Нүүр Uncategorized Монгол охид ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо

Монгол охид ой тогтоолтын дэлхийн хошой аварга боллоо

2 секунд уншина
0
0
86

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн болж өнгөрлөө. Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болжээ.

Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болсон бол ОУ-ын Мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүллээ.

Мөн тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртэж, 21435 оноогоор Монголын баг тэргүүллээ. Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин тус тэмцээнд оролцсоноос 5 тамирчин ОУ-ын Мастерийн цолны болзол хангалаа.

Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна” хэмээн Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар баярын сэтгэгдлээ илэрхийлжээ.

Бүх тамирчид, багш дасгалжуулагч нартаа, тамирчдынхаа гэр бүл, дэмжигчдэдээ дахин баяр хүргэе!

Load More Related Articles
Load More By admin
Load More In Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *