Home Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “13-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “13-Р ХЭСЭГ”

0 second read
0
0
325

Би Содном бэйс ноёнтны бага хүү Баатаржав тайж байна. Харин Лувсанжамц би таньд энэ завшааныг ашиглан нэг зүйлийг хэлчихье. Миний гэр бүлээр тоглох эрх таньд байхгүй. Доройтож уруудаж яваа

ахаар минь хатан эхээр минь хоосон улс төржин тоглох юм бол би таны хоолойг зүгээр л хэрчиж орхино шүү. Үүнийг санаж яваарай хэмээн тэрээр ташаандаа зүүсэн Содном бэйс ноёнтны ган илдийг

ханхийлгэн суга татахад Лувсанжамц гэгээнтэн ихэд айж Дамдинсүрэнгийн араар мөлхөн оров. Дамдинсүрэн инээдээ хүчлэн барьж – Ид шидийн хувилгаан их гэгээнтэн минь та юунд айж

цочирдов. Баатаржав тайж жинхэнэ шамбалын дайны дайнч жанжин хүн. Догшин хүчит баатар хэмээн зарлиглавал яах вэ? Гэж мэхийв. – Хцс. Ганц цохилтын ая даахгүй, толгой хоргодох газар хайсан ийм

амьтан гэгээнтэн байхдаа яадаг юм бэ? Чиний энэ хогын тоглоомонд би оролцохгүй. Харин их жанжин та хэрэгтэй үе тохиовол надад хэл өгөөрэй. Та бид хоёрын бодол санаа нэг. Би хамгаалан тулалдах цаг

ирнэ биз. Харин чи муу панзчин Түвд олон Монгол эрсийг хамгаалж чадахгүй байж тэдний халуун цусыг шунахай зорилгодоо ашигладгаа болиорой. Чиний энэ тоглоом Тариатын хүрээнд чамтай хамт булшлагдана биз гээд ойртон очиход – Би байхгүй бол та нарын үгэнд хууртаж шарын цэрэгт орох хүн олдохгүй. Бас хүрээ хийдийн лам нар босохгүй гэж хоолойгоо шахан хашгирсан Лувсанжамц улам нугдайн дальдчина. – Муу зальтай луйварчин. Баатаржав үүд сөхөн алхан гарахад Лувсанжамц хувилгаан дальдичсаар олбогт суудалд суув. – Их жанжаан. Улаантны нэг олзны эмийг таны таалалд өргөх гэсэн юм. Чийчаантай улаантнууд баригдаж ирсэн. – Тэр эмийг нааш нь авчир. Харин таньд гэж хэлэхэд залуу баатруудтай болгоомжтой харьц гээд инээмсэглэв. – Их жанжин болгоо. Та саяын залуу тайжид шийтгэл оноохгүй юу? – Би үнэнийг хэлсэн зоригтой хүнд яах гэж шийтгэл оноох билээ хэмээн Дамдинсүрэн инээсээр байлаа… … Баатаржав хүн шаван байгаа олзны хүмүүс дээр ирээд харц нь шууд Дарьсүрэн дээр

тусав. Залуу бүсгүйн гарыг чивчиртэл хүлж, нүүр нүдийг нь хөхөртөл зодсон байлаа. Бүсгүй их шаналгаатай байгаа бололтой ойр ойрхон амьсгаадаж, өөртөө чимээгүйхэн ёолно. Баатаржав илдээ суга татан бүсгүй үрүү ойртоход бүсгүйг шохоорхон зогсч байсан лам голдуу эрчүүд хуйлран холдож айсан бүсгүй нүдээ анив. Баатаржав бүсгүйн хүлээсийг илдээрээ тас цохин тайлж – Энэ эмийг миний майханд аваач гэж хашгирахад хоёр хүн гүйн ирж эмэгтэйг авч явав. – Тайжтан өршөө. Тэр эмийг хувилгаантан байлгаж бай гэж зарлигласан билээ. Мөхөс би гэгээнтнмй зарлиг ёсоор… Баатаржав илд барьсан хэвээр харгалзагч ламын дэргэд очиж – Битгий олон юм хуцаад байгаарай. Богд эзэн амилаад энд ирээгүй шүү. Тийм болохоор энд гэгээнтэн байхгүй гэж мэд. Олзныхныг харгалзаж байсан лам голдуу хэдэн шар цэрэг барьсан мунаа өргөсөөр Баатаржав уруу дайрахад Баатаржавын дагуул таван цэрэг илдээ суга татан эхний хоёрыг цавчин унагахад

бусад нь эргэж зугатав. Баатаржав хөх инээдээр инээж – Тэгж таарна даа. Мөн ч шамбалын дайны баатрууд бол гэж сулхан хэлэв. Олзны дөрвөн эрийг тэлүүрдэн хүлсэн байлаа. – Хэн гээч вэ? Чи. Хэдэн феодалыг цааш нь харуулсан бэ? Хэмээн Баатажав захын цэргээс асуув. Тэр цэрэг их зодуулсан бөгөөд хоёр мөр нь мултарч толгой нь хагарч цус урсана. – Би… би цэрэг хүн. Би тушаал биелүүлж явсан. – Би чамаас феодал гэж хэдэн хүн алсан бэ? гэж асууж байна. – Би зөвхөн эх орны дайснуудыг алж байсан. – Дарга чинь хэн бэ? Хаана ямар тушаалтайг нь хэлээд орхи. – Би цэрэг хүн. Эх орондоо үнэнч байнаа гээд даргадаа хэлсэн учир чамд хэлэхгүй. – Би чамайг өрлөж алаад зүрхээр чинь туг тахина. – Дураараа бол. Чиний өмнө би л баригдсан. Эх орон харин байсааар байна. Хувьсгалын цэрэг, улаан арми ирж яваа. Би чам шиг эх орноосоо урваагүй. Чи зөвхөн амь хөнөөх зорилготой юм бол намайг ал. – Битгий яар. Би чамайг тамлаж ална. – Алаач тэгээд… – За яах вэ? Чиний зоригыг үнэлье. Бас үнэнч занг чинь

үнэлье. Чамайг зовоолгүй хөнөөе. Баатаржав буугаа гарган мөнөөх цэргийг буудаад дараагийн хүний дэргэд очив. – Би буруугүй ээ. Би зөвхөн тушаал биелүүлдэг. Надад мэдэх юм алга. Манай дарга энэ. Намчин гэдэг юм. Дотоодыг хамгаалах газрын дэд дарга. Том дарга шүү. Тэр цэрэг амь тэмцсэн зовлонт дуугаар шивнэв. – Тийм бий. Цусанд шунаж голомт харлуулагчдын нэгтэй нь ч гэсэн энд таарах гэж. Гэхдээ цэрэг чи муу цэрэг байна. Чамайг бол би өөдгүй урвагч гэж хэлнэ. Үхэлд битгий яар. Шамбалын цэргүүд чамайг хангалттай тарчилгана гэсээр Баатаржав Намчингын дэргэд очиж халимаг үснээс нь атгалан зулгааж – Чи хэдэн гэмгүй ноёдыг барь гэж тушааж буудуулсан бэ? Гэж асуув. Намчин шүд зууж – Мэдэхгүй. Тэр олон эсэргүүнийг тоолох зав надад байгаагүй гэв. – Чи муу чинь одоо эрийн шийр гаргах гэж шүд зууж байна уу? Чи Содном бэйс ноёнтныг баривчлуулж буудсан уу? Гэж чангахан асуухад Намчин дуугарсангүй. – Хэлээч чи адгын шаараа. Баатаржав түүний элэг өөд хүчтэй ёвроход

Намчингын царай хөхөрч ам нь ангалзаж – Өршөө… намайг би түүнийг буудаагүй. Хөрөнгийг нь хураасан гэж хэлээд хуурай мэгшив. – Тийм бий. Май чи. Тэр бүхний хариуд амиа өгөх чинь тэр дээ гэх мөртөө түүнийг тасар цавчиж орхив. “Чи ингээд өөрөө миний гарт ороод ирдэг бий.” Баатаржав сэтгэл нь цэлмэх мэт хөнгөрөөд ирэхэд буцан алхав. – Хөөш залуу… Баатаржав эргэн харав. Цавчигдсан хүний цаана хүлэгдэн тэлэгдсэн эр – Үнэнийг хэлэхэд би жолооч хүн. Би зовж тарчилж үхмээргүй байна. Чи намайг алчих хэмээн гуйв. Гэнэт Баатаржав түүнийг өрөвдөх шиг болон буудаж орхив. Баатаржавыг майхандаа орж ирэхэд өнөөх эмэгтэй майхны мухарт хэвтэж байлаа. – Наад эмэгтэй чинь яачихсан юм бэ? Өндийлгө. Нэг хүн бүсгүйг өндийлгөн араас нь түшив. – Юм уулга. Бүсгүй цай уугаад хамаг биенийх нь хар хөлс асгарч эхлэв. – Сууж чадахгүй байгаа юм уу? Энд ямар юмаа хийж яваа шулам бэ? Чи. – Миний мөр өвдөөд байна. Би ахыгаа хайж явсан юм. Би багш хүн. – Алив бариач дуудаадах даа. Бариач өвгөн орж ирэн эмэгтэйн мултарсан мөрийг оруулж өгөөд гарав. Эмэгтэй хар хөлс асгаруулан ёолж байлаа. Баатаржавын нүдэнд улаантнуудын дунд ийнхүү ёолон суух Цолмон дүү нь харагдах шиг

болоход огло харайн босов. – Чи аюулгүй тайван газар очиж биеэ тэнхрүүлээд буцаж гэртээ хариарай. Борчинг дууд гэж тушаав. Борчин хиа орж ирэн Баатаржавын өмнө бөхийв. Баатаржав бараа бологчийг гар гэж дохиод зөөлөн дуугаар – Борчин чи харанхуй болмогц энэ эмэгтэйг ахад хүргэж өг. Ах хатан ээж нар биеийг нь тэнхрүүлээд гэр өөд нь буцаана биз. Чи бас наашаа ирэх хэрэггүй. Ахад минь зүтгэ гэж тушаахад Борчин толгой бөхийлгөн – Жа. Бага ноёнтон та бас явах юм бишүү гэв. – Үгүй ээ. Борчин би өөрийн замаас гажихгүй. Чи болгоомжтой яваарай. Гэхдээ би чамайг өөрөө дөхүүлж өгнө гээд гараад явчихав… … – Их жанжаан. Их жанжин өнөө муу тайж чинь миний олзны хүмүүсийг алж таньд өргөх гэсэн эмэгтэйг аваад явчихсан байна. Лувсанжамцыг ийн гомдол мэдүүлэхэд ногоон малгайт Дамдинсүрэн татаж байсан тамхиа хажуу тийш нь хаяж – Тэгээ юу? Тэр улаантнууд тэгээд алуулахгүй гавьяатай хүмүүс байсан уу? Хэмээн эгдүүцэн асуув. – Үгүй л дээ. Би өөрөө тэднийг тонилгох байсан юм. Тонилгохдоо бүр амьдаар нь зүрхийг нь сугалах гэж бодсон юм. Тэр царайлаг хүүхнийг бол таньд өргөх байсан юм. – Өө

хөөрхий. Гэгээнтэн авгай хүүхэн, өвөр зуурын өрсөлдөөнөөс өөр таньд мэдэх юм байна уу? Улаантнууд тунч ойрхон. Цагаан давааг давж наашилж байна гэнэ. Таны өнөөх ид шид одоо л хэрэг болох нь байна даа. Маргааш өглөө гэхэд бид цэргээ эмхэлж тулалдаанд орох болох нь. Миний цэрэг бэлэн. Харин та цэргээ эмхлэхгүй юм уу гэхэд Лувсанжамц амандаа ямар нэгэн мэгзэм бувтнаж гарав. Рэгдэл бүрүлгүү Лувсанжамц өргөөндөө орж алга ташихад махлаг том биетэй лам орж ирэн сөхрөв. – Хувилгаан багшийн айлтгалыг сонсъё. – Түвдэн чи тэр тайж Баатаржав гэгчийн гэрийг мэдэх үү? – Жа. Мэднээ. Хувилгаан багшаа. Ноён Хангайд нутагладаг юм. Содном бэйс ноёны бага хөвгүүн билээ. – Арван хүн дагуулж яван ар гэр, эхнэр хүүхдийнх нь улаан голыг таслаад ир. Чамайг миний сахиус болгоон хамгаалах болно. – Жа эрхэм дээдсийн хишигт мөргөе… … Сартай саруулхан шөнө байлаа. Сэтгэл нь түгшиж ямар нэгэн мууг зөн совингоороо мэдрээд байсан Номингоо үдшийн гэгээ тасармагц Хайдавсүрэн хүүг тэврэн хэлгүй болсон Хулан охиноо хөтлөн гэрээс гарч дээд хошуу тойрон явахад Дулмаа охин хоёр үнээ, хоёр тугал хэдэн богоо туун дагалдав. Номингоо дугуйрсан хадан дунд орж барьж ирсэн гудсаа давхарлан

тавьж Хайдавсүрэнг унтуулж хажуугаар нь Хулан Дулмаа хоёрыг хэвтүүлэв. Чоно ирэхээс болгоомжилж хэдэн гишүү авчран түүдэг гал асааж дээрээс нь нойтон гишүү хаялав. Хоёр үнээ хоёр тугалаа дундаа хийж өглөө болтол босохгүй гэсэн мэт хэвтэн хивж эхлэхэд цөөхөн хэдэн бог аюулыг мэдрэх мэт хоёр үнээний ойролцоо нам гүмхэн хэвтэв. Барьсан гэрийн хэлбэртэй энэ хоёр дугуйрсан хадыг гадны хүн мэдэхгүй тул Номингоо бага ч гэсэн тайвширч байв. Хүүхдүүд унтсан хойно Номингоо тэмтчин явж гэртээ орон хөнжил дэвсгэр барин хойш эргэж яаран явав. Номингоог хадан хошуу тойрох үес олон морьдын туурай тачигнаж – Хоржийлоо гэж муухай хашгирсан хүмүүс гэр үрүү нь уулгалан дайрав. Номингоогын дотор палхийж дугуйрсан хад уруу орж гурван хүүхдээ хучаад эргэн гарч харанхуй уруу тэмтчин чимээ чагнав. – Тэр муу тайжийнх мөн юмуу? Энд чинь хэн ч алга байна шүү дээ. Дүрвэчихсэн бололтой. – Гэгээнтэн бүгдийг нь тонилго гэсэн дээ. Одоо яах билээ. – Оромжийг нь шатаа. Гэгээнтэнд ёсоор болголоо гээд

хэлчихье. Гэгээнтэн байтугай бид тэр хатныг таньж мэдэх биш. За хурдал. Хурдал. Өнөөх Баатаржав нь хүрээд ирвэл хар яршиг. – Дажин болж байна ш дээ. Гэрийг нь шатаалгүй орхичихвол яасан юм бэ? Тэр муу хатан зайлуул. Зовлон нь багадаагүй байлтай. – Аа болохгүй. Бүрүлгүү хувилгааны их ид шид мэднэ. Гэрийг нь хурдан шатаа. – Жа. Ойлголоо. Одоохон. Төд удалгүй гал дүрэлзэн асч гэрийг нь тойрон байсан олон морьтонгууд давхилдан одов. “За ингээд толгой хоргодох орон гэргүй боллоо. Бурхан минь ямар азаар наашаа ирэв ээ. За яах вэ? Гурван хүүхэд минь амьд мэнд үлдсэн нь их юм. Амьд хүн учиртай. Аргаа олоод амьдарч болох байлгүй дээ” гэж бодсон Номингоо нулимсаа арчин тэнгэрт анивчих олон оддыг харав. Нулимс хацрыг нь даган бөмбөрөн урсана. “Уйлаад яах вэ? Харанхуй шөнө хар нулимс урсгаад юу хийх вэ? Тэнгэр бурхан минь, удмын их шүтээн минь хүүхдүүдийн минь буян заяаг тэгшилж хайрла.” Номингоогын уруул өмөлзөн залбирсаар байлаа. Тэнгэрт бараан үүлс бөөгнөрөн том том ширхэгтэй бороо шаагин буув. – Бурхан минь би танаас гуйж байна. Орох оронгүй ядарсан хатан намайг аварч өршөө.

Гурван хүүхдийг минь битгий норгооч дээ. Тэд өвдчихвөл бид гэр оронгүй хэцүүднэ шүү дээ. Номингоо ихэд гомдолтой хэлээд хэдэн гишүү авчран гал дээр тавив. Тэнгэр дэх бараан үүлс сарнин алга болж огторгуй цэлмэж эхлэхэд Номингоо ихэд баярлан хаданд наалдан хэвтсэн хүүхдүүдээ харав. Гэтэл Хайдавсүрэнгийн хөлд урт хар юм гозолзох шиг харагдахад нарийн мод барьсан Номингоо гүйн очив. Хүүгийн хөлд томоо гэгчийн хар эрээн могой толгойгоо өргөн цогнолзож байлаа. Номингоо яарч сандран могойг авч холоо гэгч шидэв. “Иш сахиус минь миний зовлон багадсан юм шиг энэ могой бас юу билээ дээ.” Номингоо цөхрөлтэй гэгч нь өөртөө шивнэв…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…