Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “8-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “8-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
222

Хүү минь чи яагаад буцаад ирэв Дандархайдав ирсэн үү ингэж явахад осолтой цаг болсон. Тэд та нарыг бас хайж байгаа хэн нэгэнд харагдах юм бол баригдана шүү. Аав чинь ноён угсаат хүн гэдгээрээ гэмгүй

байж байгаад баригдсан. Чи энд байж болохгүй нэг газар нэр зүсээ өөрчлөөд ч болохнээ амьдарч үз хүү минь. Баатаржав эхийн үгийг сонссон сонсоогүй хоёрын хооронд сууж байлаа. – Үгүй чи надад

хэлээд өгөөч Дандархайдав ирсэн юмуу үгүй юу. – Ах явчихсаан би яваагүй ш дээ уул хадаар орогнож байна. – Иш ямар ч арчаагүй юм бэ хүү минь ахыгаа дагаад явчих гэж гуйгаад байхад чинь Дандархайдав

алсын бодолтой хүн яах вэ? Чамайг би ер яана даа хүү минь ингэж явах ч гэж адаглаж эцэг чинь байсан бол нэг өөрсөн эхийн үглэхийг сонсоод гунигтай инээвхийлсэн Баатаржав нохойнууд чинь байхгүй

юу гаднаас ирж байхад ган хийх юм алга гэв. – Байхгүй ээ ногоон малгайтнууд буудчихсан. – Хөгийн амьтад нохой эхнэр хүүхдэд аагаа гаргадаг. Ингэхэд энэ Хайдавсүрэн яагаад энд байдаг билээ. Овоо том

болчихож. Цагаан хаачсан юм бэ? хэмээн тайвширангүй хэлсэн ээ бяцхан хүүг харан инээмсэглэв. – Ногоон малгайтнууд хөөрхий муу Цагааныг бас аваад явчихсан мэдэхгүй ямарч зорилгоор аваад явсан юм бэ? Ямар олигтой байв гэж хөөрхий. – Хм. Нэгнийх нь эхнэр болоод арилаа биз. Тэгээд энэ Хайдавсүрэн таньтай байгаад байна уу гэсээр өмнө нь мөлхөн очиж нялхыг нь энхрийлэн үнссэн Баатаржав хоёр охин дүүгээ ээлжлэн хараад инээмсэглэх гээд чадсангүй. “Хоёр дүү минь ямар амьдралд хүн болцгоох болдоо. Хэцүүхэн амьдрал туулах нь эд маань. Энэ зэлүүд нутагт ээж минь ийм гурван хүүхэдтэй амьдарна гэдэг хэцүү. Нүүлгэх хэрэгтэй юм байна. Биднийг одоо энэ нутгийнхан ноёныхон гэж адлана. Аймгийн яамны ойролцоох сууринд аваачсан нь дээр байх. Тариатын хүрээ ч дээр юмуу. Бодож байгаад нэг тийш нь нүүлгэе. Ямарч байсан эхлээд Цолмон дүүгээ олох

боллоо гэх “бодол төрөхөд хүндээр сүүрс алдав. – Ээж нь өглөө эрт явж Цолмонг хайхаас. Миний хүү хүн амьтны нүдэнд өртөөд дэмий биздээ. Харин элдэв шалдавын улс охин дүү нарыг чинь айлгачих вий. Алсаас харж байгаарай. Баатаржав ээжийгээ өрөвдсөн өнгөөр харж – Хэрэггүйдээ ээж минь. Таньд хэцүү байгааг хүү нь мэдэхгүй яах вэ? Миний ээж гэртээ байж бай. Би өөрөө дүүгээ хайя. Харин ээж минь та зулаа битгий таслаарай. Аавыг ирнэ гэж битгтй хүлээ. Хүлээх хэрэггүй болсон. Ээж минь та сэтгэлээ бариарай. Хүү нь таньдаа… энийг л хэлэх гэж ирсэн юм. Бид нар аавгүй болсон гээд том алгаараа нүүрээ даран чимээгүйхэн мэгшив. – Яадаг билээ ээ бурхан тэнгэр минь. Ижил хоёр хайрхан минь эзэн ноёны минь сүнсийг амаржуулж дэргэдээ авч хайрла. Уруул өмөлзүүлэн залбирах эхийгээ Баатаржав зүрх шимшрүүлэн харж суулаа. Тулган дахь галын гэрэл дээш бадмалж хатны хамрыг даган бөмбөрөн унах нулимсан дуслууд гялтганана. – Тийм болсон бий. Хөөрхий минь. Тийм сайн хүн бурханы дээд оронд төрнөө төрнө. – Зөв л явдаг юм шүү миний хүү. Тэр бол эцэг ноёны чинь хүсэл байсан юм. Хэдэн ч удаа зул асаасан яах вэ? Харин

хэдэн хүнийхээ араас зул өргөх болох нь вэ? Цэцэн эгч бас .. за .. за.. хэлэх байтугай бодох ч юм биш. Бид гэмгүй гэж дотогшоо өөрсдийгөө өмөөрөвч энэ төр бидний цусанд цадахгүй юм шиг байна. Ай яасан ч хэцүү хувь тавилан гээч вэ? Цолмон охин минь эсэн мэнд олдоосой билээ. Хожмын нэг өдөр тэр газарт эгч хатантай, бас эр нөхөр ноёнтойгоо уулзаад би юу хэлэхсэн билээ. Ай лха таван тэнгэр минь. Дээдэс өвгөдийн минь онго сахиусан тэнгэр минь. Үр хойч үеийг минь аврах болтугай. Тун чиг их цөхрөлөөр наминчлах эхийгээ харсан Баатаржавын зүрх өмрөх мэт болж байлаа. – Ээжээ .. ээж. Номингоо толгой өргөн хүүгээ ихэд тайвнаар харав. – Өө юу гээв. Миний хүү.. Ийм үед ээжээсээ алив нэгийг нуугаад хэрэггүй Номингоогийн хацар нулимсанд бүрэн нэвчин өмсч буй нимгэн дээлийнх нь энгэр бараантан харагдана. – Ээжээ одоо Цолмон олдвол болох гээд байна. Эх хатныг ногоон малгайтнууд зодож, занчаад ганганд хаячихсаныг нь би олж авсан. Одоо асруулж тэнхрүүлж байгаа. Хүүгийнхээ үгийг гүйцэд сонсолгүй Номингоо огил харайн босч – Ээ хөх тэнгэр минь. Хатан эгч минь амьд мэнд байгаа нь аштай юу даа гэж шивнэв. – Амьд байгаа муу сайн яргачингууд үхсэн гэж бодсон биз. Орхиод явчихсан

байна лээ. Намайг хатан ээжийг шүтээнт агуй уруу аваачихыг хэн ч хараагүй. Яаж мэдэх вэ. Ногоон малгайтнууд ирээд асуувал та танай хүмүүс аваад явсан би мэдэхгүй л гээрэй гээд Баатаржав явахаар өндийв. Номингоо сандарч – Хүлээ хүү минь. Ээж нь жаахан хүнс боогоод орхиё гэхэд Баатаржав эхийн гараас атган – Хэрэггүй санаа зоволтгүй. Хүүд нь бүх юм бий. Би харин та нарт ганц хонины мах аваад ирсэн шүү гээд гарав. Хүүгийнх нь унасан морины хөлийн чимээ бүдгэрэн замхартал Номингоо гадаа зогсов. Хорьдын цагаан саран цонхийж толгой дээр нь эргэлдэнэ. “Миний хүү буруу явж байх шиг байна. Уул хадаар орогнох сайн юм биш. Миний хүү нэг шийдвэл замаас гажих хүн биш. Энэ төрийн эсрэг муу үйл хийчих вий дээ. Хувь тавилан нь түүнийг тийш нь хөтлөөд байх шиг. Яасан ч аймшигтай амьдрал юм бэ дээ”. Номингоо харанхуйг гэтэлж хүүгийнхээ замыг гэрэлтүүлэх гэж сарны бүүдгэр туяан дор хүүгийнхээ араас сүү өргөсөөр байлаа. Гэнэт тэрээр хүүгийнхээ араас өргөх сүүтэй үлдсэндээ баярлав. “Овоо доо энэ төр намайг хүүгийнхээ араас өргөх сүүтэй үлдээдэг. Ээж сүү хоёр байхад миний хүүгийн заяа доройтох ёсгүй. Төрийн золиос бидэн дээр буулаачиг бид төрд гомдох эрхгүй. Монгол

улс оршин тогтнож байхад үр хүүхдүүд минь жаргах цаг ирэх учиртай” Номингоо ийн бодоод өөрийгөө ялах мэт гүнзгий сүүрс алдав. Орчин аниргүйхэн дүнсийнэ… – За охин минь бид Улаанбаатар хотод хүрээд ирэх нь ирлээ дээ. Өнөө шөнөдөө чи манайд хоно. Би чамайг нэг газар хүргэж өгнө. Их гоё газар даа. Хот гэдэг чинь их хөлийн газар. Эвгүйхэн гишгэвэл задаа алддаг газар. Эхлээд сургуульд орж эрдэм ном сур. Дараа нь ахыгаа ол гэж хэлсэн Долд, Цолмонг дагуулан алхсаар гэртээ хүрч ирэв. Тэр хоёрын замд таарсан эзгүйрсэн Гандангын хоосон дацангууд уйтайхан дүнсийж, сүрэг тагтаа дэрхийн нисэхэд Цолмон жигтэйхэн цочив. – Ахаа танайх энд байдаг юмуу охины асуултанд Долд санаа алдаад – Тиймээ охин минь уг нь манайх ч биш л дээ. Гэхдээ одоо манайх – Манай садангийн нэг ламынх байгаа юм. Хөөрхий тэр лам баригдаж, яваад буудуулчихсан зайлуул. Цолмонгийн царай цонхийн цайж – Та тэр ламд тэгээд тусалж чадаагүй юмуу яасан гэж түүнийг буудсан юм бол? – Яах юу байх вэ дээ! Гандан хийдэд дээгүүр суудалтай уншлага сайтай лам учраас феодалын тоонд ороод алуулчихгүй юу даа. Би яаж туслах билээ дээ. Ямар ч аргагүй юм чинь тэр шүү дээ. Цолмон хижээл эрийн олон үрчлээт дух уруу харж – Та их сайн хүн шиг санагдаж байна. Тиймээ та

сайн хүн. Намайг энд авчирсанд таньд гялайлаа гэв. “ Нээрэн ч Ерөөлтийн хэлдэг үнэний ортой юм шиг. Захирангуй хирнээ нүүр хагарсан насандаа баймгүй ухаалаг яриатай. Өмссөн хэрэглэсэн нь цаанаа нэг эрхэмсэг. Энэ охин ядуу хүний охин биш. Яавч биш. Сурвалжит гэр бүлийн охин байж таарах нь ямар ч байлаа гэсэн энэ муу зовсон охины буруу гэж юу байх билээ. Өглөө тэнхим дээр хүргээд өгчихье! Нанзадын дүү охин тэнд багшилдаг юм билээ” хэмээн Долд бодоод хашааны үүд түлхэж оров. Ламын жижиг гэрээс арц, хүжний хадгалагдсан үнэр ханхийж, бүгчим чийг бас үнэртэх аж. – Сүрэн охин минь тэнд ус байгаа шүү. Хир буртгаа сайн угаана биз. Өглөө ах нь чамайг тэнхимд хүргэж өгөөд ажил уруугаа явна гэсэн Долд цай, хоол хийхээр жижиг төмөр зуухны тагыг авав. – Дүү минь Дарьсүрэн багшийг дуудаад өгөөч! Захирал гэсэн өрөөний үүдийг татсан Долдыг чангахан хэлэхэд халимаг үстэй залуухан эр толгой өргөн хараад дотоодыг хамгаалахын төлөөлөгчийн хувцастай хүнийг харан босч зогсов. – Сайн байна уу та. Дарьсүрэн багш эзгүй байгаа. Хөдөө гэр үрүүгээ чөлөөгөөр явсан гээд Долдыг харав: – Би танай тэнхимд нэг хүүхэд өгөх гэсэн юм. Дарьсүрэн эзгүй байдаг мөн таагүй юм боловоо. За одоо яахсан хүлээдэг хэрэг гэсээр эргэх Долдыг залуу гайхан харж – Та түр хүлээгээч. Би сургуулийн захирал Намсрай гэдэг хүн байна. Сурагчид маань хэдийгээр амарч байгаа ч тэр хүүхэдтэй чинь би уулзья гэв – Үгүй мөн сайн юм боллоо нээрэн тэг… Захирал нь байж

байхад чинь би гэж нэг мунгинасан амьтан Дарьсүрэн гээд … таньдаг ухаантай юм даа тэгээд өвчигнөж явахгүй юу. Алив Сүрэн хүүхээ энэ багштайгаа уулз. Ах нь явалгүй горьгүй нь. Ажлын цаг болчихлоо гээд Долд дэгдэлзэн гарч одов. Намсрайн өмнө Цолмон бүлтэлзэн суухад том алаг нүдийнх нь аягаар нулимс мэлтэгнэн дүүрч байлаа. – Би бол энэ суруулийн захирал Намсрай гэдэг хүн. Багш хүн. Чамайг алс холын Цэцэрлэг Мандал уулын аймгаас ирсэн гэж сонслоо. Ахтайгаа уулзана гэж ирсэн гэлүү гэхэд охин толгой дохин нулимсаа арчив. – Миний дүү айх юм байхгүй. Ах нь багш хүн учраас чиний эрхийг хамгаална. Харин чи надаас юуг ч нуух хэрэггүй. Тэгж байж гэмээнэ багш нь чамайг ахтай чинь уулзуулна шүү дээ хэмээн учирлав. – Та намайг ногоон малгайтангуудад бариад өгчихгүй биз дээ охиныг хүндээр сүүрс алдахад Намсрай түүнийг ихэд өрөвдөж – Яалаа гэж дээ. Багш нь бас хүнд амьдралыг туулсан хүн. Тэгээд багш хүн юу боллоо гэж чиний мууг үзэх билээ. Чи манай сургуульд сурах хэрэгтэй манайх сурагчдаа байрлуулах дотуур байртай – Гэхдээ би уйгаржин бичгээр уншиж, бичиж чадна. Бас ханзаар … дөрвөн аргын тоо бодож чадна. Ах минь надад зааж өгсөн юм. Миний ах энэ хотод амьдралын мөр хөөж ирсэн. Би ч бас … Бидэнд тэгэхээс өөр зам байгаагүй. Ногоон

малгайтангууд миний ээжийг хүртэл барьсан. Тэд манай сангийн даамалыг бидний нүдэн дээр буудаж алаад дараа нь ээжийг баривчлаад зодоод, буу тулган тууж явсан. Тэд миний ээжийг бараг алчихсан байхаа гээд охины хоёр мөр чичрэн уйлахад Намсрай ихэд сандарч охиныг тайвшруулахыг хичээж байлаа. – Би ногоон малгайтангуудад дургүй. Тэд хэтэрхий нэг талыг барьж туйлширч бусдын толгойгоор удирдуулж цус урсгагчид. Дандаа ийм түгшүүртэй байхгүй. Цаг үе тайвширна. Нийгмээс нийгэмд шилжих үед аливаа улс оронд гарз хохирол, золиос гарч хувьсгал оршин тогтнодог юм.. Хувьсгалын үйл хэрэг зүгшрээд ирэхийн цагт чиний эцэг, эхийн буруу зөв ялгарч гарна. Магадгүй төр алдаагаа засч чамаас уучлал гуйх нэг сайхан өдөр бас ирнэ шүү дээ. Дүү минь амьдралд итгэлтэй цог золбоотой бай ингэхэд чиний аав хэн юм бэ? Энэ удаад ч охин Намсрай өөд итгэл муутайхан харав. – Зүгээр.. Надад итгэ … би чамд тусална. Намсрай уг охины эргэлзээг тайлав бололтой хөнгөн сүүрс алдаад – Миний аав бол Засагт хан аймгийн Эрдэнэ вангын хошууны ноён Содном бэйс ээжийг минь Цэцэн хатан гэдэг гэв. – Тийм байж.

Тэгээд л эцэг, эхийг чинь баривчилж дээ. Ах чинь баривчилгаанаас зугатаж дээ. Чиний түвшинг тогтоох шалгалт би одоохон аваад орхиё. Шинэ тутам тулгар төрд маань бичиг үсэгтэй эрдэм мэдлэгтэй хүн их хэрэгтэй байна гээд Намсрай цаас үзэг гаргаж ирэв. – Багшаа би надад тусласан ногоон малгайт ахад нэрээ Сүрэн гээд хэлчихсэн – Ер нь чи их болгоомжтой байх хэрэгтэй овгоо солиод Содном биш Цэцэнгийн Цолмон гээд явчих ямар ч атугаа багш нь чамаас шалгалт аваад орхиё гээд тэр хоёр ажилдаа оров. Багш Цолмонгоор уншуулж, бичүүлж, тоо бодуулж үзээд ихэд сэтгэл хангалуун инээмсэглэж – Чи ахаараа заалгасан гэлүү. Ах чинь тэгэхээр их эрдэмтэй хүн байх нь дээ. Надад ч ах чинь хэрэгтэй болох нь тэгэхээр ахыг чинь хамт эрж сурах хэрэгтэй болох нь. Ноёны хүү нь хамаагүй эрдэм мэдлэг нь бидэнд хэрэгтэй байна. – Ах маань түүх их бичдэг хүн – Тэр тусмаа бидэнд хэрэгтэй. Тэгэхээр Цолмон би чамайг багш нарыг бэлтгэх сургуульд би чамайг хүргэж өгнө. Байртай чи санаа зоволтгүй, чи багш болоод ардын үр хүүхдэд хичээл заана. Над шиг багш болно гэсэн үг. Тэр өдөртөө Намсрай захирал Цолмон охиныг багш нарыг бэлтгэх сургуульд

хүргэж өгөөд охин анхныхаа хичээлд сууж, хичээлийн дараа Гандангын дэнж үрүү Долдынд очив. Цолмонгийн сууж ирсэн машин хашааны үүдэнд зогсч хашааны хаалга онгорхой тул охин жижиг хаалгыг түлхэн орчихов. Гэрийн онгорхой хаалгаар махны үнэр ханхийж хоёр хүний ярилцах тодхон сонсдоно. – Чиний хэлсэн ортой боллоо Ерөөлт минь ээн охин жирийн амьдрал хөөсөн ядарсан охин биш байж таарлаа. Би өнөөдөр баривчлагдсан феодалуудын анкет бүртгэлийг шүүж үзлээ. Содном бэйс арван нэг, арван гурав, арван зургаатай гурван охинтой бөгөөд арван зургаан настай том охин нь Цолмон нь их хатан Цэцэнгээс төрсөн юм байна. Цэцэн хатан ч тэр Номингоо хатан ч тэр аль аль нь том ноёны үр сад юм байна. Гүржав чухам яагаад ганц Цэцэн хатныг баривчилсан юм бол … Цэцэн хатанг баривчилсан дотоодыг хамгаалахын төлөөлөгч дэслэгч Гүржав, өөрийн хоёр туслахын хамт ор сураггүй алга болсон өдөр энэ охин бидэнтэй таарсан. Их айж цочирдсон байсан. Би энэ охиныг Содном бэйс ноёны Цэцэн хатнаас төрсөн гүнж Цолмон мөн гэж бодож байна. Цолмон хэрвээ мөн бол эхийг нь туугаад гарсан дотоодыг хамгаалахын гурван хүний хэрхсэнийг мэдэх ёстой. Архангай

аймгийн дотоодыг хамгаалах газрынхан хэдэн өдөр дараалан эрлийн баг гаргаж, хайлт хийсэн ч манай гурван хүн ч тэр, хатан бас олдохгүй байна гэсэн илтгэл ирлээ. Би бүүр гайхаад сууж байна. Адаглаж Батаев өөрийн гэр хөл болсон Гүржавыг нэхээд суулгадаггүй гэж Долдыг ярихад – Тэгвэл энэ охиноо баривчлаач. Хэрэв ноёны охин мөн бол манай хүмүүсийн хэрхсэнийг хэлээд өгчих юм бишүү.. Магадгүй эхийгээ аврахын тулд нөгөө гуравыг падхийлгэчихсэн юм биш биз … – Арай ч энэ алгын чинээхэн охин тийм юм хийж чадахгүй биз… Гэхдээ ноёны хоёр том хүү олдохгүй байгаа шүү дээ гээд Долд бодол болов. – Наад охиноо баривчил.. баривчил аягүй бол чи бид хоёрын толгойг цусдана шүү .. гэж ярилцах тодхон дуулдахад дотор нь палхийгээд явчихсан Цолмон өлмий дээрээ гишгэлэн ухарсаар хашааны үүдээр гараад тэр чигтээ унаж тусан гүйв.. “Намайг барих нь гээч! Би одоо яанаа баригдаж болохгүй. Ахтайгаа уулзах минь л чухал Намсрай багшид очиж үнэнээ хэлье тэр хүн л намайг аварч магадгүй” Намсрай өдрийн ажлаа дуусаад гарахаар ширээн дээрхээ эмхэлж байтал коридорт хүний хөлийн чимээ гарч Цолмон охины ихэд айсан царай харагдаж, нүд нь эргэлдэж орж ирэв. – Ахаа … үгүй багшаа … Нөгөө

хүмүүс намайг барих гэж байна. Надад туслаач хэмээн шалан дээр сөхрөн ойчив. Намсрай хурдан босч охиныг татан босгоод – Бос бос тайвшир. Юу болов .. Яагаад чи ингэтлээ цочирдов хэмээн зөөлөн үгээр аргадахад Цолмон нулимстай нүдээр түүнийг гунигтай харж болсон явдлыг ярьж өгөв. – Аан.. тэгж байна уу .. За яах вэ? Хичээл эхлэх бас болоогүй байна. Дотуур байранд байх нь чамд осолтой боллоо. Нэг хэсэгтээ чи манайд байсан нь дээр. Одоо хоёулаа гарч чамд жаахан өөрчлөлт хийх нь зөв юм байна. Тэр оройдоо Цолмон шал өөр хүн болж хувирав. Үсээ тайрч, нимгэн саарал даавуун дээлийг шар дурдангаар жавхайтал ороож, гишгэх тоолон шажигнан дуугарах торгон савхин гутал өшиглөж, саравчтай малгай өмссөн Цолмонг танихын аргагүй өөр болсныг Намсрай шохоорхон харж “ Ёстой нэг шинэ цагийн хувьсгалч охин гарлаа даа. Харсан хүний сэтгэл гижигдэм сайхан ч бүсгүй юм” гэж бодов. – Орох уу? Захирал багшаа

гэх бүдүүн дуунаар Намсрайг харахад дотоодыг хамгаалахын төлөөлөгч ахмад Долд түүний өмнө зогсч байлаа. – Аа та юу … Суугаач … Надтай уулзах хэрэг гараа юу гэж Намсрай эг магхийн хариулаад сандал уруу дохив. Долд заасан суудалд сууж нөгөө өчигдрийн охины талаар явна. Тэр охин хаана байна вэ? Танай энэ тэнхимийн байранд байна уу гэв. – Уучлаарай нөхөр Ахмадаа…. Манай хичээл эхлээгүй байна. Хичээл эхлэхээр охиныг сургуульд оруулъя. Одоо хүүхдүүд амарч байгаа болохоор тэр охиныг энд байлгаж болохгүй шүү дээ. Би өчигдөр тэр охиныг бүртгэж аваад явуулчихсан. Танайхыг олно гээд гарсан очоогүй юмуу гэж сандрангуй байдлаар асуухад Долд, Намсрайг харж – Би ч бас дайн дажины хор уршгаар үр ханиасаа салж амьдын хагацал үзэж зовж яваа хүн. Өнчирч зовсон харж хандах хүнгүй нялх амьтныг би зовлонд унагаад юу хийх вэ? Чи цаад

охиндоо тусалж зөв замыг нь зааж өгнө биз. Наад охиныг чинь эхийг баривчлаад аваад явсан манай гурван хүн алга болчихоод байна. Наад охиныг чинь хайж байгаа. Өнөөдрөөс Содном бэйс ноёнтны бас нэг хатныг барих тушаал гарч байх шиг байна. Наад охины чинь талаар би хувьдаа ус балгасан юм шиг л өнгөрнө. Харин надаас өөр мэдэх хүн байгаа тул гадуур дотуур явахдаа болгоомжлох хэрэгтэй… Долдыг гарсаны дараа Намсрай яахаа шийдэж ядан хэсэг суув …

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *