Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман төгсгөлийн “29-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман төгсгөлийн “29-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
1
551

Өө ээж минь дээ. Яг үнэнийг хэлэхэд манай хурандаа ахын асуудлыг өөрчилж чадахгүй шүү дээ. Манай ах өөрөө… за за болъё, та ямар ойлгоё гэж бодох биш. Бас л би буруутна биз. – Чи ч яах вэ, төр, цагдаа,

хууль энэ тэр гээд сайн сайхан явна. Харин муу Ядам минь зовж гүйцээ биз. Сураг чимээ ч алга, сэтгэл зовоод болох биш. Би ямар чиний гэрийг цэвэрлэж хоолыг чинь хийх албатай ч биш. Муу хүү

рүүгээ явах минь. Тэр эхнэр хүүхнээ авчирч энэ гэр орныхоо ажлыг хийлгээрэй чи. – Ямар эхнэр яриад байгаа юм бэ дээ ээж минь? – Шөнийн тэн болтол л алга болчих юм. Алд биеийн жаргал хөөцөлдөж

эхнэр хүүхэн л эргүүлж яваа биз. – Ээж минь дээ, ээж минь. Та намайг хэзээ ч ойлгохгүй хүн юм. Сүүлийн үед ахын буянд өөрийнхөө тусын тулд өнгөрүүлсэн жаргалтай үе надад алга даа. Тэр ах надад их л

зовлон үлдээсэн бололтой. Тулгаа үнэн сэтгэлээсээ ийн гутрангуй өгүүлэв. Эх хүүгээ гайхшран харсан ч бас бууж өгсөнгүй. – За цөг, одоо болсон хойно ахыгаа муулах нь уу? – Муулсан ч юм үнэндээ алга. Та

хүртэл намайг ойлгохгүй юм даа. Үнэндээ миний нуруунд их л ачаа үүрэгдээд байна – За яах вэ? чи тэгвэл чи тэр сайн ажлаа хийхгүй юу. Би яахав дээ, зовсон эх хүн. Замын машинд суугаад Ядам руугаа явна. Ажилтай улсад гай болоод юугаа хийхэв. – Өө за ёстой битгтй л тэгж тэнэгтэж үзээрэй дээ ээж минь. – Чамайг төрүүлж өсгөсний шийтгэл юм байгаа тэнэг мунхагаараа хүртэл дуудуулаад. Тулгаа ээжийнхээ өмнө сөхрөн суув. – Ээж минь дээ та яагаад л хүүдээ уурлаад байдаг юм бэ?. Би таныгаа юу гэж тэгж дуудах юм бэ? Ах намайг өөрийнхөө оронд компаний үүрэг гүйцэтгэгч захиралаар томилчихсон байна. Тэр ажлыг нь би мэдэхгүй юм. Ах шоронгоос гарна шүү дээ. Гараад ирэхэд нь амьдралтай байлгах гэж хүү нь амьтан хүнд адлуулаад зүтгэж байна. Би үнэнийг хэлэхэд тэнэх ч завгүй явна ш дээ. Та бас ойлгох хэрэгтэй. Тэнд чинь очоод уулзуулахгүй шүү дээ ойлгож байна уу?

Эхийн зөөлөн бор нүдийг нулимс бүрхээд ирэв. Иш миний муу хүү, нээрээ завгүй зовж явна даа хөөрхий” эхийн хатингиршаж, мойнийсон хэдэн хуруу отгон хүүгийнхээ нүүрийг энхрийлэн илбэв. – Миний хүү тэгээд ахынхаа ажлыг хийж чадах юмуу? – Ямартай ч зүтгэж л байна. – Тэгээрэй миний хүү, миний хүү хоолоо ид. Өлзий эх уул шиг ханхар хүүгийнхээ гараас зүүгдэн гал зуур уруугаа орохдоо мөнөөх уруудаж, буруудсан хүүгээ бодсоор л байлаа. Овоо доо миний хүү, ахынхаа амьдралыг залгуулж байдаг. Чадах л байгаа да. Бас өр ширэнд орчих вий дээ. Эх нэг талаар айх шиг болов. Сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгчээр бас энэ хүү минь мөнгөнд нүдээ таглуулчих вий дээ. Эх өөртөө л зовинон суулаа. Тулгаа өлсч ядарсан бололтой шанааг нь даганх хөлсч дааварлана. “Миний хүү нэг ханьтай болоосой доо” эх ийн бодож амжив. – Ах одоо ганц сарын дараа дэглэм буурна. Тэхээр дөчин тав хоногт түр, гурван сар болоод хамтын уулзалтанд гарч

болно. Тэгэхээр таныг аваачиж Ядам ахтай хамт гурав хоног байлгана. Тэр болтол хүлээж бай ээж минь. – Тэгвэл ч мөн сайхан даа хүү минь. Муу ах чинь ядарч байгаа байх даа. Үгүй миний хүү, тэнд байгаа хүний эргэлт энэ тэрийг бас болгоё гэвэл болгож болдог бололтой. Мөнгө ч болтугай хаяад уулздаг гэнэ. Хиртэй хэдэн төгрөг ямар амь заяа ч биш дээ. Өөрийнх нь юмыг өөрт нь зориулбал уг нь…. – Иш, ээж минь дээ, тэгээд та намайг хэнд мөнгө өг гээд байгаа юм бэ дээ? – Хэнд ч өгсөн яадаг юм бэ, ерөөсөө миний хүү хурандаадаа өгчих. Хурандаад чинь лав таньдаг хүн байгаа даа. “Энэ ээжийг ер нь яанаа” гэж эцэст нь Тулгаа цөхрөн бодлоо. – Ээж минь дээ, та яасан юм ойлгодоггүй юм бэ, Ах чухамдаа болохгүйг болгож, мөнгөөр бүхнийг зохицуулах гэж яваад л ийм байдалд орсон шүү дээ. Арайхийн засарч ядаж байхад нь та бас буруу юманд уруу татах гээ юу? Тулгааг дуугаа ширүүсгэн ийн хэлэхэд Өлзий эх хүүгээ үүлгэртэн харав. “Нээрээ ч тийм юм болов уу? муу хүүдээ гай ч болж мэднэ шүү. Тэр хууль ном нь тийм юм бол одоо яая гэхэв дээ. Манай энэ бага уг нь тэр ахдаа үйлийн үргүй сайн

юмдаг. Гэсэн ч энэ золигнуудыг ингэж айлгаж байгаад хүү дээрээ дагуулаад очих юм шүү. Тэр их зовлон дунд ах дүүгийн түшиг шиг хэрэгтэй юм хаа байх вэ? Энэ муу хүү минь одоо нэг хань ижилтэй болоосой билээ” Өлзий эх бодолдоо хөтлөгдсөн хэвээр оёж, шидэх ажлаа үргэлжлүүлнэ. “Энэ ээж одоо намайг эхнэр ав гээд байх боллоо” хэмээн үл мэдэг хошигнон бодсон Тулгаа мөнөөхөн Одончимэгийг бодож хэвтэв. Одончимэг нэгэнт түүний биш тэгээд ч амьдралынхаа мөрийг хөөн одсон тул Тулгаа нэг их харамсав. Одончимэгийг бодох бүр ахдаа гомдох гомдол үелзэнэ. Гэнэт Одончимэгийг бодох бодлыг нь хаах мэт бяцхан Хубилайгийн хонхоо тачигнуулан мөлхөх харагдах шиг болон түүний бодол сарнив. Гэнэт түүний нүдний өмнө Солонгын том мэлмэрээ алаг нүд дүрэлзэн инээвхийлэх нь үзэгдэв. Аа тийм, Солонго сайхан л бүсгүй, ойртож дотносох цаг зав даан ч олдохгүй юм даа. Уулзах юмсан гэж Тулгаа яагаад ч юм бэ адган бодсоор нэг мэдэхнээ зүйрмэглэж эхлэв. … Төмөр хурандаа нуруугаа үүрч цонхоор гадагш ширтэн зогсоно. Бугуйн цагаа байн байн харна. Харваас сэтгэл нь тайван бус, хэн нэгнийг хүлээсэн нь илт байлаа. Хурандаа бугуйн дахь цагаа дахин харж: – “Арван нэгэн цаг, байдаггүй

шүү, энэ Тулгаа. Өнөө компани дээрээ очоод суучихгүй юу. Бүр нэг овоо ясны цагдаа, төрийн шударга цагдаа болох хүнийг аваачаад хөрөнгө мөнгөтэй хутгаад хаячих юм. Мөнгө нүдийг нь таглачихвал яах юм бэ? Ер нь тэр Ядамд ганц Тулгаа байгаа биш дээ, бусад дүү нараа тавихгүй юу. Энэ муу хүүг л зүгээр юм юманд аваачаад наах юм. Яасан арилсан дотортой ах вэ? Ямар түүний манай залууг зовоосон нь багадсан биш. Манай хүн ч уг нь шударга л даа. Дэндүү шударга. Арай ч хиртэй хэдэн төгрөгөнд нүдээ таглуулчихгүй байх. Гэхдээ л цагдаа бол цагдаа. Тулгаа компаний захирал биш, миний энэ ширээн дээр суух ёстой жинхэнэ цагдаа “ хэмээн бодож, цухалдан холхингоо утсаа авч Тулгаагийн утсанд залгавал дөнгөж саяхан нээсэн бололтой авч байлаа. – Байна уу, харилцуурт Тулгаагийн цовоо дуун хурандаагийн чихэнд цуурайлаад явчихад Хурандаагийн махлаг нүүр цүлхэгнэн инээвхийлсэн ч – Юу байна уу гэж, ямар амгалан нөхөр вэ чи? Улсын ажил хаячихаад хаашаа алга болчихдог нөхөр вэ? – Нөхөр хурандаа би таны тушаалыг хүлээж байна. – Аа тийм үү чи, одоо бүр амар айн,

Утсаар тушаал сонсоод л. Тушаал биелүүл нөхөр ахмадаа. Хорин минутын дараа миний өрөөнд бэлэн бай. – Гүйцэтгэе, нөхөр хурандаа. Тулгаа утсаа тасалчихаад санхүүгийн захирал авгай өөд харж: -За та харж байгаа биз. Би тушаал биелүүлэх ёстой цагдаа хүн. Хорин минутын дараа хурандаагийн өрөөнд гэж байна. Асуудлаа ингэж шийдье. Та тушаал төлөвлөчих, эдгээр хүмүүсийг шаардлагатай ажилдаа авч орхиё. Та над руу ярьж байгаарай гээд босоход авгай дагаж босоод: – Би их ганцаардаж байжээ. Таны шийдвэрийн дагуу асуудлыг шийдье. Хараач бид гар нийлж байна. “Баян Хайрхан” эзэнтэй болсонд би баярлаж байна гэв. Тулгаа ахад үнэнчээр үлдсэн сайхан сэтгэлт эмэгтэйд урмын үг хэлээд бараг гүйх шахам гарч одов. – Нөхөр ахмадаа, Та намайг галзууруулах нь байна шүү. – Уучлаарай нөхөр хурандаа, би би … – Компаний захирал хийх тэгээд таньд таалагдаж байна уу ахмад аа? – Үгүй дээ. Огтхон ч үгүй. Гагцхүү эзнийг нь иртэл түр зуур. – Эзэн нь удаж байж ирнэ шүү дээ. – Хоёрын хоёр шинэ эзэнтэн ахын гэрт өсөн торниж байгаа. – Зөв л дөө хүү минь зөв. Харин чиний ажил бол…. – Миний ажил бол үүрэг гүйцэтгэсэн цагдаа. – Яг зөв хүү минь. Мөнгө нүдний чинь өмнө байнга харагдахыг битгий

тоогоорой. – Хүний юм бол хүний юм шүү дээ нөхөр хурандаа. – Би таныг өөрөөсөө алдчих вий гэж үнэнийг хэлэхэд айсан шүү. Бас уур хүрсэн. – Хурандаа тушаал биелүүлэхэд бэлэн байна. Төмөр хурандаа баясгалантай инээвхийлэн ширээний ард очиж суутал гаднаас ахлах дэслэгч Үнэнбат орж ирээд ёслов. – Болно хүү минь болно. Алив та хоёр наашаа суу. Гурвуулаа нэг цайлаад орхиё. – Хурандаа яаж цайлах гэж, – Кофе л байхгүй юу даа. Залуусаа эх орон хэзээ ч дуудаж магадгүй. Бэлэн л байцгаая. … Бас л утас дуугарав. Танихгүй утас байлаа. До захирал нь ярьж байлаа. – Өө эрхэм захиралаа баяр хүргэе, багш нь чамайг “Баян Хайрхан”-ы захирал болж гэж сонсоод баяр хүргэх гэж ярьж байна. – Юу л даа захирал багшаа. Би зүгээр ахын оронд түр хугацаагаар ажиллаж байгаа юм. – Хм. Ах чинь хэзээ ч гараа билээ. Ер нь тэгээд энүүхэндээ гэхэд гарч ирлээ ч хөдөлмөрлөх чадваргүй ирэх биз. Хүү минь чи азтай л байна. Үгүй ер энэ одоо тэгээд юу гэх гээд байгаа юм бэ? Тулгаагийн дурггүй хүрээд явчихав. Ахыг минь хэрэг хийхэд энэ эрхэм хүн ихээхэн нөлөөлсөн гэж байгаа. Бас Одончимэгийг ахын өвөрт хийж өгсөн нүгэлтэн. Юу гэж хэлэхийг

нь сонсоё байз. Тулгаагийн дотор энэ бодол эргэлдэнэ. – Багшаа та хэлэх гэснээ хэл дээ? – Багш нь чамайг наад тархиа амрааж салхинд гарч эрйин хиймороо сэргээхгүй юмуу л гэж… – Би тэгтлээ их ядраагүй л дээ. – Зүгэр л багш нь чамд баяр хүргээд чамайг хэсэгхэн хугацаанд сайхан амраах гэсэн юм. – Тэгээд бас миний өвөрт оюутан охин хийж өгөх гэж үү? – Юу яалаа гэж. Чи багшийгаа юу гэх чинь энэ вэ? До захирал эг маг хийгээд явчихав. – Юу л даа хүү минь, чи өөрөө мэд, манай намын удирдлага бас чамтай уулзах гээд. – Хэрэггүй эээ багшаа. Улс төр сонирхдоггүй. Би сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хүсэх ч үгүй. Бас “Баян Хайрхан” Компани минийх биш учраас танай намд хандив өгч чадахгүй. Би жирийн л нэг үүрэг хүлээсэн цагдаа хүн. Иймд надаар дахиж битгий оролдоорой багшаа. – Хүү минь чи багшдаа яасан хатуу үг хэлэх чинь энэ вэ? Би ахтай чинь гэмгүй явсан болохоор… – Тиймээ тийм, ахыг минь гэмт хэрэгт түлхэж гэмгүй үлдсэн та болон танай намынхан. Би ахдаа харамсдаг юмаа захиралаа. Хэрэв манай намынхан миний ахыг улс төрийн бохир бизнест хутгаагүй байсан бол өдийд та миний ахтай л ингээд зулгуйдаад ярьж байсан байх даа. – Чи их буруу ойлголттой явдаг юм байна даа залуу минь. Үүгээрээ чи бүхэлд бүтэн улс төрийн намыг доромжилж байна

шүү. Сайхан мэдээрэй! – Би сайн мэдэж байгаа. Өнөөдөр миний ахын нүгэл нүүрэн дээрээ сийлэгдээд, үйлийн үрээ нуруундаа үүрч дуусгах гэж зовж яваа. Харин нүглийн үрээ өвчүүнийхээ цаана нуусан хүн хогонцорууд хөөрхийлөлтэй. Би завгүй байна. До захирал дахиад л эг маг хийн утас тасрав. Өөдгүй амьтад, миний ахыг ашиглаж улс төрийн бохир бизнест хордуулсан новшнууд хэмээн Тулгаа харамсан бодов. Дахиад л утас дуугарав. Өнөөх л улс төрийн солиотнууд биз. Тулгаа утсаа дурамжхан харав. Солонго ярьж байлаа. Ямар сонин хүн бэ, Тулгаа баярлан дуу алдлаа. – Байна уу? – Байна. Завгүй хүн гуай хаана байна вэ? – Ажил дээрээ харин чи? – Би чамайг сониноос уншаад гудамжинд зогсож байна. – Юу би ерөөсөө ойлгосонгүй. – Яах вэ дээ, чиний талаар сонин зөндөө л юм бичиж. – Юу гэж? – Ирээд үзээч дээ. Эсвэл би явлаа шүү. – Үгүй ээ хонгор минь байж бай. Би одоохон яваад очъё. Тулгаа мөрдөн байцаах газрын урт хонгилоор пижигнэтэл гүйсээр гарч машинаа асаан давхин одохыг Төмөр хурандаа харж зогслоо. “Сайхан залуу нас, манай залуу юундаа гүйсэн юм бол доо. Амьдрал руугаа л гүйгээсэй билээ дээ. Нэгэн сайхан бүсгүй рүү гүйж хүрээсэй. Миний залуус ажилдаа гаршжээ. Жинхэнэ шилдэг мөрдөгчид, эд нар минь тэгээд хүн л юм чинь. Хүн шиг нэг сайхан

амьдраад өгөөсэй. Сайхан хайрлаад, дурлаад өгөөсэй билээ. Амьдрал үргэлжилж байна даа Бадам минь. Мөр зэрэгцсэн дайчин нөхөр минь, хоёулаа эднийгээ хараад ингээд зогсож байсан нэг зогсч байсан бол, ганц зуу татчихаад ганц хоёр нүүж байсан бол” хэмээн Төмөр хурандаа уяралтай гэгч нь бодож байлаа. Тулгааг очиход Солонго хүлээсэн байртай зогсч байлаа. Тэрээр өнөө л сайхан инээдээ тунаруулсаар машинд орж ирж суув. Түүний гоо үзэмжийн өмнө мэгдэн сандрах шиг болсон Тулгаа бүсгүйн торго шиг зөөлөн цагаан гарыг барьж “сайхан бүсгүй шүү” гэж өөртөө шивнэнгээ: – Юу болов оо хө гэв. – Май унш л даа. Тулгаа сонингуудыг яаран дэлгэж үзэв. Ядам тулгаа хоёрын зургийг өнгө алаглуулан тавьсан байлаа. “Баян Хайрхан” шинэ эзэнтэй болж хөзөр дэлгэлээ. Шинээр гарч ирсэн нууц ноёнтон бол ноён Ядамын төрсөн дүү, цагдаагийн мөрдөн байцаагч Тулгаа. Дөнгөж хорин хэдхэн насандаа Монголын цагдаагийн хамгийн том шагналуудыг авч, цагаас өмнө цол нэмсэн цагдаагийн ахмад энэ залуу ахыгаа золиосолж тортой хашаанд цоожлоод өөрөө их хөрөнгөнд нь эзэн суужээ. … Ноён Ядамыг хэрэгтний ширээнд суулгахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол түүний төрсөн дүү, цагдаагийн ахмад Тулгаа. Ахыгаа шоронд орох бүх нөхцөлийг

бүрдүүлж, байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж Ядамын “Баян Хайрхан” компаний эзэн болж, Монголын тэргүүн баячуудын эгнээнд орсон ноён Тулгаа, ноён Ядамын эхнэрийн төрсөн дүүтэй гэрлэх гэж байна. “Улсын Их хурлын гишүүн асан Баян Хайрхан корпорацийн ерөнхий захирал ноён Ядамын хамгийн их өөд нь татаж өндөрлөгт гаргаж ирсэн хүн бол түүний эцэг нэгт дүү Тулгаа. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдгийн адилаар цагдаагийн ахмад Тулгаа, албан тушаалаа ашиглаж төрсөн ахыгаа мөргөн шоронд оруулж хуншгүй зан гаргаад өөрөө Баян Хайрханы эзэн болжээ” – Үгүй ер ёстой хуцаваа. Ямар муухай хүмүүс вэ? гэсээр Тулгаа сонингуудыг шидчихэв. Надад хэлэх ч үг алга, энэ ахаас болж би мөн ч их муу муухайг сонсч байна даа. Одоо чадахгүй болъё, арай ч дээ. “Баян Хайрханы тамгыг аваачаад тэр санхүүгийн захирал авгайн өмнө шидчихье. Ерөөсөө тэр авгайгаас ганц болж байгаа юм. Тулгаа хурдан зангаараа ийн дүрэлзэн уурлав. Солонго түүнийг өмөөрч, өөриймссөн харцаар харж: -юу, юуны тухайд хүрээгүй тэгж болохгүй ээ. Тэр авгай яах вэ дээ зайлуул, бидэнд тусалсан ганц үнэнч хүн шүү дээ. – Тэгээд, тэгээд чи намайг яа гэх гээд байгаа юм бэ? Ингэхэд би чинь бас хүн биз дээ. Би ер нь яачихсан гэж ингэж муулуулж байх ёстой юм бэ? Чадахгүй тэр муу компанийг хаяж орхие. – Доромжлох тусам нь долоон бурхан од шиг гялалзаад өгөөч дээ. Эгч, түүний хоёр хүүхэд яах болж байна? – Ер нь яагаад би заавал

энэ бүхний өмнө хариуцлага хүлээх ёстой гэж. Заримдаа ахдаа гомдох юм. – Гомдох хэрэггүй. Хамгийн шилдэг болохоор ах чамд игтэж байгаа шүү дээ. – Чи хүртэл – Би хүртэл бас чамд итгэдэг шүү. Хүмүүсийн юу гэж хэлэх хамаагүй ш дээ. Хэлж л байна биз. Хэллээ гээд чамаас юу ховхроод унах юм бэ?. Чи хэвээрээ л байна шүү дээ. – Миний өмнө дан л бэрхшээл таарах юм. – Зүгээрээ, бэрхшээл байхгүй бол амжилт яаж байх юм бэ? – Хаах чи ч бүр намайг сургаад өгөх нь л дээ. Ингэхэд Солонго хоёулаа хамт жаахан салхинд гарах уу? – Чи завтай юмуу? – Яадаг юм бэ? Утсаа хаачихъя. Тэгээд хоёр биендээ зав гаргая. Солонго үл ялиг ичингүйрч хацар нь улайгаад ирэв. Нэг мэдэхнээ Тулгаа бүсгүйг таг ширтэн сууж байлаа. – Чи чинь яагаад хүн хараагүй юм шиг таг ширтээд суугаад байгаа юм бэ? ичиж улайсан Солонго ийн шивнэх шахам өгүүлэв. – Би амьдралаа, алс ирээдүйгээ л харж байна. – Гаръя гадаа, ийм сайхан цэнгэг агаарт ирчихээд бууя л даа. – Солонго чи надаас битгий зугтаах гээд бай л даа. Хүсч мөрөөдөж, сэмхэн хайрлаж явсан залуугаасаа ичиж нэрэлхсэндээ Солонго машинаа бууж гүйн гараад хээрийн цэнгэг сайхан агаарыг ханатал амьсгалахыг хүсч байлаа. Юундч юм бэ, хажууд нь халуун амьсгал төөнүүлэн, хайр энхрийлэл тунарсан харцаар хараад байгаа тэр хайраасаа гараад зугатчихмаар юм шиг хачин бодол Солонгод төрөөд байв. Тулгаа

түүний гарынх нь шуун дээрээс халуу төөнүүлэн атгаад авав. Солонго сандарч байгаа бололтой урт сормуус нь дэрвэсхийв. – Үгүй үгүй битгий гар, миний хажууд бай л даа. Чи бол миний амьдрал юм байна гэсээр Тулгаа түүний тэгш шулуухан мөрөөр тэврэн авч бүлээхэн халуухан уруулыг нь энхрий дотноор энхрийлэн үнсэв. – Би чамд хайртай. Солонгоо би чамд хайртай. Халуун зүрхний угаас урсан гарсан халуун дотно энэ үгсийг сонссон бүсгүйн талимаарсан нүдэнд нулимс мэлтэгнэн хуралдав. – Тиймээ би чамд хайртай. Түүний утас басл дуугарч байлаа. Хэн хэнийхээ сэтгэлийг ойлголцон дотоод бодол сэрэхүйгээ хуваалцсан хос залуус баяртай байлаа. Тулгаа утсаа авав. – Байна уу? – Байсан юм уу ахмад минь. Монголд байхгүй юм шиг болчих юм. Ингэхэд хө чи төрд хэрэгтэй цагдаагийн ахмад болохоос бэнчин хөөсөн ….. биш шүү. Ирж ажлаа хий – Ойлголоо хурандаа – Ойлголоо. Ойлголоо л гэх юм. Ойлголцов уу тэгээд? – Ойлгсонгүй хурандаа. Юун ойлголцох яриад байна та? – Үгүй хүү минь чи бүсгүй хүнтэй ойлголцов уу үгүй юу, тухайлбал хайр сэтгэл. Тулгаа сая л ойлгож тачигнатал хөхрөөд: – Аан за, ойлголцсоон хурандаа, таньд баярлалаа. – Баярлалаа гэнэ шүү. Тушаал биелүүл ахмадаа. Өнөөдрийг амралтандаа зориул. – Гүйцэтгэе, баярлалаа нөхөр хурандаа. Утас тасарч Тулгаа Солонго өөд инээмсэглэн харав. – Намайг загнах хүн олондоо. Ээж, хурандаа, Бумчин гээд л. Харин энэ удаа хурандаа надад

чөлөө олгож байна. Дахиад утас нь дуугарав. – Байна уу? – Захиралаа уурхайн чиглэлээр ирсэн гадаадын зочид хүлээж байна. – Наад хүмүүстээ үйлчилж бай даа би очлоо. Утас тасарч Тулгаа Солонгыг уучлал гуйсан нүдээр харж: – Миний ажил ерөөсөө барагдахгүй юмаа. Хубилай хурдан том болоосой гэж хань татсан байртай хэлэв. Маш их ажлын ачаалалтай өдрүүд ар араасаа хөвөрч, амьдрал үргэлжилж байлаа. Хоног сар хурдаа саалгүй өнгөрч нэг л мэдэхэд хорёр жилийг ардаа орхижээ. Хаана л бол хаана тожигнон гүйж энэ тэрийг үймүүлэх Хубилай хүү өөртэй нь усны дусал шиг ижилхэн дүүгээ хөтөлж явах гэж булаацалдана. Дүү нь залхуугаа хүрэхээр суун тусч мөлхөхөөр нь ход ход хөхрөнө. Бас л нэг өвөл хахир хатуугаа үзүүлэхээр хаалга дэлдсэн энэ үед Учрал нөхрөө эргэхээр анх удаа алсыг зорив… “Онцгой” хэмээх тодотголтой шоронд ирээд Ядам удаагүй байлаа. Хүн амьд явахдаа юу эсийг үзэхсэн билээ. “Гяндан“-ийн ганцаар хоригдсон чийгтэй өрөөнд хоног өдрийг өнгөрөөнө гэдэг амар юм биш. Ганцаардал ямар аймшигтай байдгийг Ядам чухам тэр чийгтэй өрөөнд яс махандаа шингэтэл ойлгож билээ. Ганцаардаж тарчилсан өвлийн нэгэн саарал өдөр Өлзий эх нь эцэг нэгт таван дүүг нь дагуулчихсан, хорих газрын модон сандал дээр өөрөө л буруутай юм шиг гундуухан сууж билээ. Эх турж, эцэж, шанааных нь яс шонтойн, санчигных нь цагаан үс улам нэмэгдсэн байлаа. Тэгэхэд Ядам ямар их баярласан гээч. Өчнөөн турсан Ядамыг харсан эхийн духанд нэг үрчлээс нэмэгдтэлээ гутарч хоолой нь зангираад: – өө миний хүү чинь

улам ч хөнгөн шингэн залуу сайхан болчихож гээд эхийн дуу цахиртан юу ч дуугарч чадахгүй гацчихав. Тэгэхэд Ядам өчнөөн их зовж байсан хирнээ л Өлзий эхийг харж халшраад байлаа. Эх хэдэн мойног хуруугаараа Ядамын толгой хүзүүг илбэн бүр цамцыг нь сөхөн биеийг нь бүхэлд нь хараад зүрх шимширтэл санаа алдаж: – Овоо доо миний хүүг хүн зодоогүй байна хэмээн өөртөө шивнэхийг сонссон Ядам тэр бурхан эхийнхээ өмнө өөрийн эрхгүй нулимс бөмбөрүүлж суув. Эцэг нэгт хэдэн дүү нь дор бүрнээ шуухитнацгаан нулимсаа арчицгааж, өөрсдөдөө байгаа аль өнгөтэй өөдтэйг л Ядамын өмнө зөөлөн тавина. Хүн болгоны нүдэнд ахыгаа хайрласан, ахдаа харамссан өнгө илэрч дулаан бүлээхэн үг хэлцгээнэ. “Иш энэ муу хэдэн дүү нараа бүгдийг нь өөд нь татах нь яалаа даа. Тэнэг хар толгой” Ядам чин сэтгэлээсээ ийн харамсч байлаа. Эх бөвтнөн нэг юмыг их л хичээнгүйлэн задалж маш уран хийцтэй дулаахан сайхан хантааз гаргаад ирэв. – Май миний хүү, ээж нь оёсон юм. Цээжээр өмсөхөд дулаан, өмс миний хүү өмс. Эзэн нь мөнх эд нь хэврэг байх болтугай. Ядам эхийн өмнө шулуухан тэр хантаазыг өмсч орхив. Яг таарчээ. Эх баярлаж байна гэдэг жигтэйхэн. Мөнөөхөн сахилгагүй сөөсгөр дүүгийнх нь дуу гарч: – Ха ха, ээж энийг хийх гэж надтай хэдэн орой хэрүүл хийж билээ гэж хөхрөв. Ядам дүү өөдөө харж: – Нөхөр

минь чи тэнээд ээжийг битгий зовоогоод байгаарай гэв. – Зөв хүү минь ннад золигтой сайн хэлээд өгөөрэй. Хэдэн шөнө гэртээ ирж хоноогүй шүү. Ахад нь хэлэхгүй яадаг юм бэ. Харин ч миний хүү чинь яаж ч архи уусан айлд хонодоггүй юм шүү. Энэ золиг байхгүй, хэд хоног ирээгүй гэж Өлзий эх Тулгааг Ядамд ховлов. – Ээж, одоо ингээд л дэмий юм ярьж ахын сэтгэлийг зовоогоод.. – Хаачаад байдаг юм бэ? Битгий сэтгэл зовоогоод бай. Адаглаж энд би тайван баймаар байна. Ахынхаа өмнө толгойгоо илэх яадсан Тулгаа: – Зүгээр дээ ахаа, дүү нь гэрлэх гэж байгаа гэв. Өлзий эхийн нүд томорч: – Энэ чинь тэгээд надад хэлдэггүй юм шүү дэ. Ядам дүүгээ хайрлан харж: – Болж л байна. Хэн юм бэ тэгээд? – Та мэдэж яах гэсэн юм бэ? – Юу гэсэн үг вэ, одоо байтлаа эхнэрээ ахаасаа нуухнуу? Өлзий эх ийн ярианд оролцож бэрээ мэдэж авахаар хүүдээ ойртон суув. – Хэн юм бэ тэр хүн? – Солонгоо. Ийнхүү эх үрсийн уулзалт дуусч, Ядам хоргодох байр руугаа гэлдэрч, эх ханцуй дүүрэн нулимстай буцаж билээ. Түүнээс хойш хагас жил өнгөрчихсөн байлаа. Саяхан Тулгаа Солонго хоёр эргэж ирээд буцсан. Тэд Учралын талаар юу ч ярихгүй тул Ядам эхнэрээ тусдаа амьдрал хөөж гэж бат нот бодож байлаа. – Ялтан Ядам хамтын уулзалтанд. Хуяг залуугийн ийх хахирган хашгирахад Ядам толгойгоо аажим эргүүлэн бодолд

автав. “Хэн ирдэг билээ? Саяхан дүү нар ирээд явсан, ээжийг хавраас нааш авчрахгүй гэсэн. Бүр хамтын эргэлтэнд намайг авдаг хэн байдаг билээ? Өнөөх сөөсгөр л лав биш. Сая ирээд л ажил их, эхнэр жирэмсэн гээд хөөрцөглөж явсан. Миний дүү сөөсгөр байхаа больж бие бялдар нь хөгжөөд бүр нэг эр хүний шигжтэй болсон байсан. Эрх золиг. Санхүүгийн Бумчин ирэв үү? Үгүй ээ болоогүй. Хамтын уулзалт гэсэн ш дээ. Яалт ч үгүй Ядам л гэсэн. Учрал ирнэ гэж байхгүй дээ. Муу хүүг минь хэн нэгэн аваад ирж байгаа юм болов уу. Ээ үгүй байх. Энэ хүйтэнд. Авчирвал сөөсгөр л авчирна шүү дээ. Намайг гэж ирэх өөр хэн ч байхгүй дээ. Үгүй ингэхэд өнөө муу ээж минь зүгээр байгаа даа. Бие нь муу болохоор Тулгаа авчраагүй юм болов уу? Яг тийм юм байна шүү. Муу сөөсгөр үнэнийг нь хэлчихгүй. Даанч дээр ирээд явахдаа надад хоргодоод байн байн нулимсаа арчаад байсийм. Хөөрхий дөө миний муу ээж. Одоо би яадаг билээ. Муу ээж минь зүгээр байгаа даа” гэх бодол төрөхөд Ядам жигтэйхэн их сандрав. Ай бурхан минь ээж минь. Ээж минь л зүгээр байгаасай. Хоёр шанааных нь үс ширхэг ч харгүй болтлоо цайрсан, хацар нь хонхойн турсан буурал хөгшин байсхийгээд харагдахад Ядамын өрц ханзрах шиг болон халуу шатаад явчихав. Миний ээж жинхэнэ бурхан ээж дээ. Ай миний

бурхан ээжээ. – Хөөе, Мөнхийн Ядамаа. Ялтан минь чи сонсч байна уу. эргэлтэнд гээд дуудаад байгаа юм биш үү чамайг. Хулгайч минь битгий дургүй хүргээд байгаарай. Ийн омогдсон дүүмэд хянагчийг Ядам ширүүн хар нүдээрээ зөөлөн харав. Омголон догшин явах цаг байдаг л юм. Амьдрал өөрөө нэг өдөр нүдийг чинь нээгээд өгнө өө. Тэрээр ийн бодохдоо хөлөө зөөн урагш ганц нэг алхав. Хэн ирэв, ээж минь зүгээр байгаа. – За алив. Хурдан алхаад яваач чи, явж ядаад яадаг муу новш вэ, чиний тэр Их Хурлын Гишүүн мишүүн байсан, баян тарган хамаагүй шүү. Битгий пээдэлзээд бай. Гүйгээч, ялтаан. Хүүхдээрээ шахуу хянагчийн ойворгон сагсуу хашгичих тоолон Ядам ухасхийн гүйж байлаа. – Ядам, яаж байгаа юм бэ хө? Ийм олон хүнийг чинь биднээс нууж байдаг. Нэрийг нь бичүүлээгүй болохоор нилээд ажил гардаа. За хурдал хө. Нэг сайхан амьсгалаад орж явчих. “За даа, юу л дуулах бол доо, өнөө муу ээж минь л зүгээр байгаасай. Энэ нэг л биш. Амьсгал ч гэж шиг” Ядам түгшин ийн бодно. Амьдралд нухлагдаж, алдаж эндсэн олон эрсийн сэтгэлийн зовлонг хүнийх нь хувьд хуваалцаж сурсан хянагч эр ийн хэлээд Ядамын мөрөн дээр алгадав. Хянагч эрийн бахим чийрэг биеийг эрээн хувцас нь жадайтал барьж, гэдэс нь цондойн урагш түрнэ. Ширвээ хар сахалд нь цагаан оч

хаялж, хорёр шанааг нь даган аль хэдийн мөнгөн хяруу ноолжээ. “Олон хүн ч гэх шиг, хэн юм болоо. Ядам түдгэлзэн зогсов. Халшраад ч байх шиг”. – За яав, ор л доо. Зүгээр зүгээр эхнэр чинь ирсэн. Ямар сайхан хүүхэн бэ? Хоёр хөөрхөн хүү, яг чамтай адилхан. – Хоёр хүү өө? – Тиймээ тийм, за чи одоо ор хө. Эхнэрээсээ сайхан уучлал гуйчих. Тэд чинь уяхан хүмүүс шүү дээ. Энэ хорвоо чинь хайр, уучлал хоёр дээр тогтдог юм ш дээ. Нээрээ ч тийм дээ. Ядамын хоёр өвдгөөр суун тусчих гээд байлаа. Түүний өмнө хаалга цэлийтэл нээгдэж Учралын сайхан цагаан царай туяараад ирэх нь тэр. Уяралын хайр гэрэлтсэн тайван алаг нүд инээвхийлж байлаа. – Аабаа, ааб. Жижигхэн хохны тожигноон, гараа сарвайлган гүйж ирсэн Хубилай, сөөсийлгөн боосон хөхөл үс. Араас нь ганц нэг алхах бас нэг жаахан хүү. – Аабаа ааб, ёстой л усны дусал шиг ижилхэн хоёр хөөрхөн хүү. Бяцхан Хубилай элгээ мэдэх шиг элгэнд нь цог шиг төөнөн наалдах аж. Араас нь хорвоог тэмтичсэн бас нэг жаахан хүү. Ядамын гараас бариад учиргүй баясан ход ход хөхөрнө. Үгүй энэ чинь миний хүүхдүүд байна ш дээ. Ядамын цээжээр дүүрэн халуун амьсгаа дээшилж хоолой өөд нь

шахан тув тунгалаг нулимс ширүүн хар нүдэнд нь бөнжигнөнө. – Учрал минь дээ. Дуугаръя ч гэсэн Ядам дуугач чадахгүй түгжрээд байлаа. – Ядам минь. Хөвгүүдээ үнсээч. Аавтайгаа их адилхан шүү. Би төрөөд нэг жил боллоо. Бага хүү чинь нэг нас өнөөдөр хүрч байгаа. – Иш Учрал минь. Миний хөөрхөн үрс. Ядам урагш ухасхийн Учралыг тэврээд авав. Учир мэдэхгүй хоёр нялх үр нь шулганалдан эцэг эхээ тойрч гүйлдэнэ. Бие биенийхээ халуун энгэрт шигдэж, халуун зүрхнийхээ цохилтыг чагнах мэт чимээгүй тэврэлдээд тэд тайвширч инээлдэцгээв. Ядамын ширүүн хар нүд зөөлөн анивчиж халуун нулимс сад тавин асгарахад Учрал цагаан алчуураар тэр нулимсыг зөөлөн арчиж, нөхрийнхөө хөрслөг арьсыг халуу оргиулан үнсэв. Учрал нөхрөө уучилжээ. Эхнэрийнхээ гоолиг бэлхүүсээр лавшруулан тэвэрсэн Ядам бэтгэртлээ санаж мөрөөдсөн түүнийхээ улаахан уруулыг зөөлнөөр озож үнсэв. Хэн хэнийх нь сэтгэл ариусаад ирэв. – Алив энэ чинь, мөн мундаг эрээ. Миний хүүгийн нэр хэн билээ. – Одоо л ааваасаа нэр авах гэж ирсэн дээ. Хубилай эхийнхээ өвөр өөд ассаар нимгэн цамцных нь цаана түмбийх хөхийг нь гаргаж үмхээд авав. – Хүүе, миний хүү чинь дүүгийнхээ мөөмийг. Хубилай хөхөж буй мөөмөө гараараа дарж: – Миний мөөм хэмээн цангинуулав. Учрал

хүүгийн толгойг энхрийлэн илбэж элгэндээ наахад түүний нүднээс нэгэн том нулимс бөмбөрөн доошилсоор бяцхан Хубилайгийн сэвлэг үсэнд шингэн уусав. Учрал Хубилайг энхрийлэн үнсэхэд Ядамын зүрх өөрийн эрхгүй мэгшээд ирэв. Учрал минь дээ, Учрал минь, тэнэг намайгаа уучил. Учрал энэрлээр дүүрэн амьдрал дунд эхнэр хүүхдээ тэвэрсэн Ядам ханхалзаж суулаа. – Манай өнөө Тулгаа хоёр дүүгээ Сөөсгөрүүд гэдэг юм. – Манай тэр тэгнээ. Эрх золиг. – Манайхан ч мөн өнөр өтгөн болж байна даа. Тулгаагийнд удахгүй шинэ хүн мэндэлнэ. – За мөн бас нэг мунлдаг эр нэмэгдэх нь дээ. Тэнийжээ тэнийж. – Ээж манай хоёр хүүд хайртай гэж жигтэйхэн. – Миний ээж чинь бурхан

ээж байгаа юм даа. Мөнхийн том хүү ч жаргаж сууна даа жаргаж сууна. Ядам ийн бодоод Учралыгаа зөөлөн тэврэв. Амьдрал үнэхээр баян ажээ. Хүүхдийн зөөлөн инээд цалгилж амьдрал үргэлжилнэ. Хүний хорвоо хэзээ ч хоосонгүй, үргэлж дүүрэн ажээ. Ядамын ханхар цээжийг түшсэн Учрал зөөлөн санаа алдав. Дээлтэй сарнай чамайгаа Дуундаа яахин мартах билээ Ай нүдэн бүсгүй чи минь дээ. Аяа амин зэрэглээ минь дээ. Чамайгаа яахин мартах билээ. Амьдрал үргэлжилж байлаа. ТөгсөВ

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *