
Нэвтрүүлэгч Ичинхорлоо бусдад урам өгөхөөр сайхан үгсийг нийтэлжээ. Та ч бас уншаад бусаддаа түгээгээрэй.

~Хийж буй ажлаа хамгийн сайнаар, хариуцлагатай хий. Өдөр бүр өөрийгөө сонсож юу хүсч зорьж байгаагаа мэдэрч бай. Худал хуурмаг зүйл өөрийг чинь мөнхийн шоронд байлгана. Бүх зүйлээрээ үнэн бай.Өөрийгөө хамгийн хөөрхөн, хамгийн хүчтэй, хамгийн дэгжин ганган, ухаантай гэж хуурхаа боль. Өөрийнхөө сул талыг мэдэж засч, байнга дээшилж шат шатаар ахих л чухал.

Хайртай хүмүүсээ хамгаал амлалтандаа хүр. Сул талыг нь хүлээн зөвшөөрч сайн талыг нь өнгөл. Үргэлж хамт бай, дэргэд нь байж чадахгүй бол өөрийнхөө орон зайг байнга мэдрүүл. Жингээ барь, эрүүл бай, хөдөлгөөн хий, Идэвхитэй амьдар. Сэтгэлээ эрүүл байлгаж байж бие эрүүл байна
