Нүүр Өгүүллэг “МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “4-Р ХЭСЭГ”

“МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “4-Р ХЭСЭГ”

18 секунд уншина
0
0
426

“АНАНД” Танхилын амьдрал үнэхээрийн завгүй болж хувирав.Ажил хичээл гэж дарагдсаар шинэ жил хаяанд ирж.Баярын энэ саруудад тэдний клубын үйлчилүүлэгчийн тоо эрс нэмэгдэв энэ хэрээрээ

Танхил ч цалингаасаа гадна цайны хэдэн төгрөгтэй буудаг боллоо.Нина түүнийг жолооны курст сууж машинтай болох талаар хэлсэн ч завгүй цагийн хуваарь нь таарахгүй зунаас л больё гээд нэг

их тоосонгүй. Хичээлийн эхний улирал ч дуусах дөхсөн тул шалгалт давтлагаас авхуулаад хичээл нь бас л ачаалалтай.Гэртээ харихаараа толины өмнө ажилдаа явтал эргэлдээд биеэ бэлдээд суучихдаг тул

хичээлээ орхигдуулж байгаагаа ухаарч,сургуулийн номын санд суун шалгалтандаа бэлдэнэ. Ердийн цагаасаа нилээн оройтож номын сангаас гарч явсан Танхилын хажуугаар нэг хүн зөрөх шиг болоод

гарнаас нь татав.Энэ мэдрэмж нь түүнд нилээн танил санагдан эргээд хартал клубт дугаарыг нь асууж байгаад хамгаалагч нарт хөөгддөг залуу дүрээрээ зогсож байлаа. -Чи юу ,чи манай сургуульд сурдаг

байхнээ гээд инээмсэглэхэд Танхил нүүрэндээ огтхон ч сэтгэл хөдлөл үзүүлэлгүй гараа татаж аваад явах гэхэд нь -Хүлээ л дээ яасан ажил руугаа яараад байгаа юмуу? Чи ч нээрээ яархаар сайхан ажилтай хүн л дээ ,танай найзууд танай ангийхан чамайг мэдэхүү -Ингээд харсан чинь чи их даруухан царайтай юмаа тэ ,дуугүй хүний доотох… гээд амаа даран хөхрөв. Танхил эргэж хараад -Яаанаа намайг манай ангийхан манай сургуулийхан тийм ажил хийдгийг мэдэж болохгүй битгий хэлээчдээ гуйж байна ,хүссэн болгоныг чинь хийе гэхдээ гаргаж байсан өхөөрдөм царай нь гэнэт хүйтнээр солигдоод –Арай намайг ингэж хэлнэ гэж бодоогүй биздээ,-Хэл –Тараа –Хүссэнээрээ ярь

гээд жуумалзан алхлаа. Танхилын араас шүүрс алдан зогсох энэ залууг Ананд гэх бөгөөд нилээн чинээлэг гэр бүлээс гаралтайн дээр сургуулийн сагсан бөмбөгийн лигийн ахлагч ,лидер оюутан гээд охидын мөрөөдөл болсон эр.Түүндээ ч бардан өдөр өдөртөө өөр охидтой зугаацдаг гэж хэлэхэд болно.Анх Танхилыг бүжиглэж байхыг хараад зүгээр л нэг шөнө үзээд өнгөрмөөр санагдсан ба түүнээс хойш хэд хэд орохдоо заавал өвөртөө оруулна хэмээн харан суусан ч саяхны энэ гэнэтийн уулзалт түүнд бас нэг өөр мэдрэмж төрүүлэх нь тэр. -Сонирхолтой юмаа гээд амандаа шивнэн Танхилыг далд ортол харан зогссон Анандын хажууд найз нь ирэн зогсохыг ч анзаарсангүй. Гэртээ ирэн усанд ороод өмсөх хувцсаа бэлдэн зогссон Танхилд Анандыг бодох сөхөө байсангүй,нилээн оройтож номын сангаас

гарсан учир маш хурдан үс гэзэг нүүр амаа янзлаад ажил руугаа явах хэрэгтэй байлаа.Яаран таксинд гараа өргөн сууж жолоочоос нь аль болох хурдан явахыг гуйхдаа л сая Анандын хэлсэн –Чи ч яармаар сайхан ажилтай хүн дээ гэх үг чихэнд нь сонсогдох шиг болов. -Зүгээрээ сургуулиа төгстөл хийхэд болно.-Тэр болтол л хэдэн төгрөг цааш нь хураачихвал чи алзахгүй ээ Танхилаа –чи л энэ ажилдаа дуртай байвал бусдын юу гэж хэлэх ямар ч хамаагүй гэж дотроо бодон явтал ашгүй ажил дээрээ амжиж ирэв. Гүйхээрээ ажилчидын өрөө лүү явж ортол Нина болон бусад охидууд дотуур хувцастайгаа хэзээний бэлэн болчихсон ,зарим нэг нь кофе найруулж өөр бусад нь хоорондоо элдвийг ярилцан сууж байх нь тэр. Нина түүнийг угтаж аваад энгийн үеийнхээсээ хоцорч байх чинь зүгээр үү ямар нэгэн юм болоо юу гэтэл

Бусад охид ч илт чимээгүй болон түүний юу гэж хариулахыг сонсох гэж хичээнэ.Үнэндээ Нинагаас бусад охид түүнийг ирсэн цагаас эхлэн атаархлын харц чулуудацгааж ,зарим нэг нь тэтгүүлдэг ах нараа алдчихвий хэмээн хор шар нь буцалж түүнтэй үг ч дуугардаггүй байв.Танхил ч тэдэнтэй нэг их дотносоод байхыг хүсэхгүй хажууд нь Нина байхад л хангалттай. -Шалгалтандаа бэлдээд жоохон оройтчихлоо гэж хэлэхэд нь охид ч дор бүрнээ хийж байснаа үргэлжлүүлж зарим нэг нь өөрсөд шигээ сэтгэж -яг харагдаач нэг эрийх нь дор ноолуулж ноолуулж байгаад л ирээ биз хэмээн шивнэлдэнэ. Тавдах өдөр тул Танхилын ганцаарчилсан үзүүлбэр үзүүлэх цаг нь болж зал руу гарлаа.Ердийнхөөрөө л шаагилдсан

залуус хөлчүү хүмүүсээр хүрээлүүлэн бүжиглэж дуусаад өрөө лүүгээ орохын алдад Ананд нүднийх нь өмнө хальтхан харагдаад амжив.Бас л шоудаж яваа биз гэдгээс өөр зүйл бодолд нь орсонгүй амраад сууж байтал нэг их удалгүй өрөөнд нь Ананд ороод ирлээ.-Энэ уг нь ажилчидын өрөө л дөө андуураагүй биз гээд Танхил тоомжиргүйхэн түшлэгтэй сандлаа налан суусан чигээр өөдөөс нь ширтэв. -Үгүй ээ чамайг хайгаад юу л даа чи надад дугаараа өгчих л дөө хоёулаа нэг сургууль ч юм билээ найзууд больё гэхэд нь Танхил эгц нүд рүү нь ширтээд –Үгүй гэхээс өөр зүйл хэлсэнгүй. –Заза чи харамсана даа над шиг сайхан залууг алдаж байгаадаа чамд бол хөгшин өвгөнөөс өөр халамжлах үеийн залуу олддоггүй л баймаар юм гэж хэлэхдээ Ананд дотроо шатаж байв.Тиймээс ч Танхилыг хатгах үг хэлж өөрийгөө бага

зэрэг ч болтугай тайвшируулах гэж оролдсон боловч Танхил түүнийг огт тоосонгүй. Өдийг хүртэл хугацаанд өөрт нь үгүй хэлж байсан ганц нэг охид байсан ч хор шарыг нь гозойтол хэдэн үг хэлээд хаяхад үстэй толгойгоо зулгаах нь холгүй орилж чарлан өөрсдийгөө эвгүй байдалд оруулж байгааг харан бах таваа хангадаг байсан Ананд яг одоо юу хийвэл өөрөө энэ эвгүй байдлаасаа гарах талаар бодож эхлэв.Хажуугаар нь ингээд ч болтугай түүнийг хараад түүний хажууд улам удаан баймаар санагдаад байгаа нь өөрт нь ч хачин санагдаж байлаа.-За намайг уучилаарай гомдчихсон уу –Юу ч дуугарахгүй юм гэхэд толинд харан суусан Танхил –Чи миний юу билээ? Гэхэд Ананд яг юу гэж хариулахаа мэдэхгүй шилээ маажин муухан инээмсэглэхэд Танхил үргэлжлүүлэн –Чи миний найз биш ,-Чи миний гэр бүл биш,

Тэр тусмаа чи миний хайртай хүн бүр ч биш тийм болохоор чи намайг гомдоож чадахгүй – Битгий их зүйл бод. Гээд хөнгөхөн мишээв.Ананд ч дотроо шатаж гаднаа шалдаа буусан нь илт энэ үг түүний тархинд, зүрхэнд тэр хэрээрээ хүчтэй нөлөөлж бүх биеийх нь температурыг өсгөж байхад Танхилын амнаас зүгээр л нэг зажилсан бохио нулимаж байгаа аятай урсаж гарах нь түүнийг бүр ч их галзууруулах шахав.Нүүр нь минчийтлээ улайж,харц нь ширүүсэн байж ядсан амьтан ширээн дээрээ ирэн шилтэй вискигээ амаар нь гударч хахаж цацан байхыг харсан Анандын найз Билгүүн яасан зүгээрүү андаа -үгүй гээд халгаахгүй байна уу аниулцан уу гээд муухай инээхэд нь нүүрэн дундуур нь дэлсээд авав.Танхилын хэлсэн үг дээр нь Билгүүний шар малтсан инээд зэрэг нь түүний халамцуу

тархинд хүчтэй нөлөөлжээ. Эрүүгээ барин өндийсөн Билгүүн –Писда минь яагаад байгаа юм бэ гээд цамцнаас нь заамдтал клубын хамгаалагч нар ирээд хоёулангийн чирээд аваад гарав. -Таксаа төлсөн юм чинь ормоор байна ядаж уух юмаа дуусгаатхая тэгэхүү гэж Билгүүнийг хэлтэл Ананд овоо ухаан орсон бололтой –Андаа хаяа явая өөр газар орьё мань даая гээд чирээд явлаа.-Манийгаа уучилаарай жоохон эргүүтэйгээ холилдчихлоо гэхэд нь Билгүүн инээгээд чи ч ёстой шартай сда юмаа нэг гичий дугаараа өгөөгүйн төлөө маньдаа уураа гаргаад яахавдээ гэхэд –Тиймээ тийн балайрч л байхгүй юу өнөөдөр цөм шаая гоё гоё охидуудтай баар орно шүү гээд найзыгаа хүзүүдэн авлаа. Бүгчим буудлын өрөөнд толгой нь ангалзаж дотор нь муухайран сэрсэн Ананд хажууд нь нүцгэн хэвтэх охин луу нэг

хяламхийж харснаа утсаа аван Билгүүн лүү залгаж хаана байгааг нь асуутал -Яг өөдөөс чинь харсан нэг ортой өрөөнд байгааштээ –юу ч санахгүй байгаамуу андаа гээд тас тас хөхрөв. Балга ус хайн нүдээ сүүмийлгэн өрөөн дундуур гүйлгэхдээ гэнэт Танхилыг хачин их хүсэмжилж хажууд нь хэвтэх эмэгтэйн оронд түүнийг байсан ч болоосой хэмээн бодов. Яг энэ бодол нь түүнд таатай санагдаж Танхилын бүжиг уян налархай бие үзэмж төгс царайг нь бодтол бүх л биеэр нь тог гүйх мэт болж эрхтэн нь хатуурчихав.Хажууд нь нүцгэн хэвтэх хэн нь үл мэдэгдэх охиныг араас нь тэврэн авч өөр лүүгээ эргүүлтэл аль хэдийн сэрчихээд буруу харан хэвтэж байсан бололтой Ананд руу хараад –Сайна уу өглөөний мэнд гэв. Анандын тэр их хүсэл сэрэл тэр дороо л унтарчихав –Сайна уу гэж зөрүүлэн хэлэхдээ би

хэнийг хуурах гэсэн юм бол мэдээж энэ тэр биш шүү дээ гэж бодохтой зэрэгцэн.Тэр тэр гэж амандаа шивнээд би яагаад түүнээс дугаарыг нь биш нэрийг нь асууж болоогүй юм болоо –Би ч үнэхээр тэнэг амьтан юм даа –Түүнд бүр ч усан тэнэг новш шиг санагдсан байхдаа гэж бодтол нөгөө охин юу гэсэн бэ гэхэд нь Ананд -Аа юу ч бишдээ би харин ус уух гээд л гэтэл -Усыг чинь би авчихаа юу эсвэл арай надаас ус гардаг гэж бодоогүй биздээ –Хүн тэвэрч нааш цааш нь болгоод л гээд инээв. Ананд -Утсаа хайж байсан юмаа гээд хувцаслан ариун цэврийн өрөө орлоо.Энэ хооронд Билгүүн нэг охинтой тэдний өрөөнд орж ирэв.Тогтсон ёсоор тэд найз охидууд бөгөөд сүүлд орсон баарнаасаа танилцаж дагуулан буудал орсон нь тодорхой. Юуг ч юм ярин дуу шуу болон инээлдэн суух залуусын дуунд Ананд ариун

цэврийн өрөөнөөс гарч ирээд –За явах уу андаа гэтэл нөгөө хоёр охин –Хүүе хамт гарья гэж аальгүйтэн инээлдэхэд Ананд –Та хоёр хаашаа явахын гэтэл хороолол л орно доо гэхэд нь зам нийлэхгүй юм байна өө бид хоёр арван гурав орно –За гарья андаа гээд яаруулсаар байгаад Билгүүнийг авч гарав.Анандад үнэндээ тэр охидтой марзагнаж суух нь сонин биш байсан тул харьж тухтайхан амрахыг илүүд үзжээ.Билгүүнд харин хамт шөнийг өнгөрөөсөн охин нь ихэд таалагдсан тул дугаарыг нь авч дараа дахин уулзхаар тохиролцсон байв. Ашгүй сарын эхний өдөр амралтын өдөртэй таарсан тул Танхил хичээл ,ажил гэж сатааралгүй сайхан амрах боломж гарч ирлээ.Үд өнгөртөл амарч аваад дэлгүүр гаран хүнсний юм цуглуулхаар зэхэв. Гэрийнхээ ойролцоох супермаркетаас хэдэн нарийн ногоо бас бус амттан аваад кассан дээр иртэл яг ард нь –Ёоо шартаж үхлээштээ

андаа яг бөөлжлөө хурдан бичүүлчихээд гарая тэгэхүү үхсэнээ хийж ганц удаа супермаркетаас авсан юм бэ –Ядаж байхад энэ охин юун их юм авдаг юм гэхтэй нь зэрэгцээд эргээд хартал Ананд амаа даран зогсож байлаа.-Танхил ч дотроо – Өө гай вэ энэтэй яагаад ингэж ойр ойрхон таараад байна аа за ажил дээр бол ч яахав үйлчилүүлэгч харин гадуур..гэж бодон зогстол -Ананд нүд нь томорч -хүүе сайна уу гээд нэг зүйл хэлэх гэсэн бололтой байснаа үгийн зөрүүгүй амаа дараад гүйгээд явчихав.-Билгүүн Танхилаас ганцхан ундаа бичүүлэх гэсэн юм урд чинь орчихуу гэж эелдэгхэн гуйгаад ундаагаа бичүүлж аваад найзынхаа араас гүйв.Танхил ч ашгүй арилаад өглөө гэж дотроо бодоод юмаа бичүүлэн дэлгүүрээс гарч явтал яг үүдэнд нь Ананд түүнийг хүлээж байлаа. -Уучилаарай дотор муухай оргиод юу л даа чи надад ядаж нэрээ хэлж болох уу гэтэл Танхил яг л өмнөх шигээ нүд рүү

нь ширтээд –Үгүй гэв.Түүнийг ингэж нүд рүү нь ширтэх бүр Анандын дотор нэг зүйл асаад эсвэл бүр тэсэрч дэлбэрээд ч байх шиг санагддаг болчихож.Энэ удаа бүр цагаандаа гарахаар шийдсэн Ананд урьд нь ямар ч охинтой танилцах гэж ингэж удаан зууралдаж байсангүй Танхилаас өөр охин байсан бол эхний удаадаа үгүй гэж болох ч хоёр дахь удаадаа өвөрт нь сэрдэг байжээ. Би чамайг явуулахгүй шүү гэхэд Танхил тэгээд чи яах юм –Би цагдаа дуудахад л чи явна гээд утсаа гаргаж ирэн цагдаа руу залгах гэтэл Ананд булааж авч холдоод гялс өөр лүүгээ залгаж амжив.Ойртож ирээд утсыг нь өгөхдөө –Одоо би чамайг юу гэж хадгалах уу нэрээ хэлчих л дээ гэтэл –Танхил толгойгоо сэгсрээд яваад өгөв.-Би залганаа за гээд ард нь үлдсэн Ананд их хэмжээний мөнгө сугалаанд хожсон аятай л баярлаж байлаа. -Андаа энийгээ өөрөө цэвэрлэ яах гэж дэлгүүрийн шилэн хаалга руу бөөлжсөн юм энэ зохион байгуулагч цэвэрлэгч хоёр нь яг барьж идлээ гээд алчуур хувин барин ирсэн Билгүүнийг тэвэрч авч өргөөд за анд

нь өөрөө цэвэрлэчихэе гэхэд нэг бол цохиж алчих гээд нэг бол тэвэрч алчих гээд хэмээн амандаа үгэлж Ананд руу хувин алчуураа сарвайв, Гэртээ орж ирсэн Танхилд Ананд бүр огтхон ч таалагдахгүй байлаа –Ядаргаатай тэнэг залуу гэж бодоод шүүгээнээсээ өөр нэг дугаар гаргаж ирэн утсандаа хийгээд нөгөө дугаараа хогийн сав руу чулуудчих нь тэр………………..

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *