Нүүр Өгүүллэг “МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “8-Р ХЭСЭГ”

“МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “8-Р ХЭСЭГ”

3 секунд уншина
0
0
444

“БЭЛЭГ” Танхилын дотор харанхуйлах шиг болж –Энэ хүн гээд Ананд руу харвал –Аан Билгүүний аав ах хоёр нь аав нь нээрээ түрүү жил сонгуульд нэр дэвшээд гараад ирчихсэн их хурлын гишүүншт гэхэд нь

Танхил байдлыг хүндрүүлэхийг хүссэнгүй санаа алдаад Энэ тэр хүн гэж доошоо харан хэлтэл Анандын нүд томорч –Тэр гэж…гээд харан зогстол Билгүүн аав л ярьж байна –Ажил амьдрал тавлаг уу элдэв

асуудал тарьчихгүйхэн шиг аятайхан байгаарай гээд л нөгөө л нэг хэлдэг үгсээрээ баахан залхаачихлаа гээд гараад ирэв.Ананд байдал бишдсэнийг мэдрээд –Андаа бид хоёр явлаа гэнэт ажил гарчихлаа

гэхэд –За тоголж байгаа бизээ түрүүхэн хононо энэ тэр гээд байсан яасан гэтэл –Явлаа андаа дараа тухтай ирье гээд Танхилыг хөтлөөд гэрээс нь гарав.Билгүүн хэд уулга алдаад ард нь хоцров.Машиндаа

суусан хойно Танхил –Би чамд өөрийнхөө талаар бүх зүйлийг хэлсэн болохоор түүнийг харчихаад нуугаад сууж чадсангүй ээ .Билгүүний аав бол ээжийн намайг худалдсан хүн ,сүүлд захиралын маань ч

худалдах гэсэн хүн ,Миний энэ хараал идсэн бага насны аймшиг одоо алхам тутамд минь сүүдэр шиг дагаад байна –Би яах вэ гээд мэгшин уйлна.Үүнийг сонссон Ананд хэсэг алмайран гайхахын дээдээр гайхаж уулзах болгондоо инээгээд хөнгөхөн маазраад өнгөрдөг хамгийн сайн найзых нь аав тийм бусармаг зүйл хийсэнд итгэж ядан нүдээ бүлтэгнүүлж суув.Үнэхээр хэлэх үггүй болно гэдэг чинь энэ л байна даа гэж бодоод Танхилыг тэврэн авч –Зүгээрээ хоёулаа сургуулиа төгсөөд гадаадад очиж амьдарцгаая.Тэнд миний хайр бүхнийг мартаад санаа амар амьдарч болно гэв.Үнэндээ Ананд гадаад явах талаар тийм ч таатай ханддаггүй эцэг эх нь гадаадад мэргэжилээ дээшлүүлэх талаар ярьж байсан ч нэг л сүжиггүй ханддаг байсан мөртлөө одоо Танхилыг тайвшируулахын тулд гадаад явах талаар

ярьж байгаа нь түүнд өөрт нь тийм ч их таалагдсангүй.Энэ үгийг сонссон Танхил “гадаад” би яагаад урьд нь энэ тухай бодож байгаагүй юм бол тэнд би бүх зүйлийг шинээр эхэлсэн ч болох нь намайг таньдаг нэг ч хүн байхгүй ,миний тухай хэн ч сонирхохгүй гээд нулимсаа арчин –Тиймээ хоёулаа явцгаая чамд баярлалаа гээд уруул дээр нь үнсэн.Анандын хэлсэн үгэнд бага зэрэг тайвширан гэрийн зүг хөдөлцгөөв.Танхил түүнийг өнөөдөр хамт хонохыг асуутал хайр нь гэрээр орж хэдэн солих хувцас аваад ээж аав хоёртой нэг мэнд мэдчихээд араас чинь ороё гээд инээмсэглэн Танхилыг орцных нь гадаа буулгалаа.Гэртээ орсон хойноо чимээгүйхэн өрөөндөө ороод хэдэн хувцасаа нааш цааш нь болгож байтал ээж нь араас нь ороод ирэв.-За хаачих нь уу гэтэл хэд хоног Билгүүнийд хамт байхаар боллоо гэтэл –За тэгээд хэл устай ,утас шөрмөсөө асаалттай байлгаж

үзээрэйдээ нийлж дарвиад иймээ тиймээ юм болчихов гэтэл –За мэдэж байна даа ээж Алив миний хөөрхөн ээж үнсье гээд хацран дээр нь үнстэл чихэр авсан хүүхэд шиг баярласан ээж нь энэ аягүй зальтай гээд өрөөнөөс нь гарав.Хэдэн хувцасаа эмхлээд хэсэг орон дээрээ хэвтэн түмэн бодолд автлаа.Танхилын анхны эр хүн сайн найзых нь аав гэж мэдсэнээс хойш түүнд нэг л эвгүйцэм мэдрэмж төрөх болжээ.-Би энэ охиныг цаашдаа хайрлаж чадах болов уу –Тэртэй тэргүй хангалттай зовлон үзсэн байхад би нэмж түүнийг шархлуулвал тэр тэсч чадах болов уу гээд л толгой нь эргэх шиг болоход жаал хэвтхээр шийдэв.Ээж нь аягатай хоол барьж орж ирээд –Хүүе миний хүү өвдөөгүй биздээ гэнэт яагаад хэвтээд өгчихөв гэтэл –Зүгээрээ ээж жоохон ядраад гэвэл –Май ядаж аяга хоол идээд яв та хоёр л болсон хойно дандаа бэлэн зэлэн юм идэж уугаад олигтой ч хоол унд хийж

идэж чадахгүй биз гэхэд нь –Инээмсэглэн аягатай хоолыг ээжээсээ аваад –Ээж та жоохон суугаач таньтай нэг аминчхан яриа байна гэв.-Заа дуугарч ядаад л яваад байсан хүн өнөөдөр чинь барьж авч үнсээд л өөрөө ярьж хөөрмөөр байна гээд л юу болоов гээд баярлан хажууд нь суутал. -Ээж үнэндээ би нэг охинд сайн болчихсон гэхдээ тэр охин их зовлон үзсэн би түүнийг цаашдаа хайрлаж чадахгүй гомдоовол тэр охин яахыг би үнэхээр мэдэхгүй байна гэхэд нь ээж нь бага зэрэг санаа алдаад –Миний хүү ч аргагүй том эр хүн болжээ ийм нарийн зүйл хүртэл ээжтэйгээ яриад л гээд духан дээр нь үнэрлэн.Зовлон үзсэн эмэгтэй хүн тэр хэрээрээ их хатуужилтай байдаг чамайг гомдооход тэр өөрийгөө дахин нэг удаа бүдэрлээ л гэж бодоод өнгөрнө.Гэвч хэзээ ч эргэж харахгүй л байхдаа чамайг уучилахгүй гэсэн үг тийм болохоор миний хүү сайн л бодоорой гэв.Ээжийнхээ үгнээс нэгийг тунгаав бололтой –Ойлголоо ээж гээд үүнээс өөр зүйл ярилцсангүй хоолоо

идэж дуусгаад хувцсаа шүүрэн Танхилынх руу гарлаа.Анандыг хаалга тогшин явж ортол өөдөөс нь бас л халуун хоол барьсаар Танхил угтав.Тэр инээмсэглэн түүнийг гомдоохгүй гэсэндээ хэдий цатгалан байсан ч хоолыг нь амтархан идэж дуусгалаа.Өдөр хоног ээлжлэн өнгөрч Танхил Ананд хоёр бүр л дотно болж тэднийд хэзээний эхнэр нөхөр шиг л байх болж.Танхил хичээлийнхээ хажуугаар гоо сайхны барааны дэлгүүрт худалдагчаар орж ,Ананд байрных нь түрээсийг жилээр нь хийгээд өгчихсөн учир санаа зовох зүйлгүй мөнгөө хураан гадаадад тэтгэлгээр суралцах талаар хүртэл судлаад амжив.Энэ хооронд хоёр сар биенийх нь юм үзэгдээгүйг гайхсан ч нэг их ач холбогдол өгөөгүй явсаар хоол ч орохоо больж дотор нь эвгүйрхэд л жирэмсний тест авч үзэхээр шийдэв,Үнэндээ түүний хажууд заагаад зөвлөөд өгөх эмэгтэй хүн байхгүйгээс тэр ийм хайнга ханджээ.Мэдээж жирэмсний тест хоёр зураас заахад түүний толгойд хамгийн түрүүнд

орж ирсэн бодол охин л битгий байгаасай гэж хүссэн.Хэвлийд нь бяцхаан зүрх цохилж байгааг мэдсэн мөчөөс түүнийг үгүй хийх бус харин ч нандигнаж хайрламаар санагдсан нь сонин.Энэ үед тэр мөн л ээжийнхээ тухай бодов.Намайг анх олсон мөчдөө ээж яг ингэж бодсон болов уу гээд санаа алдан тестээ цүнхлээд ажил тарахыг хүлээв.Орой нь гэртээ иртэл Ананд хэдийн ирчихсэн хоол хийгээд зогсож байлаа.Цүнхнээсээ тестээ гаргаж ирэн Ананд руу сарвайтал нүдээ онийлгон –Юу юм хайраа гэж нэг харсанаа –ПӨӨХ би аав болох юмуу гээд баярлан хүүхэд шиг л дороо дэвхцэнэ.Үүнийг нь харсан Танхил ч мөн баярлаж тэд тэврэлдэн бие биенийгээ энхрийлцгээв.Ананд тэр орой Танхилыг яаралтай гэрийхэнтэйгээ танилцуулах хэрэгтэй гэсэн бодлоосоо гадна өнөөх л Танхилын ярьж байсан бага насных нь амьдрал, мөн түүний бааранд ажилж байсан үе нь бодогдож дотрыг нь давчдуулна.Гэнэтхэн юу л бодоод байна даа гээд нүдээ анин Танхилыг араас нь тэврээд унтахыг хичээв. Маргааш нь дэлгүүрээс

бага зэрэг амттан цуглуулаад Анандын аав ээжтэй танилцхаар гэрт нь орох гэж буй Танхил үнэхээр их сандарч биеэ барьж байгаа нь илт.Айх хэрэггүй дээ гэж Ананд хэлсэн ч мэдээж түүний хувьд өөрийх нь эцэг эх учир тийм ч хэцүү санагдахгүй байгаа нь ойлгомжтой.Анх удаа гэртээ хэл үггүй эмэгтэй хүн дагуулан орж ирэхийг харсан Анандын аав ээж хоёр гайхсан ч мэдээж хүү нь том болсон учир хэзээ нэг цагт хүнтэй суух нь цаг хугацааны л асуудал гээд бэлтгэлтэй байжээ.Хөл алдан урд хойно нь гарч цай хоолоор дайлах Анандын ээж ,эелдэгхэнээр гэр бүлээ танилцуулан суух түүний аав хоёр Танхилд маш их таалагдав.-Бид хоёр хүүхэдтэй болно гэж Анандыг шулуухан

хэлтэл ууж байсандаа цайндаа хахаж цацсан аав нь ээж рүү нь –Чи мэдэж байсан уу гэх янзтай харвал –Толгойгоо сэгсрэнгээ ээж нь –Чи нээрээ алдаг хүүхэд юмаа бүр ийм болтол нь энэ охиныг бид хоёроос нуугаа юу гэтэл –Бид хоёр ч өөрсдөө саяхан л мэдлээ гэвэл –Одооны хүүхдүүд бүр нэг хэнэггүй гээд инээлдэцгээв. Танхилын хувьд энэ уулзалт амжилттайгаар дуусч ойр ойрхон орч гарч бай болохгүй бол төрөн төртлөө манайд бай гэх үгсээр түүнийг үдэж явуулав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *