Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “10-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “10-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
255

… Цолмон багш нарыг бэлтгэх сургуульд Намсрайн тусламжаар орж суралцав. Үдээс өмнө хичээллэх тул Цолмон үдээс хойш гадуур зах зээлээр явж ахыгаа хайдаг байлаа. “Би ямарч байсан ахыгаа олж

уулзах ёстой. Ээж минь халхын Түшээт Ханы удмын гүнж хүн. Ээжийн ах дүү нараас үлдсэн ганц нэг хүн байдаг болов уу? Ах минь тэр талын ах дүүс рүүгээ очсон байж болох юм. Гэхдээ миний өвөө

жонон хүн. Харин аав минь хошуу захирсан жижиг ноён. Гэтэл манайхыг феодал гээд сүйтгэж байна. Тиймээс ээжийн минь ах дүүсээс хэн ч үлдээгүй байх л даа” гэж бодсон ч аав ээж, ах дүүсээ

бодож уйтгарлаж тэднийгээ үгүйлж санах нь ихсэх тул Цолмон мөн зээлийн газраар ахыгаа эрэн хэсэг явав. Энэ өдөр түүнд аз таарсан бололтой. Шууд баярын совин татаад явчихав. Ээжийнх нь хамгийн

итгэлт хүн ахынх нь жолоог түшиж, ахтай нь хамт явсан Чоймчиг туслах зээлийн газар алт, мөнгөний наймаа хийгээд зогсч байх нь тэр Чоймчиг охины нүдэнд шууд тусаад явчихад зогтусан түүнийг сайтар

ажигласан охин түүн үрүү гүйн очив. – Амгалан морилж явна уу? Чоймчиг туслахтан. Охины дуунаар давхийн цочсон Чоймчиг эхлээд түүнийг таньсангүй – Хүнээр тоглодог цаг өнгөрсөн шүү хүүхээ туслах энэ тэр ч гэх шиг юугаа дэмий донгосдог золиг вэ? Чи. Чоймчиг хажуугийн хүн дуулчихвий гэж ихэд болгоомжлон хэлээд охиныг гайхан ширтэв. Үсээ тайруулж саравчтай малгай, савхин гутал, хувьсгалчдын нимгэн даавуу дээл өмссөн шинэ цагийн охин түүнийг инээмсэглэн харна. – Чоймчиг ахаа Би Цолмон байна. Содном аав Цэцэн ээжийн охин таньтай хамт явсан Дандархайдав ахын дүү. Би ахтайгаа уулзах гээд өчнөөн өдөр хайсан юм. Харин өнөөдөр азаар таньтай таарчихлаа. Миний ах хаана байна вэ? Та намайг ахтай минь уулзуулаад өгөөч Цолмон түүнийг ихэд шаргуу гуйх тул ихэд эвгүйцсэн Чоймчиг наймааны эд зүйлээ хураав. “За байз болохоо ч болилоо доо. Энэ чарлаваа намайг олоод ирдэг. Бас тэгээд хувьсгалч

болчихсон байдаг ямарч байсан гэртээ аваачаад ван ноёнтой уулзахаас. Ван ноёнд ч иймэрхүү царайлаг охид их хэрэгтэй дээ. Энэ золигыг гэртээ аваачиж байгаад Ван ноёнд өгч хар толгойгоо авч гарахыг бодъё. Ван ноёнтой очиж уулзчихаад ах чинь чамайг аваад ир гэлээ гээд очиход энэ чарлаваа дагахгүй яадаг юм бэ?” өөрийн хорон бодолдоо өөрийгөө тайвшруулсан Чоймчиг малилзан инээмсэглэж -Сая танилаа шүү дээ. Золиг болмор чинь үгүй мөн авхай та ямар их өөрчлөгдөө вэ? Та хувьсгалч болчихсон чинь их жавхаалаг сайхан харагдаж байна шүү. Ахтай тань таныг уулзуулалгүй яах вэ? Бага ноёнтон гэртээ морилж байгаа. Авхай та манайд очоод байж бай би ахад тань таны ирснийг дуулгачихаад хамт яваад очьё гэхэд Цолмон жигтэйхэн баярлав. “Ахтай уулзах нь ямар сайхан юм бэ? Намсрай захирал ахад минь хийх ажил байгаа гэсэн. Ахтай амьдрах боллоо шүү дээ. Ах эрдэмтэй хүн болохоор учрыг нь олно биз. Аавын хэрхсэн, ээжийн минь яасны сургыг лав гаргаж чадах байхаа” хэмээн

Цолмон ахтайгаа уулзсан юм шиг баярлан Чоймчигыг даган хөлсний тэрэг үрүү алхав. – Хүүе .. Энэ чинь Чоймчиг туслах уу даа .. гэх эмэгтэй хүний баярласан дуун гарахад тэр хоёр хоёул эргэн харав. Тэдний өмнө том алаг нүдэнд нь гунигын нулимс гялтагнасан Цагаан хатан зогсч байлаа. – Туслахтан амгалан морилж явна уу. “Намайг өнөөдөр ер нь буг чөтгөр дагаад байна уу. Буян заяа дуудаад байна уу гэж бодсон Чоймчиг дотроо хараал тавьсан ч үхсэн буурны толгойноос амьд ат айна гэгчээр Чоймчиг хатан бүсгүйн өмнө толгой бөхийлгөн мэндийг нь мэдэв. – Үгүй энэ чинь бага хатантан байх шив дээ. Хатантан амгалан морилж байна уу? Таны бие лагшин тунгалаг уу? – Таньтай энд уулзана гэж санасангүй .Ямар их азаар таньтай уулзаваа гээд Цагаан цахилж ирсэн нулимсаа арчив. – Хатан ахай Та минь сайн уу? Би Цолмон байна. Таны байдал сайнгүй байх шиг байна. Би Чоймчиг туслахтай уулзаад Дандархайдав ах уруу очих гэж явна. Та хамт явах уу? Цолмонг ингэж хэлэн бага хатны гараас шүүрч авахад Чоймчиг ихэд уурсч “Аа цусаар урс. Бас нэг хар гай” гэж өөртөө бувтнан охины үгийг сонсоод Цагаан ихэд цочиж, түүний нүүрэнд тулж очоод – Юу Чи Цолмон гэв үү .. гэсээр нүүр өөд нь мэлрэн

ширтээд Нээрэн .. Нээрэн тийм байна. Цолмон мөн байна. Охин минь .. Охин минь чи яагаад энд явж байдаг билээ хэмээн нулимс мэлтэгнүүлэн шалгаав. Хажуугаар нь явсан хүмүүс тэднийг гайхаж харцгаахыг Цолмон ажиглаж – Чоймчиг ахынд очоод ярилцъя. Их урт түүх болно гээд Цагааны гараас хөтлөн Чоймчигын араас явав… Чоймчиг аглаг хөвчид өөрийн эзэн ноёны хүү Дандархайдавын зүрх үрүү хутгалан амь насыг нь хөнөөгөөд хоёр моринд ачсан эд хөрөнгийг булаан авч зугатаад Нийслэл хүрээнд ирж есөн гудамжинд боломжийн сайхан хашаатай жижиг байшин худалдаж аван төвхнөж авчээ. Угийн муу аргаар луйвардаж авсан эд хөрөнгөө арвижуулахын тулд хятад наймаачидтай хамтран муу үйлийг хамтран хийж байгааг Цолмон, Цагаан хоёр яахин мэдэх билээ. “ Айхтар муусайн ноход юм даа. Намайг шиншлээд ирнэ гэнээ ноёны хүү өдийд өт хорхойд идэгдээд өмхийрчихсэн хэвтэж байх ёстой. Тиймээ тэр өдийд өгөр яс болчихсон хэвтэж байгаа. Энэ Цолмонг бүүр алдаж болохгүй Цагааныг ч гэсэн дээ. Сайхан бүсгүй. Ямар муу байтлаасаа ноёны хатан болов гэж “ гэртээ очсон хойноо Чоймчиг ихэд сайхан аашилан хоёр эмэгтэйг амттанаар дайлж – Та хоёртойгоо уулзсан чинь бүүр ах дүүтэйгээ уулзсан аятай жигтэйхэн сайхан болчихлоо гээч. За одоо би бага эзэнтэнд хэлчихээд ирье. Та хоёр хоол хийж идээд байж

байгаарай. Ахайтан нараар хоол хийлгээд арай ч дэндэж байна. Гэсэн ч өршөөж хүлцэж үзээрэй. Би бага ноёнтонд баярт мэдээг сонсох гэж их яарч байна гэсээр Чоймчиг гарч явахад хоёр эмэгтэйн хэн нь ч хар муу юм санасангүй. Чоймчиг хашаанаасаа гарахын өмнөхөн хашааныхаа хоёр талд уясан бяруу шиг том хоёр нохойгоо тавиад гарав. – Энэ Чоймчиг туслах яаж байнаа. Нохойнуудаа тавьчихлаа. Айхтар зуудаг бололтой ноход байгаа харагдах юм. Цагаан нилээд айсан байртай хэлээд – Нохойгоо тавьдаг нь яаж байгаа юм бол доо. Энэ туслахыг ноёнтон их муу хүн гэдэгсэн. Арай бид хоёрыг ногоон малгайтанд барьж өгөх гэж байгаа юм биш байгаа даа гээд санаа алдав. – Ахтай цуг явсан хүн. Ахад минь үйлчилж байгаа юм чинь арай бидэнд муу юм хийхгүй биз яах вэ? Гаднаас хэрэгтэй хэрэггүй хүн орж ирж магадгүй гэж бодоод нохойгоо тавиа биз. Ингэхэд та минь яаж яваад энд ирчихвээ хэмээн Цолмон амин хувийн яриандаа яаран оров. – Цолмон минь.. Охин минь .. Би чухамдаа зовлонгийн тогоонд чанагдах гэж энд ирсэн бололтой гэсээр Цагаан охиныг тэврэн мэгшүүлж гарав. Тэдний хэн хэн нь нулимс дуслуулан байж удтал сууцгаав. – Эрхэм данжаад. Амгалан тайван морилж байна уу? Таньд их хэрэгтэй зүйлийг хөөрөлдөх гэж би ирлээ дээ. Ван овогт хэмээх

улцан цагаан царайт өвөгжөөр хятад, Чоймчигыг үс гүйлэгнэсэн улцан нүдээр тогтоон харж – Хайяа. Би сайн байна. Ар Монголын тань шиг үнэнч ноёд цөөрсөн ч миний олзны хүүдий яахан цоорох билээ. Ингэхэд Чоймчиг ноёнтон ямар хэргээр ирэв. Би таныг үнэнч өөрийн хүн гэдгийг мэдэх хойно их баяртай байна. Та ганзай ууж, хоол зооглогтун гээд алга ташихад өвөгжөөр хятад орж ирээд толгой мэхийн зогсоход Ван овогт хятадаар баахан юм шулганахад, өвгөн алга хавсран мэхийгээд гарч одов. – Хай би таныг ихүү сайн хөн гэж боддог. Та бол богдын төрийн ноёны туслах хөн. Би сайн хөний үг сонсох ихүү дүртай. Та хэл баа. Хэл баа хэмээн Ван овогт данжаад мэхэлзэхэд Чоймчиг улам ч эрэмшин – Их данжаад би таны эрхэлдэг зарим нэг ажлыг мэддэг юм. Тэгээд таньд тус барих ухаантай мунхаглаж явна. Данжаадын нүдэнд шуналын хөх гал манасхийж – Хайяа. Би таны баян хөн гэдгийг мэднаа мэдна. Та чухам юу наймаалах гэж ирээ вэ? Алтуу.. мөнгө үү… болноо болно. Болохгүй юм гэж миний хувьд байхгүй хэмээн хөгцтэй хөх шүд гарган инээвхийлэв. Төдөлгүй өвөгжөөр хятад ширээ дүүрэн төрөл бүрийн хоол, архи авчирч өгөв. – Алт, мөнгө яах вэ? Хэрэв та хүсэх юм бол надад бий. Би өөр зүйл ярих гэж ирсэн. Чоймчиг хоол савхдан идэнгээ тоомжиргүй байдлаар хэлэхэд Ван овогтын шунал ихэд оволзож буй бололтой суудал дээрээ хавчигнаад – Ай алт мөнгөнөөс илүү юу байдаг

билээ. Та хурдан хэлээ .. хэл хэмээн шавдуулав. – Надад хүний гар хүрээгүй онгон охин байна. Бас хорь гаруйхан настай залуу сайхан бүсгүй байна. Нэг нь ноёны охин харин нөгөө нь ноёны бага хатан Хэрэв таньд хэрэг болбол … – Хайяа болнаа болно хэрэгтэйгээр барах уу. Гэхдээ ногоон малгайтын дарга нар мэдвэл сүйд болно. Хэмээн данжаад хоолойгоо хөндлөн зүрж үзүүлээд гэсэн ч та аваад ираа. Үнэхээр сайхан амьтад бол би үнэ өртгөн дээр гар татахгүй. Би тэднийг сайхан асрах болно. Та аваад ирваа .. Миний хоёр хүнийг миний сүйхтэй аваад яв гэж данжаад ихэд яаран хэлэв. Амаараа эргээд гартал хооллож чамгүй архи уусан Чоймчиг инээмсэглэн босч тонголзсоор гарав. – Ахайтан нар минь та нарыг чилээж ёс алдлаа. Бага ноёнтон сая нэг завтай болж би та нарыг ирснийг айлтгалаа. Бага ноёнтон их баяртай та нартай уулзахыг их хүсч өөрийн сүйхийг хоёр зарцын хамт явууллаа. Гарч сүйхэнд сууж морилно уу. Би хамт явна хэмээн мэхэлзэхэд Цолмон, Цагаан хоёр ихэд баярлан босоцгоов. – Эрхэм данжаад миний хэлсэн хоёр бүсгүй хэмээн Чоймчигыг мэхийхэд данжаад янцаглан босч хоёр эмэгтэйн дэргэд ирж Цагааны хөхнөөс базаж үзээд Цолмонгийн эрүүнээс өргөн сайтар ажиглахад

Цолмонгийн уур хүрч – Чоймчиг туслах та чинь биднийг хаана авчирч байгаа нь энэ вэ? Ах минь хаана байна гэж хашгирав. Чоймчиг тачигнатал хөхөрч – Аядаж үз гичий минь. Би чамайг та хоёрыг үүрд амьдрах үүрэнд чинь авчирлаа. Өнөөдрөөс эхлээд та хоёр энэ үүрэнд жинхэнэ ороо нь орсон охин гичийн амьдралаар амьдрах болно. Ха.. Ха.. ха.. ах гэнээ ах гэнэ үү. Тэр чинь байхгүй болсон шүү дээ. Нэрийг нь ч мэдэхгүй аглаг хөвчийн гүнд өт хорхойн хоол болоод дууссан. Өдийд хэдэн яс үлдсэн бол үлдсэн гэж тавлан хэлээд Данжаад өөд зулгуйдан харав. Эрхэм данжаад та энэ олзны муу эмсийн хэдэр занг дараад өг. – Хайяа. Энэ сайхаан хүүхнүүд таны олзны хүмүүс үү. – Тиймээ. Одоо та надад хэлснээ өг. Би таньд амласнаа авчирлаа. – Тэгвээ дүйлээ гэсээр данжаадыг алгаа ташихад данжаадын туслах залуу гарч ирэн Чоймчигт ууттай хүнд зүйл өгөв. – Чоймчиг туслах та ингэж болж байгаа юмуу? Та чинь их хатан Цэцэнгийн хамгийн дотны итгэлт хүн. Хатныг ноёны хатан болж очиход нь дагаж очсон харъяат албат нь мөртлөө яаж ингэж чадаж байнаа. Хатан таньд их итгэл хүлээлгэсэн дээ. Арай ч дээ. Та их муу хүн юм гэж Цагаан дуу алдав. Чоймчиг хүйтнээр инээж – Тиймээ би муу хүн надад итгэсэн та нарын хохь чинь.. Ер нь итгэл гэж юу юм бэ? Эзэн зарц хоёр тэрсэлдэх нь байтугай эрүү, толгой хоёр салдаг хорвоо харин ч гайгүй хэвтэнэ. Гээд дээлийнхээ хормойг гүвж нударгаараа хий цохьсон Чоймчиг үүд чиглэв. – Дахиад асууя. Миний ах хаана байна вэ? Цолмон түүний

хойноос цахиртсан дуугаар хашгирав. Чоймчиг үүдэнд зогсч цааш харсан хэвээр – Чиний ах үхчихсэн. Би алчихсан гэж хэлээд хаалга тасхийтэл хаан гарч одов. Цолмонгийн царай хөрзийн бараантаж ус дүүрсэн нүдээр Цагааныг харав. Харин Цагаан түүний гараас зөөлөн атгаж – Битгий цөхөр охин минь. Энэ бүх зовлонгийн учиг заавал тайлагдах ёстой. Ямар нэг сайн хүн бидэнтэй таарч л таараа гэж шивэгнэв. Хажууд нь зовон тарчлах Цолмонг харсан Цагаан тулаад ирсэн ирсэн аймшигт зовлонг үл тоон чухамдаа тэр охины төлөө амьдрах, амьд байх ёстойгоо сайтар ойлгов. – Шувуухайнууд ихээ ууртай байна уу. Би одоохон та нарыг тайвшруулаад өгнө. Данжаад тэдний өмнө ирж өлөн харцаараа нэвт шувт ширтэхэд дотор нь муухайрсан Цолмон буруу харж Цагаан инээмсэглэж – Яалаа гэж дээ Даяа гуай. Бид саяын муу хүнд гомдоод л .. Харин тань шиг ийм өгөөмөр хүнд яахин уурлах билээ. Бид чинь энэ шинэ төрд ил гарч болохгүй болсон ноёны удмынхан. Миний хувьд .. бас энэ охин маань ч тэр таны өмөг түшигт найдна хэмээн мэхийв. – Нээрэн ч тийм шүү. Улаан засгийнхан та нарыг шууд буудна. Та их ухаантай хатан байна. Хэрэв хүсэх юм бол би та нарыг жаргалтай байлгах болно. – Угаасаа бид тань шиг хүнийг хайж байсан юм. Та тэр өөдгүй Чоймчигт дэмий мөнгө өгсөн юм. Буцааж авах хэрэгтэй Цагааны үгэнд ч нүдэнд ч занал, үзэн ядалтын гал манасхийн байлаа. “Эд нарт бас хамаагүй

итгэж болохгүй. Энэ хатан сийрэг ухаантай, ил зантай хүн байна.. Монголчууд хоорондоо мөн тэрсэлдэж байнаа. Ямар сайн юм бэ? Энэ хатныг би далд зорилгодоо ашиглах нь зөв юм байна. Ногоон малгайтын удирдлага, тоо хэмжээ, байршил, цэргийн тоо, монголд буй улаан цэргийн тоо байршил зэргийн нарийвчлан гаргаж өгвөл наран ноёдоос их шан харамж авах нь тодорхой. Энэ залуу хатан охинд их сайн бололтой. Энэ охин надад мөнгө олж өгөх янхан болно. Гэхдээ яарах зүйлгүй. Охиныг тусгаарлан цагдаж, хатныг буулгаж аван далд зорилгодоо ашиглах нь зөв. Охиныг аврахын төлөө энэ хатан зүтгэх нь зайлшгүй. Төрөлсөн элгэмсдэг Монголчуудын тэнэг зан энэ. Чухам энэ зан надад хэрэгтэй. Бидний үйл хэрэгт ашиг тустай. “Би та хоёрыг хорт могой шиг сорж дуусгах болно”. – Туслах энэ охиныг тусгаарла. Ирсэн зочдод өг эсэргүүцвэл нохойд хаяж өг. Данжаад гэнэт уурсан тушаахад хоёр хятад гүйж ирэн Цолмонг чирэн ноцолдов. – Яах гээд байгаа юм бэ? Намайг тавь. Надаас холд. Цолмон тэдэнтэй уйлан ноцолдоход Цагааны дотор харанхуйлаад явчихав. – Бурхан минь данжаад та ийм өгөөмөр хүн байж битгий ингэж биднийг зовоогооч. – Та нарыг би худалдаж авсан. Яах нь миний дур. –

Ойлгож байна л даа. Охиныг битгий надаас холдуулаач. Түүний төлөө би бүгдийг хийнэ. Гагцхүү охиныг тайван байлгаж өгөөч. Тэр хүүхэд шүү дээ. Данжаад хятадаар хэдэн үг хэлэхэд залуус гарч явав. – Хайяа. Би үнэхээр өгөөмөр хүн. Хатан хүүхэн чи надад нэг даалгавар биелүүлж өгваа. Тэгээд охин чөлөөтэй. Тэр болтол охин тэр өрөөнд харгалзаанд байна. Хэрэв хүүхэн эргэж ирэхгүй бол бид охиныг ална. Тэрүүн шиг амархан зүйл алгаа. Би тийм өгөөмөр хүн бас бишээ. Данжаадын санааг ойлгосон Цагаан – Яалаа гэж дээ. Би заавал тэр ажлыг тань бүтээнэ. Харин охинд гарч хүрч болохгүй шүү гэв. – Хай тэгэхгүй. Би бас тийм муу хүн бишээ. Данжаад Цолмонг нэг өрөөнд оруулж хоол, цай хүргүүлэхэд Цолмон айсандаа чичирсээр байлаа. – Хай. Хүүхэн чи наашраа. Данжаад Цагааныг дагуулан нууц өрөөнд ороход Цагааны ар нуруу уруу ус урсах шиг хүйт даав….

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *