Нүүр Өгүүллэг “ХАТАДЫН ЦАДИГ” роман “5-Р ХЭСЭГ”

“ХАТАДЫН ЦАДИГ” роман “5-Р ХЭСЭГ”

0 секунд уншина
0
0
255

Тэр хүн тэгээд харц хүн байсан уу? Түшмэл хүн байсан уу? – Харц гаралтай бага түшмэл байсан юм. Уг нь энэ бөгж надад их эрхэм зүйл байсан юм. – Тийм бол та энэ бөгжөө ав даа. Таны өөрийн чинь эд

байна. – Үгүй дээ одоо бол зөвхөн дурсамж төдий зүйл. Цэцэн хатан юунд ч юм бэ? Ийн багтарч хэлээд өөр тийш харав. “Үгүй ер бүр бах тав нь ханаж байх шив дээ. Энэ Намхайд би муу зүйл хийсэн удаа үгүй

билээ. Намайг яагаад ингэж байгаа юм бэ? Эдгээр зүйлийн дотор ээжийн минь, түүний ээжийн гээд миний нандигнан хадгалах ёстой удам дамжсан зүйлс олон бий. Намхай өөрөө мэдэх хойно доо. Би эцэг

эх эр нөхрөө үгүйсгээд ганц түүний надад өгч байсан тэр гархийг дээдлэн шүүрч авах хэрэг үү? Арай ч ингэж болохгүй бизээ. Уг нь бидний хооронд сайхан хайр хадгалагдсан юмсан. Энд ингэж

уулзаагүй бол дээр байж дээ.” Намхай Цэцэнгийн баргар царайг ажаад мөнөөх бөгжөө хайрцаг уруу урам муутай хийгээд данслах ажилдаа оров. – За та чинь хэн билээ. Содном бэйс ноёнтны бага хатан гэлүү?

Ийм залуу сайхан бүсгүй яахаараа үе мултарсан хөгшин ноёны харгис хатан болчихдог билээ. Ногоон малгайтан гэгдэх дотоодыг хамгаалах газрын дэслэгчийн мөрдөс бүхий лагс бахим биетэй Намчинг цийлгэр ногоон нүдээ эргэлдүүлэн муухай харж дүрэмдэхэд хорь дөнгөж гарч буй Цагаан хатан өвдгөөрөө газар дүг хийтэл чанга сууж – Өршөөж үз дарга минь. Би ядарсан ядуу айлын охин билээ. Арван наймтай байхад минь Содном бэйс ноёнтон намайг богтолж авсан юм. Намайг өршөөгөөч би буруугүй гэж уйлагнан гараа сарвалзуулав. – Байх. Байх. Чам мэтийн царайлаг бүсгүйчүүлд тийм зовлон тохиолдох нь элбэг. Муу сайн хар феодалиудын хийж байгаа ажил. Ийм учраас ардын засгийн газраас феодалуудыг устгаж, хөрөнгийг нь хурааж байгаа юм. Гэснээ Цагаанд ойртон ташаандаа санжигнах жижиг гар буугаа гарган онгойсон хар амыг нь бүсгүйд ойртуулж бууныхаа амаар эрүүг нь дээш өргөж – Гэсэн ч чамайг харгис ноёны харгис хатан учир өчиггүй

буудаж орхино. Нохой адил тархиндаа сум зоолгоод нэг жалганд харагдах уу. Миний эхнэр болоод эрхт иргэний адилаар сул чөлөөтэй амьдрах уу гэв. Цагааны том алаг нүдээр ус мэлтэгнэн дүүрч хацрыг даган урсаад үл мэдэг хойш ухран орон дээр тавтай гэгч нойрсох манцуйтай хүү өөдөө харав. – Хөөш чи. Чи чамаас юм асуугаад байгаа юм бишүү. Хариулаач. Би нэг зүйлийг олон асуудаггүй хүн шүү. Хачин зэвүүн дотор сэрхийм дуугаар хэлснээ Намчин бууныхаа амаар Цагааны ногоон торгон дээлний энгэрийг түрэн сэрийх хоёр хөх үрүү хатгалан зандрав. Цагааны ягаан уруул үл мэдэг өмөлзөн зөөлөн мэгшихийг Намчин таатай гэгч нь харж дотоод сэтгэлдээ тэр сайхан хүүхнийг хүсэмжлэн шунахайрч байлаа. “Хөдөөний бүрэг дорой, хүрээний гангачуудыг хол хаях царайлаг, сайхан хүүхэн юм. Чамайг энэ хорвоод би … надаас өөр эдэлж элгэмсэх хүн байх ёсгүй”. – За чи тэгээд тархиа зад буудуулахыг хүсээ юу. Намчин сэргэж догдолсон хоолойгоор хэлээд бууныхаа замгийг тачигнуулахад Цагаан хатан яаран толгой сэгсрэв. – Намайг аварч өршөө. Даргаа – Тэгээд яагаа вэ.

Би чамайг аврахаар барахгүй авгайгаа болгож авъя гэлээ. Харин чи хариу хэлэхгүй байгаа биз дээ. Би хүн гуйдаггүй. Харин би хувьсгалын эсэргүүн хэнийг боловч тархийг нь зад буудах тушаалтай хүн. Цагаан учиргүй цочирдон ойр, ойрхон цохилох зүрхээ даран ногоон малгайт эрийг үүлгэртэн харав. – Даргаа… би… би хүүхэдтэй… хүүтэй хүн шүү дээ хэмээн арайхийн хэлээд дахиад нулимс хацрыг нь дагаад садран урсахыг харсан Намчин дотоод сэтгэлдээ хөх инээдээр инээж байлаа. – Хм. Чи арай намайг эсэргүүн феодалын хүүхэд тэвэрсэн хүүхэн гэртээ дагуулаад очих юм гэж санаагүй биз. Чамд амь, залуу сайхан амьдрал чинь хэрэгтэй юм бол … олон юм хуцаад байлгүй намайг дагаад яв. Харин хүүхдээ орхи. Хэрэв эсэргүүцвэл энэ зулбасага чинь маргаашийн нарыг бас харахгүйг ойлгоорой. Одоо чамайг нөгөө хоёр хатны чинь хамт баривчлан аваачаад буудна. Тэр Дандархайдав, Баатаржав нарыг бид тун ч удахгүй олж цаазаар авна хэмээн дээгүүр харан хэлээд ташаа тулан ханхалзах Намчинг Цагаан хатан ихэд аймсан хараад дахин газарт ойчин – Би .. Би таньтай хамт явъя! Харин

миний хүүг аварч өршөө гээд духаараа түг түгхийтэл газарт мөргөв. – За бос бос. Юун маягтай юм бэ? Ямар хаашаа феодал вэ? Чи өнгөрсөн баларсан үеийн зан үйл үйлдээд байх чинь. Би анхааруулсан шүү нөхөөр. За яах вэ? Чи энэ гэрээс өөрийн гэсэн үнэтэй зүйлээ цөмийг нь ав. Чамайг миний үгэнд сайн орох юм бол бусад хатад энэ нялх хүүхдийг чинь амьд үлдээе. Түүний өмнө аймшигт хүн чулуу шиг хатуу, могой шиг хүйтэн нэгэн болохыг харж мэдэрсэн Цагаан айж, дагжин байсан ч өөрийгөө золиослон гэр бүлээ аврахаар шийджээ. Намхай Содном бэйс ноёны бүхий л эд хогшил, үнэт эдлэл, мал сүргийг данслан тооцож гэр бүлийн гишүүн хүн нэг бүрт гурван зах хувцас, хоёр алтан зоос, хоёр мөнгөн зоос, арван янчаан, хоёр морь, таван үхэр, арван хонь, арван ямаа үлдээсэн тушаал гаргаж, тэр өдрийн үдээс хойш гэхэд хошуу ноёны нутаг харлан хоцорчээ. Гэтэл хуйлартал элдэн хөөсөн адуунаас ноёны сүргийн манлай хурдан хар азрага сугаран гарч Ноён хангай уулын зүг янцгаан давхихыг харсан Цэцэнгийн зүрхээр ёгхийн хатгуулж сүргийнхээ хойноос сүү өргөн байсан шанагаараа азарганыхаа хойноос сүү өргөв. “Сүргийн манлай

азарга минь эсэн мэнд хайрхан ууланд хүрээсэй дээ” хатны цацлын мөнгөн халбагыг хураагаад явчихсан тул ийн шанагаараа цацал өргөж байгаа ажээ. Гэтэл Гүржав хэмээгч ногоон малгайт нутгийн залуу буугаа мөрнөөсөө мулт татан авч азарганы хойноос чиглүүлэн буудахад хар азрага хангинатал нэг сүрхий янцгаагаад агаарт хөөрөх мэт дэл сүүлээ сагсалзуулан хэд том харайгаад шороо поргиулан газарт пидхийн унав. – Ээ бурхан минь ийм юм бас байдагаа та минь Монгол хүн молор эрдэнэ сүргээ ингэж хөнөөдөг. Хатад харамсан дуу алдаж ханцуйдаа наминчлан залбирцгааж, охид ээжүүдийнхээ суганд наалдацгаана. “Бурхан минь. Хоёр хангай хайрхан минь эднийгээ аварч өршөө”. Хатдын сэтгэл зүрхний айдсыг нэг их дуун бүрч айлгав. – Хөөе Гүржаваа чиний эрийн хийморь лундаа одоо чамайг орхино. Хөөрхий муу эцэг чинь энэ хавийн лусыг хилэгнүүлэн байж тарвагачилж чамайг хүн хийсэн. Эцэг чинь харин сайн хүн байж, уг нь чи амьдралыг, амьтны амийг хайрлаж буян хийх ёстой үйлт хүн шүү. Төрсөн чинь үнэн. Үхэх чинь бас үнэн. Чи эзэн ноёныхоо хурдны

манлайг буудаж яаж зүрхлэвээ. Чиний худал үгэнд итгэсэн энэ хүмүүс олон ч хүнийг барьж алтан амийг нь хөнөөлөө. Хонь муулсан хүн нүгэлгүй. Харин оосорлож барьж өгсөн хүнд нүгэл нь ирдэг. Чи ч тамын тогоонд амьтны амийг мөн ч их буцалгаж байна даа. Арван найм биш зуун хэдэн тамд замбуулин дуустал шатаасай билээ чи. Ихэд зэвүүцэн хэлсэн Батаа даамлын үг Гүржавыг байж ядтал уурлуулж саяхан азарганы халуун амийг авсан бууны хар ам Батааг чиглэн дохилзов. Батаагийн нүд уурласнаас улаанаар эргэлдэж – Иш чааваас даа. Төрийг ийм оготно төлөөлөх ч гэж аргагүй л буруу номтны төр болж гээч. Чиний чадах юм энэ юм чинь бууд .. бууд.. миний цусыг үнэрлэж махчины орондоо жаргаарай гэж хашгирав. – Батаа минь больж үз. Амиа ингэж битгий сул хая гэж Цэцэн уйлагнан хашгирч, Номингоо мэгшин уйлав. – Хүссэн ч хүсээгүй ч чам шиг эсэргүүнийг алдаг л байхгүй юу. Гүржав ихэд заналтай хэлээд эргэж хатдын зүг харан – Та нарыг ч бас баривчлах хэрэгтэй юм байна. Муу

сайн феодалууд гэв. Буун дуун орчиныг нилд доргион нирхийн Батаа даамал гараа алдлан газарт сарвалзан унаж дээлийг нь цус нэвчин будаж эхлэхийг харсан Цэцэн хатны охин Цолмон айсандаа хойш ухран гэрийн араар оров. – Хурдан нүүцгээ. Юундаа наашаа гөлөрцгөөсөн юм бэ?. Та нар. Засгийн газрын тушаал хэрэгжүүлж байна. Эсэргүүцсэн хэнийг боловч ингэж нам буудна хэмээн омогдох Гүржаваас айсан Содном бэйс ноёны зарц барлагууд бужигналдан гэрээ буулгаж, ачаалж эхлэв. Мал туусан улс доод хошууг тойрон далд орж байлаа. Гүржав нарын гурван хүн газарт буудуулж унасан Батааг даялан тойрч Цэцэн хатны өмнө ирээд – Цэцэн хатан чи бол яалт ч үгүй том феодал харгис хатан чамайг баривчилна даа. Бидний өмнө ороод яв гэж тушаав. “Яанаа ээжийг минь баривчилж байна. Одоо аав шиг эргэж ирэхгүй байх даа. Ах минь нийслэл хүрээнд байгаа гэсэн. Явж ахдаа хэл өгөх нь зөв юм байна.” Цолмон охин гэнэт ингэж шийдэн ойн хажуугын зөрөг зам уруу орж зам даган гүйж гарав. – Дүү

минь Цолмонг харж хандаж яваарай. Цэцэн тайван дуугаар хэлээд хуурай нүдээр Номингоог харав. Номингоо толгой дохиод асгартал уйлан түүнийг тэвэрч авахад Гүржав бууныхаа амаар Номингоог хойш нь савж унатал түлхээд – Аядаарай хатантаан. Чамайг ч бас аваачиж буудаж орхино шүү гэж зандрахад – Ээжээ… ээжээ гэх охидынх нь айдаст дуун чихэн дээр нь нүргэлж Номингоо сандчин босов. Цэцэн хатан эргэж хараад Цолмон охиноо олж харсангүй. “Охин минь айхдаа нэг газар нуугдсан юм байх даа. Муу охин минь ингээд өнчирлөө дөө. Миний хувьд ёрлоод байсан бодол маань биелэх шив дээ. Тиймээ эцэг минь Богдын засгийн газрын том ноён байсан. Удам ярих юм бол Халх түшээт ханы удам. Бид чинь Батмөнх даян хааны үр сад. Тиймээс их хаадын удам өчүүхэн хатан би амьд үлдэх ёсгүй биз. Уг нь энэ төрийн эсрэг бид хуруугаа ч хөдөлгөөгүй суугаа улс. Миний цаг ирсэн бол тэгээд өөрийнхөө замаар явахаас биш яах билээ. Охин минь… охин минь… хөөрхий охин минь… Чамайгаа хүний хорвоод дэндүү тарчиг ядуу ганцаардуулж орхилоо доо. Заяа тавилан тань ивээх болтугай. Эр нөхөр Содном бэйс ноёнтны их сүл

өршөөгтүн.” Цэцэн хатан гурван морьтонд туугдан явахдаа өнчирч хоцорч буй охиноо бодон элгэндээ мэгшиж явлаа. – Хөөе хатантаан ингэж ямбалж алхахгүй ээ. Жаахан хурдхан явна шүү. Гүржавын сүржигнэн хэлэх сонсдон араас нь бууны ам төмрөөр өвдтөл түлхэх нь тээртэй. Эцэст нь Цэцэнгийн хамаг биений хөлс цутгаад явчихав. Хамаг бие нь салсхийн ядарч хөл нь өөрийн эрхгүй суунтусч хатан сөхрөн ойчив. “Ай бурхан минь намайг тэр Батаа даамал шиг буудаж орхиосой билээ.” – Хөөш бос чи. Бааштай муу хар гичий вэ? Чиний ямбалж янтайж байдаг цаг өнгөрсөн шүү. Бос… бос яв. Ална шүү чамайг. Гүржавын зандрах дахин сонсдож дал мөр үрүү нь хүчтэй ташуурдахад Цэцэнгийн дотор харанхуйлан биеэ татаж дийлэлгүй нүүрээрээ газар харуулдан ойчив. – Ха. Ха. Ха. Энэ муу хатан бас их маяглах нь ээ. Жаахан тоглоноо чамаар би. Содном бэйс ноёнтны бүхий л эрх мэдлийг энэ хатан барьдаг байсан юм гэсэн. Гүржав түүнийг ихэд хэрцгийгээр залхаахаар шийдээд байлаа. – Гүржаваа

ингэж цаг алдаж байхын оронд энэ авгайг энд нь буудчихъя гэж Дэлгэрийг хэлэхэд тэр өөрийнхөөрөө тас дайрч – Үгүй шүү эр хүнд нэг бодол байдаг юм. Энэ хатны нас хэдийгээр тавь дөхсөн ч сайхан хэвээрээ байна. Би нэг золгоод учраад авъя эхлээд. Тэгээд ганц сум долоолгоод орхиё. Алив Нанзад чи миний морийг барьж бай гэсээр Гүржав мориноосоо үсрэн буув. “Бурхан минь надад энэ дутаж гэнэ. Эр нөхөр Содном бэйс ноёнтон минь намайг яаж тарчилж буйг мэддэг ч болоосой.” – Хэрэггүй юм биш үү? Сүүлийн үес хүмүүсийн ам бидэнд их муу болоод байгаа шүү. Айлуудын нүүдэл хажуугаар явж байна. Хэн нэгний ийм бусармаг явдал дотоодыг хамгаалахын ажилтнуудын байтугай төрийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Энэ хатныг энд буудах эрх ч бидэнд байхгүй. Намчин дарга шийдвэр гаргах ёстой. Гүржав эргэж өөрийгөө эсэргүүцэгч ахлагч Нанзадыг харав. – Чи муу чинь харин овоо цор цорхийдэг гөлөг үү, үгүй юу? Гүржав ихэд дээрэнгүй хэлээд буугаа шүүрэн аваад хажуугаар цувж буй нүүдлийнхнийг харав. Бүх айлууд ноёны хотноос нүүгээд дуусч байлаа. – Чи яагаад энэ муу эсэргүүн феодалыг өмөөрөөд байгаа юм бэ?

Далдуур чи Содном бэйс ноёныхонтой ямар нэг холбоо сүлбээ байгаа юм биш биз дээ. Чи чинь харин миний сонирхолыг татчихлаа байна. Сонин санагдаж байна шүү. Нөхөр ахлагчаа Гүржавын үгэнд баахан ороогдсондоо Нанзад ихэд сандарч – Үгүй үгүй.. Би таних ч үгүй. Зүгээр санаснаа хэлчихлээ. Юу.. зүгээр Намчин дарга шийдвэр гаргах ёстой гэж л … хэлэх гээд байхгүй юу. – Намчин яадаг юм бэ? Тэр засгийн газрын түшмэдтэй хамт яваа. Намчин энэ харгис хатанг торох юмгүй буудаж орхино шүү дээ. Ойлгож байна уу. Энэ чиний санаа зовох зүйл биш. Гүржав буугаа барьсаар хатанг заамдан босгох үес буу дуугарч Гүржав сарвалзаж ойчив. Дэлгэр ихэд аймсан Нанзадыг харав. Нанзад хоёр морь хөтөлчихсөн буугаа үүрсэн чигтээ түүнийг аймсан харах аж. – Нөхөр бага дэслэгчээ та юу. Яаж байгаа юм бэ? Та дэслэгчийг буудчихав уу.. – Юу яриад байгаа юм бэ? Чи .. чинь.. би яахаараа дэслэгчийг бууддаг юм бэ? – Харин чи… дахин буу дуугарч Дэлгэр

сарвалзан ойчиход Нанзад буугаа шүүрч мориныхоо цаана нуугдаж суув. Буун дуу дахин нирхийж, Нанзад суугаа чигтээ хойш ойчив. Гурван морь сулран давхилдаж дотоодыг хамгаалахын гурван төлөөлөгч газар тэврэн нойрсов. Ойр, ойрхон дуугарч цөсийг нь цалгитал айлгасан буун дуу, саяхан хүч түрэмгийлж өөрийг нь тарчилгаж байсан зандалчин өөрийн дагуулуудын хамт цусандаа хутгалдаж газарт тэрийн унасныг харсан Цэцэн хатан чухам яах, юу хийхээ мэдэхгүй хэсэг гөлрөн зогсов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *