Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “11-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “11-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
280

… Дандархайдав сайн морины хүчээр нутгийн захад орж ирэв. Эргэн тойрон айл, амьтангүй хоосон нутаг цэлийнэ. Үгүй өдийд чинь энэ хавиар айл, мал битүү байдагсан. Гэтэл одоо мал хүний бараа

харагдахгүй ямар тавгүй золиг вэ?” хэмээн ганцаараа яриад бууж морио амраан хэсэг суув. Гэтэл Тариатын хүрээний зүгээс улаан тоос манарч хэдэн морьтон яах, ийхийн зуурдгүй дөтлөөд ирэхэд “Ногоон

малгайтангууд” байж болох юм гэж санасан Дандархайдав мориндоо яаран мордож, замаа хөөн хатируулав. Гэтэл буун дуу тасхийн чихнийх нь хажуугаар сум исгэрэн өнгөрөхөд “ За хаашдаа өнгөрсөн

цээжээ нэвт буудуулснаас тэднийг ирэхийг хүлээж төөргөө харъя” гэж бодон мориноосоо буув. Морьтонгууд давхин ирэхийг үзвэл лам хувцастай арваад хүн яахаараа морь унаж, буу үүрчихсэн хийсгэж

явдаг билээ” Дандархайдав тэднийг гайхан харсаар зогсов. Тэдний нэг мориноосоо үсрэн бууж – Бага ноёнтон морилж явсаныг мэдсэнгүй. Бүх юм Бурханы тааллаар болж хошуу ноёнтоны ор залгагч морилон

ирэв. Тэргүүн тайжтан та амгалан морилж явна уу, хаанаас хааг зорьж явна хэмээн тэргүүн бөхийлгөн хүндлэв. Ноён Хангайг зорьж явна та бүхэн хаанаас хааг зорьж буу шийдэм агсаа бэ? Бурханы шавь нарыг буу үүрээд давхилдаж явахыг хараад мөхөс би ихэд гайхлаа гээд Дандархайдав цагаанаар инээв. – Инээх ихдэж, уйлах багадаад байна. Бага ноёнтоон шамбалын дайн эхэлсэн. Бид бурхан шашнаа өмгөөлөн боссон шарын цэргүүд байна. – Юу гэнээ шамбалын дайн эхэлсээн. Тэр чинь тэгээд юу юм бэ? Монгол Улс дахиад дайтаж байгаа хэрэг үү? Би Ердөө ойлгохгүй байна. Та нар надад нэг ойлгогдохоор хэлээд өгөөч хэмээн Дандархайдав сахлаг өвсөн дээр лагхийн сөхөрч суув. – Шамбалын дайн эхэлсээн гээд байна шүү дээ. Ноёнтоон Рэгдэл бүрүлгүү Тариатын хүрээн дээр морилон ирж Тариат сумын захиргааг галдан шатааж шар цэргийг бөөгнөрүүлж их хэргийн эхлэл тавигдсан. Өчигдөр жаргалантаас ногоон малгайт Дамдинсүрэн жанжин мянган

цэргийн хамтаар ирж Далай Чойнхор ван Цэдэнсодномын хошууг эмхлэн байгуулж агь хүү Жигмэдсүрэнг хошууны ноёнд өргөмжилж, тайж Унгайжав, Дэндэвцэрэн нарыг хошуу тамгын туслагч мээрэнгээр өргөмжилсөн. Таны дүү Баатаржав тайжтан өөрийн нэг зуу гаруй цэргийн хамт Дамдинсүрэн жанжны цэрэгт нэгдсэн. Эрхэм дээдсүүд одоо танай хошууг эмхлэн засч таныг хошуу ноён болгох бодолтой байгаа. Та бидэнтэй хамт Тариатын хүрээ үрүү явна уу хэмээн мэхийв. “За болохгүй юмны эхлэл тавигдлаа даа. Тэгээд бүр Баатаржав тэнд очоод нэгдчихсэн байдаг. Жинхэнэ төрийн эсрэг тэрслэнэ гэдэг энэ. Жалгын ганц мянган цэрэг юу юм бэ? Цэргийн мэдлэгч байхгүй лам нар бүрэн зэвсэгтэй төрийн их цэргийн өөдөөс яаж тэсвэрлэх юм бэ? Ямар тэнэг энэ бүхнийг сэдэвээ. Баатаржавыг явуулаад би үлддэг байж Баатаржав дүү минь юу хийх нь энэ вэ?” Дандархайдав сандчин бодоод ийш, тийш харж лам нарын ахлагчид – За би мэдлээ. Би алсаас ирсэн учир гэр орныхонтойгоо уулзаад та нарын араас очъё. Миний дүү Баатаржавт ах чинь ирэв. Үтэр уулз гэж хэлэгтүн гээд яаран мордож замаа хөөн хатируулав. – Бага ноёнтоон хүлээгээч. Таны эцэг

ноён алагдсан. Ногоон малгайтангууд түүнийг алсан” хэмээн нэг нь араас нь хашгирахад “Хөөрхий аав минь” гэж харамсан босон Дандархайдав морин дэл дээр мэгшсээр зуны номин цэнхэр зэрэглээг хага зүсэн хурдлан давхив. Ноён Хангай, хатан Хангай гэх хоёр их Хайрханы бараа алсаас сүүмийн харагдах ажээ… … Шөнө нойрон дунд машин үүдэнд нь ирж зогсоход Номингоо үсрэн босч дээлээ ханцуйлав “Ай бурхан минь. Миний ээлж ирэх нь энэ үү. Энэ гурван нялх амьтан одоо яана даа” зүрх нь хүчтэй еэ цохилон амьсгаа нь дээрдэнэ. Эсгий үүд дээр өргөгдөж, хоёр ногоон малгайтан цувран орж ирээд гэр доторхийг нүд гүйлгэн нэгжин хараад Номингоод буу тулгаж – Цэцэн хатан хаана байна гэж бие арзайм харгис дуугаар зандчив. – Юу гэсэн үг вэ? Цэцэн эгчийг баривчилж аваад явснаас хойш нэг сар гаруй болж байна. Би мэдэхгүй даргаа. Ногоон малгайтын дарга бололтой мөрөн дээрээ олон таван хошуутай ахимаг насны хүн гаднаас орж ирээд наад буугаа доош нь гээд Номингоод хандаж – Танайх хэнийх гээч айл вэ? гэж асуув. – Содном бэйс ноёны ар гэр байна. Би түүний хатан Номингоо байна. Дарга бодлогоширч

Номингоо хатан гэнээ. Содном бэйс ноёны дунд хатан Түшээт хан аймгийн Говь Түшээ гүн Жамъянжавын гүнж. Чамайг баривчлах хангалттай шалтгаан байна. Чи бол Цэцэн хатны нэгэн адил том феодалын охин. Феодалын хатан хэрэв чи Цэцэн хатанг хаана байгааг хэлэхгүй бол … Бид чамайг баривчилна. Баривчлах хангалттай шалтгаан чамд байна. Цэцэн хатанг баривчилж явсан манай гурван албан хаагч алга болчихоод байна. Тэдний хэрхсэнийг чи мэдэх ёстой хэмээн ширүүн хэлээд гэр доторхи , гадна талыг нэгж гэж тушаав. – Мэдлээ. Гүйцэтгэе хэмээн тушаал авагсад хоёр хуваагдаж, нэг цэрэг унтаж байсан Дулмаа, Хулан хоёрын хөнжлийг угз татан авахад айсан охид чарлалдан босч ирээд эхийнхээ бөөрөнд наалдацгаав. Номингоогийн өвөрт унтаж байсан Хайдавсүрэн хүүг нэг цэрэг гудастай нь татаж газарт унагахад хүү толгойгоороо ихэд эвгүй цохин аг даггүй чарлав. – Хөөе нөхөөр жижиг хүүхэдтэй яаж харьцаж байгаа чинь энэ вэ? Наад хүүхдээ эхэд нь авч өг гэж зандрав. Цэрэг хүүг өргөж Номингоод өгөх агшинд тоонон дээгүүр буу нүргэлээд явчих нь тэр. Эхийнхээ дэргэд зогсч байсан Хулан охин татвасхийн унаж царай нь

хөхрөн ухаан алдаж унав. Гэрт байсан цэргийнхэн ухасхийн гарцгааж хэн нэгэнтэй буудалцан машин нь хөдлөн явав. – Бурхан минь юу болох нь энэ вэ? Хулаан. Миний охион. Миний охион хэмээн аймсан хашгичих Номингоогийн дуу хоёр хүүхдийн уйлах дуутай хослон үүрийн гэгээг цуучин байлаа. Номингоог баривчлах гэж очоод хэн нэгний далд халдалтанд өртөх шахсан Долд байдал маш хүнд баг цэргийг устгах аюул заналхийлж буйг ойлгон машин дээрхи цэргүүдээ доош нь суулгаж гэрлээ унтраан ихэд болгоомжтой урагшилж байлаа. “Цэцэн хатанг баривчилсан Гүржав дэслэгч ямар занганд орж, өөрийн хоёр хүний хамт сүйдэв. Содном бэйс ноёны хоёр хүү баригдахгүй байгаа. Тэр хоёрын хийдэл бидэнд аюул учруулж заналхийлж байгаа нь гарцаагүй боллоо. Ноёны хоёр хүү хоёул хоёр их хатдаас нь төрсөн. Эцгээ цаазлуулахыг мэдсэн залуус ээж нараа өмөөрч ийм зүйлийг хийгээд байж болох талтай үнэндээ манай энэ их захгүй баривчилгаа, аллага асар их эрсдэл авчрах нь зайлшгүй. Ард түмэн гэдэг хашаанд хашсан хонь биш. Нэг турхирагдаад дайрах юм бол саваа хальсан үерийн ус адил тавин асгаран дайрах болно. Төр ард түмэн хоёр зайлшгүй нягтрах хэрэгтэйг төрийн эрх баригчид эрх

биш мэдмээрсэн дээ” гэж бодож явсан Долд машин гэнэт тормосоглоход золтой л урьд шил мөргөчихсөнгүй. – Чи яаж явнаа нөхөөр. Наад урьд замаа хараач. Долдыг цочсондоо зандрахад Ерөөлт мушийж – Нөхөр ахмадаа замаа харах нь ч харж явна. Харин энэ юун хатан гарч ирээд зам хаагаад зогсчихвоо. Долд урагшаа харвал тунгалаг царайтай, гоолиг нуруутай нилээд чансаатай хувцастай дэргэр өндөр үстэй хатан машины өмнө гараа алдлан зогсч байлаа. – Хөөш энэ чинь… энэ чинь юу вэ? Өнөөх гэрт байсан хатан мөн үү? Эсвэл өнөөх биднийг эрэлд хатаагаад байгаа Цэцэн хатан уу? Долд дуу алдан хаалга онгойлгов. – Нөхөр ахмад мэдээтэй байгаарай. Занга байж мэднэ шүү. Гэрт байсан хатан биш байна гэж Ерөөлт хэлээд чимээгүй болов. “Намайг энэ чийчаан шууд дайраад алчихаасай. Үгүй буудчихсан ч яадаг юм бэ? Ойр дотныхондоо хал балгүйхэн шиг үхчих юмсан. Надаас болж, зөвхөн надаас болж Баатаржав ямар их нүгэл үйлдэв. Одоо бүр цусны үнэрт дурлаад төрийн эсрэг илд эргүүлж явна. Хүн араатнуудтай очоод нэгдчихлээ. Эд нар надаас болж их зовлон эдлэх бололтой. Энэ хүмүүс Номингоог бас зовоосон нь нь гарцаагүй. Охин минь амьд мэнд явж ахтайгаа уулзаасай. Ноёны минь үр удам бүгд энх тунх амьдраасай билээ. Яасан гэж тэд миний өмнөөс зовох билээ. Эдэнд би хэрэгтэй юм бол намайг аваад яваг. Буудвал буудна л

биз. Хүн алж баярладаг энэ хүмүүсийг бас бурхан өршөөг. Ээ богд минь зоволгүйхэн хорвоог орхиход минь надад тусла. Яавал ч яаг. Энэ чийчаан намайг дайрчихаасай билээ.” Цэцэн ийн өөртөө залбирч байлаа. – Алив хатан та наанаасаа холдооч. Алив цэргүүд хатныг нааш нь авчирч машинд суулга. Хоёр цэрэг үсрэн бууж хатны хоёр талаас чирэн машинд ойртох үес буу дараалан дуугарч хоёр цэрэг гараа алдлан унав. – Машинаа асаа. Зугт гэж Долдыг хашгирах агшинд өнөөх хатан гүйж орж ирэн машинд суув. – Би Цэцэн байна. Намайг аваад хурдхан явж үз. Надаас болж та нар амиа ч алдаж болно. Хурдан зугт. Цэцэн хэдэн үг хэлээд чимээгүй болж сув сул болсон зүрхнийхээ цохилтыг сонсох мэт нүдээ анин чимээгүй болов. Машин энхэл донхолд сэгсчүүлэн урагш хирээрээ хурдлана. Араас нь морьтонгууд давхилдан буудна. – Нэг биш бүр нилээд хэсэг хүн байна гээч. Энэ хэн юм бэ? Хатаан. Долд хойш эргэн ганц нэг буудангаа ийн асуув. – Тиймээ олон хүмүүс байгаа. Харин нэг нь манай хүү бага хүү гэж хэлсэн Цэцэн уртаар сүүрс алдав. – Тийм бололтой. Хоёр хүү чинь хоёулаа яваа юм биш үү? – Үгүй ээ том нь яваад эргэж ирээгүй байна. – Хатанг барилаа. Ямартаа ч бид харанхуй болохоос өмнө аймгийн төв

орох ёстой. Давхиад бай Ерөөлт минь. – Дэндүү хүний мөсгүй юм болж байна даа ахмад минь. Хоёр цэргээ ингээд хаячихаад явчих юм уу? Долд гараа сэгсэрч – Манай хоёр цэрэг нам буудуулсан нь тодорхой. Тэгээд ч бүгдээрээ зүйл дуусалтай нь биш. Машинаа адаглаж зөв байрлуулахыг бод. Цэргүүд тулалдахад бэлтгэ. Долд урдахь замаа саадгүй байгаасай гэж ихэд хүсэмжлэн байсан ч энэ хүсэл нь талаар болов. Хэдэн зуун морьтон замыг нь бүрхэн бууж ирэхэд Ерөөлт Долдыг харан царайгаа хүрлийн барайлгав. – Даргаа бид ямарч найдлагагүй болж бүслэгдлээ. Тулалдаж байгаад дуусах уу даа? – Мэдээж. Жаахан зүүн тийшээ. Хадтай хавцлын тийш очихыг бод. Хувьсгалын үйл хэргийн төлөө урагшаа. Бидэнд буцаж няцах эрх байхгүй урагшаа. Ерөөлт машинаа зүүн тийш эргүүлж бартаа үл тоон давхиж эхлэхэд араас нь бууны сум мөндөр мэт асгарч эсэргүүнүүд зэрэг зэрэг буудаж эхлэв. Хүч тэнцвэргүй тулалдаан нар гудайтал үргэлжилж сум дууссан учир Долдынхон чимээгүй болж ойртон ирэх дайснуудыг шүд зуун хүлээцгээв. Баруун гартаа хүнд шархадсан

Ерөөлт бууныхаа гол төмрийг зүүн гартаа атган цус хуралдсан нүдээр морьтонгуудыг ажиглан хараад цустай шүлсээ хаяв. Нэг цэрэг нь алагдсан бололтой гараа алдлан нам гүм хэвтэнэ. Бүдүүн гуяа нэвт буудуулсан нөгөө цэрэг амандаа өвс хөндлөн зууж аяархан ёолно. Долд арга барагдсан харцаар тэр гурвыг тойруулан харж – Нөхдөө бид энэ хэдэн эсэргүүн байтлаа гадны эзлэн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөж амаржуулсан цэрэг эрсүүд. Тэснэ шүү нөхдөө. Эх орныхоо төлөө дуслахгүй цус, үхэхгүй амь гэж байхгүй. Монгол Ардын нам, Ардын хувьсгал мандтугай. Эсэргүүн дайснууд сөнөтүгэй. Ура гэж аргаж сөөнгөтсөн хоолойгоор хашгирахад хөлөө буудуулсан цэргийн нүд сэргэж – Ура… ура гэж хашгирав. Ерөөлт өндийх гээд чадалгүй шургачин ойчиход том модны ард нугдайн суусан Цэцэн хатан гүйн ирж түшин өндийлгөв. “Еэ бурхан минь, авралт хөх тэнгэр минь юу болох нь энэ вэ? Би одоо яах билээ? Энэ хүн бас тэр цэрэг хоёр сүрхий шархадлаа. Зугатаж чадахгүй баригдах нь тодорхой боллоо. Уг нь жаахан доошоо орчихвол битүү ширэнгэ. Ширэнгэнд орчихвол бас амь гарах хувь тохиол байх ч юм билүү. Баатаржав золиг хаана явдаг бол. Тэр золиг ирээд ч тус ховор биз. Ямар гайтай золигнууд нь буу шийдэм агсч цус урсгадаг байнаа” хэмээн Цэцэн хатан хоромхон зуурт

бодоод чих тавин чагнавал морин туурай ойртож – Хоржийлоо. Хоржийлоо хэмээн орилолдох зэрлэг балмад дуун ойртож байлаа. – Даргаа энд ингээд үхлээ хүлээж байлтай биш. Улаан галзуу улайрсан дайснууд ойртож байна. Энүүхэн ширэнгэ рүү орвол яасан юм бэ? Үхлээ хүлээж сууснаас дээр дээ… хэмээн ихэд амьсгаадан сандран хэлэв. Долд түүнийг харж инээмсэглэх аядан – Хатан та наад хүнээ үүрээд явж яадах уу? Гэж шаналсан дуугаар асуув. – Аминд тулсан хэрэг. Суусан цэцнээс явсан тэнэг гэдэг. Амь гарахыг хэн байг гэх вэ? Бурхан биднийг харж байгаа гэх мөртөө Цэцэн хатан Ерөөлтийг үүрч сэвхийтэл алхан доош уруудахад ихэд баярласан Долд шархтай цэргээ үүрэн араас нь хурдлав. – Яваад байгаарай. Яваад байгаарай. Энд ганцхан зам бий. Үхрийн жим гэдэг юм. Тэр үхрийн жимийг дагаад доош нарийхан хадан хавцал бий. Тэр хавцалд хүрээдэхвэл учиртай. Нуугдах агуй бий хэмээн Цэцэн хатан ихэд амьсгаадан ёолон хэлэхэд Долд түүнийг түгшин харж – Хатан та зүгээр биз. Их ядруу ёолоод эхэллээ. – Харин тиймээ. Тэр өдөр танай нэг залуу намайг бэрттэл зодсоноос хойш энэ тал их хөндүүр болоод байгаа юм. – Тоогүй юм

болж… харла гэж. Манайханд тийм овилгогүй хүмүүс байгаа бас үнэн. – Ёох энэ хүн ч ямарч хүнд юм бэ? Дээ. – Хатаан хүнээ сольж үүрэх үү? Миний хүн арай… – Тийм завдал алга. Урагшилъя. Тэдэнд дахин дуугарах завдал болсонгүй. Морины халуун амьсгаа мэдрэгдэж, нойтон хөлсний үнэр үнэртэж, олон эрсийн хилэнт дуун цөс цалгиан сонсдов. – Хцс. Өнөө муухай үнэрт, муу дуут чийчаан нь энэ үү? Олон эрхэм гэгээнтэн, буянтанг ачиж аваачиж буудаж хөнөөсөн үхлийн оромж доо энэ. Устга. Цөм цохь. Энэ чөтгөрийн унааг… – Жанжаан. Ээ Лха таван тэнгэр минь. Энд нэг ногоон малгайт эрлэгт хальчихаж. – Эрлэг түүгээр хорхой хооллох биз. Бусдыг нь олж амьдаар нь авчир. Хатан эхийг олж сувил. – Жа. Бид хайя. Энэ хар ширэнгэ нүд сохолчих гээд. … яасан айхтар юм бэ? Та минь ээ. – Хурдалцгаа. Хатан ээжийг олж авчир. Баатаржавын дууг сонссон Цэцэн хатан толгой сэгсэрч

улам хурдан алхах гээд шургачин ойчиж аяархан ёолоод дахин Ерөөлтийг үүрэх аядан доош уруудав. – Улаантнуудыг амьдаар нь авчирна шүү. Дайны онгодоо зүрхээр нь тахина. Нилээд холдсон ч Цэцэн хатан Баатаржавын дууг тодхон сонсч элгэндээ мэгшиж явлаа. Тэд ямартай ч хадан хавцалд хүрч доош унахгүйг хичээн уруудаж эхлэв. Хэн хэн нь их ядарч амь дүйн гэлдэрч явлаа. Ард нь хэн нэгний амьсгал ойртон морь тургих сонсдоход тэд хирдхийн эргэж харав…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *