Нүүр Өгүүллэг “МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “7-Р ХЭСЭГ”

“МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “7-Р ХЭСЭГ”

9 секунд уншина
0
0
492

“БИД ХОЁР” Олон хоног зөвхөн Танхилын тухай л бодож, сүүлд хэлсэн үг нь хичнээн цээжинд нь хөндүүртэй санагдаж байсан ч ,түүний бардам зан хэдийн шалдаа буужээ.Иймэрхүү маягтай удаан явж

болохгүй нь яалт ч үгүй би түүнд дурлачихаж ,түүнийг л өөрийн болгомоор байна ,муу эмэгтэй байсан ч хамаагүй гэх бодолтой зэрэгцэн хувцсаа өмсч Танхилын ажилдаг шөнийн клубт очтол тэр

огт харагдсангүй.Хоёр гурван зөөгчөөс нь асуувал ,өнөөдөр ирээгүй гэхээс өөр олигтой зүйл хэлсэнгүй.Өнөөдөр л түүнтэй заавал уулзана гэж шийдсэн Ананд шууд Танхилын гэр лүү очихоор сэтгэл

шулууджээ.Нилээн удаан хаалгыг нь нүдээд гэртээ байхгүй байвал шөнөжин орцонд нь хүлээнэ гэх мэт бодлууд толгойд нь эргэлдэж зогстол -хэн бэ гэх түүний дуу сонсогдов.Намайг гэж мэдээд

онгойлгохгүй бол яах вэ гэж хэсэг эргэлзсэнээ нэгэнт гэртээ байгааг нь мэдсэнээс хойш заавал уулзана гэж сэтгээд Би байнаа Ананд гэж хэлтэл удалгүй хаалга онгойв.Үс нь байдгаараа сэгсийж будаг нь

халтардан.нүдэнд нь нулимс цийлэгнэх Танхилыг хараад дотор нь харанхуйлах шиг л болж хэн нэгэн муу зүйл хийсэн юм байхдаа гэж бодон чичирхийлсэн хоолойгоор –Чи зүгээр үү гэж ойртон очвол –Одоо зүгээр болчихсоон ор л доо гэж хэлээд цааш алхав.Гэр нь ундуй сундуй энд тэнд шидлээд хагалсан аяга таваг тээр тэнд дэлгэц нь юу ч үгүй цуураад хагарчихсан нэг утас хэвтэж байх нь Танхилых бололтой харагдана.Хамгийн түрүүнд хэн нэгэн эртэй гэртээ хамт байж байгаад муудалцсан юм болов уу гэж бодоод хардахдаа хамгийн түрүүнд түүнд ямар нэгэн залуу байдаг байх нь гэж бодож амжив.-Уух зүйл хийж өгч чадахгүй нь ээ байсан хэдэн аягаа бүгдийг нь хагалчихлаа

гэж Танхилыг хэлтэл –Надад юу болсоноо хэлж болох уу гэвэл -наашаа суу л даа гээд газар суусан чигээр хажуудаа заав.Ананд дуртайяа түүний хажууд суутал би чиний мөрийг дэрлэж болох уу гэхэд энэ хэд хоног тээж явсан гомдол болоод тэр их хүсэмжилсэн сэтгэл нь тэр дороо л тайлагдах шиг болж нүүрэнд нь инээмсэглэл тодрон –Болно оо гэхэд мөрөн дээр нь алгуурхан толгойгоо тавьсан Танхил би чамд өөрийнхөө амьдралыг эхнээс нь аваад өдийг хүртэл юу ч үлдээлгүй ярьвал чи тэвчээртэй сонсч чадах уу гэтэл –Түүний талаар бүх зүйлийг мэдмээр санагдах Анандад бүр ч их таалагдан мэдээж тэгэлгүй яахав –Би сайн сонсогч байж чадна гэв.Танхил гүнзгий

амьсгаа аваад бага наснаас өдийг хүртэл туулсан бүх амьдралаа мөн саяхан юу болоод гэр нь ундуй сундуй өөрөө ийм царай зүстэй угтаж авсанаа хүртэл нэгийг ч үлдээлгүй хэлж орхив.Ханан дахь цагийг харвал тэр хоёр ярилцаж эхэлсэнээс хойш хэдийн хоёр цаг өнгөрчихөж.Түүний яриаг анхааралтай сонсч суусан Ананд –мхм гэхээс өөр ямар ч үг хэлэлгүй түүний ээжийг болоод ээж дээр нь ирдэг байсан залуус мөн нэрийг нь дурдаагүй ч тийм жааханд нь охин насыг нь бузарласан тэр хүнийг бүгдийг нь үзэн ядаж суув.Тийм жаалхандаа гэж бодохоос түүний зүрх урагдах шиг болж ийм амьдрал байдаг гэж үү хэмээн дотроо халаглан сууна.-Чи намайг жигшиж байна уу гэж намуухан бөгөөд энэ бүх ярианы эцэст өрөвдөнгүй сонсогдох уг асуултанд Ананд –Юу гэж дээ тэнэгхэн минь энэ хорвоо

дээр сайн нь муугаасаа их ,зөндөө сайн хүмүүс байдаг юм шүүдээ –Үнэндээ өнөөдөр би чамд дурласан гэж хэлэх гэж ирсэн юм.Харин одоо энэ бүх ярианы эцэст чамд бүр хайртайгаа мэдрэх шиг боллоо -би чамайг хамгаалмаар байна ,надад итгээч хэмээн гарынхаа алгаар хацарт нь хүрч зөөлхөнөөр өөр лүүгээ эргүүлэн нүд рүү нь эгц ширтэж суух Анандын харцанд уярсан Танхил тэсэлгүй дахиад л уйлчихав.-Энэ бүхний эцэст би хэн нэгэнд хайрлагдаж болно гэж үү гэхэд –Мэдээж чи минь тийм эрхтэй хүн шүү дээ чи зөвшөөрч байна уу гэвэл тийм ээ би зөвшөөрч байна гэв.Ананд Танхил хоёр хайрандаа мансууран тэр үдшийг өнгөрүүлэв.Өглөө эртлэн босч гэр орнооо цэгцлээд гарахад бэлдэн зогссон Танхилыг нойрмог нүдээр ширтэн хэвтэх Ананд –Хайраа хаачих гэж байгаан гэтэл хичээлдээ явья гэхэд –

Ээ жоохон бай л даа наашир тэврье хэмээн хошуугаа цорвойлгон эрхлэнгүй хэлтэл –Үгүй ээ үгүй шөнөжин л нялуурлаа чи харин гарахдаа хаалгаа сайн хаагаад гараарай гээд үүдэнд очин гутлаа өмсөв.-Ээ яваагүй байхад чинь санаад эхэлчлээ шүү сургууль дээр уулзая гээд ард хоцорсон Анандыг бодон инээмсэглэн гэрээсээ гарч явахдаа Танхил саяхан л ядаргаатай гэж боддог байсан залуутайгаа ийм хурдан дотносчихсондоо гайхаж байв.Ананд ердөө л маш зөв цаг үедээ зөв газраа байлаа шүү гэж бодсон ч түүний хэлсэн “чамайг хамгаалмаар байна”гэх үг түүнд аргагүй сэтгэгдэл төрүүлжээ.Хичээлийн эхний цаг дуусаад сургуулийнхаа цайны газар суусан Танхил дээр Ананд хүрч ирээд хацар дээр нь зөөлөн үнсэв.Тэнд байсан охид шивэр авир хийн тэдэн лүү харан зогтусцгаав.Сургууль дээрээ ямар нэгэн анхаарал татахыг хүсдэггүй байсан Танхилд нилээд

эвгүй санагдсан ч муухан инээмсэглэн –Хүмүүс хараад байна штээ гэтэл –Яадын харж л байг гээд хошуугаа цорвойлгон уруул дээр нь үнсээд авав.Зарим нэгэн охидын –Ёоо юу вэ энэ хэний гэх нь дуулдаж энд тэндээс уулга алдах нь сонсогдоно.Би сая замаараа чамд утас бас хос дугаар авчихлаа ингээд хоёулаа хаана ч холбоотой гэхэд нь Танхил би чинь ажилтай хүн штээ өөрөө авчихаж чадна гэхэд саяхан инээмсэглэж байсан Анандын царай нь гэнэт хувьсхийн өөрчлөгдөхөд нь –Зүгээрүү гэж асуувал –Чиний ажилын талаар бид ярилцах хэрэгтэй яг үнэндээ Танхилаа чи одоо наад ажилаа болих хэрэгтэй ,чамд хичээлийнхээ хажуугаар хийх өчнөөн боломжийн ажил олдоно тэгэх үү гэтэл Танхил –Тулгыг гэнэт санаад тэр газар удаан байвал хүссэн хүсээгүй Самбуутай уулзах болно тийм зүйлийг хүсэхгүй байгаа учир Анандын хэлдэг ч зөв гэж бодон –Чиний зөв би ажилаасаа гарлаа ,дахиж тэр газар очихгүй гэхэд нь Анандын нүд томорч нүүр дүүрэн инээмсэглээд –Чи минь ийм мундаг –Ийм

ухаантай гээд л тэвэрч аван үнсэв.Тэр хоёр тэврэлдэж явж байгаад Билгүүн болоод Анандын хэд хэдэн найзтай халз тулгарчихав.Билгүүн хамгийн түрүүнд гүйж хүрч ирээд за энэ охин чинь хэн бэ –Андаа ийм онцгүй байх юмуу найз охинтой болсоноо хэлэхгүй гэж хэлэхдээ нөгөө л нэг хэдэн өдөр зугаагаа гаргаад хаях охидых нь нэг биз хэмээн дотроо бодно.-За бид хоёр завгүй байна аа дараа тухтай танилцуулая гээд явтал бусад найз нар нь ч араас нь шаагилдан өнгөрөв.Билгүүн харин тэр охиныг нэг л харсан санагдаад болсонгүй нэг сургууль юм шиг байна .сургууль дээр харсан юм болов уу гэхээр үгүй тэгсэн мөртлөө яалт ч үгүй л хэд хэдэн удаа харсан тааралдсан ч юм шиг санагдаад –за маньд ямар хамаа байхав –боломжийн л охин байна гэж бодов.Ажил дээр очиж үлдээсэн бас бус хувцас ,будаг шунхаа авах хэрэгтэй бас одооноос ажилахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй гэхэд Ананд хамт явахаар болов.Түүнийг машинд нь үлдээгээд ажил руугаа ортол

цэвэрлэгч, хэдэн хамгаалагч нараас бусад нь ирээгүй шинжтэй байлаа.Ажилчидын өрөөнд явж ортол Тулга сууж байх нь тэр.Уг нь хэдэн юмаа аваад Долгор луу залгаад хэлчихье гэж бодож байтал Тулгын сууж байгааг хараад шулуухан өөрт нь хэлэх нь амар санагдав.-Яасан эрт ирээв Танхилаа өчигдөрийн явдалд уучилаарай гэж дуугарахад –Намайг ч бас уучилаарай өмнө нь хэлж мэдэгдэлгүй гэнэт гарах гэж байгаад би цаашдаа ажилж чадахгүй нь ээ гээд юмаа цуглуулж зогстол –Юу чамд үнэхээр хүнд тусчээ зүгээр үлдчих л дээ тэгэхүү юу л даа ер нь чиний зөв чи насаараа мэдээж харанхуй бааранд нэг муу тайчигч байхыг хүсэхгүй нь ойлгомжтой –Зүгээр л чамд энд хийж болох өөр өчнөөн ажил байгаа чи хийж болно шүүдээ гэж хэлэхдээ өөрийн эрхгүй барьц алдаж байгаагаа Тулга ухааран хоёр гараараа нүүрээ хэд үрээд босч ирэн Танхилаа би чамайг явуулмааргүй байна миний хажууд байж болохгүй гэж үү хэмээн

ойртоход .Энэ үгэнд нь эвгүйцсэн Танхил юмаа цуглуулж дуусаад чимээгүй гараад явчихав.Тулга дотор нь бачуурч хэсэг тээнэгэлзэж зогссоноо араас нь гарлаа.Анандыг машиндаа хүлээж суутал Танхил гарч ирэв.Машинаа асаан хөдлөхдөө бэлдээд сууж байтал түүний араас нэг залуу гарч ирээд гарнаас нь угзарч татаад юу ч юм ярина.Танхил ч дурамжхан байгаа нь илт явах гэхэд тэр залуу гарнаас нь барьчихаад тавьсангүй.Анандын уур хүрч машиныхаа хаалгыг саван буугаад –Чи новш минь хүн явуулаачээ гээд тэр хоёрын зүг алхахад Тулга –Чи зүгээр зайл шалдан банди минь –Энэ хэн юм гэвэл Танхил –Миний найз залуу гээд гараа угзарч аваад Анандыг дагуулан машиндаа суув.Хөмхийгөө зуун Танхилд хөтлөгдөн явсан Ананд –Хэн юм –Яах гэсэн юм гэвэл манай захирал байгаа юмаа гэхэд –Чамайг худалдах гэсэн новш уу тийм бол бүр уулзах хэрэгтэй юм байна гэвэл –За битгий тэнэгт зүгээр явая чамайг илүү дутуу үйлдэл гаргах юм бол

хаяад явчихна шүү араа өөрөө даагаарай гэхэд Ананд тэгэсгээд чимээгүй болов. Тэр хоёр машинд хэсэг чимээгүй явж байтал Анандын утас дуугаран гэнэт их л хөгжилтэй болчихоод юуг ч юм зөвшөөрөөд л –За за тэгье –Мань яваад очъё гээд л таслав.-Асуусан харцаар Танхилыг хартал өдөр тааралдсан манай найз хүрээд ирээч гэнээ хоёулаа хамт очъё гэхэд нь –Үгүй ээ тэр найз чинь чамтай дандаа хамт манай клубт орж ирдэг байсан биздээ.-Намайг хараад юу ч гэж бодох юм гэж хэлэхдээ Танхил урьд нь хэнээс ч санаа зовдоггүй байсан бол одоо хэн нэгний төлөө .өөрөөс нь болж өөр хэн нэгэн муу хэлэгдэх вий гэж айдаг болчихож.-Тэртээ тэргүй хэзээ нэг цагт мэдэж л таарна тийм болохоор эртхэн учираа олсон дээрээ –Зүгээрээ манай

найз багаасаа биеэ даачихсан,хэдий хүн харахад баян тансаг дутагдах гачигдах зүйлгүй ч чамтай адилхан эхийн хайраар дутсан аав нь нэг их ойшоогоод байдаггүй.Дээрээ нэг ахтай ч хэдэн жилийн өмнө Австрали явчихаад тэндээ бүр суурьшчихсан,ер нь бол итгэж болохоор хүн шүү та хоёр бие биедээ таалагдана гэв.Энэ үгийг сонссон Танхил нээрээ л хэзээ нэг цагт мэдэхээс хойш гэж бодоод –Заза тэгвэл хамт явцгаая гээд инээмсэглэв. Билгүүний гэрт ороход тэр хоёрын клубт танилцаад хамт хонодог хоёр охин дүрээрээ сууж байв.-Билгүүн Танхил руу хараад мэнд ус мэдсэнээ андаа нааширдаа гээд цааш авч орон –Чи хамт ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ энэ охиноо явуулчаач гэхэд нь –Ананд –Би яахаараа найз охиноо явуулдаг юм наад хоёрыгоо явуулаач гэвэл –За боль доо андаа чи хэзээ нээх найз охин энээ тэрээ гэдэг болчихсон юм.Тэртээ тэргүй хэд хоног зугаацхаас нааш ямар ч охин байсан яадаг юм гэтэл Анандын царайнд илт бухимдсан төрх

илрэн –За андаа ийм юм ярих гэж байгаа бол явлаа-Энэ миний хайртай охин,миний найз охин чи ойлговол ойлго ойлгохгүй бол хоёулаа энд ингээд зогсоод байх шаардлага алга гэхэд бүгдийг түүний харцнаас ойлгосон Билгүүн нээрээ л дурлачихжээдээ гэж бодоод илүү асуудал үүсгэхгүйг хичээн –Заза ойлголоо гээд өрөөнөөс гарав.Танхил оролгүй үүдэнд зогссон чигээр өөдөөс нь харан шивэр авир хийлдэх охид руу харахгүй хичээж утсаараа оролдон зогстол Билгүүн цаад өрөөнөөс гарч ирэн –Наашаа орооч найз гээд их л уриалгахан дуудав.Дотогш орон буйдан дээр суутал ундаа аягалж өгөөд –Танилцаач манай найзууд гэж тэр хоёр охин луу заав.Охид ч дуртай дургүй инээмсэглэн нэг нэгээрээ гар барин танилцацгаав.Ананд цаад өрөөнөөс гарч ирэн Танхилын хажууд суугаад хацарт нь үнсээд авав.Үүнийг нь харсан охид дургүй байгаа нь илт.Хэсэг сууж байтал Анандтай хоносон охин –Явах хэрэгтэй боллоо ,би явлаа гээд ширэв

татан бостол найз нь би хамт явая гээд үүд рүү чиглэцгээв.Билгүүн дэмий л өө яагаав гэхээс өөр зүйл хэлсэнгүй.Түүнд таалагдсан охин явах гээд байдаг,үлд гээд гуйчихвал уур амьсгал эвдээд байдаг яах уу? гэж хэсэг тээнэгэлзэн дэмий л тэр хоёрыг гаран гартал харж суув. Тэр хоёрыг гарсаны дараа сая нэг амьсгаа авах шиг болсон Ананд ч Танхил ч ам нээцгээв.Танхил Билгүүн хоёр тухтай танилцаж аваад тэр гурвуул хоорондоо элдвийг ярилцаж сууцгаана.Билгүүний утас дуугарч их л чухал царай гарган утсаа аваад унтлаганыхаа өрөө лүү яваад орчихов.Тэр хооронд Ананд –Би нээрээ чамд Билгүүний зургийн цомгийг үзүүлэх үү.Бид хоёр чинь бүр цэцэрлэгтээ хамт арван жилдээ хамт одоо их сургуульдаа хүртэл хамт байгаа болохоор эднийд миний

Билгүүнтэй хамт авахуулсан багын зураг зөндөө гээд хэзээний өөрийнх нь гэр аятай шүүгээнээс нь төвөггүйхэн зургийн цомгийг нь олоод гаргаад ирэв.Танхил ч инээмсэглэн аваад чи ч багадаа бүр л царайлаг байсан байхдаа гээд зургийн цомгийг нээтэл багадаа Самбуугийн гэрт харч байсан түүний хоёр эрэгтэй хүүхэдтэй хамт зогсох тэр нэг зураг тодоос тод харагдана..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *