Нүүр Өгүүллэг “ЭР ХҮН” өгүүллэг “4-р хэсэг”

“ЭР ХҮН” өгүүллэг “4-р хэсэг”

2 секунд уншина
0
0
585

Түвшин хүү ойрноос яасан нь мэдэгдэхгүй халууран, нэг л улбагар, хоол унданд ч дургүй, хэн нэгнийг харуулдасхийн цонхон дээрээ өнждөг болов. Улаанаа миний хүү эмээдээ ир, яасан хаана нь ёо ёо гэж

байна, толгой нь өвдөж байна уу? Үгүй хэмээн толгой сэгсэрлээ, тэгвэл гэдэс нь бас л толгой сэгсэрнэ. Миний хүү эмээтэйгээ ярь л даа. Миний хүү өвөөдөө хүрээд ир. Алив…хэмээн духан дээр нь үнэрлээд. Миний

хүү аавыгаа санаад байна уу. Түвшин аав гэдэг үгийг сонсоод нүд нь сэргэн толгой дохилоо. Чи одоо нялх хүүхэдтэй юу яриад байгаа юм, тэр хүний нэрийг ч бүү дурс хэмээн Цэвэлмаа ширэв татахад Амьд

байгаа эцгийг нь ярилгүй яадаг юм. Тэр хүний буруу ч гэж юу байхав. Ямар санаатай хийсэн үйлдэл биш. Тавилан нь тийм байсан юм байлгүй дээ. Энэ нэг нялх амьтныг ингээд баймааргүй байна. Ээж,

аавыгаа санаад бэтгэрээд байх шиг байна даа. Аавынхаа хүзүүнээс буудаг байсан биш, хэд хоногоос уулзуулдаг юм билүү дээ. Эртээр бид хоёр гадаалж байтал хүү маань аав гээд байшингийн буланруу

заагаад байсан. Хөөрхий цаадах нь ч гэсэн амь байсан болохоор хэцүү л байгаа даа. Ер нь ч тэгээд хөөж туудаг, чамайг дагаад би хүртэл хэлэх ч үг алга. Цэвэлмаа минь хүү бид хоёр дээр байлаа гэхэд биднээс хойш энэ хүүд ганц үлдэх хүн нь эцэг нь шүү дээ. Би чадахгүй, би яагаад ч эвлэрч чадахгүй. Цэцэг цэврүү шиг сайхан охиноо түрүүлж явуулчихаад одоо үлдсэн ганцыг нь би өөрөөсөө холдуулж яавчиг чадахгүй Хөгшин минь дээ. Би ч гэсэн тийм л бодолтой байгаа. Зүгээр хүүгээ хааяа ч болов аавтай нь уулзуулж сэтгэлийг нь дэвтээж байюу даа хө…тэр хоёрыг ийнхүү ярилцан суутал үүдний хонх дуугарах нь тэр. Хоёул өөд өөдөөсөө гайхан энэ хар шөнөөр ирэх хэн байдаг билээ хэмээцгээгээд очин онгойлговол Довчин амар сайн уу гэсээр ороод ирлээ. Гэнэтийн зочинг хараад тэвдэн нөгөө хоёр ч бушуухан цай цүү,

хоол унд болох гэв. Гэтэл Довчин Хоол унд гэж хүндрээд яахав ээ хө. Муу хүүгээ санаад тэсэх юм биш. Хар шөнөөр ирсэнд уучлаарай. Эцэг шүү юм нь хамт явчихгүй юм. Би өнөөдөр нэг хүүгээ авч явж унтая даа. Нөгөөдөр аваад ирнэ. Миний хүү өвөөтэйгээ аавруугаа явах уу гэтэл Түвшин ч дуртай нь аргагүй гадуур хувцàсаа барин хажууд нь ирэн зогслоо. Алив Довчин минь суу, цай уу. Хар шөнөөр яахнав, маргааш эрт аваад явахгүй юу даа хө хэмээн Батсүх сандран хэллээ. Цэвэлмаа хажуунаас нь нөхрөө нудран толгой сэгсэрнэ. Довчин цай уунгаа хөөрөг зөрүүлэн тамхилаад: Гадаа хөлсний тэрэг хүлээлгэчихсэн байгаа, өө зөнөг толгой энэ жаахан цагаан идээ хэмээн өгөөд хүүг тэврэн зулай дээр нь удаан гэгч нь үнэрлэнгээ: Миний хүү чинь ямар том болоо вэ, мөд өвөөгөөсөө өндөр хархүү болох нь ээ хэмээн ярихад хүү нь өвөөгөө хүзүүдэн нөгөө хоёрыг баяртай хэмээн

далласаар гарлаа. Батсүх, Цэвэлмаа хоёр юу ч хэлж чадсангүй хий л араас нь баяртай гэсээр үлдэв. Монтоон хар цай уун, махнаас цадталаа идээд хэсэг хэвтэж байснаа босч гэрээ цэвэрлэж эхлэв. Аав нь ингээд ороод ирэх болохоор сайхан цэмцгэр хүлээж байя, яасан удаж байна аа, хажуугийн айлд байгаа юм болов уу, за яахав сайн л биз хэмээн бодоод шөлөн дээрээ гурил бантагнан хийгээд гэрээ дор нь сайхан цэмбийлгээд дөнгөж дуусангуут хаалга нь цэлийтэл нээгдэн хүү нь ААВАА гэсээр бүдчин барин гүйсээр хүзүүдэн авлаа. Миний хүү, миний муухай хүү…чи минь хүрээд ирлээ гэж үү. Иш муу хүү минь ямар том болоо вэ, аавын хүү…тэрээр хүүгээ тэврэн нүүр нүдгүй үнсэж, байн байн итгэж ядан харж асгарсан нулимсаа ч арчилгүй элгэндээ наан ойртуулж нэг, холдуулж нэг тэврэн үнссээр. Аав хүү хоёрын нэгнээ санасан сэтгэлийг энд өгүүлэхэд өчүүхэн миний халил

дутах мэт. Ааваа таньд баярлалаа. Довчин хоёр хүүгээ хараад өөрөө сэмээрхэн нулимсаа арчин хайлан суух аж. * * * Монтоон, Түвшин хоёрын ёстой нэг нар нь гарав. Өдөржин гурвуулаа гадуур дотуур явж, Түвшин аавынхаа мөрнөөс нэг ч буулгүй үл ойлгогдох хэлээр энэ тэрийг шулганан нүд нь сэргэн явна. Монтоон ч сэтгэл нь илт сэргэн нүд нь нээгдэх шиг. Орой нь ядарсан гурав харих гэснээ Монтоон Аав та ер нь хотын ресторанд хоол идэж үзээгүй биз дээ. Хүү нь өнөөдөр таныг үзүүлнэ ээ гээд ” Туул ” ресторан чиглэн явлаа. Монтоон хүүгээ санасан гэдэг тоймгүй толгойг нь илэн өхөөрдөнгүй байн байн үнсэнэ. Довчин ч хүүгээрээ дайлуулан хотын тансаг ресторанд орж үзсэндээ нэн таатай байгаа мэт. Юу юунаас илүү хүүгээ буцаан зүгшрүүлж амьдралруу нь оруулж чадсандаа хамгаас их баяртай байлаа. Маргааш нь эрт шуудангаар ар тийшээгээ яаран яаран гарав. Монтоон өвөл амрахаараа заавал очно гээд аавыгаа гаргаж өгөөд хүүгээ хүргэж өгөхөөр хулган, хулган хадмынхаа гэрийг зүглэлээ. Цэвэлмаа юу ч үл дуугарна. Батсүх ганц хоёр үг солиод Монтоон ч ажилтай байсан тул

явахаар өндийлөө. Тэгтэл хүү нь хөлнөөс нь зууран ааваа…ааваа…хэмээн уйлж гарав. Монтооны зүрх нь эмтрэн тэр хоёрлуу харвал цаадуул нь доошоо харж байснаа Цэвэлмаа хүүгээ өргөн эмээ нь чамд го го өгий хэмээн угз татан тэврээд галын өрөөлүү ороâ. Монтоон хоргодон, хоргодон тэднийхээс гарч орцоор гаран гартал хүүгийнх нь дуу хангинах нь сонстоно. Тэрээр ажил дээрээ өдөржин хүүгээ бодож тарчлан өнгөрөөв. Үүнээс гурав хоногийн дараа хүүгээ санаад тэсч ядахдаа ажлаасаа өглөө буугаад урд өдөр нь хүүдээ авсан тоглоомон машинаа аван хадмынхаа гэрийг зүглэв. Шууд яваад орчих зориг нь хүрэхгүй хий л тэр хавиар эргэлдэн салгалсан гараар тамхи гарган шуналтай гэгч нь угсруулан хэд сайн сороход харьцангуй дээрдэх шиг. Хүүдээ авсан машинаа тас атган яахаа шийдэж ядан зогстол Батсүх, Түвшин хоёр шулганалдсаар гараад ирэв. Бушуухан байрны булан тойрон нуугдаад ажиглаж байтал тэр хоёр дэлгүүр явж буй бололтой. Батсүх сүүний хоосон бидон барьсан харагдана. Энэ хооронд нь

шатаар дээш хар эрчээрээ гүйн орж үүдэн дээр нь авсан машинаа үлдээгээд дээд давхарт хүлээн зогсов. Төд удалгүй нөгөө хоёр ч ирэх дуулдаíà. Түвшин түрүүлж нөгөө машиныг хараад баярлаж буй бололтой àâáàë Áàòñ¿õ: Миний хүү наадах чинь хүний юм байх. Хамаагүй юм авч болохгүй, айлын хүүхэд мартчихсан байвал яана. Хүний юм дураараа авах муу гээд буцаан тавих гэтэл хүү өгөхгүй гэж байгаа аятай уйлагнан зууралдана. Монтоон тэсгэлгүй: Үгүй ээ…миний хүүгийнх гээд хэлчихэв. Хүү аавынхаа дууг танин нүдээрээ хайтал Батсүх ч байдлыг ойлгон хоолойгоо нэгэнтээ чанга гэгч нь зассанаа: За ав даа…ямар хөөрхөн машин бэ, алив гэртээ ороод тогло гээд хаалга онгойлгон хүүг түрүүлж оруулаад өөрөө эргэж ч харалгүй: Юунд хулгайч нохой шиг нуугдсан юм бэ. Хүүхдийн сэтгэл хоёрдуулаад яахав, би тэгж байгаад өөрөө аваад очъё хэмээгээд яваад орчихов. Үүнээс хойш Монтоон хүүтэйгээ дахин уулзсангүй. Тэрээр жаахан гарын уртай тул чөлөө заваараа элдэв төмрийн хаягдал

цуглуулан тосгуур, хутгуураас эхлээд ойр зуурын юм хийх болов. Энэ нь ч өөрт нь ч зугаатай, цаг ч хурдан өнгөрнө. Хажуу айлынхаа эмгэнд үнсний хутгуур хийж өгтөл тэрээр ихэд баярлан дороо тэр хавийн айлуудад данх цай хоослонгоо энэ тухай ярьж өгнө. Хүмүүс Монтоон дээр эвдэрч хэмхэрсэн зүйлсээ засуулахаар ирэх болж оронд нь ганц нэг зүйл илүүчилнэ. Зарим нэг нь сайхан баярлалаа хэмээгээд өнгөрөх нь ч бий. Тэрээр хайж явсаар овоо хэдэн багажтай ч болоод авав. Өвлийн хүйтэнд өнөө муу хөл нь заримдаа тэсэхүйе ээ янгинан өвдөж түүнийг зовооно. Өвчин намдаах эм уусан ч дарагдахгүй нь бий. Харин тэрээр яаж ч байсан тэр нэг өдрөөс хойш дусал ч сархад хүртэхээ байсан аж. Монтоон ес эхэлсэн ид тачигнасан нэг өдөр ээлжийн амралтаа авсан байсан тул харьж ижий аавдаа хэсэг ч болов туслаад ирье, нутагтаа очиж хийморио ч сэргээе хэмээн яваад ирсэн билээ. Ээжийнхээ гарын хоол цайг уун, өсөж өндийсөн гэртээ хэд

хонохдоо урд нь хэзээ ч анзаарч байгаагүй тэр л сайхан дулаахан, нөмөр нөөлөг, халуун дотно уур амьсгалыг мэдэрч билээ. Ээж нь их л ядрангуй харагдана. Хот хүрээ орж эмчид үзүүл хэмээн ятгахад: Би зүгээр ээ хүү минь. Энэ цасан шуурганаар аавыг чинь яаж ганцааранг нь орхиод явахав. Дулаан орохоор болъё гээд халгаасангүй. Монтоон Ядамтай уулзаж талархсан сэтгэлийн илрэл болгон тэр үедээ хотын хүүхнүүдийн моданд орж байсан цэнхэр саатай хүзүүний алчуур бэлэглэхэд Ядам тэр л үнэрийг хэзээ ч мартагдахааргүйгээр өөртөө шингээх гэсэн мэт энгэрт нь наалдан зөндөө уйлж билээ. Ядам минь одоо уйлаад яахав дээ. Би гэж нэг хүн ингээд шар нар, бор хоногийг өнгөрөөн амьд шүү юм явж л байна. Чи харин сайн байгаа биз дээ. Цаадах чинь гайгүй юу гэхэд толгой дохихоос өөрийг хэлсэнгүй. Ийнхүү нутаг орон, гэртээ сайхан амраад сэтгэл нь ч сэргэн нэг л өдөр буцах болсон аж. * * * Хорвоо дэлхий жамаараа явсаар хахир хүйтэн ард өнгөрч хаврын урь орсныг илтгэн эртэч болжморууд жиргэлдэн,

цаг тавирч, нарны илч ч наашлан хэн хүний сэтгэл тэнийх аж. Модод гөлөглөн, анхны яргуй дэлбээгээ нээж ядан өндийнэ. Байгаль дэлхий ч өнгө засан, нялх ногоод төлжин алив юм бүхэн ямагт урсан одож, шинэчлэгдэн өөрчлөгдөж байдгийг илтгэх мэт. Хүмүүний сэтгэл ч гэсэн тэднийг даган нялхамсаад улам илүү уян зөөлөн, уяран хайлмаар болдог ч юм билүү. Монтооны сэтгэлийн шарх ч аажим аажмаар бүдгэрч байгаа ч хэзээ ч ул мөргүй арилахгүй нь нэгэнт тодорхой. Тэгэхдээ л хүмүүн юм болохоор шинэ нялх бүгдийг хараад түүний сэтгэл хайлахгүй байж яахан чадах билээ. Ийм өдрүүдийн нэгэнд Монтоон хашаандаа суун нэг хүний зуухыг засч суутал хашааны хаалга цохих нь тэр. Онгорхой гэж хэлээд хийж байгаа юмандаа улайран байтал …ААВАА… гэх царгисан дуун хадахад юу билээ хэмээн давхийн цочин өндийн харвал хадам аав нь хүүтэй нь зогсож байâ. Тэрээр бушуухан босч өмдөө нэгэнтээ шувтраад тосоод ирсэн хүүгээ тэврэн үнсээд Батсүхтэй мэндлэн гэрт орцгоолоо. За

Монтоон минь дархан болоо юу? Үгүй ээ дархан болох ч юу байхав, хүн амьтны эвдэрч хэмхэрсэн ганц нэг зүйлийг засаад… Аан сайн байна, юм л хийж байна гэдэг чинь учиртай Та хоёр минь сайн уу, би сая хөдөө гэрээр очоод ирлээ. Ээж маань жаахан ядруу л харагдана Би гайгүй шүү л байна даа. Харин муу хөгшин минь ойрноос нэг л базаахгүй байна. Хүүхэд хараад ядраад байгаа бололтой…хэмээн хэсэг түгдчиснээ. Бид хоёр хэд хоног сувилалд хэвтдэг юмуу гээд. Тэгээд хүүг…чамайг боломжтой бол үлдээх гэж ирлээ Өө харлаа тэгээ юу. Аав минь асуух юун байна аа. Хаана хэвтэх гэж байгаа юм бэ. Хүү бид хоёр ер алзахгүй тийм биз гэхэд Түвшин аавынхаа өвөр дээр суусан чигтээ толгой дохьлоо Улаанбаатар сувилалд л хэвтэх санаатай байна. Энэ хүүгийн хувцас, ганц нэг тоглоом нь байгаа. За алив өвөө нь үнсье. Аавынхаа үгэнд сайн орж байгаарай миний хүү гээд духан дээр нь үнсээд за явъя даа гээд өндийлөө. Аав хоол хийлгэхгүй байсан юмуу? Зүгээр ээ, эртхэн харъя даа. Батсүхийн сэтгэл сая л нэг уужирлаа. Тэрээр хашааны хаалгаар гараад дээшээ өлийн бүртийх ч үүлгүй

цэлмэг тэнгэрлүү харан хэсэг зогсож байснаа нэгэнтээ санаа алдан. Миний хүү одоо аавтайгаа алзахгүй ээ. Миний хүүгийн аав сайн хүн болохоор чамайг минь хайр энхрийллээр дутаахгүй сайхан өсгөнө өө. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж, аавыгаа хараад намайг тоохгүй байна шүү моньд чинь хэмээн ганцаараа инээмсэглээд сэтгэл хангалуун тэндээс хөдөллөө. Энэ өдрөөс хойш Монтооны амьдрал дахин цэцэглэх мэт болов. Тэрээр хаа ч явсан хүүгээ авч явна. Хүүгээ мөрнөөсөө буулгалгүй хүн болгов. Намар болохоор нь ойролцоох цэцэрлэгт өгч, хааяа амралтын өдрөөр эмээ, өвөө дээрээ очиж байгаад ирдэг болов. Өвөл амарчихсан болохоор зун түүнд амралт олдсонгүй. Тэрээр байгаа бүхнээ хүүдээ л зориулна. Хүү ч дуу шуу орон байнгын түүнээс элдэв зүйлийг асуун сонирхох àæ. Сар жилүүд харвасан сум мэт өнгөрсөөр Түвшин хүү ч үүнтэй зэрэгцэн өсч өндийсөөр. Он цагийн уртад хөгшчүүд нь бурханы оронд ээлжлэн заларч одоо түүнд аав, хүү хоёроос нь өөр хүн үлдсэнгүй. Аавыгаа ганцаараа байж байхаар ирж хамт байгаач гэж үргэлж ятгах боловч Довчин нутагтаа

ясаа тавина, ээжээс нь холдож чадахгүй хэмээн зөрүүдэлсээр. Түвшин бүх талаараа яг л аав болон өсөж байв. Ээжээсээ авсан юм нь өндөр тэгш хамар л. Бусад бүх зүйл нь хэн ч харсан яг л аав. Монтоон хүүгээ үеийнхнээсээ дутахгүй яваг гэж хуруу хумсаа хугалах шахам зүтгэнэ. Хүү нь хааяа нэг айлын хүүхэд шоглосон, юмыг нь булаасан хэмээн тэр хавийн айлууаас гомдол ирдэг ч ихэнхи нь Монтооныг хүндэлдэг болохоор тэгсгээд нэг их сүр дуулиан болголгүй өнгөрөөдөг байв. Эцэг эхийн хурал дээр заавал чихийг нь халууцуулдагч Монтоон орой нь ирээд аядуу тайван дуугаар: Миний хүү сайн хүү, аав нь хүүдээ итгэж байна аа гээд л үнсэнэ. Түвшин ч нэг л мэдэхэд наймдугаар ангид орж өөрөөс нь өндөр шахуу дэнхэгэр хархүү болжээ. Үүнтэй зэрэгцэн улс оронд өөрчлөлт гарч << Ардчилал, шударга ёс >> хэмээх урд хожид сонсогдоогүй нэр томъёо дуулдан энд тэндгүй элдэв жагсаал цуглаан хийн ” Улс төрийн товчоог” огцорууллаа гэнэ…шинэ үеийн залуус гарч ардчилсан ил тод амьдарна хэмээн хаа сайгүй ухуулга сурталчилгаа

хадан, зурагт радиогоор зогсоо зайгүй мэдээллэх болов. Монтоон хүүдээ санаа зовон битгий бусадтай нийлэн саваагүйрхэж элдэв юманд хутгалдаарай хэмээн үргэлж захина. Өөрөө ч үнэндээ учрыг нь үл ойлгон амьтан хүний ам хэлийг дагуулан хөл толгой нь мэдэгдэхгүй болж байгаа улс орноо хараад дэмий л эмзэглэх аж. Санаж сарвайх ганц хүүгээ хүдэр чийрэг, эрүүл энх, сайхан залуу хархүү болон өсч өндийж явааг харах нь түүний энэ насных нь ганц жаргал байлаа. Монтоон зах зээлийн хүнд хэцүү шуурганд арай л барьц алдчихалгүйхэн шиг явна. Тэрээр гэр ахуйн ойр зуурын хэрэглээний зүйл хийн Дэнжийн мянгийн гэгдэх бараан зах дээр ажлынхаа хажуугаар гарах болов. Хэдийгээр овоож оцойтол олохгүй ч хоёр биендээ болоод л байх аж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *