Нүүр Өгүүллэг “МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”

“МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”

5 секунд уншина
0
0
428

“ТАНХИЛ” Танхилынхаас гарч явсан тэр өдрөөс хойш ,хагас галзуу хүн шиг орон гаран амьтан гадуур ч ,гэртээ ч нэг л тийш гөлийсөн ,санаа алдсан ,бодолд автсан хүн болоод хувирчихсанд Анандын гэрийхэн нь

ч найзууд нь ч санаа зовж эхлэв.Ээж нь нэг ярилцах гэж үзээд олигтой зүйл хэлэхгүй болохоор нь адилхан эр хүмүүс байна аавыг нь ярилцаад үз гэвэл бас л яг юу болоод байгааг нь мэдэж чадсангүй.Арга

ядаад Билгүүн лүү бас бус найзууд руу нь залгатал тэд ч бас бидэн дунд сонин содон зүйл болоогүй юу болсоныг мэдэхгүй ,бид ч бас гайхаад л байна гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Энэ хэд хоногт тогтсон

ёсоор ажил хичээл гэж явсаар хоёрдахь өдөр болоход Танхил Тулгатай явах арга хэмжээнд юу өмсөхөө бодон чемоданаа ухтал хэдэн тамирын хослол бас бус ноосон цамц ганц хоёр подволк майкнаас өөр

зүйл харагдсангүй.Хаа очиж өнгө алаглуулсан дотуур хувцаснаас их юм алга байлаа.Цалин болгон дээрээсээ өөртөа мөн клубын үйлчилүүлэгчдийн нүдийг баясгах гэж авдаг байсан нь одоо гадуур

хувцаснаас ч их зай эзэлж байв. Танхил – Би ч тэнэг хүн юмдаа насаараа харанхуй бааранд хагас нүцгэн хүмүүстэй уулзана гэж бодсон юм байхдаа гэж бодон дэлгүүр хэсч өөртөө хэдэн хувцас авах хэрэгтэй юм байна гэж шийдээд гэрээсээ гарав.. Өөрт таалагдсан хэдэн гадуур хувцас, бас бус ахуйн хэрэглээний зүйлс цуглуулан, явж байгаад тусгайлан маргааш өмсөхдөө зориулж биеийн галбирыг нь тодотгосон хар өнгийн бариу даашинз өндөр өсгийттэй хослуулан авч сэтгэл хангалуун амархаар харьлаа. Тулга Танхилын гэрийн хаягийг заалгаж аваал орцных нь үүдэнд хүлээж суув.Тансаг зэрэглэлийн үнэтэй гялгар машины гадна ирэн зогссон Танхил хаалга онгойлгон

урд суудалд суухад шөнө харагддагаасаа ч илүү үзэсгэлэнтэй харагдана.Тулга мэндлээд хэсэг ширтэж суухад нь хөдлөхгүй юмуу гэхэд –Өө нээрээ тийм л дээ гээд инээмсэглэн замдаа ажилынхаа талаар Танхилын хичээл сургуулийх нь талаар бас бус зүйл ярилцсаар ирэх ёстой газраа хүрч ирэв.Хотоос зайдуу байрлах хувийн эдлэн газар дахь гурван давхар сүрлэг цагаан байшингийн гадна өнгө алаглуулан зогсох үнэтэй машинуудын дунд машинаа байрлуулан дотогш орцгоов.Дотогш ортол мэдээж Танхилын дан танихгүй хүмүүс байх тул дэмий л муухан инээмсэглэл нүүрэндээ тодруулаад Тулгатыг даган алхана.Эмэгтэйчүүд түүнийг нүд салгалгүй ширтэж,эрчүүд нь шивэр авир хийж инээх нь түүнд мэдээж тухгүй байсан ч энэ мэт

харцанд хэдийн дассан учир хараа цэх өөрийгөө авч явлаа.Тулгаттай ирж мэндэлсэн залуучуудтай танилцаад ширээнд суутал байшингийн эзэн бололтой залуу-За ирэх ёстой хүмүүс нь бараг бүгд ирчих шиг боллоо миний цомхон гэрт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа хөгжилтэй байгаарай гэж хэлэн хүн болгоныг урдах хундагатай вискиг тогтоохыг хүсэв.Танхил олонхоо даган шилэн аягатай вискигээ барин урууландаа хүргээд л тавьлаа.Багаасаа архи гэдэг зүйлийг жигшиж өссөн түүний хувьд энэ шингэн хүчтэй хор шиг л санагддаг болж.Тулгыг энд тэнд хүмүүстэй уулзаж байх хооронд чимээгүй буйдан дээр эргэн тойрноо ажиглан суух Танхил дээр танилцхаар хэд хэдэн эмэгтэй ,хэдэн залуучууд ирсэн ч тэр нэрнээсээ өөрөөр тэдэнтэй яриа өрнүүлж чадахгүй байсанд тэгэсгээд яваад өгч байгаа нь түүнд

амар санагдана.Энэ хооронд бас нэгэн зочин ирч байгаа бололтой ,тэр дундаа их нэр хүндтэй ч гэх юмуу ,их л чухал хүн бололтой нэг хүн ирсэнд бүгд уулга алдацгаан баярлаад л үүдний чиг хошуурчих нь тэр. Ярианаас нь сонсоход тэднээс нилээн ах бололтой бүгд л –Ахаа та ирчихэв үү –Ирсэнд баярлалаа их завгүй хүнийг энэ хүртэл ирүүлээд л гэх зэрэг нь сонсогдоно.Энэ хооронд Тулга Танхил дээр хүрч ирэн чихэнд нь –Чамайг нэг хүнтэй танилцуулая гол хөрөнгө оруулах хүн маань байгаа юм дургуйцэхгүй биздээ гэхэд нь Танхил толгой дохивол –Сайн охин шүү гээд хацарнаас нь чимхлээд дагуулан явлаа.Тулгын иймэрхүү илүү үйлдэл нь түүнд таалагддаггүй ч одоо ямар нэгэн дургуйцэл илэрхийлэх цаг биш гэдгийг тэр сайн мэднэ.Хоёр гурван залуучуудаар хүрээлүүлэн суусан хижээл насны бололтой эр хүний дуу гарах тэр зүг рүү явахдаа яагаад ч юм Танхилын дотор эвгүйрхэж

өвдөг нь чичрээд байв.Яг ямар мэдрэмж вэ гэдгийг өөрөө ойлгохгүй явж байтал –Самбуу гишүүнээ танилцаач найз эмэгтэй маань байгаа юм гэхэд Танхил нүдэндээ ч итгэсэнгүй хар дарсан бага насных нь амьдралд дурсахыг хүсдэггүй том хар толбо суулгаж байсан хүн дүрээрээ сууж байх нь тэр.Үс нь бага зэрэг бууралтаж хэдэн үрчлээ нэмэгдсэнийг эс тооцвол хэзээ ч мартагдхааргүй энэ дүр төрх өөдөөс нь жуумалзан гараа сарвайв.Танхилын дотор муухайрч бага насных нь муу муухай бүхий л дурсамжууд нүднийх нь өмнө жирэлзэн чичирсэн гараа арай гэж өгвөл. -Хүүе даарчихаа юу даа гэж илтэд сээтэгнэн гарнаас нь илээд тавьсангүй. Энэ бүгдийг хажуунаас нь харж зогссон Тулга –Муу хөгшин донтой новш чамайг сайхан хүүхнээс буцахгүйг ч мэднэ л дээ гэж дотроо бодон хуурамч

инээмсэглэл гарган -Би нээрээ бас муу эр хүн байна шүү хажуудах эмэгтэйгээ сайн халамжилдаггүй гэтэл -Чи халамжилж чадахгүй бол ,би халамжилчихна шүү гээд илж байсан гарыг нь үнсэх гэж уруулаа дөхүүлтэл Танхил тэсэлгүй огин гараа татаж аваад амаа даран зогсов Тэнд байсан хүмүүс бүгд гайхан түүн лүү ширттэл –Уучилаарай энэ хоосон ходоодон дээрээ ,хатуу зүйл ууснаас л боллоо –Таныг үл хүндэтгэсэн хэрэг биш шүү гэхэд -Самбуу зүгээрдээ чам шиг сахиусан тэнгэрийг бол яасан ч уучилна шүү гэж мар мар хөхөрхөд.Танхилын энэ үйлдэлд хэн хүнээс илүү гайхширсан Тулга худлаа үнэн дагаж инээх аядав. Тулгаас ариун цэврийн өрөө хаана байгааг асуутал хамт явахыг санал болгоход нь татгалзсангүй.Ариун цэврийн өрөөний гадна Танхилыг хүлээн зогсохдоо хаалганы цаана хэд хэдэн огиулах

чимээ сонсов.Танхилыг уугаад байдаггүй ,энд ирээд ч нэг их уугаагүйг мэдэх тул арай уулздаг хүн байдаг юм болов уу.Жирэмсэн болчихсон юмуу гэхээр Долгор тиймэрхүү зүйлд дургүй охин байна лээ уулздаг хүн лав байхгүй гэж хэлсэн нь бодогдоно.-Би одоо ийм зүйл бодож зогсох хүн мөн үү- Танхилын царайг Самбууд худалдаж арай зөөллөж, ажил нь л бүтэж байвал ,Самбуутай нэг оронд оруулах талаар ч бодож амжсан байтлаа одоо ингээд хэн нь мэдэгдэхгүй хүнтэй хардаж зогсох чинь гээд санаа алдав.Танхилаас зүгээр эсэхийг нь асуутал зүгээрээ гээд төд удалгүй гарч ирлээ. -Чамд эвгүй байвал би чамайг хүргээд өгч болно шүү гэхэд –Тиймээ миний бие нэг л онцгүй байх шиг байна тэгээч гэв. Танхилыг явах болсон сургаар тэнд байсан залуучууд үг хаян тэр дундаа Самбуу –Чи ч ахдаа хор л долоолгочих шиг боллоодоо гэх битүү утгатай үг хэлсэнд Тулга дараа тухтай уулзах өдөр зөндөө

олдоно оо гишүүнээ гэвэл –Хүлээж л байя гээд чанга дуугаар инээн хоцров.Танхил гаран гартлаа түүн лүү харахыг ч хүссэнгүй ,хажуугаар нь зөрөн алхахдаа ч хамаг бие нь чичирч байлаа.Тэр яг юунаас ингэтлээ айв ,Самбуу бол түүний хамгийн хар бараан дурсамжуудых нь нэг өдий наснаасаа харахад тийм балчир охин тийм зүйл хийгээд явж байсныг эргэн тойрных нь мэдвэл түүнийг ямар нүдээр харах бол гэхээс л айж байгаа хэрэг.Шөнийн клубт хагас нүцгэн залуучуудын дунд бүжиглэж байхдаа ямар ч эр хүнтэй ойртохгүй л байвал зүгээр гэж бодон тэр ажилаа хэнээс ч айж ичилгүй хийж ирсэн ч ,түүнийг тийм бага насандаа охин насаа хөндүүлснийг мэдвэл хүмүүүс яаж жигших бол гэж бодно.Гэр хүртлээ чимээгүй явсан Танхилд Тулга ер нь үнэнгээ хэлье гэж шийдээд –Танхилаа чи намайг ойлгоорой чи бол маргаангүй үзэсгэлэнтэй эмэгтэй ,сая сүүлд танилцуулдаг хүн бол их

хурлын гишүүн би түүний хариуцсан тойрогт салбараа өргөжүүлэх гэж байгаа тэр бага зэрэг хөрөнгө оруулна,мөн хамгийн гол хууль ёсны бичиг баримтыг надад зохицуулж өгөх юм л даа.Сул тал нь эмэгтэй хүн.Сайхан эмэгтэйгээс яагаад ч буцдаггүй юм тэгээд би чамайг… гэтэл Танхилын чих нь дүнгэнэж дотор нь бачимдан зөвхөн өөрийнхөө төлөө Танхилын биеийг бузарлуулж байсан ээж нь дүрээрээ хажууд нь сууж байгаа мэт санагдаж –Та нар яагаад өөрсдийнхөө төлөө хэн нэгний амьдралыг золиосолж байдаг юм бэ гээд доош харан шивнэх шахуу хэлээд нулимс дуслуулж байхыг харсан Тулгат энэ яриа түүнд тийм ч их хүнд санагдахгүй байх гэж бодсон бодлоосоо ичиж –Юу л даа Танхилаа би чамайг тэг ингэ гэж мэдээж хүчлэхгүй байсан намайг ойлгоорой зүгээр л чи үнэхээр хөөрхөн учир ямар ч эр хүн чиний өмнө сул дорой ,зөөлөн болох

болов уу гэж бодоод л Чи зөвөөр ойлгоорой гэж сандран ээрч мууран түүнийг тайвшируулах гэж хичээсэн ч тэр огт дуугарсангүй.Гэрийнхээ ойролцоо ирээд юу ч дуугаралгүй машинаас түргэхэн буусан Танхилын араас гарч яваад түүн лүү очих гэсэн ч Танхилыг юу ч гэж хэлсэн хүлээж авахгүйг нь мэдээд дэмий л машиныхаа хажууд түүнийг орц руугаа орон ортол харж зогсов. Гэртээ ороод орилж хашгичин барьж явсан утас цүнхээ хана луу шидлээд –Миний амьдрал огтхон ч өөрчлөгдөөгүй байна ,Миний амьдрал яг хэвээрээ ,ээжийн надад үлдээсэн хогийн амьдрал яг хэвээрээ байна би өөрчилж чадна гэж бодсон би өөр гэж бодсон гэтэл эргээд л тэр зам руу орох нь , би яагаад хэн нэгний төлөө өөрийгөө золиослох ёстой юм бэ –би ч гэсэн өөрийнхөөрөө амьдармаар байна ,намайш жоохон ч гэсэн

хайрлаж болохгүй гэж үү –Ээжээ та л намайг хайрласан бол… гээд зогсоо зайгүй нүүрээ даран уйлна.Яг энэ үед л тэр маш их ганцаардаж байгаагаа мэдрэн хэн нэгэнтэй ярилцмаар санагдаж Нинаг дуудхаар шийдэн нулимстай нүдээрээ утсаа хайж суутал хэн нэгэн хаалгыг нь зөөлхөн тогших шиг болов.Хэсэг чимээ чагнаад Тулгыг араас нь дагаад ороод ирсэн юм байхдаа гэж бодон дахин дотор нь уур буцалж ,түүний хэлсэн үг,ээжийх нь үйлдэл хоёр ямар ч ялгаагүй тэр бол ээжээс нь ялгаагүй өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хүн хог шиг л санагдана.Тасралтгүй нүдэх чимээнээр хаалга руугаа дөхөөд хэн бэ гэтэл –Би байна аа Ананд гэж хэлэхийг сонсоод түүнд яагаад ч юм гэнэт их дотно мэдрэмж төрж өөрийг нь сонсох хэн нэгэн ирсэнд нулимсаа арчин мишээл тодруулан зогсов….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *