Нүүр Өгүүллэг “ЭР ХҮН” өгүүллэг “8-р хэсэг”

“ЭР ХҮН” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
602

Даваа хоёулаа миний нэг танил охиныд очоод үзье. Тэр надад унаж тусдаг юм. Гэртээ хэрэв байвал гараад л ирнэ, дараа нь юу ч ярихгүй Үнэн биз, тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм, хэр хол юм. Тэр хоёр

нилээн хэдэн буудал алхсаар очтол аль хэдийн шөнө дунд болсон байв. Гэрт нь дөхөөд ирвэл цонх нь гэрэлтэй харагдана. Харанхуй гудамжинд аль нэг айлаас агсан тавин эхнэр, хүүхдээ бахируулан пид

пад хийн битүү цохих чимээ бүдэгхэн дуулдана. Даваа инээсэнээ Ха ха ха…энд нэг хүн ч эр бяраа гаргаж алж тавьж байх шив. Хөөрхий эмэгтэйчүүд ээ гэж, мөнхөд биднийхээ дор байх заяатай өрөвдмөөр ч

амьтад бол доо…гээд ганцаараа утгагүй яриандаа баясан инээв. Тэр хоёрыг дөхөх тусам тэрхүү агсан тавьж байгаа айл нь Түвшингийн ангийн охиных болох нь мэдэгдэв. Түвшин хэд хэд шүгэлдэж

дуудсаны эцэст үс гэзэг нь сэгсийсэн махлагдуу биерхүү охин гарч ирээд бушуухан холдъё гээд өөрөө түрүүлэн гүйлээ. Тэр гурав явсаар сая нэг Пагмынд ирж үргэлжлүүлэв. Даваа тэр охиныг харан царай

муутайг нь голон байсан ч өнөөдөртөө өөр юм байхгүйд бас ч гэж хоосон байхаар хэмээн худлаа хуруу гарыг нь атган суух аж. Түвшин ч Давааг ааваасаа холдуулж чадсандаа баяртай байв ч яагаад ч юм аавыгаа санаж байгаагаа мэдэв. Хорлоо хэмээх энэ охин хэзээний юм үзсэн болох нь илт. Тэрээр Түвшингийн хойноос уйгагүй гүйдэг билээ. Түвшин түүнийг үл ойшоон элдвээр хэлэн доромжилдог ч тэрээр огт юм санахгүй тэгэх л ёстой мэт үзнэ. Өнөөдөр аав нь дахиад л агсан тавин ээжийг нь барьж авч зодож байхад аавтайгаа зууралдаж байсан ч Түвшингийн шүгэлдэхийг сонсоод бүхнийг орхин дүү нараа уйлуулсаар гарч ирсэн нь энэ. Тэрээр Даваа түүнийг илт оролдон элдэвлэхэд Түвшингээс жаахан санаа зовон хулмалзахад Түвшин харин тоосон шинжгүй Өнөөдөр манай ахыг сайхан жаргаагаад

өгөөрэй бүдүүнээ хэмээн хэнэггүй авлаа. Байгаа юмаа ууж дуусаад унтахаар хэвтэцгээн Хорлоо Түвшинг бараадан суухад Даваа түүнийг хөтлөн өөрийнхөө орлуу явлаа. Хорлоо үүл борооны ажилд аль эрт орсон нь илт, сурамгай гэгч нь байсан нь Даваад юу юунаас илүү таалагдав. Царай муутай ч бас ч гэж ор тас хаяж боломгүй охин байна хэмээн олзуурхан ёстой л эдлэх шиг болов. Уусан байсных ч юмуу, нэг өдөр дэндүү их юм хийгээд ядарсандаа ч тэр үү хоёр нахиж аваад Даваа тэгсгээд өөрийн эрхгүй унаад өглөө. Түвшин хажууд нь элдэвлэх хоёрыг сонсоод өөрийн эрхгүй бие нь цусаар дүүрэн сэрэл нь хөдлөөд áàéæ ÿäàí хэвтэж байгаад уусан архиндаа цохигдон мөн унтчихсан аж. Гэтэл Хорлоо нөмөрч хэвтсэн хучлагыг нь салхи сэрвэгнүүлэн ярсаар муур шиг гэтэн түүний өвөрт ороод ирлээ. Нойрноосоо сэрж ядан байсан Түвшингийн хамаг л биеийг шүлсдэн эрээ цээргүй үнсэхэд сая

бүрэн сэрээд юу болж байгааг ухаарахтайгаа болов. Анх удаа хүнтэй унтах гэж байгаа тэрээр аль болох мэдэгдэхгүйг хичээн өөдөөс нь цорволзоход Хорлоо том уруулаараа түүнийг ховх сорон үнсээд: Энэ мөчийг би ямар их хүлээв ээ хэмээн шивнээд шүлэнгтэн дайрлаа. Хорлоо ч эцэж цуцахаа мэдэхгүй яг л өлсгөлөн эм арслан шиг улангасан дайрсаар Түвшин хүүг амтандаа оруулаад авав. Маргааш өглөө нь босоод дутуу санагдсан тул дахин үргэлжлүүлье хэмээн Даваа санал гаргахад Түвшин нэг ажил гарлаа хэмээгээд тэр хоёрыг орхин гэрийнхээ зүг яаравчилав. Өчигдөр аавыгаа харснаас хойш сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй гэгэлзэнэ. Тэрээр гэрийнхээ гадаа очин хашааныхаа үүдэнд шийдэж ядан зогсож байтал гэнэт үүд нь онгойн аав нь орооч миний хүү хэмээн юу ч болоогүй мэт дуугарах нь тэр. Түвшин нэг л гэрэвшингүй айлд ороод ирсэн аятай цомцойн сууна. Уг

нь бол арван тавхан настай хүүхэд арай л өөр баймаар. Гэвч Түвшингийн хувьд өөрөөсөө ах хүмүүстэй нийлээд болох болохгүйг хийж явдаг болохоор тэгсэн үү аль хэдийн наснаасаа эрт санаа суужээ. Миний хүү хувцсаа сольчих, хоёулаа өнөөдөр жаахан гадуур гаръя, аав нь амарч байгаа хүүгээ олигтой ч юм үзүүлсэнгүй За…ааваа би ажил хийж байгаа Би чамайг юмаар дутаагаагүй юмсан. Заавал ажил хийх хэрэг байна уу хүү минь. Гэртээ бай, аав нь ганцаараа, чамайг хэл чимээгүй болчихоор элдэв юм бодогдоод хэцүү байна. Ямар ч байсан гэртээ байж үз хүү минь За, би одоо гэртээ байна аа. Ингээд аав хүү хоёр аяга цай чанаж уучихаад гарахаар завдтал гаднаас Дэлгэр ороод ирэв. Тэрээр шууд Түвшинг алгадаж аваад Чи яачихсан эргүү том толгойлсон хүүхэд вэ. Наад эцгийгээ яаж зовоох гэсэн юм. Хар нялхаас чинь аваад өдийг хүртэл ганцхан чиний л төлөө явж ирсэн.

Чи тэгэхэд юугаар яаж гийгүүлж байгаа чинь энэ вэ. Яасан хүний хайр энэрэл мэддэггүй дүүрчихсэн толгойтой хүн гэхээрээ ийм байдаг байна. Чамаас айдагтаа энэ хүн үг хэлдэггүй гэж бодож байна уу, хүүгээ нэг халуун үгээр дутаачих вий хэмээн элээний сүүдрээс ч хамгаалж явсаар өдий зэрэгт хүргэлээ. Чи өөрийнхөө эртэй сайндаа ийм болсон гэж бодож байна уу. Чамайг байхгүйд яаж шар махтайгаа хатан, харуй бүрий тасартал харуулдан гадуур холхидогыг чи ер нь мэдэх үү. Чамайг явснаас хойш нойр хоолноос гарч, ямар хурдан өтөлж байгааг харж байна уу, эцгийнхээ буяныг даахгүй ингэж зовоож байгаа чи мөн сайн хүн болж, ачийг нь хариулах байх даа За болно доо Дэлгэрээ, бид хоёр гадагшаа гарах гэж байна Чи дандаа өмөөрдөг. Өөрөө ч үг хэлэхгүй, хүнээр ч хэлүүлэхгүй өнөөдөр наад хүүгээ ямар хүн болж байгааг харж байгаа биз дээ. Монтоон Дэлгэрийг

сугадан холдуулаад аяархан: Байз гэм дээ чи, ухаараад ирж байгаа хүүхдийг элдвээр хэлж байгаад дахиад явуулах гэж байгаа юм. Дэлгэр: Хожим чи амаа барив даа гээд өөрөө мэдэг гэсэн аятай орхин явлаа. Түвшин саяны Дэлгэрийн хэлснийг нэг ч их тоож юманд бодсонгүй. Аав нь түүнд юм хэлэхгүй, тэр зурагтны талаар дурсах ч үгүй байгаад олзуурхан зэрэгцэн алхлаа. Тэр хоёр зах гараад ганц нэг юм үзэж байгаад цайны газар нь хооллохоор оров. Түвшин хоолны мөнгийг төлөөд аавдаа хэдэн төгрөг гарган өгтөл Монтоон нүд нь томрон Чи хаанаасаа ийм их мөнгөтэй болчихов. Далд хий наадхаа, эзэнд нь буцааж өг Би таньд ажил хийж байгаа гэж хэлсэн биз дээ. Хүү нь таньд тус нэмэр болох гээд байхад Аав нь хүүгээ ойлгож байнаа, үнэхээр хөдөлмөрийн үр шимээр олсон бол яахав. Ямар ажил хийж байгаа юм? Хүнсний зах дээр хүмүүсийн барааг зөөж байгаа, бас вокзал дээр хэмээн хэнэггүй залав. Монтоон хүүгийнхээ үгэнд итгэн Миний хүү ид өсдөг насандаа хүнд юм өргөж байж өсөлтөө

зогсоочихно. Одоо тийм ажил битгий хий Би тэртээ тэргүй биерхүү юм чинь, та харахгүй юу гээд хоёр гараа ташаандаа аван өндийхөд аав хүү хоёр хөгжин инээлдэв. Монтоон духныхаа хөлсийг арчаад хэзээ ингэж хүүтэйгээ хамгийн сүүлд хамт инээлдсэнээ санах гээд олсонгүй хий л духаа алгаараа үрчин толгойгоо маажлаа. Монтоон хүүтэйгээ хэд хоног хамтдаа сайхан өнжив. Тэрээр аль болох илэн далангүй байх гэж хичээх боловч хүү нь ер нээлттэй харьцаж өгсөнгүй. Анхнаасаа сураагүй болоод ч тэр үү өөрөө ч сайн арга эвээ олохгүй байв. Тэгтэл нэг орой гэртээ хоёул хоолоо хийж идчихээд зурагт байхгүй тул эртхэн унтахаар хэвтэж байтал гадаа хүн шүгэлдэхийн сацуу Түвшин огло харайн босох нь тэр. Монтоон сэтгэл нь нэг л мууг зөгнөн хүүгээ хорьтол цаадах нь удахгүй ээ манай найз байна гэж хэлээд гараад гүйчихэв. Чи чинь хэл сураггүй хаашаа алга болчихдог юм бэ? хэмээн Даваа уурсангүй хэлээд шүднийхээ завсраар шүлсээ ойр ойрхон

нулиман гараа халаасандаа хийн даналзана. Харин аавтай байхгүй бол болохгүй болоод. Тэгээд ч орон гэргүй биш гадуур яваад байх хэцүү байна За тэр яахав, нэг ажил гарсан бэлтгэлтэй байгаарай гэж Чулуун ах хэлсэн. Том ажил нилээн хол явах байх, алга болчихов. Би чамд урд өдөр нь дуулгана. Тэр болтол аавдаа сэжиг авхуулалгүй байж бай. Нэг ахтай хамт хөдөө явна гэж хэлээрэй. Яахыг би ч мэдэхгүй байна. Чулуун ах, түүний хамсаатнууд явна. Чамайг заавал дагуулаад ир гэсэн шүү. Чи одоо нэгэнт бидний дунд орсон болохоор нууц задруулах юмуу, алга болбол үхдэл болно гэж мэдээрэй хэмээн сүрдүүлэнгүй хэлээд яваад өгөв. Түвшин дэмий л за гэхээс хэтэрсэнгүй. Үүнээс долоо хоногийн дараа Даваа ирж түүнийг дагуулан явлаа. Аав нь ажилтай байсан тул захиа бичиж үлдээгээд Давааг даган гарав. Тэд явсаар шууд Чулууныд иртэл тэнд зүс мэдэх гурав дөрвөн залуучууд нилээн халамцуу сууж байх нь тэр. Өө ахын

дүү хүрээд ирсэн үү. Май энэ шинэ төрлийн рашаан гарсан байна. Хөөрхөн эгдүүтэй эд дээ гээд урд хожид харж байгаагүй алганд багтам жижигхэн тэгсэн мөртөө нөгөөх нь сууж буй өвгөний дүрстэй гялгар уутан шингэн зүйл бариулчихав. Түвшин гайхан тэдний өөдөөс харвал: Өвгөнт хэмээн авгайлсан, урд зүгийн тансаг идээ байгаа юм. Наадах чинь тэр бүр хүмүүст олдоод байдаггүй, чи харин ах нарын буянд морьтой байна гээд яаж уухыг нь зааж өглөө. Тэр оройжин тэд нар амжилтын төлөө хэмээн зад архидан үүр хаяарахын алдад сая нэг унтацгаав. Маргааш нь үд болтол унтаад Даваа, Түвшин хоёроор хоол хийлгэж идээд товлосон цагт унаа ирсэн тул хоёр “69” машинд хуваагдан суугаад замдаа гарлаа. Монтоон ажлаасаа буугаад цалин нь буусан тул хүүдээ амттан авч өгье хэмээн дэлгүүр ортол үнэндээ авчихмаар юм олдсонгүй. Хоосон шахуу лангуун дээр давс, гурилхан байсанд урамгүйхэн гэрийн зүг яарав. Гэртээ иртэл хүү нь ширээн

дээр ” Нэг ахтай хамт хөдөө яваад ирье. Битгий санаа зовоорой” гэсэн хэдхэн мөрт үлдээснийг хараад гол өөд нь нэг юм огшиод ирлээ. Тэрээр данхаа сэгсэрч үзвэл цай алга. Хүү нь хоол ч хийж идээгүй бололтой. Нэг л муу совин татаад болохгүй байсанд гайгүй биз дээ хэмээн хүчээр сэтгэлээ засаад бүхлээрээ хэвтээд нэг мэдэхнээ унтчихсан байв. Тэрээр зүүдэндээ ханьтайгаа уулзав. Түүнийх нь торомгор алга нүд нойт даана ганцхан дусал нулимс сормуус дээр нь тогтож ядан бөнжигнөнө гэнэ. Монтоон ганцхан дусал тэр нулимсыг арчихыг хүсэн гараа хичнээн сарвалзуулсан ч хүрсэнгүй. Харин хань нь аажим аажмаар замхран холдсоор уусан алга болох нь тэр. Тэр бүр зүүдлээд байдаггүй ханийгаа дусал нулимстай зүүдэлсэнд баахан өрөвдөн хөөрхий минь хойд насандаа зовж явна уу, эсвэл надад гомдсон гомдол нь арилахгүй зовоож байна уу хэмээн бодохын сацуу босч арц уугиулаад хийж байгаад дутуу орхисон зүйлээ гүйцээхээр ажлын хувцасаа өмсөөд гарав. * * * За Түвшин чиний хийх юм бол өнөө шөнө энэ замаар нэг ачааны машин өнгөрнө. Чи ганцаараа

зогсоод тэр машинд гар өргөөд зогсохоор нь ямар нэгэн шалтаг хэлж бид нарыг хүрч иртэл саатуулна…гээд хэрхэх талаар үг зааж өгөв. Түвшин ийм амархан юм хийлгэхийн төлөө энэ хол газар авчирсанд жаахан дургүй байсан ч тэглээ гээд яах билээ дээ. Тэд машинаасаа буугаад замын хажуугийн өндөрдүү жалгатай газар отолт хийн нуугдлаа. Замаар янз бүрийн машинууд уван цуван өнгөрсөөр. Замын хажууд ганцаараа зогсох хүүг хараад зарим нэг сайхан сэтгэлтэй нь зогсон дөхүүлээд өгье хэмээх аж. Тэгтэл ч хүлээж буй машин тэвш дүүрэн ачаагаа дааж ядаж буй бололтой хоёр тийшээгээ далбилзан аажуухан хүнгэнэн айсуу. Нөгөө хэд ч дохио өгөн ажиллагаа эхлэх болсныг мэдэгдлээ. Кабин дотор насаараа тээврийн тэрэг барьсан хижээл насны буурал толгойт, мөн насаар арай бага ч сэргэлэн байрын зальжин нүдтэй ченж залуу хоёр холын хүмүүсийн жаягаар элдвийг хүүрнэн явснаа харуй бүрийд зам дээр зогсох хүүг хараад олон юм бодолгүй зогсчихов. Ахаа би бие засч байгаад гэрийнхэнээсээ

хоцорчихлоо. Манайхан олуулаа явсан болохоор намайг анзаараагүй юм шиг байна хэмээн хүчээр хоолойгоо сааралтуулан уйлан дуугарав. Өө харлаа, алив наашаа суу, ах нар нь дөхүүлээд өгье Би та нартай явчихаар намайг буцаж ирж хайгаад бөөн юм болох болов уу гээд бүр ч үнэмшилтэй нь аргагүй уйлан дуугарвал. Нээрээ тийм шүү. Ямар нэгэн тэмдэг тавьчихвал. Алив хө чи бууж бай даа. Наад суудал доор чинь хэмээн настайвтар нь хэлээд арай залуугаа буулгатал юу юугүй хэдэн залуус гарч ирэн буудаж эхлэв. Түвшин ингэнэ чинээ санаагүй байсан, дээрээс нь бууны чанга дуунд чих нь шунгинан аль учраа олохгүй сандарч эхэлтэл Даваа түүнийг чирэн тэндээс холдлоо. Нөгөө хоёрыг машинд нь чихээд нэг нь жолоодон замаас нилээн гаргаад нэг машиндаа тултал нь арьс ширээ чихэн үлдсэнийг нь машинтай нь шатааж мөрөө баллаад тэндээс бүгд зугтлаа. Энэ үед замаар ганц нэг

машин явсан ч хэн ч хүүе хаая хэмээн ядаж сигналдалгүй бушуухан тэндээс амьд байгаа дээрээ зугтахын мөн болсон мэт хаазаа улам нэмэн давхин одох нь харагдана. Дорж Оюунтуяагаас тэр оройн явдлыг сонсоод шөнийн эргүүлээ нэмэгдүүлэх санал гарган боловсруулж, үүндээ идэвхтэн хөгшдийг хамруулж болох талаар мэдэгдэв. Тэрээр энэ ороо бусгаа цагийг далимдуулан хүмүүсээс гарах гарахгүй үйлдэл гарах болж, зарим нэг нь нэр төр албан тушаалаа ашиглан чоно борооноор гэгчээр улсын өмчийг хувьдаа завьшин шамшигдуулах явдал мэр сэр гарсаар байгааг сонсоод ажил нь улам ихсэж тэр хирээрээ үүрэг хариуцлага, сонор сэрэмж нь нэмэгдэж буйг ухаж мэдэв. Дорж бол өсч яваа манай тэргүүний залуусын нэг. Түүний ажигч гярхай, хянуур байдал нь амжилтанд нь магад нөлөөлдөг байх. Дорж бичиг цаасаа харан сууж байтал дарга нь дуудав. Үүдэнд нь очиж хувцсаа тэвхийтэл нь янзалж засаад хаалга тогшин зөвшөөрөл

аван орвол За ахлах ахлагч Дорж ажил өндөр үү. Хэрэг илрүүлэлт хир байна? Хэрэг илрүүлэлт 80 хувьтай байгаа. Ойрын үед арга нь улам нарийсч, хүнд хэргүүд эрс нэмэгдэх болсон нь энэ цаг үетэй холбоотой болов уу гэж бодож байна Маш сайн байна. Чамайг төвөөс дуудсан. Нэг онц ноцтой хэрэг гарсан байна. Түүнийг илрүүлэх багийн бүрэлдэхүүнд манайхаас чи шалгарсан болохоор хичээдэг юм шүү Мэдлээ гүйцэтгье… Одоо явж болно. Өнөөдөр эндэх ажлаа хүлээлгэж өгөөд маргаашнаас төв дээр очно биз. За амжилт хүсье. Өөрийн мэддэг чаддаг бүхнээ дайчлан ажлаарай. Явж болно. Дорж тэндээс гараад нилээн ярвигтай хэрэг дээр ажиллах болсонд сүрдэж байсан ч битүүхэндээ баярлаж байлаа. Учир нь хэрэг нарийн ээдрээтэй байх тусмаа илүү сонирхолтой байж түүний хүч чадал, чадвар чансааг шалгах болохоор тэрээр дуртай байв. Маргааш нь хэлсэн цагаас арван минутын өмнө очин хүлээж байтал зүс мэдэх манайдаа нилээн нэртэй

мөрдөгч бас хүрээд ирэв. Тэд танилцан үүдний өрөөнд хүлээж байтал төд удалгүй хурандаа ирэн тэднийг оруулав. За тэгхээр манайд нэгэн томоохон хэрэг гараад байна. Энэ нь цаанаа маш том захиалагчтай, ноцтой хэрэг болох нь нэгэнт тодорхой болсон. Саяхан Говь- Алтай аймгаас ирж явсан арьс шир ачсан ” 30″ машиныг тонон жолоочийг нь хамт явсан хүнтэй нь шатаасан байна. Мөн энэ хэргийг үйлдсэн хүмүүс сарын өмнө нэг ченжийн амь насыг бүрэлгэсэн бүлэг нөхөд байж болох битүү таамаглал байгаа. Та хоёрын гол зорилго тэр бүлэг этгээдүүдийг илрүүлж, хэрэг хүлээлгэх явдал юм. Гол нь хугацаа маш бага байгааг анхаар. Аан тийм мөн саяхан хилээр их хэмжээний спирт орж ирж байгаад хураагдсан. Та хоёр өргөсөн тангарагтаа үнэнч байж, ямар нэгэн, авилгал, хээл хахууль, дарамт шахалтанд өртөлгүй үнэнчээр ажиллана хэмээн итгэл хүлээлгэж буй манай шалгарсан залуус болохоор бид энэ их ажлыг хариуцуулахаар удаан бодсоны эцэст шийдвэрлэлээ. За ажилдаа ор. Ажлын өрөөг чинь бэлдсэн байгаа. Шаардлагатай бүх материал, болон бусад зүйлсээр хангах болно. Амжилт хүсье. Ингэж Дорж, Төмөр хоёр ихээхэн хариуцлагатай

үүрэг хүлээн авч ажилдаа шамдан орлоо. Ямар ч утасны үзүүр байхгүй, бариад авах нэг барьцтай юм байхгүй энэ олон хэргийн чухам хаанаас нь эхлэхээ мэдэхгүй шинжээчдийн дүгнэлтийг анхааралтай уншиж, зарим нэг хэрэгтэй гэсэн зүйлсээ бичиж тэмдэглэн эхний ээлжинд тус тусынхаа дүгнэлтийг хийцгээн шөнөжин нойр хоолгүй суув. * * * Түвшин гэнэт гарсан буун дуу, шатааж буй машин, замдаа явахдаа яг л галзуурсан аятай хөхрөлдөн ажлын амжилтаа тэмдэглэн архи уун явах залуусыг хараад сааталд оров. Бүгд Түвшинг магтан сайн ажилласан хэмээн хөхүүлэн архинаас хийж өгцгөөнө. Гэвч Түвшин цочрол нь арилалгүй уусан архиндаа дэмийрэн, элдэв юм хольж хутган ярьж тэднийг багагүй сандаргав. Түвшинг шууд гэрт нь хүргэсэнгүй. Чулуунд үлдээн засрахгүй олон юм ярихаар бол дараагийн арга хэмжээ авахыг хатуу анхааруулаад тарцгаав. Шөнө хирд Түвшингийн уусан архи нь гарсан ч цочрол нь гүйцэд арилаагүй байв. Тэрээр орон дотроо хэвтэж байгаад Даваа, Чулуун хоёрын яриаг нууцаар сонсон бие нь зарсхийн нэгэнт гарч болохооргүй аалзны торонд гүнээ хутгалдсанаа өөрийнхөө хирээр

ухаарч, амьд үлдэхийн тулд биеэ эзэмдэхээс өөр аргагүй болсоноо нэгэнт ухан ойлгов. Даваа хоёр хоног Түвшинг хаашаа ч гаргалгүй ажигла. Хэрвээ энэ чигээрээ дэмийрээд элдэв юм яриад байвал хаа нэг тийшээ дагуулж яваад нухчих. Харин чи цэвэрхэн хийнэ шүү. Овоо шийртэй бацаан байх гэж бодсон чинь хамаг хэрэг задалж мэдэх нь байна Ойлголоо Чука ахаа. Тэгэхдээ маргааш уусан архи нь гарахаар би сайн хэлээд үзье. Хэрвээ үүнийг тонилгочихвол… За ахдаа авгай авахыг заах нь уу чи. Би яахыгаа мэдэж байна. Ямартаа ч сайн харж бай. Энэ хэргийн талаар эрүүл согтуу, ямар нэг байдлаар ам ангайвал маргааш нь энэ хорвоо дээр сүүдэр нь үлдэхгүй болно гэдгийг сайн ойлгуулаарай. Түвшингийн хамаг хөлс нь цутган, нуруугаар нь хүйт даан хөдөлж ч чадахгүй хэвтэхдээ энэ бол зүгээр л хар дарсан зүүд. Тэр хүмүүс үхээгүй, буун дуу ч гараагүй, зүгээр л айлгаж сүрдүүлж байгаад жалганд хүлээд орхисон. Би ямар харсан биш хэмээн өөртөө итгүүлэхийг оролдон аймшигт үзэгдлийг мартахыг хичээж байлаа. Маргааш өглөө нь сэртэл Даваа худлаа инээд нүүрэндээ тодруулан За

дүү хүү өндийх болоогүй юу. Ах нартаа агсан тавиад, хоол хийлгэж иддэг. Чи ч овоо залуу юмаа. Даваа, би өчигдөр яасан бэ, юу ч санахгүй байна? Өчигдрийн бүх зүйлийг март. Зүгээр л юу ч болоогүй. Ах нар найзуудаараа тоглож жаахан хашрааснаас өөр зүйл болоогүй, бас чамайг шалгасан юм Нээрээ юу, тэгвэл тэр буу, бас гал…юунд шалгасан гэж!!! Юу ч болоогүй ойлгож байна уу мангараа. Зүгээр үгэнд ороод тэр бүхнийг мартаад өг. Чамайг өөрсдийнхөө эгнээнд орж чадахаар залуу мөн үү биш үү гэж шалгасан . Чи хэтэрхий айсандаа зарим нэг зүйлийг анзаараагүй байх Тийм байлгүй дээ. Одоо л нэг санаа амарлаа Тэгэлгүй яахав. Алив олон юм яриад байлгүй надад туслаадах. Түвшингийн дотор жаахан ч атугай онгойн Даваагийн магтсан хий хоосон магтаалд онгирон нээрээ л өөрийгөө шалгуулаад шийртэй сайн эр, хуучнаар бол шилийн сайн эр гэдгээ харуулсан хэмээн хөөрч байв. Тэгэхдээ л түүний нүдэнд хурсан айдас арилсангүй гэртээ харьлаа. Түвшин гэрээс гараад гурван хоногийн дараа хар

шөнөөр орж ирэв. Монтоон хүүгээ хараад нэг л биш байгааг нь мэдэв. Миний хүү яасан зүгээр үү, элдэв юм болоогүй биз? Ааваа, би сүнстэй таарсан… Юу хаашаа яваад ирсэн юм бэ. Алив аавдаа ир. Тэрээр Түвшингийн гөлийж айсан нүдийг хараад санаа нь зовнин, дотроо хий шаналан маргааш эмнэлэг явъя хэмээн шийдэв. Энэ үед Чулуун аль цайны гэсэн ганган хувцсаа өмсөөд товлосон газар очин уулзах хүнээ хүлээнгээ шар айраг шимэн тухлана. ” Алтай ” зочид буудлын тусгай өрөөнд ганцаараа суун элдвийг бодон хийсэн ажлаа танилцуулахаар хүлээн ядан суухдаа овоо хэдэн төгрөг нүдэнд нь харагдан байж ядна. Даан удалгүй хаалга онгойн Тэнгис хэмээх Өвөрмонгол залуу инээд алдсаар ороод ирлээ. Чулуун анх нэг айлаас зурагтыг нь хулгайлан гарч яваад энэ Тэнгис хэмээх залуутай үүдэнд халз таарчихаж билээ. Чулуун ч гэрийнх нь эзэнтэй таараад аль болох биеэ эзэмдэн өөрийн биеийн хүчээр энэ даржаа биетэй хятад залууг сүрдүүлээд гаръя хэмээн бодож байтал Тэнгис огтоос айсан шинжгүй: Наадах чинь эвдэрхий, би чамд өөр ажил санал болгоё, орооч хэмээн

найр тавин урихад мэл гайхаж цэл хөхөрсөн тэрээр өөрийн мэдэлгүй дагаад орж билээ. Тэнгис хэмээх энэ өвөрлөгч эр Ар монголд ирж суурьшиад нэг их удаагүй ч аль хэдийн өөрийн орон зайг бий болгоод авсан бийлэгжүү эр аж. Тэрээр хүнийг нэг хараад л дүгнэж чаддаг өөрийн хосгүй авъяасаараа бахархаж явдаг нэгэн. Түүний дүгнэлт ч тэр бүр хол зөрж байсан удаагүй. Тэрээр 35 орчим насны боловч ганц бие амьдардаг аж. Чулуун, Тэнгис хоёр ингэж танилцаж энэ үеэс багагүй зүйлийг хамтарч хийсэн аж. Тэнгис анх Чулууны яахаас ч буцахгүй эрс шийдэмгий нүд, хүдэр чийрэг биеийг хараад өөрт нь хэрэг болох цөс ихт хүн гэдгийг дор нь таньж чадсан юм. Анхандаа Чулуунаар ойр зуурын гар хөлийн үзүүрээр хийчихэж болох ажил хийлгэн туршиж үзэв. Мөнгө гэдэг хэзээнээс хүчтэй хойно Чулуун бага багаар Тэнгист ууссаар одоо бүрэн түүний мэдлийн хүн нэгэнт болжээ. Тэнгист өөр иймэрхүү хоёр залуу байх бөгөөд тэднийг хооронд нь танилцуулан дотор хүний санаагаар тэр гурвыг нилээд зүйл дээр туршин, хооронд нь цохилдуулан элдэв янзын арга заль хэрэглэсэн ч

тэд бүгдийг давж чадсан аж. Тэгэхдээ л Тэнгис хэзээ ч бүрэн дүүрэн итгэдэггүй. Тэнгисийг тэд зүгээр л наймаачин л гэж мэдэхээс илүүг үл мэднэ. Тэгэх ч шаардлага байсангүй. Харин энэ залуугаараа энэ их мөнгөний эзэн сууж чадсанд нь битүүхэндээ атаархан, түүнийг даган үг дуугүй явж чадвал түүний дайтай биш юм гэхэд ямарч байсан боломжийн юм олоод байхыг мэдэв. Тэнгис тэр гурваас Чулуунд арай илүү дотно бөгөөд алив ажлыг Чулуунд даатган түүнийг ахлагчаар нь тавин бүр ч их итгэл үнэмшил олгож чадсан билээ. Хүний тархиар тоглож, хүний гараар могой бариулан өөрөө ард нь цэвэрхэн үлддэг нь түүний ганц сурсан юм. За ажил амжилттай юу, хай яаа…чи бид хоёрын гар мөн сайхан нийлж байна шүү Тиймээ, бүгдийг маш цэвэрхэн хийсэн. Ямарч ул мөр үлдээгүй Одоо миний ажил үлдэж. Та нарыг шагнана аа. Яаж тэр машиныг зогсоож чадав. Тэр их сонин

байна. Чулуун тачигнатал инээн Та ч намайгаа үнэлэх болоогүй л байна даа…гээд болсон явдлыг нэгд нэгэнгүй ярьж өгөв. Тэнгис сонсож байснаа хөмсөгөө атиралдуулан Тэр жаахан хүүхэд ам алдах вий. Итгэлтэй байна уу чи? Би таны итгэлийг алдаж байсан удаа бий билүү. Найдаж болно. Тэр ч бас тун дажгүй хүү шүү. Одоо арай балчир байгаа ч яваандаа таньд таалагдана гэж бодож байна За тийм бол сайн байна. Би дуртай байх болно. Алив ууцгаая, амжилтын чинь төлөө таныг дайлмаар байна хэмээн ширээ дүүргэхээр хонх дарлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *