
Пүрэвдуламын аав гэж насаараа удирдах ажил хийж байгаа хүн. Ээж нь гэж мөн л насаараа сувилагч хийсэн ааштай байрын шар авгай. Монтоон анх хараад нилээн сүрдлээ. Орой хооллож суухдаа хэн ч юм
үл дуугарах аж. Пүрэвдулам энэ байдлыг эвдэх санаатай хоолойгоо застал аав нь духаараа нэг харснаа За хүүгийн нутаг ус хаана вэ? Миний охины нөхөр болох хүн одоо эндээ суурьшиж, ажил төрөл
хийн амьдрал ахуйгаа бодох юм байгаа биз дээ хэмээн хүнгэсэн дуугаар сүрдмээр тайван удаан асуув. Монтоон хамаг хөлс нь цутган нэг л хүлэгдчихсэн аятай биеэ барин цомцойн суусаар. Тэрээр
өөрийгөө болон эцэг эхээ товч танилцуулсны дараа асуусан харцан доор юу хэлэхийг нь хүлээн ширтэх нүднээс дальдчин хэсэг бодолхийлж сууж байснаа: Үнэнийг хэлэхэд би энэ хоёрыгоо аваачих
гэж ирсэн. Манай ээж, аав ч тэгж хүсч байгаа, ажлаас ч гарахыг зөвшөөрөөгүй чөлөө л өгсөн…хэмээн арайхийн хэллээ. За тэгэхээр ийм байна аа хүү минь. Нялуунаас шулуун гэдэг. Нэгд би охиноо хөдөө

хөхрөөж гадаа гандааж явж чадахгүй, хоёрт энэ хүний амьдрал энд л байгаа. Чиний ажил төрлийг би эндээс зохицуулчихъя Ээ дээ хэлээд юу гэхэв. Юу боллоо гэж ганц охиноо таньж мэдэх нэг ч хүнгүй тэр хол газар явуулчихаад юугаа бодож суухав. Тэгээд ч нялх нойтон биетэй амьтныг, хүнээр хүн хийнэ гэдэг тийм санаан зоргоор гэж бодоо юу…хэмээн эхнэр нь хажуунаас нь уулга алдахад Монтоон арга мухардан аргагүй байдалд орлоо. Орой нь орондоо орсон хойно л сая нэг санаа нь амарч уртаар амьсгаа авснаа Пүрэвдуламыгаа энхрийлэн тэвэрч удаан гэгч нь зулай дээр нь үнэрлэн үнссэнээ санаа алдчихав. Пүрэвдулам түүндээ тэврүүлэн хэвтэж байснаа Монтоон минь одоо яая гэхэв дээ. Би ч гэсэн үнэндээ хөдөө амьдарч чадахгүй. Үгүй дээ л бие засах, усанд орох ч газар олдохгүй. Би сая үгээ хэлж ирсэн. Чи
надад хайртай хүүхдээ бодож байгаа бол энд үлдэхээс өөр аргагүй. Би эцэг нь байсаар байтал эцэггүй хүүхэд гаргамааргүй байна шүү Пүрэвдулам минь, уг нь хүн өөрөө хичээвэл болдог юм шүү дээ. Би юу гэж та хоёрыгоо орхиж явж чадах билээ. Ааваас жаахан эмээж байна. Хөөрхий хоёр хөгшин минь хөл нь газар хүрэхгүй хүлээж суугаа даа Зунаас дулаарахаар очиж болно биз дээ. Чи наана нь намайг төрсний дараа нэг яваад ирэхгүй юу. Хоногтоо л орчих газар чинь хэмээн жаахан уцаарлангуй аястай шивнэв. Монтоон ч за болно биз гэхээс өөр юм ярьсангүй. Маргаашнаас нь хадам аав нь бүх асуудлыг цэгцэлж Монтооныг ярьсаар нэг албан газарт даргын жолоочоор оруулж өгөв. Юу хийсэн нь мэдэгдэхгүй цаг хугацаа ч харвасан сум шиг өнгөрсөөр хаврын адаг сарын тэр нэг сайхан нартай өдөр орчлон дээр дуугаа хадаан бадриун биетэй мантгар цагаан хүү хорвоод
мэндэллээ. Гэдсэндээ өтөлчихсөн улаанаа хүү маш тайван бөгөөд хэр барагтай уйлахгүй. Монтоон хүү гарсанд юу юунаас илүү баярлан хөл нь газар хүрэхгүй шахам гүйнэ. Улаанаа хүүд нэр өгөх боллоо. Бүгд л өөрсдийн нэрийг өгмөөр байсан тул будаанд хийн шигшив. Тэгтэл Түвшин хэмээн Монтооны нэр таарах нь тэр. Ийнхүү ээж нь хүүгийнхээ чихэнд Түвшин хэмээн гурвантаа шивнэн улаанаа хүү албан ёсны нэртэй болох нь тэр. Түвшин хүү өсч өндийсөөр хүн бүхний хайрыг булаасан эгдүүтэй сэргэлэн хүү болон бойжсоор. Хүүг төрөхөд хөдөөнөөс эмээ, өвөө нь ирж худуудтайгаа албан ёсоор танилцан хурим найрын асуудал ярилцан өдөр хоногоо тохирох гэтэл Пүрэвдулам ээж аавтайгаа тохирсон уу яасан тэднийх нэг их дуртай хүлээж авсангүй. Монтоон ч худуудаа бас ч гэж бага зэрэг мэдэхтэйгээ болсон болохоор аав ээждээ дараа хүүг жаахан томрохоор болъё гээд аргалаад өнгөрөөв. Монтоонд үнэхээр хэцүү байлаа. Хадмынхаа хаяанд бараг бүтэн жил амьдарсан тэрээр одоо хүү нь ч овоо болсон болохоор хашаа байшинд ч хамаагүй тусдаа гаръя хэмээн шийдээд
ажлынхаа хүнтэй ярин тэдний хашаанд буухаар тохиров. Орой нь тэр тухай хэлтэл Пүрэвдулам хавьтуулсангүй. Би чадахгүй ээ, тэр гэр хороололд чинь амьдарч яасан ч чадахгүй Чи яахаараа дандаа өөрийнхөөрөө зүтгэдэг юм, би чинь эр хүн хадмын хаяанд суугаад байж чадахгүй нь. Би амьдралаа өөрөө босгож өөрийнхөө гэрт тааваараа байхыг хүсч байна Энд чи юугаар дутаад байна. Бүх юм нь бэлэн байхаар даврах нь шив дээ. Тэгвэл чи өөрөө тэр хашаандаа очиж суу, бид хоёр л лав чамайг дагаад явж чадахгүй. Гэнэт Монтооны уур нь хүрч тэр шарандаа өөрийн гэх хэдэн гутал хувцсаа аваад хүүгээ нэг үнсчихээд тэднийхээс гарлаа. Ажил дээрээ хөөцөлдөж байж давхар бүрээстэй дулаан гэр олон өдөр ажлынхаа хэдэн нөхдийн хамт дор нь босгоод сайхан цэвэрлээд энд тэндээс өгсөн тавилга гэх нэг нарийн цагаан ор, жижиг ширээ, мөн гал тогооны шүүгээ зэргээ байрлуулан нэгэнтээ гүйлгэн харснаа хоосон ч гэсэн өөрийнх гэхээр цаанаасаа л сайхан…бүхнийг босгоно доо хэмээн өөртөө хэлэн урам зориг итгэл
дүүрэн хайртай хоёроо авчирхаар явтал ийнхүү халуун сэтгэлрүү нь ус цацах нь тэр. Тэрээр орон дээрээ хэвтэн хүүгээ бодон санана. Ааваасаа салдаггүй хүүгийнх нь үнэр одоо түүнд бүр ч содон үнэртэх шиг. Тэрээр анх удаагаа Пүрэвдуламыг бодлоо: Ингэхэд би тэр хүнийг хэр сайн мэдэх билээ. Хэдий хугацаанд дотносоод одоо ингээд сууж байна. Аав явахдаа юу гэлээ …аан тийм: ” Чи ч зовох нь дээ, эр хүн байна ухаантайхан, бодолтой байгаарай…” энэ үг л үлдсэн байх шив. Би гэж хүн хөөрөөд тэр үед юу хэлснийг ч тухтай ухаж ойлгосонгүй. Пүрэвдуламын ааш аягийг таньж мэдэх хугацаа өнгөрлүү. Бүх юм хоромхон зуурт болж өнгөрчээ. Монтоон хүүгээ санаж байсан ч гүрийхээр шийдлээ. Тэгтэл түүнээс таван өдрийн дараа даргаа хүлээнгээ машинаа цэвэрлэж байтал нэг хүн дуудах шиг болов. Гайхан харвал хадам аав нь зогсож байдаг байгаа. Жаахан эмээж байсан ч өөрийнх нь зөв болохоор түүнд хулчийгаад байх шаардлага байсангүй. За хүү минь сайн уу? Та хоёрын хооронд юу болсныг би мэдэхгүй. Пүрэвдулам юу ч хэлэхгүй юм. Чи бас оргуул босуул шиг
байхгүй хооронд яваад өгчихсөн байна энэ чинь юу болж байна айн! Би оргож босч яваагүй ээ. Тусдаа амьдаръя, алийн болгон хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг та хоёрт нэрмээс болж явах вэ л гэсэн. Харин Пүрэвдулам надтай хамт явахыг хүсээгүй Аан тийм юм болсон юмуу. За би орой очоод цаадахтай чинь яръя, чи маргаашнаас нэг ирнэ байгаа. Хүү нь чамайг санаад байх шиг байна шөнөдөө уйлагнаад ер унтахаа байлаа За тэгье ээ, би ч бас муу хүүгээ их л санах юм. Та нэг сайн хэлээд ойлгуулаад өгөөрэй. Монтоон хадам аавтайгаа уулзсаны дараа сэтгэл нь бага ч атугай онгойн маргааш болохыг тэсч ядан хүлээв. Батсүх орой нь гэртээ харин охинтойгоо энэ тухай ярьтал Пүрэвдулам уйлан байж Та намайг тэгээд түлээ нүүрс зөөж, гал түлж амьдар гэж байгаа юм уу?, энэ жаахан амьтныг өглөө оройдоо хүйтэн жавар хургасан гэрт байлгахыг хүсээд байгаа юм уу Дуу чи, яасан цамаан юм, чиний өөрийн чинь сонгосон нөхөр, энийгээ мэдсэн юм бол наад биеэ олигтойхон захирч явахгүй яасан юм Чи арай ч дээ, төрсөн охиноо ингэж хэлдэг эцэг чамаас өөр байна уу, болохгүй бол
болино л биз. Манайд жил гаран амьдрахдаа юугаар гийгүүлсэн юм тэр бид хоёр Хөгшин залуу та хоёр тэгж байж нэг л өдөр амаа барих вий. Чамд гэж хэлэхэд Монтоон шиг нөхөр олдохгүй шүү. Битгий та нар ингэж даварч байгаарай зүгээр. Маргааш нь аавыгаа ажилдаа явсан хойгуур Пүрэвдулам ээжтэйгээ хэрхэхээ шийдэн ярилцав. Ээж ээ, үнэндээ би Монтоонд хайргүй, хүүхэдтэй болчихсон болохоор аав та хоёроос айгаад суучихсан Би тэрийг чинь аль эрт гадарласан. Нялх хүүхэд биш жаахан бодолтой байхгүй дээ. Одоо нэгэнт өнгөрсөн юмыг яахав ээж нь тэгж байгаад эцэгтэй чинь ярьж чамайг хойшоо сургуульд явуулахыг бодъё. Чи харин хүүгээ жаахан гарын ая даатал цаадахтайгаа аятайхан байж үз. Эвий муу хүү минь ямар муухай гээч Яамаар ч юм бэ дээ ээж минь. Би хүүдээ хайртай, орхиод явж чадах болов уу. Сая хэд хоног Монтоон байхгүй мэдэгдэж байна шүү. Улаанаа маань ядаж аавдаа надаас илүү юм, санаад байх шиг байнаа Хүний үр
хүрэн бөөртэй гэж тэгэлгүй яахав. Өнөө орой ирэх юм аав чинь хэлнэ лээ. Аятайхан байж үз. Хэд хоног очоод амьдраад үзэхгүй юу. Цаадах чинь ажилтай юм хойно чамайг элдэв юманд хүргэхгүй байлгүй Тэгье дээ. Хүүгээ л бодох юм, би нээрээ юу хийчихэв дээ. Одоо түүнтэй хамт байх нэг л сонин байдаг болж За харж л бай охин минь. Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг юм. Ямартаа ч жаахан шахаад үзье. Аав чинь ядаж хир халдаахгүй шинжтэй шүү. Насаараа удирдах ажил хийчихээр хүнийг хараад л мэддэг болчихдог юм байлгүй…хэмээн элдвийг ярилцан хоёр биенийхээ нууц төлөвлөгөөнд сэмээрхэн орохоор тохиров. Монтоон орцны хаалгаар орж байхдаа зүрх нь багтаж ядан оволзоно. Тэр ч бас Пүрэвдуламтайгаа эвлэрэхийг бодож яваа билээ. * * * Хүү нь түүнийг зөндөө саначихсан байв. Хүзүүнээс нь салахгүй өвөр дээр нь тонгочин аан уун хэмээн гангар гунгар хийх аж. Пүрэвдулам цай аягалж өгөөд юу ярихаа мэдэхгүй чимээгүйхэн тэр хавиараа эргэлдэнэ. Ээж нь тэр хоёрыг учраа олог саад хийгээд юүхэв гэж бодсон бололтой хувцсаа өмсөөд гадагшаа гарчихав. Миний хүү
хаана байна, аавыгаа санасан юмуу. Аав нь муу түнтгэр хүүгээ ямар их санав аа…хэмээгээд хүзүүнд нь хошуугаа наан үнэрлэж гарав. Хүү орой болгон уйлаад ер унтдаггүй Харин тийм гэнэ хө, ааваас өчигдөр дуулаад Чи өөрийнхөөрөө зүтгээд л байх уу. За яахав бид хоёр хамт явъя. Харин би тэр түлээ нүүрстэй чинь зууралдаж чадахгүй байх шүү Зүгээр дээ хө, би бүгдийг нь бэлдээд зохицуулчихна. Чи минь тиймхэн юмнаас халшраад яахав. Алив танихгүй хүн шиг гэрэвшээд юүхэв…гээд духан дээр нь үнэрлэхэд Пүрэвдулам ч тийм дээ гээд санаа алдлаа. Ингээд гурвуулаа явах болж өөрсдийн гэсэн юмаа боож баглаж цуглуулж эхэллээ. Монтоон хадам аавынхаа ухаантайг магтан дотроо баярлан хүндлэх сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Битүүхэн горьдлого тээж байсан ч ийм хурдан шийдвэрээ өөрчилнө гэж бодоогүй байсан болоод ч тэрүү хөл нь газар хүрэхгүй шахам хөөрцөглөж байлаа. Өдөр хоногууд өнгөрсөөр. Түвшинг яслид өгөн Монтоон, Пүрэвдулам хоёр өөр өөрийн ажилдаа гүйсээр. Пүрэвдулам гэрийн бараа бараг
харахгүй оройдоо л нэг ядарч унах гэж байгаагаа гайхсан хүн орж ирнэ. Түүний ааш аяг өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа ч Монтоон олон юм хэлдэггүй байлаа. Ийнхүү тусдаа амьдарсаар хоёр дахь өвөлтэйгээ золгох нь тэр. Идэр есийн ид тачигнаж цасан шамрага хаялж байсан тэр нэг өдөр Монтоон түрүүлж харин гэрээ галлаж халаагаад хүүгээ авахаар явав. Түүний амьдралын баяр баясгалан болсон хүү нь очиход дандаа ганцаараа бүлтийгээд жижүүр дээр үлдчихсэн түүнийг хүлээж суудагсан. Энэ удаа ч бас л тэгж байв. Монтоон хүүгээ хувцаслаж байтал хэрэгт дуртай жижүүр авгай Та хоёр ч ажил ажил гээд энэ муу хүүг их хаях юмаа. Эх нь гэж ямар хүн байдаг байна аа. Би лав хүүгээ авч өгч байхыг нь нэг ч удаа харсангүй Аан манай хүн ажил ихтэй байдаг юм. Тэгээд ч арай боломжтой нь би болохоор, харин муу хүүгээ дандаа хамгийн сүүлд авах юм Муу даа муу, маньд ч ямар хүртээл байхав. Тэгэхдээ л өдөр болгон ингэдэг ч…Түвшин хүү цэцэрлэгээс өгсөн чихрээ хайлтал нь тас атгачихсан
байснаа аавдаа өгөхөд Монтоон өхөөрдөн үнэрлээд Миний хүү өөрөө ид гэхэд Түвшин да гэснээ бушуухан бүгдийг нь амруугаа чихчихэв. Хүүгээ аваад ардаа суулгаад даргаа авахаар очтол түүнийг ёозгүй угтах нь тэр За нөхөр Монтоон минь чи ямар хувийн газар ажил хийж байгаа биш. Алба амиа зохицуулж чадахгүй бол ажлаа сольсон нь дээр болж байна. Аавыг чинь бодож танилын нүүр халуун гэгчээр байлгаж байгаа болохоос надад ядах юм алга. Би улсад ажил хийж байгаа дарга хүн гэнэтийн гарч орох ажил гарахаар жолооч машин байхгүй, улсын ажлыг ингэж цалгардуулж болохгүй шүү нөхөөр гээд урд суун хаалгаа ширүүхэн хаалаа. Түвшин хүү хэзээний сурснаараа танимгайрхан тультраа хэлээр инээн адаа гэтэл хүүтэй ч дуугарсангүй. Монтоон уучлаарай гээд машинаа асаан гэрт нь хүргэж өгөхөөр явах гэтэл Одоо шууд харихгүй, Улаанбаатар зочид буудал ороодхъё, тэнд уулзалттай. Чи хүүгээ хүргэж өгчихөөд ир, би хир их удахаа сайн мэдэхгүй байна гээд буув. Монтоон гэртээ иртэл Пүрэвдулам бас л ирээгүй байв. Тэрээр бушуухан хүүдээ талх сахар
тавьж өгөөд хажуу айлын эмгэнээс дахиад л гуйлаа. Түвшинг ингэж орхиж явсан нь нэг бус удаа билээ. Хаа очиж Түвшин хүү хүнээс бишүүрхээд байхгүй нь амар. Өөрөө өөрийгөө болгоод л хүмүүсийн хайрыг татаад явна. Эмгэн ч ханèíдаа амар гээд дуртай нь аргагүй аваад үлдлээ. Монтоон талархсанаа илэрхийлээд бушуухан даргаа авахаар явав. Үүдэнд нь хүлээн суухдаа Багшийн дээд сургуульруу харан яагаад ч юм гэнэт Пүрэвдуламыг болон өөрийнхөө амьдралыг эргэцүүлэн суув. Хамтдаа амьдраад дөнгөж хоёр жил гаран хугацаа болж байгаа ч залуу хүмүүсийн гал халуун хайр, хүсэл мөрөөдөл, хамтын зүтгэл тэдний гэрт алга мэт. Гагцхүү хүү нь л байгаа болохоор мөн аав нь нэг удаа Пүрэвдуламыг халшраад яваад очиход нь гэртээ байлгахгүй гээд буцаасан тул яалт ч үгүй түүнтэй амьдарч буй мэт санагдаад явчих нь тэр. Өөрийгөө ч бодлоо. Нас ч явж байдаг хүүдээ хань гаргаж өгье гэхэд нь Пүрэвдулам тас хорьж бүр хэлснээсээ ийсэн юм болсон билээ. Яаж яваад ийм хүнтэй учирчихваа бурхан намайг нэгийг гомдоосны хариуд ингэж байгаа юм болов уу хэмээн хөгийн бодол хүртэл орж ирж үзэв. Пүрэвдулам хотынх гэсэндээ найз нөхөд
олонтой. Тэдэнтэйгээ нийлэн бүжгэнд явах нь ч элбэг. Нэгэнт л айлын ганц охиныг аваад суусан болохоор Монтоон юухнаар ч болов дутаахгүйг хичээдэг байв. Түүний сэтгэлд хар гэх зүйл огтхон ч байсангүй. Нөгөө омогшил нь хүүгээ гарснаас хойш оргүй алга болж гагцхүү амьдралын төлөө энэ гурван биенийхээ төлөө хэмээн зүтгэх аж. Хүү минь айлд юу хийж байгаа бол?, Ээж нь харьсан болов уу?, эвий дээ хүн хүний царай хараад хаа очиж аав, ээжийгээ ойлгоод бишүүрхээд дагаад байхгүй юм даа. Нээрээ ажлаа сольдог ч юм билүү. Тэгэхээр юу хийх билээ?…сурсан сургууль байхгүй, эзэмшсэн мэргэжил гэх юм үгүй хүн. Цагийн ажил хийвэл уг нь зүгээр санж. Хадам аавтай нэг ярьдаг юм бил үү. Аль юман дээр тэр хүнийг гэх хэцүү юмаа даа. Ямарч байсан бодож байгаад нэг арга олно доо…хэмээн элдвийг бодож байтал дарга нь ч гараад ирэв. Нилээн уусан бололтой үүдэн дээр тамхи асаан гуйвлан зогсонгоо нүдээрээ түүнийг хайх мэт нэг гараа халаасандаа хийн хүйтнийг ч анзаарах сөхөөгүй их
л маадгар зогсоно. Монтоон машинаа асаан урд нь очиж зогсоход сая нэг харж маасайтал инээснээ тамхиа татаадахъя гээд шуналтайяа удаан соронгоо утааг нь алгуур гаргав. Тэгж тэгж сая нэг юм машиндаа суув. Монтоон ч тэндээсээ хөдлөн төв замруу орохоор дохиогоо өгөн зогсож байтал нэг л танил хувцас нүднийх нь үзүүрт харагдах нь тэр. Шинэхэн хосууд бололтой залуу бүсгүй, хархүү хоёр бие биедээ их л янаг дотно яваа харагдана. Гайхан лавшруулан харвал яах аргагүй эхнэр нь нэг залуутай ийнхүү явж байх нь тэр. Хамаг цус нь буцлан бушуухан буугаад очмоор байсан ч нэгд даргатайгаа явж байсан, хоёрт дарга нь хадам аавынх нь найз болохоор тэр хүний нэр хүндийг бодон арайхийн биеэ барин хажуугаар нь сигнаалдсаар өнгөртөл өнөөх бүсгүй цочин залуугийнхаа энгэрт наалдахад царай нь машины гэрэлд бүр тод харагдав. Харин аз болж согтуу дарга өөртэйгээ үглэн явсаар тэрийг анзаарсангүй. Монтоон уурлаж байгаагүйгээрээ уурлан гулгааг ч анзаарсан юмгүй давхисаар даргаа буулгаад гэрлүүгээ яарлаа. Машинаа байгууллагынхаа дулаалгатай гражид хийчихээд яарсаар гэртээ иртэл гэрэл нь асаатай яндангаар нь
утаа суунаглаж байх нь тэр. Энүүхэн хооронд гайхшран: Гэртээ ирчихсэн юм байх даа, би хий хар ургуулж байв уу гэсээр гутлынхаа цасыг гөвөөд яваад ортол харин аав нь хөдөөнөөс ирчихсэн, хүү нь хацар нь улаа бутран унтаж харагдана. Та хоёр чинь яачихсан улс вэ?, үр хүүхэдгүй юм шиг л явах юм…бүр нэг бус удаа гэх шив айн. Та нар харж чадахгүй юм бол би аваад явна аа. Энд ингэж эзэнтэй эзэнгүй байсанд орвол бид хоёр дээр байж байг. Яасан нялх амьтныг боддоггүй юм. Тэр эхнэр чинь хаана байна, айлын эмэгтэй хүн өдий хар шөнө болж байхад ирээгүй байдаг. Тэгтлээ их ажилтай байдаг хэрэг үү Аав сайн явж ирсэн үү. Өнөөдөр харин дарга хуралтай байгаад, Пүрэвдулам бас ажил ихтэй хэмээн өөрийн эрхгүй худлаа ярихад хүрэв За, за хотын та нарын ажил ямар барагдах биш. Би идэшний юм авчирсан, үүдэнд байгаа…худынд маргааш очье бас жаал юм авчирсан Өө яахнав дээ аав, òэр холоос төвөг удаад. Та хоёр минь сайн
уу? Алив би хоол хийгээдхье Хэ цэс, эр хүн байж тогоо шанагатай хутгалдаад, тэр танхил эхнэр чинь ер нь хэдэн цагт гэрийн бараа хардаг хүн бэ. Ээж чинь ойрд жаахан ядруу байгаа, энэ муу ач хүүгээ л байнга шахуу ярих юм, зун дулаарахаар бид хоёрт хүргээд өгчихөөч За тэгье, ээ харлаа ээж яагаа вэ. Зүгээр үү эмчид үзүүлсэн биз дээ, би ер нь урь унангуут нэг очиноо хүүгээ аваад Тэгж үз хүү минь, яахав жаахан насны юм байгаа биз. Гайгүй шүү гэсээн…сониноос нөгөө муу сагсуу Тогмид чинь эхнэрээ барьж авч зодоод аймгийн шоронд түр хоригдож байгаа, хүний охин үрийг зовоож дуусч байна аа тэр нөхөр. Намайг наашаа гарах гэдгийг дуулаад Ядам чамд хэдэн ааруул боож өгсөн юмсан…өө энэ гээд түүнд баадантай юм өглөө. Монтооны сэтгэл бүр ч хямрах нь тэр. Яахаараа хүний амьдрал ийм тэнцвэргүй байдаг байнаа. Надаас л болж байгаа юм бүх зүйл хэмээн өөрийгөө буруутган бодоод бушуухан хоол үйлээ. Тэгтэл ч төд удалгүй Пүрэвдулам ирж хадам аавынхаа асуусан, зэмлэнгүй харцнаас дальдчин хийх юмаа
олж ядна. Монтоон ч түүнрүү нэг л зэмлэнгүй ууртай харах харцнаас нь түрүүний шүргэх шахан өнгөрсөн машин нөхрийнх нь байсанд баахан бантан эмээн болохгүй бол хэдэрлэж байгаад буулгаад авна гэсэн бодол нь ор мөргүй арилж бушуухан хүүгээ тэврээд оройноос өглөө сэргэлэн хэмээн бодон унтахын мөн болж байлаа. Аав, хүү хоёр хуучлан Пүрэвдулам хажууд нь хань болон хэсэг сууж байснаа суугаагаарай үүрэглээд эхлэв. Монтоон түүнийг нудран аавд ор засч өг хэмээн их л ширүүн дуугарахад тэрээр бушуухан босч хоймрын орон дээр ор засаад өөрөө хөшгөө буулган хүүгээ тэврэн сая нэг санаа нь амарсан байртай дугжирав. Маргааш нь амралтын өдөр байсан тул өглөө яаралгүй босон хоол цай идэж уугаад бүгд Батсүхийнхрүү явлаа. Худууд золголт хийн мэндлээд хөл болон угтав. Хоёр хөгшин нутаг усны сонин хачнаас эхлээд улс орны байдал гээд ярих юм юу эс мундахав. Голдоо нэг галуун хүзүүт задалж тавьсан шигээ тухалж аваад харин ч нэг хуучилж гарав. Пүрэвдулам ээжтэйгээ хамжин хоол унд хийн Монтоон хүүгээ саатуулан хоёр аавдаа сөн түшин хаяа нэг ярианд нь үг хавчуулан сууна. Пүрэвпулам энэ байдлыг далимдуулан түүнтэй үг солих гэж үзсэн боловч Монтоон хэг ёг хийгээд нэг л ёозгүй
хандах аж. Тэд ийнхүү хооллож ундлан хуучилж суусаар цаг ч нилээн орой болоод ирлээ. Явах гэтэл Батсүх Довчинг хань татан хоноод яваач хө гэсэн тул нөгөө гурав харихааар болов. Тэгтэл Түвшин хүү өвөөгийнхөө өвөр дээр унтчихсан байсан тул үлдээгээд явчих надтай унтана биз гэхээр нь орой ч болсон байсан тул орхиод тэр хоёр харихаар гарлаа. Пүрэвдулам хэдий жаахан эмээж байсан ч юу ч болоогүй царай гарган тас мэлзэхээр шийдэн Чи чинь өчигдрөөс хойш юу болчихоов, хэг ёг хийгээд хүнтэй ч олигтой таван үг сольчихож чадахгүй Яагаад гэдгийг өөрөө надаас илүү мэдэж баймаар юм Далдыг харж, бодлыг уншигч биш, яачихсаныг чинь хэн мэддэг юм. Ажил ихтэй байгааг ойлгож чадахгүй бол би юу хэлэхэв Чи намайг бага дээрэлхээрэй зүгээр. Би муу ч гэсэн эр хүн шүү. Заавал миний амаар хэлүүлэх гээд байна уу?…Монтооны уур өөрийн эрхгүй хүрч дотор нь давчдаад болох биш. Тэрээр Пүрэвдуламыг үнэнээ хэлэхгүй байх тусам шар нь хөдлөн бүр өдмөөр санагдан заавал өөрөөр нь хэлүүлмээр санагдаад болох биш. Харин яаж гэдгээ мэдэхгүй дэмий л би хоёр
нүдээрээ харсан нүдэндээ итгэхгүй яах болж байна айн хэмээтэл Пүрэвдулам нулимс унаган Чи надад яагаад итгэдэггүй юм, надад тэгж явах цаг зав ч алга. Оройтчихоод ажлынхаа хүнээр дөхүүлүүлэх санаатай явж байтал нэг юм учиргүй сигналдахаар ямарч эмэгтэй цочсондоо тийм үйлдэл хийнэ биз дээ Би та хоёрыг харчихаад бас итгэхийг хүсээгүй, чи ер нь надад хайртай юу? Хайргүй байтлаа хүүг чинь гаргаад ингээд явж байх уу, чамаас олигтой юмтай суусан бол би өдийд өөр байх байсан юм. Хохь нь миний энэ заяаг Чи надтай суусандаа харамсаж явдаг байх нь ээ…тэрээр ингэж хэлээд өнгөрсөн хугацаан дахь хамтын амьдралаа бодон хэзээ ч Пүрэвдулам өөрт нь өчүүхэн төдий ч сэтгэл гаргадаггүй байсаныг сая л ухаж ойлголоо. Ийн бодохын сацуу өөрийн эрхгүй нулимс цийлэгнэх мэт болоход тэрээр дотогшоо залгин юу хэлэх яахаа мэдэхээ болив. ” Эр хүн зүрхэндээ уйлдаг гэж хаанаас ч билээ сонсож байсан, тэгвэл яг одоо зүрх нь нулимсаар биш түүнээс ч гашуун зүйлээр дүүрч байна гэж үү, энэ чигээрээ мэдсэн ч мэдээгүй юм шиг хүүгээ бодон явах уу?. Нэгэн болбоос хүүгээ аваад салах уу, хүүд минь сайн ч бай муу ч бай эх нь

хэрэгтэй, чи минь хэзээ нэгэн цагт ойлгож ухаарах болов уу?. Надаас ч бас болсон байхыг үгүйсгэхгүй. Ямар ч хүн эр ч бай, эм ч бай, хөгшин залуу ер нь хүн бүхэн хайрыг хүсдэггүй гэж үү. Тэр хайр мэдэгдэхгүй нэг бол бөхөөд ирэхээрээ дахин өөр хайрыг хайдаг байх даа. Би л чамайгаа хайрлаж мэдэхгүй, хайраар дутааснаас ийм байдалд хүргэсэн байх…одоо яавал дээр вэ, арай ч бүх юм дуусчихаагүй мэт…” хэмээн элдвийг бодон жолоогоо мушгин нүдээ аниад явсан ч олохоор болсон замаараа давхиж явтал гэнэт Пүрэвдулам байдгаараа орилон: Монтооноо хүн дайрлаа….