Нүүр Өгүүллэг “ЗАМИЛАН ХОРВОО” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

“ЗАМИЛАН ХОРВОО” өгүүллэг “5-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
739

Чаминсайхан иймэрхүү байдалтай олон хонож чадсангүй. Орой болгон шахуу хүчлэн оролдох Бат дээрээс нь аавынх нь арчаагүй сул дорой байдал дургүйг нь хүргэн тэнд нэг өдөр ч байна гэхээс байж

ядна. Гэвч хаачилтай билээ. Нэгэн орой Бат ирсэнгүй. Чаминсайханыг гэх хүн тэнд нэг ч байсангүй тул гадагшаа гарахаар траншейнаас сэтгэл шулуудан аавыгаа орхиод гарлаа. Хөл нь нэг л мэдэхэд өнөөх

танил байрныхаа өмнө хүрээд ирчихсэн байсанд нулимстай нүдээр гэрэлтэй цонхнуудыг атаархан харснаа жижүүрээс нь айгаад оролгүй цааш алхлаа. Байгаа газраасаа нилээн хол очоод хөл нь цуцаж байсан

тул нэгэн 5 давхар орон сууцны гадаа тоглоомын саравчинд орон хөлөө жийн тэнгэрийн оддыг харан хэвтэнэ. Түүний сэтгэл юунд ч хөдөлж шархирахгүй байгаад мөн хэнийг ч өрөвдөхгүй байгааг

Чаминсайхан даанч ухсангүй. Түүний бодож буй юм зөвхөн яаж хоол олж идэх вэ?, Хаана дулаахан унтах вэ? хэмээх аж. Чаминсайхан хэн ч биш зүгээр л амьд хүүхэлдэй болсон нь даанч харамсалтай. Ямарч

амьдралын баяр баясгалан, амтыг амсаж хүртэхгүй явсаар өдий хориод насыг нэгэнтээ хүрчээ. Энэ бүхний хамгийн гол буруутан нь ээж нь. Тиймээ ээж нь хаяж яваагүй бол аав нь архичин болохгүй, би ч ингэж гудамжинд гарч өлсөж, даарч, хөөгдөж явахгүй. Ер нь би яах гэж амьд байгаа юм бэ? Ядаж л бусадтай адилхан өндөр сайхан биетэй биш болохоор хаана ч хэн ч тоохгүй юм…ийнхүү бодох тусам халуун нулимс урсан байснаа хацрыг нь хайран алгадаад авах шиг л болов. Үүнтэй зэрэгцэн гэдэс нь хоржигнон загатнуулахад арааных нь гашуун шүлс асгаран байж ядуулах нь тэр. Чаминсайхан иймэрхүү байдалтай цаашид тэвчихэд бүр ч хэцүү болсон тул босон газар шиншлэн алхав. Ашгүй нэг их хол явалгүй хатсан тал талх харагдахад бушуухан шүүрч аван шороог нь үрчин арчаад мэрж идэхэд хорвоогийн хамгийн амттай зүйлийг амссан мэт таатай аж. Идсэн

талхандаа гэдэс гарсан тэрээр өнөөх саравчиндаа орон толгой дээгүүрээ цамцаа нөмрөөд амьсгалаараа биеэ дулаацуулж хэвтсээр унтчихсан байв. Халуун гэртээ аав ээжтэйгээ тоглон уур савсуулсан сайхан хоолоо идэх гэж байтал хаанаас ч юм гэнэт хүчтэй салхи үлээн тэрээр даарч эхлэв. Гэтэл аав, ээж хоёр нь огтоос даарсан шинжгүй нимгэн хувцастай арааных нь шүлсийг асгартал хоолоо яаралгүй идэн ямар нэг хөгжилтэй зүйл ярин инээлдэцгээн түүнийг хэн нь ч анзаарсангүй. Чаминсайхан хажууд нь зэрэгцээд суусан ч түүний өөдөөс нэг харж инээмсэглэчихээд л хоорондоо ярин инээлдэнэ. Чаминсайхан харин энэ удаа тэдэнд гомдон уйлтал сая түүнийг анзааран дэргэд нь суун үсийг нь илбээд үнсэхээр булаалдан татацгааж эхлэв. Чаминсайхан болж буй явдалд итгэж ядан хэнд нь эхэлж үнсүүлэхээ мэдэхгүй хоёуланлуу нь зүтгэтэл гэнэт ээж нь чанга

дуугаар дуудах шиг болов… Ээжийгээ чангаар орилоход сая цочин нойрноосоо сэрээд харвал нэг нохой түүний хувцаснаас татан тоглохоор завдах агшинд эзэн нь бололтой нэг охин нохойгоо дахин чанга нэрээр нь дуудан гүйж ирснээ тэврээд бушуухан хажуунаас нь холдов. Амтат нойрноос нь сэрээсэн нохойд уурлан нэг сайн суниагаад харвал аль хэдийн өглөө болж гэгээ орсон байх нь тэр. Өглөө эрт болоод тэр үү байрны гадаа хүн бараг байсангүй. Тэрээр эргэн тойрноо хартал нэгэн өвгөжөөр хүн хүүхдийн тоглоомууд дээр дасгал хийж байгаа нь их инээдтэй харагдахад тэрээр тэсгэлгүй инээд алдчихав. Чаминсайханы инээх дуунаар Насанжаргал эргэн харснаа хийж байснаа үргэлжлүүлэн хийв. Чаминсайхан хэсэг инээтэл түүний сэтгэл дагаад овоо сэргээд ирлээ. Эхэндээ хөгжилтэй байсан зүйл нь одоо түүнд утгагүй мэт санагдаад ирэхэд гуниглангуй бодолд дарагдан гиюүрэн хаачих, яахаа мэдэхгүй гөлрөн сууж байтал өнөөх өвгөн хөлөө том том гишгэлэн тойрон алхаж байснаа хажууд нь ирэн Охин

минь хар өглөөгүүр гадаа унтаад аав, ээжийнх нь санаа зовж байгаа даа одоо харихгүй юмуу? Тэд нар намайг мэдэхгүй ээ Юу гэсэн үг вэ? тэгж болдоггүй юм миний охин Надад аав, ээж байхгүй гэр ч байхгүй…тэрээр өөрийн эрхгүй танихгүй өвгөний анхаарал халамжинд татагдав уу ийнхүү хамаг бүхнээ хэлж орхив. Чи тэгэхдээ тэнэмэл хүүхэд шиг харагдахгүй л байна даа. Ийм хөөрхөн охин худлаа ярьж болохгүй дээ Би гудамжинд гараад удаагүй байгаа юм оо Чи тэгээд одоо хаачихаа мэдэхгүй байгаа юмуу өлсөж байгаа даа хөөрхий минь. Чаминсайхан энэ үгийг дуулаад түүнд туслах авралын бурхан гараад ирчихсэн юм биш байгаа хэмээн бодоод толгой дохиод доошоо харвал өвгөн Хоёулаа манайд оръё охин минь. Айхгүй биз дээ? Чаминсайхан гэрт орно гэдгийг дуулаад айх эмээх бүгд оргүй арилан толгой сэгсрээд Насанжаргалийн хажууд явахад бэлэн болсноо илтгэн чимээгүйхэн тонгойн зогстол Насанжаргал түүний урд орон алхлаа. Гэрт орвол цаанаа л нэг сайхан дулаахан орчин түүнийг угтан

авлаа. Гэртээ орон биеийн тамирийн хувцасаа тайлан гэрийн нимгэн өмд цамц өмсөөд гараад ирэхэд нь харвал анх харж байсан шиг хөгшин харагдсангүй. За гар нүүрээ угаачихаад ир би өглөөний цай бэлдээд өгье. Чаминсайхан энэ бүх болж байгаа зүйлдээ итгэж ядан ариун цэврийн өрөөний толинд өөрийгөө удаан харан тэгэх мөрт нь нүүрэнд нь инээмсэглэл тодрон үнэхээр жаргалтай харцаар өөдөөс нь мишээх аж. Насанжаргал өвөө яагаад ганцаараа байгаа юм бол. Эхнэр нь бас л ээж аавыг орхиод явсан шиг явчихсан юм болов уу? Хүүхдүүд нь унтаж байгаа юм байх даа, бас эхнэр нь ч унтаж байж болох юм. Босч ирээд өвөөг загнаад намайг бас л бусдын адил хөөвөл яана аа. Ерөөсөө тэд нарыг сэрээд загнаж хөөхөөс нь өмнө бушуухан жаахан юм идээд авъя хэмээн бодоод нүүрээ шувтран хам хум угаагаад гаран яваад очвол ширээ дүүрэн боорцог, чанасан мах, сүүтэй цай харагдахад бишүүрхэнгүй сууснаа гэнэт өнөөх СЭРЭЭД ХӨӨНӨ гэдэг бодол нь харван орж ирэхэд ам хамраа олохгүй дайрлаа. Жаахан аажуухан ид охин минь түгжрэл болно шүү Чаминсайхан

Насанжаргалын энэ үгийг дуулсан ч дуулаагүй мэт царайлан өмнөхөө залгиж амжаагүй шахам байхдàà араас нь чихэж гарав. Түүний гэдэс нь цадсан ч сэтгэл нь цадсангүй. Хэдэн аяга цай ууснаа ч мэдэхгүй дахиж идэх гэтэл энэ удаа дотор нь муухай оргин амаар нь буцаж гарах гэж байсан тул нэгэнтээ ярвайснаа хэхрүүлчихэв. Та надад нэг уут байвал өгөөч болох уу? Яах гэсэн юм? Хэмээн хариу асууснаа түүнд уут аван өгвөл Болох уу? Гээд хариу ч сонсолгүй уутандаа үлдээсэн тавагтай хоолоо хаман хийж эхлэв. Цадсан уу? Аанхан зөндөө их баярлалаа За болж дээ…хэмээгээд шүүрс алдсанаа дотроо нэгийг бодон санаашрахыг Чаминсайхан харин ч даанч мэдсэнгүй. Чи одоо хаачих вэ? Мэдэхгүй гарч байгаад л болно доо Одоо хэдэн настай билээ? 23 Уг нь жаахан охин биш л байна даа. Цаашдаа яаж амьдаръя гэж бодож байна? Ажил хийх гэхээр намайг авах газар олддоггүй юмаа. Тань шиг ийм сайн хүн дахиж тааралдвал тэр үед нь бас дахиад нэг сайн гэдэс

гарна даа Би чамд тус болъё. Харин чи бас надад хариу тус бол болох уу? Яаж??? Та нээрээ ярьж байна уу Өвөө нь өдийг хүртэл худлаа ярьж үзээгүй юм даа охин минь. Чи манай гэрт ажил хийж өг харин би чамд оронд нь хоол өгч байя. Тэгээд манай жижиг өрөөнд амьдар болох уу? Юу???? Та нээрэнгээсээ ярьж байна уу? Таниас өөр…эхнэр хүүхдүүд чинь…хэмээгээд юу гэхээ мэдэхгүй итгэж ядсан горьдлогийн нүдээр өөдөөс нь харвал Өвөө нь ганцаараа амьдардаг юм. Эхнэр маань аль эрт бурхан болчихсон. Хүү маань энд байдаггүй гадаадад байдаг юм. Хэрвээ чи зөвшөөрч байвал би чамд нэг л хатуу болзол тавина. Түүнийг эс дагавал би чамайг дахиж хэзээ ч харж үзэхгүй мэдээ За…тэгье би зөвшөөрч байна. Би тэгээд юу хийх билээ одооноос эхлэх үү? Яасан их яарч байх юм бэ дээ. Миний ганц гол зарчим хэзээ ч бүр хэзээ ч шүү худлаа хэлж, хулгай хийж болохгүй !!! Тиймээ би амлаж байна Ингээд нэг л өдөр Чаминсайхан маань сайхан дулаан гэр оронтой болж амьдрал нь орвонгоороо эргэх шиг л түүнд санагджээ.

Насанжаргал түүнд хаана юу байдаг, хэрхэн яаж хийхийг нь хэлж өгөөд сая нэг хоёулаа хоолоо идэн сууж байгаад гэнэт Чаминсайханд хандан Чаминсайхаан чи миний хуурай охин боллоо. Тэгэхээр би чамд амьдралын чиг мөрийг чинь хэлж өгч байна болно биз дээ хэмээхэд Чаминсайхан яг юу яриад байгааг нь ойлгоогүй ч дулаан байранд гэдэс цатгалан байхын тулд юу ч гэж байсан зөвшөөрөхөд бэлэн хүн толгой дохин өөдөөс нь харлаа. Насанжаргал үргэлжлүүлэн “ Чи хамгийн түрүүнд үгээ ухамсартай сонгож хэрэглэж бай. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл: Хэрвээ чи: Би дахин өлсмөөргүй байна гэвэл далд ухамсар чинь ДАХИЖ ӨЛСӨХ гэдэг үгийг чинь сонсоод өлсүүлсэх болно. Үүний оронд: Би үнэхээр сайхан сэтгэл хангалуун үргэлж

цатгалан байна” гэж хэлж бай. Дотоод ухамсар үнэхээр шулуухан тэр сонссоноо л хийдэг ойлгосон уу миний ярьсныг хэмээтэл хариу байхгүй байв. Насанжаргал гайхан суудлаасаа босон хажууд нь очвол тэрээр нойрондоо дийлдэн унтчихсан байгаа харагдахад нөмрөх юм дээрээс нь тавиад зурагтаа үзэхээр гэрлийг нь унтраагаад том өрөө рүүүгээ явлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *