
“САЙНА УУ АМЬДРАЛ МИНЬ”… Энэ хугацаанд ээжийгээ төдийлөн бодож санагалзахгүй байгаа нь тэр хоёрын харилцаа ямаршуухан байсан нь ойлгомжтой биз.Хэдэн өдрийн дараа цагдаа нийгмийн
ажилтантай ирээд Танхилыг дагуулан явав.Тэд ээжийг нь олдсон гэхээс өөр зүйл хэлсэнгүй.Эмнэлгийн зоорийн давхарын бүдэг гэрэлтэй урт хонгилоор тэр хоёрыг даган явахдаа Танхил зөнгөөрөө
ээж нь нас барсаныг мэдэрч байлаа. Цагаан даавуугаар бүтээсэн цогцосны дэргэд ирэн Танхил эргэлзэх зүйлгүй бүтээлгийг сөхөөд цагдаад хандан –Мөн байна аа гэхээс өөр зүйл хэлсэнгүй.Танхилыг
ямар сэтгэл хөдлөл гаргах бол гэж харж байсан нийгмийн ажилтан зогсолтгүй түүн лүү ширтэнэ.Цагдаа –Заза таниулсан болохоор та охиныг аваад явдаа гэж түүнд хандан хэлэхэд сая ухаан орсон
бололтой Танхилаас харцаа буруулан –За гээд түүнийг дагуулан гарав.Замдаа Танхилтай ярих гэж оролдож байгаа нь илт.Ээжийх нь ямар хүн байсан бас хоорондоо ямархуу харилцаатай байсан аавыгаа

мэдэх эсэх.Танхил юу ч дуугарсангүй цонхоор ширтэнэ.Хэд хэдэн асуулт асуусны дараа хариулахгүйг нь мэдсэн нийгмийн ажилтан залхсан бололтой чимээгүй болов. Асрамжийн газартаа ирлээ өрөөндөө ороход хүүхдүүд бүгд үдийн хоолондоо орсон байв.Танхил өрөөнийхөө хаалгыг хаагаад орондоо орон хэвтлээ.Дэрээ нүүрэндээ наагаад хөнжилөө дээгүүрээ нөмрөн чангаар цурхиртал уйллаа.Өдий хүртэл гараагүй сэтгэл хөдлөл ,гомдол ,ээжийгээ үзэн ядаж байсан хорсол бүгдийг нулимсаараа угааж орхив.Ээжийх нь үхэл түүнд маш олон зүйлийг бодож эргэцүүлэх шалтгаан болж байлаа.Тэр шөнөжин ээжийнхээ тухай бодов.Үнэндээ ээжийх нь үлдээсэн сайхан
дурсамжууд тун ховор юм.Ухаан орсон цагаас нь эхлээд элдэв залуучууд цуглуулан хажууд нь хурьцаж ил цагаандаа гарсан.Танхил эхэндээ ичиж санаа зовдог байсан ч сүүлдээ дасаж зүгээр л хөнжилөө нөмрөөд буруу харан хэвтээд өгдөг байв.Согтох болгондоо –Чи бол хогийн ургамал , Чи ч гэсэн яг л надтай адилхан болно.-Тийм болохоор сайн харж ав! Гээд нүдэн дээр нь залуустай хурьцах ч энүүхэнд. Түүнд ээжээсээ үлгэр дуурайлал авах зүйл байсан уу? Ээж нь түүнд яг юу үлдээв. -Ээжээ та намайг хогийн ургамал гэдэг байсан.Энэ хогийн ургамал яаж хүссэн бүхнээ авч гялалзахыг та харах болно оо гээд Танхил нүдээ анилаа. Дараа өдрөөс нь Танхил бүх зүйлд хичээгээд байгаа нь хүн бүхэнд ил харагдаж байв.Гадаад хэлийг бие дааж сурна гээд номын сангаасаа хэдэн ном авав. Өрөөнийхөө охидуудад –Эмэгтэй хүн нүүрээ бол яахавээ будаад өнгө орно гол нь гоё биетэй л байх
хэрэгтэй бие муухай бол чи мянга хичээгээд хэрэггүй гэх мэт ойлгомжгүй зүйл яриад дасгал хөдөлгөөн ,сунгалт гэх мэт зүйл хийнэ.Энэ яриа энэ ааш үнэндээ түүний далд ухамсарт суусан ээжийх нь үг үйлдэл яг л мөн байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цаг хугацаа ч харавсан сум шиг өнгөрөв.Энэ хугацаанд Танхил ч өөлөх юмгүй сайхан охин болжээ. Арав хүртэлх үедээ амсаж байсан бүх зүйл нь түүнд насандаа баймгүй ухаан ,хатуужил суулгасан.Энэ хугацаанд тэр өөрийгөө үнэхээр их дайчилсан. Асрамжийн газар нь ирэх гадаад хүмүүстэй чөлөөтэй Англи хэлээр ярих бөгөөд дотоод гадаадын хэд хэдэн гэр бүл түүнийг өргөж авах санал тавьсан ч Танхил зөрүүдэлсээр асрамжийн газараа үлддэг байв.Шинэ орчин ,шинэ гэр бүлд орвол өөрийх нь бүх зорилго үгүй болох юм шиг,бүх хичээл зүтгэлээ дахиж шинээр эхлэх хэрэгтэй болох юм шиг санагдаж байсных юм. 18 нас хүрээд асрамжийн газраасаа гарлаа.Хүн ёсоор
бүгдэд нь баярласан талархсанаа илэрхийлээд хаалгаар гарч явахдаа –Одоо л чиний амьдрал эхэлж байна даа Танхил минь гэж өөртөө шивнэв. -Түүний хамгийн түрүүнд хийх зүйл бол ажил олж хийх. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүссэн мэргэжилээр нь 100 хувийн тэтгэлэгтэй үнэгүй хоёр хүүхдийг сургана гээд асрамжийн газар нь ирсэн их сургуулийн тоонд Танхил орсон учир сургуулийн тухайд нэг их санаа зовсонгүй Хүний урманд ээж нь өөрийн гэсэн хашаа ч үлдээсэнгүй бүгд түрээсийнх байсан учир тэр хоёрыг байхгүй үед нь эзэд нь хашаагаа ч , гэрээ ч дор нь авсан.Асрамжийн газраасаа авч гарсан хэдэн төгрөг нь хоёр сарын байрны түрээс хоол унданд хүрэлцэх ч ажил олж хийхгүй л бол цаашдаа хоосон ходоодтой, хонох газаргүй болох нь ойлгомжтой байв. Зарын сонин аваад ойролцоох нэг кофе шоп-д орон тухтайхан сонингоо уншлаа.Хоёр гурван хуудас эргүүлэн үзэж байтал өндөр цалинтай ажилд бүжигчин сургаж авна гэсэн зар байхыг хараад их л сонирхов.Бүжиглээд цалин авна гэвэл
татгалзахааргүй л юм байна гэж бодоод утас руу нь залгатал нялуун хоолойтой,аальгүй маягийн эмэгтэй тодорхой зүйлсийг уулзаж байгаад хэлнэ гээд байршилаа зааж өгөв,Танхил мэдээж хот сайн мэдэхгүй учир .замдаа хүмүүсээс очих газраа асуун арай хийж олж ирлээ.Өндөр шилэн барилгын арван долоон давхарт гараад нөгөө утас руугаа залган ирчихлээ хэмээн хэлтэл өмнө нь байх бүргэд хаалга онгойн нэг эмэгтэй ийшээ хэмээн дуудав.Өргөн том ширээ арьсан буйдантай цэвэрхэн өрөөнд орж ирсэн Танхилд хандан юу уухыг нь асуугаад буйдан луу суухыг урилаа. Аягатай кофе барьж ирсэн эмэгтэйг ажвал өөгүй цэвэрхэн царайн дээрээ тод улаанаар уруулаа будсан өндөр өсгийт богино даашинзаар гоёсон өөрөөс нь нилээн эгч эмэгтэй байв.За танилцья намайг Долгор гэдэг гэхэд Танхил нэрээ хэлэн гар барив. -За бүжиглэж чадах уу? Гэхдээ та нарын тэр баар савны бүжигнээс чинь өөр шүү арай мэргэжилийн гэх үүдээ гэхэд Танхил –Уг нь зааж өгнө гэхээр нь гээд гар хуруугаа оролдон доошоо харан суутал Долгор инээд алдан –За хонгороо чамайг хараад байхад
нуруу туруу царай зүс сайтай юм энэ хэрээрээ амархан юм сурдаг гэж итгэж болох уу? Гээд хариулахын завдалгүй -За тийм бол гол яриандаа ороё,Шөнийн клубт бүжиглэнэ сарын цалин гараанаасаа хамаараад саяас-сая таван зуугийн хооронд –за тэр орж ирсэн үйлчилүүлэгчидтэй цаашаа тохиролцоод явах эсэх нь та нарын асуудал гэж хэлэхдээ нүдээ онийлгон Танхил руу хараад –Чи ойлгож байгаа биздээ гэхэд толгой дохив.Түүний багаасаа үзсэн хэзээ ч мартагдахааргүй амьдрал нь энэ яриаг ойлгоход хангалттай туслахаар. Долгор эргэн яриандаа орлоо –Та нарын явдал бидэнд хамаагүй шиг, цаашид гарах үр дагавар нь ч бидэнд хамаагүй тэгэхээр чиний асуудал бол чиний л асуудал гэсэн үг. -Чамайг харахад мэдээж ажилахаар шийдээд ирсэн юм шиг байна.Би бол энэ байгууллагын үйл ажиллагаа хариуцсан менежер тэгэхээр дээрээ өчнөөн том дарга нартай гэсэн үг гээд инээд алдан манайх гурван том шөнийн клубтэй чи нэгэнд нь бүжиглэнэ гэв.Танхил бүгдийг сонсоод -За хэзээнээс эхлэх вэ ойрын хугацаанд байвал зүгээр байна гэхэд Долгор сайн байна бид
нарт ч бас яаралтай нэг бүжигчин хэрэгтэй байгаа юм.-Чи маргааш нэг цагт ирээрэй ингэхэд оюутан уу? Гэхэд үгүй ээ гээд хэлчихэв. -За тийм бол маргааш уулзая гээд салцгаав.Өндөр цалинтай ажил олсондоо баярлаж явсан Танхилын араас үйлчилүүлэгчидийг галзууруулж ч чадах зэрлэг сарнай шиг үзэсгэлэнтэй охин авсандаа Долгор ч олзуурхаж байв. Асрамжийн газрын сургагч багшийх нь зуучилж өгсөн нэг өрөө байранд ирэн төвхнөж аваад маргааш болохыг хүлээн утсаараа хэд хэдэн бүжгийн бичлэг үзлээ. Маргааш нь яг цагтаа ирсэн Танхилыг угтан авсан Долгор –Сайн байна залуу хүн цаг барина гэдэг маш том давуу тал шүү гээд нэг газар луу дагуулан явав.Долгорын машинаас авхуулаад өмсөж зүүсэн эдэлж хэрэглэж байгаа бүхэн нь үнэхээр л тансаг юм. -За ирлээ дээ энэ чиний бүжиглэх газар орой найман цагаас нээдэг юм.Чи дараа долоо хоногийн 3дахь хүртэл энд өдрийн нэг цагаас оройн долоон цаг хүртэл бэлтгэл хийнэ.Дотор чамайг багш чинь хүлээж байгаа за сайн хичээгээрэй би өөр ажилтай тул орж чадахгүй явлаа гээд Танхилыг буулгав. Танхил бишүүрхэн дотор ороход за Долгорын явуулсан хүн үү гээд өөдөөс нь үеийн шахуу харагдах нэг охин угтаж авлаа.Урьд нь
бүжиглэж байсан эсэхийг асуугаад хувцсаа тайлан дотуур хувцастайгаа төмөр шонгийн хажууд зогсохыг даалгав.Танхил нилээн санаа зовж хувцсаа тайлаад зогстол.Өөгүй биетэй юмаа чи ч энэ газрыг шатаахаар ирсэн бололтой гээд, бүжгийн техник хөдөлгөөн болоод энэ газрын үйл ажиллагаа хэрхэн явагддагийг зааж өгөв.Нарийн төмөр шон дээр хичээллэсэн эхний өдөр хөл нь тэр чигтээ цэврүүтээд хөндүүр оргиж байсан ч гэртээ ирэхдээ тэр нүүр дүүрэн инээмсэглэлтэй орж ирлээ.Өөрт нь зааварлаж буй Нина гэх охин өөрөөс нь 3 эгч бөгөөд энэ газар ажилаад 4 жил болж байгаа гэх.Сайн бүжиглэдгийн хажуугаар сайн ивээн тэтгэгч нартай ч болоод амжсан бөгөөд танилцаад удаагүй Танхилд энэ бүхнээ огтхон ч санаа зовохгүй хэлж ярьж байгаа нь түүнд таалагдав. Дараа дараагийн өдрүүдэд Танхил маш хурдан сурав хөл нь эхлээд цэврүүтэж хөндүүрлэж байсан ч сүүлдээ төмөр шонд дасав бололтой.Танхил тэр төмөр шонд авирч бууж урд хойно нь гарч эргэлдэх бүртээ урьд нь
мэдэрч байгаагүй сэтгэл хөдлөл догдлолыг мэдэрч байв.Хийх ёстой зүйлээ аль хэдийн олчихсон ч юм шиг хагас сарын дараа эхлэх хичээлдээ завсарлага авдаг ч юм билүү гэж бодох боллоо. Гэвч түүний багадаа өгсөн амлалт түүнийг хазаарлаж чи ямар нэгэн мэргэжилтэй л болох ёстой ээжээс өөр хүн болно гэх бодлууд хичээлээ орхиж болохгүйг сануулна. Нина тэр хоёр энэ хэдэн хоногт хоорондоо үнэхээр их дотносов.Нина ч бас асрамжийн газар өссөн бөгөөд Танхилыг бодвол нээлттэй бүх зүйлээс сайныг нь олж хардаг өөдрөг нэгэн байлаа.Танхилын сурлага хичээлийн талаар сонсоод би чамайг бодвол толгойгүй юм байна өө.Яаж харин азаар энд ингээд бүжиглэж сурчихаад байж байгаа юм гэнэ.Төрсөн цагаасаа хойш л асрамжийн газар амьдарсан эцэг эхийгээ мэдэхгүй гэх Нина одоо байгаа амьдралдаа дэндүү сэтгэл хангалуун байгаа нь яриа болгоноос нь

ажиглагдана.Түүний хажууд Танхил үг дуу цөөтэй үргэлж бүх зүйлд хичээхгүй л бол ээжтэйгээ байсан тэр үеийн амьдрал руугаа эргээд унах юм шиг санагддаг байв. Тэр хоёр хичээллээд зургаа хонож байхад Долгор Танхилыг шалгахаар ирлээ. Хэдэн сурсан техникээ өөрийнхөө хэв маягт оруулан бүжиглэхийг нь харсан Долгор алга ташаад чамайг ийм сүрхий гэж мэдсэн юмаа.Маргаашнаас эхлээд гараарай орой найман цагт уулзая гээд яваад өгөв,Нина Танхил хоёр хоорондоо тэврэлдэн үлдлээ…….