Нүүр Өгүүллэг “АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “17-Р ХЭСЭГ”

“АМИН ЗЭРЭГЛЭЭ” роман “17-Р ХЭСЭГ”

5 секунд уншина
0
0
527

-Хүүгийн минь ээж сайхан эмэгтэй байна. Түүний баясгалантай инээх дуун цаанаа хилэнтэй, баясал цацруулсан нүд нь өшөө хорслоор буцалж буйг мэдэрсэн Одончимэгийн дотор палхийн айдсаар дүүрч ар

нуруу уруу нь хүйт даагаав явчихав. “Яанаа өнөөх аймшигт Ядам. Очиж очиж би хүүгээ үүнд өгчихсөн байна шүү дээ. Учрал эмч тийм сайн хүн байж. Ийм араатантай. Бурхан минь одоо би яадаг билээ.

Хорвоо минь надаар яаж тоглоод байгаа юм бэ? Одоо энэ Ядам намайг ална даа. Алах л болно. Үгүй ч юм уу. Минийг хүүг авсан юм чинь Монгол хүн байна даа. Арай ч намайг алахгүй юм болов уу” гэх зэргээр

жигтэйхэн айж өөртөө уулгалсан Одончимэг доройхон сууж хэн нэгний асуусанд ганц нэгхэн үгээр хариулагчаа аядаж суулаа. Ядам аймшиг шингээсэн хурц хар нүдээрээ түүнийг өшрөлтөөгөөр харж,

өмнөх хундагаа хоосолно. Одончимэг эг магхийн дэв давхийн цочин айж байлаа. – За тэгээд хэн. Одончимэг. Одоо хаана яасхийж амьдрах гэж байна. Ядамын энэ үг нэхэл хатуутай хурц харц, түүнийг аваад

шидчихмээр ширвэлзэн огцом гэгч нь тэгсэн хирнээ чангаар асуухад Одончимэгийн зүрх зогсчихоо шахав. – Би би. Хэд хоногоос Бээжин явна. “Энэ аймшигт хүн юу ч хийж чадна. Намайг муу аавыг минь, хэдэн дүү нарыг минь яаж ч мэднэ. Харина гэдгээ л хэлж болохгүй. Одончимэг зөвхөн Ядамаас амьд мэнд л салахыг хүсч байлаа. – Хм зөв л дөө. Чам шиг царай зүстэй эмсэд Бээжинд л амьдрал байгаа. Явсан чинь зөвөө. Доог тохуу инээд баясалтай ийн хэлсэн Ядам “Үгүй ер. Энэ ер нь сэргэлэн муу гичий байгаа юм. Миний хүүхдийг зориуд авчирч өгчихөөд Бээжин очиж янхандах нь. Тэгдэг ч үгүй байх шүү. Муу янхан минь. Өнөө шөнө л чиний бодийг хөтөлнө. Операци 1-н бүх нууц энэ гичийтэй хамт эргээд ирлээ гэж үү. Тулгаа үүнийг эрж байгаа. За гайгүй ээ. Муу Бөмбөг чи гуйранчлаад ирж л таараа. Ирсэн өдөр чинь чиний толгойг авах л болно доо би. Надаас урвасны чинь

хариу тэр. Бхуттотой одоохон холбоо барих хэрэгтэй. Тэр муу Жорж бас юу вэ? Аль хэдийн энэ гичийг устгасан байх ёстой шүү дээ.” Хөмхийгөө хазлан дотроо харлатал өширхөн бодсон Ядам хор шарандаа багтран байлаа. Одончимэгт их л эвгүйхэн хэг ёг, хэдэр ёдор харьцах нөхрөө харсан Учрал дотроо дургүйцэн Одончимэгийг идэж уухыг шамдуулж хирнээ л дайлж цайлахыг оролдсонч жаал бүсүй нөхрийнх нь муухай зангаас айсан бололтой ширвээтээд аяганд ам хүрэхээс хэтэрсэнгүй. “Үгүй ер алтын нь аваад авдрыг нь хаяна гэж” Манай Ядам арай дэндүү юм. Учрал дотроо ийн уурсч, эсэргүүцлээ илэрхийлэн нөхөр өөдөө муухай харвал нөхөр нь түүнийг бас л голд нь хүйт хургатал муухай харав. Ядамын сайн ажилтан нэрээр цайллагад уригдсан Мөнхдалай, Одончимэг уруу ид адын муу харц чулуудахыг Содов өвгөн харж дотроо эвгүйцэж суулаа. – Учрал эгчээ. Би ингээд явъя. Энийг хүүдээ өгөх гэсэн юм. Би хүүгээнэг тэврээд, үнсээд явж болох уу? – Бололгүй яах вэ? Хүү дээрээ ор. Ер нь миний дүү

хүүтэйгээ хамт хоноод яв л даа. -Үгүй ээ эгчээ. Би бас их ажилтай. Хүүгээ үнсчихээд явъя. Бүсгүйчүүд ийн найрсаад хүүхдийн өрөөрүү гарахад Ядам Мөнхдалайд нүдээрээ даалгавар өгөөд эхнэрийнхээ араас очин – Учралаа хүүгийн ээжид бэл бэнчинг нь сайн бэлдэж өг. Хол газар явах хүнд мөнгө л хэрэгтэй биз. Манай туслах очих газар нь хүргэж өгөг гэхэд хоточ нохой шиг Ядамын харцаар дальдачсан Мөнхдалай аль хэдийн хаалга голлон зогсч баруун гараа халаасандаа хийн дуу намсгагчтай ТӨЗ-8 бууныхаа гохыг даран зогсч байлаа… Бүх зочид явжээ. Эцгийнхээ хорон муу бодолд хөлссөн хүү уйлагнана. Учрал хүүг тэвэрч бүүвэйлнэ. Учрал ямар нэгийг шивнэн, Өлзий эхийн бөвтнөх л сонстоно. Ядамын өмнө өмнөөх л шилтэй архи цэхэлзэнэ. Шилтэй архины талыг нь хөнтрөөд нэг амьсгаагаар залгилж орхив. Согтох шинж огтхон ч алга. “Үгүй ер энэ нэг архи шүү юм чинь сүүлдээ согтоохооч болих нь шив дээ. Нэг сайхан согтох юмсан. Муу Бөмбөг надаас урвана гэнээ. Гайгүй ээ би чамайг ирэнгүүт чинь няц гишгэж орхино. Бөмбөг ч яах вэ. Хуруу хөдлөх төдийд

байхгүй болно. Муу нохойн гөлөг. Надаас урвасны чинь хариу. Жорж бас яаж байгаа муу гуйлгачин бэ. Жоржийг устгуулах даалгаварыг Макаод өгье. Одончимэг миний хамгийн аюултай дайсан. Цагдаад бүхнийг тэр гичий л илчилж чадна. За тэгээд яавл гэж. Цагдаад очлоо ч тэр гичийгийн үгийг хэн үнэмшдэг юм бэ. Ядам хэн билээ. Гэхдээ л муу янхантай орооцолдож нэрээ сэвтээх хэрэггүй. Адтай муу шулам даа. Өнөөх үйлс нь харласан новш түүнийг алдчих вий дээ.” Эрлэгийн элч аятай цус үнэртүүлэн бодох Ядам зүйрмэглэх аятай нүдээ анин бодлогошроно. Хүүхэд уйлагнасаар. Хүүхдийн уйлагнах дуун холдож ойртоно. “Үгүй энэ шулам Учралд үнэнээ хэлээгүй бололтой. Хэлсэн бол Учрал өдийд над руу асч байгаа. Золиг бол гэж. Ээ алтаар урс гэж. Уйлж байгаа нь хүртэл өөр гээч. Яалт ч үгүй л миний үр юм даа. Даанч адилхан байсийм. Муу шулам чинь намайг хуурч явчихаад хүүг минь гаргаж өгчихөөд байгаа юм байна. Аштайхан дамшиг шулам эм. Бас л

сайхан шулам даа. Даанч тэр олон юм мэднэ. Надад гай болно. Устгах нь л зөв.” Ядам юу л бодно, юу л сэднэ тэр нь аллага, үхэл, цус, дарангуйлал үнэртэх аж. Хаврын шөнийн одод бүрэн орчих үес хүүхэд тайвшран унтаж Учрал орж ирэн бодлогошрон суусан Ядамын мөрнөөс татав. -Шөнийн тэн болчихоод байна. Унтах юм бишүү? – Өөв. Чи унт л да. Ээж унтчихсан уу? Хүү яав? – Бүгд унтсаан. Ганцхан чи л сууж байна. Би ядраад байнаа. Унтмаар байна. – Тэг л дээ. Би нэг ажил амжуулмар байна. Энэ үгийг их л хорсолтой хэлсэн Ядам эхнэрээ татаж биедээ шахан суулгав. – Энэ шөнө болсон хойно ямар ажил байдаг юм бэ. Өглөө л болно биз. Би ядраад байнаа. – Би ядаргааг чинь тайлаад өгье. Алив наашаа. – Яршиг аа яршиг. Би ядраад байхад чинь. – Хөөш. Чимээгүй. Цаад хоёр чинь сэрчихнэ. Хоёулаа сайхан сексдэе тэгэх үү? – Би ядраад байнаа Ядамаа. Ядамын нүд хорсолтойгоор гялалзаж, цээжиндээ Одончимэгийг харсаар хүчирхэг гараараа эхнэрийнхээ цээжийг задгайлж дотоожийг нь шувтчин тайлах гэж

ноцолдоно. Хүмүүн олны нүгэлд зэвүүцсэн саран авхай цонхны цаана зайтайхан цайвалзана. Эхнэрээ эзэмдэн биеийн таашаалд мансуурсан Ядам цүлхэлзэн амьсгаадаж – Би явлаа хэмээн түнтэгнэн хувцаслаж эхлэхэд – Юу хаашаа. Чи чинь солиорчихоо юу гэж Учрал дургүйцэв. – Би чамд хэлсэн ш дээ. Нэг ажил амжуулна гэж. Ядам машин дуудсан бололтой утас нь дуугарч сүүтэлзэн гарч одоход, учир нь үл олдох нөхрийнхөө араас дургүйцэн харсан Учрал гүн санаа алдав… … Болоод өнгөрсөн явдалд гүн хямралд автсан Одончимэгийн нойр огтхон ч хүрсэнгүй. Энэ орчлонд азгүй хүн гэж байдаг бол чухамдаа хамгийн азгүй хүн Одончимэг байлаа. Өнгөрчээ өнгөрч. Би гэдэг хүн ерөөсөө өнгөрч. Ядамын хүүхдийг гаргаад ч хэрэг алга. Намайг аюул зовлон дагаад байгааг би зөнгөөрөө мэдэрч байна. Энэ аюултай хүн намайг ална гэдэг нь ойлгомжтой боллоо. Угаасаа Жорж ах надад хэлсэн шүү дээ. Монголдоо очоод алуулна гэж. Харийн газар үлдэж үйл тамаа эдлэгч тэр гучин хэдэн хүүхнийг яах билээ. Би л Ядамын үгэнд орж

тэднийг тэнд төөрүүлж ёс бусын зовлонд учруулсан. Тэдний маань хэд нь үхэж, хэд нь амьд байгаа ч мэдэх юм алга. Ядамын үнэн нүүр царайг илчилье гэж зорьж ирсэн хирнээ би өөрөө л Ядамын гарт орчихлоо шүү дээ. Ядамын бүх үнэнийг цагдаагийн газар хэлчихье гэхээр хүүгээ Ядамынд өгчихсөн байдаг. Миний хүү, миний гар дээр байвал улам ч их зовно. Харин тэр харгис эцэг нь төрсөн хүүгээ гэдгээ мэдлээ. Хүү минь эцэгтэйгээ байвал юугаар ч дутахгүй аз жаргалтай амьдрана. Эцэгтэйгээ адилхан харгис хүн болчихвол яанаа. Үгүй дээ. Учрал эгч миний хүүг тийм хүн болгохгүй. Тэгээд одоо яана гэж. Амиа бодоод хүүгээ бодоод Ядамыг цагдаад хэлэхгүй өнгөрөх үү. Тэгээд тэр харийн газар зовж яваа охидыг яах гэж. Тэнд нь тэгээд орхих гэжүү. Би ийм амиа бодсон арчаагүй амьтан гэжүү. Хар аяндаа л нулимс нь урсана. Гэрийнхнийг сэрээхгүйг хичээсэн Одончимэг ундран горхилох нулимсаа сэмхэн арчаад цонхны хажууд очин хөшигний завсраар сэмхэн харав. Өнөөх машин зогссоор. Охин улам л айдаст автан биеэ хураан сэмхэн цонхноос холдов. Энэ машин яагаал зогсоод байгаа юм бол. Өнөөх аймшигт Ядамынд тэр хүн байсан. Тэр хүнд намайг хүргэж

өг гэж тушаасан. Нүдний хар шилээр нүүрээ тагласан ширвээ сахалтай тэр залуу намайг машинаас буулгахгүй санаатай байх шиг байсан. Өвөө л тас дайраад намайг хөтлөөд буулгасан. Тэр хүн надаар яах гэсэн юм болоо. Арай Ядам намайг… Тэр юу ч хийхээс сийхгүй хүн. Гэнэт Одончимэг учиргүй айж эхлэв. Одончимэгийг Ядамынхаас гарахад Учралын эцэг Содов эхнэр хүүхдийнхээ хамт гарч ирээд Ядамын туслахын машинд суучихсан тул Мөнхдалай яаж ч чадахгүй тэдний гадаа хүргэж өгөв. Энэ муу нялх охиныг, сайхан хүүг нь авсан хирнээ доромжилж, тохуурхаад байсан хүргэндээ Содов гуай дургүйцэж Одончимэгтэй хамт гарсан ажээ. Өвгөний байрны гадаа ирмэгц, Мөнхдалай машины хаалга онгойлгон өвгөний гэр бүлийнхэнд найр тавиад Одончимэгт хандан -Эмэгтэй таныг захирал буудалд хүргэж өг гэж тушаасан гэхэд өвгөн эргэж Одончимэгийн гараас татан буулгаад – Өнөөдөр энэ охиныг би гэртээ амраана. Хүний алт шиг сайхан үрийг авчихаад хахир муухай авирладаг танай захирал шиг улс бид биш. Монгол ёс заншил байна. Бид үр хүүхдээрээ холбогдсон улс. Эцэг өвгөдийн ёсоо мартаагүй Монгол хүн би. Намайг ингэж байна гэж тэр захиралдаа очиж хэлээрэй чи гэж хашгичаад

Одончимэгийг хөтлөөд орц уруугаа орчихов. Ингээд Мөнхдалайгын захирлаасаа авсан даалгавар бүтэлгүйтэн түүнийг өглөө гарч ирэхийг хүлээн зогсож байгаа ажээ. Үүрийн шаргал гэгээ цонхоор шурган орж ирэхэд Одончимэг мөн л өлмий дээрээ гэтэн алхсаар харвал өнөөх машин зогсч л байлаа. Түүгээр ч үл барам өнөөх залуу машинаасаа гараад зогсчихсон тамхи татаад, баруун гараа халаасандаа шургуулчихсан зогсож байлаа. Энэ зүгээр нэг хүн биш байна. Энэ хүн яавч надад сайныг хийхгүй нь тодорхой боллоо. Ядам намайг алуулахар шийдэж л дээ гэсэн айдас толгойд нь эргэлдэж цонхноос бушуухан холдсон Одончимэг яаж ийж байгаад нутагруугаа явж аавтайгаа уулзахыг чухалчлав. – Хм. Охин минь чи унтахгүй яагаа вэ? Цаг эрт байгаа биздээ. Ямар эрт босоо вэ? Ард нь хүн дуугарахад Одончимэг учиргүй цочин дуу алдаж урагш ухасхийв. – Ваа золиг. Яагаа вэ? Цочоод байх чинь. Хар дарж зүүдлээ юу? Өвгөний бор нүд зөөлнөөр энхрийлж хайрлан өрөвдсөн бололтой харахад Одончимэг гэнэт аавыгаа санагалзан уйлчих шахав. – Зүгээрээ өвөө. Би айгаад нөгөө машин зогсоод л байна. Өвгөн түүнийг харж өхөөрдсөн аятай

инээмсэглэж. Айгаад? Юунаас айдаг юм бэ? Битгий ай охин минь. Нөгөө машин гэж аль? манай Ядамын машинуу? гэсээр өвгөн цонхонд ойртон нүдээ сүүмийлгэн байж машиныг хараад Тийм байна Энэ золиг чинь яаж байгаа юм бэ? Гадаа хоноод. Залуугийн өвчин гэж энэ. Бас нэг муу хүүхэмсэг санаатай гэж ганцаараа ярьсаар цонхоо нээж – Хөөе хээн, Чи чинь гадаа хоноод солиороо юу? орж аяга юм уугаад яв. Өнөө захиралын чинь ажил төрөл энэ тэр нь болчихно. Хуралдаан муралдаантай юм гэсэн гэв. Өнөөх залуу өлийж өвгөнийг харснаа инээмсэглэхчүү аядаад – Өнөөдөр захиралд өшөө машин үйлчилнээ. Намайг наад эмэгтэйд чинь үйлчил гэсэн юм гэв. Өвгөн ундууцав бололтой дуугаа чангаруулж – Тэгээд яагаа вэ? Монголоо алдсан золигнууд. Хаяа хатавч сахиад. Охин явахгүй ээ. Өнөө маргаашдаа манайд амарна. Тэгээд дараа нь үйлчилэхгүй юу. Та нар ер нь үйлчилнэ гэж юу яриад байгаа юм. Унаа машины хэрэг энэ охинд байхч үгүй гэж загнахад Мөнхдалай арга буюу машиндаа орж суугаад хөдлөв. Машин хөдлөн явсны дараа Одончимэг гүнзгий амьсгаа аваад жаал тайвшрав… …Мөнхдалайгын утсанд залгаад утас нь салгаатай

тул Ядам жинхэнэ уур хорондоо багтарч байлаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаан ч яамай. Ямарч гай тарьж мэдэх тэр шуламыг нь л олж хөнөөх хэрэгтэй. Муусайн урвагчдаас ганц боллоо. Операц 1 ийг илчлэх амьд гэрч бол Одончимэг. Ямар азаар Тулгаа эзгүй байваа. Байсан бол өнгөрөхгүй юу. Тэр гичийг Монгол газар шороон дээр тав ч алхуулж болохгүй. Дэндүү аюултай. Ямарч үнээр хамаагүй түүнийг олж устгах хэрэгтэй заяа нь орхисон новш. Мөнхдалай муу хятадын шээс. Сайхан царайнд нь үхэж алдаад.. ганц юу яагаад.. алдчихсан л даа. Алдсчихсан. Хар үхээр, хэрвээ алдчихсан байх юм бол хар үхээр чамайг ёстой жинхэнээсээ хулхиар чинь сүнгэнүүлэх юм хуна. Түүний зүрх цусаар биш хүйтэн төмрөөр цохилж, амнаас нь үг биш нүгэл хийдэл урсч байлаа. Өглөөний долоон цаг болохын үес туслах нь нойргүй хоносноос улайсан нүдээ нуун байж Мөнхдалайг ирснийг илтгэв. Ядамын зангидсан хүнд гар ширээн дээр түсхийтэл буухад дээр нь байсан шилтэй архи, болор жүнж, аяга шаазан харшилдан ойж, зарим нь асгаран шалан дээрхи хивсэн дээр унав. Өвдөг нь чичирхийлсэн Мөнхдалай зэвхий саарал царайлсаар өмнө нь чичрэн

зогсоно. Ядам хүнд биеэ хөвчлөн зангидах мэт нумраад ухасхийн босч Мөнхдалайн баруун шанаанд хар чадлаараа буулгаж орхив. Залууу гуйвалзан ирснээ биеийн тэнцвэр олон зогсов. – Өөдгүй новш. Муусайн урвагчид. Алаад өгнөө би та нарыг. Яасан. Бөгсийг нь тэвэрч байгаад алдчихсан уу тэр гичийг? Үүнийхээ төлөө чи үхэхэд бэлэн биз. Мөнхдалай арайхийн биеэ эзэмдэж – Би алдаагүй ээ. Тэр хүүхэн танай хадмынд орчихоод гарахгүй байна. Танай хадам загнаад ойртуулахгүй байна. Ядам түүнийг заамдан сэгсчиж – Яах гэж чи тэр зөнөгт мэдэгдсэн юм бэ? Алсаас харж байгаад бариад авахгүй яасан юм бэ? Чамайг би шууд буудалруу аваад яв гээ биздээ – Танай хадам загнаад явуулахгүй байсан юм – Үйлс нь харласан хар новш. Би та нарыг бүгдийг чинь ална шүү. Бүгдийг нь. Миний өмнө хөндөлдсөн хэнийг боловч би бяц гишгэнэ. Одоохон яв. Май энэ хаяг нь. Тэр хүүхэн эцгийндээ очихгүйгээр Монголоос явна л гэж байхгүй. Очоод эцгийнхийг нь сайн таньдаарай. Эцгийндээ очих л юм бол устга. Хамаагүй шөнө унтаж байхад нь ч хамаагүй галд. Тэр заяагүй айл голомтоороо сөнөсөн ч маньд хамаагүй. Энэ яриа чи бид хоёрын

хооронд болсон гэдгийг ойлго. Би амьтай чинь л ярина шүү, новш минь. Одоо гараад Гарьдыг дуудаадахь. Мөнхдалай ашгүй энэ удаа амьд саллаа гэх шиг сандруу гэгч нь гарч одов. Хөлийн чимээ гарч, гарын туслах нь орж ирээд Гарьд ирснийг мэдэгдэв. Ядамын нүд улаанаараа эргэлдэж – Оруул нааш нь. Захиралынхаа энэ хилэнтэй дуунд навтасхийн гарсан туслахтай нь зөрөн Гарьд хэмээх чилгэр өндөр залуу орж ирэв. Ядам түүнийг арай зөөлөн дотночилонгуй харж – Цаад Мөнхдалай гэж хар малаас дор эргүү новш чинь хамаг ажил будлиантуулчихлаа. Би түүнд нэг даалгавар өгчихсөн тэр юу хийснийг чи мэдчихээд ир. Түүнтэй хамт яв. Ямар нэгэн эрсдэлтэй юм болох юм бол шууд зогсоогоорой. Миний дүүг чи танина шүү дээ. Түүнтэй аль болохоор таарахгүйг хичээгээрэй. Хэрэв улаан таарчих юм бол чи өөрийнхөө хувийн ажлаар явна гэж хэлнэ биз гэж зааварчилгаа өгөөд гаргав. Би дэмий ч юм хийчихэв үү? Тэр новшийн хүүхэн эцгийндээ очихгүй Бээжинрүү явчих юм болов уу? Гэртээ очмоор л юм. Хадам эцэг болох энэ муу зөнөг өвгөн бүх юманд гай болох юм гэж бодохоос л уур нь буцлаад байлаа. Гарын туслахаа

дуудаад – Миний ажлын туслах руу ярь. Намайг өвчтэй засгийн газрын өнөөдрийн хуралдаанд очихгүй гэж. Их хурлын даргаас зөвшөөрөл ав гэж хэлээд орхи гэхэд туслах нь бараг гүйх шахам гарч одов. – Үгүй ер. Муу зөнөг өвгөн. Хадам эцэгтээ уур нь хүрээд сууж чадахгүй байсан тул Ядам гэр үрүүгээ яаравчлав. Хүн амар тайван амьдрах гээд байхад гай газар дороос л ургаад ирэх юм. Бөмбөг муу новш урваагүй бол энэ Одончимэг өдийд нөгөө ертөнцөд амар байхгүй юу. Одоо яая гэх вэ. Жаргах замын садаа болсон энэ эмийг л замаасаа зайлуулж амар жимэр болсон цагт л миний санаа амарна. Одончимэгийг л олж устгах ёстой. Зүрхрүү нь хурц үзүүртэй зүүгээр хатгах шиг энэ бодол жинхэнэ тамлаж байлаа. Түүнийг гэртээ ороход Өлзий эх, Учрал хоёр дөнгөж босч байв. Учрал бөөн уур унтуу болсон нөхрөө гайхан харж – Халуун юм уухуу? Унтах юм уу? гэв. Ядам эхнэрээ хөхөлзөн муухай хараад дуугарсангүй. Харин Өлзий эхэд хандаж – Та харьж бай. Жолоочид би хэлчихсэн. Тулгаа одоохон ирнэ. Та очоод цай хоолыг нь хийгээд хүлээж бай гэхэд хөөрхий эх бөндөгнөн хувцаслаж эхлэв. Эхийг гарсны дараа Учрал нөхөртөө халуун цай авчран өмнө нь таьж – Бие чинь зүгээр үү? Бас яачихаад

уурлаад байгаа юм бэ? Зүв зүгээр байж яах гэж ингэж байдаг юм гэсэн нь бүр гай болж – Үхсний чинь зүгээр. Чамд л тийм юм байгаа биз гэх мөртлөө Ядам зангидсан гараа ширээн дээр түсхийн буулгахад Учрал учиргүй цочин зүрхээр нь ёгхийн хатгуулав. – Чи чинь яаж байнаа? Хар өглөөгүүр уурлаад муу ёр байгаадаа. Хүүхэд айчихлаа ш дээ. – Айж л байг яадаг юм бэ? Айдаггүй юм айж байгаа биш. Эх нь гэж муу янхан л юм билээ. – Ичээч чи. Хүний сайхан үрийг авчихаад эхийг нь ингэж байдаг. Чи тэр охины юуг нь мэддэгтээ ингэж элдвээр хэлдэг юм бэ?… – Би мэдэж байна. Тиймэрхүү муу эмс бүгд янхан байдаг юм бэ? Тэгэхэд чи хөөгөөд явуулахгүй. Хөөгөөд явуулах гэж байхад, чиний муу хэнхэн эцэг гай болоод, энэ үгийг сонсоод Учрал дүрсхийгээд явчихлаа. Хүн ийм муухай байдаг байна ш дээ. Энэ ер нь хэн болоод ингэж аархана вэ? Өөрийнхийгөө болохоор машины унаагаар залж явуулчихад миний эцэг эхийг доромжилдог хэн юм бэ? Үгүй ер өчигдөр миний эцэг аяга хоол, хундага архи илүү идэж уучихлаа гэж энэ одоо уурлаад байгаа юм байхдаа. Ийм бодол өрцийг нь нухлахад Учралын нүдээр нулимс цийлэгнээд ирэв. – Чи одоо юундаа хашхичаад байгаа юм бэ?

Юундаа миний эцгийг зүхээд байгаа юм бэ? Яасан өчигдөр миний эцэг ганц аяга хоол, ганц хундага архи илүү хэрэглэчихсэн болоод чиний гол харлаад байна уу? Тийм бол би төлөөд өгье. Учрал яасанч яадаг юм бэ гэх шиг түүнд бүр тулаад ирэв. Түй чёрт. Энэ ийм тэнэг эм ш дээ. Хэн энэний зөнөг хэнхэг эцэгтэй идэх, уухын тооцоо бодсон юм бэ. Тэр байтугай л миний буян цалгилж байна. Энэ одоо яах нь вэ? Тэнэг юм чинь зодолдох нь шивдээ надтай. Өнөөх муухай хумсаараа нүүр урчих вий. Амьтны доог болно шүү. Дотроо ингэж бодсон Ядам эхнэрээ хойш нь түлхэж хохь чинь шүү хэмээн хахирган муухай зандрахад Учралын үс босох шиг бие нь арзайв. – Хөөе. Дуулж байна уу чи. Чи одоохон аавынхаасаа тэр Одончимэгийг дууд. Учралын нүд орой дээрээ гартал томорч хойш ухрангаа. – Яах гэж байгаа юм бэ? Бас дөнгөж төрсөн нялх биетэй амьтныг айлгаж цочоох чинь дутаа юу? – Би хүүгийнхээ төлөө чамд тушааж байна. – 1рт би чиний өмнө тушаал хүлээсэн цэрэг биш. 2рт чи түүнийг авчирч яах гээ вэ? – Би тэр янханг өвөртөлж хэвтэх гээгүй. Биед нь өөрийн нүдээр харж байж шинжилгээ хийлгэнэ. Тэр янхан юм чинь ДОХ-той юм уу хэн мэдлээ. Эцсийн эцэст

би эрүүл хүүхдийн эцэг баймаар байна. – Ядам минь. Би эмч хүн. Чи надад итгэ. Эх нь ч тэр хүү ч тэр эрүүл шүү дээ. – Тэр бүгдийг би өөрийн нүдээр хармаар байна. Ядам ухасхийн ширээн дээрээс утас шүүрэн авч Учралын өмнө барин – За ярь. Түүнийг дууд гэж тулгахад Учралын царай улсхийн уурлаж утастай гарыг нь цааш нь түлхчихэв. – Чи ярихгүй юм уу? – Үгүй. Би бүх юманд итгэлтэй байна. Ядам санасан зүйл нь бүтээгүйд жигтэйхэн хилэгнэж – Би чамд хэлж байна. Чи ярихгүй юм уу гичий минь гэсээр Учралын мяндаалаг хүрэн үснээс нь атган авч дугтчив. Учрал өвдсөндөө дуу алдан Ядамын гартаа ноцолдонгоо – Ядамаа чи чинь эрүүл байна уу? Яагаад байгаа юм бэ? Тайвшраач хэмээн хоолой нь чичигнэхэд. Багтартлаа уурласан Ядам – Би чамайг ална шүү. Түүний дуу Учралын чихэн дээр жигтэйхэн хахиргаж сонсдож дотор давчдах үес Ядам нүүрнээс нь гал манартал цохиод авах нь тэр. Яаж байнаа. Нээрэн намайг алах нь байна ш дээ. Ийнхүү ядруухан бодсон Учралын толгойруу хүнд юм түсхийн бууж шанааг нь дагаад шингэн халуун зүйл урсан байхыг бүүр түүр мэдэрсэн тэрбээр нээрээ л намайг алж байна даа гэж сулхан бодоод нүдээ анив. Эхнэрийнхээ цусыг үзээд сүрхий цочирч юу ч хийхээс буцахгүй болтлоо догширсон Ядам – Ингээд чи тэр мууг өмөөр хэмээн

үглэж толгой уруу түс түсхийтэл өшиглөн байлаа. Миний өмнө хөндлөн гишгэсэн хэнийг ч боловч би няц гишгэлнэ. Май чи май чи. Хүүхэд уйлав. Бүр чангаар уйлахад тэрээр зогтусан чагнав. Би чинь одоо юу хийж орхив. Би чинь юу хийж орхив. Гэнэт сэхээрэн бодсон Ядам ухасхийн тонгойж газар хэвтээ эхнэрийнхээ гараас чангаав. Учрал огтхон ч хөдөлсөнгүй. Үхчихсэн бололтой. Өнгөрчээ. Одоо бүх юм өнгөрсөн. Хурдан зайлах минь. Ядам ухасхийн хаалга чиглэв. Хүүхэд мэг маггүй чарлахад тэрээр зогтусан зогсч хэдэн хором хөдөлгөөнгүй зогсов. Яасан хяслантай юм бэ? Би Учралыг биш Одончимэгийг алах гэсэн ш дээ. Гэтэл Учралыг …. би үүнийг хүссэн гэж үү. Бөөн багтрал хоолой өөд нь огшиж тэрээр гараа зангидан пид пидхийтэл хана уруу хэдэнтээ цохив. Хүүхэд уйлсаар би яах вэ? Энд удах аюултай. Гэтэл тэр миний хүүхэд. Байдал нэгэнт ийм болсон юм чинь хүүхдээр ч яах юм бэ. Ханаруу савж орхиё. Ад идийн хорон бодол толгойд нь бас л эргэлдэхэд Ядам шийдмэгээр хүүхэд уруу алхан оров. Тэрээр хүүхдийн царайг харахыг ч хүссэнгүй. Нүдээ тас анисан хэвээр хүүгийн өлгийнөөс базаж орилуулсаар дээр гэгч өргөв. Хоолой өөд гашуун юм огшиж хоромхон зуур хоёр нүдийг нь ус бүрхээд ирэх нь

тэр. Гүн амьсгаа авсан Ядам нүдээ нээж алгуурхан хүүг буулгаж зөөлөн тэврээд мэгшин уйлав. Аав нь ээжийг нь алчихлаа. Ээжтэй чинь, чамтай хамт амьдрахыг ямар их хүслээдээ. Гэтэл чиний төрсөн ээж гэж нэг шулам гарч ирээд бидний жаргалыг хийсгэчихлээ шүү дээ. Миний хүү жаахан тэсч бай. Солиорсон байртай ингэж шивнэсэн Ядам элгэнд нь наалдан үнэгчхэн нойрссон хүүгээ орон дээр нь тавьчихаад бушуухан гарч гадаа хаалгаа зөөлөн гэгч хаалаа. Түүнийг гарахд Өлзий эхийг хүргээд ирсэн жолооч нь хүлээж байлаа. Салхинд гарч нэг гүн амьсгаа авсан Ядам гэнэт ухаан орох шиг болж цус болчихсон байхвий гэсэн шиг хувцсаа сайтар ажиглаад машиндаа ороход түнэр харанхуй шөнө зүг чиггүй ойд ганцаараа төөрчихсөн юм шиг сэтгэл нь хав харанхуй хов хоосон болчихсон байлаа. Уг нь би үүнийг хүсээгүй ш дээ, амандаа дахин дахин ингэж бувтнасан Ядам хүйтэн гөлгөр царайгаа хөрзийлгөн жолоочоо муухай харж – төрийн ордонруу гэж зандрав. Бүүр түүрхэн ухаан орох аядсан Учрал хэдэн цаг ухаангүй хэвтсэнээ яахин мэдэх билээ. Чихэнд нь хүүхдийн уйлах бүүр түүрхэн сонсогдоно. Хөөрхий минь. Хүү минь. Уйлаад л байна даа. Авах юмсан элэг нь эгшчих вий дээ. Толгой нь заадсаараа

салчихсан мэт хөдөлж үл болно. За ашгүй. Үхээгүй нь л үхээгүй байгаа юм байна. Амьд л байвал учиртай. Утас, утас хаана байгаа бол. Бүхий л заадсаараа салах гэж байгаа юм шиг толгой нь тэсэхүйеэ бэрх өвдөнө. Толгойгоо хөдөлгөж болохгүй байлаа. Ядамаа чи байна уу? Ядамыг дуудах гэсэн боловч хэл нь эвлэж өгсөнгүй. Хүүхэд уйлсаар яана даа. Хүү минь уйлаад л байна. Элэг нь эгшчих вийдээ. Арайхийн гараа хөдөлгөж үзэв. Гар нь хугараагүй бололтой. Утас утас байх л ёстой юмсан. Гараа ч хөдөлгөж болсонгүй. Утас байх л ёстой. Амьдрах л ёстой. Хүүгийн элэг эгшчих нь. Тэрээр хамаг хүчээ дайчлан байж гараа хөдөлгөж үзэв. Гарых нь үзүүртутас баригдах нь тэр. Ашгүйдээ. Толгойгоо хөдөлгөх гээд чадсангүй. Хөдөлгөх арга арга ч байсангүй. Гарын баримжаагаар арайхийн хэдэн тоон дээр дарав. Утас дуудсан ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Далд зөн л түүнийг удирдаж ээж сонсч байгаа гэж бодов. Одоо би дуугарах ёстой. Ээж сонсч байгаа. – Ээжээ хурдлаарай. Би үхэх нь байна шүү. Учрал хамаг хүчээ дайчилж байгаагаа л зурвас мэдэв. Ээж нь сонссон ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Ингэж хэлж чадсан ч юм уу үл мэдэх Учрал ухаан алдаж бие нь хөшиж эхлэв… …Одончимэг яасан байж таарах вэ? Муу хүмүүсийн

арганд орж зарагдснаас зайлах аргагүй боллоо. Чухам өдийд амьд мэнд байдаг боловуу үгүй юу. Ахын ажилтан Бөмбөг ттүүний ард явж байдаг. Тэр удаа тэр нөхөр өөр нэрээр хил зөрчсөн бүсгүйчүүд ч мөн адил. Хэд хоногийн өмнө тэр нөхөр Орос уруу бас өөр нэрээр гарсан. Тэр нөхөр яагаад өөр нэрээр хил зөрчдөг билээ. Одооо очингуутаа тэр нөхрийн ирсэн үгүйг шалгаж үзэх нь зөв юм байна. Арай Макао, Орос, Улаанбаатар гэсэн гурвалсан тойрог үүсээд байгаа юм биш биз. Тэгвэл тэр нөхөр энэ удаа Оросоос биш Урьд хөршөөс ирэх болно. Тэр нөхөр ер нь ахынд ямар алба хашдаг юм болоо гэхчилэн бодож явсан Тулгаа хойш эргэн. – Танайд нэг өндөр цагаан залуу байдаг даа. Бас нилээд бак. Бөмбөг билүү хэн билээ гэхэд ахынх нь хамгийн итгэлт биеийн хамгаалгчийн нэг болох орсгой шүдэт эр инээмсэглээд – Тийм. Тийм Бөмбөг гэдэг юм гэв. – Аа тийм ш дээ нээрээ. Тэр нөхөр юу хийдэг юм бэ? – Манай гадаад харилцааны хэлтэст л байдаг юм байнга л гадагш явж байдаг дипломатич нөхөр. – Тийм байхаа. Ноднин өвөл надтай нэг таарсан юм. Онгоцны буудал дээр. Бэээжин ч юм уу. Хаашаа ч юм явах бололтой зогсч байсан. Жолооч хажуугаас ярианд оролцож – Өө тий ш дээ Дука чи санаж байна уу оны өмнөхөн ш дээ. Бээжин яваад Захирал төрсөн өдрөөр нь хоёр өрөө байр бэлэглэж монцойсон шүү дээ цаадах

чинь. Жаатай эр ээ. Дараа нь дээрэмдүүлээд ээ. – Хэнд тэр вэ? – Ха ха. Та мэргэжлийн хүн гэж шал өөр байна шүү. Хэнийг нь мэдэхгүй баахан хүмүүст эхнэртэйгээ хоёул сүйдлүүлсэн цаадах чинь. – Манай хот бас аюултай болж байна шүү. – Харин тийм. Тийм явдлаас болдог ч юм уу захирал таньд их зовдог бололтой. Байнга л араас чинь явуулж гэр орныг чинь хамгаалуулж байдаг юм ш дээ. – Иш ха ха . Манай ах мөн сүртэй хүн шүү. – Ингэхэд та захиралтай их адилхан шүү. Манай захирал таньд л бууж өгдөг бололтой. – Хөөрхийдөө муу ах минь. Намайг хүүхэд шиг л бодоод араас хөөцөлдөөд л, үглээд л, заримдаа ч бас ядаргаатай шүү. – Бид захиралдаа баярлаж явдаг юмаа. Айна ч гэж бажига авна шүү дээ. Таныг заримдаа ахатайгаа маргахаар ч бид жинхэнэ жижгэрнэ шүү дээ. Буулт нь бид нар дээр хүндхэн бууна. Залуус хиргүй цайлганаар ярилцан ийн хөхрөлдөв. – Өө тийм үү. Тэр Бөмбөг нөхөр бас саяхандаа надтай нэг таарсан юм байна. Ер нь тэр залуутай би дандаа таарч явдаг юм. Энэ удаа тэр Оросруу ниссэн. –

Тийм тийм одоо ирээгүй байгаа. Энэ нөхдийн яриагаар бол тэр байсхийгээд л Орос, Хятад уруу нисч байдаг. Гэхдээ нэрээ нууцалдаг нь ямар учиртай юм бол. Одончимэг болон бусад хүүхнүүдийн явсан өдөр тэр бас яг тэр нислэгээр Бээжин үрүү ниссэн. Тэр ч бүү хэл Одончимэгийг яг ард сандарсан байртай явж байсан. Тэр тохиолдол байвуу. Эсвэл хүүхнүүдтэй хамт явав уу. Ирснийх нь дараа ах түүнийг байраар шагнасан. Ямар гавъяа байгуулсан учир түүнийг шагнасан юм бол. Хаана ч бүртгэлгүй хирнээ хуурамч тамга, тэмдгээр хүүхнүүд болон тэдний ар гэрийг хуурсан “Гэрэл” хэмээх нууц ноёнтон тэр нөхөр арай биш биз. Ах яах вэ нэг ажил даалгаад орхидог. Мань хүн ахын далбаан дор өөрийнхөө ажлыг хийгээд байгаа юм биш биз. Тэр нөхрийг шалгах нь зөв юм байна. Гэхдээ одоо юу, жаал харзнахуу. Юу юуны туханд хүрэлгүй үргээчих вий. Тулгаа бодолдоо дүгнэлт хийх мэт цонхоор орж ирэх цэнгэг агаарыг шунагаар залгилж явтал шуугиур зантай жолооч гэнэт дуу алдаж – Хөөх манай тэрэг үйлчилгээний делика. Ногоон баньд барьчихаж. Хаачих гэж байгаа юм бол гэж дуу алдаад замаа чөлөөлөн зогсов. Нөгөө машинч мөн тулан алдан зогсч машинаас Банди, Мөнхдалай, Гарьд гурав бууж ирэн урьд талаар тойрч Тулгаатай ирж ёсорхонгуй мэндлэв. – Сайн явж байна уу та? Ажлаа бүтээв үү? – Өө сайн явж байна. Ажлаа

бүтээлээ. Та нар яаж явна? Арай бидний араас яваа юм биш биздээ? -Үгүйдээ үгүй. Өөр ажил гараад надад хувийн ажил гараад – Аа тиймүү. Хаа хүрэх нь вэ? – Жаргалант оръё. Манайханы нэг хөгшин байдаг юм. Бие нь тааруухан гэнээ. – Өө зайлуул. Би бас Жаргалант ороод буцаж явна. – Та зүгээр биз? – Зүгээр ажлаар. Тэд ийн ярилцаад салав. Ядамын ажилтнууд хоорондоо дохилцоод сүйд. За байз эд нар Жаргалантад хэнийд очдог юм бол. Арай Намсрай гуайнд биш байгаа. Бөмбөг хэрэв хүүхнүүдтэй холбоотой бол өвгөнд Одончимэгээс хэл сураг ирж байж болох юм. Энэ нэг л учиртай. Газар ойр дээр буцсан нь дээр байхаа. Харин юу гэж хэлдэг билээ. Эд нар нэг санаатай л байж таараа. Болсон явдлыг Бөмбөгт хэлээд болгоомжлуулчих юм боловуу яадаг бол. Юу ч гэсэн үзээд алдья. Хугацаа алдаад юу хийх вэ гэж бодсон Тулгаа өврийн халаасаа тэмтчин сандчиж эхлэхэд жолооч залуу гайхшран харж – Та яаваа? Ямар нэгэн юмаа гээчихэвүү? – Харин тийм. Цүнхэндээ үзээд орхиё. Миний үнэмлэх алга. Нөгөө айлд орхисон бололтой. Бие хамгаалагч араас ярианд оролцон – Таны хувьд үнэмлэх чухал уу? – Чухал байлгүй яах вэ? Ерөнхий газрын дарга генералын

гарын үсэгтэй үнэмлэх. Шууд л хариуцлага шүү дээ. – Тэгвэл буцъя даа. Өөр яах вэ та даргадаа, бид хоёр захиралдаа толгойгүй болно. Залуус мөн л биесээ харж инээлдээд буцаж давхив. Хоёр ч уул даван байж оройн наран хэлбийх үес Намсрайн гуайн гадаа ирэхэд Гарьдын суусан машин Одончимэгийг ирэх үгүйг ойр орчмын газраас таньдалт хийхээр хөдөлж байлаа. – Хүүе юу вэ? Захиралын машин давхиад ирлээ. За баларсаан. Мөнхдалайг ийнхүү жигтэйхэн сандрахад Гарьд уурлан – Захирал бишээ тэнэг минь. Биднийг мөрдөөд орж ирж байгаа нь энэ. Одоо яалт ч үгүй. Бид шууд хот явах хэрэгтэй. Захирал өөрөө анхааруулсан юм. – Тэр чинь захирлын дүү шүү дээ. Захирал түүнд сайныг нь би мэднэ. – Тэр ямар хамаатай юм бэ? Энэ нөхөр чинь тусгай хэргийн мөрдөн байцаагч. Үйлс нь харласан новш юмаа чи, цагдаад гардуулчихдаг. – За гайгүй биздээ. Дүү нь юм чинь – Тэнэгтээрэй чи – Учир нь олдохгүй баячууд шүү. Тулгаагийн суусан машин тэдэнд тулан алдан зогсч Тулгаа тэднийг гараараа дохин дуудахад Мөнхдалайг хойш нь түлхсэн Гарьд очив. – Өө чиний ирэх айл энэ байсан юм уу? Хамаатангын чинь хөгшин Намсрай гуай юу?

Гарьд үг дуугүй толгой дохиход – Би түрүүн ирээд явсан юм. Эднийд үнэмлэхээ орхичихож. Тэгээд буцаад ирлээ. Чи хэлсэн бол би нааш ирэлтгүй захичихгүй юу. Одоо яая гэх вэ нэгэнт ирчихсэн юм чинь та нар явлаа юу ханиндаа газар хорооё гэхэд Гарьд толгой дохиод машинд орж суув. Чухам юу болоод байгааг мэдэхээ больсон Намсрай гуай Тулгааг айж үүлгэртсэн харцаар харан угтав. Тулгаа гэрийн үүдээр эргэж харан араасаа хүн дагаагүйг мэдсэний дараа – Энэ улсууд юу гэж яваа юм бэ? хэмээн шуудхан асуухад өвгөн их л зовиуртай бололтой толгой сэгсрээд – Ай хөөрхий яадаг шүү ч юм билээ дээ. Өнөө муу охиныг минь л асууж байна. Яасан ч айхтар уур уцаартай ширүүн дориун улс вэ дээ бурхан минь. Тулгаа өвгөний тохойноос түшээд – Охин чинь амьд мэнд яваа. Та зовох хэрэггүй. Харин нилээн базаахгүй хүмүүстэй нийлсэн бололтой. Тэгээд л эд нар ингээд байгаа бололтой. Би одоо энэ улсыг дагуулж буцна. Энэ улсыг ингэх боловуу ч гэж бодоод буцаж ирсэн юм. Та даруйхан нутаг сэлгэж буу. Хүн бүл сайтай. Айл амьтан бараадхыг бод. Охиноо ирэх л юм бол надад мэдэгдээрэй.

Амь насанд нь аюултай шүү гэх мөртлөө энгэрийнэхэ халааснаас үнэмлэхээ гаргаж бариад машин өөд алхав. – Яасан байна уу? Өө олчихсон байх шив дээ. – Оллоо оллоо байж байна. За бараа бараандаа ханьсаад давхиад байдаг хэрэг үү. – Задаг. Хэлээд яах вэ хөдөлье. Өглөөний ургах нарнаар Улаанбаатарыг харцгаая. Хажуугаас нь хэн ч харсан бие биесээ харан инээлдсэн залуус өөр өөр хүсэх зорилгодоо хүрэхийн тулд өөр өөрийн бодолд тархиа гашилгасаар явна. Түй үйлс нь харла гэж. Одоо очоод алуулахаас наагуур юм болноо. Гай газар дороос гэж энэ дүү нь гараад ирдэг. Тушаал байхгүй л дээ. Тушаалтай бол нам буудчих юмсан гэж бодол Гарьдыг шаналгаж. Одоо ч очоод алуулаа л даа. Хачин юм. Дүү нь юм чинь дүүд нь л учраа хэлээд хүлээдэг байсан юм. Энэ Гарьдаас ганц боллоо. Энэ одоо яалаа гэж намайг азаргалдаг юм. Даанч зав алга. Дургүй хүргээд байвал новшид ганц л сум зооно гэж Мөнхдалай өширхөн Гарьдыг хялайж, үгүй энэ Гарьд юу болчихоод баас үнэртчихсэн юм шиг ярвалдаад байгаа гөлөг вэ. Захиралын дүүг л сэм сэмхэн муухай хараад байх юм. Эд нар ер нь яах гэж ямар зорилгоор наашаа ирдэг байнаа. Захирал намайг дүүгээ хамгаал гэж явуулсан юм буруугаар эргэж эд нар захиралын дүүрүү

дайрдаг юм бол муусайн бацаанууд бүгд газар тэврэнэ биз гэсэн бодолдоо бие хамгаалагч бардаж, энэ Одончимэг нэг том юмны гэрч болждээ янз нь. Бөмбөг яалт ч үгүй ахын далбаан дор нэг юм хийгээд байна. Ахын энэ ажилтнууд яалт ч үгүй Бөмбөгийн зараалаар яваа бололтой. Одноогийн маань амь насанд аюул учраад байж болзошгүй юм байна. Эд нар надтай таарсандаа жийрхээд байгаа нь мэдэгдэж байна. За яах вэ эр хүний замын хүзүү урт. Эргээд уулзах бизээ. Залуусаа. Үгүй энэ өндөр хууз нөхөр гөлөн гэж дэв дав хийгээд яасан эвгүй нөхөр вэ. Чамайг шалгах юм шүү гэж Тулгаа бодсоор өглөөий нартай уралдах мэт эмээлт хөтөл дээр гарч ирэхэд өмнөөс нь жигтэйхэн яаруу бололтой Эксел яаравчлан одов. Залуусын эрж яваа Одончимэг энэ машинд зөрөн өнгөрснийг залуусын хэн нь ч таамагласангүй. Тулгаа шууд л мөрдөн байцаах газар давхин ирж Бадам хурандаагийн өрөөнд зөвшөөрөл ч авахгүй орж явчихав. Хурандаа мөн л нойргүй хоносон бололтой улаан нүдлэн сууна. Тэрбээр залуу эрийг инээмсэглэн харснаа гараа өргөн угтаж – Өө

манай залуу. За суу хүү минь яриад байгаарай хэмээн шамдуулангаа час халуун байхуу цай аягалан өмнө нь тавив. Тулгаа явсан ажлаа тайлагнаж бөмбөгийн тухай Гарьд, Мөнхдалай нарын тухай, өөрийн сэжиг таамгыг дэвшүүлж, Одончимэгийн аав Намсрайн талаар ч ярив. Хурандаа хүнд биеэ далжийлган чихээ дэлдийлгэн сонсч байснаа гараа өргөн зогсоож

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *