Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “23-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “23-Р ХЭСЭГ”

2 секунд уншина
0
0
434

Одоо яалт ч байхгүй шүү дээ эрхэм гишүүн минь. Аюулгүй байдлын ерөнхий хороо удирдан тэдний удирдамжийн дагуу хийгдэж байгаа тусгай ажиллагаа ш дээ. Та ойлгож байна уу эрхэм гишүүн минь. Бид

сайн хамгаалагч явуулна. – Үхсэний чинь аюлгүй байдлын ерөнхий хороо. Үлийниий чин сайн хамгаалагч нар. Цагаа тулахаар амиа бодоод зугтана тэд чинь. Та нар хэнээр оролдож хэнийг золиосолж

байгаагаа сайн бодооррой. Миний дүүгээс ширхэг ч үс унасан байх юм бол уу? битгий гомдоорой. Генерал уруу ийн хамшхирсан Ядам яран машинаа дуудаад хажуудаа бүлх залгчихсан юм шиг зогсох Өлзий эх

өөд харж: – Байхгүй шүү цаад сөөсгөр чинь. Макао явчихаж гэв. – Тэр нь юу гэсэн үг вэ хүүхээ? – Үхлийн өмнөөс миний дүүг явуулсан гэсэн үг. За хувцасла. Хоёулаа араас нь явж үзэхээс. Үүлгэртэж уймарсан эх

яарч сандчин хувцаслаж эхлэв. Ядамын байдлаас харахад хүү нь тун ч айхтар юманд явсан бололтой. Хар аяндаа л Ядамын царай сааралтаж хөхрөн машин ирэхийг хүлээлгүй байж ядан холхино. Муу хүүгээ

хоосон хонуулаад, аяга цай уулгаж, сүү амсуулж өргөөд явуулахын оронд зодож байдаг. Би мөн цайчихсан хүнээ. Яадаг билээ. Ааш авир нь муудаад байсан юм. Арай муу юм…за муу ёр. Ямар юмаа ёрлох нь энэ вэ? ээж нь хүүгийнхээ барцадыг арилгасан. Миний хүү хиймортой сайн яваад ирнэ. Төрийн сүлд түрүүчийнхийг нь ивээсэн юм. Одоо багийг нь бас ивээнэ. – Мөнгө, мөнгө хэрэгтэй юм байна. Цаадах чинь уурлаад хүний газар хоосон явчихлаа шүү дээ. Ядам ийн дуу алдаад мөн л утсаа шүүрэв. Энэ үед Тулгаа өдрөөс өдөрт бие нь сайжирч буй Учралын өмнө сууж байлаа. – Дүү минь тэгээд одоо шууд явах юмуу? – Тиймээ, таны биеийг асуугаад явъя гэж бодоод… – Дүү нь том болсон байгаа биз? – Харин тийм, сонин хүүхэд шүү ахтай нээх адилхан. – Уг нь хөөрхий минь, бурхан л өгсөн үр минь юм даа. – Ах чинь сайн биз, архи ууж байна уу? – Бүр нэвширтлээ ууж байгаа. – Хэцүү ч юм даа. Одоо жаахан ухаараасай билээ дээ. Муу ээжийг зовоож байгаа байх

даа. Ээжийн бие нь гайгүй юу? – Сайн байгаа. Эгчээ та эмчтлгээнд явах хэрэгтэй ш дээ. Ажлаа хийх, хүүхдэээ өсгөх гээд л.. – Миний дүү, хар дарсан зүүд шиг энэ амьдралыг дахин хармааргүй ч юм шиг. – Манай хурандаа хэлдэг юм, болдог юм болоод л өнгөрнө, битгий ай гэж. Таны амьдралд бурханы шагнал заавал ирнэ. – Миний дүү холло ид, Солонго хоол чинь болж байна уу? – За за мөнөөх эмнэлэг дээр таарсан сайхан бүсгүй түүнд хоол авчирч өгөв. – Сайхан хооллоорой. – Баярлалаа. Дөрвөн нүд харилцан ширтэлцэж бүсгүй эргээд гарав. Сайхан бүсгүй юмаа, за энэ ч яахав. Цаг дөхөж байна, зам түгжигдэхээс өмнө дөхье. – За эгчээ сайн сууж байгаарай. Биеэ сайн бодоорой. Цаг дөхөж байна, би явъя даа. – Миний дүү сайн яваад ажлаа сайн хийгээд ирээрэй. Алив эгч нь үнсье. – Та явах нь уу ? – Тиймээ – Сайн яваарай. – Баяртай. Солонго түүнийг үдэж мөнөөх л дөрвөн нүд харилцан ширтэлцэж инээмсэглээд салав. Тулгааг онгоцныы буудалд дээр ирэхэд ахынх нь

лимузин зогсож байлаа. Ах одоо юу хийж байгаа юм болоо? – Хөөе Тулгаа, эргээд харвал ах нь нилээд яарсан бололтой араас нь муу ээж нь бөртөлзөн айсуй. Өвдөгнийх нь нүдээр хатгаад байгаа бололтой үе үе доголно. Ээж минь хөгширч байна даа гэж Тулгаа гэнэт бодов. Ээж нь нулимсаа арчих харагдана. – Хөөш, яаж байгаа чинь энэ вэ, ажилд явж байгаагаа хэлдэггүй юмуу? Бөөн хар уур – Өөрсдөө загнаад байсан биз дээ. – За за эрх золиг, ээжийгээ бүр зовоочихлоо байна. Тулгаа ээжийгээ инээмсэглэн харахад нүдэнд нь ус бүрхсэн эх өөрөөсөө өчнөөн том хүү рүүгээ үг сүггүй зүүгдэх нь тэр. – Болгоомжтой сайн явна шүү. – За – Энэ мөнгө, мөнгө хамаагүй, хэрэгтэй бол ах руугаа шууд яриарай. Болгоомж байнга хэрэгтэй, сонор сэрэмж алдав. – За ойлголоо. Ийм их мөнгө хэрэггүй. – Битгий тэнэгтээрэй. Чи ингээд л зөрдөг ш дээ. – За за – Байнга наашаа над руу бүр цаг тутам арга ядахад

хоёр цаг тутам ярьж бай. Ах нь утсаа ерөөсөө хаахгүй, архи ч уухгүй. Байнга ярина шүү нөхөр минь аан. – Ойлголоо, ах минь баярлалаа. – Ах нь өөрийнхөө хамгийн итгэлт, хамгийн сайн хамгаалагчаа авчирлаа. Аваад яв. – Яах юм бэ хэрэггүй. – Үгэнд орохгүй бол тушаалыг чинь цуцлууна шүү. – За за тэгэхээс дээ. Хүүгээ нэг л аюултай амь өрссөн юманд явж байгаа мэтээр ойлгосон эх хачин их хямарсан хэвээр гарт нь боодолтой юм атгуулж: – миний хүү замдаа идээрэй. – Өө ээж яах гэсэн юм бэ? – За чи тэгээд зөрж зовоогоод байнадаа эхийгээ – За, одоо та нар буц. Ээжээ би замдаа заавал иднээ. – Алив миний хүү ээж нь үнсье. Эх хүүгээ энхрийлэн удаан гэгч нь үнсч: – эргээд ирэхээр нь нөгөө хацрыг нь үнсэнэ гэв. Ядам дүүгийнхээ мөрөөр хагас тэвэрч зөөлөн алгадах аядаад духан дээр нь үнсч: – за сөөсгөр минь хэн гэдгээ харуулаад орхи “ гэхдээ энэ нөхөр миний мөрөөр шиншилж яваа бол яана хэмээн зурвас бодолд өртөн айх шиг болж хурдхан эргэхдээ: – энэ золигт би ямар их хайртай юм бэ дээ? За яая гэхэв, тавилан мэдэж,

яавал ч яаг. Дүү минь л эсэн мэнд эргэж ирээсэй хэмээн өөртөө шивнэв. … Учрал эгчээ, Учрал эгчээ, та яасан бэ, бие чинь өвдөөд байгаа юмуу? Болд хүүгийн цангинасан дуун яг ард нь ийн цангинахад навтасхийгээд явчихав. – Наашаа хар даа эгчээ, энэ хүүд ямар их дасч хайрлаж байснаа Учрал одоо л ойлгов. Хөөрхий дөө Болд минь ирчихэж. Эмнэлэгт хэвтүүлсэн гэж аав ярьж байсийм. Ашгүй ашгүй, – Өө Болдоо юу, миний дүү нааш ир. Нааш ир эгч нь үнсье хөөрхий минь. Хүүг ойртон очиход Учрал хий тэмтчив. Хүүгийн гайхсан харц түүнийг дагаж эргэлдэнэ. – Эгчээ би энд байна, та яагаад байгаа юм бэ? – Өө за нээрэн тийм. Энд байгаа юм байна. Миний дүүгийн бие нь сайн уу? хөөрхий минь – Эгчээ та яачихсан юм бэ? Та намайг харахгүй байгаа юмуу? Та намайг харахгүй байна ш дээ. Ий ий яачихсан юм бэ? хүүг элгэнд нь наалдан ийн уйлахад Учралын хоолой өөд ч нэг гашуун юм огшоод ирэх нь тэр. – Зүгээр дээ хүү минь. Бүх юм зүгээр болно. Бүх юм сайхан болноо. Битгий уйл. Чш чш. Дүү нь

сэрчихнэ шүү. – Нөгөө жаахан дүү байгаа юу? – Байлгүй яах вэ, байгаа – Эгчээ та яачихсан юм бэ? – Эгч нь үү, эгч нь юм мөргөж ойчоод. Тархиндаа гэмтэл аваад тэгээд л … – Эмч хараа орно гэсэн үү? – Орно гэсээн, тунч удахгүй. Болд хүү Учралыг хараагүй болсоныг мэдсэнээс хойш огтхон ч салахаа больжээ. Хичээлдээ явж ирчихээд л тэднийд, Учралд тусалж бяцхан Хубилайг бөөцийлнө. Нацаг урьдын адил хоёр нарны хооронд ажиллана. Хүүгээ Учралынхаас гарахаа больсоныг мэдсэнээс хойш нэг талаар ханьтай гэж сэтгэл амравч нөгөө талаар хүү минь баян чинээлэг айлд урвачих вий гэж түгшинэ. Гэвч миний хүү аавыгаа орхичих хүүхэд биш гэж бат нот бодно. – Учрал эгчээ гэсээр Болд хүүг хашгиран орж ирэхэд Учрал бас л агдасхийн цочно. – Өө эгчээ та дандаа надаас цочих юм. Сая бас цочив уу? – Бас цоччихлоо. – Дахиад битгий цочоорой. – Цочихгүй ээ, эгч нь заримдаа бүр айх шиг болж цочоод байх юм гэж Учрал бяцхан хүүд үнэнээ хэлэв. – Одоо би та хоёрын хажуунаас ердөө ч холдохгүй. Та битгий

айгаарай. – За – Эгчээ Ядам ах сонин дээр гарчихаж. Зураг нь энэ байна. Хүүгийн гарт сонин шажигнана. – Юу гэж байна? Унш даа миний дүү. Сонин эргүүлэх сонсдон хүүгийн цангинасан дуу сонсдоно. Улсын Их Хурлын гишүүн, Монголын тэргүүн баячуудын нэг Ядам гэмт халдлагад өртөж эхнэр нь хараагүй болсоноос хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгөхийг зөвшөөрлөө. Гэмт хэрэгтнүүд эрхэм гишүүний хамар доор байсан бөгөөд гэмт үйлдлээ үргэжлүүлэхийн тулд эрхэм гишүүнийг айлган сүрдүүлэхийн тулд гэрт нь өдөөн хатгалга хийж, эхнэрийг нь хүнд гэмтээж хараагүй болгосон бөгөөд бяцхан хүүг нь цонхоор шиднэ гэж заналхийлсэн байна. Азаар бяцхан хүү амьд үлджээ. Цагдаагийн газрынхан, тусгай албадыг очиход гэмт этгээдүүд ул мөрөө баллан зугтсан боловч Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Тулгаа гэмт этгээдүүдийг цаг алдалгүй дараагийн гэмт үйлдэлд нь газар дээр нь баривчилжээ.

Гэмт этгээдүүд эрхэм гишүүний “Баян Хайрхан” корпорацид ажилладаг байсанд эрхэм гишүүн гүнээ харамсч буйгаа илэрхийлэв” гээд л уншиж гарахад Учралын дотор муухайран: – Боль миний дүү. Битгий унш. Эгчийнх нь сэтгэл өвдөөд, дургүй хүрээд байна гэв – Аа эгчээ та тэр гэмт хэрэгтнүүдэд дүргүйцээд байгаа юмуу? – Тиймээ. Тэр инээсэн муухай хүнд – Тэр хүн таныг зодохдоо инээгээд байсан юмуу? – Бараг л тийм дээ. За миний дүү, дүүгээ сайхан өлгийдчих, гурвуулаа гадаа салхинд гаръя. – Гадаа бараг л зун болчихож дээ. – Тийм л байх даа” гэж Учрал сулхан дуугарав. “Тийм л байх даа. Сайхан, дэндүү сайхан газар дэлхийгээ нэг харахсан. Хөнгөн нимгэн хувцасласан хүмүүс цэцэг шиг алаглаад ямар гоё байгаа бол, уг нь хараатай болчих юмсан. Ядамаас л юу ч авахгүй юм шүү. Бүр сохор улаан зоос ч гуйхгүй шүү. Олон түмэн байхад хүү бид хоёр болох л ёстой. Ядам хүүг авах санаатай байх шиг. Энэ хүүг чинь би эхээс нь авсан юм. Ядам ямар авсан ч биш, тэгээд ч Ядамыг дагавал хүүхэд яг л түүн шиг

араатан болно. Түүнд ичих булчирхай ч байхаа больж дээ. Ер нь угаасаа л тийм дээ. Одоо болсон хойно тэр хүнд гомдоод ч яахав дээ. Энэ бол миний л хувь тавилан. Энэ орчлонд олон сайхан хүмүүс байдаг ч нөгөөх шиг муу дэндүү муухай хүмүүс бас олон. Одоо намайг мартаа биз. Тэр нь ч дээр.” Ядамд цаагуураа л нэг гомдоод байсан Учрал гэнэт мэлмэрүүлтэл уйлчихав. “Үгүй ер очиж очиж түүнд гомдоод байхдаа яадаг юм. Нулимсны гарз. Үгүй шүү Учралаа. Одоо чухам хэн болохоо үзүүлээд өг.” Учрал өөрийгөө ийн захирахыг хүссэн ч болсонгүй хоолой өөд цоролзсон өнөөх гашуун нүдэнд нь хуралдан ус болон гадагшилна. “Би яаж үзүүлэх юм бэ, яаж үзүүлэх юм бэ? Хүүхдээ тэврээд тав ч гишгэчихэж чадахгүй, өөрөө яваад талхаа авчихаж чадахгүй хүн чинь. Яаж үзүүлэх юм бэ? Аав минь намайг анх Ядамтай сууж байхад хичнээн их хорьж байлаа. Хохь нь ээ хохь нь. Би аашилж, гомдоож, дургүй хүнтэй нь суусан, нүгэлтэй хүн юм чинь. Үгүй ер өөрөө намайг ийм болгочихоод ичих ч үгүй өөр бусад руу

түлхэж суудаг. Бас ямар хүмүүсийг өөрийнхөө өмнөөс золиосолж байгаа бол тэр муухай хүн. Болъё болъё бурхан минь энэ чигээрээ л дуусъя! Тэр муухай хүнийг дахиж харахаа болъё! Олны буянд болж л таараа.” Учрал уймарч хувь тавилангийн өмнө сөхрөхгүй гэж хүчээрээ тэмцэж байлаа. – Эгчээ гадаа гарах уу? Би дүүгээ тэвэрчихлээ. Учрал гараа явуулан бяцхан хөвүүний өлгийг тэмтчин үзээд гарахаар таягаа авлаа. Энэ үед Гансүх хараагүйдээ төвөггүйхэн олоод ирдэг 6-р байшинголох гэж үйлээ үзэж явлаа. – “Миний дүү өө, зургадугаар байшин аль юм бэ? – Мэдэхгүй ахаа. Манай байр хорьдугаар байр, зургаа юм чинь тийшээ байхаа” Дүүгээ хөтөлөн цааш явангаа эргэж хараад: – Ахаа та байшингуудын дугаарыг хараад яваач” гэлээ. “Өө нээрээ тийм, тэнэг толгой анзаарсангүй. Энэ арван ес, тэр арван найм. Тэгэхээр тийшээ байж таарахнээ дээ. Энэ хавиар хоёр жил гаран явсангүй дээ. Таяг тулж газраа баримжаалан амьтан хүнд адлуулж,

түлхүүлж, зодуулж суудаг сохор дуучин гэж энэ хавийнхан намайг ер таних болов уу? Зовсон хүнд мөн ч хатуу хорвоо доо. Гэхдээ хорвоо эзэнтэй юм болохоор бас жаргах ээлж ирдэг л юм байна. Учрал эмч гэртээ байна уу үгүй юу. Тэр хүн ч өдийд ажилтай л байгаа байх даа. Тэр хүний ачаар хорвоог бүхэлд нь харсан хүн дээ би. Мэдээж тэр залуу, сайхан эмэгтэй байж таараа. Бурханд хувилсан сайхан сэтгэлтэй тэр бүсгүйг одоо л нэг сайн харж авъя. За энэ есдүгээр байр, одоо ч ойртсон бололтой доо”. Энэ сацуу утас нь дуугархад Гансүх яаран авлаа. – Байна уу? – Гансүх гуай юу? – Тиймээ. Би Гансүх байна. – Аа. “Билгүүн” студээс ярьж байна. Таны CD бэлэн боллоо. – За баярлалаа. Би маргааш очъё!” Утас тасарч төд удалгүй дахиад л дуугарах нь тэр. – Байна уу, дуучин Гансүх үү? – Тиймээ – “Сэтгэмж” студээс ярьж байна. Та “Нүдэн бүсгүй” цомогоо манайд бичүүлэхгүй юу? – Маргааш уулзаж ярилцья”. Гансүх утсаа яаран унтраав. “Аясыг нь олбол алгаа тосдог л орчлон юмсанж. Ямар ч байсан урьдаар мөрөөдлийнхөө “Нүдэн бүсгүй” -тэй уулзаад орхиё!. Нүдэн бүсгүй минь би одоохон очлоо. Одоохон”. Зургадугаар байшин нүднийх нь

үзүүрт тусахад зүрхнийх нь цохилт түргэссэн Гансүх хурдан хурдан алхлав. Энэ газрыг тэрээр насандаа мартана гэж үү. Гансүх, дээр нь сууж амьтан хүнээс хишиг горилон суудаг асан өнгөгүй модон сандлаа харж түр сатааран зогсов. “Энэ сандал мөн дөө мөн. Надад ээлээ өгсөн буянтай сандал. Ямартай ч би энэ сандал дээр суугаад өвдөж үхээгүй, өлбөрч харангадаагүй л юм даг. Муухай ааштай ч ивээл хайрласан түмэн олон шүү”. Цээжинд нь нэг зүйл хүчтэй оволзож яах ийхийн зуургүй нүдийг нь ус бүрхээд ирэв. Уйлна, уйлна, уйлж уярдаг хорвоо юм чинь. Гансүх шууд алхсаар зургадугаар байрны хоёрдугаар орцоор дээш өгсөв. Дээрээс нь доошлох тог тог хийх таягны чимээ сонсдоно. Гансүхийн дотор сэрхийгээд явчихав. Бас л нэг хараагүй хүн явж байна даа. Энэ хавьд хараагүй хүн байдаггүйсэн биш бил үү. Таягны дуу харамсах мэт тог тогхийн доошилсоор хар шил хийсэн сайхан бүсгүйг түшсэн жаалхүү нэг талдаа өлгийтэй хүүхэд тэвэрсээр зөрөн өнгөрхөд Гансүх эргэн зогч: – Иш чааваас даа, таягаараа зүгээ чиглүүлж чадахгүй байхыг бодоход саяхан хараагүй болж дээ зайлуул. Бүсгүйд нэг золгүй явдал болсон бололтой. Бас нялх хүүхэдтэй юм. Ямар ч хяслантай юм бэ? Энэ сайхан

бүсгүй” гэж харамсаад дээш гарч жаран найм гэсэн хаалгыг тогшив. Хонхыг нь дарлаа. Хэн ч гарч ирсэнгүй тул “Тэгнэ тэгнэ, ажилтай байлгүй” гэсээр буцан гарах гэснээ болин орцны жижүүрт ойртон очив. Нэгэн цагт түүнийг Ядамд ховлон нэвширтэл зодуулж байсан хижээл насны эхнэр ганган хувцастай, царай зүс тунгалаг залууг харан малилзтал инээвхийлж: – Жаран найман тоотын хүүхэн сая гарлаа” гэв. Гансүх сандарч: – Би уулзах гэсэн юм” гэхэд – Уулзаач дээ тэгээд, гадаа сандал дээр сууж байгаа биз. Гансүх яаран гарч гүйв. Түүний суудаг байсан сандал дээр мөнөөх хараагүй бүсгүй өлгийтэй хүүхдээ тэврэн сууж, хажууд нь арван гурав, дөрөв орчим насны жаалхүү их л халамжлангуй ярилцана. Гансүх эргээд оров. – Эгчээ жаран найман тоотын эмэгтэй хаана сууж байгаа юм бэ? – Яагаа вэ! Гадаах сандал дээр. – Хүүхдээ тэвэрсэн хараагүй эмэгтэй юу? биш ээ биш. Дөрвөн давхрын жаран найман тоотын! – Харин тэгээд яагаа вэ, Ядам гишүүний эхнэрУчрал эмчийг асуугаад байгаа биз дээ. – Тийм. – Тэгээд л тэр чинь. – Тэр эмэгтэй хараагүй юм байна ш дээ. – Тэгээд яагаа вэ. Дээрэмчид гэрт нь дайрч ороод хөөрхийг сүйдэлчихсэн юм. – Юу? Учрал эмч хараагүй болчихсон юмуу? – Тийм ээ” Гансүхийн дотор манараад явчихав. “Ийм ч юм байх гэж. Дээрэмчид гэнээ. Яаж байгаа нь тэр вэ! Очиж очиж түүнийг, тийм сайхан хүнийг ийм болгочихдог.

Ай хорвоо яасан хатуу цэвдэг юм бэ дээ”. Гансүх согтуу юм шиг гуйвалзсаар Учралд ойртон очив. Харваас сэтгэлийн зовлонтой нь илт байх бүсгүй гундуухан сууна. Мөнөөх Гансүхийн сууж олноос хишиг хүртэн гол зогоодог байсан сандал бүсгүйг тулгуурдах мэт нэвсийнэ. “Ай ийм ч юм болох гэж. Хөөрхий минь ямар ч үзэсгэлэн төгс юм бэ дээ” Жаал хөвүүн Гансүхийг гайхангуй харна. Харсан ч царай шиг. Урьд нь хаа нэг харсан юм шиг. Гансүх хоолойгоо засан хий ханиаснаа дуугарч чадалгүй тэднийг тойрон холхив. Нэг тамхи асаан шуналтай гэгч нь хэд соров. Жаал хүү түүнийг анхааралтай гагч нь харна. Гансүх дахиад л тамхи учир зүггүй сорж тэднийг халшрангуй харна. Юу ч гэж хэлдэг юм билээ дээ. Сайн байна уу гэлтэй биш. Гансүх Учралыг өрөвдөн маш их харамсч дахиад л холхиж эхлэв. Жаал хүү хөдөлгөөн бүрийг нь ажин харна. Нүд нь ойр ойрхон цавчлана. Энэ хүнийг би хаана харлаа байз. Их л харсан царай байна. Биднийг хараад, тойроод байна. Энэ нэг л биш. Эгчийг ажиглаад байна. Өнөөх зодсон хүмүүсийнх нь нэг зодох гэж ирчихээд байгаа юм билүү. Эсвэл хүүхдийн хулгай дүү бид хоёрыг авах гээд ч байгаа юм билүү юмыг аяж мэдэх вэ?. Гэнэт Болд түгшин айж эхлэьв. – Эгчээ явъя. Хурдан гэртээ орьё! Алив би дүүгээ тэврээд гэртээ орьё! – Яасан бэ! Миний дүү

өө. Жаахан гадаа сууя л даа. Гадаа сайхан байна. – Эргээд гараад ирнээ. Одоо гурвуулаа гэртээ орьё! – Яачхаад байгаа юм бэ? – Бос эгчээ хурдлаарай, гэртээ орьё”. Гайхаж хоцорсон Учрал хүүд хөтлөгдөн босов. Тог тог хийх таягны чимээ зүрх тамгалсаар холдоход Гансүх жигтэйхэн сандарч: – Учрал эмчээ!” гэж хашгирав. – Хэн бэ? – Хурдан яваарай эгчээ! Зугатая. Нөгөө хүмүүсийн нэг. Биднийг хараад байна”. Учрал “Одоо яадаг билээ. Ядам хүн явуулсан юм болов уу. Яах билээ. Хүүхдүүдтйг минь аваад зугатчих вий”, Учрал таягаа хар зөнгөөрөө тулан хурдлав. Хажууд нь Болд амьсгаадан уначихгүйг хичээн гүйх аядана. Тэднийг харсан Гансүх жигтэйхэн сандарч: – Хүүе хүлээ” гэхэд Болд хүү хүүхэд тэвэрсэн чигээрээ жирийлгэж, Учрал сөхрөн ойчив. Гансүх яарч чандчин очиж босгоод: – Учрал эмчээ, би би Гансүх байна” гэж ээрэгнэв. Болд эргэж харан зугатахад бэлэн байдлаар зогсоно. – Эмчээ, Учрал эмчээ. Би Гансүх байна. Гансүх, санаж байна уу, гудамжны сохор дуучин байна. – Юу?, чи Гансүх нээрээ мөн үү? – Тиймээ, би Гансүх байна. – Хүүе нээрээ та Гансүх ах мөн үү? худлаа яриад бай, биш л байна даг. – Мөөн. Би Гансүх мөн байна. Сохор дууч хараа орчоод ирлээ ш дээ. – Нээрээ дуу нь мөн ч юмуу. – За та нар сонсч бай. … Шаргал улаан нарнаар Санан санан учирсан даа Шанх үсээ цайсан ч Чамайгаа яахин мартах вэ? Аа аа аа Нүдэн бүсгүй чи минь дээ”. Өнөөх сайхан хоолой, өнөөх сайхан дуу. Ямар сайхан юм бэ?.

Сайхан дууны аялгуу хаврын цэнхэр өдрийг хөглөж Учралын дотор цэлмээд явчихна тэр. Хөөрхий минь хараа орчихож. Болдоо танихгүй байхыг бодоход их л өөрчлөгдөж дээ. Ямар сайхан болсон бол нэг харахсан. Учрал уйлж байлаа. Баярлалаа бурхан минь. – Иш Гансүх минь. Баяр хүргэе чамд! Би их баярлаж байна. Үгүй ер ингээд нэг хүрээд ирдэг. – Ирэлгүй яах билээ. Таны л ач юм чинь. Харин та?”. Тэд нэгэн зэрэг санаа алдацгаав. Тийм гэхийн аргагүй хоёр зүрх өөр өөрийнхөөрөө цохилно. Баяр гуниг ээлжилж байдаг хорвоо юмсанж. – Хүүе нээрээ Гансүх ах байна ш дээ. Ямар гоё юм бэ. – Энэ хүү хэн бэ? – Манай Болдоо шүү дээ. – За нааш ир мундаг эр минь. Тэд халуун дотноор тэврэлдэв. … Одончимэг шанаагаа тулан бодлогширно: “Би ч яах вэ дүүрч дүүрч. Аав, дүү нар минь өдийд яаж байгаа бол доо. Сайхан зун болох төлөвтэй байсан. Аав минь миний хойноос яасан их зовж байгаа бол доо. Уг нь үнэн олдоно л гэсэн. Ээдээ мэдэхгүй юу л бол доо. Харь газар зовлонгийн дунд хоцорсон өнөөх охид яасан бол. Адаглаж мөрдөн байцаагч нь ч ирж уулзахгүй юм. Бусад хүмүүсийн мөрдөн байцаагч нь бараг долоо хоног тутам ирээд байх шиг, ирээсэй сайн хэлэх юмсан. Миний энд ингэж зовох яах вэ? Зовж л байг. Харин тэд нарыгаа л амьд мэнд авчруулах юмсан. Надад гомдох юм алгаа.

Хэдийгээр муу хүнд хуурагдсан нь үнэн ч гэлээ тэр хүнээс би мөнгө авчихсан нь үнэн. Нэгэнт л хүний юмыг авчихсан юм чинь яаж ч шийтгүүлээд гомдох юм алга. Харин муу аав минь л их зовох байхаа. Би ч яах вэ, шоронд ч гэлээ эрүүл энх, өлсөж зовоогүй, бүрэн бүтэн байж л байна. Харин нөгөө хэдэн охид маань байнгын дарамт зовлонгийн дунд яажшуу байгаа бол. Амьд л байгаасай, чухамдаа амьд л байгаасай. Хорвоо уудам л гээд байдаг, надад бол ямар давчуу юм бэ дээ. Хүүгээ сайхан сэтгэлт сайн хүнд өгчихлөө гэсэн очиж очиж Ядамд өгчихдөг. Нэг талаар хүү минь төрсөн эцэг дээрээ ч очсон дээр юм шиг. Аав шигээ аймаар хүн болчихвол би яанаа. Учрал эмч сайн хүн юм чинь миний хүүг сайн хүн болгоноо. Юм дандаа муу байх ёсгүй биздээ. Учрал эмч тийм гоё, тийм сайн хүн байж яагаад тэр аймаар Ядамтай суучихдаг байнаа. Ядам яагаад миний араас хүн явуулаад байгаа юм бол? Намайг үнэнээ хэлчихнэ гээд л айгаад тэр байх даа. Ичсэн хүн хүн ална гэцгээдэг. Ядам намайг алахаас ч сийхгүй. Үнэн олдлоо ч гэсэн Ядамаас айж нуугдаж явсанаас бараг л

тэр шоронд нь явихсан дээр юм бол уу? Байцаагч хурдан ирээсэй. Бүх үнэнийг хэлнэ, яадаг юм”. Бодолдоо хөтлөгдсөн бүсгүй хир удаан сууснаа ч мэдсэнгүй. Мөрнөөс нь хүн татах шиг болоход харвал хамт хоригдож буй хүүхнүүдийн нэг нь: – Чамайг дуудаад байна гэж гайхсан бололтой харав. Жижиг салхивчаар харанхуй цухалзаж, зөөлөн салхи сэвэлзэнэ. Одончимэг жигтэйхэн айх шиг болов. Яанаа ах гэж байгаа бол. Ажил аль хэдийн тарчихсан шүү дээ. Төмөр харших сонсдон цоож түлхүүр дуугарч харгалзагч залуухан эмэгтэй өлийн хараад: – Намсрайн Одончимэг гараарай, – Жижүүрээ Одончимэг хувцасаа авах юмуу, даалт уу? – Үгүй ээ. Өмгөөлөгч – Өө”. Хүүхнүүд ийн урамгүйхэн дуугаралдаж чимээгүй болцгоов. Одончимэгийг гарахад нилээд аманцар байрын дөч эргэм насны шар хүүхэн долоовор хуруугаа гозойлгон бусдыгаа чимээгүй гэж дохиод “Нааш ойртоцгоо” гэхэд түүний үгэнд захирагдсан хүүхнүүд түүнийг тойрон хөлөө нугалан сууцгааж, хэлэх үгийг нь хүлээнэ. Нөгөө эмэгтэй мөн л долоовор хуруугаа гозойлгоод: – За, та нар харж байна уу? Энэ Одончимэг нэг л биш. Хориод хоноход хэн ч ирж уулзсангүй. Энэ их учиртай. Тэгээд нэг уулзаж байгаа нь алба тарсан хойно. Ийм хүмүүс осолтой байдаг юм даа. – Эгчээ яадаг гэж? – Юу яадаг гэж. Их осолтой.

Ийм хүмүүс чинь цагдаагийн бууны нохой байдаг байхгүй юу. – Бууны нохой? Арай ч үгүй байхаа. Манай Одончимэг арай ч тийм муухай юм хийх хүн биш. – Ваа нохойн гөлөг. Тэр чинь хүний наймааны зүйл ангитай. Хүн зарчихсан, хүн зарахаа тоогоогүй хүн чинь биднийг очоод цагдааг гөрчихдөө ер тоохгүй. – Тийм шүү. – За би та нарт хэллээ шүү. Дааганаас унаад үхдэггүй. Даравгараасаа болж зовно шүү. Наад амаа мэдэцгээ”. Нээрээ ч тийм юмуу гэх шиг хүүхнүүд дор бүрнээ чимээгүй болцгоож гудас гудсан дээрээ очиж сууцгаав. Жижигхэн өрөөнд долоо, наймуулаа шахцалдсан бүсгүйчүүд бараг цээж нүцгэн байх ажээ. Тэртээ дээр өрөөний адарт шахам байх тор татсан жижиг салхивчнаас салхи үл мэдэг үнэртэнэ. Зай давчуугаас хөлөрсөн хүүхнүүд хүйтэн алчуураар биеэ улайтал арчина. Дотроо нойлын өрөөтэй тул тэндээс эхүүн муухай үнэр ханхална. Гэмт хэргийн учир сэжиглэгдэн шалгагдаж буй бүсгүйчүүд бүгд л эмэгтэй хүний үүрдэг зовлонг үүрч, үр хүүхэд, хань ижил, ойр дотны хүмүүстээ зовницгоон тус тусын бодолд дарагдана. Төрийн хуулийн дэндүү хатуу хүнд лантуу толгой дээрээс нь хэзээ авагдахыг үл мэдэн шүүрс алдацгаана. Одончимэг харгалзагчид туугдсаар өрөөнд ороход гуч орчим настай болов уу гэмээр нэгэн залуу хайрцагтай бялуу өмнөө тавьчихсан

хүлээсэн байртай сууна. Залуу суу гэж дохиод: – Одончимэг мөн үү? гэж хайнга асуув. – Ноён Ядам мэнд хүргэж байна – Юу! Би юу ч ойлгосонгүй. – Ноён Ядамын гар урт, эрх мэдэл хязгааргүйг ойлгоорой. – Би тэгээд яах ёстой гэж.. – Камертаа хоолойгоо хэрчүүлэхээсээ өмнө сайн бод – Юуг бодох гэж… Одончимэгийн хоолой цахиртаад ирэв. – Амьд үлдэхийн тулд юу хийх ёстойгоо – Би.. би ойлгохгүй байна. Одочимэгийн хамаг бие чичирхийлэн хар аяндаа л нулимс асгарна. Залуу түүнийг шоолонгуй харж: – Алсаа бодох хэрэгтэй ш дээ бүсгүй минь. Аав чинь зэлүүд газар золгүй тохиолдлоор нас барж, дүү нар чинь нэг нэгээрээ чиний очсон газрыг зорьж насан туршдаа тэнд үлдэж болно шүү дээ. Ямар аймаар юм бэ. Бүсгүй босон харайж: – Үгүй үгүй. Тийм юм болохгүй. Зүгээр л би яах ёстойг хэлээд өг. – Их сайн ухаантай бүсгүй юм. Хийсэн хэргээ.. Хүүхнүүдийг дагуулж, өөрөө санаачилж амьдрал залгах гэж зарсанаа л хүлээчих. Чамд үсрээд л арван жилийн ял өгнө. Тэнд очсон хойно зоволтгүй. Ноён Ядам тийм ч муу хүн бас биш. Шоронд чиний талаар бас анхаарал тавина. – За. Би та нарын хэлснээр болгоё. Харин .. харин ганцхан юм гуйя. Миний ар гэрийг л битгий оролд. Бүсгүй уйлсаар ийн хэлэв. – Бололгүй яах вэ болно. Харин чиний хир үгэнд орохоос бүх юм шалтгаална. Чиний

амнаас Ноён Ядамын нэр гарахгүй байхад болно. – За – Бид чиний талаар байнга мэдээлэл авч байгаа. Тиймээс чийний бүх үйлдэл хянагдаж байна гэсэн үг. Хэрэв бидний эсрэг ганц үг дуугарах юм бол.. – Үгүй дээ. Би хэлсэнээр чинь байж чадна. – Сайн байна. Ийм ухаалаг байх юм бол бид бас харж үзнэ. Зоволтгүй. Адаглаж л хүү чинь Ноён Ядам дээр байгааг бүү мартаарай. Энэ бялууг Ноён Ядам явуулсан юм. Дотор нь бас сануулга байгаа. Чамд ойлгуулах л гэсэн хэрэг шүү дээ. Элдвийн зан характертай хүүхнүүдтэй цуг байх хэцүү байгаа байх. Маргаашнаас ганцаар хоригдох өрөөнд орсон нь дээр биз. Баяртай” гэсээр залууг босоход Одончимэг шал ширтэн гөлөрсөөр л байлаа. Би ч өнгөрчээ. Орчлонг бүтээгч бурхан хүнийг бүтээхдээ зовоох л гэж бүтээдэг бололтой. Аав, дүү нар минь, толгойн тоо л бүтэн байвал миний зовох ч дүүрчээ дүүрч. Ус балгачихсан юм шиг байж байгаад тэр шоронд нь яваад өгье. Амьд л байвал алсдаа арга нь олдох биз. Одончимэг харгалзагч хүүхэнд туугдан толгой гудайлгасаар явах зууртаа ганцхан зүйлийг л бодох аж. Тас хар даахитай цулцайсан цагаан жаал Одончимэгийн хувьд заавал амьд явах ёстойг сануулах мэт жаал хүү дахин дахин зэрэглээ мэт цаашлан, наашлан харагдана. – Үр минь дээ, Амин ганцхан зэрэглээ минь дээ. ….. Сэгсрээд л байлаа,

сэгсрээд л байлаа. Зузаан ноосон цамц хатах шинж алга. Ер нь ингэж сэвээд хатдаг л юм байх даа. Үгүй л байх даа. Энд удаан сууж хийх юмгүй гиеүрсэн улсын зугаа ч юм шиг, залхаалт ч юмуу алийн ч үл ойлгох Бөмбөг тэр цамцыг сэгсрээд л байлаа. Бүгчим орчин цээж давчдуулна. Хоёр гар нь шуугаараа шархираад сүүлдээ нил өвчин болж хувирах нь тэр. Аргагаүй ш дээ. Бараг дөрвөн цаг гаруй сэгсэрчихсэн юм чинь гайтай зузаан цамцыг. – Хөөе чамайг дуудаад байна. Бөмбөг өөрийг нь дуудаж байгааг анзаарсан ч гүй. Төдөлгүй төмөр харшин хаалга онгойн харгалзагч Бөмбөгийг дагуулаад явав. Корпорацийнхаа хуулийн зөвлөхийг хараад Бөмбөг хязгааргүй баярлажээ. Тэгэлгүй яах вэ! Эд намайг арай ч ингээд мартчих учиргүй. Би чинь болохоос нь болохгүйг нь хүртэл захиралд үнэнч зүтгэсэн хүн. Миний амь дүйж зүтгэж явсаны хүчинд Захирал сонгуульд сул хаясан шархаа хэд дахин нөхөж олсон. Би Ядамын өмнө гавъяатай хүн. Тэр намайг орхих ёсгүй. Тийм ч учраас хуулийн зөвлөхөө над руу явуулчихсан байна. Ингэж баярлаад явчихсан Бөмбөг инээд алдан

мэлтэгнэсээр хуулийн зөвлөхтэйгөө уулзав. Харин хуулийн зөвлөх залуу нилээд хямсгар төрхтэй байлаа. Аргагүй биз дээ их ажлын хажуугаар төвөг удаад: – За залуу яаж байна зүгээр биз? – Өө яах вэ, аясыг хараад л байж байна. – Чамайг яг юунд саатуулагдаад байгааг чи мэдэж байна уу? – Бичиг баримтын зөрчил гэсэн. Асууж танилцсан ч хүн алга. Залхаж үхэх нь. – Ноцтой юманд сэжиглээд байгаа юм биш үү? Энэ үг Бөмбөгийг хирдхийн цочооход хүргэв. – Арай ч үгүй байлгүй дээ. Ажил дуусчихаад байхад тийм ч үйлс нь харлачихсан юм гэж юу байх вэ? – Юу ч болж болно шүү дээ. Мөрөө аятайхан баллачихаж чадахгүй сүүл дагуулчихдаг! – Захирал юу гэж байна? – Юу гэх вэ дээ, хамаг ажлыг нь нурааж байгаа хүнд баярлана гэж арай бодоогүй биз дэ? – Би бүх мөнгийг нь дансанд нь хийсэн шүү дээ. – Мэдэж байгаа – Одоо тэгээд би яах болж байна? – Чи өөрөө л мэднэ ш дээ. Улс орон донсолгож, хил дамжсан хүний наймааны хэрэгт орооцолдож бүр гардсан шүү дээ чи! – Та нар намайг бүр гаргуунд гаргачихаа юу? Үгүй үгүй тийм юм байхгүй. Яасан муухай улс вэ? Нэг бол намайг шоронгоос гарга. Захирал тэр байтугайг хийнэ. Би мэднэ ш дээ. Эсвэл хамт л унах болно. Бөмбөг ийн ширүүхэн хэлээд суудал налан биеэ

цэхлэв. Үгүй ер хүний ачийг мэддэггүй улс юм. Гайгүй дээ түүн дээрээ тулах юм бол хамт, хамт л унах болно. Би ямар тэр хэдэн хүүхнийг зарсан ч мөнгийг өөртөө авсан биш. Харин би Ядамд үнэнч байсан. Бурхан харж байгаа. Бөмбөг ийн бодож байлаа. Үнэтэй тмахиныхаа утааг цагираглуулан үлээж дэгжирхсэн хуулийн зөвлөх залуу тайвнаар инээмсэглэв. Үгүй ер юундаа инээдэг байна. Мөн муухай улсаа, хүн ядарч байхад ганц тамхи ч атугай аваад ирдэггүй. Хүн хэрэглэж хэрэглэчихээд. Хуулийн зөвлөх гээд залуу инээмсэглэсэн хэвээр цүнхээ ухаж нэгэн зураг гарган Бөмбөгийн өмнө хаяж: – Захирал чамд сануулга болгож энэ зургийг илгээсийн. Юмыг яаж мэдэхэв гэж бодоод эхнэрийг чинь хамгаалалтаньдаа авчихсан. Бөмбөг зургийг авч нүдэндээ ойртуулан харав. Эхнэрийг нь

хүчирхийлж буй өнөөх нэгэн шөнийн аймшигт дүрс тэр чигээрээ өмнө нь дурайн байлаа. Аа муу новшийн амьтад, бүр ийм дээрээ тулсан уу? Бөмбөг чичирч салгалан ийн хашгираад гомдож цөхөрсөн нүдээр өмнөх залууг харав. – Та, та нар… та нар өөдгүй амьтад тэр явдлыг зохион байгуулсан байх нээ? – Ямарч бизнест болгоомж хэрэгтэй шүү дээ. – Би, би та нарыг цөмийг чинь чирч унана шүү. Та нар хүнийг нэг хэрэглээд хаядаг новшнууд юм даа. – Хм. Энэ зураг яах вэ болоод өнгөрсөн явдал. Харин жинхэнэ үйл явдал одоо л эхэлж байна. Эхнэр чинь одоохондоо зүгээр л дээ. – Юу одоохондоо гэж. Та нар.. та нар яах гээд байгаам бэ? – Захирал болгоомжтой хүн. Эхнэрийг чинь халамжил гээд үүрэг өгчихсөн байгаа. Адаглаж, чи чинь ядаж байхад аюулын царайлаг хөөрхөн охинтой юм билээ. – Та нар болиоч, битгий миний охин, эхнэрээр оролдооч! Та нарт жаахан ч гэсэн хүний

жудаг байгаа биз дээ. Миний гэр бүлийг зүгээр л орхичих. – Тэр чамаас л шалтгаалах болооод байна. Захиралын гар урт. Ухаан уужим. Эхнэр чинь олон хүнд таалагдаад байгаа шүү. – Та нар надаас юу хүсээд байгаа юм бэ? гэж эцэст нь Бөмбөгийн дуу алдахад зүрх нь цээжийг нь цөмөлчихнө үү гэлтэй дэлдчин байлаа. Түүнд эхнэр хүүхдээс нь өөр чухал эрдэнэ гэж юусан байх билээ дээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *