Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “20-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “20-Р ХЭСЭГ”

6 секунд уншина
0
0
511

Миний ч мөн өөрцгүй ээ Доной минь . Үртэй хүний гол тасрахгүй янзтай таарч гээд болсон явдлыг нулимас унаган байж тоочоод аягатайгаа хөнтрөв. Доной өвгөн толгойгоо далжийлган, хацраа

түмбийлгэн амьсгаадаж – хөөх цаг цөвүүн болж байна шүү . Охин амьд ирсэн нь их юм . Одоо юу хийх вэ ? Доной минь . Хот хүрээ газар чинь муу муухайгийн үүр уурхай юм байна. Охиныг бүү тийш нь

зүглүүл . Надаас өөр хүнд бүү хэл, бөөн цуурхал. Нөгөө айхтарууд нь аягүй бол хүрээд ирнэ шүү. Бич муу самгандаа ч хэлэхгүй . Өө тийм чиний зөв . Төлөөлөгчид хэл . Төлөөлөгч учрыг нь дор нь олоод өгнө.

Харин чи харвинаа сумтай хонуул. Би ч муу винтовоо сумлачихья. Юмыг яаж мэдэх вэ шөнө машин харагдах л юм бол толгой дээгүүр нь сүнгэнүүлээд байхын. Одоол дайсанууд гэрт нь ороод ирэх гэж байгаа

юм шиг сандчин өвгөчүүд буугаа сумлаж, тулаанд бэлтгэж аваад шилтэй юмныхаа ард сэтгэл амсхийн сууцгаав . Үрийнхээ төлөө зовсон Намсрай гуайн нойр хүрсэнгүйгээр үл барна. Үрээ өмөөрөн

орондоо тарчилж хоноод өглөө эрт босоод морио эмээллэв . Одончимэг өглөө босоод төрсөн нутгынхаа чихэр бурам шиг агаарыг ханатал амьсгалан ямарч сайхан юм бэ, цэвэр тунгалаг сайхан хөдөө нутаг минь. Аав нь морио хөтөлсөөр айсуй. Одончимэг гайхан ааваа та хайчих гэж байгаа юм бэ? гэсээр угтахад – Аав нь сумын төв ороод ойр зуурын юм залгаад ирье . Миний охин гэртээ сайхан амарч бай . Гэрээсээ хамаагүй хол явж болохгүй шүү гэж захиад- Доной гэсээр холдов. Хоёр өвгөн хотны захад суугаад гараараа дохилцон баахан ярьснаа аав нь мориндоо морьдон бөг бөг шогшуулах нь харагдана. Доной гуай гэртээ орж ирээд хөгшнийхээ нүдийг хариулан винтовынхоо хоолойноос сумыг нь авч орныхоо араас гарын баримжаагаар ухан байж тос болсон бор уут гарган доторхийг нь асган тоолж гарав . – Цөг байгаа даа . Нар мандаж байхад сум тоолоод –

Чи ер нь дандаа яах гэж эр хүний явдалд оролцдог юм бэ? – Аяганд чинь цайны дээж хийчихлээ . Уух юмуу үгүй юмуу? Намсрай та хоёр чин юу болчихоо вэ ? Хотны захад очиж суучихаад юугаа дотносдог байна даа . Намсрай ч гэсэн аяга цайгаа ч уусан юмгүй хөхийчихөөд мордоод явчих юм – Эртхэн замаа хөөгөө – Хачиж байгаа юм бэ? Цаадахь чинь – Сумын төвөө, агент орно. – Охин нь зөндөө л юмтай ирэхчин билээ – Чамд ер нь юуны хамаа байна – Охин зайлуул их ядарчээ дээ. Тураад цонхийчихож – Аргагүй биз хөөрхий. Ажил хийж яваад ирсэн юм чинь – Эднийх ч охиныхоо буянд овоо хэдэн малтай юмтай боллоодоо. Үртэй хүний ам нойтон гэж – Айлын хүүхдүүдч өнгөтэй мөнгөтэй л байх юм – Яах гээ вэ . хэдэн хүүхдийг минь цөлөх гээ юу тэр ярихгүй ээ . хонхортоо хонь, үхрээ туугаад байж байг. – Юу болчихоод яхир дахив хийчихээв чи? – Тэр яах вэ ? Машин ирвэл надад хэлээрэй! – Манай сумын машин болч яах вэ? Танихгүй машин бол буудна. – Хүүе нүгэл байгаадаа, яаж байгаа зөнөг вэ? – Наргиж

байнаа. Машин ирвэл хэлээрэй – Мөн наргих юмаа олвоо . Зөнөөд ирэхээрээ машин буудна гэж тоглодог болох нь шивдээ – Өнөө Намсрайн охиныг муу дээл өмс .Битгий гэрээс гар гэж хэл миний хүү гэхэд зуухны дэргэд суусан дэрчгэр бор хүү гарч харайлгав . Эхнэр нь Доной өөд гайхан харж – Ингэхэд өвгөн минь галзуурчихаагүй биз? Айлын охин чамд ямар хамаатай юм бэ? – Даруухан байг. Овоо өнгөлөг болсон байна лээ. Нутгийн залуучууд шавчихна. Охин хүүхэд тайван амраг. Өнчин амьтан. Эцэг нь захьсийн гэв. Үдийн наран хэлбийх үеэс жижигхэн бор хүү харайлгаж орж ирээд Өвөө машин ирлээ гэхтээ зэрэг Доной гуай буугаа шүүрэн хураалттай эсгийний араар шургаж ороход эхнэрийнх нь нүд орой дээрээ гарч буунаас нь зууралдахад – Алив тавь гэмээ . Ямарч улс ирэх юм билээ . Буу хураачихвал яах вэ хэмээн уурсахад эхнэрийнх нь санаа амарсан бололтой гэрээ зүглэв . – Алив Дулам чи хараачээ. Манайхны машин мөн үү бишүү? – Би яаж

мэдэх юм бэ ? Тоосон дундаас ялгарахгүй байна. – Алив сайн хараачээ чи, цусаар урс гэж . Эцээхэн хараад өгөөчээ. – Яасан зовлонтой юм бэ өлийсөн хөх өвгөн чинь солиорчихсон юм байхдаа. Алив хүүхдүүд минь хараад өгөөч гэж эцэст нь Дулам эхнэр уулгалав . – Алив Дулмаа хараач Наад машин чинь хүрээд ирлээ хэмээн Донойг адган хашгирахад – Засаг даргын машин байна гэх хүүхдийн дуу цангинав. – За сайн байцгаана уу? гэсээр жолоочийг бууж ирэхэд дээлийнхээ хормойгоор хөлсөө шуударсан Доной барааны араас буугаа барьсаар босч ирэх нь тэр. Жолооч залуу цайлганаар инээмсэглэж – За Доной гуай бие дангиу. Буу шийдэм болоод яаж байгаа юм бэ? – Харин гэмээ. Наад өвгөн чинь зөнөчихөөд буу хураачихна гэж барааны араар ороод . – За эмгэн минь дуугаа татаж үз. Хүү гэрт ор, хаа хүрэх нь вэ? гэсээр өвгөн жолоочийг ширтэв . – Аа би энэ зуураа Намсрай гуайнх аль билээ? – Тэднийхээр яах нь вэ? Чи – Манай ангийн Одончимэг ирсэн

гэж сонсоод Ангийнхаа охинтой уулзах гэж ирлээ. Замд Намсрай гуай сум уруу явж байна. – Өө харин тийм . За хүү ор ор хэмээн Доной гуай тайвширсан бололтой хэлээд хөлсөө шудран арчив . – Энэ үед Намсрай гуай гурван сум хариуцсан төлөөлөгч Мишиг гуайн албан тасалгаанд сууж байлаа. Өвгөний ярьсныг анхааралтай сонсч суусан Мишиг – Та тэгээд намайг яа гэх гээд байгаа юм хэмээн сөргүүлэн асуув. – Тэр айхтар хүнээс зээ хүүгээ авмаар байна. Бас миний охиныг хуурч баахан охин нойтонхүний үрсийг аваачаад зовлонд хийчихсэн байна. Тэр жудаггүй золигыг мөрдөнд хийвэл яасан юм бэ? Төлөөлөгчөө. – Иш Намсрай гуай минь . Та энэий төлөө л надтай уулзаж яваа юмуу? – Тэгэлгүй яах вэ ? хүү минь төлөөлөгч та л нэг учрыг нь олж өг . – Энэ чинь надад огт хамаагүйш дээ Намсрай гуай минь хэргийг шийдэхэд нутгын харьяалал гэж нэг юм байдаг юм . Манай нутаг дэвсгэр дээр болсон бол нэг өөр хэрэг. Тэгээдч танай охин тэр хүнд хүүхдээ өөрөө өгсөн. Тэр хүн ч харж үзэж мөнгө төгрөг өгсөн. Харилцан тохиролцсон л байна шдээ . Энийг чинь гэмт хэрэг гэдэггүй юм . – Тэр хүн миний

охиныг ална гэсэн гэнээ Зүгээр дээ Намсрай гуай минь. Энэ үг чинь одоо хүн болгоны амны уншлага болсон үг. Лав л манай нутагт тийм юм болохгүй. Яах вэ? би үүргийн дагуу танайхыг хяналтаньдаа авах. Эргэж тойръё! охинтой чинь уулзъя! Төлөөлөгчөө тэр олон хүүхнүүд бас л бидний өрөөсөн хүмүүсийн үр хүүхдүүдэд зовох юм. Одоо яах билээ? Иш Намсрай гуай минь. Тэдэнд юунд санаа зовох билээ. Тэд чинь янхнууд . Биеэ үнэлэгчид яах вэ охин чинь цочирдож байхгүй юу? Монгол охид тийм болчихоод байна. Нийгэм нь тийм юм чинь . Тийм амьдралыг сонгочихоор улс хэмээн тайлбарлаад өвгөний хэлснийг огтхон ч тоосонгүй. Өвгөн буухдаа сумын холбооны салбараар орж Тулгаад Одончимэг гэртээ ирлээ Намсрай гэсэн цахилгаан мэдээ явуулаад тэр хүү л нэг тус болох байх гэж итгэн буцаж бөг бөг шогшуулав. Сумын холбооны салбарын эрхлэгч хүүхэн өвгөний явуулсан мэдээг бичиг цаастай хольж мартчихаад 10-д хоногийн дараа гэнэт олон халаглаж уг цахилгааныг дамжуулжээ.

Өдөржин гэрээ цэвэрлэж, дүү нарынхаа уранхайг цойлдон хиртэйг нь угаасны дараа ээжийнхээ зургийг олов. Ээжийнх нь хажууд сууж тачирхан халимагаа хажуу тийш нь налуулан самнасан ширүүн харцат залуухан эр түүнд нэг л танил юм шиг санагдан нүдэнд нь тусаад байлаа. Ааваа гадаа чөдөр сэлбэж суусан аав нь чөдрөө барьсан чигтээ чаран орж ирэв. Яасан бэ? Миний охин . Одончимэг аавдаа зургийг үзүүлж –Ааваа энэ хэн юм бэ? гэлээ . Аав нь тэр зургийг авч нилээд удаан харснаа – Энэ хүн уг нь ээжийн чинь төрсөн ганц нь юм гэсэн одоо амьд үхснийг нь мэдэхгүйээ зайлуул Би нэг л таньдаг хүн шиг. Харсан юм шиг санагдаад байх юм . – Миний охин яаж таних вэ ? Танихгүй аав нь ч танихгүй – Нэрийг нь хэн гэдэг юм болоо. – Нэрийг нь Цэнд гэдэг юм гэсэн. – Энэ хаана байдаг юм бэ? Ээжийн минь ганц ах нь юм байна шдээ – Зайлуул . Яах арагүй ганц ах нь олон жил орон шоронгоор явсан юм гэсэн. Ээж чинь залуудаа жилд ганц удаач болов эргэдэг байсан юм Хориод жилийн өмнө дөө. Чи дөнгөж л гарсан байсан юмдаг. Хоёр гурван хүний амь хөнөөгөөд оргочихсон. Түүнийх

нь дараа манайхыг албаны хүмүүс бараг жил шахуу эргээд л Цэндийг ололгүй сураг тасарсан. Цэнд ч манайд ирээгүй. Тэгээд л сураг тасарсан даа . Энэ хүний үйлдсэн нүгэл ганц дүүд нь бидэнд үсэрсэн юм боловуу даа . Эцэст нь Намсрай ийн зэмлэнгүй хэлээд эргэв . Одончимэг зургийг нь харсаар л байлаа. Эцст нь тэрээр гэнэт дуу алдав . – Тийм байна шдээ . Нүдний харц , мэнгэ нь яг мөн. Жорж, Жорж ах байна ш дээ. Миний амийг аварсан хүн . Араатан шиг хүйтэн, аймаар харцтай Жорж ах ээжийн ах гэжүү? – Ааваа дахиад л өвгөн чөдөрөө барьсаар орж ирэв? – Ааваа ээж аль нутгийн хүн юм бэ? Аав нь охиноо энхрийлэн харж – Муу ээж нь Говь-Алтайн Халиун сумын хүн шүү дээ. Хар азарганы нуруу гэж сундлаа хөх уулс байдаг . Тэр сүрлэг уулсын нэг суганд төрж хөөрхий минь. Яг мөн, надад өөрөө хэлж байсан . Чамд муу юм хийж чадахгүй нь гэж . Ураг төрлийн холбоос биднийг холбож байж дээ. Тэр хүн ямартайч миний ах байсан юм байна. – Ааваа – Өөв – Энэ Цэнд ах байна шдээ – Намайг тэр үхлээс аварч зугатаалгасан хүн мөн байна. Яг мөн байна. – Юу гэнээ өвгөн охиноо гөлрөн харж нүдээр нь ус ирэв. – Тэгээд . тэгээд тэр хүн амьд

гэсэн үгүү? мөн үү тэгээд? – Мөөн . мөн байна. Харин тэр ах маань их л муу ажил хийж байгаа даа. – Бурхан минь. Лха таван тэнгэр минь өршөө! – Байз машин дуугараад байна. Гарx хараарай хүүхдүүд минь . Доной ахдаа хэл . – Яах гэсийнбэ? – Тэр хүү сайн хүү дээ. Их зөв хүү манайхаар ойр ойрхон л ирэх болж. Аав нь дуртай байгаа шүү Би эр хүнээс жигшчихсэн байхаа даа. Машин гэрийнх нь үүдэнд тулан алдан ирж зогсч, урьд хойд хаалга нь тин тан хийн хаагдахад өвгөний царай барсхийн Одончимэгийн зүрхээр ёг хийтэл хатгуулан нэгэн тааламжгүй совин татаад явчихав . – Эр хүн гэдэг зарим үед их муухай муу юм хийдэг юм охин. Аав нь ч бас тийм л байлаа. Ээжийг чинь бас зовоосон л байх. Гэхдээ эр хүнгүйгээр түүний түшиггүйгээр амьдрал урагшлахгүй шүү. За амрыг эрье гэрийн үүд таллан төрийн сүлдэт малгай тодоос тод зуралзан тавь эргэм насны махлаг эр шалмаг алхлан ширээний хажууд очиж суунгаа – Сайхан хаваржиж байна уу? гээд Намсрайтай тамхилав . – Намсрай гуайнх мөн биз? – Мөн араас нь цагдаа хувцастай хоёр, гурван залуу орж ирэхэд тэр хүн гар гэж дохиход Одончимэг үрүү харж – Одончимэг үү? Бие нь гайгүй юу гэв. –

Тиймээ, бие гайгүй. – Сандарч тэвдэцгээх хэрэггүй. Би улсын мөрдөн байцаах газрын онц хүнд хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Бадам гэдэг хүн байна. Хэд хоногийн өмнө манай нэг залуу танайхаар ирээд буцсан. Таны цахилгааныг бид хожимдож авлаа. Та эцэг хүний үүргээ сайн биелүүллээ. – Аа би Тулгаа хүүд цахилгаан явуулсан юм. Энэ нэр их л халуун дулаан сонсдоход Одончимэг аавыгаа гайхаж харав . – Тийм тийм тэр цахилгааныг аваад би өөрөө ирлээ. Би Тулгаагийн дарга нь Тулгаа тусгай ажилд явсан. Одончимэг энд байх аюултай. Би аваачих гэж ирсэн. Богд минь, Төр минь та нар минь нэг учрыг нь олж өгч үз. Энэ охинд зовоод сэтгэл амар байхаа больсон. – Учир нь олдоно. Та битгий зов. Хэргийн үнэн мөн бас бусдын эрхшээлд орсон хохирогч нарыг иртэл Одончимэг саатуулагдах болно. Хорьж цагдахдаа гол нь биш . Бид иргэнийхээ амь насыг хамгаалах үүрэгтэй. Однчимэг чи ч зовох хэрэггүй. Чамтай хамт явсан охидыг авчрахаар тусгай албад ажиллаж манай шилдэг мөрдөгч явсан. Чи зөвхөн үнэнийг л хэлэх үүрэгтэй. Хурандаа яарч шамдуулалгүй Одончимэгийг хооллож, хэрэгцээт зүйлсийг нь авхуулаад хөдлөв. Орон шоронг зорин гарсан охиных нь нүдээр дүүрэн нулимс хурж

царай нь сааралтаад ирэхэд Намсрай гуай тийм гэж үгээр хэлэхийн аргагүй гуниг зовлонд автан ганц чадах юм цагаан сүүгээ араас нь өргөсөөр л. Төрийн сүлдэндээ охиноо даатгасаар л байлаа. Оройхон хирд бас нэг машин давхин ирсэн нь мөнөөхөн ширүүн дориун ааштай, муухай харцтай залуус байлаа. … Хэдэн өдөр дараалан хийсэн мөшгөлт амжилт олсонгүй тул Тулгаа энэ шөнийн мөшгөлтийг гардан хийхээр болов. Гүйцэтгэл 1-ийн зааварчилгааг авсан залуус өөр өөрсдийн байрлалыг эзлэв. Шөнийн 01 цаг дөнгөж цохиж байтал 01-ээ 01-ээ гэсээр 04 тоот постоос дуудаж эхлэв . 01 сонсч байна Сэжигтэн этгээд Маргад зочид буудлаас гарч хөлсний машин аваад хойд тойрог чиглэн хөдөллөө . Ойлголоо хяналтаа үргэлжлүүл – Мэдлээ, гүйцэтгэе! Мөнхдалай хоёр километр орчим яваад, дахиад нэг машин солин хөдөлж Баянбүрдийн урдуур гаран 3,4 хороолол чиглэснээ хороололын эхний буудалд алга болчихов. Энэ удаагийн гүйцэтгэл 01-н залуус бас ямарч амжилтгүй хоцорч уруу доройхон буцацгаав. Алга болсон хүүхдүүдийн зарим эцэг эхтэй уулзсан. Тулгаа утсаа авч “Маргад” уруу залгав. Жижүүр ёс төртэй гоё үг хэлснээр авч байна. – Уучилаарай / Яам гишүүн байнауу? Холбоод өгөхгүй юу/ – Уучилаарай эрхэмээ, одоогоор алга байна – Хуралдаантай юм боловуу? – Харамсалтай нь би таньд хэлж мэдэхгүй нь – Тиймүү Тулгаа дахиад л

нэг утсанд залгав. – Баян хайрхан корпорац таныг сонсч байна. – Би Ядам захиралтай ярих гэсэн юм? – Ноён захирал одоогоор алга байна. – Би дүү нь байгаа юмаа. – Аа та нөгөө цагдаагийн ажилтан уу? – Тиймээ. Ахтай ярих яаралтай ажил гараад их л сайхан ааштай инээх сонсогдон – Би таньд юугаар тусалж болохсон бол? – Би ахын хамгаалалтын албанаас нэг хүн авах гэсэн юм . – Та Гарьд захиралтай холбогдоно уу! – Хэрэггүйээ Мөнхдалай байна уу тэрийг явуулчих – Мөнхдалай одоогоор алга байна. – Гэрийнх нь хаягийг өгөх боломж банйа уу? хэсэгхэн чимээгүй болж цаас шажигнаснаа түрүүчийн эелдэг дуун дохио гарч – Байна уу? Та бичээд авахуу? – Өө тэгье – Арваг гуравдугаар хороололын жар дугаар байр, зуун арван найман тоот. Утас нь : …………. – За баярллаа – Баяртай. Хэрэг болбол яриарай. Тулгаа бодлогоширно. Мөнхдалай арван гуравдугаар хороололд амьдардаг. Тэгвэл яагаад сүүлчийн долоон шөнө дараалан зүүн айлын гэр хороолол руу замаа төөрүүлэн очих болов. Энд нэг л зангилаа байна . Өнөө шөнө Би өөрөө отолт хийе. Дотуур утас нь точигнон сүртэй гэгч нь дуугарахад Тулгаа жигтэйхэн цочиж өөрийгөө шоолон инээсээр утсаа авав. – Байна уу за хүү минь хурдалж үз, ороод ир наашаа

хурандаагийн дуу цаанаа л нэг баяртайч юм шиг сонсдоход Тулгаа яаран оров. Хурандаагийн өмнө мөнөөхөн Ядамынхаас авсан Бразил кофе шил аяганы тал дундуур хийсэн өтгөн хүрэн шингэн зүйл харагдана. – Нөхөр хурандаад – Суу хүүхээ хурандаа түүнийг инээмсэглэн харж өчигдөр Төмөр хурандатай нь хэд нүүгээд бардаггүй шүү цаад нөхрийг чинь. Миний хүү наадахаасаа уухгүй юу. Зүрхэнд бас нэг тийм сайн биш юм шиг байдаг юм . Тулгаа инээмсэглсээр л шууд өтгөхөн найруулаад ууж орхив. Хурандаа өөртөө инээмсэглэн толгой дохиод эр хүн эрээлж нэрэлхэх зангүй нь дээр. Баян хүний эрх танхил хүү ч гэлээ жинхэнэ эр шулуун зантай зөв хүүхэд хөөрхөнзөв явах хүү байгаа юм . Ай сайхан залуу нас, сайхан залуу дурлаж дурлуулж, хаяж хяагдаж явдаг залуу нас. Ийм хүн ихэвчлэн өөрт таарсан нэгийгээ гэж яваад л дуусдаг юм даа хэмээн уяран бодно. – Хурандаа та уух уу? – Болно хүү минь, нөхөр ахлах дэслэгчээ явж тушаал биелүүл! Хурандааг гэнэт огцом ишрүүн ийн тушаал өгөхөд учиргүй цочсон Тулгаа огло үсрэн босч номхон зогсов. – Машин чинь байгаа юу? – Бэлэн нөхөр хурандаа – Хүү нэмэгдэл хүч ав – Мэдлээ

нөхөр хурандаа – Онгоцны буудал уруу алхаад марш Тулгаагын нүд эргэлдэн, амьсгаа нь огцом дээшилж бүхий л биеэрээ хурандаа өөд эргэв. Хурандаа инээмсэглэн гараараа дохин суулгаад – Залуу минь болох юм болдогоороо болж байна. Тусгай албанд Бөмбөгийг Бээжингийн нислэгээр ирэхэд нь өөр нэрээр хил зөрчсөн гэж шалтаглан саатуулаад байна. Очиж хүлээж ав. Тэр ахын чинь ажилтан. Тйимээс ширүүлж хэрэггүй хэд хоногтоо байцаалт хийсний хэрэггүй. За явж тушаал биелүүл! – Ойлголоо нөхөр хурандаа, явж болохуу? Хурандаа залуу мөрдөгчийн араас харан инээмсэглэсээр хоцров. Тулгаагийн барааг хармагц Бөмбөг тайвшираад явчихав. За ашгүй энэ залуу юу ч боллоо гэсэн ахынхаа эсрэг хөдлөхгүй, басч гэж азын тэнгэр намайг орхиогүй бололтой. Захирал мэдэж л дээ айхтар хүн болохоор урьдчилаад бүх ажлыг зохицуулчихаж арга чүгүй биз. Бүх мөнгө захиралын халаасанд орсон. Бараа араас ирнэ. Одоо эндээс хүүхдүүдийг л гаргачихвал уг нь ч бүх аюул өнгөрөх болно гэж бодож байлаа. Тусгай албаны хоёр ажилтаньд Тулгаа үнэмлэхээ үзүүлж өөрийгөө танилцуулаад Бөмбөгийг хүлээн авав. Бөмбөг түүнийг харан инээвхийлэх аядана. – Яачихсан юм бэ? Ажил удаад – Шальтай юм бишээ? Өөр нэрээр гадагшаа гарчихсан юм? – Шалихгүй мөртлөө бас

яршигтай ш дээ. Дэмий юм хийж байх юм. – Харин тийм. Нэг тийм хэрэг байсан юм . – Ямар хэрэг – Зүгээр л та захиралд дуулгаадахуу – Мэдээж тэгнэ. Цагдан хорих тушаал ирчихээд байна. Бөмбөг сандраад явчихав. Нүд нь эргэлдэн бие нь салгална. Тулгаа түүний мөрөн дээр алгадаж – За айлтгүйдээ. Тэнд тийм ч хэцүү биш, нэг их сүртэй биш юм бол хэд хоногоос учир нь олдоно биз гээд нүд рүү нь цоо ширтэхэд Бөмбөг өөрийн эрхгүй чичирж, зүрх нь хүчтэй цохилон хэд хонгоос гэнээ. Хэд хоногоос гэнээ. Хэд хоног гэсэн чинь юу гэсэн үг вэ. Тэнд оромгүй юмсан. Тэнд л очихгүй юмсан гэж үглэж явлаа. Энэ үед эгнэн зогссон олон машинуудын хамгийн арын машинд суусан Гарьд халаасан дахь буугаа ойр ойрхон атгалан Бөмбөгийг хүлээж байлаа. Операц 2 – д заагдсан амьд бараа амжилттай борлож, бүх орлого нь тоо ёсоор өөрийнх нь дансанд орж Ядам энэ ажлын гэрчгүй болохын тулд Ядам Бөмбөгийг золиосонд гаргахаар шийдсэн нь энэ байлаа. Эгнэн зогссон машинууд ээлж даарааллан хөдөлсөөр зогсоолд ганцхан Гарьдын суусан машин л зогссоор үлдэв. Дотогш орсон туслах залуу

эргэж ирээд нилээд гайхсан царайгаар – Бөмбөг дарга ирээгүй л байна даа гэв. – Ямар хачин юм бэ? Өнөөдрийн нислэгээр ирнэ л гээд байсан шдээ. Дотор байгаа юм биш биз, чи сайн харавуу? гэж Гарьдыг асуухад залуу шилээ шөргөөж – Байхгүйээ. Хүлээх зааланд хэнч алга. Тусгайгийн хувцастай хоёр хүн холхиод байсан. Манай Бөмбөг дарга л лав харагдаагүй. – Ямар ч байсан би боссд дуулгаад орхиё – Байна. Ядамын хахирган чанга дуун чихэн дээр нь тасхийхэд Гарьд өөрийн эрхгүй навтасхийн – Гарьд байна. Бөмбөг ирсэнгүй. Таниас удирдамж хүлээж байна. – Ямар ч байсан түүнийг ол. Миний хэлснээр хий. Муу нохой байдлыг мэдээд замаа буруулж байж ч мэднэ шүү. Бүх нислэгийг шалга. Бас төмөр замыг ч – Ойлголоо – Цаг тутам надад мэдэгд – Мэдлээ. Тулгааг ирэхэд ээж нь уруу доройхон угтаж өмнө нь үг дуу муутайхан хоол цайг нь ойртуулав. Тулгаа ээжийнхээ нүүр өөд харж – Яасан бэ ээжээ? Бие чинь өвдөө юу? Дүү зүгээр биз гэхэд – Сая аваад явчихлаа гээд нулимсаа арчихад гайхсан Тулгаа – Хэн хэнийг аваад явсан гэж? – Хүүг хэн аваад авсан юм бэ? Муу хүүдээ дасчихаж – Хэн аваад явсан юм бэ? – Ахын чинь хадмууд л байхгүй юу – Тэгээд хэд хонуулаад л аваад ирнэ биз – Хай мэдэхгүй. Буцааж авчрахгүй байхаа хүүхээ – Та чинь одоо юу яриад байгаа юм бэ? – Ах чинь. Ах чинь эхнэрээсээ салж байгаа юм гэнээ. – Юу та чинь юу яриад байгаа юм бэ?

Хэн тэгж байгаа юм бэ? – Ах чинь тэгсэн. Хадам аав ээж нь ирээд хүүхдийг нь аваад явсан. – Эгч эмнэлэгээс гарсан юмуу? – Гарсан гэнээ. – Тэгээд ах харьсан юмуу? – Салсан гээд байхад чинь харьсан юмуу гээд байх юм чи чинь – Яг юу болсон юм бэ? – Яах вэ? Хэд хоногийн өмнө ах чинь бэрийг эргэж очсон – За тэглээ гэсэн тэгээд -Тэгээд яах вэ дээ. Ах чинь эргэж очоод харааг нь эмчлүүлнэ. Гадагш нь авч явна гээд гуйгаад ядчихсан байна лээ. Манай Учрал уг нь хүний хайлан л юмсан. Бие нь өвдөөд ааш авир нь эвдэрээ юм байгаа. Тас зөрөөд харин ч чи надаас хол бай. Чамаас сална л гэсэн байна лээ. – Тэгээд ах яасан бэ? Архиа уугаад явчихсан уу? – Хоёр өдөр өжилдаа ч явахгүй архи зооглоод л байсан. Тэгээд гайгүй болсон. Ойрд уугаагүй, ах чинь зовох нь дээ. Ахдаа л түшиг бол хүү минь. – Ээжээ та суудаа ганцхан юм асууя – Та намайг хөдөө явсны дараа ахынд хэд хоносон гээ биз дээ? – Тэгсэн ах чинь өөрөө аваачсан юм . – Эгчийг зодуулдаг тэр өглөө та хаана байсан юм? Өлзий эх хүү өөдөө нэг харж нэг хэлэхүү байхуу гэх шиг эргэлзэнэ. – Ээжээ би таниас юм асуугаад байна шдээ – Байз гэм

одоо байтлаа намайг байцаадаг болохнуу – Би үнэнийг олох гээд байна. Эгчийн өмнө ах буруутай л юм шиг санагдаад байна. – Миний хүү ахыгаа битгий аашлаарай – Ээжээ би ахдаа хайртай шдээ. Би хэзээ ч ахдаа муу юм хийхгүй. Үнэнийг хэлэхэд Учрал эгч их зовдог юм шүү дээ. Түүний зөвч байж мэднэ. Эх хүндээр санааширч Тулгаагийн дэргэд суун тусав. Үгүй энэ Ядам л нэг зовох нь дээ. Сайн хань, ийм хань дахин олдохгүй дээ би өөрөө Учралыг очиж гуйдаг юм билүү? Манай Учрал ч ухааны далай даа. – Ээж та үнэнийг хэл лдээ. Та хоёрын хувьд би гадны хүн болчихоод байгаа юмуу?Та хоёр нэг юм нуугаад байгааг би мэдэж байна. – Яасан ч хэцүү юм дээ Миний хүү ахыгаа битий зовоогоорой – За тэгээд хэл дээ, та өөрөө намайг зовоочих юм байналдаа – Мэдэхгүйээ хүү минь, ах чинь ер нь юу ч болоод байгаа юм бэ бүү мэд дээ. Би тэр шөнө ахынд чинь хоносон. Агсагнаад шөнөжин л муухай аашилсан. Хүүхдийн эх тэр охиныг л бараг л хөөгөөд явуулчихсан. Тэгээд шөнө хаашаа ч юм бэ алга болчихсон. Бодвол ажил дээрээ очсон юм байгаа биз. Өглөө долоон цаг болж байхад л бөөн уур унтуу ирээд л муу охиныг аашлаад л, намайг та хариж бай одоо Тулгаа ирнэ. Хоол цайг нь хийж бай гээд л өөрөө хүргэж ирээд л буцаад давхиад явсан. Тэгсэн өдөр нь охин тийм

болчихсон гэж сонсоод би очсон. Өөр мэдэх юм алга. – Ах л өөрөө уурандаа эгчийг тийм болгочихсон юм шиг санагдаад байна. – Яадаг билээ хүү минь, тэгээд л эхнэр нь салах гээд байгаа юм болов уу? – Би бас тэгж л бодоод байна. – За чимээгүй ах чинь ирлээ. Ядам багавтар уусан бололтой. Үл мэдэг найган орж ирэв. Түүний нүд ууртайч юм шиг, цөхрөнгүй ч юм шиг нэгэн цэгт гөлрөнө. Басч гэж хүн л юм чинь шаналж байгаа байх даа гэж бодсон Тулгаа ахыгаа өрөвдөх шиг болов. – Ажил гайгүй юу ахаа? – Ажлын араас босч чадахгүй болтлоо дарагдаад – Хубилайг аваад явчихсан. Ядам санаа алдаад – Муу хүүг минь булаацалдаад болох биш за яая гэх вэ, Учрал түүнийг харин ч сайн хүн болгож дөнгөнө. – Эгч та хоёр ойлголцож болохгүй байгаа юмуу? – Би уг нь эмчлүүлье, хаанач чадалтай эмч байна. Хоёулаа тийшээ явья л гэсэн. Учрал намайг сонсохыг ч хүсээгүй. – Та л болсон хойно мөнгө байхад болно л гээ биз Ядам дүүгээ нэг муухай хараад чимээгүй болчихов. Үнэхээр л тэгж хэлсэн юм чинь яая гэх вэ. Энэ золиг муухай гашуун үгтэй лүд юмдаа. Түүний бодлыг мэдсэн юм шиг Тулгаа – Одоо тэгээд яах вэ, эхнэрээсээ салах юмуу хаашаа юм бэ. Жинхэнэ утгаараа Монгол даяар шуугиж, хүнд гэмтэж хараагүй болсон эхнэрээ хаясан, хүний яс чанар муутай гээд л шуугиж өгнө дөө, харин ч нэг гэхэд Ядам дүүгээ муухай харж – Тэгээд чи наймаг яа гээд байгаа юм гэж уурлав. – Таньд л зовоод тэр. Та амьдралын асуудлаа

өөрөө л зохицуул. Ер нь таны ажил үйлс нэг л дордоод байх шиг. “Энэ чинь одоо юу хэлчих вэ?” гэх шиг Ядам дүү үрүүгээ хурдхан гэгч харж нүд нь томров. – Яаж байна вэ? Манайхан яаж банйа гэж? – Өнөөдөр таны нэг ажилтан хоригдсон. Ядам барьж байсан аягаа алдах шахуу ширээн дээр тавьж босоод ирэв. Амьсгаа нь хар аяндаа л ихсээд ирэх нь тэр . – Хэн хэн бэ? тэр чинь Тулгаа ахынхаа сандархийг гайхашран харж сууснаа Бөмбөг гэв. Ядам амьсгаагаа нэг мөсөн цааш түгжээд залгичихсан аятай чимээгүй болж аажимдаа царай нь хөхрөөд “Түй муусайн новшнууд. Хар хулгайчууд. Гарьд муу новш эртхэн цааш нь харуулчихаа гэж байхад алдчихсан.Хэрэг мандах нь дээ. Эцсийн ганц мэхээ хийнэ дээ.” Ядам маш хурдан ийн бодоод хачин их тайвшраад ирэв. Мөнгө байна. Болгоно. Болгож л таараа. Болгосоор ч ирсэн юм. Яах вэ, Бөмбөг цоожиндоо л хоног. Өглөө Сугардоржтой яръя. Цагдаа ийм амархан түүнийг шиншилчихлээ гэж үү? Ер нь яалаагэж түүнийг барьсан юм бол. Ядам дотор хүнтэйгээ ийн яриад – Яачихсан юм бэ? тэр золиг гэж огтхон ч тоомсорлосон шинжгүй асуув. – Бичиг баримтын зөрчилтэй. Өөр нэрээр хил зөрчсөн. – Тэнэг золиг. Бүтэлгүй новш. Одоо тэгээд хэн дээр байгаа юм бэ? – Над дээр. Тагнуулынхан түүнийг баривчилж, манайд шилжүүлж өгсөн юм. – Хуулиндаа бол яадаг юм бэ? – Нилээд асуудалтай. Бөмбөгийн энэ зөрчил нэг удаагынх биш юм билээ. Хэд хэдэн удаа, өөр өөр овог нэрээр хил зөрчсөн байгаа юм. Ахаа тэр нөхөр ер нь танайд ямар үүрэг гүйцэтгэдэг хүн бэ? Ядам бага зэрэг сандарч түүнээ мэдэгдэхгүйг хичээн – Юу л даа. Манай

ерөнхий менежер. Манайх чинь нөлөө бүхий том корпораци шүү дээ. Гадаад харилцагчид олон. Зөвхөн уул уурхайн чиглэлээр гэхэд л Япон, Солонгос, Хятад, Оростой. Банк санхүү, Аялал жуулчлал, Үйлвэр худалдаа гээд л Герман, Франц, Норвеги, Америк за тэгээд Азийн орнуудын хамтран түншлэгч нартай ажил төрлийн холбоотой шүү дээ. Бөмбөг ерөнхий менежерийн хувьд их явна л даа. Миний шилдэг сайн ажилтан л даа. – Тэгээд өөр нэрээр хил зөрчдөг нь ямар учиртай юм бол? – Харин тийм би ч мэлэхгүй л юм. – Таны мэдэхгүй юм ч хамар дор чинь болоод л байх шиг. – Миний ажилтнууд ч уг нь үнэн ч дээ. – Тийм болтугай. Ахаа таньд Макаод ямар нэг харилцагч байгаа юу? Энэ удаа Ядамын арнуруу уруу ус урсах шиг, бие нь эвгүйцэж түүнээ мэдэгдэхгүйг хичээн мөрөө хавчиж – Байхгүй гээд ээрч – Гэхдээ нэг хүмүүнлэгийн сайн дурын нийгэмлэгт хандив өгдөг юм. Буяны байгууллага л даа. – Ямар нэртэй байгууллага вэ? – Гэгээ гэдэг юм. – Ахаа та “Гэрэл” гэж компани мэдэх үү? – Сонсоогүй юм байна. Чи яах гэсэн юм бэ? – Надад хэрэгтэй байна. Ядам хэдийгээр хэнэггүй байхыг хичээвч цаанаа л нэг гөлөлзөөд байлаа. “Үгүй Монголын төрийн Парламентад гөлөлзөөгүй байж энэ муу сөөсгөрийн өмнө ингэхдээ ч яах вэ дээ.” Эцэст нь Ядам ийн өөртөө уурлав. – Бөмбөг өөрийнхөө байдлыг таньд хэлээрэй гэсэн шүү гээд Тулгаа босоод явчихав. Ядам хойноос нь царайчлангуйхан харж – Хөөе цаад нөхөр чинь тэгээд тэнд хэн хонох юм бэ гэв. Тулгаа цааш харсан чигтээ – Прокурор арван

дөрөв хоногоор хорих зөвшөөрөл өгсөн. Цааш сунгагдаж магадгүй гэлээ. – Байна уу? Сугардорж сонсч байна. – Амрыг эрье генералаа. Ядам байна. – Өө амрыг эрье эрхэм гишүүн. За таны бие сайн уу? Алба өндөр үү? – Бүх юм хэвийн сайн. “Санзайн аманд” байгаа хоёр давхар зуслангийн байшин таны санаанд таарна гэж би итгэж байгаа шүү. – Ээ эрхэм гишүүн минь. Уг нь ч тэргазрыг би эртнээс харж явсан юмаа. Үнэ өртөг нь хэд юм бол. – Та намайг тань шиг гар ганзага нийлдэг нөхөртөө тэр зэргийн юмыг үнэ өртөгөөр өгч ашиг хардаг хүн гэж бодоогүй биз. – Үгүй, үгүй яалаа гэж. Эрхэм гишүүн таниас олон удаа хувь хүртсэн болохоор л өчүүхэн миний сэтгэл зовсон хэрэг л дээ. – Эрхэм генералын сэтгэлийг чилээх гэж санаагүй юм. Эр нөхрийн хувьд л тэр үзэсгэлэнт газарт, тэр сайхан харшийг бэлэглэх гэсэн юм. Зун хаяанд ирлээ шүү генералаа. – За тэрийг ч харин мэдэхийн хирээр мэдэж байгаа шүү. Харин эрхэм гишүүнээ зунаас өмнө нэг хийморио сэргээж уулын толгой харах юм бишүү? – Ажил ихтэй л байна. Харин цагдаагийн генералд бол цаг гаргана үү. Эрийн хийморь сорих ч бас сайхан шүү. – Ээш тэгэлгүй яах вэ, өөр хэлж ярих юм юу байна эрхэм гишүүнээ? – Би дүүгээ сургуульд явуулмаар байна. – Залуу хүн сурч мэдэх л хэрэгтэй. Таны дүү ухаантай сэргэлэн залуу шүү. Манай

шилдэг мөрдөгч. Та тэгээд дүүгээ хаашаа сургуульд явуулах гэж? – Америк уруу. Харвардын Их Сургуульд – Окей. Чухамдаа таны дүү тэр сургуульд явахгүй бол өөр хэний дүү тийшээ явах билээ. – Цаадах чинь ажлын ачаалалдаа стрессдээд үдээр шиг хөх том болчихож. – Амраах юм уу? – Яг ч одоо биш. Гэхдээ сэтгэлдээ хийчих. Сарын дараа л болго. – Би бэлэн шүү. Өөр яриа юу байна вэ? – Нэг шалихгүй асуудал. Манай нэг товарищ хойшоо “Ганцад” морилчихож. – За тийм чухал нөхөр үү? – Тэгэлгүй яах вэ миний менежер. – Яасан юм бол? – Өөр нэрээр хил зөрчсөн гэж тагнуулынхан хэнхэглээд – Завхарсан юм. – Тэр нөхрийг хэл чимээгүйхэн гаргаад шууд миний гарт өгөххэрэгтэй байна. Тэр нөхрийн болчимгүй хийдэл миний нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх гээд байна.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *