Нүүр Өгүүллэг “ЭР ХҮН” өгүүллэг “7-р хэсэг”

“ЭР ХҮН” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
493

Тэр нэг өдөр Түвшин анх удаагаа аавдаа алгадуулаад шар нь хөдлөн гарч гүйлээ. Тэрээр гүйсээр л байв. Хацрыг нь норгон хайрах нулимснаас илүү аавынх нь алгадсан газар хорсон өвдөж түүнийг

ийнхүү хол гүйлгэжээ. Сая нэг бахардан амьсгаагаа даран зогсож байгаад хаачихаа мэдэхгүй хэсэг эргэлзэв. Тэрээр буруугаа ухаарах нь бүү хэл аавдаа гомдон өнөөдөр ямар ч байсан харихгүй хэмээгээд хэн

дээр очихоо мэдэхгүй хэсэг бодож байснаа шууд Даваагийнх уруу алхлаа. Гадаа аль хэдийн оройн сэрүүн оржээ. Тэнгэрт одод түгэн түүгээр даажигнах мэт гялалзан бөнжигнөнө. Гэвч Түвшин түүнийг

хүний урманд анзаарсангүй газар ширтэн таарсан ганц нэг сул лааз, сав мэтийг өшигчин уураа гарган явна. Тэрээр халаасандаа хоёр гараа лав шургуулан юунаас ч юм дальдчин нуугдсаар гадаа нь очоод нууц

дохиогоороо шүгэлдвэл төд удалгүй Даваа гараад ирэв. За дүү хүү энэ орой юу хийж яваа чинь энэ билээ, алив тамхи байна уу? Байхгүй ээ, харин чамд байна уу. Баригдах шахлаа нөгөө зурагтаас болж, би гэрээс

зугтчихлаа, нэг ч үг алдаагүй шүү хэмээн онгирох мэт болсноо өнөө орой хонуулчих хэмээн шууд тулгав. Юу!!! яаж яваад сэжиг авхуулчихдаг юм. За яахав би чамд тусалъя, харин чи намайг барьж өгч болохгүй шүү, тэгэээд ч би тэр хулгайд чинь гар хөл оролцсон биш, та хэдэд л дараа нь тусалж борлуулж өгсөн За ойлголоо, мэдэж байна. Даваа түр хүлээж байгаарай гээд гэрээс ноосон цамц гарган түүнд өмсгөөд за явъя, энүүхэн энд ойрхон манай нэг ах хүүгийнх байдаг юм, тэднийд очъё. Ингэж Түвшин эсгээ Чулуун гэгдэх архаг гарын хулгайчтай танилцаж билээ. * * * Дахиад л нэг хулгай. Дорж хавтаст хэрэг нээлээ. Таван шарын хоёрдугаар байранд оршин суух иргэн С-ийн гэрт тагтаар нь дамжин орж үнэ бүхий хэдэн зүйл хулгайлсан хэрэг гарлаа. Зуны дэлгэр цагт хүмүүс сонор сэрэмж алдан цонхоо онгорхой орхиж зуслан гарсан нь ийнхүү хулгайчдад бэлэн

өгөөш болж байгааг даанч ухаарахгүй юм даа…хэмээн бодон хэргийн газар үзлэг хийсэн баримт сэлтийг харан сууна. Хамгийн гол нь сайн судалсан бололтой их тухтай үзэж дээ. Тагтан дээр хоёр хүн байсан бололтой хоёр хос гутлын бараг үл мэдэгдэм мөр бүдэгхэн үлдэж. Харин хурууны хээ нь нэг хүнийх байв. Тэгэхээр нэг нь ороход нь тусалж нөгөөх нь дотогш орон эд зүйлсийг авсан нь тодорхой харагдана. Тэрээр цонхны тавцанд үлдсэн хурууны хээг сайн ажвал хүүхдийн хурууны хээ шиг нарийнхан жижиг байв.” Ингэхэд Монтоон гуайн хүү хаагуур явна. Ойрд их нам жим байх чинь. Үнэхээр буруугаа ойлгон засарсан юм болов уу. Даваа гэж нөхрийг судалж үзээд нилээн олон баримт бүрдчихлээ. Одоо нэг л сэжүүр олдох юм бол…нээрээ энэ хэрэгт Даваа оролцоогүй гэх баталгаа байхгүй, Түвшин Даваатай нийлдэг болохыг олон хүүхэд нотолсон, тэгэхээр арай энэ хүүхдийн хурууны хээ!!! үгүй гэх газаргүй л юм байна. Ямартаа ч хөнгөн хуумгай хөдөлж болохгүй эхний ээлжинд Түвшингийн хаагуур хэнтэй

нийлж, юу хийж байгааг тодруулах хэрэгтэй байх…” хэмээн бодолд дарагдан сууж байтал хаалгыг нь зөөлөн тогших дуулдлаа. За гэхийн завдалгүй хайртай бүсгүй нь болох Оюунтуяа инээмсэглэсээр ороод ирэв. Хүүе чи минь энд юу хийж яваа юм бэ? Зүгээр, чамтай хамт өдрийн хоол идмээр санагдаад. Одоо цайны цаг чинь болж байгаа биз дээ. Хоёул зэрэгцэн гайгүйхэн газар хоол идчих санаатай хаана орохоо шийдэж ядан явтал тэрээр Түвшин, Даваа хоёртой таарчихав. Түвшин нэг их анзаарсангүй, харин Даваа урд нь байцаагдаж байсан болохоор гөлөгнөн шууд харцаа буулгалаа. Дорж мөрдөгч хүний гярхай нүдээр тэднийг хормын төдий сэм ажиглавал шөнөжин архидсан бололтой харагдана. Оюунтуяа гайхан яасан бэ, таньдаг хүн чинь юм уу хэмээн гараас нь татахад аан зүгээр ээ гээд цааш өнгөрлөө. Харин Даваагийн өлөн нүдэнд түүний найз охин өртөхгүй өнгөрч чадсангүй. Нэг удаа халаасны хулгай хийж байгаад баригдан анх удаагаа энэ мөрдөгч дээр байцаагдаж билээ. Хэдийгээр Давааг нэг их зовоогоогүй ч баригдсандаа одоог хүртэл шаралхаж явдаг нэгэн. Даваа хотод ирээд

удаагүй байхдаа мөнгөгүй болж унаанд чихэлдэн орох хүмүүсийг харж байгаад нэг өндөрдүү хүүхнийг онцлон түүнд наалдасхийн байдгаараа шахан орж яг түрүүвчийг нь аваад эргэхийн завдалгүй үеийнх нь шахуу нэг залуу гараас нь барин авч билээ. Хэдийгээр биеэр ойролцоо боловч олон хүний нүдэн дээр элдвээр хэлүүлэн харааж зүхүүлсэндээ ичих ч шиг болж хамгийн муухай нь олны нүдэн дээр тэр хүүхэнд нэг сайн алгадуулсандаа туйлгүй ичиж билээ. Түүнийг барьсан залуу дэслэгч Дорж байсан юм.Одоо ч гэсэн байнга өөрийг нь шиншилж явдагыг мэдэх болохоор тэрээр аль болох хий гаргахгүйг хичээнэ. Үүнээс хэд хоногийн дараа эсгээ Чулуун агсан тавин тэр хоёрыг хүүхэн олж ир хэмээн хөөн гаргав.Мөнгө нь байхад хүүхэн олдох амархан хэдий ч энэ хэрэгт Түвшин арай балчирдах мэт. Даваа сурснаараа гурван гудамжны урд амьдрах Пагма хэмээх буруу дуулахгүй бол буцахгүй хормой хот султай, шагчин, будмал тарган шар 40 орчим насны авгай дээр очин Чулуун хүрээд ир гэж байна хэмээн хэл дуулгав. Гэртээ хийх юмгүй гиюүрч хэвтсэн Пагма ч дуун дээр нь харайн босч насандаа тохиромгүй бариу цамц, богино

банзалтай өмсөөд нүүр амаа хааш яааш будан дуу аяланхан бандагнан хэд эргэлдэж байснаа хямдхан нялуун сүрчиг гарган огиудас хүрмээр нялгадаад: Эгчийгээ мартдаггүй сайн хүүхдүүд шүү гээд гарах гэтэл Даваа Пагма эгчээ, бид хоёр өнөөдөртөө танайд хоночихье болох уу. Зүгээр байхгүй шүү, таниас ганц нэг найрка авна За тэг дээ, харин томоотой байна шүү. Би энэ цагдаа нарт чинь дургүй, харшилтай хүн гэдгийг мэдэж байгаа биз Тэгнэ дээ, яав л гэж, ах дүү хоёр жаахан пан пан хийж байгаад л унтаад өгнө. Би ер нь ямар нэг асуудал гаргаж байгаагүй биз дээ. Даваа, Түвшин хоёр элдвийг ярин ууж ганзага дөрөө нийлж байгаагаа гайхан аягаа харшуулан тулган уусаар хөөрхөн халамцаад ирэв. Тэгтэл Даваа түүний мөрийг алгадан Ахын дүү…чи ер нь ингэхэд хүүхэн амталж үзсэн үү? Гэнэт ийн асуусанд Түвшин жаахан ичмэр болсон ч уусан архи нь нөлөөлсөн үү Үгүй, ойрноос харин үзмээр санагдаад байдаг боллоо хэмээн хэзээний өөрийгөө том хүнд бодон цээжээ төвхийлгэн ханхалзав Үзмээр байна

уу, хоёулаа гарч хүүхэн чихдье, ах нь чамд өнөөдөр сайхан юм үзүүлнэ ээ. Алив муудаагүй байгаа дээрээ эртхэн гаръя гээд хоёул өндийлөө. Дорж ойрд ажил ихтэй Оюунтуяатайгаа ч уулзах зав хомс. Хоёулаа намар хуримаа хийхээр битүүхэндээ тохироод байгаа билээ. Шинэхэн цагдаа Дорж дөнгөж ажил дээр гараад удаагүй байтал нэг охин бүлцийтлээ уйлсаар түүн дээр орж ирэв. Тэрээр хэсэг тайвшруулж байгаад учрыг нь асуувал ах нь орой согтуу ирж агсан тавиад эмээгийнх нь бүх мөнгийг аваад явчихлаа. Бас түүнд хадгалж байсан ганц ээмгийг нь хүртэл аваад явсныг хэлж түүнээс болж эмээгийнх нь даралт нь ихсээд эмнэлэгт хэвтчихлээ, одоо өвөөг иртэл ганцаараа байхаас айж байна хэмээн эхэр татан уйлав. Хонин бор нүдэнд нь айдас хурган, турьхан бие нь чичрэн буй энэ охиныг хараад анх өрөвдөн аргагүйн эрхэнд гэртээ аваачин ахыг нь харин зохих хүмүүст нь мэдэгдэв. Төмөр орны мухарт хөдөлгөөнгүй шигдэн суугаараа хоносон түүнийгээ шөнийн хэрд зүүрмэглэн байхад нь анх хараад дурлаж билээ. Илүү дутуу ямарч чимэг, будаг шунх хэрэглээгүй

эгэл жирийн энэ бор охиныг хараад яагаад ч юм өрөвдөх сэтгэл нь төрнө. Оюунтуяа эмээ, өвөө хоёртойгоо амьдрах бөгөөд ээж, аав нь хотын төвд байдаг ч хойд эцэгтэйгээ таарахгүй байснаас гэр хороололд ч гэлээ хоёр буурайтайгаа байх нь түүнд илүү байдаг байлаа. Төд удалгүй өвөө нь ч ирж, эмээ нь ч эмнэлгээс гарснаар асуудал нь шийдэгдэж билээ. Доржийн сэтгэл дотор нэгэн нууцхан гал дүрэлзэн ассаныг тэрээр мэдэв. Хоног хоногоор бодон, санаанаас нь үл гарах тэр л бүсгүйд Дорж анхны хайраа өгчээ. Үүнтэй яг ижилхэн Оюунтуяагийн зүрх сэтгэлд ч бас хайрын оч бадамлан ассаныг Дорж яахан мэдэх билээ. Тусархуу, нүдэнд дулаахан, эелдэг харьцаатай, өндөр, туранхай энэ шар залууд түүнийг татах ямар нэг юм байгааг анзаарч, битүүхэндээ харуулдан хүлээдэг байсан ч арван жилийн охин намайг юунд л анзаарч хараа билээ хэмээн бодогдоход яагаад ч юм уйлмаар болоод ирдэгсэн. Нэг өдөр ус аван явж байгаад санаандгүй нөгөө ахтайгаа тааран гэртээ хүргүүлсэнээр тэр хоёрын хайрын гал харилцан асаж тэр л өдрөөс хойш сэмхэн уулзан халуун дулаан үгээ шивнэлцдэг болсон билээ. Охин биений ариун бүхнээ хайртай хүндээ өгч, Оюунтуяаг сургуулиа төгсөхөөр хоёул хамтран

амьдрахаар сэтгэл шулуудан нийлсэн аж. Доржийн эцэг, эх хөдөө байдаг болîхоор Дорж сая амралтаараа яваад ирэхдээ Оюунтуяагаа дагуулан явж гэрийнхэнтэйгээ танилцуулав. Оюунтуяагийн өвөө их ёс жаягтай болхоор хурим хийж албан ёсоор эхнэр нөхөр болтлоо тэр хоёрыг нэг гэртээ орж болохгүй хэмээн хатуу сануулсан тул хүлээхээс өөр арга байсангүй. Ээж нь хэд хоногийн өмнө ирээд юм үзэх гэсэн юм очоод дүү нараа хараад өгөөч гэсэн болохоор Оюунтуяа дуртай нь аргагүй зөвшөөрч хөөрхөн гурван дүүгээ харахаар тэр нэг өдөр явлаа. Оюунтуяаг хоноод яваач гэсэнд тэрээр энд нэг л хүнийрхээд байдаг болохоор унаа зогсоогүй байна харьлаа хэмээгээд гарав. Хойд эцэг нь хэдий түүнд муухай аашлаад байдаггүй ч яагаад ч юм нэг л дасч өгөхгүй хэцүү байх аж. Харин хэдий эцэг ондоотой ч төрсөн дүү нар болох гурван дүүдээ тэр бүхнээс хайртай. Тэр тусмаа хоёр ихэр нь түүнд бүр ч их сайн ирэхээр нь булаалдан ноолж өгдөг аж. Оюунтуяа сүүлийн унаанд арайхийн амжин суугаад сая нэг санаа нь амран цонхоор харан ирээдүйн амьдралаа мөрөөдөн хөөрхөн үрсээ бодон

Доржтойгоо үргэлж хамтдаа сайхан амьдарна аа хэмээн дотроо ургуулан бодсоор явтал нэг л мэдэхэд буух буудал нь дөхөөд ирлээ. Тэрээр олон жил амьдарч ижил дасал болсон гудамжаараа торохгүй алхан явтал гэнэт хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй хүмүүс гарч ирээд нэг нь амыг нь гараараа дараад өргөж, нөгөөх нь хоёр хөлнөөс нь сугавчлан өргөөд аваад явах нь тэр. Оюунтуяа яаж ч тийчлээд хоёр эр хүний гараас мултарч чадсангүй. Даваа Түвшинг дагуулан гарч ганц нэг таньж мэддэг охид дээрээ очсон боловч тэд байсангүй. Хараал урсгасаар дэмий хэсэг явав. Түвшин ингэж байхаар хариад юмаа ууя хэмээн санал гаргатал Даваа халгаасангүй. Тэрээр тэгнэ л гэж зүтгэсэн бол заавал биелүүлдэг болохоор, тэгээд ч уусан жаахан нь доошоогоо ороод түүнийг амар заяа үзүүлэхгүй зовоож байсан тул яаж ийж байгаад өнөө орой шөл уухдаа л ууна хэмээн амандаа үглэн алхална. Тэгтэл ч төд удалгүй нүднийх нь үзүүрт харанхуйд бөртөлзөн нэг бүсгүй ирж яваа харагдав. Даваа олон юм бодохыг хүссэнгүй шууд л Түвшинд Тэр охиныг чихдье, энэ харанхуй шөнө чи бид хоёрт өөр

олдох хүн алга Яаж чихдье гэж, болох юмуу? Чи дуугүй л намайг дага. Би арыг нь даана. Чамд сайхан юм үзүүлэх гээд байхад, дараа нь чи ахдаа талархана шүү. Би одоо очоод барьж авна, эсэргүүцэл үзүүлэх юм бол чи хоёр хөлнөөс нь сугадаад өргөөрэй. Ингээд тэр хоёр хөдлөлгүй отож байгаад Оюунтуяаг дөхөөд ирэхэд нь бариад авлаа. Оюунтуяа энэ жижиг биений хаанаас нь гарч байна гэмээр хүчтэй байсан ч хавх шиг чанга хавчсан хоёр эр хүний гараас мултарч чадсангүй. Монтоон хүүдээ шаналахын ихээр шаналж санаа нь зовно. ” Ядаж байхад ер тааралдахгүй юм. Таарвал учирлаж хэлээд гэрт нь аваачихсан. Хаагуур юу хийж явдаг юм бол доо. Элдэв бусын хүмүүстэй нийлж буруу зам руу орчих вий дээ. Хүнд үгүй гэж хэлж чадахгүй золигийн хүүхэд байгаа юм. Бага байхдаа ямар амар байсан юм. Хоол байвал идчихээд хүн хүний аргыг нь олоод аавыгаа даан их зовоолгүй хүн болсон юмсан. Би хэзээ, хаана, юун дээр алдаа гаргачихав даа. Хүүгээ хайраар дутаахгүй гэж хатуухан үг хэлэлгүй хүн болгосон нь алдаа байв уу?, хүмүүсээс өмөөрч өнчин эмзэг амьтны сэтгэлд юм хийчих вий гэж явсан нь алдаа байв уу?. Муу

хүүгээ харахаар тэр өдөр хар шөнөөр хэрүүл уруул хийж, элдэв юм бодож яваагүй байсан бол эх нь өдийд амьд мэнд хамтдаа баясаад сууж байхсан гэж бодохоор одоог хүртэл өөрийгөө зүхээд барахгүй юм. Хэзээ хийсэн үйлийн үр гэхээрээ надад ийм тавилан заяадаг байна вэ “. Тэрээр ийнхүү элдвийг бодон сурсан зангаараа ямар ч зорилгогүй хирнээ битүүхэндээ хүүгээ харуулдан алхаж явтал хоёр залуу сэжиг бүхий нэг юм дамжлан явах нь харанхуй ч гэлээ харагдав. Тэрээр шууд тэднийг зүглэн хүүе зогс хаанахын юун хүмүүс вэ хэмээн тэнхээ мэдэн хашгирлаа. Даваа, Түвшин хоёр гэнэт хүн дуугаран тэднийг тосоод ирэхэд сандран Оюунтуяаг газар хаячихаад тэр чигтээ дутаан одов. Алив охин минь бос, зүгээр үү. Оюунтуяа айсандаа хөдөлж ч чадахгүй дагжитлаа чичрэн хөшиж орхив. Тэрээр сая л гэнэт аймшигт хүмүүсийн гараас мултарснаа ухааран Монтооныг налан эхэр татан уйлах нь тэр. Энэ харанхуй шөнө болсон хойно ганцаараа явж байж осол эндэлд хүрэх нь байна. Алив ах нь дөхүүлээд өгье гээд түүнийг тайвшруулах үгээ олж ядан тохойноос нь өргөн босголоо. Оюунтуяа хэл нь татчихав уу гэлтэй юу ч үл дуугаран мэгшин явах аж. Монтоон

ч хажууд нь хань бараа болон чимээгүй даган явна. Баярлалаа ахаа манайх энэ хашаа. Таньд төвөг удчихлаа уучлаарай Зүгээр дээ охин минь, орой үдшийн цагаар болгоомжтой явж бай. Танхай залуучууд аюултай шүү Ямар азаар таньтай таарав аа. Тэгээгүй байсан бол өдийд юу болох байсныг бодохоос ч аймаар… Хүнд чинь зурсан зураг, төөрөг тавилан гэж нэг юм байдаг гэсэн. Хүнд муу санахгүй, муу үйл хийхгүй, ариун журамтай сэтгэл буртаггүй явбал бурхан тэнгэр ивээж явдаг юм гэнэ билээ. За охин минь орж амар гээд эргэв. Даваа, Түвшин хоёр хэсэг гүйж байгаад араас нь хөөхгүйг мэдээд хашаа буландан зогсов. Даваа: Муу тэнэг өвгөн хаанаас гарч ирээд гай болчихов. Яасан ч үйлс нь хазайсан өдөр вэ? гээд шүлсээ нулиман тамхи гарган асаав. Даваа одоо буцъя, угаасаа бүтэхгүй юм байна. Ингэж байгаад шөнийн эргүүлийнхэнтэй тааралдвал яана Нэг юмыг тогтоож ав. Бидэн шигт нь хамгийн аюулгүй цаг шөнийн цаг байдаг юм. Толгой өндөр, хүнээс нуугдалгүй алхаж болох ганц цаг. Энэ муу хазганасан өвгөнийг яавч зүгээр өнгөрөөхгүй дээ. Хамаг ажлыг нураасаныхаа шанг хүртэх л болно чи. Түвшин сая тогтон амьсгаагаа даран өнөөх охинтой зэрэгцэн явах хүнийг хараад аавтай ямар адилхан явдалтай юм бэ.

Арай аав биш биз дээ. Хоолойг нь сандарсандаа сайн тогтож сонссонгүй. Энэ явдал нь бол яах аргагүй аав байна даа. Ядаж байхад энэ гудамж нь ямарч харанхуй юм. Түвшин андуурсангүй. Гараа нуруундаа ¿үрэн баруун талруугаа суунга хазганан явах аавыгаа тэрээр таньлаа. Даваад хэлэх гэснээ эмээн түүнийг мэдэгдэхгүйхэн шиг буцаахаар ятгаж гарлаа. Даваа өөрийнхөөрөө зүтгэсээр байсан тул тэрээр ямар нэгэн арга олохгүй л бол болохгүй нь гэдгийг ойлгов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *