Нүүр Өгүүллэг “МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “3-Р ХЭСЭГ”

“МУУ ОХИД Ч ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ” өгүүллэг “3-Р ХЭСЭГ”

9 секунд уншина
0
0
461

“ШӨНИЙН ЦЭЦЭГ” Өдөр нь онц содон зүйлгүй харагддаг байсан бүжгийн талбай, шилэн ширээнүүд шөнө нь гялалзаж байлаа.Өнгө өнгийн гэрэл өндөр таазнаас нь цацарч ,чихээр дамжин тархинд

хүрэх чангахан бүжгийн аян дээр бийлэгжүү залуус согоо шиг охидыг өдөн найгах нь энэ газрын нэг чимэг байв.. Бүжгийн талбайн голд гарсан Долгор манай байнгын үйлчилүүлэгчид болоод шинээр ирсэн

зочиддоо шинэхэн цэцгээ танилцуулж байна.-Залуусаа жоохон тайван байгаарай гээд алга ташилт сонсогдов.-Нина Танхилд хандан дажгүй юу ганц балгах уу? Гээд хундага виски сарвайхад –Зүгээрээ баярлалаа

гээд бүжгийн талбайн голд төмөр шон дээр ирлээ. Эгээтэй л л үстэй толгойгоо зулгаан зүрхээ сугалахаас буцхааргүй болтлоо хөлчүүрхсэн залуусын дунд зогсох хагас нүцгэн охин Өөрийх нь бэлдсэн бүжгийн

ая явахад энэ хэд хоногт сурсан бүх хөдөлгөөнөө эвлэгхэн гэгч нь үзүүлж байв.Залуус нь тэр шонгийн оронд өөрсдийгөө байна хэмээн төсөөлж өмдөндөө тавих нь холгүй шатаж, охидууд нь энэ мөчид

түүний оронд байхыг мөрөөдөн атаархлын харц чулуудацгаана. Бага байхдаа үздэг байсан сэтгүүлийн хуудсан дээрхи эмэгтэй болоод түүний гоо үзэсгэлэнг бишрэн зогсох залуусын зургийг эргэн санаж ,тэр зургийнхаа амьд биелэл нь болсон мэт сэтгэгдэл төрөв.Залуус хашгирах тусам гэдэснээс нь авхуулаад нэг зүйл амаар нь гарах нь уу гэлтэй сэтгэл нь хөдөлж дотрыг нь гижигдэнэ. Тавдах өдрийн орой бүр хорин минут үзүүлэх түүний ганцаарчилсан үзүүлбэр дууслаа.Дууссаны дараагаар клубын гурван талд байрлуулсан бөөрөнхий хашлага бүхий тавцан дээр бусад охидтойгоо цагийн зайтай солигдон бүжиглэх юм. Шөнийн гурван цаг болж ажлын эхний өдөр нь дуусав.Ажилчидын өрөөнд будгаа арилган явахад бэлдэн

суусан Танхилын нүүрэнд өөрийн эрхгүй мишээл тодорно.Өөрийг нь бүжиглэхэд байж ядаж байсан тэр залуусын харц охидын атаархалтай зэрэгцээд хүмүүсийн орилолдох дуу нь одоо ч доторыг гижигдсээр. Гаднаас санд мэнд орж ирсэн Долгор –За хонгороо цаана чинь чиний дугаар дээр бүр үнэ хаялцаад эхэллээ яах юм өгөх юм уу гэхэд Танхил –Хэрэггүй ээ би тэгэж элдэв хүнтэй явмааргүй байна гэж эрс шийдэмгий хэлэв. -За гэхдээ гээд хэлж дуусаагүй байтал яг ард нь алга хавсрах чимээ гарахад хоёул тэр зүг рүү харлаа.Нуруулаг цэвэрхэн хижээл насны эр .алга хавсран инээмсэглэн дөхөж ирээд Танхилыг суудлаас нь өргөн авч эргүүлээд за манай шинэхэн цэцэг юм биздээ гэхэд Танхил илтэд эвгүйцэн гараас нь мултрав. -Долгор хүүе захиралаа хэзээ Синга-гаас ирчихвээ та ч тэгээд үе үе таг болчихдог

хүн дээ гээд муухан мушилзахад түүний үгийг нэг их ойшоосонгүй Танхилд хандан айлгачихав уу даа –За танилцнаа би энэ газрын захирал Тулга гэхэд тэр толгой дохилоо.Үнэндээ түүний гэнэтийн тэврэлтнээс эвгүйцсэн нь одоо хүртэл таагүй мэдрэгдэж юу ч хэлмээргүй санагдсан нь энэ. -Долгор за захиралаа та хэзээ шинэ хүмүүсийг ингэж угтаж авдаг болчихоов эхнээсээ авхуулаад таны царайг ч хараагүй хүмүүс өчнөөн байхад гээд Тулгын ширүүхэн харцтай тулгаран хоолойгоо засаад энэ охиныг Танхил гэдэг өнөөдөр анхых нь өдөр гэв -Сайн байна би чиний үзүүлбэрийг үзсэн цаашдаа хамтран ажилахдаа таатай байх болно.Мөнгийг хийцгээе гээд дахин гараас нь атгалаа.Танхил муухан инээх аядаад гараа сугалан авав.Дуу цөөтэй чинь ч таалагдаж байна –за амжилт гээд өрөөнөөс гарлаа.

Долгор –За чи манай захиралыг харлаа хаврын тэнгэр шиг ааштай хүн байгаа юм.Ууртай үед нь холхон л байсан дээр гээд арай сонсчихоогүй байгаадаа гэсэн шиг хаалга руу нүдээ эргэлдүүлнэ. Танхил гэртээ орж ирээд л ямар их ядарсанаа мэдэрлээ.Хөгжимийн ая одоо ч чихэнд нь сонсогдсоор орж ирсэн хувцастайгаа засч бэлдсэн гудсан дээрээ шууд унтаад өгөв. Хичээлийн шинэ жил эхлэхээс гурав хоногийн өмнө л Танхил нэг юм санд мэнд хичээлийн хэрэглэл бас бус зүйлсээ бэлдлээ.Шөнийн амьдралтай болсон түүний хувьд өдрийн наранд дэлгүүр хэсэх нь тээртэй санагдаж байв. Хичээлийн эхний өдөр юунаас ч хоцрохгүйг хичээн Долгороос урд өдөр нь чөлөө авсан нь ч болж.Түүнийхээр бол Танхил ажилсан арав гаруй хоногтоо байж болох бүх үйлчилүүлэгчидийг өөртөө дурлуулаад байгаа бөгөөд түүнийг харах гэж зарим нэг хүмүүс ч зорин ирж байгаа гэнэ.Тэгвэл

түүнийг байхгүй өдөр юу болох бол гэдэг нь ч Танхилд сонин байв.Хичээлийн эхний өдөр Танхил сургууль дээрээ хэний ч анхаарлыг татахыг хүсээгүй тул жирийн нэг сул цамц жинсэн өмд ,кет өмсөөд зориуд авсан харааных боловуу гэмээр нүдний шилээ зүүв.Учир нь түүний бодлоор хүмүүс нүдний шилтэй охидыг даруухан гэж боддог бөгөөд хэн ч төдийлөн анхаараад байдаггүй гэж сэтгэснийх. Хичээлийн эхний өдөр ердийн өнгөрлөө таамаглаж байснаар ангийн бүх хүүхдүүд нэг нэгээрээ босч өөрсдийгөө танилцуулснаас буслаар Танхил руу нэг их анхаарал хандуулах хүн байсангүй.Энэ нь ч түүнд амар санагдав.Тэр ажил ,хичээл хоёроо зохицуулах хэрэгтэй учир өөр ямар нэгэн хүн ,эсвэл хүмүүс түүнд садаа болохыг хүсэхгүй байлаа. Мэдээж түүний өндөр нуруу ,өөгүй цагаан царайг нэг муу нүдний шил далдалж чадахгүйгээс хойш ангийх нь хэд хэдэн хөвгүүн шохоорхлын харц чулуудаж байсан ч энэ

байтугай харцнаас эвтэйхэн мултарчихдаг Танхилд тэр нь юу ч биш санагдав. Азаар ихэнхи хичээлийн цаг нь өдрөөр шахуу таарсанд санаа амран гэртээ ирлээ. Ажил дээрээ ирэн гарахдаа бэлтгэж нүүр амаа янзалж суутал гаднаас Тулга орж ирээд лаазтай кофе өгөн –Сайна уу хөөрхнөө гээд хацраас нь чимхлээд авав.Үүнд нь дургүйцсэн Танхил уучилаарай та бүх ажилчидтайгаа иймэрхүү маягтай харицдаг уу? Гэхэд –Иймэрхүү гэж ямар гээд Танхил руу ёжтой харц чулуудахад нь -Зүгээр л би бол ажилтан та бол захирал,би энэ ажилдаа дуртай байгаа ч та надад ямар нэгэн дарамт шахалт үзүүлэх гээд байгаа юм шиг санагдаад байх юм.Тийм болохоор гээд үгээ дуусгаагүй байтал Тулга -Хөөх янзтай чиний амнаас ийм их үг гардаг байсан юм уу гээд тас тас инээснээ би ойлголоо эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучилаарай гээд гараад явчихав. Танхилыг гарахад залуучууд орилолдож энд тэндээс би чамд хайртай гэх дуулдана.Тэр инээдээ барьж ядаж байлаа ажилж байх хугацаанд нь түүний

бүжигийн хөдөлгөөн техник бүр илүү сайжирч байв.Бүжиглэж дуусаад залуус руу агаарын үнсэлт илгээнгээ орох гэтэл гарнаас нь нэг хүн угз татлаа.Айх гайхах зэрэгцэн эргээд хартал өөртэй нь үе болов уу гэмээр цэвэрхэн царайлаг залуу -уучилаарай дугаараа гээд хэлж амжаагүй байтал хамгаалагч нар түүнийг барьж аваад холдуулав. Өрөөндөө орон будгаа арилгачихаад бие засхаар заалаар дамжин ариун цэвэрийн өрөө орох хэрэг гарлаа.Ажилчидых нь ариун цэвэрийн өрөө бөглөрөөд олон хонож байгааг түрүүн захиралд хэлдэг л байж Долгор эгч удахгүй зохицуулна биз гэж бодоод өмд цамцаа өмсөөд цамцныхаа малгайг углан заал руу явав.Аль болох харанхуй булангаар том малгайтай цамц өмсөж явсан түүнийг Танхил гэж таних нь битгий хэл тоож харах хүн байсангүй.Эмэгтэйчүүдийн бие засах газар луу арай хийж явж ортол бүгд дүүрч толины өмнө зогсох охид оочертой байгаа шүү гээд халгаасангүй.Арай хийж ирсэнийх эрэгтэй рүү нь орчихоё гээд чимээгүй эрэгтэй рүү нь ортол ашгүй ганц

хоёр л хүн байгаа бололтой.Бие засч дуусаад гарах гэтэл -Хүүеээ андаа тасарцан янхан байгаа биз чи гэхдээ одоо нээх гудамжинд явж байгаа охины дугаар асууж байгаа бишдээ тэрийг тэгэж үнэд оруулаад энэ баарны захын залуугаас асуухад л мэдэж байгаа байлгүйдээ гэхэд -Охидууд намайг хараад татгалзаж байхыг чи харсан уу? Гэвэл -Аа миний анд чинь царайлаг, нуруулаг,мөнгөлөг охидуудыг бол гарын салаагаараа л урсгаж байдаг биздээ хичнээн гоё байлаа ч иймэрхүү янхнууд чамд хог нэг олдоно штээ гээд муухай инээх хоёр залуугийн яриаг сонссон Танхил хаалганы завсраар харахад Түрүүхэн дугаарыг нь асууж байсан залуу толины өмнө зогсож байх нь тэр -Янхан гэж яахавдээ янхнууд ч хааяа зүгээр шүү туршлагатай гээд муухай инээлдэн гараад явчихав.Танхил энэ ярианд тийм ч их ач холбогдол өгсөнгүй энэ яриа түүний багаасаа үзэж сонсч мэдэрч өссөн амьдралын хажууд юу ч биш шүү дээ.Ер нь Танхилын эр хүнийг гэх үнэлэмж ээж дээр нь цувран ирэх залуусаас эхлээд Самбуу дээр

шалдаа буусан нь одоо түүний эр хүнийг гэх бүх сэтгэл хөдлөлийг үгүй хийчихэж. Эцэгээ ч мэдэхгүй охинд эр хүмүүс зүгээр л нэг амьтад ч юм шиг дураа хүрхээр ирж ноолчихоод яваад өгөх нэг төрлийн адгуус шиг л санагддаг болж. Эр хүний тал дээр ямар ч сэтгэл хөдлөлгүй байгаа нь түүнд өөрт нь маш ихээр таалагдана.Танхил өөрийнхөө дотоод мөн чанар ээжээсээ өвөлсөн зарим нэг муу ген нь хэзээ гарч ирэх эсэхт санаа зовдог ч зөвхөн энэ чанартаа л тэр дэндүү хайртай. Ердөөс эр хүн л түүний амьдралд гарч ирэхгүй бол түүний бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэнэ…….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *