Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “18-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “18-Р ХЭСЭГ”

1 секунд уншина
0
1
439

Зөв хө. Эндээс эхэл. Тэр Бөмбөг яагаад хүүхнүүдтэй хамт байв. Тэр тохиолдол уу? Зохион байгуулалттай ажил уу? Хүүхнүүдийн овог нэр өөр. Бөмбөг бас өөр нэрээр гарсан. Ирээд шагнуулсан. Яасан гэж.

Уучлаарай хүү минь. Би ахыг чинь сэжиглээгүй ч энд л гайхаж байна. Ах чинь ямар гавъяа байгууллаа гэж Бөмбөгийг байраар шагнав. Бас түүнийг хэн дээрэмдэв. Энэ дээрэмд шунахайн зорилго үгүй юм шиг.

Дээрэмчид түүний эхнэрийг нүдэн дээр нь хүчиндсэн байдаг. Хэн нэг үл бүтэх этгээдүүд түүнийг айлган сүрдүүлсэн юм биш биз. Юуны учир. Бөмбөгийн дайсан хэн бэ? Бөмбөг тийм сүрхий доромжлуулсан

хирнээ яагаад цагдаад мэдэгддэггүй юм бэ? Хүү минь одоохондоо энэ байдлыг ахаасаа асуусны хэрэггүй шүү. Байзнаж бай. Тэгэхээр байнаа. Бөмбөг, Гарьд, Мөнхдалай гурав яалтч үгүй нэг зорилготой болж

таарлаа. Тиймгүй бол яах гэж Гарьд, Мөнхдалай хоёр Одончимэгийн гэрт очиж аавыг нь айлгадаг юм. Энэ нөхөд ингэж сандралдаад байхыг бодоход Одончимэг Монголд байгаа юм биш биз. – Би бас тэгж

бодоод – Зөв. За миний хүү Гарьд,Мөнхдалай хоёрыг өнөөдрөөс эхэлж сайтар мөрд. Эд нар нэг л сэжигтэй санагдаад байна. Ажлын төлөвлөгөө зохиогоод орж ирж батлуулаарай. Аа тийм Бөмбөгийг сэжигтнээр татах протоколоо прокурорт танилцуулаарай – Ойлголоо – Өө тийм. Бас нэг юм байна. Хэд хоногийн өмнө арван нэг, арван хоёр настай хоёр хүү алдагдсан – Юу? – Зураг танилцуулга нь энэ байна. Чамд л өгөхөөс биш. – За – Аа тийм. Чамайг бүтэн өдөр амрааж чадахгүй нь. Зургаан цаг яваад ир. Ар гэрт чинь проблем гарсан. Ажил ихтэй байгааг ойлгоорой. – Яасан бэ? Ээж үү? – Үгүй ээ. Ахынд чинь хэсэг хүмүүс дээрмийн халдлага хийсэн. Харьяалах цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тулгаа босон харайж – Тэгээд ах зүгээр үү? – Ах чинь зүгээр. Харин эхнэрийх нь эгчийн чинь бие их тааруухан гэсэн Тулгаа үг дуу ч үгүй гарч харайн машинд орж – Гэмтлийн эмнэлэгрүү хурдлаарай гэж яаруулав. Тулгааг эмнэлэг дээр очиход ээж нь, эгч ах нар нь ахынх нь хадмууд, Учрал эгчийх нь дүү нар ихэд

түгшүүртэй уй гунигтэй байцгаалаа – Эгч яаж байна вэ? – Хагалгаанд орсон. Унтаад сэрэхгүй байна. Тархиндаа их хүнд гэмтэл авсан байна. Муу охин минь сүйд болчихоод байна – Ах хаана байгаа юм бэ? – Хай хэн мэдэх вэ? Танай тэр ах хамгийн эхний өдөр үзэгдээд л хурал хуй гээд алга болсон. Төрийн ажил эхнэрээс илүү л байлгүй л яах вэ? Гэхдээ л манай Ядам арай дэндүү юм. Ахынх нь хадам аав ийн хэдэр ёдор үглэснээ гэнэт Тулгын царайг ажиглаад –Хүү минь чи дөнгөж сая л хөдөөнөөс ирж байна уу? Гэрээрээ орж аяганы амсар зууж чадсангүй юу? Ил цагаан занатай энэ өвгөнд Тулгаа сайн байдаг байлаа. – Үгүй ээ ах минь. Ажил дээгүүрээ орж ажлаа тайлагнаад. Тэндээс сонсоод шууд ирлээ. Дүү хаана байна вэ? – Манайд эгч чинь бүтэн гурван өдөр ухаангүй хүн, хүч муутай бид чинь нялх хүүхэдтэйбас сандарч л байна. – Ингэе л дээ. Дүүг манайд байлга, ээж, эгч нар хараад байг, – Тэгвэл ч хүү минь бас учиртай л санж, – Ерөөсөө л ингэсэн нь дээр гэж Тулгааг хэлтэл Учралын гэрийнхэн эмчийн өрөөнд ороорой гэсээр цагаан халад өмссөн залуухан сувилагч хүүхэн гүйж ирэв. Нас тогтож

буй эмч эмэгтэй тэднийг их л зовинонгуй угтаж хүн бүрийг тогтоон хараад – Ядам гуай алгуу гэж арга барагдангуй асуув – Ажил нь болохгүй, дуудаад аваад яваад өгсөн, түрүүхэн л загнаж хажиглаж байсан хадам аав нь ийнхүү Ядамыг өмөөрөнгүй бувтнав – Учрал эмчид хийсэн хагалгаа ямарч болсон амжилттай болж тархиндаа цөмрөн орсон толгой ясыг түүн авч нөхөн сэргэээх мэс ажилбар хийлээ. Мэс ажилбарыг тархины мэс засалч хүний гавъяат эмч Наргил тэргүүтэй группчилсэн баг ажиллалаа. Одоо өвчитний зүрх, амьсгалын эрхтнүүд хэвийн ажиллаж, даралт жаахан унах гээд байна. Харамсалтай нь тархины хүчтэй доргилтын улмаас өвчтөны нүд хараагүй болсон. Мөн өвчтөн маань ой ухааны санамжаа мартаж болзошгүй аюулд учраад байна. Ядам гишүүн өчигдөр хэлж байна л даа Америкруу эмчилгээнд авч явна гэж. Эмч аль болох тайвшруулан ийн хэлсэн ч гэр бүлийнхэн бүгд шоконд орж уруу дорой царайлсаар эмчийн өрөөнөөс гарцгаав. Тулгаа ахынхаа хадамыг гэрт нь хүргэж бяцхан Хубилайг авч ээждээ аваачиж өгчихөөд шууд ахынхаа ажил

дээр очвол байхгүй тул корпорациас нь асууж – Байхгүй гэсэн хариу аваад “Маргад” зочид буудалд нь очив. Адаглаж ах нь утсаа салгачихсан тул Тулгаагийн зүрхийг бөөн түгшүүр базлана. Айж түгшсэн Тулгааг харайлгах шахам орж ирэхэд туслах залуу сандрангуй угтаж өмнүүр нь хөндөлдөхөд – Ах байнуу хэмээн ширүүн асуув. Залуу толгой дохиод “ та жаахан хүлээнэ үү гэж арга барагдангуй асуухад Тулгаа юу ч хэлэлгүй туслах залууг хойш нь түлхчихээд яваад орчихсон хойноо мэгдэн зогсов. Ах нь хорь ч хүрээгүй шахам жаахан охины туранхай мөрөөр тас тэвэрчихсэн охины ургаж төлжөөгүй шахам жаахан булбарай хөхийг ширүүн хар сахлаараа үрчин уухичих ажээ. Тулгаагийн нүүр өөд буцлам халуун цай шалз түлэх шиг халуу шатан хар аяндаа уур нь дүрэлзээд ирэх нь тэр. – Арайчдээ. Ядам шал согтуу, дүүгээ харж инээх аядан далбилзаж мөнөөх охин айж сандран нүцгэн цээжээ халхлах юмгүй сандрахад буйдан дээрээс түүний цамцыг авч шидсэн тулгаа – Хувцаслаад гар гэж зандрахад охин ичиж зовсондоо үргэсэн ботго шиг дэгдэн алга болов. Тулгаа ах өөдөө муухай харж – Та, та яасан жаргалтай байх юм бэ? гэсээр ойртоход ядам түүнийг согтуу нүдээр харж – Чи тэгээд сайн

явав уу? – Миний сайн явах яах вэ. Таны буянаар сайн явлаа. Ханилсан хань чинь тэнд үхэл амьдралын зааг дээр тарчилж байна. Таньд адаглаж ичих булчирхай байна уу? Ядам гараа савчин – За яах вэ? Миний дүү битгий уурла. Мөнгө байхад бүгд болно. – Өө за. Үхлийг мөнгөөр худалдчихна шив дээ. Очооч. Тэр эхнэр дээрээ – Сэтгэл өвдөөд харж чадахгүй байна ш дээ – Тэгээд өөр хүүхэнтэй заваардаг чинь яаж байгаа юм бэ? – Сэтгэлээ хуурч сууна ш дээ. Чи муу сөөсгөр юугаа ойлгодог юм бэ? – Хм. Та бүр тэр чигээрээ тэнэгтэж, уусан архиндаа живжээ. Хариач гэр орондоо – Хэндээ гэж очих юм бэ? Чи намайг хэзээ ч ойлгохгүй ш дээ. Муу тэнэг сөөсгөр. Муу бэлтрэг. – Бага доромжлоорой. Харьж хүүхэд ав. Хубилайг ээж харж байгаа шүү. Манайд оч. Ядамын нүүрэнд инээмсэглэх тодроод ирэв. – Миний хүү, ээж дээр байгаа юм уу? За ашгүй муу хүүгээ очоод тэврээд унтаад өгье. Хөөе чи нэг хүний дүү байна даа уурлахгүйхэн шиг байж байгаад хэлээд өг л дөө. Манай хадам аав намайг юу гэж байна. – Яах вэ дэ. Хүн муутайл гэж байналээ. Ядам дүүгээ гөлрөн харна. Тулгаа хаалгыг нь цэлийтэл нээн хүн байна уу ороод ир гэж хашхирав. Туслах залууг нь гүйн орж ирэхэд Тулгаа – Энэ ширээн дээрхийг бүгдийг гарга. Цонх онгойлго гэж зандрав. Захиралын дүү гэж бас нэг дарангуйлагч гараад

ирлээ гэж адлах шиг түүнийг гөлсхийн харсан туслах яарч сандчин ширээн дээрхийг хурааж эхлэв. Ядам гөлрөн харж хэсэг сууснаа өмнөх ширээгээ өшиглөн унагааж – Чи ер нь юу юм бэ? Одоо байчихаад намайг загнахна уу? Хохь чинь шүү. Би өөрийнхөө өмч хөрөнгө, орон байрандаа байна шүү. Битгий заагаад байгаа ч хэмээн багтран орилоход Тулгаа үг дуугүй түүний хувцсыг өмсгөх гэж ноцолдонгоо – Очиж хүүхдээ хар, ээжийг битгий ядраачих. Ядам өлзий хээтэй хивсрүү нулимж – Үхсэн хойноо, болих л үгүй юу та нар. Би та нараас юу ч царайчлахгүй. Надад мөнгө байхад болж л таараа. Адайрзан гаргаж агсраад хувцаслуулахгүй байхаар нь Тулгаагийн уур хүрч цээжрүү нь түсхийтэл ёвроод – Дуугүй байгаад өгөөч. Ямар яршигтай юм бэ? Өвчин зовлонгын хажуугаар архи уудаг чинь юу ч билээ. Тэр мөнгө чинь хувь заяаг чинь удирдах юм уу гэж ширүүхэн хэлэхэд Ядам чив чимээгүй болж дуулгавартай гэгч нь хувцаслав. Ядам өмнө нь хэний ч эрхэнд ийн орж байгаагүй учир туслах ажилтууд нь гайхан харна. Тулгаа Ядамын бие хамгаалагч уруу дохиод – Ахыг манайд хүргэж өг. Эргээд надтай холбоо бариарай, болж буй нөхцөл

байдлыг ойлгож байгаа биз. Ямарч байсан бидэнд хянуур болгооомж чухал байна. Миний ахын толгойтой үснээс ширхэг үс унасан байх юм бол би таньтай хатуухан ярина шүү. Ярих ч биш тооцоо хийх болно. Ядам өөрийнх нь өмнөөс шууд шийдвэр гаргагч дүүгээ баярласан нүдээр харж шууд ширүүн хар нүдийг нь ус бүрхээд ирэв. “үгүй ер, энэ сөөсгөр чинь хөөе” шууд намайг захирах нь шивдээ. Миний л төлөө энэ ш дээ. Сайн дүүтэй ахад бас жаргах үе байдаг л юм байна. Миний дүү ахынхаа төлөө бүхнийг хийнээ. Миний дүү чинь ухаанатай, зориг самбаатай эр хүн байхгүй юу. Энэ муу дүүтэйгээ хүүтэйгээ, өнөө муу Учралтайгаа хамт амьдрах юмсан. Учрал ч одоо надтай хамт амьдрах нь өнгөрсөн дөө. Эмч нь ой санамжаа мартанагэсэн ой санамжаа мартчихвал ч харин болох юм шүү. Урьдах юмаа мартчих юм чинь. Үгүй ингэхэд энэ амьдрал миний санаснаар байхаа нэг л болилоо. Сайн сайхан амьдрал надаас нэг л зугатаад байгаа юм шиг. Одончимэг надаас бултаж чадлаа. Тэр Монголоос явчихвал сайн л байна. Түүнийг Бээжинд бүр ч амархан устгуулна. Тэр муу шулам эм манайд гай зовлон л авчраад зайлах шивдээ муу новш чинь. Ийм бодол толгойд

нь орж ирмэгц мөн л нөгөөх уусан архи нь хаашаа ч юм сарнин одож эрүүл гашууун бодол ийн шаналгаж эхлэхэд аа цусаар урс. Архи л уух юмсан. Нам согтох юмсан. Бүр мал болтлоо согтох юмсан, хэмээн Ядам өөртөө бас бухимдаад авлаа. Энэ үед Тулгаа түүний гадуур цуванд наалдсан ганц ширхэг үсийг авч хаяад – Одоо хариад ээжээр аяга сайхан шөл хийлгэж уугаад унтаад өг за юу. Өөр юу ч битгий бодож шаналаарай. Би ажил дээгүүрээ очоод танай гэрийг эргэчихээд, эмнэлэг орж эгчийн эмчтэй нь уулзчихаад эртхэн харина. Харин та өөдрөг байна шүү. Энэ үед таныг ард түмэн, төрийн эрх баригчид хүртэл харж байгаа шүү. Энэ зовлонг сэтгэлийн тэнхээтэй байж хамтдаа давж туулнаа ахаа. Би таниараа их бахархдаг шүү гээд Тулгаа түүнийг сугадан үүд чиглэв. Ядамын хов хоосон болчихсон зүрх сэтгэлийн хүйтэн хонгилд нэгэн дулаахан гэрэл цацраад ирэх шиг халуу дүүгээд явчихлаа. Миний дүү ийм ухаанатй шүү. Хүнд хэцүү үед би ганцаараа биш дүү минь миний хажууд тулгуур багана шиг хөдөлгөөнгүй зогсох нь байна ш дээ. Энэ муу дүүгээ нэг их

зовоохгүйхэн шиг нөгөөх гахайнуудыг цааш нь харуулчихаад нам гүмхэн амьдарч эхэлье байз хэмээх бодол урсахад яаж чи тэр олон хүнийг сүйд хийчихээд амар жимэр амьдрах юм бэ? Үгүй ээ Ядамаа. Үгүй чи хэзээ ч амар жимэр амьдрахгүй шүү. Чи энэ амьдрал байтугай эрлэгт очсон ч амар амгаланг үзэхгүй гэж хахирган хүйтэн дуутай эмэгэтэй хүн хашгирах шиг болоход Ядам нүдээ аньж, чихээ өрөөсөн гараараа дарав. Тулгаа түүнийг аймсан харж – Яасан бэ? Бие чинь муу байна уу?Эмч дуудах уу? Ингэхэд та зүгээр биз хэмээн сандчив. Ядам өөрийн сул дорой байдлаа хүнд мэдэгдэхгүйг хичээн туслахуудаа муухай хараад – Та нар чинь юундаа наашаа шавалдаад байгаа юм бэ. Яасан миний өвдөхийг харж миний мууг үзэхийг хүсээ юу. Түүний хар хорын араншин илт давамгайлж гэнэт хөхөлдөн уурлахад түүний юу даалгах зааврыг хүлээн байгаад ухасхийлдэн гарч ганц Тулгаа л тасалгаанд үлдэв. Ядам түүнийг их л арга барагдангуй байдлаар харж – Ойрд зүрх өвдөөд байдаг боллоо. Олон олон асуудал намайг бас зовоодог боллоо. Дээр нь Учрал… – Би бүгдийг ойлгож байна. Эгч маань удахгүй эдгэрч та сайхан амьдрах болноо ахаа. – Сайхан л байна. Амьдралын энэ өндөрлөгөөс эргээд харахад би дандаа л асч буй гал дундуур төвөггүй алхаж явсан юм шиг. – Гал бас унтардаг шүү дээ.

Үнэнийг хэлэхд би сүүлийн үед таньд зовоод байдаг болсон шүү. – Тиймүү. Яагаад? – Нэр хүнд, өндөр албан тушаал. Эд хөрөнгө ихэвчлэн хүний нүдийг сохолчихдог юм шиг байналээ. Таны зарим ажилтнууд таны нэрээр өөрт ашигтай муу үйлийг хийгээд байгаа юм шиг санагдах юм. Энэ үгийг сонсоод Ядамын дотор палхийгээдд явчив. “Манай энэ нэг юм олж мэджээдээ. Сая замд нөгөө хоёр элдэв юм солиоровуу. Гэхдээ тэр хоёр юугаа ч мэдэхгүй юм чинь юу л ярив гэж. Миний дүү айхтар чоно гарах нь дээ. Манайхан надад мэдэгдэхгүй юм хумслаад байгаа юм болов уу” Ядам хоромхон зуур ийн бодож амжаад гэмгүй царайлан. – Тийм ч байж болно л доо. Дүү минь би чамд хэллээ ш дээ. Би асч буй гал дундуур явж сурсаан гэж. Надад зовох юм түй ч байхгүй ээ. – Заза тийм л биз. Харин одоо яг хариарай. Ядам энэ удаа дүүгээ инээмсэглэн харж – За даргаа. Заримдаа чи миний ах болчих гээд байх юм байна шүү. Ингэхэд чи – аяга юм олж идсэн юм уу? Ажил, эмнэлэг бас наашаа харайгаад хоосон яваа юм биш биз. Тулгаа гэдсээ дарснаа нээрээ юу билээ гэх шиг бодолхийлснээ гараа өргөж – Нээрэн тийм юм байна. Өглөө хурандаагийн өрөөнд нэг аяга чихэртэй

байхуу. Тэгээд л боллоо. Та нарыг сонсоод л … – Тийм ч боловуу гэж бодсон юм. Одоохон хоёулаа сайхан хооллоё. Тулгаа цагаа хараад – Ёстой учлаарай ахаа. Миний цаг болохоо болилоо. Явдал дундаа хооллочихно гэх мөртлөө хавтсаа авч сугавчлаад инээмсэглэж. – За орой уулзатлаа баяртай. Түүний хөлийн чимээ холдоход Ядам сандчин – Хөөе. Чи ч одоо хүний үг гүйцэд сонсохгүй, хуй салхи шиг дэгдэгнээд – Машин машин яах юм бэ? Ямар машинаар явах юм бэ? гэхэд шатны доороос Тулгаагийн дуу гарч – Өөрийнхөө машинаар. Яах гэсэн юм бэ? Ахаа. Түүнийг хариугүй гүйгээд гарчихна гэж яарч адгасан Ядам энгэрийн халаасаа ухаж – Үгүй чи, хүлээ гэм хөөе, золиг чинь хоолны мөнгө аваач надаас – Надад байгаа гэчихээд Тулгаа тэр чигтээ гүйчихэв. Ядам толгой сэгсэрч өнөөх л хүнд бодолдоо хөтлөгдөн хамгаалагч өөдөө муухай харав… … Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчийн үнэнийг сүүлчийн арваад хоног Нацаг ёстой нэг бие сэтгэлээрээ мэдэрч байлаа. Энэ орчлонд бурхан түүнд ганц хүү өгсөн. Өөрийнхөө муугаас дээлтэй төрсөн ганц хүүгээ алдчихаад хөөрхий царайлаад ингээд явж байх ч гэждээ. Хамгийн азгүй хүнийг хорвоо ертөнц илгээдэг бол тэр гэсгээлт хүн нь яалт ч үгүй Нацаг өөрөө юм шиг санагдаж хувь заяандаа гоморхоно. Миний хүү хаачдаг байнаа.

Миний хүү тэнээд явчихдаг хүн даанч биш дээ. Муу санаат хүмүүс миний хүүг авчихлаа гэхэд миний хүүгээр тэд яах ч юм билээдээ. Бүсгүй хүүхэд бол өөр гэхсэн гэтэл хүү минь эр хүн шүү дээ. Миний хүү ч сэргэлэн дэндүү авхаалжтайдаа. Боломж л гарвал гэртээ аавдаа хүрээд ирэх л ёстой. Муу хүү минь аалыгаа дэндүү их саначихсан байсан. Ингэхэд ер нь би гэдэг хүн яасан ч үйл лайтай толгой вэ дээ. Ханилсан хань минь байхгүй. Эцэг эх минь ч байхгүй. За эцэг эх минь ч одоо яая гэх вэ. Хорвоогийн жам гэхсэн. Үздэгээ үзэж, эдэлдгээ эдэлж жаргахдаа жаргаж, зовохдоо зовж л энэ хорвоог элээлээ. Харин муу ээж минь нүд анихаасаа өмнө л хоёр охиноо хүлээж сэтгэлээ их чилээсэндээ. Ганц эгч минь харийн хүнтэй сууж баян худалдаачны эхнэр болж эд хөрөнгөнд хучигдан хятад газрын хүн болсон. Бага дүү минь эгчийгээ дагаж мөн л дотор газар шигдэж би гэдэг хүн ганцаар хоцрох шивдээ. Хүний газар тэд минь яажшуу л явдаг юм бол доо хөөрхий. Ус нутгийн минь тэнгэр тэднийг минь түшиж байгаа байхаа. Манай удам өвөг дээдэс минь малаа маллаж сүүгээ өргөсөн малчин хүмүүс малаа муулж хааяа нэг тарваганы хамраас цус гаргахаас хэтрээгүй тэдний минь нүгэл уг нь бага баймаар юм. Гэтэл би л зовоод байх юм. Урьд насны минь нүгэл юм байгаадаа. Одоо бүр байчихаад хүнд чин сэтгэлээсээ тусалсны төлөө хүртэл залхаалт үзэж алуурчин нэр дуулж шоронд суулаа. Ядам гишүүн гэж заяа буян нь дэлгэрсэн

хүний ач ивээлээр үнэн олдож шоронгоос гарлаа. Гэтэл хүү минь байхгүй . хүү.. хүү.. хүү.. минь надад ганц. Миний ганц эрдэнэ. Нар минь. Хайртай ганц хүү минь. Нацаг ийнхүү бачуурч хажуугын байшингын цементэн хана очоод өшиглөөд орхив. – Хүүе энэ чинь одоо юу болж байна. Хар өглөөгүүр агсраад согтуу новшоо. Нэг их дээрэлхүү басамжилсан дуу. Нацаг агдасхийн цочиж эргэн харав. Төрийн сүлдэт малгай. Ээ төр минь. Ханаруу ганц өшиглөхийг минь олоод харчихсан хирнээ хүүг минь олоод өгөөчдээ. Нацаг арга тасран ийн бодлоо. – Хөөе. Согтуу юм уу хаашаа юм бэ чи. Цагдаа залуугийн уруул дээрхи хэдэн сөрөвгөр үс хүүхэд төрхийг нь алдагдуулж хилэнтэй харагдуулна. – Хүн чамаас хүний хэлээр асууж байна хулгайчаа – Чи согтуу юм уу хаашаа юм бэ. Цагдаа нарын ууртай царай, хилэнтэй харцыг арга тасарсан нүдээр ширтсэн Нацаг толгой сэгсэрч – Би архи уугаагүй ээ гэж үнэнээ хэлэв. – Солиотой юм уу чи, хана өшиглөөд – Би хүүгээ алдчихаад зовж явнаа – Зовлоо гээд хана өшиглөдөг юм уу чи. Ха ха их эдээ. Бас панаалтай чиний зовлонг наада хана чинь сонсдог юм уу тэгээд – Эхнэр чинь л аваад яваа биз – Үгүй дээ эхнэр минь нас барчихсан юм. Хүү минь алга болчихоод байна ш дээ. Намхавтар цагдаа залуу нилээд зөөлөрч – Хүү чинь тэгээд тэнээд удаж байгаа юм уу? – Траншейнаар яваачдээ. Ижилтэйгээ л нийлээ биз. – Үгүйдээ миний хүү тэнэдэггүй юм – Яая гэх вэдээ. Энэ бидэнд хамаагүй ш дээ. Эрүүгийхэнд хэн мөрдөн байцаах газарт эрэн

сурвалжлуул л даа гээд явах гэтэл өндөр залуугийн дуу ихэсч – Хөөе чи дагаад яв. Байрны хана өшиглөж танхайрчихаад зүгээр явчих санаатай юу. Энэ новшнууд бас их зальтай ш дээ. Та нар төрийг хуурч чадахгүй шүү. Бид хэв журам сахиулагчид. Бид албан үүргээ гүйцэтгэж яваа төрийн цагдаа. Чи ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан хана өшиглөсөн чинь үнэн биздээ. Аан хариуцлагаас тийм ч амархан мултарч чадахгүй шүү чи. – Үнээн. Нацаг уруу доройхон амандаа бувтнав. – Үнэн юм бол тэгээд чиний зөв юм уу? Үнэн гэдгээ чи нотолчихсон биздээ. Намхан цагдаа Нацагийг өрөвдсөн байртай – За яршиг яршиг. Наадахаа орхичих. Хүүхдийнхээ араас л уймарч бачуурсан юм шиг байна. За дуугүй байж бай Ганбаа. Эд нар чинь их зальтай. Чамайг зүгээр орхино ч гэж байхгүй шүү. Торгоно чамайр. Торгуулийн мөнгө байхгүй бол явж албадан хөдөлмөр хий. За мөн гайяа. Албадан ажлыг нь хийчих юм бол дор хаяж долоо хоног. Түй базарваань. Өнөө муу хүү минь сүйд болно. Нацаг гомдож цөхрөн, яарч бачууран халаасаа ухаж хоёр таван мянгатын дэвсгэрт гаргаж ирэв. – Надад, надад байгаа нь энэ л байна. – Алив нааш нь. Өндөр залуу. Нацагийн гараас мөнгийг нь бараг шүүрэх шахам авч. – Байгаа нь энэ үү. Худлаа хэлээгүй биз. Дахиж ингэж болохгүй шүү яв гэнгээ. Араас нь нэг өшиглөөд авав. Гайгаас хурдхан салъя гэх шиг Нацаг хурдхан холдож намхан нуруутай цагдаа залуу зэвүүрхэж – Тасалбарыг нь өгөөч, тавыг нь авахгүй. Харваас

цөхөрсөн л хүн байна ш дээ гэхэд өндөр залуу Нацагаас авсан хоёр таван мянгатын дэвсгэртийг эвхэж Цагдаагийн дүрэмт хувцасныхаа энгрийн халаасанд хийгээд огтхонч тоомсорлосон шинжгүй амандаа дуу аялан, тахтай гутлын хүнд өсгийгөөр цардмал зам гишгэлэн алхлав. Бас л нэг гай таарлаа. Ямарч хэцүү юм бэ дээ. Хэдий насанд хийсэн үйлийн үр вэ хэмээн гутарч нулимс нь цийлэгнэнэ.Нацагийн нүдэнд гэнэт эгч Урнаагийх нь амгалан цагаан царай харагдах шиг болоход. Иш эгч минь ядарсан муу дүү дээрээ ганц ирж зовлонг минь нимгэлдэг ч болоосой гэж өөртөө шивнэв. Төрсөн ганц эгч нь голыг нь дэвтээгч ганц үрд нь эрлэгийн илч болчихоод байгааг хөөрхий Нацаг яахин мэдэх билээ. Миний хүү очихгүй дээ. Очихгүй гэж бодсон ч Нацаг хадам эхийн хаалгыг тогшин зогсч байлаа. Удалгүй хүнд хөлийн алхаа сонсдон – Хэн бэ? гэх уцаартай дуун сонсдов. – Нацаг байнаа. Хаалга онгойж хадам эхийн эвгүйцэж, үзэн ядсан нүдээр түүнийг толгойноос нь хөлийнх нь улыг хүртэл ширтэнэ. Шинжээд хараад бай. Хараад бай. Бахаа ханатал хар. Хүн гэсэндээ Нацаг ийн шаралхан дотроо хадам эхтэйгээ хэрэлдээд сандалд суув. – Май цай уу хүүхээ. Бие чинь зүгээр үү? – Бие зүгээр ээ. Таны бие зүгээр үү? – Хэзээ гараа вэ? Тэндээс – Арав гаруй хонож байна – Одоо тэгээд зүгээр үү? Шорон цууханд орчихооргүй болсон уу? – Бүх юм зүгээр болсоон. –

Ашгүйдээ. Доншуучилсан хөгшин, залуу гайнуудаас мөн ч их болох юм даа чи чиг. Угаасаа энэ хүү заяа муутай золиг. Эцэг эхийнхээ толгойг идээд ханалгүй муу охины минь толгой залгисан. Одоо чиний ээлж ирсэндэг шүү. Ай мөн гайяа. Ингэхэд хүү минь наад царай зүс чинь хэрэг алга. Тэнд их ядарчээдээ. Би аяга хоол хийгээд орхиё. Нацаг дуугарсангүй. Ер нь бол ядарсан нь үнэн. Хэд хоног ус талххан голлож хоосон нойтон харайсан. Хүү нь байхгүй болохоор хоолойруу нь ч хоол давахгүй юм чинь. Харин энэ муухай ааштай хөгшний үглэж дуулах, хараан загнах яршигтай ч бүр чимээ дараад зугтаамаар, энэ удаа Нацаг суугаад байлаа ч үзэн ядах нь ч юу юм бэ! Харахаас халширч, уулзахаас зугатдаг хадам эх нь энэ удаа түүнд жигтэйхэн түшигтэй ч юм шиг. Ер нь Нацаг маш их ганцаардаж байгаагаа мэдээд байлаа. Талийгаач ханьтайгаа хамт ирэхэд өмнө нь хийж тавьдаг өнөөх хамар сэтлэм сайхан үнэртэй шөлтэй хоол өмнө нь мэлтэрнэ. Гэнэт Нацагийн хамар өөд шархирч гашуун нулимс хоолой өөд огшоод ирэх нь тэр ямарч жаргалтай байж вэ дээ тэр үед. Хажууд Дарь минь хүүгээ эрхлүүлээд. Ай мөн жаргалтай байж. Одоо Дарь минь ч байхгүй. Бас хүү минь. Би яасан азгүй хүн бэ! Нацаг уруу дорой бодолд хөтлөгдөн санааширсаар халбага авч шөлнөөс халбагадахшуу аядахыг харсан хадам эхийн дургүй хүрч “Өө энэ муу хар гуйлгачин чинь царай алдаж, өлбийчихөөд хүн өрөвдөөд аяга хоол хийн өгч байхад

чинь хүрч ядаад, идэж ядаж тамшаалаад байх чинь” гэж уурлан нүд нь сөрвөлзөөд ирэв. – Яасан хүүхээ. Муухай амттай болчихсон байна уу? – Аан. Нацаг дүйнгэтэн асууснаа хадам эхийн байдлыг ажиглан тавагтай халуун хоолноос хэд дараалан том халбагадаад золтойл амаа түлчихсэнгүй. “Энэ гуйранчингийн мэдрэл нь муудчихсан бололтой нэг бол идэхгүй тамшалзаад нэг бол үхэж байгаа юм аятай хэл амаа түлчих гэж үмхлээд” хадам эх нь гэнэт түүнийг өрөвдсөн юм шиг огло харайн босч аяган дахь цайг нь дүүргэж өгөв. Юм л бол муу муухайг сэдэж бүхнийг өөрийн тусын тулд хийдэг энэ эхнэр дотроо Нацагийг өөчлөн бодсон ч бас өрөвдөх шиг санагдана. Нүднийх нь өмнө зовж зүдэрч, царай алдсан энэ залуу муу талийгч охиныг нь ч санагдуулах шиг. “Муу талийгч охин минь энэ залууд мөн ч хайртайсан. Хэрэггүй гээд байхад л зүтгээд байдагсан. Энэ муу хог зөрүүд золиг лдоо. Хөөрхийдөө хүний энэ муу хүүг би их ч зовоосон доо. Ай нүгэлтэй эм болдоо би ч. Хөгшрөөд байгаа юм байлгүй дээ. Энэ цусыг харахаар муу охин минь бодогдоод байх юм. Манай энэ Цэцэг гэж нэг болохоо больсон золиг. Энэ хүү шоронд орчих юм бол байрыг нь аваад өгчих юмсан. За за больдогч юмуу. Ямар чи шоронд орохуу гэж асуултайн ч биш”. Сайн муу бүхнийг эрэгцүүлж суусан эх Нацагийг бас байлгаад баймаар. Охиныхоо тухай яримаар. Хорвоог өөрийг нь цагаас өмнө орхисон охиноо дурсмаар санагдана. – Нацагаа хүү минь хоол нэмэх үү? – Боллоо ээж минь баярлалаа. – Жижиг өрөөнд орж жаал хажуулна

уу? – Ингэсхийгээд явья даа. Ажил байна. “Үгүй ер ийм цаашаа сэтгэлтэй золиг шүү. Хүн өөрийг нь өрөвдөөд байхад. Наашаа гэсэн сэтгэлрүү ус цацаад. Энэ цус шоронд орно доо. Аягүй бол. Тэгээд өнөөх муухай авгай, хамаатан садангаараа гул бариад байрыг нь авчихна. Түүнээс нь өмнө өрсөх хэрэгтэй.” гэнэт ингэж бодсон хадам эх хоолойгоо засаад Нацааг хүү минь ямартаа ч бид цусаараа холбогдсон улс. Хүү минь үнэн ээ хэлээрэй! Ирсэн чинь сайн болж. Шорон оронд орох болбол хүүгээ, байртайгаа бидэнд үлдээгээрэй! Хүний нохой идэхээр, өөрийн нохой ид гэж нэг үг байдагдаа. Учраа ярилцвал яасан юм хүүхээ. Нацаг үг дуугүй босоод явах гэснээ дороо зогтусан зогсч хадам эхийгээ ус хурсан нүдээр ширтэв. – Үгүй ер. Таньд одоо миний байр л хэрэг болсон уу. Тиймээ. Тийм. Таны бодлыг би мэдэхгүй яах вэ! Даанч саймшраад хоол, цай болоод байсан юм. Ядарч ирэхэд минь өгсөн аяга цай, таваг хоол чинь ийм үнэтэй байсныг мэдсэнгүй идчихлээ. Би шоронд орохгүй ойлговуу. Би шоронд орох нүгэл хийгээгүй. Ойлговуу авгай минь. Эцэст нь Нацаг ингэж хашгираад гомдол цөхрөлөө барж дийлэлгүй хадам эхийнхээ өмнөх ширээг хөсөр түлхэн унагачихаад түүнээ мэдэх сөхөөгүй гараад явчихав. – Хүний зовлонгоор тоглож ханадаггүй шуналд идэгдсэн муухай авгай. Энэ үг хадам эхийнх нь хор шарыг хөдөлгөн дотрыг нь маажилахад хар хоронд багтарч нүд нь улаанаар эргэлдсэн авгай Нацагийн араас

ухасхийн түүний унагасан ширээнд таварцаглан золтой л элгээрээ харуулдсангүй тогтов. Тэрээр хаалгаа цэхийтэл нээн Нацагтай эрэгчин эмэгчнээ үзэхээр гарч ирэхэд Нацаг аль хэдийн гараад явчихсан байлаа. “Үгүй ерөө. Мөн хуцдаг гөлөг вэ өрөвдөөд, сайхан санаад үхсэнтэйгээ зүйрлээд аяга хоол хийгээд өгч байхад чинь үнийг нь төлнө ч гэх шиг. Шуналын туламч гэх шиг. Яасан муухай санаатай муу үгтэй туучий вэ?”. Хадам эх уурандаа ганцаараа ярин Нацагийн унагасан ширээ сандалыг засан бухимдлаа тайлахыг хичээн хар аяндаа л хоолой нь зангираад байх тул жаал уйлаад “ за за өөрийнхийгөө үхүүлчихээд хүнийхэд гомдоод ч яах вэ” гэж мөн л ганцаараа ярьсаар өргөн орон дээр хэвтэх, хэн нэгнийх нь уншсан ч юмуу, унших гээд тавьчихсан ч юмуу сонингоос нэгнийг шүүрэн авч гарчиглан эргүүлэв. – Юу вэ? энэ чинь хэн бэ? Манай өнөө Болд уу даа.Ийн дуу алдсан эх өөрт нь байнга адлагддаг өнчин зээгийнхээ зургийг сонингоос олж хараад нүдний шилээ авах гэж нөгөө өрөө үрүүгээ хурдлав. Нүдний шилээ хийлээ. Яагаад ч юм амьсгаа нь дээшлэх аж. – Эрэн сурвалжилж байна. Нацагийн Болд арван гурван настай .. дугаар сургуулийн 6в ангийн сурагч. 4-р сарын 17ны өдрийн 18 цагийн үед гэрээсээ гараад эргэж ирээгүй. Хүүгийн биеийн өндөр,

жин, нүүр царайны төрх, хувцасны өнгийг бичээд, энэ хүүг үзсэн харсан хүн байвал … гэсэн тоот утаснуудад мэдэгдэнэ үү. Нууцыг чандлан хадгална. Шагналтай. Эх ийн уншаад шилэнгууны цаанаас инээмсэглэн ширтэх охиныхоо зүг ширтэв. Дарь охин нь инээгээд байгаа хирнээ гомдоод уйлах гээд байгаа юм шиг эхэд санагдахад Бурхан минь аргагүй шүү дээ ганц амь нь байсан юм чинь. Хаачдаг байна тэр хүүхэд. Даанч Нацаг их хачин байсийм зайлуул. Хир шүү дээ. Байрыг нь булаацалдаад байсан өнөө муу хүүхэн л хорлочихлоо гэж ганцаараа ярин нааш цааш холхилсноо гэнэт сандчин хувцаслаж эхлэв. Хаачиваа тэр хүү. Хадам эхдээ хязгааргүй гомдсон Нацаг энэ үед халаасандаа ганц улаан мөнгөгүй тул гэр хороололын чулуу шороонд бүдчин Золбоотынх өөд өгсч явлаа. Өгссөөр Золбоотын хашааны өмнө ирж хаалгыг нь хэдэнтээ тогшоод хүн гарч ирсэнгүйд хүчтэй цохив. Цохих тоолон том хонх дүн дан савлана. – Хатанболдоо хаалга цохиод байна. Хэнийг нь сайн асуугаарай. Эмэгтэй хүний ийн адласан дуу аргаа барсан Нацагт яршигтай санагдана. – Хэн бэ? – Би байнаа Нацаг. Хаалга тайлахаар ирсэн жаал хүү хурдхан гэгч нь эргээд гүйчихэв. – Хэн байнаа? Аавыг чинь асуувал байхгүй гээрэй. Ааг амьсгаагүй гүйгээд ирэх юм. – Нөгөө нөгөө нэг ах би айгаад гүйгээд ирлээ. Жаал хүү хэсэг чимээ тасарч түгчидснээ агаар цалгиулан байж яагаав дээ

эмээг алчихсан ах хэмээн цангинуулахад Нацагийн зүрхээр ёгхийн хатгуулж- айдаа бурхан минь юу ч гэх вэ дээ. Эднийхэн намайг алуурчин болгочихож. Энэ хорвоо хийсэн буяны минь хариуд ийм л шийтгэл надад өгөх шив дээ. Ийм айлд миний хүү юу ч гэж ирэх билээ дээ. Энэ айлын үүдэнд ирсэн биш бас л бөөн гомдол, бөөн цөхрөл хоолой нь тулах аж. Үгүй энэ хорвоо чинь ийм харанхуй давчуу юм уу хэмээн Нацаг гэнэт өөртөө халаглав. – Хөөе. Хүлээж бай. Ард нь хэн нэгэн хариу ч юм шиг дуудахад Нацаг эргэж ч харсангүй. Юугы нь хардаг юм бэ.Энэ муухай хүмүүстэй юу ярьдаг юм ингэж бодсон Нацаг замаа хөөн алхсаар байлаа. Хаврын цэнхэр салхи хоолой нүүрийг нь зөөлөн сэвшинэ. – Хүүе хүлээлдээ Нацааг. Хүлээ. Хөлийн чимээ зэрэгцэн ирж амьсгаадах нь сонсдон хэн нэг нь Нацагийн гараас бариад авав. Нацаг тун ч дурамжхан тэр хүн өөд харав. Золбоот нилээд амьсгаадчихсан бэлтгэлийн өмд цамцтай байснаа яарсандаа дээрээс нь савхин цамц хөдөрсөн байлаа. Тэгсэн хирнээ табчиктай зогсоно. Энэ удаа тэр архи уусан шинжгүй, байнга л зарааны үс шиг хиртэж өрвийсөн үс нь саяхан угаасан бололтой наран сөрөг гялалзан хойш нь налуулан самнасан үс нь аштайхан харагдана. Бас ч гэж ингээд нэг явж байвал тэр сайхан л эр хүн харагдана. Архи гээч хорын идээг ингэхэд ер нь хэн гаргасан юм бол гэж Нацаг гэнэт бодсноо гомдол бухимдлаа Золбоотод нэг мөсөн гаргаж – Та нар ч хүний адгууд

юм даа. Ийм гэдгийг чинь мэдсэнгүй. За за арга ч үгүй юм даа. Төрсөн эхийгээ хайрлахгүй өвлийн хүйтэнд хөөн гудамжинд гаргаж байсан улс намайг ингэх нь юу ч биш биз дээ. Угтаа бол чиний эхийнхээ өмнө хүлээх бүхий л зүйлийг би хийж гүйцээсэн. Гэтэл хариуд нь шорон. За за болъё. Чи надаас холдоод өг. Битгий нүд хорсгоод бай. Нацаг хэлэх гэснээ хэлж цээж хөнгөрөөд явчихсан тул цааш алхав. Золбоот дагасаар. Хэсэг яваад зогссон Нацаг – Чи яах гээд байгаа юм бэ одоо буц. Би чамд хэлэх гэснээ хэллээ. Одоо боллоо. Цаашид танихгүй юм шиг л явцгаая. – Үгүй хөө Нацааг. Чи хүлээл дээ. Би бас хүн шдээ. Би чамтай нэг уулзъя гэж бодоод байсан юм. – Хцс. Яах гэсэн юм. – Тиймээ тийм. Би өөдгүй амьтан. Муу эхийгээ хөөгдөж байхад дуугүй л байсан. Бас чамайг хоригдож байхад ахри гудраад л. Надад огт хамаагүй юм шиг л явлаа. Харин тэр өмгөөлөгч хүүхэн миний нүдийг нээсэн дээ. Нацаг түүнийг гөлрөн харсаар – Ямар өмгөөлөгч? – Яагаа вэ дээ. Чиний өмгөөлөгч. – Би хэлсээн миний байрыг нь авах гэж гээд л. – Чи ч өөдгүй эр юм даа. Бүхнийг эхнэр үрүүгээ чихээд. – Би өөдгүй хүн. – Хамгийн өөдгүй новш. – Тиймээ хамгийн өөдгүй новш. – Бузар амьтан. Золбоот мөн л оньстой мэт толгой дохин – Бузар амьтан гэж бувтнахад Нацагийн уур хүрч – Чи бүр надаар даажигнаж тоглож байх шив дээ гээд цааш алхахад – Үгүй үгүй гэж сандарсаар Золбоот мөн л дагана. – Үгүй чи хариач дээ. Хөл нүцгэн хаачих гээд байгаа юм бэ холдчихлоо.

Золбоот түүнийг царайчлангуй харж – Хоёулаа хамт жаахан явъя л даа гэж гуйв. – Надад тийм зав алга. Би траншейгаар явлаа. Золбоотын нүд орой дээрээ гарч түүнд дөхөж ирээд – Юу яах гэж байгаа юм хэмээн шивнэхэд Нацаг гэнэт уртаар сүүрс алдаж – Миний хүү алга болчихоод байна. Ийнхүү учир зовлонгоо тоочмогц Нацагийн хоёр хацрыг даган нулимс асгарч яаж байгаагаа ч мэдэхээ болин уйлж орхив. Золбоотын царай барайн нүд нь сүүмийгээд Нацагийг сугадан авч – За Нацаг минь. Намайг уучилж үз хө. Ийм үед би чамаас хөөсөн ч холдохгүй гэж мэд. Аюултай юм боллоо. Хоёулаа явъя. Хамт л явъя. Түр хүлээж бай. Нааш ир. Энд сууж бай. Манайд ороод нэмэргүй. Авгай гэж ёстой авсан хойноо хар гай. Хөгшин нь ороод гутлаа өмсчихөөд ирье. Хамт явъя гэсээр Нацагийг түшин нэг хашааны үүдний жижиг сандал дээр суулгаад түүнийг босоонд өөрийг нь орхиод явчих юм шиг сандчин пир пархийн гүйж одов. Хээ шаагүй ил цагаан зантай Золбоот, Нацагт

сайхан санагдаж түүгээр хачин их хань татан ганцаардсан сэтгэл нь жаахан ч болов баясаад ирэв. “Ерөөс миний хүүгийн алга болох, миний шоронд орсон энэ нэг юмны гайгааас болсон гэж нэг талаар гомдовч” энэ муу ч яах вэ нээрээ ч архинд толгойгоо мэдүүлчихсэн тэр эхнэр нь” гэж бодон Золбоотыг өөрөөсөө өмөөрөв. Уучлаад уужраад ирэхийн цагт бас үүдээ нээдэг хорвоо юмсанж. – За хө. Явах уу. Би хэдэн төгрөг олчихлоо. Автобус бараадахуудаа гэсэн Золбоот халааснаасаа хүрэн шилтэй шингэнийг гарган бөглөөг нь авч хол шидээд – Энийг залгилчих гэсээр Нацагт өгөв. Нацаг түүнийг аягүйхэн харж – Юу юм бэ?гэхэд хүд хүд хийтэл хөхөрч – Архи бишээ биш. Би одоо архи уухгүй. Ээж минь байхгүй юм чинь хэндээ ч эрхэлж архи цуслах вэ, наадах чинь хүйтэн хар цай. Хоолой чинь хатаа биз залгил гэв. Нацаг шилтэйгээс шуналтай гэгч нь хэд залгилаад –Ёох дотор

уужраад ирлээ. Архинаас гардаг чинь зөв шүү. Чи ээждээ эрхэлж архи ууж байгаа нь энэ гэж тэр хөгшнийг мөн ч их зовоосондоо. Намайг ч бас. – Хэлээд юу гэх вэ хө. Бүх юм дууссан хойно л ойлгох аядаж байна. – За явцгаая. Хонгил траншейнаас л эхэлье дээ. Миний хүү ч тэгж явах хүү биш дээ. – Харин тийм. Юмыг яаж мэдэх вэ? – Юмыг яаж мэдэх бэ?…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *