Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “27-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “27-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
477

Би өөрөө ч харж байна. Төрсөн дүүгийнхээ аминд хүрэхийг тоохгүй байгаа та бусад хүмүүсийг яаж ч хайрлах билээ дээ. Хүйтэн төмөр шиг. Хааяа ч бол хүн гэдгээ мэдээч! – Дуугаа тат. Би чамайг тархийг чинь

зад буудна. Чи намайг сүйрүүлсэн. – Та энэ нийгмийг хүн ардтай нь сүйрүүлсэн шүү дээ. Та бол хүний наймаачин, алуурчин ба хар тамхи тэр ч бүү хэл ба газар нутгаа, эрдэс баялгаа хүртэл наймаалж хүний

ёсноос гажсан шүү дээ. – Би чамайг алган дээрээ бөмбөрүүлэн өдий хүргэсэн. – Та намайг ч сүйрүүлсэн, хайр сэтгэл, хувь тавилангаар минь та наадан тоглож, гишгэж талхчин хаясан шүү дээ. – Чи юу

солиороод байгаа юм бэ – Ер нь та миний хайрдаж дээдэлж ирсэн хүмүүст гай зовлон, үхэл хагацал авчирдаг. Одончимэг, Бадам хурандаа бас Учрал эгч… таньд хайрлах юм юу ч байхгүй. Таньд хүн

сэтгэл байдаггүй. Эцсийн эцэст хүний хувь заянаас илүү хиртэй хэдэн төгрөг юу юм бэ? Буудаач тэгээд одоохон буудаач, ах чамд хүний сэтгэл байх биш. Тулгаа цээжээ яран ийн хашхирахад Ядамын гар

салганан чичирч эхлэв. – Буудаач тэгээд буудаач дээ. Тулгаагийн хоёр нүдээр сад тавих халуун нулимс мөн л Ядамын зүрхэнд үерлэж дэврэн дэвэрсээр гадагш халин асгарч эхлэв. Тар хийх чимээ гарч хөл дор нь амь хөнөөх хүйтэн төмөр хэвтэнэ. – Яаж байгаа чинь энэ вэ дээ дүү минь чи ахыгаа? Ядам арга барагдсан бололтой ийн шивнэв. – Та өөрийгөө хар л да. Үнэнээс битгий зугатаа ахаа. Ядам хүнд лагс зузаан биеэ чичрүүлэн байж эхэр татан уйлсаар сууна. Уйтгар гунигт бүрнээ баглагдсан Тулгаа энэ үед голын чулуу сандайлан мөнхүү мэгшин байлаа. – Өнөө орой хариарай чи! Ядам ийн хэлээд машинаа асаан давхиж одов. Тулгаа суусаар л байлаа. Би адгийн амьтан бололтой гэж тэрбээр байн байн үглэнэ. Машин ирэх шиг чимээ гэрч хүмүүсийн дуу ойртон ирэв. Төмөр доош тонгойн газарт хөсөр хэвтэх Ядамын бууг авч Тулгаад өгөөд нэг ч үг дуугаралгүй мөрөн дээр нь зөөлөн алгадав. …Ядам шалдаа буужээ. Тэгээд буудаач гээд цээжээ дэлдчин байсан дүү

нь нүдэнд нь байн байн харагдана. Сонин ч юмаа даа. Юм гэдэг цагаа тулахаар алга урвуулах шиг л өөрчлөгдах юм. Сонин болгон дээр Ядамын том, жижиг хэмжээтэй зураг, тэгээд л араас нь түүний тухай үргэлжилсэн мэдээлэл. Хүний наймаа, ашигт малтмал орд газар зарж Оросоос хүүхэд эмэгтэйчүүдээр сольж авсан… Лалын алан хядагчид Ядамын захиалгаар орж ирсэн, цагдаагийн хурандааг алуулсан, хүүхдүүд хулгайлуулсан, сонгуульд луйвраар гарч ирсэн гээд Ядамын талаар бүхий л хэвлэл мэдээлэл сенсаац цацаж, Монгол тэр аяараа л шуугиж байлаа. Нэгэнт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар Их Хурал хэлэлцэх дээрээ тулж байгаа учир Ядам Засгийн газрын хуралдаанд очихыг хүссэнгүй, “Маргад” зочид буудалдаа ч очсонгүй. Корпораци дээрээ очиход нарийн бичиг нь араас нь баахан цаас барьчихсан орж ирээд чухам юу хэлэхээ мэдэхгүй түдгэлзэн зогсоно. – Яах гэсэн юм бэ? Юу юм бэ наадуул чинь? – Ажлаас халагдах тухай хүмүүсийн өргөдөл – Аан. Хэдэн хүн байгаа юм бэ? – Арваад хүний хүсэлт – Нааш нь энд орхичих. Гүйцэтгэх захиралаа дуудаад орхи. – Гүйцэтгэх захирал бас

ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн. – Тийм үү? Хуулийн зөвлөх? – Бас халагдах өргөдөл өгсөн. Бүх хүмүүс түүнээс зугатаж байлаа. Аргагүй ч юм даа . Ядамыг унахын цагтдагаж хэрэгтний ширээнд суухыг хэн хүсэх билээ. Олон л хүнд гай боллоо. Явах нь явцгааг даа яваг. Би аюултай хүн юм байна. Гэнэт тэрээр нарийн бичиг хэмээх гоёмсог төрхтэй хүүхэнд ийн тушаав. – Тушаал төлөвлө. Ажлаас халах тухай. Бүх хүмүүсийн хүсэлтийг ёсоор болго. – За. Түүнтэй зөрөөд санхүү хариуцсан захирал, өрөөсөн нүднийх хараа муудаж яваа тавь эргэм насны хижээл авгай орж ирэв. – Захирал аа орж болох уу? – За. Санхүүч эмэгтэй түүний чанх өөдөөс харан сууна. – За та бас халагдах хүсэлтэй явна уу? Авгай Ядамыг усан хүрээ татсан нүдээр хараад үл мэдэг шүүрс алдав. – Үнэнийг хэлэхэд би залхаж гүйцээд байна захирал аа! Энэ корпорацийг улсын тэргүүний болтол нь зүтгэсэн дээ та бид хоёр. Ийм үед нь би орхиж чадахгүй ээ. Хамаагүй ээ, явах хүмүүс нь явна л биз. Би харин явахгүй. – Таньд алхам тутамд чинь бэрхшээд тулгарах болно. – Би мэдэж байна. Таны

өлмийд сөхөрч аягатайгаас чинь долоож, таныг алга дэлгэн хүндэтгэж байсан хүмүүс таныг эргээд мөргөх биз. Би бэрхшээлээс ухарч яваагүй ээ. “Маргад”-ыг хувьчилж авсан цагаас хойш л “Баян Хайрхан” корпораци болтол нь өргөтгөх хүртэл дандаа дардан явж ирээгүй шүү дээ. – Тун ч удахгүй манай үйл ажиллагааг зогсоох байх! – Шил шилээ дарсан олон ч шалгалтыг энэ онд давлаа. Бөмбөгийн Макаогоос хоёр ч дахин ирүүлсэн дөчөөд тэрбум төгрөгийг юунд ч хөдөлгөөгүй байлгаж байгаа. Хууль бусаар олсон гэх тэр мөнгийг улс авбал авна л биз. Хэдийгээр манай эдийн засаг хотойгоод ирсэн ч охин компаниудаа нэгтгэж цомхотгоод, корпорацаа хувь нийлүүлсэн компани болгоод дахиж зүтгээд үзэх нөөц бас бидэнд бий. – Манайх компани болоод ажиллаж болно л доо. Гэхдээ улс манай ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй байвал яах билээ? – Иргэн хүн ямар үйл ажиллагаа эрхлэх нь манай улсад тухайн хүний эрхийн хэмжэнд явагдана шүү дээ! – Миний эрх хасагдвал яах юм бэ? – Та одоо цаг алдалгүй компаний эзэн хүний ёсоор таны эзгүйд компаний үйл ажиллагааг хөтлөн явуулах итгэмжлэгдсэн үүрэг гүйцэтгэгчийг томилох хэрэгтэй. – Та надаа гадагшаа цагаачлах бичиг баримтын

бүрдэлтийг түргэсгээд өгөөч? – Ноён захиралаа! Та залуу байна. Та амьдрах хэрэгтэй. Таны амьдралыг үргэлжлүүлэхийн тулд компаний хэвийн ажиллагаа хэрэгтэй. Тэр явах барихаа өөр хүнээр зохицуулуул. Ядаж нэг маань хуулийн өмнө нүүр бардам цэвэр байя даа. Ингэхэд та тийм эгзэгтэй байдалд байгаа юм уу? – Тиймээ – Тийм бол итгэмжлэгдсэн үүрэг гүйцэтгэгчийг хурдан томилоорой. Бас нэг асудал байна. Өөрсдийн хүсэлтээр ажлаас халагдаж байгаа гүйцэтгэгч захиралууд бүгд корпорацийн байранд амьдарч, корпорацаас машин унацгааж байна. Нэгэнт эдгээр хүмүүс гэрээний хугацааг гүйцээж ажиллаагүй учирманайх байр, машинуудыг буцааж авмаар байна. Би чинь эд хариуцагч хүн шүү дээ. Ядам шанаа тулан бодлогширно. Чоно борооноор гэж нэг үг байдаг, Ядамтай холбогдсон гэмт хэргийн дуулианаар ажиллагсад нь ийнхүү түүнээс дайжиж байлаа. Дайжих дайжихдаа зарим нь байртай, машинтай амдралын боломжоо хангаад зугтаж байгаа ажээ. Яах вэ! Яах вэзугтаг. Хүссэнээрээ болцгоог. – Санхүүгийн захиралаа! Тэр хүмүүсийг зүгээр л явуулж орхи. – Манайх л хохирол амсч байгаа юм ш дээ. – Тиймээ тийм. – Буруудахын цагт уруудахын үйл олон. Гутарч, гуниж уутныхаа амыг уруу нь

харуулж сэгсрэхийн оронд өөрт байгаа жаахнаа чанга атгах л хэрэгтэй шүү дээ. – Би таньд итгэж байна. Энэ удаад тэр хүмүүсийг л явуулчих. – За за ойлголоо. Захиралаа хэвлэлийн бага хурал зарлахгүй юмуу? Нэр хүндэд чинь арай хэтэрхий сөргөөр халдаж байгаа юм биш үү? – Хэрэггүй биз дээ – Бичигдээд яригдаад байгаа юманд ер нь үнэнд ойрхон зүйл байгаа юу? Ядаж…. – Ядаж наян хувьд нь үнэний хувь байгаа. – Тийм бол та хэцүү байдалд байгаа юм байна. Үүрэг гүйцэтгэх хүнээр чухамдаа шударга л хүн олж өгч үзээрэй! – Би сайн бодъё доо. Та бусад асуудлаа зохицуулж бай даа. Үнэнийг хэлэхэд таньд баярлаж байна. Одоо надад ганцхан та л үлдлээ. Таньд хэцүү байвал, явмаар байвал нэрэлхэж зовох юм байхгүй шүү. Бүхий л хэрэгцээгээ хангаад яваарай. Миний хувьд гомдох зүйл байхгүй. Та тийм гавъяаг аль хэдийн надад байгуулчихсан хүн шүү дээ. – Ямар ч байсан би таны дэргэд үлдэнээ. Хүмүүс юу л гэвэл гэнэ л биз. Тэдний сэтгэлд нийцүүлж амьдрах би албагүй. Сэтгэлээ нэг сайн онгойтол яриад тайвширчих захиралаа. Нэг их өөрийгөө буруутгаад яах вэ, болоод өнгөрсөн юм өнгөрсөнөөрөө л дуусна. Болох ёстой юм ч болоод л өнгөрнө. Нэгэнт л

болчихсон юм хойно болох ёстой юмыг зоригтой, тайван хүлээ дээ хүү минь. Ядамын уурыг байнга хүргэдэг, зайлуулах гэж байнга бодогдог байсан өнгө үзэмж, ааш авир муутай ямар ч хүнд төмөр шиг хатуу ханддаг, Ядамын өөрийнх нь юмыг хүртэл Ядамаас харамлан байж цөхтөл нь хилэгнүүлдэг Санхүүгийн албаны захирал авгай ийн хэлэхэд Ядамын зүрхийг нэгэн халуун зүйл атгаад авах шиг боллоо. Муухайгаар харагдаж, муугаар адлагдсан нэгнээс хамгийн хэцүү хүнд үед сүү асгардаг л орчлон юмсанж. Ядам маш их ганцаардаж байгаагаа мэдрэв. Хэн нэгний сэтгэлийн халамж ямар их дутна вэ? Бүхий л зүйлээрээ дотносдог До захирал уруу залгав. Үгүй ер эр улс байна даа, хаа нэг газар ганц шил юм уунгаа болж буй, өөрт нь нүүрлэж буйгаа аюулын талаар ярилцъя. Ямар нэг гарц олдох ч юм уу. До захирал ер нь зайтай толгой доо. – Байна уу? Түүний дуу анх удаа л их хөндий хатуу сонсогдов. Ядраад бачуураад ирэхийн үес хүний дуу хоолой хүртэл зэвүүн хүйтэн сонсогддог болоо юу даа! Би ч их өөнтөгч болж дээ гэж бодсон Ядам До-г утсаа тасалчих вий гэж сандран: – Байна байна, Ядам байна. До урдын адил дуу алдаж сүйд болсонгүй.

Харин ч бүр эсрэгээр: -Би ажилтай байна. Яг одоо хуралд орох гээд байна гэж их л хөндий хэлээд түүнээс зугатах мэт утсаа тасалчихав. – Түй, муу халзан До хүртэл надаас зугатаж байх шив дээ. Муу новшийн амьтан чинь. Ядам өөр хэд хэдэн дотны найзууд уруугаа залгаж тээршааж зугатсан, улаан цайм үгүйсгэсэн хариуг сонсов. Тэгээд тэрээ зовох нь дээ зовох нь Мөнхийн ганц хүү хэмээн өөртөө хэлэв. Маш их ганцаардал аймшиг болон хоолойд нь торолзоно. Үгүй ер, би ингээд хэнд ч хэрэггүй болчихлоо гэж үү? Хачин их цөхрөл цээжинд нь буцална. Тэрээр гэр өөдөө залгаад үзэв. Өнөөх хойд эх цамнаж өгнө биз, хүүг нь алах гэж заналхийлсэн юм чинь. Гэсэн ч яах вэ, дууг нь нэг сонсоод орхиё. – Байна уу – Байна байна Ядам байна. Ядам их л хүйтэн хөндий аялгаар ийн хэлэв. – Хүү минь яачихваа, хоёул хоёулаа алга болчих юм. Битгий сэтгэл зовоогоод бай, гэр орондоо ирээч. Ээж нь сайхан хоол хийчихээд хүүгээ хүлээж байна. Миний хүү ээждээ хүрээд ир. Эхийн хоолой зангираад байгааг Ядам мэдэрч байлаа. Хөөрхий дөө, энэ муу хөгшин зовж орхилоо. Сүүлийн хэдэн сар дэргэд нь байж хөгшнийг хэрэггүй ч өөртөө дасгав уу даа. Энэ хөгшнийг зовоосон минь багадсан биш их л зовоосон доо хөөрхийг. Одоо улам л их зовох байх даа. Эцсийн эцэст энэ хөгшин л надад үлдлээ дээ хэмээн

Ядам харамсан бодов. … Тулгааг ярьж дуусан дуустал Учрал тэвчээртэй нь аргагүй сонсов. Зарим үед Тулгаа хоолой зангируулан, бүр эхэр татан байж ярина. Ай бас ийм ч юм сонсох гэж, ийм арилсан дотортой хүн байдагаа бас. – Би таныг өөр хэний ч биш зөвхөн миний амнаас үнэнийг сонсоосой гэсэндээ л энэ бүгдийг ярьж байна. Тэр чинь миний ах шүү дээ ах, надад хэцүү байна. Ахын үйлдсэн бүхий л гэм хорын аймшигтай үнэнийг би өөрө олж тогтоолоо шүү дээ. Зарим үед би өөртөө ч гутрах юм. – Тийм юм хийж л байдаг. Ядамыг би хүнийх нь хувьд өрөвдөж байна л даа. Гэхдээ би эр хүний хайр халамжийг олж мэдэрсэн. Хараагүй болчихсон ч гэлээ хань минь болох сайн хүнийг би олчихсон. Ядамтай суусны төлөө бурхан намайг гэсгээсэн бол, надад жинхэнэ насны минь сайн хань болох хүнийг ирүүлж шагналаа. – Ашгүй дээ эгч минь, таныг аз жаргалтай, сайн сайхан амьдраасай гэж би байнга хүсдэг юм. Та өөрийн амьдралтай болсон нь дээр. Амьдрах хэрэгтэй. Таньд хүнд байдаг бүхий л сайхан шинж чанарууд байдаг юм. – Ах чинь…? – Ах яахав дээ, та ахыг минь уучлаарай, би өмнөөс нь таниас уучлал гуйх гэсэн юм. Ахад таны өмнө гэмших нэг өдөр ирнээ. Харин эгчээ, бид Хубилайг асрамжиндаа авах ёстой юм шиг байна. – Юу..? Хубилайгийн ээж өөрөө хүүг надад

өгсөн юм. – Тийм байх л даа. Хубилай бол миний ахын төрсөн хүү учраас бид авах нь дээр байх. Учрал босох гээд чадалгүй лагхийтэл ойчоод, суун тусав. – Юу гэнээ..? яалаа гэнээ…? – Хубилайн төрсөн эх Одончимэгийг жирэмслүүлж, харь газар наймаалж, эцэст нь алах гэж заналхийлсэн хүн бол Ядам ах. – Ай бурхан минь. Энэ хорвоо чинь ийм давчуухан гэж үү? Хөөрхий тэр охин надад амьдралаа ярьсан шүү дээ. Охины аймаар хүн гэж нулимс тунаруулан ярьж байсан аймшигт хүн, өөр хэн ч биш, миний нөхөр байсан гэж үү? Даанч … даанч хүү Ядамтай жигтэйхэн адилхан байсан. Адилхан шүү дээ адилхан. Цөхрөлт бодлууд ар араасаа хөвөрч усан дуслууд нүүрийг нь норгож урсана. Гэнэт жигтэйхэн их гэрэл нүдэнд нь сүүмэлзэхийг ч Учрал мэдэрсэнгүй сэтгэлийн их цочролдоо сэлүүрдэж, зовон тарчилж байлаа. Гаслантай гэгч нь зүрх нь ихэд оволзоно. Ямар муухай хүн бэ Ядам? Учрал ухасхийн босоод толгой эргэн дайвалзахад гайхан зогтусав. Толгой нь дайвалзан нүднийх нь хараа бүрэлзэх аж. Юу вэ энэ чинь? Би харчихлаа гэж үү дээ. Тийм байна, тийм байна, харж байна гээч! Тэрээр эргэн тойрноо гүймэг ажив. Энэ үед Тулгаа Учралын цочирдлыг сонсон “ганц та бишээ эгч минь, ах бас миний

хувь заяагаар тоглочихсон” гэж гоморхон бодсоор зогч байлаа. Учрал таслгаан доторхийг ажсаар уруу доройхон зогсох Тулгааг олж хараад: – Бурхан минь, би харлаа, би дахиад харж байна хэмээн цахиртан хашхирахад Тулгаа овосхийн цочиж, их хямарсанаас солиорчих вий дээ гэж болгоомжлон түүнд аажим ойртов. Учрал үнэхээр харж байгаа бололтой торж түдгэлзсэн зүйлгүй гүйж ирэн түүнийг тэврэн аваад мэгшин уйлав. Учралын баясал гутралын халуун нулимс Тулгаагийн хүзүү рүү зам татуулан урсана. – Дүү минь би.. би харж байна. – Ашгүй дээ. Сайн хар эгч минь. таныг бурхан аварч байна. – Гэхдээ.. гэхдээ би дандаа л нүглийг харж байна. – Би ч бас. Тун ч удахгүй бид сайн сайхан амьдралыг харах болно эгчээ. Учрал хараа оржээ. Ядамтай тун ч адилхан бяцхан Хубилай ямар нэгийг шулганасаар мөлхөн ирж Учралын энгэр өөд цоройлов. Цаг хугацаа ямар хурдан өнгөрөө вэ? Миний хүү хэний ч тусламжгүй мөлхдөг болчихсон байна. Хүүд төрсөн эцэг эх хэрэгтэй шүү дээ. Эхийн хувьд буцаж ирэх нь бүүрч өнгөрсөн. Харин эцгийн хувьд? Тэр муу хүн ч гэлээ хүүгийн хувьд төрсөн эцэг нь. Учралын зүрхээр ширхийн хатгуулав. Ядамын төрсөн хүүхэд учир бид авна гэдгээ Тулгаа шууд хэлсэн. Харин би энэ хүүгээс холдож чадахгүй, арайхийн үрийн зулай үнэрлэчихээд зүгээр л

харийн хүн аятай харж байгаад өгөөд явуулчих гэж үү? Учрал тарчилж эхлэв. Гансүх хүүг хэзээ ч адлахгүй ч Тулгаа хүүг харь хүмүүсийн гар дээр байлгахгүй. Учрал Тулгаагийн занг сайн мэднэ. Хубилай баацаганан мөлхөж байснаа Тулгааг хараад тачигнатал хөхрөн түүн өөд мөлхөхөд хачин их давчдаад Учрал аандаа л урсаад байсан нулимсаа сэмхэн арчив. Тэрбээр дотоод сэтгэлдээ давчдан бяцхан хүүг Тулгаагаас хачин их харамлаж байлаа. Тулгаагийн уруу дорой царайд хачин их хайр энхрийлэл гэрэлтэн жаал хөвгүүнийг халамжтай гэгч нь тэврэн халуун дотноор үнсэв. – За эгчээ, ямар ч байсан хараа эргээд орлоо. Одоо сайн үзүүлж харуулж хараагаа тогтоогоод авах нь чухал шүү. Та биеэ сайн үзүүл ба эмчлүүл. Би маргааш ирж дүүгээ авъя даа. Тулгаа ингэж хэлсэнийхээ дараа хүүг дахин үнсээд гараад явчихав. – Ээж нь , ээж нь чамайгаа тэдэнд яаж өгч чадах юм бэ? Чадахгүй шүү дээ. Чадахгүй. Ах дүү чинь чамайг авах гээд байна гэсээр Учрал бяцхан хүүг тэврэн мэгшин уйлсаар хүн орж ирэхийг ч мэдсэнгүй. Солонго нүд өргөн гайхширсаар түүнд ойртон хүүг нь тэврэн авахад Учрал хүүгээ шүүрч аван энгэртээ нааж: -Эгч нь харж байна. Хардаг болчихлоо гэсээр мэгшин уйлав. Солонго

түүний өмнө сөхрөн сууж: – Нээрээ юу? Дүүгийнх нь савхан цагаан хуруунууд түүний нүүрийг энхрийлэн илбэнэ. Аштай юу даа эгч минь, хараа орчихдог, хачин юм даа зүгээр байж байгаад хараа орчихдог. Эмчид үзүүлэх хэрэгтэй, дахиад хэд хоногийн дараа хараагүй болчихвол яана. Ингэж бодсон Солонго эгчийгээ энхрий дотноор харсаар байлаа. – Тиймээ дүү минь үнэн, эгч нь хараа орчихлоо, харин … харин гэсээр Учрал мэгшин уйлав. Солонго түүнийг тайтгаруулж үсийг нь илбэнэ. – Яасан бэ эгчээ? Харин гээд юу хэлэх гэсэн юм бэ? Битгий өөрийгөө зовоо. Дүүдээ хэлчих, дүү нь хажууд чинь байна шүү дээ. – Тэд нар миний хүүг авах гээд байна. Учрал дахиад л асгартал уйлав. – Хүүгийн төрсөн эх үү? – Үгүй ээ, Ядамын ах дүүс – Ядам хүүд ямар хамаатай юм бэ? Хүүгйн төрсөн эх таньд л хүүг өгсөн гээ биз дээ. – Уг нь ч тийм л дээ. Гэхдээ хүүгийн минь төрсөн эцэг Ядам юм байна. Тэгээд л Тулгаа хүүг минь авна гэсэн. – Юу? Тэгээд үнэн юмуу? – Энэ үнэн. Аймшигтай гашуун үнэн. – Тэр Ядам чинь ямар аймшигтай бузар амьтан гээч вэ? Түүнд ер нь үнэн юм байна уу? – Буруу хар үйл нь л үнэн байх – Гэсэн ч энэ хүүхдийг өгөхгүй. Аль тэр Тулгаагийнх нь утсыг өгөөд орхи. Солонгын нүд ийн ууртайгаар гялалзав. Учралын аав ээж охиноо хараатай болсоныг дуулаад бөөн баяр хөөр болцгоон

ирж явааг дуулгаад Солонго Тулгаатай уулзахаар цүнхээ савчин гарав. Тулгаа Солонгын юу хэлэхийг хүлээн хуруугаар ширээ бөмөрдөн сууна. Солонгын мэлмэгэр хар нүд ууртайгаар гялалзана. Ямар үзэсгэлэнтэй юм бэ, ямар гоё нүд вэ, даанч ууртай юм гэж Тулгаа өөртөө бодох аж. – Та, та нарт хүнийг өрөвдөх сэтгэл гэж алга уу? Танай ахаас болж миний эгч тарчлан зовж байна. Тэгж байхад чинь хүүг нь авна гээд байдаг. Ямар муухай улс вэ? – Миний ах танай эгчийг зовоосон нь үнэн, би маргахгүй. Энэ талаар ахыгаа уучилж чаддаггүй юм. Гэхдээ хүн муу эрхтэнээ тасдаад хаяж чаддаггүй шиг би бас ахыгаа хаяж чадахгүй л дээ. – Тэгээд та тэгдэг л юм байгаа биз. Хүүхдийг эгчээс авах шударга биш явдал. – Та нар ахыг минь ойлгох хэрэгтэй. Тэр одоо хүний амьдралаар амьдарч чадахгүй. Хубилай бол түүний цор ганц төрсөн хүү нь. Тийм учраас Хубилай эцэгтээ үлдэх хэрэгтэй. – Хубилай Ядамын хууль бус хүүхэд, тэгээд ч Ядам Хубилайг хүсээгүй төрүүлсэн шүү дээ. – Гэхдээ л хүү төрчихсөн байна. Хууль ёсны эцэг нь байх эрхээ Ядам ах авчихсан. Түүнд хэзээ нэгэн цагт төрсөн хүү нь хэрэгтэй. – Тийм ээ та зөвхөн хар амиа, ахыгаа л бодож байна. Харин өчнөөн их зовчихсон миний эгчийг яагаад боддоггүй юм бэ? Ер нь миний эгчийн зовлон танай ахаас үүдэлтэй. Та нар муухай хүмүүс. – Эмэгтэй өөр

доромжлох зүйл байна уу? Гүйцээгээд сайн доромжилчих, Учрал эгчийн хувьд тохиолдсон бүх зүйлийг би хүлээн зөвшөөрдөг юм. – Тэгээд та яагаад эр эм, хүүхдийн хооронд гүйгээд байгаа юм бэ? – Эмэгтэй, таны үзэн ядаж байгаа хөө шиг хар, могой шиг хүйтэн Ядам бол миний төрсөн ах, таниар хэлүүлэлтгүй, таныг тавласан тавлаагүй би ахынхаа нүглийг мэднэ. Харин түүнийг хүнийх хувьд өрөвдөж, уучилж хайрлаад би ганц хүүг нь өөр дээрээ авах гэж байна. Ер нь ганц Учрал эгч зовоод бид жаргаад байгаа юм биш. Би ч бас зовж л байна. Ээж минь бүүр ч их. Учрал эгчийн харин ч сайн хань таарч, сайхан амьдрах учрал бүрдээд байгаа гэсэн. Өөрөө ч үүнийгээ хэлсэн. Миний ах шиг муу хүн бишээс хойш тайван тогтуун аз жаргалтай амьдралд үр хүүхэд заяана шүү дээ. Үнэний өмнө юу ч хөндлөн зогсч үнэнийг зогсоож чадахгүй, Хубилай бол ахын хүү, ямарч маргаангүй. Тэр одоо хүүгээ хүлээн зөвшөөрсөн. Ийн хэлээд боссон Тулгаагийн араас Солонго юу ч хэлж чадсангүй. Хэлэх гэснээ хэлчихээд хээвнэг

алхаад одсон залуугийн араас Солонго харсаар байлаа. – Уг нь сайхан залуу юм. Даанч … … Май…. энэ буугаа ав. Толгойгоо тэвэрч дээш адар ширтээд бодолд дарагдсан Ядамд Тулгаа ойртон ирээд гараа сарвайн бууг нь өгөв. Ядам аажмаар толгойгоо хажуу тийш харуулан түүнийг харвал түүний царайд ямар ч уур унтуу болжгомдож цөхөрсөний шинж үгүй байлаа. Харин ч халуун амийг нь хөнөөх гэж авч очсон хүйтэн зэвсгийг хаясан газраас нь авчраад өгч байх юм. – Ишш чааваас даа, ийм л амьтныг би алах гэж байсан шүү дээ. Зүрх сэтгэлдээ түүнийг аль хэдийн алчихаад байсан шүү дээ. Ядамын сэтгэл үелзээд эхлэв. Ай би мөн ч муухай хүнээ. Одоо ингээд бодоод байх нь ээ сэтгэлдээ муу дүүгээ их л муухай адалж зовоож байж дээ. Бүр буу тулгаад үхэл рүү түлхээд байхад энэ сөөсгөр надад гомддоггүй юм байх даа. Энэ муу эх байна, аль олигтой гэснийгээ л миний өмнө өрөөд байх юм. Би яаж зүв зүгээр гэм нүгэлгүй хүн шиг өөдөөс нь харж суугаад хийж өгсөн хоол цайг нь идэх билээ дээ. Үнэхээр миний нүгэл хөл тужшээ. Аз байвал нуугдаад гарахыг бодъё. Аз намайг орхисон бол амиа хорлочихъё. Өөрийнхөө энэ бодолд Ядам маш их шаналж байлаа. Тулгаа түүний царай өөд харсанаа юм ярих дургүй байгаа юм шиг байна гэж бодон гараад явчихав. Тэгсэнээ тун ч удалгүй эргээд ороод ирэв. Тэр уйлах гэж байгаа юм шиг үрчийх аж. Аргагүй дээ

намайг үзэн ядаж ярвайх нь зөв. Эндээс яваад өгье. Яг явна гэж бодохоор бас хоргодоод байх юм. Хачин юм даа. Ядамын зүрх сэтгэл асч байга гал шиг хэсэг дүрэлзсэнээ, ус цацах шиг хүйт даан айдас хүйдсээр дүүрээд ирэв. Үхсэн хойно, үхэх юмсан ингэж амьд яваад яах юм бэ? Хэндээ ч гэж амьд явах юм бэ? Чухамдаа бодлынх нь энэ цөхөрсөн багтарсан үед нь хэн нэгний гэрэлт царай мэлтэсхийн орж ирэв. Аа цусаар урс, муу хүү минь хүн болох гэж нээрээ ядаж байгаа ш дээ. Би ч одоо муу хүүгийнхээ хүртэл хувь тавилангаар тоглочихлоо доо. Учралыг тийм болгосон минь миний хамгийн том алдаа. Учрал хараагүй болоогүй байсан бол миний хүү юугаар ч дутахгүй сайн ээжийн гар дээр өсөх байсийм. Тэр сохор хүүхэн миний хүүг яаж өсгөх, тэр хоёрт хэн туслах вэ? Энэ ээж, Тулгаа хоёроос хүүг минь хүн болгод өгөөч гэж гуйдаг юм бил үү? Энэ Тулгаа ч зангүй биз дээ. Ингээд бодохоор үхэж болохгүй ч юм шиг. Хүүгээ бодоод амьд байх хэрэгтэй, хүү минь яаж байгаа бол? Ядам өрийн бодолдоо бачуурч босон харайгаад тасалгаан дундуур холхиж гарав. Энэ хүн ч их шаналж байна даа. Яамаар ч юм бэ дээ? Тулгаа Ядамын байж ядсан бүх

хөдөлгөөнийг харж дотроо өрөвдөөд байлаа. Тэр ахыгаа уучилах санаатай өөртэйгөө тэмцэж байлаа. Зөөлөн алхах чимээ сонсдон шаналж цөхөрсөн эхийнх нь зовлонт царай үзэгдэн их л аргадангуйгаар: – Ядам миний хүү жаахан архи уух юмуу? гэлээ. Ядамын хоолой өөл гашуун огшоод ирэх нь тэр. Иш чааваас даа, би энэ хөгшнийг зовоосоор л байгаа юм байна шүү дэ. Ямар л зовж шаналаагүй эх хүн: – Миний хүү архи уугаач гэж гуйж явах билээ дээ. Аргагүй ш дээ, сонин харна миний тухай, телевиз үзнэ намайг муулна, тэхээр эх хүн зовохгүй байж чадах уу даа. Би яах вэ? Би яах юм бэ? Ядам өөрийнхөө бодолд тарчилсаар байх тул ямарч хариу сонсоогүй эхийн хүндээр шүүрс алдах сонсдон буцаж гэлдрэв. Шанааных нь хэдэн цагаан үс уламч ихдээ юү дээ гэмээр цайрч, эцэж арьс нь унжсан шанааг нь дагаад усан нулимс урсана. Ийм ч юм байх гэж хүү минь, ингэж ч зовох гэж. Өлзий эх Ядамыг муулан бичих сонин, муулан ярих хүмүүсээс жигтэйхэн өмөөрч байлаа. Миний хүү муу хүн биш, төр харж байгаа. Эхийнхээ байдлыг харсан Ядам Тулга хоёрын зүрхээр нэгэн зэрэг ширхийн хүчтэй гэгч нь хатгуулж, хоёул зүрхээ даран зэрэг тонгойв. Адаглаж гэр бүл дотроо учраа ололцохсон. Тулгаа ахдаа ойртон очив. Хоёр нүднээс нь ус сад тавин асгарах гээд байлаа. Асгарч л байг муу хар ус. – Ахаа, ахаа та намайг уучлаарай. Та сайн ах байсан, одоо ч тийм, цаашид ч бас миний л ах хэвээрээ байх

болно. Би таньдаа хайртай, намайг яавал ч яа. Ядамын амьсгаа хачин их дээрдээд ирэв. Хоолой нь зангираад дуугарч чадахгүй хий л толгойгоо сэгсчиснээ, Тулгааг тэврээд авав. – Иш чааваас бас уучлал гуйгаад байгаа шүү. Алах гэж байсан шүү дээ би. Ядам бүхий л биеэ доргиулан хэнгэнэтэл уйлав. Орхиж болдоггүй, хаяж болдоггүй цусан төрөл гэж ийм байдаг ажээ. – Ахыгаа уучлаарай, чи хамгийн сайн дүү. Эцэст нь арайхийж ийн хэлсэн Ядам Тулгааг дахиж тэврэхгүй юм шиг совинд хөтлөгдөн тэвэрсээр байлаа. – Бүгд амьд мэнд л байцгаана. Юундаа хүнээ алдчихсан юм шиг уруу дорой царайлцгаана вэ? Амьд байхад учир олдоно. Алив ээжээ гурвуулаа хооллоцгооё! Ядамын сэтгэл овоо цэлмэж тайвшраад ирэв. Муу дүү минь надад гомдсонгүй дээ, уруул дордойвч элэг дордойхгүй гэж энэ дээ. Яаж нэг ийм дүү надад заяасан юм бэ? Ядам дүүгээ сэтгэлдээ хачин их хайрлаж байлаа. Хожимдсон хайрыг яалтай ч билээ дээ. Муу эх нь аяга таваг барьж тавин уймарна. – Ахаа Учрал эгч хараа орчихсон. – Юу нээрээ юу? Чи яах гэж очсон юм бэ? – Байдал нэгэтн ийм боллоо. Учир байдлыг ойлгуулж Хубилайг өөр дээрээ авъя гэсэн юм. – Бурхан минь гэж Өлзий эх уулгалан Ядам суудал дээрээ өндөлзөв. – Тэгээд, тэгээд яасан бэ өгнө

гэсэн үү? – Учрал эгч ойлгосон байх. Би Хубилайг өөр дээрээ авна. Төрсөн эцэгтэйгээ байх ёстой. Санаа зоволтгүй шүү та. Ядам сэмхэн нулимсаа арчив. “Үгүй ер, ийм ухаантай, ийм сайн дүү байдагаа бас. Энэ цус ер нь жинхэнэ намайг дуурайсан, жинхэнэ миний дүү мөн дөө. Сэргэлэн авхаалжтай” Ядам бас ингэж онгирч нэг үзэв. Хүү ирнэ, ямартаа ч хүүгээ өвөртлөөд хэд хоног унтана. Түүний цээжинд бөглөрсөн мэт хөндүүрлэх хүнд юм арилж гэгээ татаад ирэв. – Ээжээ! Дахиад нэг идээд орхиё! Сайхан хоол байна. Түүний дуун урьдынх шигээ ийн цээлшээд ирэхэд эхийн сэтгэл нэгтэйгүүр онгойсон ч нулимсаа сэмхэн арчив. Муу хүү минь ингэж ч алдах гэж. Эхийн гарын хоолыг идэж, цайг уусан Ядам нэвширтэл хөлөрч, хөлсөө шудран арчихыг эх харсаар, түүнийг өрөвдсөөр байлаа. Утсаа дуугарахад эвгүйцэж харсан Ядам утсаа авав. Нэг л тавгүйтээд явчихсан Тулгаа түүнийг болиулах санаатай: – Алив ах та түр амарч бай, би яриад орхие гэхэд намынх нь даргын дуудлага байсан тул Ядам өөрөө утсаа авав. Намынх нь дарга түүнд гадагш цагаачлалын шугамаар гаргах боломжгүй болсоныг дуулгаад өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар түүний бүрэн эрхийг хязгаарлаж

түдгэлзүүлсэнийг дуулгав. Түүний царай хар аяндаа л барайгаад явчихав. Өнөөдрийн хуралдаанаар миний бүрэн эрхийг түдгэлзүүлэн зогсоосон байна. – За ямар ч байсан та тайван бай! Ганц зуу татах уу? Ядам зүгээр дүүгийнхээ аяыг даган толгой дохив. Хамаг л цус нь дээшээ огшоод буцалж эхлэх шиг толгой нь манаран дүйрч хатгачиж эхлэв. Бүх юм буруугаар, муугаар эргэж буйг анзаарсан Өлзий эх сэмхэн нулимсаа арчсаар Ядамын хувцасыг бэлдэж эхлэв. Миний хүү муу хүн биш, муу хүү минь тэнд зовох байх даа. Хүүгээ өөрөөсөө мянгантаа өмөөрөвч хүүгээ тэнд очих нүгэл хийснийг эх ойлгож байлаа. – Ямар ч байсан ахаа зоригтой байна шүү. Тулаад ирсэн үйлийг үүрч давбал ганц хүүд чинь тустай. Ядам дүүгээ гайхан харав. Үгүй ер энэ чинь бүр айхтар үг хэлдэг болж гээч. Тиймээ ганц хүүгийнхээ төлөө үйл лайгаа дуусгах л ёстой. – Ахаа ер нь бол одоо бүх юм ойлгомжтой боллоо. Адаглаж тэнд ч гэсэн эр хүн шиг байгаарай. – Ах нь бодож л байна. Тийм дээрээ тулбал эр хүн шиг байна. – Бүх тохироо бүрдчихсэн шүү дээ. Сэтгэл санааны бүрэн бэлтгэлтэй байна шүү ахаа. Тэднийг ийн ярилцаж байтал хаалганы хонх хүчтэй гэгч нь

жингэнээд явчихав. Өлзий эх хаалганы өмнө зүрхшээх мэт хэсэг бүртэлзэж зогсов. Хаалгыг нь энэ удаа хүчтэй тогшиж эхлэв. – Ийм хурдан уу гэж дуун алсдан Тулгаа ах өөдөө аргадаж учирласан харцаар харахад цаадах нь ү мэдэг толгой дохив. бүрэн хувцасласан, буу шийдэм агссан залуусыг орж ирэхэд – Юун сүртэй юм бэ гэж Тулгаа анх удаа төвөгшөөн үглэв. Хурандаа Төмөр өөрийн биеэр ирсэн байлаа. Ямар ч хөдөлгөөн хийхгүй нам гүм суугаа гурвыг харж уужрах мэт болсон Төмөр залуусыг гар гэж тушаагаад хүнд биеийнхээ жингээр зөөлөн сандалд шигдэв. Өлзий эх салгачиж чичирхийлсэн гараараа аягатай цайг дөхүүлэнгээ нууж хаах ч юмгүй нулимсаа арчина. Хурандаа Ядам, Тулгаа, Өлзий эх гурвыг ээлжлэн харж: – та ингэж хямрах хэрэггүй дээ гэж Өлзий эхэд хэлэв. – Өөр яах ч билээ. Хүнд хэрэггүй ч миний хүү чинь надад хэрэгтэй байлгүй яах вэ дээ. Хүүгээ харсаар байж амьдын тамд илгээх гэж. Заяа муутай хөгшин төгцөг. Эх ийн өөрийгө буруутган нулимсаа арчсаар. Сүүлдээ их халширсан хурандаа Ядамыг баривчлах тухай прокурорын тогтоолыг

үзүүлэв – Та тайван суугаад хоолло. – Хооллочихсон. Ядам Өлзий эхийг харж чадахгүй байлаа. Муу эхийгээ их л зовоож байна даа би гэдэг хүн. – Миний хүү май цагаан сүү амсаад гар даа. Ижийдээ хурдан ирээрэй. Ядам эхийн хийж өгсөн талийгаач аавынхаа аягатай сүүг дуустал нь уулаа. Миний бүхий л хар лай ланчгийг ээжийн минь сэтгэл шингэсэн цагаан сүү ариусгах болтугай. Ядам бөхийн байж өөрөөсөө өчнөөн жижигхэн буурал эхдээ үнсүүлэв. – Миний хүү ижийдээ хурдан эргэж ирээрэй. Эргээд ирэхээр нь нөгөө хацрыг нь үнсье. Хүүг нь том болгоод хүлээж байна. – Миний ээж эрүүл энх сайн сууж байгаарай. Хүүдээ зоволтгүй шүү. Цахиртсан хоолойгоор ийн хэлсэн Ядам дүүгийнхээ мөрөн дээр алгадаад: – Чи гараад хэрэггүй. Ээж дүү хоёроо сайн харж байгаарай гэв. – Өө миний хүү, ээж нь мартчихаж. Эх халуу төөнүүлэн байж бөндгөр жижигхэн боодолтой юм гарт нь атгуулаад, ханцуйных нь утас сэмэрсэн ягаан торгон дээлийн ханцуйгар нулимсаа арчив. Бүхий л сэтгэл зүрхээ өөрт нь зориулсан эхийн энэ зургийг Ядам зүрхэндээ сайтар хадгалав. Хаалгаар ахыг нь авч гарсан Төмөр хурандаа Тулгаагийн мөрөөр халуу оргиулан тэврэхийг залуу эр мэдэрч зогслоо. – Миний хүү хурандаагаа гуйхгүй. Муу ахынхаа мууг олонд дэлгээд. Өлзий эх

хирээрээ л их хатуу энэ үгийг хэлчихээд өрөөндөө ороод таг болов. Том хүүгийн энэ алдаанд бага хүүгээ буруутгасаар байлаа.. Учрал инээгээд байга хирнээ уйлаад байгаагаа өөрөө ч мэдэхгүй байлаа. – Гансүх ээ би хараатай болчихлоо. – Ямар гоё юм бэ? Ганссүх түүнийг дээр өргөн баярлан гүйхэд гэнэт дургүйцсэн Учрал түүний гараас мултран нөгөө өрөө рүүгээ оров. Гансүх сандарч араас нь ороод: – Чи яаваа? бие чинь эвгүйцэв үү? Би ширүүн хөдөлж толгойг чинь доргиочихов уу?. За чи минь хэвтэж бай. Би хоол хийгээд орхиё. – Хэрэггүй. Би харин чамд хоол хийж өгье. Би хараатай болчихлоо шүү дээ. – Миний дууны цомогууд сайн зарагдаж байна. Чи юу авхуулмаар байна? – Үгүй дээ би юу ч авхуулахгүй, харин чи хоолоо идчих. Ярих юм байна. Энэ үед Хубилай уйлагнаж Гансүх очин тэврэхэд Учрал хурдхан босч хүүгээ авангаа нэг л хачин харахыг Гансүх анзаарав. “Яасан юм бол доо, надад гомдсон юм бол уу, сүүлийн хоёр өдөр ирээгүй, тэгээд л тэгж байгаа юм болов уу, тэгсэн байх” – Найз нь эгчийг хөдөө хүргэж өгөөд, тэгээд хоёр хоног ирж чадсангүй. – Тэгэлгүй яахав. Ажлаа алдаж наашаа ойр ойрхон гүйгээд аях вэ! Ажил амьдралаа бод. Чиний өмнө шинэ амьдрал хүлээж байгаа. – Чи яагаад байгаа юм бэ надад гомдоо юу? – Яалаа гэж Гансүх минь, харин ч их баярладаг, бас чамайг

хайрладаг минь үнэн. Гэхдээ хувь тавилан гэж хэний ч хүслээр болдоггүй хяслант ертөнц байдаг юм байна. Түүнийг яаж ч хүсээд хэнч зөрчиж чаддаггүй юм байна. – Хоёрхон хоногийн дотор юу болох нв энэ вэ? – Юм юм л болсон. Миний зовлонт амьдрал үргэжилж байна. – Юу? – Тиймээ. Миний нөхөр шоронд орсон. Бурхан нэгийг нь шийтгэж нөгөөг нь шагнадаг юм шиг би хараа орчихлоо. – Тэгээд энэ чинь сайн биздээ. Чи хэзээ ч нөхрөө хүлээн зөвшөөрөхгүй гэсэн ш дээ. – Тиймээ. Би дахиад л зовлонт амьдралаа харж эхэллээ. Хубилай бол миний нөхрийн төрсөн хүү. – Чи чинь хэлэхдээ өөр эмэгтэй…. – Тиймээ, далдыг бүтээгч тэгж зохицуулсан байна лээ. – Би Хубилайд аав нь байж чадна шүү дээ. – Хубилайгийн авга ах нь түүнийг өөр аавтай болгохыг зөвшөөрөхгүй авна гээд байгаа юм. Би хүүгээсээ хол ганц ч холдож чадахгүй шүү дээ. – Тэр хүн дэндүү амиа бодож байна ш дээ. Яаж чи – Би жирэмсэн болсон. Миний хүүхэд өчигдөр хөдөлсөн, би мэдээгүй байжээ. Тархныхаа хүнд гэмтлээс болоод ирэх ёстой юм хаагдаад байна гэж бодсон юм. – Юу гэнээ тийм ч байсан хүүхдүүдийг адлахгүй тэдний эцэг нь байж чадна ш дээ. – Болохгүй ээ, хоёрын хоёр хүүхдийг эцгээс нь нууж чадахгүй. Би яаж ч хүсээд энэ зохицолдоог өөрчилж чадахгүй. Хүүхдүүдэд жинхэнэ эцэг нь хэрэгтэй. Бид гурав бол Ядамын гэр бүл шүү дээ. Би гэр бүлээ аварч нөхртэйгөө үлдэхээр шийдсэн. Намайг уучлаарай, Учрал зоримог гэгч нь ийн хэлчихээд

нүдэн дэх нулимсаа сорчихов уу гэлтэй цааш нь залгиж орхив. – Учрал минь, Учрал минь дээ битгий битгий тэг. Чи өөрөө зовно шүү дээ. Би чамд хайртай. – Би мэдэж байнаа. Би бас чамд хайртай Гансүхээ, чи минь сайхан амьдраарай. Чи чамдаа зөвхөн аз жаргал сайн сайханыг хүсэхээс өөр юу ч хийж чадахгүй нь ээ. Чамайгаа зөвхөн зүрхэндээ л хайрлаж явъя. Чамд сайхан бүсгүй заавал таарна. – Учралаа чи намайг яв гэж байгаа юм уу? Ингэж болохгүй ш дээ. Чи зөвхөн өөрийгөө л бодож байна. Би яах болж байна вэ? – Амьдар, амьдрах хэрэгтэй, амьдрал чиний өмнө алгаа дэлгэсэн шүү дээ Гансүх минь. Бурхан чамд бас чиний гэр бүлийг бэлэглэнэ. Чи аз жаргалтай болно. Би итгэж байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *