Нүүр Өгүүллэг “МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

“МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
428

“СЭТГЭЛ” Өдөр нь зүгээр холбогдож байсан дугаар шөнөжин залгахад тувтан унтраалттай байсанд Ананд байж ядан өөр өөр утаснаас залгаж үзсэн ч яг хэвээрээ холбогдох боломжгүй гэсэн хариу

өгнө.Ажил дээрээ байгаа тэгээд л утсаа унтраасан юм байхдаа гэж бодохтой зэрэгцэн анх удаа түүнийг гэх хүчтэй харамын сэтгэл төрж Танхилыг хүсэмжилсэн ,Танхилаар зугаагаа гаргах гэсэн хэдэн арван

залуучууд тэдний клубээр үйлчилүүлдгийг санав.Тэдний дунд юу ч болоогүй мэт бүжих Танхил болоод өлсгөлөн чоно шиг шүлсээ гоожуулан түүн лүү харж суух залуучууд нүдэнд нь харагдаж

галзууруулах шахна.Ананд өөрөө ч тэдний дунд согтуурхан сууж байсан учир тэдний юу гэж ярьдаг Танхилтай юу хийхийг хүсдэг талаар бүгдийг нь мэднэ. Билгүүн лүү залгаад –Андаа шоудах уу гэтэл

цаанаас нь хүүеээ өдөрхөн бөөлжсөндөө хутгалдсан үхэл царайлсан амьтан байсан одоо зүгээр болчихсон уу -Болихуудаа андаа мань ядраад байна гэхэд Танхилд дурлачихаад байгаагаа мөн түүнийг

хардаж харамлаж ,хармаар санагдаж байгаагаа хэлэхээс санаа зовсон Ананд дэмий л гарая гэж Билгүүнийг гуйхаас өөр зүйл хэлсэнгүй. -За хэд хоногтоо хоёулаа ер нь больсон дээр байхаа ,харин дараа долоо хоногт өчигдөрийн хамт хонодог хоёр салхинд гарая гээд байна лээ тэр үед л нэг сайхан айй гээд тас тас инээв. Танхилын утас холбогдохгүй ярьж харж чадахгүй уурандаа галзуурах шахаж байхад Билгүүн өөдөөс нь ойлгохгүй шал өөр зүйл яриад байсанд дургуйлхсэн Ананд хариу хэлэлгүй утсаа таслаад хувцасаа өмсөн ,машинаа унаад

Танхилыг тартал тэдний клубын үүдэнд хүлээхээр шийдэв.Машинаа асаагаад хөдөлж байхдаа –Нэг охиноос болж ер нь юу л хийгээд байна даа гэж өөрийгөө шоолонгуй бодсон ч одоо тэр тархиа биш зүрхээ л сонсч чадахаар болж. Ердийнхөөрөө бүжиглэж дуусаад хэсэг амарч байтал Тулга орж ирээд түүнээс дараа долоо хоногт нэг найзых нь зуслангийн байшинд болох үдэшлэгт хамт явахыг асуув.Хамгийн сүүлд би бол ажилтан ,намайг битгий дарамтал гэх ухааны зүйл ширүүхэн хэлсэн өдрөөс хойш түүнтэй төдийлөн орйтохгүй байсан Тулгын амнаас гэнэт ийм үг гарахад Танхил гайхан –Би юу яах гэж гэхэд Үнэндээ манайх үйл ажиллагаа өргөжүүлэх тал дээр ажиллаж

байгаа тэнд бас бус нэр нөлөө бүхий хүмүүс ирнэ.Дээрээс нь чи ийм үзэсгэлэнтэй байхад миний ажил хэргийн яриа тэнд хамаагүй хурдан үр ашигаа харуулах байх гэж бодоод л гэтэл Танхил –Би урьд нь тиймэрхүү зүйлд явж байгаагүй юм байна –Сонирхолтой байдаг байх ,-Явна аа гэж хэлээд Тулга руу харан инээмсэглэв, Түүнийг ийм хурдан хариу өгнө гэж бодолгүй зогсч байсан Тулга хариу инээмсэглээд сайн байна би Долгорт хэлээд чамайг 2 дахь 3дахид амраахаар зохицуулчихая.2дахид биеэ бэлдэж сайн амарч аваад 3дахид хамт явах болно.Нээрээ Танхилаа дугаараа өгөөч өнөөдөр Долгороос авсан чиний дугаар огт холбогдохгүй байнлээ гэхэд –Тэр дугаарыг барихаа больчихсон гээд шинэ дугаараа Тулгад өгөв. Клубын гадаах зогсоол

дээр ирсэн Ананд утсан дээрээ сэрүүлэг тавиад жоохон дуг хийхээр шийджээ. Утасных нь сэрүүлэг дуугарах үеэр сэрэн цагаа харж аваад –За одоо л гарч ирэх ёстойдоо хэмээн клубын үүднээс бөөн бөөнөөрөө гарч ирэх хүмүүсийн дунд танихгүй өнгөрүүлчихвий гэсэндээ нүдээ ч цавчилгүй хаалга руу нь ширтэнэ. Том тамирын малгайтай сул цамц ,саравчтай малгай өмсөн урт үсээ доор нь шуусан эмэгтэй хамгаалагч нартай мэндлээд цааш явахыг анзаарсан Ананд Танхилыг тэр дор нь таниад араас нь хөдлөв.Мэдээж энгийн хүмүүс бол иймэрхүү клубт зүгээр нэг тамирын хувцастай ирэхгүй нь тодорхой учир нэг ажилтан нь л байх гэж бодон лавшруулан хартал яалт ч үгүй Танхил байжээ.Араас нь хэсэг дагаад янзыг нь үзмээр санагдан –Хөөе охион

суучих дөхүүлээд өгье л дөө гэтэл Танхил ер ажирсан шинжгүй чигээрээ алхаагаа нэмэн хурдлаад зам руу гаран такси барихаар гараа өргөн зогслоо. Хурдаа огцом нэмэн Танхилын өмнө ирж зогссон Ананд –За тоглосон юмаа таниж байгаа биздээ суучих хүргээд өгье гэхэд Танхил санаа алдан ямар ядаргаатай залуу вэ гэж бодсон ч зам дээр муур хулгана болж тоглохыг хүсээгүй учир машинд нь чимээгүй суув. Би харин хальт энүүгээр явж байгаад чамайг хараад гэж инээмсэглэн Танхил руу хартал тэр юу ч сонсоогүй мэт машины цонхоор ширтэнэ.Танайх хаана вэ гэтэл арван гуравт гэтэл –Өө нээрээ өдөр тэнд таарсаншт танайх тэр дэлгүүрээс холгүй бололтой байдаг байсан манайх ч бас тэнд ,хоёулаа нэг сургууль ,нэг хороололд амьдардаг юм байна ядаж нэрээ хэлчих л дээ гэтэл Танхил гээд чимээгүй болов.Гоё нэртэй юмаа намайг Ананд гэдэг нээрээ чиний утас огт холбогдохгүй

байсан гэхэд юу ч дуугарсангүй.Танхил энэ хооронд дотроо Анандыг яавал өөрөөс нь зайгаа барьж хуучины танихгүй байсан чигээр үлдэх бол гэж бодоод нэг арга олсон нь түүний хүсч байсан зүйлийг өгвөл өөрөөс нь холдоно хэмээн сэтгэсэснийх байж .Танхилын байрны гадаа ирсэн Ананд яг манай хажуугийн байр юм байна –За сайхан амраарай гэтэл Танхил –чи манайд ор л доо аяга цай ч болтугай өгье гэхэд Ананд чихэндээ итгэсэнгүй –юу болох юмуу гэхэд – Болно оо би одоохондоо ганцаараа байгаа гэв.Машинаа байрлуулчихаад Танхилыг даган алхахдаа сэтгэл нь хөөрч яагаад ч юм тэр хоёр үерхэж байгаа юм шиг дотно сэтгэгдэл төрөн үнэхээр их баярлаж байлаа.Тавилга гэхээр зүйлгүй нэг өрөө цэвэрхэн байранд орж ирсэн Ананд –Түүнийг хэн

хэнтэй амьдардаг ,энэ байранд саяхан нүүж ирсэн юмуу гэх зэрэг олон асуулт асуумаар байсан ч эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс эмээн чимээгүй үүдэнд нь зогсов.Гутлаа тайлаад тэр гудсан дээр суучих гэж хэлсэн Танхил жижиг шүүгээнээсээ савтай ундаа гаргаж ирэн Анандад аягалж өгөөд өөрөө ариун цэврийн өрөө орчихов.Хэсэг хугацааны дараа дотуур хувцастайгаа гарч ирсэн Танхилыг Ананд хараад бага зэрэг сандран ичингүйрч доошоо харан аягаараа оролдон суув.Урьд нь түүнийг хагас нүцгэн бүжиглэж байхыг өчнөөн харсан ч яг энд ингээд хоёулхнаа байхад дотуур хувцастай чигээр нь харах түүнд бага зэрэг эвгүй санагдав.Нүднийхээ булангаар хальт гүйлгэн хартал тод гэрэлтэйд ч түүний бие үнэхээр өөгүй галбир төгс нь харагдана.Нүдэн дээр нь хөхөвчөө тайлан ойртон ирээд аягыг гарнаас нь мултлан авч холдуултал Ананд Танхилаа чи зүгээр үү яагаад гээд хэлж дуусаагүй

байтал уруулан дээр нь үнсээд авав.Энэ үнсэлтэнд мансуурсан Анандын бүх биеэр тог гүйх шиг болж улам шунан тэр хоёр удтал үнсэлцээд энэ хооронд Ананд ч хувцсаа нэг нэгээр нь тайлан гэрэл ч унтарлаа.Түүнийг тэнгэр дээгүүр хөвүүлж,жаргалд умбуулсан саяны мэдрэмжиндээ ядарсан бололтой тэрийн хэвтэх Ананд Танхилын үсийг хойш нь элбээд духан дээр нь үнсэх гэтэл –Чи одоо явсан дээр байхаа гэхэд нь Ананд би хоночихож болохгүй юу гэтэл Танхил санаа алдаад –Би чамтай нээх их юм ярьмааргүй байтал чи намайг нэг л ойлгохгүй байгаа бололтой.-Чиний надаас хүссэн зүйл унтах байсан би тэрийг чинь өглөө одоо зүгээр л миний эргэн тойронд үе үе гарч ирээд байгаагаа больчих чи надад үнэхээр таалагдахгүй байна гэв.Өндрөөс доош унах их өвддөг шиг саяхан тэнгэрт хөвж байсан Анандад энэ үг бүх биеийг нь хутгаар сийчих шиг л нөлөөлөв.Үнэндээ түүнд хэлэх үг олдсонгүй өөрийгөө өрөвдөлтэй өчүүхэн амьтан мэтээр

мэдэрч чимээгүйхэн хувцсаа цуглуулж өмсөөд баяртай ч гэлгүй гараад явчихав.Танхил арай ч муухай хэлчихвүү гэж бодсон ч одоо ингээд амьдралд нь өөр хэн нэгэн гарч ирэхгүй ,сатаарах зүйлгүй яг л хуучиных шигээ ганцаар үргэлжилнэ гэдэг нь таатай санагдаж байв.Тэр шөнө Танхил юу ч бодолгүй тухтай амарч хоносон ч нөгөө талд Анандын нойр хулжин түүнийг гэх сэтгэл бүр гүнзгийрч нойргүй хонуулж дотрыг нь урах шиг л болж байв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *