Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “19-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “19-Р ХЭСЭГ”

3 секунд уншина
0
1
523

…Өдрийн ихэнхийг ахдаа зориулсан Тулгааг яарч сандчин ажил дээрээ ирэхэд ургаа хад шиг суугаа Төмөр хурандаа угтан авав. Ядарч сульдсан хурандаагийн зовхи унжийн цэлхийжээ. Тэрбээр Тулгааг

харж инээмсэглэх аядаад – Яаж байна хүү минь. Эгч нь наашилж байна уу? гэсээр нүдээ гурвалжин асуухад Тулгаа ширээний өмнө хурандаагийн өөдөөс харан сууснаа – Эгч нилээд хүндхэн байна. Би

эмнэлэг дээр нь очлоо. Тархины хүчтэй доргилтын улмаас нүд нь хараа орохгүй бай гэж байна лээ. Бас ой санамжаа мартаж болзошгүй гэсэн дээ. Манайханд аюул нүүрлэдгээ нүүрлэчихсэн байна. Муусайн

новшнууд очиж очиж эгчийг минь сүйдэлчихсэн байна. Залуу эрийн харамссан, гунисан бас мууг үйлдэгсдэд өширсөн сэтгэлийн догдлолыг олж мэдэрсэн хурандаа махлаг гараараа мөрөн дээр нь хэдэнтээ илбэж

тайвшруулахыг аядаад – Ах чинь зүгээр биз гэлээ. – Ах зүгээрээ ээжийх үрүү явсан. Манай ах ширүүн догшин юм шиг хирнээ их уян зөөлөн хүн лдээ. Сэтгэл шимшрээд харж чадахгүй байна гээд эхнэртээ ойртож

чадахгүй байгаа. – За яг өөрт тулаад ирэхээр тэр ч харин яг тэгнэ шүү. Ахыгаа сайн анхаараарай! Баян хүнийг балаг тойрохгүй гэж. Ахынд чинь гэмт халдлага гарлаа. Төрийн өндөр албан тушаал, асар их эд хөрөнгө, нэр төр байнга аюулын доор байдаг юм. Дээр нь эрс тэс уур амьсгал бүхий улс төрийн намуудын сөрөг үр дагавар. Тэргүүн баян хүнд нүүрлэдэг аюул заналхийлэл өнөөдөр ахад чинь ирж байх шиг байна. Тэр тэргүүн баяны төрсөн дуу онц аюултай гэмт хэрэгтэй тэмцэх газрын тусгай хэргийн мөрдөн байцаагч ч бас болгоомжтой байх хэрэгтэй шүү. Болж байгаа байдлыг ойлгож байна уу? Тулгаа хурандаагийн өөдөөс гайхашран харна. Хурандаа энэ миний ажлын төлөвлөгөө гүйцэтгэл 1-р ажиллагаа. Бөмбөгийг өөр нэрээр хил давсанд нь саатуулж шалгах. Энэ прокурорын зөвшөөрөл. Гүйцэтгэл 1-р ажиллагаанд гаргасны дагуу ажиглалт хийж Мөнхдалайг мөрдөх. Мөнхдалай хэдийгээр сэжигтэйч түүнийг саатуулах шалгах эрүүгийн хэргийн бүрдэлт байхгүй учир гүйцэтгэл 1ийг заавал хэрэгжүүлэх. Мөн алга болсон хүүхдүүдийн араас би өөрөө Макао явж эрэл хийх

зэргийн зөвшөөрлийг танаас хүссэн юм. Хурандаа, Тулгаагийн яриаг сонсож байгаа үгүй нь мэдэгдэхгүй нүдээ аниж сандлын түшлэг налан жаал сууснаа өөрөө Макао явъа гэж үү гэж түүнийг ширтэн асуув. – Тиймээ нөхөр хурандаа. Сайн байна гэх шиг түүний мөрөн дээр гараа тавьснаа нүүр өөд нь тулан харж – Ингэхэд чи айхгүй байна уу? Тэнд аюултайг мэдэж байна уу? гэв. – Би ойлгож байнаа. Гэхдээ хэн нэг нь заавал тэднийг олох л ёстой шүү дээ. – Сайхан сайхан. Их сайхан. Манай залуус ийм бахархалтай. Галзуу барын аманд гараа өөрөөл хийхийг хүсч байна. Хурандаа нь чиний саналыг генералд тунч удахгүй танилцуулна. Эндэхь ажлаа зохицуулж бай! Тэр Бөмбөгийг барьвал нэг учир тайлагдаж болох л юм. Гэвч тэр нусгай залуугийн нууц эзэнтэн нь хэн юм бол. Тэр нууц эзэн хэрэв долоо буудуулсан хашир чоно байвал бид юуч мэдэхгүй чигээр өнгөрнө гэсэн үг. Тиймээс миний хүүгийн явна гэдэг бас зөв санаа. Үүний хэлснээс үзвэл тэр Мөнхдалай, Гарьд нар энэ хэрэгт холбоотой байж магад. Гэтэл энэ нөхдүүд бүгд чиний ах Ядамын удирдлаганд байдаг. Ядам бол Монголын төрийн төм зүтгэлтэн тэргүүн баян. Ингээд бодохоор

гэмт хэрэгтнүүд ахын чинь нөлөөнд хорогдож буй хамхуул байж болох талтай. Миний хүү бас нэг зүйлийг сайн ойлгоорой! Ах чинь төрийн удирдлагыг гартаа бариж буй төрийн түшээ. ”Баян хайрханаас” ажилтнууд нь есөн бусын гэмт хэрэг үүсгэвэл ахын чинь нэр хүндэд их гэм хортой. Монголын улс төрч ганхаж мэдэх аюултай болно. Монгол орон тэр чигээрээ донсолно гэсэн үг. Чи бид хоёр бол тангараг өргөсөн тушаал биелүүлэх ёстой төрийн цагдаа. Эх орон дуудсан цагт нойр хоол, өвчин үхлийг үл тоон тушаал биелүүлэх үүрэгтэй эрчүүд. Өөрт байгаа өчүүхэн эрх мэдлийг ашиглан буруу юм хийж хэрхэвч болохгүй. Хаана ч байсан бурууг үйлдэж, төрд тэрсэлбэл таарсан зэм шийтгэл, харц ч гэлээ гавъяа байгуулсан бол алтан титэмт шагнал авах ёстой. Иймд төрийн цагдаа хүн байгаа үнэнийг байгаагаар нь л гаргаж ир. За ингээд болъё. Тэртээ тэргүй энэ бүгдийг чи мэдэж байгаагаас хойш. Энэ гүйцэтгэл 1-р эхлүүлж мөшгөлтийг өнөөдрөөс эхэлье. Төвөөс алсын удирдлага зааварчилгаа өгнө биз. Надтай байнга холбогдоорой. Өө тийм миний хүү нөгөө алга болсон

хүүхдүүдийн талаар юу гэж бодож байна вэ? – Эрэл үргэлжилж байгаа. Гэхдээ бариад авах сэжиг таамаг одоогоор алга л байна. – Миний хүү энэ хэрэг дээр их хичээдэг юм шүү. Хурандаа нь чамд мөн ч их хүнд ачаа үүрүүлж байна даа. – Зүгээрээ хурандаа. Би хичээж байна. – Чи бодвол хоосон яваа бололтой. Хоёулаа хоол хамт захиалчихъя! Халуун кофе өтгөн гэгч нь дангаар нь уучих. Ухаан цэлмэх шиг болдог юм. Үнэхээр ч өтгөн халуун кофе уусны дараа нүд нь сэргээд ирэх шиг болсон. Тулгаа өрөөндөө орж алга болсон хүүхдүүдийн талаар эрэгцүүлэн бодов. Эрэгтэй голдуу хорин хүүхэд. Найман эмэгтэй. Эдгээр хүүхдүүд хаачив. Хотын төвөөс бүр өдрөөр хүүхэд алдагдаад байдаг. Хилийн байцаан өнгөрүүлэх бүх боомтуудад далд хяналт тавигдсан. Эдгээр хүүхдүүдийн хэнч гараагүй. Бүх эмнэлэг түүний мооргууд. Бүх цагдаагийн урьдчилан хорих саатуулах төвүүдэд бас байхгүй. Төмөр зам, нисэх буудал, автотехникийн байцаан өнгөрүүлэх байхгүй. Улаанбаатар хотод байдаг орц хонгил, траншейгаар хайгаад ч амжилт алга. Сүүлчийн хүүхэд алдагдаад арав гаруй хонож байдаг. Хүүхэд хүүхэд гэх бодол толгойд нь эргэлдэнэ. Гэмт хэрэгтэнүүд хүүхдийг хаана аваачих вэ? Асрамжийн газар аваачихгүй нь лавтай.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хүний наймааны золиос болох аюултай. Хоног хугацаа ямар их алдаж байнаа. Хэн нэг хөгшин болж муудсан эд эрхтнийг сэргээх зорилгоор хүүхдүүдийг хулгайлсан байж болох. Эрэгтэй хүүхдүүд шүүдээ. Зарим оронд эрэгтэй хүүхдүүдийг хулгайлж тусгай сургуульд сургаж амиа золиослогч, алан хядагч, хөлсний алуурчин болгосон нь байдаг. Яах вэ? Энэ хэдэн хүүхдийг яаж олох вэ? Олох л хэрэгтэй. Олноо олно заавал олно. Тэд Монголд байна. Сүүлчийн хүүхэд алдагдаад арав гаруй хоноод байна. Гэтэл сүүлийн хорь хоногт аль ч хэлийн боомтоор дээрхи хүүхдүүд хил зорчоогүй. Хүүхэд хулгайлагчид ямар нэгэн байдлаар түр сааталд орсон. Бидэнд энэ л хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Тулгаа машинаа асааж огцом эргээд ахынх нь гэрт дээрмийн хандлага хийсэн хэргийг мөрдөх, мөрдөн байцаагчтай уулзахаар давхин хүрэв. Тиймч сүрхий дотносодоггүй хирнээ таарсан газараа толгой дохин мэндэлдэг ахмад цолтой мөрдөн байцаагч залуу ажил ихтэй бололтой ширээн дээрээ хэд хэдэн хавтаст хэрэг тавьчихсан нэг хүнээс байцаалт авч сууна. – Сайн уу хө ажилтай байна уу? Би дараа болъё. Тулгааг эргээд гарах гэтэл ахмад залуу дуудаж – Зүгээр зүгээр ороод ир хө. Наашаа суу. Алив

чи гарч бай дуудахаар ороод ир. Тулгаа ахмадын өмнө суугаад түүнийг харж – Ажилд чинь саад болсонд уучлаарай. Би удахгүйээ. Нэг асуудлаар. Ахмад толгой дохиод аяганд ус хийж байхуу цайгаар хачирлангаа савтай ёотон дөхүүлж ямарч байсан цай уучих. Тэгээд ярилцъя. Ахынд чинь болсон асуудал биздээ. – Тиймээ. Гэмт этгээдүүд олдохно уу? Эгч маань их хохирол амслаа. – Эгчийн чинь бие яаж байна вэ? – Тааруухан. Ухаан орох нь орсон. Ой санамж нь алдагдах аюултай гэсэн. Тэр нь гайгүй юм шиг байна. Харин тархинд нь хүчтэй доргилт өгсний улмаас хараагүй болчихоод байна. – Хм. Мөн гайяа. Би маш их харамсч байна. – Хэрэг ямар шатаньдаа явна вэ? Би үүнийг л мэдэх гэж. Байцаагч Тулгааг гайхаширан харж – Чи мэдээгүй юмуу гэж сөргүүлэн асуув. Тулгаа мөн л гайхаж – Юу юуг вэ? хэмээн асуултыг асуултаар хариулав. – Юу л даа хө. Прокуророос мөрдөлтийг зогсоочихсан шүүдээ. Тулгаагийн нүд жигтэйхэн том болж, юу гэнээ. Яагаад тэгэж байгаа юм бэ? – Чи өөрөө мэднэ шүү дээ. Надаар хэлүүлэлт юу байх вэ. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол прокурор хэрэгсэхгүй болгодог. Чи чинь одоо юу яриад байгаа юм бэ? Миний эгч дээр минь халдлагад өртөөд хүнд гэмтэл авч хэд дахин тархины хүнд мэс засалд ороод нүд нь хараагүй болчихоод байна. Хохирогч ингэж хохирчихоод байхад чинь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж юугаа

солиороод байгаа юм бэ? Эцэст нь Тулгаа ихэд давчидан ийн хашгирав. – Би мэдэхгүй байнаа. Прокуророос мөрдөлтийг зогсоосон. Би тушаалаар л ажиллана. Мэдээж чи ч тэгнэ. Мөрд л гэвэл мөрдөнө. Үгүй л гэвэл үгүй ш дээ. Ер нь бол эрхэм гишүүн өөрөө л хүссэн юм шиг байна лээ ш дээ. – Юу? Ахуу даа? – Тиймээ ах чинь. Тэгсэн хэрнээ сонин хэвлэлээр цацагдаад л байх юм. – Манай ах солиорсон юм байх даа. За за баярлалаа би гэртээ л ойлголцох хэрэгтэй болсон юм шиг байна. – Миний нөхөр тэр нь дээр болсон шүү. – За баяртай. Амжилт хүсье! – Чамд ч гэсэн. Найзаа чи ч гэсэн болгоомжтой байгаараа. За баяртай. Залуус хиргүй цагаахнаар инээлгэн гар барин салцгаав. “Намайг хүртэл болгоомжил гэдэг болж. Манай ахыг далд аюул цаламдаад байна уу. Эгч минь хүнд муу юм хийх биш. Харин чиг хүний өмнөөс тус болох гээд л гүйж явдаг хүн. Ах нэг хэсэг мөнгөнд их ач холбогдол өгсөн. Тэгээд ч ах хэсэг хүнд сайныг үйлдсэн байхад, нөгөө хэсэг нь гомдож л байгаа. Миний л мэдэхийн ах намайг жаахан байхын их зэвүүн байсан. Өсөрхөн зэвүүцсэн хүмүүс гэр оронд нь дайралт хийсэн юм болов уу. Орхихгүйдээ орхихгүй. Ахыг минь доромжилж эгчийг минь тийм болгосон новшийг олж зохих гэсгээлийг үзүүлэх болно. Би мөрдөнө. Би өөрөө олно. Ингэхэд ах

яагаад хэргийн мөрдөлтийг зогсоох болов. Арай ч дээ. Энэ ахыг яая даа биз” мөн л ийм бодолд автаж жолоо залж явсан Тулгаад хурандаагийнх нь дуу хангинах шиг болов. Тэр Бөмбөг тэгэж дээрэмдүүлж, нүдэн дээрээ эхнэрээ хүчиндүүлчихээд яагаад цагдаад мэдэгддэггүй юм бэ. Энд л учир байна. Түүнд бусдаас нуух нэг юм байна. Тийм л нээнтэгтэй хүмүүс цагдаагаас нуугддаг юм. Нээрээ тийм ш дээ. Хурандаа тэгж хэлсэн. Ах ч бас эхнэрээ алуулчих дөхөж байж яагаад мөрдөлтийг зогсоолгов. Ах хэнд ч бууж өгөх хүн биш. Ахад ч бас ингээд бодохоор нэг юм байгаа бололтой. Ганцаараа ярих шахуу шивнэж явсан Тулгаа гэнэт жолоогоо мушгин урсгалаа өөрчилөв. Гэнэт Ядамынд очмоор санагджээ. Ахынхаа өгсөн илүү түлхүүрийг гарган түлхүүрдэхэд хаалга онгойв. Тулгаа бөхийн сайтар харав. Үүднээс эхлэн хэд давхарлан дэвссэн хивсэн дээр ямарч мөр байхгүй тул цааш оров. Нам гүм орчин. Зочны том цэлгэр өрөө, ах эгч хоёрынх нь унтлагын, мөргөлийн, хүүхдийн уншлагын гээд бүх өрөө цэлийгээд цэвэрхэн хэвээрээ. Байдаг юмс байдаг хэвэндээ. Зочны өрөөний том шилэн хоргонд дүүрэн алт, мөнгөн эдлэл. Тохой хэрийн том алтан бурхан, түүнийг тойрсон есөн ширхэг алтан заан, алт мөнгөн цөгцнүүд. Мөнгөн аяга, дийзнүүд ундрам, гартааман хөрөгнүүд цөм

байр байрандаа үгүй энэ чинь дээрмийн хандлага мөн юмуу. Ямарч хар муу санаатан орж ирсэн бол адаглаж эдгээр юмнаас ядаж ганц нь ч гэсэн алга болохсон. Гэтэл өглөөний 8 цаг болж байсан байгаа юм. Гэмт хэрэгтэнүүд арай ч ийм тэнэг сэдэлт хиймээргүйсэн. Гэхдээ л эгчийг алах шахсан шүү дээ. Зэвүүн новшнууд. Толгой нь өчнөөн бодолд гашлан буцалж байлаа. Дүүгийнх нь ганц, хоёр даавуу газар унасныг дээш нь авч тавьсан Тулгаа маш их ядарснаа мэдэрч, кофе олж уухаар гал тогоонд нь оров. Нэг шүүгээний нүд татаад л Тулгаа дуу алдав. Тэнд ёстой кофе гэгч ундаа алаглаж байх нь тэр. Улс улсынхаараа том жижиг хайрцагаараа өрөөтэй байх нь тэр. Тулгаа ус буцалгагч ажиллуулж Бразил гэсэн кофеноос өтгөхөн гэгч нь найруулж уухад ар нурууг нь дагаад хөлс дааварлах аж. Энэ чинь ер нь сайхан эд юм. Нүд сэргээж толгой ажиллуулаад гэж бодсон Тулгаа мөнөөх Бразил улсад үйлдвэрлэсэн том гоёмсог хайрцагтай кофег авч дэргэдээ тавив. Хурандаа заримдаа кофегүй болчихдог юм. Аваачиж өгье. Машиныхаа явдалд тархиа гашилган бодлогоширч явсан залуу гэмтлийн эмнэлэгийн гадаа ирээд машинаа зогсоон замдаа авсан жаахан амтатнаа барьсаар дээшлэв. Эгчийг нь аав нь сахиад сууж байлаа. – Сайн байна уу ахаа, Эгч яаж байна вэ? Тулгааг харан

өндийсөн өвгөн уруул дээрээ хуруугаа дарсан чигтээ Тулгааг хөтлөн нөгөө өрөөнд орж өнөөдөр овоо барагтайхан. Ямар ч гэсэн охин минь бурханы авралаар ой санамжаа орхисонгүй юм ярьж хүүхдээ, нөхрөө асууж байна. Харин нүднийх нь хараа л байхгүй болсон бололтой. Тулгаа бодлогоширсон хэвээрээ “ тархиа гашилтал бодлоо. Мөрдөн байцаагчтай нь уулзлаа. Эцэст нь би өөрөө мөрдөхөөр шийдсэн. Миний ажил их ч би зүгээр хараад сууж чадахгүй. Ахыг минь доромжилж , эгчийг минь ийм болгосон новшоос хариугаа авна. Хамгийн гол нь эгч. Эгчийг харахаас л гол харлаад байх юм. Цааш нь яривал Тулгаагийн хоолой зангирах гээд байлаа. Өвгөн Тулгааг тоосон байртай харж тэр муухай цуснууд олдох болов уу гэж асуув. – Гол нь энэ ахаа олох л хэрэгтэй хамгийн гол нь манай ах – Үгүй хүү минь ах чинь яачихсан юм бэ? Нэг нь ийм болчихоол байхад ирэхгүй – Бид хоёр бас жаахан муудаад өрөөндөө архи уугаад сууж байгаа байхгүй юу. – Үгүй ер тэгээд – Тэгээд нэг чинь гээд л үглэсэн чинь – Мэдэж байна. Мэдэж байна гол харлаж, сэтгэл өвдөөд харж чадахгүй зовоод байна гээд л нүүрээ дараад суугаад байсан. Уйлаад надаас нулимсаа нуусан юм байгаа биз – Ээ чааваас гэж. Манай Ядам тэгэж байгаад их өр

зөөлөн хүндээ. Харж чадахгүй шаналаад байхгүй юу. Уг нь ирээд дуугаа энүүндээ сонсгочихсон бол – Би хэлнээ. Та ядарч байна уу? Би эгчийг сахиад хоночихьё. – Юу хийх вэ. Хүү минь юу хийх вэ. Ажил ихтэй хүн харьж сайххн амар. Эгчийн чинь дүү нь өнөө Солонгоо ирж сахиж хононо. Харин чи эгчтэйгээ уулзаад орхи. – За тэгье. Тулгаа Учралын өмнөх сандал дээр сууж савхан цагаан хуруунуудыг нь зөөлөн атгалав. Учрал үл ялиг хөдлөх шиг болж – Чи юу Ядам гэж аяархан шивнэв. Тулгаагийн хамрын үзүүр үрүү шархирч – Тулгаа байна таны бие яаж байна вэ? – Гайгүй болж байна. Миний дүү ажил ихтэй юу? Дүү нь яаж байна вэ? – Дүү их хөөрхөн болж байгаа. Миний ажил их л байна. – Дүүгээ сайн харж байгаарай. Байнга эргэж ирсэн гэж сонссоон. Эгч нь их баярласан. – Юундаа баярлах вэ дээ эгч минь би ирэх ёстой л юм чинь – Ах чинь – Ах яахав дээ архиа уугаад сэтгэл өвдөөд эхнэрээ харж чадахгүй байна гээд л нүүрээ дараад сууж байна. – Их л тэнэг хүндээ – Харин тийм – Эгчээ би таньд жаахан жимс авчирсан идэж болох болов уу? – Өө за миний дүү эгчийнхээ аманд нэгийг хийчих – Дахиад авах уу эгчээ – Одоо болноо. Өлсөхөөрөө бүгдийг нь идчихэнэ. Учралын юм идэж чадахгүй байгааг Тулгаа шууд ойлгов – Эгчээ таниас ганцхан юм асууж болох уу? – Тэгээ ч – Та тэр

новшнуудад гомдолгүй гэсэн юм уу? – Тиймээ – Яагаад та таних хүн юмуу? – Үгүй ээ дүү минь миний зүүдэнд байгаагүй тийм балмад хүн – Царайг нь харсан уу? – Насандаа ч мартахааргүй зүрхэндээ харсан – Тэгвэл ч учиртайдаа – Миний дүү Тулгаа эгч нь ганцхан юм гуйя тэгэхүү? – Тэгээч эгчээ – Миний дүү энэ явдлыг ингээд мартчих тэгэхүү? – Юу гэсэн үг юм бэ эгчээ – Эгч нь ганцхан энийг л гуйя. За эгч нь унтъя. Ард нь хэн нэгний хөлийн чимээ гарч – Сайн уу та? гэх урсгал намуухан дуу гарахад Тулгаа эргэн харав. Учрал эгчтэй нь нилээн төстэй боловч арай намхавтар сайхан охин өмнө нь зогсоно. Нарийхан хар хөмсөг. Том алаг нүд. Нүднийх нь өмнө мэлтгэнэх том алаг нүд. Хянга шулуун хамар, цагаан царайг нь уламч төгс харагдуулна. Болсон жимс шиг улаарах хос улаан уруул. Уруул дээр нь том хар мэнгэ. Инээмсэглэхэд нь хонхойно. Цээж түрэн товойсон хоёр хөх. Туяхан бэлхүүсийг нь тасам барьсан гоёмсог цамц. Бурхан минь. Жинхэнэ эмэгтэй хүний үзэсгэлэн гэгч л энэ байхдаа. – Сайн, сайн байна уу? Тулгаад өөр хэлэх үг олдсонгүй – Та ойрд харагдахгүй байсан. Үгүй ер харагдахгүй байсан гэнэ. Харсан юм байхдаа. Харалгүй ч яахав дээ. Эгчийн дүү нь юм чинь. – Харин тиймээ. Миний ажил – Тийм гэсэн. Аав хэлсэн. – Аа тиймүү. За баяртай. Би явъядаа. – Энэ мөн зүгээр хүүхэд дээ. Зөв хүн цаанаа нэг өөр байх өвгөн охиндоо ярих

яриа ард нь сонсогдоно… – Үгүй чи чинь яачихдаг хүүхэд вэ? Ерөөсөө гэрийн бараа харахаа болилоо. – Ахынхаар очоод эгчийг эргээд оройтчихлоо. – Эгч нь яаж байна. – Тааруухан байна. Ах хаачсан юм бэ? – Унтаж байна. – Бас л согтуу юу? – Муу хүү минь сэтгэлээр их унаж байх шиг байна. – Хохь нь шдээ. Гэмтэй юм шиг мөрдөлтийг зогсоочихсон байнадаг. – Цөг чи. Яаж байгаа юм бэ? Ахыгаа хохь нь ч гэх шиг. – Тэнэг ч юм шиг. Эхнэрээ очоод эргэчихгүй. Дэндүү хүн чанаргүй хогийн зан гаргаад. – Харин тиймээ. Эхнэртээ л очих хэрэгтэй. Бусад нь ч яах бэ. Битгий ахыгаа элдвээр хэлээд бай! Эрээ цээрээ алдаад байгаарай чи. – Ах уур хүргээд байх юм чинь. Ингэхэд та надад хоол өгөх юмуу үгүй юмуу. – Алив гэмээ дүүгээ тэвэрч бай! Тулгаа ахыг нь өвчин төрсөн юм шиг адилхан, мөн өөрийг нь ч дууриасан жаахан хүүг энхрийлэн тэвэрч гэмтчих вий гэх шиг зөөлөн үнслээ. Анхны хайрынх нь эзэн Одончимэгээс нь төрсөн тэр баяцхан хүн, авга ахынхаа элгэнд наалдан унтаад өгөв. Тулгаа хүүг ихэд энхрийлэн эв дүй муутайхан орон дээр хэвтүүлж байтал ард нь хүнд амьсгаа сонсдож ах нь инээж – Ээш тэр байгааг нь. Бээвгэнээд хүүхэд ч унтуулчихаж чадахгүй гэхэд жаал хүү сэрэн уйлагнав. – Дуугүй байлдаа та сэрээгээд. За ахын дүү унтаарай бүүвэй бүүвэй. Хүүхэд унтаад өгөв. Ширээ тойрон суусан Ядам, Тулгаа, хоёрт Өлзий эх хоол таваглаж – Нэг нь унтаад, нэг нь ирэхгүй байсаар байтал хоол хөрчих

юм. – Энэ нэг юм чинь орой болгон л алга болчих юм. – Таны өмнөөс л энэ. Гэрийг чинь эргэж. Эгч дээр очоод. Ухаан орчихсон таныг асууж байна лээ. Хадам аав чинь мөн адил асууж байсан. – Тэгээд чи юу гэв? – Үнэнийг чинь л хэлсэн. Өлзий эх Тулгааг муухай харж – Чи ер нь задраад байгаарай. Муу ахыгаа элдэвээр хэлээд юу гэсэн үг юм бэ? Хэмээн зэмлэхэд Тулгаа хөхөрч – Архи уугаад байгаа нь үнэн л биздээ. Би үнэнийг л хэлсэн дэг. – Ээж энэ юм л бол намайг загнаад. Бүүр зочид буудлын ажилчдын нүдэн дээр миний элэг өөд ёвроод авсан шүү дээ. – Юу болж байгаа чинь энэ вэ? Задраад буруу аашлаад байгаарай чи. Ураг нэгтэй ах дүү гэдэг чинь нэгнийхээ өмнөөс гал уруу гараа дүрж явдаг юм. – За за. Би ч бас л гал уруу гараа дүрж худлаа хэлсэн л дэг. Та маргааш эгч дээр очоорой. Тэдэнд би таныг зөвөөр ойлгуулсан. – Маргааш очьё доо. Ах нь сэтгэл өвдөөд .. – Иш миний хүү очсон дээр. Манай Учрал сайн хань шүү. – Ах та яах гэж мөрдөн байцаалтын ажилагааг зогсоосон юм бэ? – Эгч нь юу гэж байна? Ядамын харц гялалзаад явчихав. – Гомдолгүй гэж хэлсэн гэнэ. Байдлаас нь ажиглавал тэр хүнээ мэдээд байх шиг байна. Намайг бүр тэр хэрэгийг талаар март гээд гуйгаад байх юм. Миний бүр шар гозойгоод ахыгаа доромжлуулж, эгчийгээ сүйдлүүлсэн хариугаа

авмаар санагдаад. Та ягаад тэр хэргийн мөрдөлтийг зогсоосон юм бэ? Айхтар муу сөөсгөр шүү. Босоо зориг. Яг миний дүү дээ. Намайг өмөөрөөд бүүр сүйдлэх нь шив дээ. Даанч болохгүй. Энэ нөхөр хэргийг ширүүлээд, Учралыг өмөөрөөд намайг хийчихэж чадах нөхөр шүү. Гэхдээ надад амь. Ариач ахдаа муу юм хийхгүй ээ. Хөөрхөн золиг гэж бодож суусан Ядам – Хэргийн мөрдөлтийг би зогсоо гэж тушаасан юм. Намайг тойрсон элдвийн сенсааци зөндөө. Энэ хэргийг илрүүлэхийн төлөө цагдаагийхан ажиллана. Хэрэгтнийг олно. Монгол тэр аяараа шуугина. Би сайн, муугийн хараанд улам л өртөнө. Ингээд хэрэггүй нам гүм амьдаръя гээд мөрдөлтийг зогсоосон. – Ямар сонин юм бэ? Та зөвхөн нэр төрийг эрхэмлэж өөрийгөө бодоод. Тэгээд эгч хохироод үлдэх хэргүү. – Мөнгө байхад хараатай болгож орхино. – Хэрэгтнийг олох хэрэгтэй ш дээ. Тэртээ тэргүй Монгол шуугиж л байна. Сонин болгон дээр зураг чинь гарч “Дээрмийн халдалгад” өртлөө. Эхнэр нь хараагүй боллоо гээд л бичиж л байна. Заавал тэгэж мууг үйлдэгсдийг даврааж, өөрөө хохирч хүний бахыг хангах ямар хэрэгтэй юм бэ. Та Энэ удаа ахынхаа үгэнд ор. Эгч чинь ч байдлыг мэдэж байна. Тэгэж болдоггүй юм. Битгий өөрийнхөөрөө зүтгээд бай! – Миний хүү ахынхаа үгэнд ор. Ах нь мэдэж байгаа ш дээ. Энэ үг Тулгаагийн уурыг хүргэчих нь тэр – Та ч гэсэн юу чив дээ. Юм л бол ахын зөв. Миний

буруу. Алыг нь ч мэдэхгүй байж. – Ахынхаа үгэнд ор гэж байна чамайг. Битгий хөхөлзөөд бай. – Юу гэсэн үг юм бэ? Тэгж ярих юм бол би танайд орсон шүү. Тийм хүч түрсэн зодоон болсон шинж байхгүй л байна лээ. -Тэгээд, тэгээд Учрал өөртөйгөө зодолдож өөрийгөө алах дөхөө юу. Чи ер нь юу гэх гээд байгаа юм бэ? – Юу гэдэг юм бэ? Та л зодоо биз. Гэмтэй юм шиг гөлөлзөөд, эхнэрээ очоод эргэж ч чадахгүй. Хүн чанаргүй загнаад л байна даг гэх мөртлөө өмнөхөө орхиод Тулгаа босоод явчихав. Өлзий эхийн зүрхээр ег хийтэл хатгуулж арай тэгсэн юм биш байгаадаа. Тэр өглөө жигтэйхэн ууртай байсан юм. Арай ч үгүй байгаадаа нүгэл гэж бодонгоо жигтэйхэн сандарч – Нүгэл гэм. Энэ чинь одоо байтлаа ахыгаа яадаг туучий бэ гэх мөртлөө бага хүүгийнхээ мөр үрүү хамаг чадлаа гарган байж ёвроод авав. Ахдаа хэлэх гэснээ хэлээд авсан Тулгаагийн уур төдхөн гарч шанаа тулан суух ахыгаа өрөвдөх шиг болон, баяцхан хүүгийн дэргэд очин суув. – Яав миний хүү. Зүрхний эм авах уу – Хэрэггүй цаадах чинь хаачив. – Тэр цус хайчив л гэж. Хүүхдийн хажууд л сууж л байна. – Төрсөн дүү минь минь намайг ингэж байхад, Монголын ард түмэн намайг юу гэж ойлгох билээ дээ. – За миний хүү тайвшир. Даваагүй амтай муу хар шаарыг заримдаа амыг нь ар дээр нь гартал алгадчихаж бай! Хохь нь байхгүй юу ахтай хүн ахаасаа алганы амт үзэлгүй яадаг юм бэ? – За яах

вэ? Би өөрөө наад нөхөрийг чинь толгой дээрээ гаргачихсан юм. Гэхдээ миний дүү тийм ч буруу хүн бишээ. Учралыг өмөөрч надад уурлаад байгаа юм. Маргааш очдог л байхдаа. – Харин тийм. Охиныг өмөөрөөд. Маргааш оч миний хүү – Тэгэхээс. Ээжээ та хүүдээ том шилтэй Оросынхоос нь ганц шил архи аваад өгөөч! Би цаадхаас чинь нуугдаад уучихаад л унтчихая! Тулгаад мэддэгдэж болохгүй шүү. Сэтгэл өвдөөд байна ш дээ ээж минь – Миний хүү бага ууж бай. Уумаар байгаа бол гэртээ ээжийгхээ хажууд ууж бай. Өлзий эх Тулгаагаас нуугдан мяраах шахуу байж Ядамын авчирсан архинаас авч сэмээрхэн Ядамд өгөв. Ядам стаканд хийж архийг ус шиг залгилаад хувцасаа ч тайлахгүй орон дээрээ тэрийн ойчив. Нэг сэрэхнээ нүүрийг нь хүн илээд байх шиг. Хөлийг нь барилаад ч байх шиг. Хэн байдаг билээ Ядам хүчлэн байж нүдээ нээв. Өрөө нь бүүдгэр гэрэлтэй аж. Тулгаа түмпэнд ус шачигнуулан базаж аваад толгой дээр нь алчуур тавиад памбайн хөөсөн хөлийг нь базалж байлаа. Хөөрхийдөө муу дүү минь. Муухай ааштай ч гэсэн надад бүр нэг амь юм гээч. Бас л аюултай золиг. Энэ нөхөр удахгүй Монголын цагдаад цахиур хагална гээч. Тэр чинь намайг санамсаргүй хэлээгүй байгаа юм. Бодит дүгнэлт хийгээд л хэлж байгаа юм. Уг нь бол үнэн шүү дээ. Даан ч би үнэнээс

хэтэрхий их айх болж. Би ч муу дүүдээ их гай болох байхдаа. Ядам энэ удаа үнэнийг зүрхшин бодов. Аа цус архи л уух юмсан. Архи, бүхнийг мартаад архидах юмсан. – Ахаа та сэрчихсэн юмуу? Ээж та хоёр мөн хуйвалдаваа. Хэхэ. Яаж ч хуйвалдаад мөрдөгчийн хараанаас мултрахгүй шүү. Хүйтэн юм уухуу? – Дотор зараа орчихсон юм шиг л байна. – Май цэвэр ус уу. Ядам шилтэйг шүүрч гэдсээ цэрийтэл залгилав. Ёох ямар сайхан болвоо. – Одоохон хөнжилдөө ороод унтчих. – Чи унтахгүй яасан юм бэ? – Одоо унтлаа. Толгой чинь өвдөж байна уу? – Үгүй ээ, үгүй. – Ахаа оройны хэлсэнд уучлаарай. Энэ удаа миний сэтгэл өвдөөд унтаж чадсангүй ээ. Ядам гараараа Тулгаагийн толгойг тэмтэрч чихийг нь базаад -За зүгээр зүгээр. Чи ямар намайг загнаж сураагүй биш гэв. Тэгэснээ толгойг нь ойртуулан духан дээр нь үнсээд – Ууртай золиг. Томоогүй цус хэмээн өхөөрдөх, загнахыг хослуулав. – Ахаа таниас аавын үнэр үнэртээд байна шүү. – Ха ха ха. Эрх золиг энүүгээр хэвтэх гээ юу. Хөгшин хар юм болчихоод. Үгүй ингэхэд чи наанаа суу ах нь нэг юм асуугаадахъя! – За – Нөгөө нэг найз охин яалаа. – Амьдрал олон зөрлөгтөй юм байнаа. – Аа тэгсэнүү. Би ч бас тэгэж бодсон юм. Нэг юмны арга бодооч нас чинь хөгширлөө. – За даа ах минь. Мэдэхгүй юмаа. Хүүхнүүд ч бас учир нь олдохгүй юм байна ш дээ. Гэхдээ Тулгаа Одончимэгийг бодон зөөлөн санаа алдав. – Эгчийг

чинь хэн сахиж байна вэ? Эцэг нь үү? – Үгүй ээ . үгүй ч гэж намайг очиход аав нь байсан. Гаднаас дүү нь ирж байна лээ. Би танихгүй юм байна лээ нэг тийм мэнгэтэй. – Аа Солонго. Бага дүү нь. Германд сургууль төсөөд ирсийм. Ямар юм ч гэлээ. Аа тийм орчуулагч гэсэн байх шүү. – Та эгчийн ах дүүгээс их хөндий юмаа. – Тийм шүү. Аав нь дургуй хүргээд байдаг юм. Ер нь ч тэгээд хадмууд байтугай өөрийн хэдээ ч чамаас бусдыг нь наана гэх биш дээ. Ойрмог бүгдээрэнтэй нь нэг уулзана гэж бодож байгаа. Чи битгий тэнээд явчихаарай! Би яая гэх вэ? Чи нөгөөдүүлтэйгээ уулзалдаж байна уу – Ойрд үгүй – Сайхан мэдээрэй чи – За. Ахаа таньд нэг юм хэлье! – Юу юм бэ? – Ажил дээрээ ч тэр корпорац дээрээ ч тэр, маргадад ч битгий архи уугаарай. Үүнийг л гуйх гэсэн юм. – Яагаад – Зорилгогүй архи уух нь дампууралд хүргэдэг. Одоо таныг Монгол даяар харж байгаа. Согтуу явахыг чинь харвал их хурлын эрхэм гишүүн, Монголын тэргүүн баян Ядам дээрмийн халдлагад өртөж, эхнэрээ хүнд гэмтээгээд сэтгэлийн хямралд орон архинд орлоо гээд бичиж ярьж гарна ш дээ. Энэ ер нь яггүй чоно гарах нь гэж бодсон Ядам орон дээрээ өндийн сууж – За за. Ойлголоо дарга минь тэгээд чи хаана унтах юм бэ? гэж займчилхад Тулгаа – Би дүүг өрөвтөлж унтдаг юм шөнө ээжийг босгохгүй гэж тэр. Хубилай их

ховдог юмаа ядаж байхад шөнө 3 хоол иднэ ш дээ гэхэд Ядам цочих шиг болон – Хөөе чи хүүхэд дараад сүйд болчихвоо. Чи ер нь хооллож чаддаг юмуу гэлээ. – За болиорой ах гуай. Таны хүүг би л шөнө болгон бөөцийлдөг шүү гээд Тулгааг гархад Ядам толгой сэгсэрсээр хоцров… … Учралын мөнгөөр үнэ цохиж машин хөлслөн зугатах шахуу гарсан Одончимэг хотоос зайдуухан гараад уртаар гүнзгий гэгч нь амьсгаа авав. Эмээлтийн хөтөл давж явах үеэс өмнөөс гарч ирсэн гарч ирсэн хоёр машины түрүүчийнхийг харсан жолооч дуу алдан –Ааяа яа манай баячууд олширчээ. Хэмээн дуу алдаад өнгөрөв. Тэр машинд Тулгааг явааг Одончимэг яахан мэдэх билээ. Тэнд энд гэсээр Одончимэг аавынхыгаа эрэн бараг хоёр өдөржин эрсний эцэст арайхийн гэрийн бараа харав. – Иш миний охин хүрээд ирлээ ш дээ. Аав нь түүнийг мөн үү бишүү гэх шиг баахан бариж илж үзэж уймарсаар арай хийн тайвширав. – Миний охины царай хөрзийгөөд цонхийгоод баахан ядарчдээ. Бие нь өвдөөд юу? Хэл сураггүй алга болчих юм. – Ааваа би саяхан төрсөн шүү дээ. – Юу? Миний охин хүүхэд нь хаана байна вэ? Аавынх нь номхон бор нүдээр нулимс дүүрч самсай нь шархиран хариугүй орох гэж байгаа тэнгэр аятай барайгаад ирэв. – Тэгээд хүүхэд нь амьд мэндүү? – Амьд мэнд.

Мантайсан цагаан хүү. Ааваа даанч би хүүгээ гэсээр Одончимэг мэгшин уйлж гарав. Хоёр мөр нь чичирхийлж байснаа аажмаар бүхийл бие нь чичигнэн уйлж эхлэв. Нялх багийнх шиг нь энхрийлж аав нь түүнийг тэвэрсээр. Аавын энэ тэврэлтийг бүсгүй маш их санажээ. Зовж шаналхын цагт уулын чинээ түшигтэй аавын тэврэлт ямарч дулаахан, ямарч уужим юм бэ. Ай хүний хорвоо гэж Охин минь юу болоод явна даа. Үгүй ер аав нь хичнээн их зововдоо араас чинь. Тэгээд тэр хүүхдий чинь эцэг тийм муу хүнүү. Намайг хамт яваад өгвөл хүүхдийг маань өгөхгүй юу? – Өгөхгүй шүүдээ аав минь. Тэр төрийн толгойд байдаг хүн. Тэр хүн намайг хуурч дээр ярьсан бүхнийг хийлгэсэн. Тэр хүний өгсөн мөнгийг би та нартаа өгүүлсэн. Хүний газар зовж яваа тэр олон охидуудыг бодохоор тэр хүнийг цагдаад өгмөөр. Үнэндээ цагдаа ч тэр хүнийг яаж ч чадахгүй байх гэж би айж байна. – Тэр тийм айхтар хүнүү – Аймаараа. Ааваа тэр маш их аймшигтай хүн. Бид яаж ч чадахгүй. Аавынх нь хонин бор нүд эргэлдэн хурдан хурдан чавчилж охин үрээ өмөөрөн, түүнээс гарсан нялх үрээ авахын тулд тэр айхтар хүнтэй яаж ч тэмцэлдэхэд бэлэн байлаа. Үгүй ер Монголоо алдсан дамшиг вэ. Хол газар зовлон үзэж

яваа нойтон үрийг зовлонд унагачихаад тус болохын оронд худал үнэн яриулж нүгэл үйлдүүлээд бас хүүхдийг нь булааж аваад хөөчихдөг. Одоо яанаа. Харийн газар үлдсэн тэр олон охид хүүхдүүд. Бас л манайх шиг ядарсан айлын хүүхдүүд байгаадаа. Үгүй тэгээд манай энэний үгэнд ороод явахыг бодоход яг л бидэн шиг гэнэн цайлган хүмүүс байгаадаа. Үгүй мөн муухайяа. Хүний охин үрийг мал шиг хашаад зовоож байдаг. Муусайн хар хятадууд тэгнээ тэгнэ. Ээ богд минь газар усны эзэд, төрийн сүлд минь тэр хэдэн охидыг өршөөх болтугай. Өвгөн дотроо зэвүүрхэн гомдол цөхрөл үерлүүлэн ийн уймарч байлаа. – Ааваа тэр хүн намайг алах гээд ирж байгаа. Би тэр хүнийг ирээл бид бүгдийг сүйтгэчих байх гэж айгаад Бээжин явна гээд хэлчихсэн. Ингэж хэлээд Одончимэг өмөлзөн дахиад л уйлагнав. Үгүй ер муу охиныг минь бүр зовоочихож. Энэ чинь Монгол хүн байнадаа. Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэж гайгүй байлгүй. Ямар азаар Донойхтой айлсав. Донойн хэдэн хүүд байхад тэр муу өөдгүй хог манайхыг дээрэлхэх гээд үзэг л дээ. Муу охин минь бүр зовж гүйцэж. Эртний цагдаа хүүгийн хэлдэг зөв болох нь. Маргааш сумын төв

орноо. Тэр хүүд хэл чимээ өгье. Юмыг яаж мэдэх вэ. Төртэй түмэнтэй төр улс байхад тэр золиг яасан муухай цус вэ. Чамай муу хүүгч тэгэж давраахгүй шүү. Маргааш л очоод сумын төлөөлөгчид хэлчихье гайгүй ээ чамай муу хүүхэд зовоосон золигийг төлөөлөгчийн өмнө яаж төлөлзөхийг харах юм хуна хэмээн дурсан бодсон Намсрай гуай охиноо оронд хэвтүүлж мөөгтэй шөл оочуулчихаад шинэ шөлний арга бодохоор хонь уруугаа хараачлан гарав. Орой дээр одод түгсэн хөдөөгийн нам гүмхэн шөнө хот айлынхан Намсрайнд цуглан Одончимэгийн авчирсан амттанг амтархан гэнэн цайлган шуугисаар одод түгсэн хойно гэр гэрээрээ өөр өөрийнхөө хувийг хормойлон баяссаар одов. Доной гуай , Намсрай гуай хоёр охины авчирсан холын ганзгалаа хэмээн ганц шил архи ёроолдон зуухны өмнө

бүртхийцгээнэ. Одончимэг сэтгэл нь бүр нэг амарсан байдалтай хоёр хацар нь улаа бутарч,дүү нарынхаа голд гэрийн хойморт дэвссэн том ширмэл ширдэгэн дээр гүн нойрт дарагдсан бололтой унтана. Хамгийн отгон болох охин дүү нь эгчийнхээ хүзүүгээр тэвэрсэн чигтээ унтчихсан, лааны бүдэг гэрэлд хэдэн хүүхдээ гйүлгэн ажсан Намсрай гүн хүндээр санаа алдаж хөөрхий хэдэн хүүхдийн минь элэг нь ганц дэвтлээ дээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *