Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “7-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “7-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
234

Бага ноёнтоон цай авчирлаа. Хонь аваад ирсэн муулах уу яах вэ? Хундагаа гадаа ирчихээд таны айлдахыг хүлээж байна. – Ашгүй дээ. Хундгагааг нааш нь оруул хатан ээжийг асрамжлаг хатан ээж

шархандаа халуурч байх шиг байна. Ноён сангаас хэдий хирийн юм тасдаж ирүүлсэн байна вэ? – Батаа даамал өчигдөр хоёр тэрэг хүнс авчирч өгсөн. Өнөөдөр хэдэн үхэр, хонь бас ялгаж өглөө үүрээр авчирч

өгсөн шүү. – Хөөрхий даамал. Бурханы оронд заавал төрнөө. Бидний төлөө чин сэтгэлийг барьсан үнэнч хүн байсан даа. Ингээд бодохоор ардынхантай хийх миний тэмцэл яагаач үгүй байна. Гэхдээ Борчин

энэ чамд хамаагүй. Малаа сайн маллаарай. Хундагаа та хоёр бидэнд их тус болж байна. Хэдийгээр хамгийгаа цөлмүүлж ядарсан ч та хоёрын ач тусыг мартахгүй. Айл шиг айл болгоод амьдралын мөр

хөөлгөх болно. Би явж өнөө гурван амьтныг далдлая. Ээж, дүү, нараа эргэе! Ямар ч малаа битүү ширэнгэнээс цааш битгий гаргаарай! Гэх мэтийн зааварчилгаа өгсөн Баатаржавын гарч явахыг Цэцэн сонсч

хэвтлээ. Энэ хүү нилээд хоногын өмнөөс алсын бодолтой энэ бүхнийг зохицуулсан бололтой. Эрэмгий дайчин алсын хараатай. Эцгээсээ илүү шахам айхтар хүн гарч байна даа. Хүүгийн байдлыг ажихад нилээд суурьшмал байдалтай байх юм. Цаашдаа ямар тавиланд хөтлөгдөх хүү юм бол доо. Хөөрхий минь. Бидний төлөө оргодол босуул болж хувирвал мөн хэцүүеэ. Номингоотой уулзах хэрэгтэй байна . Шалавхан уулзаж энэ хүүгийн байдлыг өөрчлөх хэрэгтэй болох нь. Алга болсон адууг энэ хүү нааш нь авчирж дээ янз нь. Адуу байтугай аяга ч, хиагаа аваад ирсэн байдаг. Айхтар юм аа. Гэж бодсон Цэцэн хатан толгойгоо хөдөлгөж шүтээн үрүү харснаа харц нь нэг цэгт тогтов. Би яагаад түрүүнд харсангүй вэ? Хэмээн ихэд харамсан бодоод Цэцэн хатан ухасхийн босоод шархандаа хөндүүрлэн ёолов. Нүдийг нь нулимс бүрхээд болох биш. – Арай үгүй байлгүй дээ. Ихэд

тод хэлсэн Цэцэн хатан халуурч дагжин чичирч байгаа биеэ хүчээр захиран байж босч шүтээний ширээний хажууд хүндэтгэлтэйгээр байрлуулсан ноёны отго жинст малгай , өлгөж байрлуулсан хүрэн тэрмэн дээл , том хээтэй хүрэн магнаг торгоор хийсэн хүрэм зэргийг үүлгэртэн харав. Үгүй энэ чинь юу билээ. Баригдаад явахдаа энэ хувцсыг өмсч явсан шүү дээ. Тийм шүү дээ. Би энэ хүрмийг оёж дууссан ч нэг шилбийг нь хадаж амжаагүй. Ногоон малгайтнууд ирж ноёныг минь барьж аваад явсан. Яахаараа хувцас нь энд байдаг билээ. Арай… Байхгүй болчихоод … Ээ бурхан минь би чинь ямар билэггүй муухай юм бодох нь энэ вэ? Иш чааваас гэж дээ. Тэгэхэд би энэ шилбийг гүйцээгээд хадчихсан бол өдийд хувцсыг нь биш өөрийнх нь халуун, дулаан царайг хараад сууж байх ч байсан юм билүү. Би мөн азгүй хүнээ… би одоо чухам юу сонсох бол доо хэмээн бодоод эргэж ор уруугаа гэлдэрсэн Цэцэн хатаны дал мөр чичрэн уйлж байлаа. – Хатантаан. Таны бие муу байна уу? Та цай ууна уу гэсээр Хундагаа

зөөлөн гишгэлсээр ирж өмнө нь бөхийв. – Хундагаа надад тэр бүхнээс гадна нэг том тус болоод орхиоч! Гэж Цэцэн ихэд яадруу , сул дорой дуугаар хэлэв. – Жа , Хатантаан. Би туслалгүй яахав. – Чи энд ирээд хэд хонож байна вэ? – Дөнгөж сая ирж байна. Хатантаан та – Ноён яасаныг чи сонсоогүй биз. Хатны энэ үгийг сонсоод Хундагаа цонхийн цайв. – За яв даа охин минь. Би амрая! Чи надад жаахан цай аваад ир дээ. Хундагаа хатанг орон дээр нь зөөлөн хэвтүүлж өгөв. Хатны зовж шаналж байхыг харах Хундагаад ихэд хэцүү байлаа. Хөөрхийг ингэж их зовж байхад нь хэлээд дэмий ч юм уу даа. Яалтай ч билээ дээ. … Цолмон бүдэрч унаад босч цааш гүйв. Гэгээ аль хэдийнээ тасарч хангай нутгийн зуны харанхуй шөнө эхлэв. Хэдийгээр зуны цагч гэлээ нимгэн дээл бие жиндүүлэх аж. Айлууд ихэнх нь доошилж зуслан уруугаа нүүчихсэн тул Цолмонгын очсон өвөлжөө болгон эзгүй бууц нь харласан хоосон өвөлжөө байлаа. Эргэн тойрон ой модтой хангай нутагт чоно нохой элбэг тул Цолмон буцаж гүйв. Ноёны эрх танхи охин өлсч дааран ихэд гүйснээс жигтэйхэн ядрах аж. Бас чоно гараад

ирэх вий гэхээс тэр ихэд айж байлаа. Би одоо яах вэ? Ээжийг минь тэр хүмүүс аваад явчихсан. Аав шиг эргэж ирэхгүй бол яанаа. Батаа даамлыг буудчихсан. Бага, дунд хатан ээжүүд зүгээр байгаа даа. Тэд намайг олвол бас буудна. Одоо надад ганцхан зам байна. Нийслэл хүрээ орж ахтайгаа уулзах хэрэгтэй. Ах минь нийслэл хүрээнд байгаа. Ахыг тэнд байгаа гэж ээж ногоон малгайтад хэлж байсан. Би яаж ийж байгаад нийслэл хүрээ гэдэг газарт очих ёстой. Цолмон буцаж гүйсээр саяхан дайрч өнгөрсөн өвөлжөөнд орж манарсан бууцны дунд орж бие далдлан хэвтсэн чигтээ унтаж орхив. Тэр хүмүүсийн ярилцах дуунаар цочин сэрээд айсандаа амаа ангайгаад хөшчихөв. Эргэн тойрны уул анир чимээгүй дүнхийж, үй түмэн одод толгой дээр нь яралзана. Хэн нэгний инээх, тамхи шунхайран сорох сонсдож бууны замаг тачигнуулан инээлдэх нь хажууд сонсдоно. Доош нь хонхойлсон бууц түүнийг тэдний нүднээс нууж байлаа. – Баруун хязгаарыг илбэн товхинуулах төлөөний түшмэд Намхайн араас дагасан баг алга болчих юм. Гүрсэд гэж нэг юм онгироотоод амьтан айлгаад олз ашиг хайн тэнэж яваа биз. Орос зөвлөх Батаевын жинхэнэ бууны нохой доо.

Заримдаа ч энэ ажлыг хийж яваа даа гутрах юм. – Хэлээд юу гэхэв. Долд минь. Бид хувьсгалын үйл хэрэгт амь дүйн оролцож Шивээ хиагтийг чөлөөлсөн улс. Тэгэхэд ч яах вэ? Гаминтай нүдэлдэж, дараа нь Бораныхантай исгэрэх сумны дор нүдэлцэж явлаа. Одоо харин сумны исгэрээнд биш. Нарны дор эр эм гэж ялгалгүй лам, ноёд гэдэг шалтагаар гартаа зэвсэггүй Монголчуудаа хядаж байгаагаа ер нь бол гутарч харамсаж байна шүү. Ерөөлт минь гээд нас тогтсон хүн зөөлөн сүүрс алдав. – Энэ хувхай улаан оросууд дэндүү даварч байна шүү. Сүх жанжин маань алга. Цэргийн яамны сайд Чагдаржав, ерөнхий сайд Бодоо, намын дарга Данзан гээд бүгд толгой дараалан хоригдлоо. Хорлогдлооч гэж дээ. Сүх жанжинаас бусад нь бүгд буудуулсан. Энэ засгийг байгуулж төрийг эмхэлсэн нь эсэргүүн биш юм бол тэр дарга нар яагаад эсэргүүн болчихдог байнаа. – Долд минь хоёулханаа ярих яриа шүү. Энэ чинь. Хэн нэг нь сонсчихвол хоёулаа бас эсэргүүн болно. Оросууд ч мөн манай Монгол улсыг бие даасан улс болгох дургүй учраас удирдлагуудыг нь устгачихлаа шүү дээ. – Хэй бүү мэд

дээ. Нийслэл хүрээг чөлөөлсний дараа жанжины тушаалаар цагдаа цэргийн багт орсон хувь заяандаа их гомдох юм даа. Үнэнийг хэлэхэд Сайн ноёны ноёдыг буудуулахад өр өмөрч байлаа шүү. Бүгд арван нэгэн онд хар цэрэгтэй тулалдаж явсан дайчин ноёд , тайж нар байсан. Их харамссан шүү. – Одоо тэгээд хоёулаа яах вэ ? Намхай түшмэд чийчаантай явсан хүн бидэнд гүйцэгдэхгүй. Харин морьтой баг гүймэгдмээр саяхан Содном бэйс ноёны хатанг баривчлаад явсан гэлцэх юм. Хаачдаг байнаа тэд … Ойр хавиар явсан хэд хэдэн хүн Гүржав тэр хатныг зодоод байсан гэлцэх юм. – Гар хоосон эмэгтэй хүнийг тэгж элдэвлээд яах вэ ? дээ тэр хатан их удаад толгойн хэрэглэлээ өгөхгүй гээ биз ингэхэд Долд чи эхнэр хүүхдээ олж уулзаж чадсануу? Сураг чимээ байна уу ? хэн нэгний цөхрөнгүй сүүрс алдах Цолмонд сонсогдов. “Энэ хоёр хүн ихэд гайгүй хүн шиг санагдах юм. Очоод үнэнгээ хэлбэл яах бол. Ээ болохгүй байх эд нар бас ногоон малгайтнууд байна тэр тусмаа Содном бэйс ноёны охин гэж бүрч хэлж болохгүй. Харин эд нарыг дагаад явбал ээжийнхээ яасныг мэдэж болох юм. Чийчаан нь явж болохгүй байгаа шиг байна. Эд нар нийслэл хүрээ орох юм шиг байна. Хоёр ахтайгаа уулзах нь чухал. Бас ээж минь яаж

байгаа бол. Ээжийгээ аврах хэрэгтэй. Яах вэ яаж энэ улстай цуг явах вэ?” хэмээн Цолмон ихэд сандчин бодов. – Энэ хоёр хүнд итгэж болохгүй бас ногоон малгайтангууд байна. Аягүй бол ноёны охин гээд түрүүчийн хүмүүс шигээ чамайг бариад хорьчихно бас зодно Чимээгүй байж холууур өнгөрсөн нь аминд чинь ээлтэй хэн нэгэн түүнд шивнэх шиг болоход Цолмон ойр ойрхон цохилох зүрхээ даран тонгойв. -Чи наад хүмүүстэйгээ уулз. Ногоон малгайт ч гэсэн хүн тулж уулз. Хүн болгон адилгүй. Содном ноёны охин гэхээ болиод ядуу өнчин охин болоод оч. Ганц ах минь нийслэл хүрээнд байгаа уулзах гэж яваа туслаач гэж гуй бас нэгэн бодол түүний чээжийг ёвчиход охин өндийн суув. Энэ бодол түүнд таалагдаж байлаа. – Үүл тогтворжиж дүнсийгээд бороо шаагих нь дээ хөдлөх үү хө Ерөөлтөө. – Жаахан саатъя мотор халаад байна. Тэр хооронд жаахан нүдний хор гаргаж дуг хийгээд авъя гээд Ерөөлт дээш харан хэвтээд өгөв. – Үгүй чи юм болвол нойр нойр гэх юм аяга цай пур хийлгээд цайлаад авах бас хэрэгтэй биз дээ. -Долоон зуун километр жолоо мушгина гэдэг хэцүү хажууд даргаар заларсан та цай цүйгээ чана даа хө гэсэн Ерөөлт цааш

харан хэвтээд төдөлгүй хурхирч гарав. – За за тэгье дээ тэгж үзэхээс… Долд гэгч эр гурван чулуу тулж аргал зэрэглэн асааж жижиг тогоонд ус хийн цай үйв. Тэр хүний цэрэг саравчтай ногоон малгай галын гэрэлд тодорч таван хошуу нь тодрон харагдана. Ташаанд зүүсэн буу нь санжигнан үзэгдэнэ. Цолмон тэр хүнийг цочоож болохгүй гэж өөртөө бас бодоод алхаагаа сааруулав. Цочсондоо намайг буудчихвал яах вэ гэх айдас зүрхэнд нь хуралдана. Тэрээр галыг тойрч эсрэг талаас нь харагдахаар гал өөд чиглэн алхахад хөлийн чимээ сонссон Долд тэр зүгрүү толгой өргөн хараад буугаа шүүрэн авч – Зогс хэн бэ? Буудлаа шүү гэж хашгирахад Ерөөлт цочин сэрж мөн буугаа шүүрэн авч Цолмон уруу чиглүүлэв. Бууны амнууд зэрэгцэн өөр үрүү нь чиглэхэд хамаг бие нь салсхийн ар нуруу уруу нь хүйт даагаад явчихсан Цолмон газарт навтасхийн унаж -Ахаа намайг битгий буудаач би ядарсан өнчин охин байна гэж уйлагнахад Долд хурдхан буугаа доошлуулж – Энэ чинь бүсгүй хүүхэд байх шивдээ хэмээн шивнэв. – Харин тийм байна гэм. Ямар золигоо хийж энэ харанхуй шөнө нүцгэн нөмгөн гүйж явдаг барам бэ? Сайхан унтаж байхад минь сэрээчихлээ

гээд Цолмон уруу харайн очив. – Бос чи. Яахаараа чи ямар зорилгоор энэ харанхуй шөнө наашаа ирсэн юм бэ? Хэн чамайг нааш нь явуулав хэмээн зандрахад Цолмон мэгшин уйлчихав. – Хөөе чи яах нь вэ хө. Нэг муу ядарсан жаал тэнэж яваа юм бишүү. Очих гэр оронгүй юм байгаа биз айлгаж яах нь вэ хөөрхийг Долд ярианд оролцон өндөлзөнө. – Ай юмыг яаж мэдэх вэ төр төвхнөх гэж ядаж байхад хаанаас хэн ч хэнийг ч явуулж болно биздээ. Энэ муу сайн эсэргүүнүүд хэн явааг нь ядаж мэдэх юм гэж Ерөөлт нойроо алдсандаа харамсан ууртай үглэв. – Хцс мөн эсэргүү байваа наад хүүхэд чинь бүр даарчихаж. Наашаа суу май цай ууж дулаац. Бүүр даарчихаж бас айчихсан хаанаас явж байгаа хүүхэд вэ Долд сэнжтэй аяганд хар цай хийж өгөхөд Цолмон жаахан тайвширч цай уув. – Чи эндэхийн хүүхэд үү… Содном бэйс ноёны суурин хаана байдаг юм бэ? түүнийг жаахан тайвширч цай уусны дараа асуув. – Би мэдэхгүй ээ. Би энэ нутгийнх биш. Манайх хонгорын говиос энд нүүж ирээд удаагүй аав минь нас барчихсан. Ах маань нийслэл хүрээнд алба хашдаг болхоор би тийшээ явж байгаа юм. Долд жаал охиныг харж хэсэг суув. Итгэхэд нэг л бэрхшээлтэй санагдана. Энэ охин зовлонд өртсөн гэдэг нь үнэн

бололтой зовлон үзсэн нь нүднийх нь харцанд ил байна. Хаа байгаа хонгорын говиос нүүж ирсэн гээд бодоход үнэхээр ахыгаа хайж яваа юм байна хэмээн бодоод -Ах чинь хэн гэдэг хүн бэ гэж асуув. – Миний ахыг Хайдав гэдэг би ахыгаа маш их санаж байна гээд Цолмон уйлчихав. – Хөөрхий охин хар нялхаараа зовлон үзэж дээ. Миний муу охин хаа нэг газар ингээд хүн царайчлаад явж байдаг юм биш байгаа даа Долд охиныг харж ихэд өрөвдөн уярч амьд үгүй нь үл мэдэгдэх ганц охиноо дурсан нүд нь чийгтэж ирэв. – Охин минь чамайг хэн гэдэг юм бэ? – Намайг Сүрэн гэдэг ахаа таньтай хамт явж болох уу ? – Одоо яая гэх вэ би чамайг аваад явъя. Харин ахыгаа олно гэдэг их хэцүү нийслэл хүрээнд хүн зон их шүү дүү минь. Долд охиныг авч явахаар болсноо Ерөөлтөд хэлбэл тэр их дурамжхан байлаа. – Чи тэр өмссөн дээл гутлыг нь хардаа. Ийм хувцастай хүн өнчин ядуу байж таарах уу? Мөнгөн товчтой магнаг торгон дээл, өлзий хээ бүрэн луучин гутал, мөнгөн бугуйвч, мөнгөн ээмэг бөгж, шүр хээ сувдан даруулга энэ ядуу хүний хэрэглээ мөн үү? Наадах чинь эрх ямба нь хасагдаж мал хөрөнгө нь хураагдсан ноёд баядын охин юм бишүү? Хүнд туслах сайхан сэтгэл өвөрлөн байж хожим толгойгоо авахуулах яланд унавдаа хөө Ерөөлт тамхи асаангаа ийн хэлээд охины цагаан

царайг ажиглав. “Чи болоод л ядарсан өнчин хүн байх вий. Харваас ямбатай харц дээгүүр ганган нэгэн болох нь тодорхой. Чамайг харваас дор хаяж нэг тайжийн охин байгаа чи. За яах вэ Улаанбаатарт очоод чамайг хэн болохыг чинь тодруулж болох биз” хэмээн хорсолтой гэгч нь бодож байлаа. – За явцгаая эртхэн зам дөхье. Гүржавын баг харгис хатныхаа бодийг хөтөлчихөөд зам шуудраа биз машинаа хүржгэнэтэл асаасан Ерөөлт цонхоороо толгойгоо гарган хашгирахад Цолмон Долд хоёр машинд суув. Зэрэгцэн суусан гурав өөр өөр бодолд хөтлөгдөн өмнөөс тосох тас харанхуйг цуучин урагшлав. – Ямарч муухай юм бэ хар хот сахиж үлдэх чинь. Малчид бүгд нүүгээд явчихсан биднийг гэх хүн ч алга. Цолмон охин маань бас нэг муу юманд өртөв бололтой. Одоо яадаг билээ. Маргаашнаас хоёр тугал хэдэн боддоо жижиг хашаа барьж өгөх хэрэгтэй болох нь. Учир мэдэхгүй балчир хоёр охин, нялх хүү гурваа өлсгөчихгүйхэн хүний зэрэгт хүргэх нь миний үүрэг боллоо доо. Энэ гурвыгаа орхиод Цолмонг хайгаад явж чаддаггүй. Охин чоно нохой тэр байтугай муу хүний гарт орвол яанаа. Ийм юм байх гэж. Эр ноён минь энэ төрд муу юм хийгээгүйг мэднэ. Гэтэл яагаад энэ төр биднийг ингэж тартагт унатал минь цөхрөөнө вэ?

Үнэхээр хүү минь ирсэн нь үнэн бол хүрээд ирсэндээ. Адаглаж Цолмон охиноо олж авч амрах юмсан. Ногоон малгайтнууд Цэцэн ахайтанг нийслэл хүрээ ортол явна тууна гэж байхгүй. Хөөрхий эгч хатан минь тун ч холгүй хүйтэн газар хэвтээд биднийгээ үүрд орхисонч юмуу мэдэх арга алга ямар ч аргагүй байдалд үлдэж байна даа би. Содном бэйс ноёнтны дэргэд энгэрийн хоёр товч шиг ижилсэн гуч шахам жилийг өнгөрөөсөн хирнээ ингэж салах гэж бид хоёр… нойт оргих хамраа алгаараа шудран арчсан Номингоо өлзий хээт тулганы өмнө сөхрөн сууж гаслант бодолд уусан тарчилж суулаа. Бяцхан Хайдавсүрэн ээжийнхээ мөөмийг эрэлхийлэн үе үе сэрж уйлагнана. “Үгүй ер ардын засгийнхан хоёр үнээ үлдээдэг нь их юм болж. Тэгээгүй бол энэ нялх амьтан элэг нь харших байх даа. Бас яах вэ мал малын захтай үлдлээ. Чамлахаар чанга атга гэж нэгэн зуу хоёроос түм хүрдэг өсч үрждэг мал амьдарч болох биз. Харин амь наана там цаана байгаа халуун бүлийн хүмүүс минь хэцүү байна. Хөөрхий муу Цагаанч гэсэн хэсэгтээ зовох байхдаа зайлуул. Ноён өтөл болсон хойноо хүний бүсгүй үрийг авчирч дэмий зовлонд унагааж дээ. Дөнгөж хорин

нэгхэн настай бидний ахмад хөвгүүдээс дүү юм шүү дээ хөөрхий минь.” Юм бодохгүй гэж бодсон ч шаналал улам нэмэгдэх тул Номингоо залбирал үйлдэх санаатай суугаад бас чадсангүй дотоод сэтгэхүй нь урагдах мэт хол байгаа хүн нэг бүрийн төлөө сэмчин байлаа. Гэнэт морин туурайн чимээ сонстоход Номингоо – Энэ хүн муу хүн биш манайхны нэг нь ирлээ. Арай ноёнтон биш байгаа даа хатан горьдсон харц үүд рүү чулуудан домботой цайгаа алгаараа дарж үзэв. Энэ зуур үүд сөхөгдөн хүү Баатаржавын нь аяншин боролсон дотно царай харагдав. – Бурхан минь миний орж ирж байна ш дээ уруул өмөлзүүлэн шивнээд хоолой татсанд хүү нь – Одоо тайвшир даа ээж минь та хэд зүгээр үү гээд гурван хүүхдийг харсан Баатаржавын харц Хайдавсүрэн дээр тогтоод – Ээж нь хаачсан юм бэ гэж түгшсэн байртай асуухад Номингоо хурдхан нулимсаа арчин – Хайгаад олдоггүй ээ алга болчихоод байна хүү минь бид баларч байна. Хөрөнгө хураасан ногоон малгайтнууд эх хатныг баривчилсан. Батаа даамлыг бидний

нүдэн дээр буудаж алсан. Тэр бужигнаан дундуур дүү чинь алга болчихлоо. Би орой хайгаад олсонгүй. – Би бүгдийг мэдсэн. Харин Цолмон дүүгээ алга болсоныг мэдсэнгүй одоо харанхуй шөнө хаана гэж эрэх билээ үүр гэгээрэхээр хайж үзье. Миний дүүгийн аминд хүрсэн байвал уу муу сайн ногоон малгайтангууд та нар сайнаа үзэхгүй биз хэмээн шүд зуун өгүүлсэн Баатаржав эхийн өгсөн цайнаас хэд том балгав. Хүүгийн нь харц ширүүсч салхилах гэж байгаа тэнгэр аятай үүлшихийг харсан Номингоо дотоод шаналал нэмэгдэх шиг зүрхээр нь хүчтэй хатгуулав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *