Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “25-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “25-Р ХЭСЭГ”

5 секунд уншина
0
0
436

Ойлголоо. Хуулийн зөвлөхдөө өгөх даалгавраа өгөөд гаргасны дараа Ядам сэтгэл хангалуун инээмсэглэж “Сайн залуу. Их сэргэлэн. Өнөө муу Сөөсгөр нэг ийм байдаг бол” хэмэн бодож байлаа. … – Эгчээ Гансүх

ах ирлээ. – Өө за миний дүү, ахдаа сайхан хоол хийгээд өг. – Хэрэггүй, би өөрөө хийчихнэ. Та гурав зүгээр л байж бай. “Үгүй ер, эр хүн хоол хийгээд зогсч байдаг. Манай Ядам бол ч…” – Учралаа, Хоёулаа орос

явъя л даа Хубилайг аваад явчихъя. Эрхүүгийн нүдний институтэд дор нь хараа оруулчихна. Павел Павлович Зорин мөн мундаг эмч дээ. Чи өөрөө мэднэ ш дээ. – Би одоохондоо Ядамаас юм гуймааргүй байна.

Бас хүү минь жаахан том болог. – Гэхдээ л цаг алдаж болохгүй ш дээ. – Ойлгож байна. – Миний “Нүдэн бүсгүй” цомог худалдаанд гарсан. Овоо л зарагдаж байна. – За ашгүй дээ, чамд баяр хүргэе! – Би чиний үсийг

угаагаад өгье. Бас орой будаж өгнөө. – Яасан гэж будах юм. – Хаа нэг цагаан үс харагдаад байна. За миний найз сууж бай. Найз нь сайхан хоол хийгээд өгье. Гансүхийн халамж түүнийг хэдэн насаар

залуужуулах мэт Учралын цээж хөнгөрч баяр баясгалангаар дүүрэн байлаа. Сэтгэл тайван байх шиг аз жаргал энэ орчлонд үгүй бололтой. – Гансүхээ одоо болно. Наашаа суу, нөгөө сайхан дуугаа нэг дуулаад өгчих. Олон дундаас чамайгаа Онцлон онцлон хайсан даа Оройн буурал жавраар ч Оддын дор хүлээсэн дээ. Ааа аааа аааа Нүдэн бүсгүй чи минь дээ. Сайхан дууны аялгуу тасалгаанд өртөөлж самсаа шархируулан цээж ариусгана. Дээлтэй сарнай чамайгаа Дуундаа яаж ч матрах вэ дээ Аа аа аа Нүдэн бүсгүй чи минь дээ. Гансүх дуулах тусам улам хоолой нь цээлшинэ. – Учралаа, Гансүх уяралтай гэгч нь ийн дуудав. – Аан – Миний дууны нүдэн бүсгүй бол чи шүү дээ. – Чи надтай танилцаагүй байхдаа л энэ дууг дуулж байсан биз дээ. – Тийм л дээ. Тэр үед би чинь хүн болж, хүний нүдэнд харагддаггүй үе байлаа. Тиймээс л миний амьдралд гэгээ татуулан ирэх нэгэн сайхан нүдэн бүсгүйг мөрөөдөн дуулдаг байсан юм. Ингэхэд хө, сайхан мөрөөдөх сайн сайхан амьдралын үүдийг нээдэг ч юм шиг. – Тэр үед би их

ганцаарддаг байсан – Би ч мөн ялгаагүй. Байшингийн өмнөх тэр сандал дээр ганцаардаад л суудаг байлаа. – Би ч гэсэн дээ гэсээр Болдоо ярианд оролцоход бүгд чимээгүй болон дор дороо бодолд хөтлөгдөн сууна. Бяцхан Хубилай л ганцаараа аан, уун хэмээн гангар гунгар дуугарна. – Манай Болдоо чинь ёстой сайн хүү дээ. – Тэгэлгүй яах вэ! Тэр үед надад их тус болдог байсан юм. – За хоололцгооё! Тэд ширээ тойрон сууцгааж аз жаргалтай нь аргагүй хооллоцгоолоо. Гансүх өдөр дараалан ирэх болсон тул Учрал түүнийг жаахан оройтох бүрд жигтэйхэн хүлээж суудаг болсоноо өөрөө мэдэж байлаа. Хараагүй болчихсон бас нэг хүүхэд тэвэрчихээд ийм сайхан залуутай болоод яах билээ. Энэ маань залуу сайхан эр хүн, үнэн бодит амьдралыг дөнгөж одооноос л харж байна. Анхны дурлал, анхны учрал, анхны харц гээд бүгд ариун нандин зүйл. Тэр ариун нандин зүйлээ өөрөө олж мэдрэг. Залуу сайхан эр хүнд бас л залуу сайхан бүсгүй таарна шүү дээ. Амьдралын гашууныг үүрэхийн дээдээр үүрсэн хараагүй надаар яах ч юм билээ. Хүнд хэдэн жил яаж хань болно гэж хүний сэтгэлийг өөртөө

татдаг юм бэ?. Ямар хариу тус нэхэж байгаа бмш хэмээн Учрал бодно. Гэсэн ч эр хүний халамжийг мэдэрсэн тэрбээр Гансүхийг хүсэмжилсээр л байлаа. Хараагүй байхдаа ийм сайхан дуутай юм чинь ямар сайхан бүсгүй байгаа бол, ганц харах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Харин хараатай болоод харахад бодол сэтгэлдээ төсөөлж байснаас ч илүү сайхан эмэгтэй байлаа. Аргагүй дээ. Сүү шиг тэр сайхан сэтгэлийг дагаж ийм гоо бие цогцос, үзэсгэлэн төгс царайг бурхан өгөлгүй ч яалтай билээ. Хамаг л зүрх сэтгэлийнх нь хүчтэй догдлолт Учралыг хармагц л бүр бодмогц л хөөрөөд явчихдаг тул Гансүх ямагт түүнийг харахыг, хамт байхыг хүсэмжилнэ. Хайр сэтгэл өөдрөг, хайртай хүнийхээ хажууд байхад амжилт бүтээл дүүрэн өөдрөг байдаг бололтой. Энэ хооронд Гансүх хоёр ч цомгоо бичүүлээд гаргачихсан байлаа. … Шаргал улаан нарнаар Санан санан хайсан даа Шанх үсээ цайсан ч Чамайгаа яахин мартах билээ Аа аа аа Нүдэн бүсгүй чи минь дээ. Зүрхэнд хөглөгдсөн тэр аялгуу гадагшилж цээл сайхан хоолойны чимэг болон дуурсана. – Яадаг юм бэ! Би үхэхээс бусад зовлонг үзлээ. Хүүхэд юу юм бэ, өөрийн юм шиг бөөцийлж, үүрч

дүүрч өсгөнө. Энэ хүний буянд би өдий зэрэгтэй яваа нь үнэн. Хараагүй байсан ч хамаагүй хорвоогийн гэрэл болж чамайгаа хөтөлж явна. Тийм ч учраас бурхан биднийг уулзуулсан бололтой. Миний амьдрал, хувь заяа, гэрэл гэгээ бол өөр хэн ч биш Учрал. Ингэж бодож ундран гарах хайрандаа шатаж явсан ч Гансүх Учралд би чамд хайртай гэж хэлж чадахгүй байлаа. Бие нь тааруухан, санаа сэтгэлдээ шархтай түүнд ингэж хэлбэл дээрэлхсэн ч юм шиг, доромжилсон болох болов уугэж санахаас Гансүх зүрхшээгээд байлаа. Түүнийхээ халуу дүүгэсэн савхан цагаан хуруунуудыг энхрий дотноор хайрлан атгаж ч болтугай сэтгэлээ илэрхийлэхийг хүсэхээс хэтэрсэнгүй. Зүрх гижигдсэн ягаахан уруулыг нь хайрлан үнсэх хүслэн цээж өөд нь огшивч халуун юманд хүрэх аятай дөлсхийн байлаа. Сайхан юмыг дэндүү хайрлахаар хүрч чаддаггүй хорвоо юмсанж. Цонхоор эгшиглэн алдрах сайхан дууны аялгуу цэцэгт зуны нэгэн сарыг баясган байлаа. …Үдийн арван хоёр цаг 00 болж байхад Тулгаа тэмдэгт газраа зорин очив. Далайн эрэгт ойрхон байрлах цомхон “Далайн сувд” хэмээх

зочид буудлыг зорин очиж хүлээх танхимд ороход хар өмд, цагаан цамцан дээр хар хантааз өмссөн хятад залуу гүйн ирж тонголзоод юу тушаахыг нь хүлээн тонгойн зогсов. – Эрхэм ноёнтон саатан тухалсанд баярлалаа. Таньд юугаар тус болохсон бол. Манай хүн байх л ёстой доо хэмээн нүдэн баримжаалсан Тулгаа хүлээх танимын нэгэн санал дээр үл мэдэг зүйрмэглэн гэдийх нэгэн эрхмийг олж харав. – Надад тохилог өрөө хэрэгтэй байна. – Окей. Одоохон. Таньд захиалгаар үйлчилж болно. Манай хүн яажшуу манаргаж яваа бол доо. Намайг энд ирсэнийг гадарлаа ч үгүй яваа биз. Намайг араасаа ирэхийгмэдэх ч яг хэдийд ирэхийг мэдэхгүй. Миний ирэх цагийг чандлан нууцалсан. Бадам хурандаа л ганцхан мэднэ дээ. Ээж, ах хоёроосоо хүртэл нуугдаж ирэх гэж. Чухам энд л нууц ажиллагааны утга орших юм биз дээ. Ахын дагуулж явуулсан хамгаалагчийг нь арайхийн буцаасан шүү. Намайг очтол хөөрхий тэр залуу тарвага шиг л бүгэх байх даа. Манай ах гэж үнэн ядаргаатай хүн шүү хэмээн бодоод чемоданаа барьсан үйлчлэгч залууг даган дээшлэв. “Далайн сувд” зочид буудал гаднаа их цомхон жижигхэн дотроо харин том газар болох нь андашгүй байлаа. Оросын “Габриэл” зочид буудлын загвараар баригдсан мэт том том танхим, казино бааруудтай аж. Сургуулийн тэргүүний оюутан Тулгаад Оросын “Габриэл” зочид буудалд очих аз

нэг удаа тохиосон билээ. Тэр үед Тулгаа Оросын казиногийн хамгийн тос сүлжээний анхдагч Габриэл байсныг яахин мэдэх билээ. Харваас “Далайн сувд”-д маш том сүлжээ байгааг Тулгаа мэдэрч эхлэв. Хууз сахал хийж, өргөн хүрээтэй том шилээр өнгөлөн далдлалт хийсэн Тулгаа их гарын тоглоомчдын адилаар буудлын том танхимыг хөндлөн гарч голын танхимд оронгоо Анхдагч I-ийг ажиглан харав. Анхдагч I хэмээгч тусгай ажилтан залууг сүүл дааж буйг Тулга гэнэт олж харав. Буудлын гадаах том саглагар моднуудтай цэцэрлэгийн өмнөх сандал дээр хааш яаш байдалтай хөндөлдөн сууж байсан том биетэй, хүйтэн царайт эр гэнэт босон харайж нимгэн урт цувныхаа баруун халаасыг тэмтчиснээ хэсэг зогсон урагшаа зам хөндлөн гарахыг Тулгаа олж харан харц дагуулбал тусгай албаны ажилтан залуу өөрийг нь хүн дагаж буйг үл ажигласан бололтой зам хөндлөн гарч хөлсний машин зогсоож одоход, өнөөх эр мөн л машин зогсоож суугаад араас нь гэзэг даран хөдлөв. Тусгай ажилтан залууг Амар гэх бөгөөд Макаод ирсэнээс хойш хотын төвд байрлах “Өрнө Дорно” зочид

буудалд байрлажээ. Амар хөлсний машины жолоочид цаасан дээр бичиг харуулахад жолооч их л дуртай “Веберли” зочид буудлыг чиглэв. Веберлид Монгол хүүхнүүд үйлчилгээнд байдаг гэдгийг Амар сонссон тул тэдний хэн нэгтэй уулзах санаатай ийн яваа ажээ. – Эрхэм ноёнто саатан зочилсонд баярлалаа. Таньд юугаар туслах вэ? Амар шууд л нэрийн хуудсаа гарган үйлчлэгч залуугийн гар дээр хаяв. Өвөр Монголын өөртөө Засах Орон. Шилийн гол аймаг. “Гурван баян” пүүсийн захирал Зэгзэд. Хөлгүй баян эрхэм болох нь илт тул үйлчлэгч бүр ч дор мэхэлзэв. – Надад хамгийн дээд зэрэглэлийн өрөө. Залуу сайхан хүүхэн хэрэгтэй. – Ойлголоо. Одоохон, ноёнтон морил морил. Нарийхан гоолиг чилгэр биетэй, царай зүс тунгалаг нүдэнд нь гүн гуниг шингэсэн дөнгөж хорь гаруйхан насны Монгол бүсгүй түүний өмнө бүлтэгнэн зогсоно. Охины туяхан цагаан хуруунууд чичирхийлэн, цээжин бие нь ил харагдах даашинзныхаа товчийг тайлахыг оролдов. – Хүлээ гэж амар болиулаад: – Чи Монгол уу гэлээ. – Тиймээ ноёнтон, би Монгол эмэгтэй. Та бас Монгол хүн үү? Амар зүгээр л толгой дохив. Залуу бүсгүйн нүдэнд хар аяндаа л нулимс бүлтэгнэн дүүрээд ирэв. – Монгол хүнтэй энд уулзах сайхан байна ноёнтон. Би таньд ямар үйлчилгээ хийх вэ? – Юу ч хийх хэрэггүй.

Хоёулаа жаахан ярилцаад орхие. Бүсгүй босч гэрлийн унтраалга дарж унтраав. – Яаж байгаа юм бэ? – Та бид хоёрыг камераар хянаж байгаа. – Бидний яриаг бас сонсох уу? – Энэ удаа үгүй. – Чамайг хэн гэдэг вэ – Сувд гэдэг – Чи Одончимэгтэй хамт ирсэн үү? – Тиймээ, тэр муухай хүүхэн биднийг энд авчирч зарчихаад өөрөө яваад өгсөн. – Бусад чинь хаана байна вэ. Энд арваад нь байгаа. Анх дөрвүүлээ энд үлдсэн ч эзэгтэй нэмж авсаар бид арвуулаа болсон. – Бусад хаана байна вэ? – Энэ Макаод л байгаа байх. – Эзэгтэй гэж хэн бэ? – Мэдэхгүй ш дээ. Эзэгтэй л гэдэг юм. – Буудлын хамгаалагч хэн бэ? – Мэдэхгүй. Биднийг Жорж гэдэг Монгол хүн хариуцдаг. – Жорж гэнээ? Амарыг ийн бүсгүйтэй ярилцаж байх зуур эзэгтэйн өрөөнд Жорж дуудагдав. Эзэгтэйн өмнө Жорж мэхийн зогсоно. – Монголд эзэн баригдсан. – Би мэдсээн – Манайд зочин ирчихээд байгаа юм биш үү? Монголлс ирсэн зочидоос болгоомжлох хэрэгтэй байна. Тэр зочин Сувдыг үйлчилгээнд авсан. Үйлчилгээний дараа устга. – Нэрийн хуудас нь Өвөр Монголын нэг баян хүн гэсэн байсан. Тэр зочин бас 2 өдрийн өмнө манай “Сарнайн дэлбээ” –нд очсон байсан. Өнөөдөр “Далайн сувд”-дочсон. Би түүнйг таньдуулсан юм. – Тоглоомчин юм бол уу? – Тэр зочин дандаа хүүхэн сонирхдог. Хүүхэн хүүхэндээ Монгол хүүхэн сонирхоод байгаа юм. Эзэн Монгол сүйрсэн, би хүн хүчээ төвлөрүүлж байна. Сарын дараа

эзнийг суллуулахаар Монгол руу олон тооны алан хядагчдыг явуулна. Хүүхнүүдийг хатуу харгалзаанд оруул, өнөө шөнө манайд ирсэн зочныг устга. Тэр “Өрнө Дорно”д 168 тоотод байрлаж байгаа. Би хэнд ч итгэхгүй байна. Чи өөрийн гараар түүнийг устга. – Ойлголоо. Амар шөнө нилээд орой болсон хойно “Өрнө Дорно”-д ирэхийг Тулгаа замын нөгөө талаас харж байлаа. Өдрийн турш түүнийг дагасан дагуул харагдсангүй. Хэн нэгний хүчит гар түүнийг багалзуурдахад бэлэн буйг зөнгөөрөө мэдэрч байлаа. Анхдагч Веберлид оччихлоо. Тэнд мэдээж Монгол хүүхнүүд байгаа. Анхдагчийг тэндээс л сэжиглэж эхэлсэн бололтой. Веберлигйин эзэн нь Урнаа. Тэр казинотой. Буруу юманд дэндүү гаршсан нэгэн. Тэр Анхдагчийг аль хэдийн шиншилчихсэн. Тиймээс өнөө шөнө түүнийг алуулах ёстой. Гүйцэтгэгч аль хэдийн ирчихээд түүнийг хүлээж байвал яах вэ?. Дотогшоо нэвтрэх хэрэгтэй. Амар өрөөндөө орж иртэл өрөө харанхуй байлаа. Гэрэл асаахаар тэмтчин унтраалга хайсаар дарсан боловч гэрэл ассангүй. Зочны тав тухыг алдагдуулахгүй дээд зэрэглэлийн өрөө чинь яахаараа гэрэлгүй болчихдог билээ. Өнөө маргаашгүй захирамж ирэх ёстой. Тэр удирдагчийг ирэхээс өмнө ажлын төлөвлөгөө гаргах ёстой. Новшийн юм бэ? Гэрэл байхгүй. Пиджакаа

тайлан шкаф руу хэд алхсан Амараа түдгэлзэн зогсов. Цонхны өмнөх жижиг ширээний дэргэдэх сандал дээр нэгэн биелэг хүн сүглийн сууж буй нь сарны гэрэлд гэнэт харагдав. Яах вэ? Мэдээж гарт нь буу зэхээстэй хараалж байгаа. Үнэр авхуулчихаж. Амарын хөлд ор тээглэнэ. Тиймээ ор. Буу пиджакний халаасанд байдаг. Хөдөлгөөн хийхэд осолтой ганц хоёр хором өнгөрөв. – Юу ч хийгээд нэмэргүй ээ. Чи хаанаас гуйвалж ирсэн новш вэ? Бүдүүн дуутай хүн ийн асуув. Тэр цэвэр Монгол хүн байлаа. – Би Монгол хүн байнаа. – Тэр чинь хэнд хамаатай юм бэ? Бурхан зөвшөөрвөл Монголдоо эргэж төрөөрэй. – Ахаа гэсээр дүйнгэ хүний дүрд хувилсан Амар түүн лүү алхам дөхөв. – Мал минь дор чинь нам буудна шүү. – Сайхан наргилаа. Ингэхэд та хүн андуураад байгаа юм биш үү. Би баян хүн шүү. Баян хүн. Амар гэнэт маш огцом хурдан хөдөлж орон дээрх том дэр аван нөгөө хүн рүү шидэж орхив. Буун дуу тэрүүхэндээ тасхийн Амарын толгой дээгүүр сум шунгинан гарч хананы шкафанд очиж шигдэв. Амар ямартаа ч бууны чиглэлийг өөрчилж чадаад том шкафны ард орон биеэ халхлав. Харамсалтай нь буундаа хүрч чадсангүй. Өнөөх эр уурсан босч хэдэнтээ хий буудаад амьсгаадан ойртов. Хүчтэй хүнд гар

яах ийхийн зуурдгүй хоёр мөрнөөс нь бахь шиг зууран авахад яаж ч чадахгүй хий сарвалзав. Мөнөөх эрийн бахь шиг гар цамцных нь захнаас базаж хоромхон зуурт Амарыг боож эхлэхэд амьсгаа нь түгжигдэн ухаан нь манарч эхлэв. Тиймээ Амар ухаан алдаж байлаа. Амьсгал боогдоно гэдэг ямар аймаар юм бэ! Нэг мэдэхэд пидхийх чимээ гарч Амар хана налан гулдайж сув сул болсон биеэ арайхийн захирахтайгаа болов. Өрөөнд гэрэл асчээ. Түүний өмнө хүйтэн харцтай ширхэгч үсгүй гялаан толгой харагдаж улмаар бяралхаг хүчирхэг хүний том бие харагдана. Тэр хүн ухаан алдсан бололтой гулдайн хэвтэнэ. Тусгай ажиллагаанд нэг бус удаа хамтран оролцож байсан ахмад залуугийн хүүхдээрээ шахуу царайд баярласан инээмсэглэл тодрон: – Зүгээр биз. Энэ баавгай шиг амьтан сүйдлэх дөхлөө шүү чамайг. – Ёстой тэглээ шүү. Би ч мөн гэнэн туулай гэдгээ дэндүү ойлголоо доо. Одоо яах вэ? – Чи энд хэд хонох ёстой вэ? – Долоо хоног – Хоёулаа баавгайгаа унтуулж өлгийдчихөөд дараагийн ажиллагаандаа оръё. Амь насанд аюул болохооргүй тунгаар наадахаа унтуулахаас өөр аргагүй ш дээ. Хорыг хороор. Наадах чинь долоо буудуулсан хашир чоно. Өст хүн өлийн даваан дээр гэж. Халзан Цэнд намайг өөрөө л угтаж авлаа. Нойрсох тунгаар тариулсан Цэнд унтаж эхлэв. Залуус түүнийг бүрэн унтуулж гар хөлийг нь хөдөлгөөнгүй хүлж орхиод гарч гаднаас нь цоожлов. Харийн тэнгэр энэ шөнө хаа

очиж цэлмэг байлаа. – Одоо хоёулаа хаашаа очих вэ? – Шууд Веберли руу. Эзэгтэй Урнаагийнд зочилно. Манай залуусыг буудалд очиход буудал нам гүм ажин түжин оргино. – Морилцгоо ноёдоо, саатан тухалсанд баярлалаа. Та бүхэн юу хүсэхсэн бол. Үйлчлэгч залуу ийн шулганаж доор тонголзолход Тулгаа ойр орчмыг ажиглав. Далайн эргийн буйд дайдын энэ буудалд хорвоогйин нүгэлт цэнгэл байхгүй юм шиг, халх Монгол охид бүсгүйчүүд зовоогүй юм шиг ажин түжин оргино. Үгүй ер энд амьд амьтан байгаа юмуу. Сайн л байна. Энэнээс өөр арга алга даа залуу минь Тулгаа өөрийнхөө бодолд урамшин үйлчлэгч залуугийн элгэн тушаа хүчтэй гэгч нь гэнэт цохиод авав. Хэг-г гэх эвгүй авиа гарч элгээ дараад тонгойсон залуугийн толгой руу Амар бас нэг удаа өшиглөөд орхив. Одоо яая гэхэв, манай охид чамаас илүү зовж байгаа. Ухаан нь дэн дун болсон үйлчлэгчийг Амар, Тулгаа хоёр сугадсаар ариун цэврийн бололтой өрөөний хажуугийн сул өрөөнд хийгээд гартал ашгүй хаалганд түлхүүр зоолттой байлаа. Тулгаа түлхүүрийг хоёр эргэдэн цоожлоод халаасандаа хийж орхив. Гэнэт хөлийн чимээ сонстоно. Араб бололтой нэгэн эр малилзтал инээмсэглэсээр хажуугаар нь зөрж өнгөрөв. Энэ удаагйин цэнгээн нь эрхэм баянтанг их л баярлуулсан бололтой. Дахиад л хөлийн чимээ. Залуус шатны харанхуй буланд бие далдлан хүлээв. Буудлын хамгааланчдын нэг болох нилээд бяралхаг байрын залуу эр энгэрийн

халаасаа дахин дахин дарлан инээмсэглэж хамраараа гуншин дуу аялсаар гарч ирээд залуустай зэрэгцэв. Залуус хоромхон зуур харц солилцоод орхив. Хөдлөх цаг болжээ. Хамгаалагч эр харваас хятад хүн биш бололтой. Хууз сахал, өндөр хянган хамар үзэгдлээ. Харь залуугийн алхаа биед шүргэн өнгөрөх үес Тулгаа гэнэтийн дайралт хийн дээшээ үсрэнгээ тэр эрчээрээ золгүй эрийн цээж рүү тийрч орхив. Санамсаргүй гэнэтийн цохилтонд өртсөн хамгаалагч эр юу ч болоод байгааг ойлголгүй тэрий хадан савж унав. Амар түүнийг маш хурдан чирч аманд нь алчуур чихэн хогийн том савны араар авч оров. Залуус буудлын гүн руу чимээгүй гэтсээр сандал дээр хөлөө ачин суусан хэрнээ паржигнатал хурхирах нэгнийг олж харав. Түүнд аажим аажмаар дөхөж бууг нь авах үес өнөөх эр цочин ухасхийж мөн л хүчтэй цохилтонд өртөн муужрав. – Хохь чинь шүү. Үнэнээ хэлээрэй. Эзэгтэй чинь хаана байна. – Амь өршөө ноёнтон. Эзэгтэй дээр гурван давхарт амарч байгаа. – Урд ороод яв. Хашхирах юмуу ямар нэгэн хөдөлгөөн хийх юм бол нам буудаж орхино шүү. – Ойлголоо. Амь өршөө ноёнтон. Би олон охин хүүхэдтэй хүн. Тэднийгээ тэжээх гэж л. – Дуугаа тат гэж хэлсэн шүү. Буудлын зохион байгуулагч хижээл эр амь гуйнгаа ийнхүү замчлав. – Бурхан өршөөг. Ноёдоо эзэгтэй энд нойрсч байгаа. Амар мөнөөх эрийг цааш түлхэн гарч Тулгаа унтаж буй эзэгтэйн өрөөнд оров. Бүдэг гэрэлтэй өрөөний хойморыг эзэлсэн өргөн орон дээр эзэгтэй нойрсоно. Эзэгтэй их сэргэг бололтой хөлийн

чимээнээр сэрж: – Жорж уу. Зүйл дуусгасан уу? хэмээн асууж дэрэн доогуураа гараа явуулав. – Жорж чи яагаад чимээгүй байна. Тэр гөлөгийг алдчихсан уу? Бүдэг гэрэлд эзэгтэйн гарт төмөр гялтганах шиг болохуйд Тулгаа үсрэн очиж эзэгтэйн махлаг тарган гар луу цохив. Тархийх чимээ гарч хивсэн дээр унасан жижиг бууг Тулгаа тонгойн авав. – Бурхан минь энэ чинь юу вэ? Эзэгтэй ийн аймсан шивэгнэх аж. – Монгол улсын нэрийн өмнөөс тушааж байна. Бос, хувцасаа өмс! – Муу юмыг би мэдрээд байсан юмаа гэж өөртөө шивнэсэн эзэгтэй хувцасаа өмсөхөөр өндийв. Торгон хувцас шажигнан эзэгтэйн хувцаслаж дуусахыг Тулгаа хүлээж байлаа. Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нэгэн нот бичигтээ: “Монгол улсаас хулгайлагдсан дөчөөд эмэгтэйг Хятад улсын харъяаллын нутаг дэвсгэрээс эрүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үйл явцад илрүүлэн олсон талаар онцлон тэмдэглээд хохирогч нарыг хоёр улсын засгийн газар хоорондын харилцан зөвшилцсөний улмаас эх оронд нь аваачихаар тохиролцов” гэж цохон тэмдэглэсэн байлаа. НҮБ дэх олон улсын хүний эрхийн конвенц Ноён элчин сайдын нот бичгийг хүлээн авмагц хариу мэдэгдэл хийж гэмт халдлагад өртөж хохирсон хохирогч нарт эмнэлгийн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд Азийн орнуудад харанга дэлдээд буй хүн наймаалах гэмт үйлдлийг таслан зогсоохын төлөө

манай байгууллага боломжтой бүхий л хориг арга хэмжээнд хамтран оролцоно гэсэн нот бичгийг Монгол Улсын Засгийн Газарт ирүүлжээ. Дэлхийг донсолгосон аюулт гэмт бүлэглэлийг илрүүлсэн Монгол цагдаагийн ур чадварыг сайшаахаа НҮБ бас орхигдуулсангүй. Тулгаа, Амар хоёрыг угтаж авсан Үнэнбат дуу муутайхан царай бүрсгэр байлаа. Залуус нэг учгийг үл тайлж нутаг нэгтэн эмэгтэйчүүдээ олж ирсэндээ баяртай байлаа. – Жаахан хүлээж бай. Та нарыг угтахаар хурандаа өөрөө ирсэн. Хэлж дуусаагүй шахам байхад л тэдний ард хүнгэнэсэн дуун гарч – Нааш ир миний хүүхдүүд сайн байна. Баяр хүргэе! гэсээр Төмөр хурандаа гараа алдлан айсуй. Хурандаагийн бахим хатуу гарт атгуулж чийрэг халуун цээжинд нь тэврүүлсэн Тулгаа гайхсан харцаар Үнэнбатыг харахад харц дальдчуулсан Үнэнбатын нүд өөрийн эрхгүй чийгтэн ирээд бушуухан буруу харав. Тулгаа нүд гүйлгэн ойр дотны эрхэм нэгнийгээ хайсаар буйг ажигласан Төмөр хурандаа түүний мөрөн дээр зөөлөн алгадаж зоригжуулаад: – Эр хүн энэ хорвоод хал зовлонг сөрж хатууждаг юм гэх учир битүүлэг үг хэлээд – За явцгаая гэх мөртлөө тив тав хийн чийрэг бадриун алхаж одоход тэд араас нь дагалдав.Тулгаа гомдолтой байлаа. Хүн хэргээ бүтээгээд ирж байхад өөрөө угтаж авахгүй. Хурандаа хачин ш дээ. Өөрөө нөгөөдүүлтэйгээ зууралдаад Төмөр

хурандааг өмнөөсөө явуулчихсан байгаа юм даа. Тэр газраас хоног тоолон зорин ирэхдээ Тулгаа өөр хэнээр ч биш ганцхан Бадам хурандаагаараа л магтуулж түүнээс магтаалын үг сонсохыг чин сэтгэлээсээ хүссэн билээ. Гэтэл хурандаа нь ирээгүй байдаг гомдмоор юм. Тулгаа дахиад л гомдох шиг. Үгүй энэ Үнэнбат хүртэл надаас тойрч давхиад, гөлөн гөлөн хийж харц буруулаад яачихаад байгаа юм бэ? Тэднийг буудлын гол том танхимд орж ирэхэд тагнуулын албаны нэг хурандаа хүлээн авч мөн л баяр хүргэж тэврэн үнсээд, өөрийнхөө хүнийг авч явав. Төмөр хурандаа Үнэнбат хоёрын хэн нь ч Тулгаад хандаж ямар нэгэн юм хэлсэнгүй. Машин хурдалсаар мөрдөн байцаах газрын үүдэнд ирэхэд Тулгаа мөн л тэднийг даган дотогш ороод хурандаагийн өрөөг чиглэхэд хамрынх нь самсаа өөрийн эрхгүй шархираад явчихсан Төмөр түлхүүрээ гаргахаар халаасаа тэмтчив. Үнэнбат аажмаар алхаагаа сулруулсаар хоцорч өөрийнхөө өрөө үү гүйчихэв. Хурандаагийнх нь өрөөг түлхүүрдэн орсон Төмөр хурандааг Тулгаа гайхан харсаар байлаа. Төмөр хурандаа хүнд лагс биеэ займчин нилээд сандарсан бололтой Бадам хурандаагийнх нь суудалд сууж Тулгааг сэм ажингаа толгой дохиж: – Хүү минь суу даа. Хоёулаа хэдэн хором суугаад орхиё гэсээр Тулгаагийн Ядам ахынхаасаа авч Бадам хурандаад өгсөн өнөөх кофег гарган ирж: – За хүү минь хоёулаа нэг нэг уучих уу гэв. Сэтгэл дундуур байсан Тулгаа түүний урмыг бодож зүгээр л толгой дохив. Хурандаа тамхи гарган асааж шуналтай

гэгч нь сорсоноо: – Энэ золигийг хааяа татдаг юм. Ихэвчлэн сэтгэл шаналсан үедээ гэх үү дээ хэмээн Тулгааг их л тоон өгүүлэв. Тулгаа толгойгоо илэн алдсанаа: – Хурандаа таниас юм асууж болох уу. Манай хурандаа… – Хүү минь зарим үед цагдаагийн алба их хүнд шүүдээ. Зовохын цагт хүн болгон л цагдаа гэдэг юм. Харин жаргахын цагт нэг муу хувцасны гол гэдэг юм даа. Гэтэл хэдэн хормын өмнө инээж гарсан цагдаа өөрийнхөө амийг хэн нэгний өмнөөс золидог юм. Хэцүү юм боллоо шүү дээ хүү минь. Лалын хэт даврагч бүлгийнхэн манайд орж ирээд.. – Юу гэнээ – Тиймээ тэд түүхийн дурсгалт зүйлтэй танилцаж явсан дунд ангийнхнийг барьцаалсан. – Ямар аймаар юм бэ? тэгээд … Тулгаагийн нүд гайхшралаар дүүрэн байлаа. – Тэгээд … Үүрэгл юм чинь. Хамгийн түрүүнд цагдаа л явсан. Хүн, тэр дундаасаа хүүхдүүд тэнд барьцаалагдсан байсийм. – Юу гэх вэ? Манай улсад ний нуугүй хэлэхэд гай нүүрлэдэг болж. Харамсалтай байна. – Тийм шүү маш харамсалтай. Бас гарзтай – Тэд мөнгө нэхсэн үү? – Тэгсээн – Тэгээд өгчихсөн үү? – Үгүй ээ. – Тэгээд ямар хохирол амссан гэж? Хүүхдүүд – Үгүй, эр зориг авхаалж самбаа бүхнээ дайчилсан хайран нөхрөө алдчихсан. Үүрд алдсан. – Юу? Хэнийг тэр вэ? Тулгаа өөрийн эрхгүй ийн хашхираад босон харайв. – Хүү минь. Биднийгээ өршөөгөөрэй. Зүрх сэтгэлээсээ чиний эрээд байгаа хурандаа чинь, миний дайчин нөхөр Бадам маань бурхан болчихсон . – Арай ч дээ та нар. Та нар чинь өөрсдөө явахгүй яасан юм бэ? Би, би тэгээд яах юм бэ? гэсээр Тулгаа

ширээ түшин гөлийчихөв. Төмөр хурандаа түүнийг зүрхшингүй харчихаад сэмхэн гарч Үнэнбатын өрөөнд ороход тэрээр хоёр гарынхаа алгаар чихээ дарчихсан буруу хараад сууж байлаа. – Хөөш нөхөөр! Үнэнбат огло харайн босч хурандааг үлгэртэн харав. – Чи чинь яасан хариуцлагагүй нөхөр вэ! Галын шугаман дээр намайг ганцааранг минь хаячих юм. – Би түүнийг харж чадахгүй байна. Тэр уйлж байна уу? – Хариугүй асгарах гэж байгаа тэнгэр шиг барайчихаад гөлөрчихлөө. Чи оч л доо. – Хурандаа би би чадахгүй. – Тушаал биелүүл дэслэгчээ. Үнэнбат аргадангуй байдлаар Тулгаагийн мөрнөөс зөөлөн татав. – Тайвшираа хө. Тулгаа гэнэт үсрэн босоод Үнэнбатыг заамдаад аварх нь тэр – Өөдгүй амьтан минь. Надад хэлэх үг чинь ердөө л энэ үү. Тайвшир, тайвшир гэнэ үү чи. Яах гэж, яах гэж, чи өөрөө явахгүй яасийн. Би би чамайг болгоод өгье л дөө. Болгоод өгье. Үнэнбат Тулгаагийн сэгсчих тоолонд биеэ хүлцэнгүйгээр сул тавина. – Миний хүү одоо тайван. Юу л даа. Бид чинь бүгдээрээ л … гурвуулаа нэг сайхан кофе ууж тайвширцгаая. Тулгаа галзуурсан мэт ухасхийн хурандаагийн гараас хайрцагтай кофег шүүрэн авч чулуудаад: – Энэ муу үлдээд байхдаа яадаг юм бэ?энүүгээр чинь би яах юм бэ? хэмээн багтран орилов. Эр хүнийх нь харамч нулимс энгэрийг нь дагаад сад тавихад тэргүүнээ өргөсхийн нүдээ аньсан Төмөр хурандаа – За одоо л жаахан багтраа нь арилах байгаа хэмээн бодож байв. – Алив чи миний ширээний нүднээс сальфетка аваад ирээч! – За

хөгшин нь одоохон. Ийн хэлсэн Үнэнбат пир пархийн харайлган гарангаа өрөөнийхөө хаалгыг огцом татаж түүнээ улаан нүүрээрээ мөргөн онхолдож тэрий хадав. – За хүүхдүүд минь тайвширцгаа. Тулгаагаа хүргэж өгье дөө. Маргаашнаас ажилдаа оръё!. – Хурандаа та амар даа ядарсан биз, бид хоёр явчихъя. Хурандаа тэднийг эргэлзэнгүй харсанаа – Тэгэх үү? Та хоёр гуниж гутраад, архи дарс хэрэггүй ш дээ! – Тиймээ хурандаа. Санаа зоволтгүй. – Сайхан амраарай хүүхдүүдээ. Тэр хоёр машиндаа орж суув. Үнэнбат түлхүүр гарган машинаа асаангаа хаашаа явах вэ? Гэр лүү чинь үү? – Үгүй хурандаа руу. Үнэнбат түүнийг гүймэг хяламхийснээ машинаа асааж хөдлөв. Суугаа хүний хирийн өөхөн цагаан чулууны өмнө Тулгаа өөрийн эрхгүй сөхрөн суулаа. Хоёр нүдийг нь нулимс бүрхээд юу ч харагдахгүй болгоно. Цагдаа хувцасныхаа ханцуйгаар нулимсаа шудран арчивв Г. Бадам. 1954-2008 гэсэн үсэг нүднийх нь өмнө дуурайна. – Хурандаа та яаж байгаа юм бэ? намайг хүлээгээд байж байхгүй яасан юм бэ? Зүгээр л… зүгээр л кофегоо уугаад сууж байхгүй дээ. Би нөгөө хүүхнүүдийг бүгдийг нь амьд мэнд аваад ирсэн. Та лав баярлах байсан даа. Нөгөө халзан Цэнд, Урнаа хоёрыг ч бариад ирэхэд чинь та байхгүй. Гомдмоор юм. Та байхгүй. Баярлаж байгааг чинь мэдэж байна. Даанч намайг ингэж зовоож баярлаад байхдаа яадаг юм бэ? Бүр нулимстай шүү. Би таныг үгүйлж байнаа. Маш их. Яг л аавыгаа алдсан үеийнх шигээ. Хурандаа би тушаалыг чинь

биелүүлээд ирлээ. Намайг явахад үнсээ ч үгүй байж ирэхэд явчихсан байх юмаа. Намайг өршөөгөөрэй. Хажууд чинь байж хамгаалж чадсангүйд хүүгээ уучлаарай. Тайван амгалан нойрс доо. Алтан шарилын тань өмнө андгайлж байна. Үйлс заяаг тань өргөж явах болноо. Бурхан хурандаа минь өстөн дайсныг тань үнэний өмнө сөхрүүлнээ. Заавал. Тулгаа зүрх сэтгэлдээ хурандаатайгаа хөөрөлдөн удтал суулаа. …Одончимэгийн нүдээр гүйлгэнэсэн нулимс хацрыг нь даган бөмбөрөхөд Тулгаагийн цээжнээс нэгэн хэсэг мах өмрөөд уначих шиг зүрх хөндүүрлэнэ. Одончимэгийн золгүй хувь заяанд багтарсан Тулгаа сэтгэлдээ уйлж байлаа. Гэсэн ч тулгаа төрийн өмнө үүрэг хүлээсэн цагдаагийн мөрдөгч, төрийн албан хаагчийн ёс зүйг умартах эрх түүнд байхгүй. – Одончимэгээ чиний нүд худлаа хэлээд байна. Би чамайг сан мэднээ. Чи л надад үнэнийг хэлэхгүй юм бол өөр надад хэн хэлэх юм бэ? – Би үнэнийг хэлсэн. – Үгүй битгий ингэж хүндрүүл. Чи юунаас айгаад байгаа юм бэ? эцсийн эцэст үнэнээс айж чи болохгүй ш дээ. – Үнэн ер нь байдаг юмуу? Би тэр үнэнээс чинь л айж байна. – Үнэнээс айх ямар шалтгаан чамд байгаа юм бэ? – Би аав, дүү нартаа гай зовлон авчрахыг хүсэхгүй байна. – Санаа зоволтгүй надад итгэ. Танайхан төрийн хамгаалалтаньд байгаа. Одончимэг түүнийг гайхан харав. Нүдэнд нь гүйлгэнэсэн нулимс дусалж эхлэв. – Үнэн шүү. Би чамд худлаа хэлж чадна гэж үү?. Танайхан бүгд сайн

байгаа. Нэгэн ухаантай, аятай бас буянтай хүн тийм шийдвэр гаргасан юм. – Тэр хүн чинь хэн бэ? – Хурандаа Бадам гэж их сайн хүн байсийм. – Тэр хүн одоо хаачсан бэ? – Тэр хүн үнэний төлөө тэмцэж байгаад бурхан болсон. – Юу? – Тиймээ Бхутто гэж дээрэмчинг баривчлаад бурхан болсон юм. Одончимэгээ би яваад чамтай хамт явсан бүх хүүхнүүдийг аваад ирсэн. Харваас Одончимэгийн нүд сэргээд ирэх нь тэр. – Тийм үү, тэд бүгд ирсэн юмуу? – Тэгсээн, хамгаалах төрөөрөө тэд бахархаж байгаа. – Ашгүй дээ. Баярлалаа их баярлалаа. – Жорж, эзэгтэй Урнаа хоёрыг бариад ирсэн. Одончимэгийн нүд гурвалжлан өөрийн эрхгүй босоод ирэв. – Тийм үү? – Бөмбөг хоригдож байгаа. Одончимэгийн царай цусгүй юм шиг цонхийн цайв. – За одоо үнэнийг чиний амнаас сонсмоор байна. – Тиймээ би тэр хүүхнүүдийг ятгасан юм. Бас зөвшөөрүүлсэн. Ээж нас барсан, зуданд манайх бүх малаа алдсан. Аав дүү нар минь амь зуулгагүй болсон. Тэднийгээ хүйтэнд өлбөрүүлэхгүйн тулд.. Бас би жирэмсэн болсон байсан. – Юу гэнээ? Тулгаа нүүрнийхээ хамаг арьсыг үрчийлгэн түүнийг харав. – Тиймээ би би жирэмсэн учир, бас аав дүү нараа амьдралтай нь залгуулахаар тэр хүн дээр очсон юм. – Хэн дээр вэ? Яагаад ч юм бэ Тулгаагийн хамаг

бие чичирхийлээд байлаа. – Тэр хүн миний хүхүдийн эцэг л дээ. – Тэр хүн чинь Бөмбөг үү? Тулгаа байцаалтаа хэвийн үргэлжлүүлж чадалгүй ийн хашхирав. – Үгүй ээ үгүй. – Тэгээд хэн юм бэ? Түүний дотор хов хоосон оргино. Гэсэн ч төрийн ажил хойно биеэ барих хэрэгтэй. Тулгаа биеэ цэхлэн суув. – Бөмбөг чамайг ятгаж Макао руу явуулсан шүү дээ? – Үгүй. Би Макаод очино гэдгээ мэдээгүй. Японд ажилчин гаргана, дөчөөд охид ол. Тэгвэл аавд чинь амьжиргааны мөнгө өгнө. Чи өөрөө ч тэнд очиж ажилла. Харин үр хөндүүл гэж тэр хүн тушаасан юм. – Тэр хүн чинь Бөмбөг биз дэээ? – Бөмбөг бол түүний зарц – Тэгээд тэр хүн чинь хэн бэ? – Би тэр хүнд хэлэхгүй гээд амалчихсан юмаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *