Нүүр Өгүүллэг “ЗАМИЛАН ХОРВОО” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”

“ЗАМИЛАН ХОРВОО” өгүүллэг “6-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
718

Чаминсайхан гэнэт алга болчихов. Орой ч ирсэнгүй. Цэвэг гайхан Батыг дагуулаад явчихсан юм байх даа хэмээгээд нэг их тоосонгүй. Гэтэл Бат ганцаараа хүрээд ирэв. Чи Чаминсайхантай хамт яваагүй

юмуу? Үгүй би яасан гэж хамт явах билээ. Яасан явчихсан юмуу? Харин чамайг явсан орой гэнэт гараад явчихаж би ч мэдсэнгүй. Тэгээд л чамайг аваад явсан юм байх гэж бодоод Хүрээд ирэх биз дээ нэг л

хонож байна ш дээ Нээрээ ч тийм юм уу ямар өөр очих газар байгаа биш хэмээн бодоод мөн л тэгсгээд өнгөрөв. Гэтэл маргааш нь ч нөгөөдөр нь ч ирэхгүй байсаар бүр долоо хоног алга болов. Хүний эцэг

л болсон хойно Цэвэг санаа нь зовон тэр хавиараа хий л өглөөд гарч дэмий хайхаас өөрийг хийж чадсангүй. Гэтэл нэг орой ууж байгаад гэнэт: Нээрээ Сайханаатай тааралдаад ээж дээрээ очсон юм болов уу?

Яг тэгж таарлаа голоод явсан ч хүний эх юм чинь охиноо өрөвдөөд өөр дээрээ аваа биз хэмээн бодоод өөрийнхөө бодолд бат итгэн охиноо тэр чигт нь орхин архин далайдаа шумбан өөрийгөө жаргаан бас нэг

хүнийг гэж бодохгүй амар боллоо хэмээн бодоод өнгөрөв. Бат ч сар гарангийн дараа мөн л нэг архичин хүүхэнтэй хүзүү сээрээрээ холбогдон Чаминсайханы талаар нэг ч удаа дурсахгүй байсан тул харин ч амар болон бүх зүйл байр байрандаа орох шиг санагдахад зөвхөн архи л хэрхэн яаж олж уух вэ гэдэг бодолд тархиа гашилган өдөр хоногийг үлгэн салган өнгөрөөсөөр… * * * Чаминсайханд Насанжаргал хоол яаж хийдгээс эхлээд бүх ажлийг зааж өгөн өдөр хоног ч харвасан сум мэт өнгөрнө. Нэг өдөр хооллож суугаад Насанжаргал Чаминсайхан аа чи ер нь ажил хийж үзье гэж бодож байсан уу? Бодож байсаан ажил хийж ч байсан ш дээ Өө тийм үү хаана ямар ажил хийдэг байсан юм бэ? Нэг цайны газар цэвэрлэгч хийдэг байсан Цалин хэдийг авч байв? Цалин авч үзээгүй ээ харин надад оронд нь илүү гарсан хоолнуудаа л өгдөг байсан. Даанч би гэж

бүтэлгүй амьтан нэг өдөр хувинтай усаа асгаад тэндээс хөөгдчихсөн. Тэгээд гэртээ иртэл аав гэрээ зарчихсан байсан. Тэгээд л аав бид хоёр траншейнд амьдрах болсон доо. Ээж чинь….? Ээж үү тэр авгай аль эрт бид хоёрыг хаяад явчихсан юм оо. Миний нэг төрсөн өдрөөр л гараад явсан би ээж гэж хэлэхээс ч дургүй хүрээд байдаг юм Тэгж хэлж болохгүй ээ миний охин. Сайн ч бай, муу ч бай чамайг төрүүлсэн эх чинь шүү дээ. Ёстой тэгж хэлж болдоггүй юм. Хэрвээ чиний амьдралд ээж чинь үнэхээр дургүйг чинь хүргэж байвал ээжийгээ үзэн ядахын оронд харин ХАЙРаар адисла…. Мэдээж хэрэг амьдрал санаснаар болохгүй. Азгүйтэж бүтэлгүйтэхэд бид эцэг эхээ л буруутгадаг. Энэ амархан. Гэхдээ энэ чигээрээ л тэднийг буруутгаад байвал бид хэзээ ч бэрхшээл зовлон, асуудал хүндрэлээсээ ангижирч, урагш ахиж дэвшихгүй. Хэн нэгнийг буруутгаж зэмлэсэн үгс бидэнд эрх чөлөө авчрахгүй. Бидний амнаас гарч буй үгэнд асар их хүч байдаг юм даа.

Тэр хүч амьдралд үүрэх хариуцлагаас гарч ирдэг. Амьдралын хариуцлагаа бид өөрсдөө хүлээх ёстой. Хэрвээ амьдралдаа хариуцлагатай байхыг хүсвэл амандаа ч хариуцлагатай байх хэрэгтэй… Би өөрийгөө өршөөж уучилсан учраас өөртөө итгэлтэй болсон. Бусдад болоод амьдралд итгэхээ больбол өөртөө ч итгэхээ больдог…. Өөрөө өөрийнхөө төлөө зөв сонголт хийж өөртөө тусал. Хэрэв эргэлзээ төрөөд байвал: Энэ шийдвэр надад тустай. Энэ цаг мөчид тохиромжтой, бас зөв шийдвэр мөн үү? гэж асуу… Нэгэнт л би чамд энэ бүхнийг хэлсэн болохоор одоо нэг л хүний үгийг чамд хэлмээр байна. Тэгээд чи өнөө орой энэ бүхнийг нэг сайн эргэцүүлээд бодоод үзнэ биз. Чи бол эвдрээгүй сайн охин тийм болохоор чинь би чамайг амьдралд хайртай болгож урагшаа алхуулмаар байна. Дахиж чамтай энэ талаар ярихгүйг бодно оо. Энэ бүхнийг тунгаагаад үзэхээр маргааш чи тэс өөр хүн болоод босоод ирэх бий вий. Харин бодож

тунгааж чадвал шүү дээ. Чиний өмнө бүхэл бүтэн амьдрал байна. Үхэх өдөр нь дөхөж яваа хөгшин би сэтгэлээр унаагүй байхад ид сайхан насан дээрээ яваа чи ингэж хүнийг үзэн ядаж буруу бодол тээж амьдралаас халширч болохгүй ээ мэдээ. Чамд зөндөө сайхан ирээдүй байна. Миний охин ирээдүйгээ гэрэлтэй сайхнаар харж бодож явж бай. Тэгвэл хүсэл чинь биелэнэ шүү дээ. Чи энэ амьдралаасаа залхаад үхээд өгвөл хэн ч чамайг үгүйлэхгүй. Магад ойр дотныхон чинь л хааяа нэг дурсана. Харин чи золоор олдсон энэ амьдралаа чин сэтгэлээсээ хайрлаж хүндэлж амьдарсан шиг л амьдарч явах хэрэгтэй. Учир нь чи ганц л амьдарна шүү дээ. Тийм болохоор ах нь чамаас нэг л зүйлийг хүсье амьдралаа хайрлаж яваа миний дүү, битгий ээжийгээ үзэн яд. Тэр хүн тавилангаараа, чи тавилангаараа өөр өөрсдийнхөө гэсгээлийг хүртээд явна гэсэн үг ойлгож байна уу? Аанхан хэмээн толгой дохиод нэгийг бодлогошрон ширээ гөлрөн суугаа охиныг

хараад Насанжаргал өөрийнх нь хэлсэн үг ямартаа ч хүрч байна хэмээгээд үргэлжлүүлэн: Би Эммэт Фоксийн хэлсэн үгийг чамд хэлэхийг хүсч байна: Эммэт Фокс бол 40-60 оны үеийн маш алдартай багш юм. “ Агуу их хайрын байлдан дагуулж чадахааргүй тийм хэцүү гэж байхгүй Агуу их хайрын эдгээж чадахааргүй тийм хүнд өвчин гэж байхгүй Агуу их хайрын нээж чадахааргүй тийм хаалга гэж үгүй Агуу их хайрын холбож чадахааргүй тийм том ангал гэж үгүй Агуу их хайрын нэвтэлж чадахааргүй тийм хана гэж үгүй Агуу их хайрын уучилж чадахааргүй тийм их нүгэл алдаа гэж үгүй Асуудал бэрхшээлд хичнээн ч гүн гүнзгий орсон бай, ямар ч итгэлгүй болсон бай, ямар их ээдэрч зангиралдсан бай, ямарч том алдаа хийсэн ялгаагүй, агуу хайрыг ойлгож мэдэрсэн л бол тэр бүгдийг уучилж учиг зангилааг олж болно. Хэрэв та хангалттай их хайрлаж чадах л юм бол энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нь, хүчтэй нь та байх болно “ гэсэн байдаг юм даа охин минь. Тиймээ хүн бүхэнд өөрт нь тулгарсан ямар

нэгэн асуудлууд байдаг. Ах нь ч гэсэн цагтаа элэг бүтэн сайхан л явлаа. Ханиа алдсанаас хойш их ганцаардаж үгүйлж байна даа хөөрхий минь гэж. Бид хоёр чамтай ойролцоо нээрээ хэд ах юм байна нэг хүүтэй. Хүүгээ арван жил төгсөнгүүт нь гадагшаа сургуульд явуулсан нь бид хоёрын буруу сонголт болоод үлдсэн дээ. Хүү эхний хоёр гурван жилдээ холбоотой байдаг байснаа нэг удаа яриад эхнэр авч байгаа бүл нэмнэ гэж хэлээд л таг болчихсон. Тэрнээс хойш яаж ч хэлүүлээд бид хоёрыг хаясан даа. Амьтан хүнээс сураг дуулахнээ амьд мэнд сайн л явна гэх юм. Хөөрхий минь их л харуулдсан даа хүүгээ. Би ч амьд мэнд байгааг нь сонсоод л явж байвал барав гээд эр хүн л юм болохоор хат заах болсон. Хөөх ямар муухай залуу вэ? Муухай ч гэсэн миний мах цусны минь тасархай болохоор хүүдээ гомдож чаддаггүй юм даа. За одоо ингээд зогсоё хоёулаа. Мэдэх шаардлагагүй зүйлийг мэдэх гэх хэрэггүй байдаг юм охин минь. Ах нь чамд зөндөө сайхан хайрын тухай ярьчихаад төгсгөлд нь ийм дэмий юм яриад яахав. Тэгэхдээ л миний хүү над дээр намайг амьд байхад ирэх л болно. Яагаад гэвэл

хүү минь өөрийг нь өдий болтол хайрлаж хүлээсээр байгаа гэдгийг мэдэх болохоор би хүүдээ итгэж байна. Хүний газар амьдрал зохиосон хүн тэгээд тэднийхээ төлөө хэмээн нойр хоолгүй ажлаад амжихгүй байгаа биз ядарч л яваа байх даа муу хүү минь хэмээн хэлэхэд хоолой нь үл мэдэг чичирхийлж байхыг энэ удаа Чаминсайхан анзаарав. Тэрээр ширээн дээрхи зүйлсээ цэвэрлэн Насанжаргалд нэг аяга цай оруулж өгөөд өрөөндөө орон дээш харан хэвтээд урд нь хэзээ ч ингэж байгаагүйгээрээ бодолд дарагдан өөрийнхөө өөрийгөө мэдэх үеэс эхлэн бүх амьдралаа бодож эхлэв. Тэр сацуу түүний нүүрний өмнүүр нь өнгөрсөн бүхэн нь кино үзэж буй мэт урсан урссаар нойрыг нь бүр хулжаан одлоо. Нээрээ л Насанжаргал ахын хэлдгээр хүний амьдрал янз, янз байх юм даа. Хэрвээ санаснаараа амьдраад байдаг бол амьдрал утгагүй тэмцэлгүй болох юм байна. Амьдралд тэмцэл байдаг болохоороо л амьдрал амттай, үнэтэй байдаг юм байна ш дээ. Нээрээ би одой л болохоос надад хөл, гар, ам, нүд гээд бүх эрхтэн минь бүрэн байна. Яагаад би ажил хийж болохгүй гэж. Насанжаргал ахаас гуйгаад

үзвэл энэ мундаг хүн нэг таньдаг хүндээ хэлээд намайг ажилд оруулчих юм биш биз. Ямар азаар би тэр шөнө гарч энэ хүнтэй учрав аа. Миний нүд одоо л нээгдэх шиг. Том хүн ч болчихсон юм шиг ямар сайхан байнаа хэмээн бодон инээмсэглэн хэвтэж байснаа гэнэт маргааш л ажилдаа орохоор болсон мэт санан усанд орж бэлдэхээр óãààëãûí өрөөрүү их л хөөртэй алхлаа. Амандаа дуу аялан усанд орох охины дууг сонсоод Насанжаргал ч инээмсэглэн толгой сэгсрээд зурагтаар гарч буй нэвтрүүлгийг анхааран чагнаж суутал утас нь дууграв. Чаминсайхан усанд орж байгаа болохоор өөрөө очин утсаа автал түүний шавь болох Ганбат ярьж байна. Сайн байна уу та? Бие тэнхээ данги уу Би сайн ямар сонин хүн ярьж байх юм Өө харин таниас нэг юм асуух хэрэг гараад За юу билээ? Та Эрүүл мэндийн яаманд гайгүйхэн нөлөө бүхий хүн танихгүй биз? За яах гээв? Би харин нэг хувийн эмнэлэг нээх санаатай тэгээд уулзаж харилцан ярилцаж зөвлөгөө авдаг юмуу гээд л? За би маргааш өөрөөс нь асуучихаад зөвшөөрвөл чиний утсыг өгье. Ингэхэд дугаар чинь надад байгаа билүү. Ганбат дугаараа хэлэхэд тэмдэглэж аваад орой дэмий

өглөө болъё хэмээн бодоод яаманд ажилладаг бас нэг шавь руугаа ярих гэснээ буцааж таслаад халуун цай хийн өрөөндөө очин зурагтаа үргэлжлүүлэн үзэв. * * * Сайханаа гэрээсээ гаран эмнэлэг орохоор явж байхдаа тоймгүй ихээр айх ч шиг баярлах ч шиг сонин мэдрэмжид хүлэгдэн арайхийн яваад очвол зүс мэдэх эмэгтэйчүүдийн эмч Гэрэл түүнийг их л найрсагаар угтан авлаа. За сайн уу бие сайн уу? Сайн сайн би зүгээр дээ Тэгээд наад царай чинь яагаав? Мэдэхгүй харин чам дээр ирнэ гэсэн нэг л гомдлын мөр тасрах гээд ч байгаа юм шиг сонин болоод байна Хэ хэ хэ зүгээр дээ миний бичиж өгсөн эмүүдийг уусан уу? Тэгсэн чиний эмчилгээг бүгдийг нь яг таг биелүүлсэн За сайн байна. Би харин чамайг ирэхгүй болохоор гайхаад ярьдаг юмуу гэтэл амждаггүй. Тэгсэн ашгүй өөрөө хүрээд ирлээ. За найз нь үзлэг хийе хувцсаа тайлаад ороод ир. Сайханаад тэр хэдэн минут яг л хүнд ял сонсох гэж байгаа хэрэгтэн шиг хэцүү байсанд хулгасхийн өрөөнд нь ороод орон дээр гаран хэвтлээ. Гэрэл хуруугаа оруулан нэг гараараа давсаган дээр нь дарахад их хөндүүр байсан тул өөрийн эрхгүй зайлах

гэтэл Хүүе болоогүй байна. Жаахан охин шиг юм болох нь уу хэмээгээд инээхэд Сайханаа юу ч дуугарах сөхөөгүй байсан тул дэмий л хариуд нь инээмэр аядан биеэ суллалаа. За босоод ир найз нь эход хараадахъя. Гэрэл эход харах тэр хэдэн минут түүнд хэдэн зуун шиг удаан санагдахад тэсгэл алдан Яасан өөрчлөлт байна уу, боломж байна уу? Хэмээн ар араас нь угсруулан асуухад Гэрэл өнөөх л инээмсэглэлээрээ инээгээд Одоохон дууслаа яарч байгааг чинь ойлгож байнаа хэмээснээ дахин нэг гүйлгэж хараад босон шүүгээгээ онгойлгон тест өгөөөд за үзчихээд ир болсон л юм шиг байна даа. Сайханаа үүнийг сонсоод сандран чичигнэсэн гараар асган цутган өгсөн саванд нь жаахааныг хийчихээд өрөөнд нь очин хоёул харан суутал яах ийхийн зуургүй хоёр зураас гараад ирлээ. Сайханаа хараад баярласандаа хашгиран уйлвал Гэрэл эмч мөрийг нь илэн өнөөх л сэтгэл татам сайхан инээмсэглэлээрээ шагнаад За баяр хүргэе бүсгүй минь ингээд л ээж болох нь дээ Эмчээ би үнэхээр жирэмсэн болчихлоо гэж үү? Би ханиасаа хүүхэдтэй болчихлоо гэж үү? Тиймээ чи минь болчихсон байна. За ашгүй дээ ингээд хоёулаа хичээснийх ямартаа ч үрийн зулай үнэрлэх боллоо. Энэ чиний анхны хүүхэд гэлүү? Үүнийг сонсоод Сайханаа балмагдан сандран нүүр нь чимчигнээд ирэхэд дуугүй доошоо харан толгой дохин голоод гарсан охин нь гэнэт

санагдан өрөвдөхийн эрхэнд өөрийн эрхгүй нулимс унагачихав. Гэрэл харин үүнийг нь хүүхэдтэй болсондоо баярлаж уйлж байна хэмээн бодоод Одоо тайвшир даа хө ямар ч байсан хоёулаа зүтгэснийх хүүхэдтэй болоод авлаа. Одоо харин сайн гамнаж байгаад төрүүлчихсэн хойноо л нэг сайхан дотроо онгойлго доо Харин тиймээ эмчээ би бүр…үгүй юу ч гэмээр юм бэ дээ хэлэх үг олдохгүй байна ойлгож байгаа биз дээ Тэгэлгүй яахав сайн ойлгож байнаа чамайг. Манай Зоригт ч бүр намайг эмч юм бол чи хүүхэдтэй болгож өг гээд хэ хэ хэ Би ч айж биш ээ гайхаж байлаа. Эмчээ тэгээд манай хүүхэд хэвийн хүүхэд байгаа биз дээ? Иш Сайханаа минь юу ярина вэ. Эрүүл хүмүүсээс хэвийн эрүүл хүүхэд төрөлгүй яахав. Тэгээд ч одоо юу мэдэгдэхэв яасан дэмий юманд санаа зовдог юм Харин юу л даа…гээд цаашаа хэлж чадсангүй түгдчиснээ за за нээрээ дэмий юманд шаналж

байх юм. За маш их баярлалаа би одоо явъя даа Зоригтийг орой ирэхэд нь баярлуулъя хэмээгээд мөн л инээмсэглээд баяртай гэсээр тэндээс гарлаа. Яана аа энэ хүүхэд маань хэвийн одой биш байгаасай бурхан минь. Цэвэг бид хоёр ч гэсэн хоёулаа хэвийн байтал охин минь одой төрчихсөн тэгээд би охиноо голоод хувь заяанд нь даатгаад гарсан арчаагүй ээж юм шүү дээ. Тэгтэл одоо энэ үр минь бас л одой төрчихвөл би одоо яанаа. Ээж намайг бага залууд хэлж байсан үг одоо гэнэт санагдах чинь юу болж байна аа. Нээрээ ээж маань айлын өргөмөл охин төрүүлсэн эх нь бас одой хүн байсан тэгээд ээжийг асарч дийлэхгүй болохоор нутгийнхаа хүүхэдгүй хоёр хүнд өргүүлсэн гэж ярьж байсан шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ? ингэж бодохын сацуу нуруун дээрээс нь хүнд лантуугаар нүдэх шиг болоход өөрийн эрхгүй дуун алдаад ойролцоох сандал дээр арай хийн суун туслаа. Зоригт орой гэртээ иртэл эхнэр нь ажлаасаа эрт ирсэн бололтой ширээ засан дуртай хоолыг нь хийн түүнийг хүлээж суув. Хөөх энэ чинь өнөөдөр баяр болж байгаа юмуу? Тиймээ чи бид хоёрын баяр бүр маш том баяр болж байна Ямар баяр билээ. Танилцсан өдөр юмуу? Үгүй Тэгээд? Чи

өөрөө таа л даа Би яаж таах юм бэ. Ямар ч сэжүүр байхгүй тийм гээд таамаглах ч юм байхгүй байхад хэлчих л дээ Сайханаа Зоригтын хойно нь очин араас нь тэврээд чихэнд нь аажуухан “ Чи минь аав болох нь “ Юу нээрээ гэж үү, хэзээ, яаж, хэн тэгж байна…хэмээн ар араас нь давхцуулан үсрэн босч ирээд хоёр мөрнөөс нь барин өөдөөс нь хараад худлаа тоглоогүй биз За би юу боллоо гэж ийм юмаар тоглох юм бэ. Ямар жаахан охин байгаа биш. Би өнөөдөр Гэрэл эмч дээр очиж үзүүлсэн Тэгээд Гэрэлээ бас тийм гэж байна уу? Сайханаа хариу хэлэлгүй инээмсэглээд толгой дохивол Зоригтын гар нь сулран сандал дээр лагхийтэл сууснаа ширээн дээрхи архийг задлан хоёр хундаганд хийгээд Ингэж нэг удаан хүлээсний эцэст болдог юм байжээ. Энэ бүхэн үнэхээр болж байна гэж үү…хэмээн өөртэйгээ ярьснаа нэг хундагаа Сайханаад өгөн: Энэ сайхан мэдээг дуулгасан өдрийн төлөө. Хойшдоо хоёулаа бишээ хүүхдүүдтэйгээ энэ өдрийг баярт өдөр болгон заавал тэмдэглэж байх болно…гээд илүүг үл ярин өөрийнхийгөө нэг амьсгаагаар ууснаа нэгэнтээ санаа алдахад Сайханаа юу ч үл дуугаран

инээмсэглэн харж байснаа мөн л ёслохоор хундагатай архиа амандаа хүргэвэл Зоригт Чи битгий уугаарай миний хүүд болохгүй шүү Сайханаа гэнэт тогломоор санагдаад: Ганцхан хундагийг уучихад яав л гэж Юу яриад байгаа юм бэ чи Тэгвэл чи яах гэж хийж өгсөн юм хэмээгээд тэсгэл алдан писхийтэл инээд алдахад Зоригт үнэнээсээ уурлан өөдөөс нь муухай харан суухад Сайханаа инээсэн чигтээ За за тоглож л байхад чинь сүртэй юм бэ. Би уув л гэж Тийм байлгүй дээ…хэмээгээд атирсан хөмсөгөө тавин даган их л баяртай буй бололтой ихээр инээд алдлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *