Нүүр Өгүүллэг “ЭР ХҮН” өгүүллэг “10-р хэсэг”

“ЭР ХҮН” өгүүллэг “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
482

Төмөрөө Доржийн аавтай ганц нэг айлаар орон арьс шир цуглуулаад нөгөөдөр нь Чулууны буудалсан буудал дээр уулзахаар очтол аль хэдийн явчихсаныг дуулаад сэжиг төрөн шуудан орж Доржтой холбоо

барьлаа. Тэрээр Чулууныг алдаж болохгүй, нэг л сэжиг бүхий болчихлоо. Эндээс хэл сураггүй алга болсон байна. Мөн Тэнгисийг давхар хянаж байгаарай. Би энд эрүүл агаарт сайхан сэргээд толгой ч

гэж ёстой нэг гүйж байна. Очиж байгаад Тэнгисийн учрыг олно. Бодоод байсан чинь Тэнгист тэр цэнгээний газар ажилуулах зөвшөөрөл хэн олж өгсөнийг хамгийн түрүүнд тодруулах хэрэгтэй юм

шиг байна. Мөн тэнд манай нэр нөлөө бүхий ганц нэг томчууд сууж байсаныг чи санаж байгаа биз. Тэднийг сайн судалж бай намайг очтол. Нэг сэжүүр гарч ирэх нь ч ирэх бий. Би өнөө оройн суудлаар

гарлаа. Дорж Төмөртэй ярьчихаад маргааш нь хоёул сууж байгаад тэр орой цэнгээний газар байсан томчуудын бичсэн нэрсийг гарган дахин нягталж үзэв. Архивын газар очиж хэрэгтэй гэсэн мэдээллээ аваад

эхнээс нь уншин судалж сэжиг бүхий хүмүүсээ дугуйлан онц шаардлагагүйг нь хассаар хэдэн цаг ч сууснаа мэдсэнгүй. Сая нэг толгой нь өвдөхөд өндийн сунайгаад цонхон дээр очин ид бужигнаж буй олныг ажин нилээн зогсов. Өндөр нам, эрэгтэй эмэгтэй, алхсан, шогшсон элдэв хүмүүс нааш цааш зөрөлдөн холхино. ” Уг нь бидний Монголчууд цөөхөн юмсан. Энэ цөөн улс дотор минь ямарч их үл бүтэх нөхөд оршин байдаг юм билээ дээ. Угаасаа ямар ч нийгэмд байдаг үзэгдэл боловч хүн хүнээсээ айж явах ямар хэрэг байна вэ… бид чинь айх аюулгүй амар төвшин амьдрах ёстой биш гэж үү. Одоогоос хэдхэн жилийн өмнө энэ гудамжаар алхаж байгаа хүмүүс цаанаа л налгар тайван, хот маань ч түүнийгээ дагаад жавхаажин өнгөтэй байдаг байж дээ. Бүр намайг багад тэнгэр хангай нь хүртэл бүгд ариун

дагшинаараа цэлмэг байсан мэт. Магад би хөдөөнийх байгаль дэлхийтэйгээ ойрхон өссөн болохоор энэ хотын бачим амьдралыг өнөөдөр л ингэж харж байна уу? Үгүйдээ энэ нийгмийн хямрал хүн бүрийг нөмрөн авч байна. Газар ширтэн, хөмсөг зангидан цаанаасаа л хэн нэгэнд уурлаж бухимдсан, бачуурсан хүмүүс, өдрийн үмх талхныхаа төлөө л одоо эд явж байна. Үр хүүхдийн боловсрол, ирээдүйд санаа тавих боломж нөхцөл нь алга. Тэднийгээ өлсгөчихгүйхэн шиг, өвдөж дааруулчихгүйхэн шиг бүгд амь амиа бодон хоохойлж байна. Эдэнд ирээдүй биш өнөөдрийн үмх мах л бодогдож байна гэж үү. Ийм ядуу нийгэмд, ийм даржин бодолтой байхад хэн өнөөдөр нуруу тэнэгэр, сэтгэл амар байхсан билээ. Тэгэхдээ энэ цаг үе удахгүй, бид дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж, асар ихээр хоцорсон тэдний араас бага багаар мөлхөөд ч болов зүтгэж,

хайрцагнаасаа гарах цаг нэгэнт болжээ. Өнөөдрийн бидний бага зэргийн хямрал яахав, үр ачдаа бид гэрэлт ирээдүй бэлэглэхийн төлөө, тэднийг өөрсөд шигээ утсан хүүхэлдэй болгохгүйн төлөө ингэж байна…Харин чоно борооноор гэгчээр энэ цаг үеийг шударга бусаар ашиглан хэдхэн халтар төгрөгний төлөө нэр нүүр, газар шороо, эд баялагаа худалдаж буй хувалз шиг шимэгчидтэй бид тэмцэх ёстой. Үнэн мөн хэзээд ялдаг хойно. Нүгэл нүдээрээ гэгчээр нэг л өдөр тэд бүгд хариугаа хүртэх л болно..” хэмээн эсрэг тэсрэг бодолд хүлэгдэн хэсэг зогсч байгаад хүйтэн ус залгилан ажилдаа шуурхайлан оров. Тэрээр нилээн орой болтол суугаад сая нэг гэдэс нь өлсөж байгааг анзааран юм олж идэхээр гадагшлав. Хажуугийн цайны газар хаачихсан байсан тул гэртээ харих гэснээ Оюунтуяагаа ихээр санан ойрдоо ажил гээд түүнийгээ ч анхаарах сөхөөгүй шахам яваагаа гэнэт санан шууд замаа өөрчиллөө. Оюунтуяа дээрийн явдлаас хойш сэтгэл санаа нь сая л нэг овоо гайгүй болж байтал Дорж нь түүнд бараг

олдохоо болив. Учрыг нь асуувал ажилтай гэхээс өөрийг үл хэлнэ. Ухвар мөчид бодолд нь гэнэт хар хэмээх гал асч түүнийг зовоох аж. Зээ охиныхоо тавгүй, нэг л сэтгэл нь гэгэлзээд ууртай байгааг ажаад эмээ нь тойруулан асуувал эмээгээсээ юугаа ч нууж үзээгүй тэрээр Доржийн байр байдлыг хэлэн хошуу цорвойлгон эрхлэх гэв. Эмээ нь түүний ярихыг дуустал нь сонсоод: Миний охин аан гээд уун гэж бай. Эмэгтэй хүн тэр тусмаа цагдаа хүний эхнэр болох хүн аливаа юманд хүлээцтэй байж, ойлгож дэмжих хэрэгтэй шүү. Би Доржийг арай ч тийм хөнгөн хуумгай хүү гэж бодохгүй байна. Тэд чинь чи бидний энхийн манаанд явж байгаа хүмүүс. Хэзээ ч ямар ч үед хамгийн түрүүнд бэлэн зогсох ёстой, өөрийн хүсэл сонирхолоор биш, амь насаа ч үл хайрлан улс эх орон, ард иргэдийнхээ амар тайван байдлын төлөө зүтгэж яваа тангараг өргөсөн улс. Ээ дээ наад хар гэдэг юмаа жаахан дарж учир начрыг нь олсоны дараа аман дээрээ гаргаарай даа.

Сайн хүний сэтгэлд сэв суулгачихвал чи л өөрөө зовно. Итгэл гэж их том зүйл хүний амьдралыг авч явдаг юм шүү дээ. Тэвчээртэй хүлээж бай…гээд духан дээр нь зөөлөн үнсэв. Оюунтуяа эмээгийнхээ энэ үгэнд өөрөөсөө ичин: Нээрээ Дорж минь намайг нэг удаа хуурч, худлаа хэллүү хэмээн өөрийгөө зэмлээд өнгөрөв. Тэгтэл ч Дорж нь хүрээд ирэхэд нь туйлгүй их баярлан дэгдэж очоод хүзүүдэн аваад өөрийн эрхгүй уйлчихав. Чи ямар удаан хаашаа алга болдог юм бэ? Би чамайг намайг мартчихлаа л гэж бодлоо Уучлаарай, би улсын чухал ажилд томилогдчихсон чинь чамдаа цаг гаргаж чадахгүй болчихоод Ажил хойно одоо яая гэхэв дээ. Би ойлгоно оо, зүгээр чамд жаахан эрхэлж байхад хэмээгээд ичингүйрэн доош харлаа. Дорж энэ л үест Оюунтуяагаа юу юунаас илүү хайрлан нөгөө хурц няхуур харц нь хормын төдийд уяран хайлсан хайрын зөөлөн харцаар солигдон түүнийгээ цээжиндээ тэврээд Намайгаа ойлгож, дэмждэгт чинь баярлалаа. Энэ ажил удахгүй дуусах байх. Дуусангуут би хуучин

ажилдаа ирж, чамтайгаа хамт их цаг гаргах болно за. Оюунтуяа хайртай залуугийнхаа энгэрт тэврүүлсэн чигтээ нэгэнтээ санаа алдсанаа тогтсон нулимсаа гарынхаа араар арчаад хөгжилтэй нь аргагүй инээмсэглээд хоёул дотогш орлоо. * * * Төмөр нэгэнт Тэнгист илчлэгдсэн нь тодорхой болсон тул авсан арьс ширээ Доржийн аавынд үлдээгээд буцахаар яаран оройн суудлын билет аван тэр хавиар цаг нөгцөөн дэмий холхин өнгөрөөх аж. Юун дээр алдаа гаргаад Тэнгист мэдэгдсэнээ бодоод олсонгүй. Чулууныг яаж ийж аргалж байгаад хотод үлдээх байсан юм. Тэр л энэ хавиар шиншилж байж намайг энэ нутгийн хүн биш гэдгийг мэдчихлээ. Тэгэхдээ яаж. Би хэнд ч царайгаа харуулаагүй, хэнтэй ч уулзаагүй байхад. Доржийн гэрт аз болж гаднаас хүн ирээгүй, арай аавыг нь янз бүрээр сүрдүүлж байгаад асуусан юм биш байгаа даа. Үгүй ээ яавч тэгэх хүн биш. Тийм сайн шударга хүүгийн эцэг мөн л тийм байгаа, тийм гэдгийг нь саяны гурван хоногт өөрөө ч харлаа. Тэнгис ч ёстой нохой юм даа…хэмээн элдвийг эргэцүүлэн суутал вагон ирэх цаг ч нилээн дөхөөд ирэв. Гадаа

сэвэлзүүр салхи зөөлөн үлээн хөдөө талын цэнгэг агаар хамар цоргин цээж дүүргээд цаанаа л нэг таатай. Амар тайван, нам жим, элдэв явдлаас ангид диваажин гэмээр энэ эгэл бор амьдрал түүнд маш ихээр дутагдаж байсныг ухааран, амралтаа авхаараа заавал ирж хэд хононо хэмээн бодон зогстол хажуугаар нь өөрийнх нь үеийх бололтой нэг бүсгүй охиноо хөтлөн нэгийг ярилцан явах аж. Хөөрхөн охины эгдүүтэй ход ход хийн үе үе инээх инээд түүний сэтгэлийн утсыг хөндөн ” Хэзээ нэг ингээд хань ижилтэй болж, өөрийн үр хүүхдээ хөтлөн цэнгэлийн дээдийг эдлэн явах бол. Цаг хугацаа ч харвасан сум шиг л өнгөрөх юм. Ээж амьд дээр ачийг минь үнэрлүүлээдэх гэж сүүлийн үед их ярих боллоо. Аргаггүй дээ эр хүний 36 нас гэдэг тийм ч залуу биш шүү. Энэ их ажлын ард гарчихаад эхнэр болох бүсгүйнхээ эрэлд гаръя даа”…хэмээн хувь хувьсгалын бодолд хөтлөгдөн агаарын сайхныг нэвт мэдрэх гэсэн мэт таашаалтайяа гүнзгий амьсгалан зогсч байтал нэг хүү гүйж ирээд: Ахаа надад туслаарай, тэнд хоёр залуу найз охиныг минь хүчиндэх гээд байна хэмээн уйлан дуугарахад Төмөр олныг бодолгүй хүүгийн араас хөлийн хурдаар даган гүйлээ. * * *

Монтоон нутгийн ах дүүтэй ханьсан хөдөөх ажлаа öýãöýë÷èõýýä, үлдсэн хэдэн хонь ямаагаа Ядамд үлдээгээд гэртээ ирлээ. Тэрээр гэртээ ортол хүйт даан нэг л таагүй угтах аж. Хувцсаа ч солилгүй авчирсан жаахан мах идээгээ аваад Дэлгэрийнхрүү гарав. Дэлгэр гэнэт ороод ирсэн зочинг харан халуун хоолон дээр буусан морьтой байна аа хэмээгээд дээш суулган цай, хоол аяглан бариад хэзээдээ авсан юм бол гэмээр нэг бүтэн шил Цагаан морьт хэмээх архи гарган түүнд өглөө. Монтоон ажил явдал гээд ойр зуурын юм ярин халуун хоол идэнгээ асгарсан хөлсөө арчаад архинаас задлан дээжийг нь дөрвөн уул, хангай дэлхийдээ сэржим өргөн ёслоод нэг амьсгаагаар хөнтөрч орхив. Жаал ярьж суух гэтэл үнэхээр ядарсан байсан дээрээс нь архи уугаагүй олон жил болсон тэрээр өөрийн эрхгүй унтмаар болоод ирэв. Тэрээр хүүгээ асуучихаад оройд гэрэлтэй байдаг гэдгийг дуулаад санаа нь амран харьж унтахаар гарлаа. * * * Чулуун Тэнгисээс ерөнхий заавар авчихаад яах ийх талаар бодон толгойгоо гашилгана. Угийн муу юмандаа толгой нь хурдан ажилладаг тэрээр бараг шахуу төлөвлөгөөгөө боловсруулаад Давааг олон Түвшинг дагуулаад хурдан хүрээд ир хэмээв. Түвшин түүний багын найз болох дэрчгэр шар хүүтэй хамт байсан тул дагуулан олон юм бодолгүй Чулууныд очиход

Чулуун тэр хүүг буцаах гэснээ нэгийг санав бололтой хэрэг болж юуны магад хэмээн бодоод За одоо шууд та хэд надтай хамт маргааш өглөө үүр цайхаас өмнө нэгэн маш чухал ажилд явна. Энэ бол буцах аргагүй ажил. Зам зуурт очоод юу хийхийг чинь хэлж өгнө. Ингээд олон юм ярилгүй Тэнгисийн гаргаж өгсөн машинд суугаад хар хурдаараа тоос татуулан давхилаа. Тэд бараг зогсолгүй давхисаар сая нэг зорьсон газраа ирээд санаа нь амран тохиромжтой газар хайн хүлээцгээв. Чулуун өртөөний лавлах дээр очоод Төмөрөөг яваагүй байгааг мэдэн сая нэг санаа нь амран гартал Төмөрөө ирж яваа харагдана. Чулуун амжиж нуугдаад билет авахыг нь хараад инээмсэглэн нөгөө хэдрүүгээ явлаа. Бүх юм түүний санаснаар болж Төмөр ч тэр хавиар эргэлдэнэ. Энэ л үеийг хүлээн байсан Чулуун ч Түвшингийн найзад үг зааж өгөөд Төмөрийг угтуулан гүйлгэлээ. Замдаа яахаа хэлэхэд Түвшин түүний найз хоёр сандарч эхлэв. Энэ байдлыг ажсан Чулуун архи гарган задлаад явуут дунд уулган тэдний зоригийг чангалж цөсийг нь хөөргөөд, энэ талаар ямар нэг ам ангайвал алсдаа яахыг нь маш сайн ухуулаад нэгэнт өөрийн болгож чаджээ. Төмөрөө хүүг даган нурж унах шахсан хуучин барилга дээр ирэв. Яваад ортол хүн байгаа шинж алга. Нөгөө хүү яанаа ахаа энд л байсан даа, аваад явчихсан юм биш байгаа

гээд бүр цаашлан харанхуй буланруу очив. Төмөрөө охиныг хүчиндчихээд үлдээсэн байж юуны магад хэмээн бодон заасан газарт нь дөхөн ирвэл тархин тушаа нь хүнд юмаар цохин тэрээр ухаан алдан унав. Чулуун, Даваа, Түвшин гурав Төмөрийн ирж явааг хараад амьсгаа даран хүлээнэ. Хүү ч чадварлаг жүжиглэн Төмөрийг улам ойртуулсаар яг Чулууны харалдаа ирэх үед нь тэрээр гартаа бэлэн барьж байсан төмрөөрөө тархин тушаа нь хамаг хүчээрээ буулгаад авав. Төмөрийг газар үхэтхийн унахад Чулаан Даваа, Түвшин хоёрт хандан гүйцээ хэмээн тушаав. Даваа ухасхийн халааснаасаа хутга гарган таарсан газраа дүрнэ. Түвшин хүрч чадахгүй зогсоход Чулуун араас нь өшиглөн гөлөг минь юугаа хараад байгаа юм хурдал хэмээн түлхлээ. Түвшин нүдээ аниж байгаад хутгаа хоёр гартаа тас атган мөн л хаа таарсан газраа бүлэхэд бүлээн цус олгойдон нүүр амруу нь үсэрхэд цусны үнэр авсан тэрээр бүр ч улангасан дайрлаа. Түвшингийн найз Төмөрийг анх унахад гадаа харуулд гарч хүн харах үүрэгтэй байсан тул юу болсныг яг таг мэдсэнгүй. Газраар дүүрэн ухаа ягаан шинэ цус тунаран байхуйд Чулуун улайрсан хоёрыг арайхийн болиулаад дагуулж гаран өмсч явсан хувцасыг нь тайлуулан шатаагаад машинд байсан бэлэн хувцас өмсгөн тэндээс мөр буруулан

их хотын зүг хурдлан давхилаа. *** Дорж тэр орой Оюунтуяатайгаа элдэв бодлыг бүгдийг нь үгтээн тархиа амраагаад маргааш нь өглөө эртний нарнаар сэргэлэн гэгч нь ажил дээрээ ирлээ. Үүдээр оронгуут жижүүр: Хурандаа асуусан. Ирэнгүүт нь хэлээрэй гэсэн хэмээн хэлэхэд юу болсон юм бол, ямар нэгэн сэжүүр гарав уу, хэргийн явцыг асуух гэж байна уу хэмээн алхаан дундаа элдвийг бодон, ажлынхаа явцыг бас базаж дүгнээд хаалга тогшин зөвшөөрөл аван орвол хурандаа их л дүнсгэр тамхиа баагиулан бодлогшрон суугаа харагдана. Дорж тушаал хүлээн ёслоод үүдэнд зогсож байтал хурандаа хэсэг сууж байснаа өөдөөс нь харалгүй намдуу дуугаар: Хамтрагч чинь урд шөнө бусдын гарт онц хэрцгийгээр алагдсан байна. Төмөрийн цогцсыг үүрээр олсон, чи яаралтай хөдөлж өөрөө хэргийн газар очиж байдалтай танилцаад ир. Хурандаагийн гэнэтийн энэ үг түүний тархин дээр нь аянга ниргэх шиг болон итгэж ядан барьц алдав. Хэдий бага хугацаанд хамт ажилласан ч Төмөр зоримог шийдэмгий зан, сэтгэх арга…гээд олон зүйл дээр Доржийг гайхшируулж билээ. Дорж ч гэсэн энэ түшигтэй хүнээс их зүйлийг сурч, ийм хашир туршлагатай хүнтэй хамтран ажиллах болсондоо өөрийгөө ихэд азтайд бодон түүнээс алхам тутамдаа суралцаж байсансан. Яагаад ч юм одоо ингээд гар нь

мухардан, гарцгүй төөрдөг байшинд ганцаараа хаачихаа мэдэхгүй голд нь гацсан мэт болж орхих нь энэ. Тэрээр гаргаж өгсөн унаанд суун явахдаа элдэв таамаг дэвшүүлж, Чулууныг тагнаж байсан залуутай уулзаад гараагүйдээ ихэд харамсав. Тэрээр давхисаар нутгийн танил уул толгод харагдахад сэтгэл нь жаахан тайвширч нэг л уужраад ирлээ. ” Би заавал илрүүлэх ёстой, энэ хэргийн учрыг заавал олно, намайгаа ивээгээрээ хайрхан минь” хэмээн дотроо шивнээд бүх хэргийг эхнээс нь тархиндаа цэгцлэх гэсэн мэт бодлогшрон тархиа гүйлгэн явна. Тэрээр Төмөрийн цогцосыг хараад нүд нь хальтирах шиг болов. Арай ч дээ яахаараа бүхэл бүтэн хүнийг ийм болгодог байна аа. Монгол хүн чинь малаа муулахдаа хүртэл зовоохгүйг хичээдэг атал, эд чинь хүн үү, алин эсвэл цусанд шунасан адгуус уу. Хотоос тусгай төлөөлөгч ирнэ гэсэн болохоор аймгийн цагдаагийнхан түүнийг хүлээж байв. Нутгийн хүү Дорж тусгайлан томилогдож ирсэнд зарим нь бахархаж, зарим нь багахан атаархал өвөрлөнө. Дорж гэрээрээ ч орох завгүй хэргийн газар дээр очин үзлэг хийн, мэргэжил нэгт нөхдийнхөө дэвшүүлсэн таамаг, шинжилгээний дүнг өөрийн дүгнэлттэй харьцуулан толгой өөд татах завгүй

ажиллана. Тэрээр хотруу утасдан, Чулууны үйлдэл бүрийг хянаж, уулзаж буй хүмүүсийг нь ч давхар ажиглаж байхыг сануулаад өөрөө хэрэг гарсан өдөр гэрч олдож магад хэмээн билет түгээгчээс эхлээд, анх талийгаачийг цагдаагийн газар мэдэгдсэн хүнийг хүртэл үлдээхгүй байцаав. Тэрээр нэг л мэдэхэд бөөн эмх замбараагүй утсанд орооцолдчихсон байв. Аймагт сүүлийн гурван өдөр гаднаас ирсэн хүмүүсийг эхний ээлжинд олж тогтоох, мөн хэн хэн хэдийд хаашаа явсныг мэдэж авах хэрэгтэйг ухан хүмүүст даалгаад өөрөө гэрлүүгээ явлаа. Гэнэт хүү нь ороод ирэхэд эцэг, эх нь баярлах гайхах зэрэгцэн хөл болон угтав. Дорж ажлаар ирснээ, Төмөрийг бусдад хорлогдсоныг дуулгахад ээж нь амандаа маань уншин гараасаа салгадаггүй хүрэн зандан эрхээ эргүүлж, аав нь хөмсөг зангидан хайран залуу хэмээн шогширно. Дорж дотроо байж болох бүх л хувилбарыг зохиож маргааш өглөөг тэсч ядан хүлээх аж. Өглөө ургахын улаан нарнаар гарч гаднаас ирсэн , буцсан хүмүүсийн жагсаалтыг харж байтал Чулууны нэр гараад ирэхэд нь золтой дуун алдчихсангүй. Тэр сацуу талийгаачийн утсаар ярихдаа хэлж байсан нь санагдан нээрээ сэжиг авчихлаа гэж байсан би яагаад одоо санаж байна вэ. Чулууныг мөрдөгчид даатгаад хэт их хэнэггүй загнаснаас болж өнөөдөр ямар их

нөхөж баршгүй гарз хохирол амссанаа бодохоос өөртөө дур гутах шиг. Тэрээр хот руу утасдан цаг товлоод Чулууныг мөрдөж байгаа залууг хүлээн нилээд хэдэн цаг дутуу байсан тул хэргийн газар дахин үзэхээр ганцаараа гарлаа. ” Төмөрийг яаж энд авчирсан байж таарах вэ?, Чулууныг хэлэхэд тэрээр яавч зүгээр итгээд дагаад явахаар гэнэн хүн биш, яалт ч үгүй энд дагуулж ирэх маш том шалтгаан гарч дээ. Тэрээр булан тохой бүрийг үзээд эд мөрийн баримт болгочих нэг ч зүйл олсонгүй. Цусны толбон дээр тогтсон гутлын хээ байгаа ч ойролцоохон шатаагаад юу гэх нь мэдэгдэхээ байчихсан зүйлс байсныг олоод өмсөж явсан хувцсаа бүгдийг нь шатаасан байж болзошгүй гэсэн таамаглалыг хүлээн зөвшөөрлөө. Тэрээр вокзалын билет түгээгч дээр дахин очин та өөр юм санах гээд үздээ хэмээн түүний амнаас гарах үгийг хүлээж ядан зогстол гаднаас зүс мэдэх хүүхэн ороод ирлээ. Хоёул мэндлэн аар саархан зүйл ярьж байгаад хүүхэн Доржийг ямар хэргээр явж байгааг асуутал хажуунаас нь түгээгч авгай түрүүлэн Манай энд нэг хүн амины хэрэг гарсан гэнэ. Хотоос ирсэн цагдаа залуугийн амийг хөнөөсөн гэнээ Өө харлаа хэзээ

гараа вэ?, би дуулаагүй юм байна Уржигдар, энэ хажуугийн хуучин балгас дотор Уржигдар аа…хэмээн нэгийг санах гэж оролдож буй бололтой хэсэг тээнэгэлзэн зогссоноо. Хэдэн цагийн үед юм бол? Цагийг нь сайн мэдэхгүй байна, тэгэхдээ үдэш байх…хэмээн Дорж хэлээд энэ бүсгүй нэгийг мэдэж буй байгаа хэмээн горьдлого тээсэн харцаар ширтвэл. Бүсгүй хэсэг чимээгүй зогссоноо Би андуурч байж магад, тэгэхдээ би уржигдар орой найман цагийн орчим байхаа охинтойгоо энүүгээр явж байтал урд нь огт зүс үзээгүй залуу бид хоёр луу хараад инээмсэглэхэд нь би өөрийн эрхгүй ямар сайхан нүдэнд дулаахан залуу вэ, манай эндэхийнх лав биш бололтой гэж бодож байсан юм. Бас охин минь эргэж харан харан тэр залууруу элгэмсэг гар дохин баяртай гэж байсан болохоор би өөрийн эрхгүй дахин харсан…гээд ичингүйрэн байж гаднах шинж төрхийг нь хэллээ. Дорж сонсоод Тийм тийм, наад залуу чинь яг мөн… Ямар харамсалтай юм бэ. Би охинтойгоо салхилж байсан болохоор нилээн явж байгаад нөгөө залууг хармаар санагдаад буцаад алхаж явтал тэр харин нэг жаахан баньдтай хамт хажуугаар дайрчих шахан гүйгээд өнгөрсөн юм байна. Би тэр үедээ яав ийв ч гэж бодсонгүй араас нь нэг хараад л охиноо хөтлөөд яваад өгсөн. Дорж бодлогширлоо. Тэгж л таарна, тэрнээс яавч

өөрөө зүгээр гүйгээд Чулууны аманд орчих хүн биш хэмээн өөрийн мэдэлгүй амандаа бувтнаад Чи тэр дагуулж гүйж байсан бандийг анзаарсан уу? Үгүй, гадаа бүрэнхий болчихсон байсан болохоор, тэгээд ч үнэндээ тэр хүүг харъя гэж бодоогүй байсан…гээд доош харлаа. Дорж тэдэнд талархасанаа илэрхийлээд: Хэрэг болбол чамайг гэрчээр дуудаж магад гэж хэлээд тэндээс гарав. Тэрээр буцаж хэлтэс дээр иртэл түүнийг утсан дээр хүн хүлээж байгааг хэлэв. Байна уу би Дорж байна, уржигдар Чулуун хаагуур юу хийж, хэн хэнтэй уулзсан бэ? Нэг хоног харагдахгүй байж байгаад өглөө Тэнгистэй уулзсан, тэндээсээ гараад нөгөө Давааг бас хоёр арван жилийн хүүгийн хамт аваад хэзээдээ ирсэн юм нэг ” УБГ….” дугаартай хар хорин дөрөв машинд суугаад яваад өгсөн. Би тэндээсээ хөдлөөд араас нь хэсэг дагаж байтал миний

шатахуун дуусах гээд яалт ч үгүй хараанаасаа алдчихлаа. Тэгээд буцаж отолт хийсэн ч маргааш нь буюу өчигдөр шөнө л гэртээ ирлээ. Нөгөө гурван хүүтэй бүгд хамт нилээн халамцуу харагдсан. Одоогоор гэрээсээ гараагүй байна. Дорж за ойлголоо, үргэлжлүүл гэсэн хэдий ч дотроо бүтэлгүйг нь гайхан утсаа таслаад буцах тийшээгээ хандав. Одоо бас ч гэж нэг үеэ бодвол түүний дотор ерөнхий тойм зураг буугаад ирлээ. Хамгийн гол нь нотлох баримт, Чулуун, Даваа…нөгөө хоёр хүү нь хэн байсан юм бол?, арван жилийн хүүхэд гэхээр арай Түвшин биш биз. Ер нь очиж зөвшөөрөл аваад Түвшинг олж байцаах хамгийн зөв алхам байна. Нотлох баримт яаж бүрдүүлэх вэ? Эзэн нь тодорхой байгаа мөртлөө нотлох баримт олдохгүй юм. Чулууныг тамхины ишээр нотлон хорьж болох ч хэрвээ тэгвэл цаад эзэд нь сугараад үлдэх гээд байдаг. Тэнгисийг яавч зүгээр орхиж болохгүй. Тэгхээр яасан нь дээр вэ?, эд ер нь талийгаачийн хувцаснаас мөр хайж

үзсэн болов уу, тэрийг нарийн шинжилгээнд өгөхгүй бол болохгүй байх. Ингээд Дорж цогцсыг аван хурууны хээ нэмж гаргахгүй хэмээгээд гартаа бээлий углан хүндэтгэлтэйгээр ачин жолоочийн хамт буцах замдаа орлоо. Хотод ирэнгүүтээ талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулж, хувцсыг нь мөн шинжилгээнд өгөөд хариуг нь гартал толгой доторхи бодлоо эмхэтгэхээр цаас бал аван үйл явдлыг эхнээс нь дугаарлан бичиж эхэллээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *