөө нөмрөөд хэвтчихэв.Өчигдөрийн гаргасан үйлдлээ санаж байгаа нь дэн дун ч бүгд л таагүй хүмүүсийг гомдоосон нь илт.Танхилд юу гэж хэлэхэв гэрийхэнд юу гэж хэлэхэв одоо ер нь ууж идэхээ зогсооё гээд л бодож хэвттэл Анандын ээж орж ирээд –Хүү минь

юу л болоод байна даа гээд аяга шөл хажууд нь тавив.-Хүүгээ уучилаарай хүү нь дахиж уухгүй ээ гэхэд тэгмээрсэндээ энэ муу охиныг ч зовоогоод өглөөгүүр нүд нь байдгаараа бүлцийчихсэн амьтан гарчихаад ирье гээд л гараад явлаа гэтэл эргэж хараад хаашаа явна гэсэн юм гэтэл –Мэдэхгүй ээ гарчихаад ирье л гэсэнштээ гэхэд нь саяхан л Танхилд хэлэх үгээ бодон хэвтсэн Анандын сэтгэлд хар хорын бодол төрөөд л уур нь цухалдаж хэнтэй уулзах гэж байгаа юм бол гэх мэт бодлууд хөврөн царай нь хүрэнтээд ирэв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *